| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0005/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/12 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Б.Тогтох,
Хохирогч Ч.Э******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Батсүх,
Шүүгдэгч Б.Б****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******ын Б******д холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б****** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Ч.Э******тэй үл ялих зүйлээс маргалдан улмаар түүний биед зүүн дунд чөмгөний толгойн мултрал, хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б****** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Ч.Э******тэй үл ялих зүйлээс маргалдан улмаар түүний биед зүүн дунд чөмгөний толгойн мултрал, хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ****** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Цагаан-Уул сумын нутгийн гол гэх газраас бензин тос авах гээд сумын төв явсан. Ингээд сумын төв орох гээд халиун энгэр гэх газар мотоциклтой явж байхад урдаас нэг гэрэлгүй мотоцикл хүрээд ирсэн. Тухайн үед харуй бүрий болж байсан. Тэгээд тэр гэрэлгүй мотоциклтой таарахад миний таньдаг Э****** гэдэг хүнтэй таарсан. Э****** бид хоёр байнга бие биеэ хийж явдаг хүмүүс байдаг юм. Тэгээд тухайн үед Э****** намайг хайнаг юу хийж явна хаашаа явж байна вэ гэхээр нь сумын төв орно гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн үедээ тамхи татаад ойр зуурын юм яриад сууж байгаад явах гэж байхад намайг дахиад хайнаг гэхээр нь би урдаас нь бас япон гэж хэлсэн. Ингээд бид хоёр тоглоомоор барьцалдаж аваад нэг нэгнийхээ дээлийнхээ бүснээс барьсан байж байгаад наашаа цаашаа бие биеэ түлхэж байхад Ч.Э****** довын хонхор луу хий гишгэж унасан. Би тухайн үед Э****** ахын дээрээс нь дараад бас унаад зүүн хөлийг нь гэмтээсэн. Ийм л зүйл болсон...хохирогчид 2,000,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Э******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 20:00 цагийн үед Цагаан- Уул сумаас хөдөө гэртээ харихаар Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг халиун энгэрийн хүрэн суваг гэх газар мотоциклтэй ганцаараа явж байсан. Миний урдаас нэг мотоциклтэй хүн зөрөөд өнгөрсөн. Тэгсэн араас хөөе нааш ир гээд орилоод байхаар би буцаад эргээд ирсэн. Б****** гэдэг хүн зогсож байсан. Тэгээд ясыг чинь тараана гэсэн ууртай зогсож байсан. Би ясаа тараалгах юу хийсэн юм гэж асуусан. Хэсэг чимээгүй байхаар нь би явах гээд эргэсэн. Миний араас барьж аваад өргөж газар шидээд өөрөө дээрээс дараад унасан...шүүгдэгч бид хоёр 2,000,000 төгрөг өгөлцөж, авалцахаар болсон...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хохирогч Ч.Э****** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 415,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс гаргуулна...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас),
Гэрч Л.Ү******вын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хүүхдээ дуудаад машинаар яваад очсон. Гэрээс 3 км орчим халиун энгэрийн хүрэн суваг гэх газар мотоциклынхоо хажууд манай нөхөр бэртсэн хөдөлж чадахаа байсан, их даарсан байдалтай хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Б****** миний араас тэвэрч өргөөд газар шидээд дээрээс дараад уначихлаа гэж байсан. Тэгээд гэртээ хүргээд маргааш нь Цагаан-Уул сумын төв орж эмнэлэгт үзүүлсэн. Мөрөн явж үзүүл гэсэн. Тэгээд мөрөн явж гэмтлийн эмчид үзүүлсэн. Б******гийн аав ээж над руу залгаад цагдаад битгий өгөөрэй бид нар Э******ийг хөл дээр нь босгож өгнөө гээд байсан. Тэгээд эмнэлгийн машинд бензин хийж өгсөн. Өвчин намдаах эм авч өгсөн гэсэн. Бэлэн мөнгө өгсөн асуудал байхгүй. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлага байгаа байнгын асаргаатай. Малаа хүнээр хөлсөөр харуулаад сууж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),
Гэрч Э.Б******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Цагаан-Уул сум яваад буцаж ирэх замдаа хүнд зодуулсан байсан ба ирэхгүй удаад байсан. Тэгсэн манай ээж 23:30 цагийн үед манай гэрт орж ирээд ойролцоо хүн орилоод байна, аав чинь байх хамт яваад ирий гэхээр нь машинаар ээжтэй хамт явсан. Гэрээс 4 км орчим халиун энгэрийн хүрэн суваг гэх газар мотоциклынхоо хажууд манай аав бэртсэн хөдөлж чадахаа байсан, их даарсан байдалтай хэвтэж байсан. Юу болсон талаар ээжийг асуухад Б****** миний араас тэвэрч өргөөд газар шидээд дээрээс дараад уначихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),
Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 579 дугаартай дүгнэлтэд: “
Ч.Э******ийн биед зүүн дунд чөмгөний толгойн мултрал, хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
Ч.Э******ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 38-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 51-р хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 52-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 53-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ****** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд з****** үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б****** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Ч.Э******тэй үл ялих зүйлээс маргалдан улмаар түүний биед зүүн дунд чөмгөний толгойн мултрал, хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 539 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Л.Ү******в, мөрдөн байцаалын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, шүүгдэгч нарыг өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь 2024 оны 01 дүгээр сард амаржсан. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай…” гэв.
Шүүгдэгч Б.Б****** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд з****** хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд з****** шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Б.Б****** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Ч.Э******тэй үл ялих зүйлээс маргалдан улмаар түүний биед зүүн дунд чөмгөний толгойн мултрал, хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Б******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ч.Э******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас),
Гэрч Л.Ү******вын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),
Гэрч Э.Б******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),
Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 579 дугаартай дүгнэлт (хх-ийн 38-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Э******ийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Б******гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт з****** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид з****** нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Даваабаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт з****** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Б****** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Б****** нь хохирогч Ч.Э******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч Ч.Э****** нь 2,000,000 төгрөг нэхэмжилж байх ба шүүгдэгч Б.Б****** 2,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Б******гаас 2,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Э******т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Ч.Э****** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Б******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Мөн иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 415,000 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Ч.Э******т 415,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 19-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б******гаас 415,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгчид 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид сайн дураараа 2,000,000 төгрөг өгөхөө илэрхийлсэн. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 415,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулах саналтай байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь ажил хийж эхнэр, хүүхдээ тэжээж, ар гэрээ авч явдаг хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт з****** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б****** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б****** нь тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт малаа маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн ****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Э****** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Б******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д******т овогт Б******ын Б******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт з****** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б******ын Б******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б****** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Б******гаас 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Э******т, 415,000 (дөрвөн зуун арван таван мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
5. Эрүүгийн ****** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Э****** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Б******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР