| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2021/00425/И |
| Дугаар | 103/ШШ2021/00448 |
| Огноо | 2021-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2021/00448
2021 11 29 10*******/ШШ2021/00448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* *******, ******* ******* төвийн ******* жигүүрт байрлах ******* ******* ХХК-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, дүгээр *******ны тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.188.746,12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн нь /РД:УГ811210/ нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ******* *******тай ЗГ4605110468 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж дээрх зээлийн гэрээгээр 12.200.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний *******.1 дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар зээлдэгч буюу иргэн Б. нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, өнөөдрийн байдлаар 182 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгчтэй удаа дараа холбогдон гэрт нь очиж уулзан зээлээ төлөхийг сануулж, шаардаж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг бүрэн төлнө гэж хугацаа заан хойшлуулсаар ирсэн. Зээлдэгч нь зээлээ төлөхөөс санаатай зайлсхийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Б. холбогдуулж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Б.ээс үндсэн зээл 7.0.5,22 төгрөг, үндсэн хүү 68*******.*******80,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.850,66 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг нийт 8.188.746,12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* салбар нь Б. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.188.746,12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Б. 2018.10.09-ний өдөр ******* ******* ХХК-тай цалингийн зээлийн ЗГ4605110468 дугаартай гэрээ байгуулж, 12.200.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан байна.
Уг гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагджээ.
Шүүх хариуцагч Б. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хувийг гардуулж, мөн өдөр хуульд заасны дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авснаас хойш шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Шүүх хариуцагч Б. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг *******0 минутад товлосон шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар гардуулсан бөгөөд тэрээр шүүгчийн туслахтай утсаар холбогдож, хүсэлт өгнө гэсэн боловч бичгээр ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.*******-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.*******-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу Б.ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд хариуцагч Б.ээс зээлийн гэрээний үүрэгт 8.188.746,12 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* салбарт олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.969,9******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 145.969,9******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 45******* дугаар зүйлийн 45*******.1. дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.ээс зээлийн гэрээний үүрэгт 8.188.746,12 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.969,9******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 145.969,9******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* салбарт олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО