| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 105/2024/0738/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/764 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/764
2024 07 02 2024/ШЦТ/764
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
шүүгдэгч ***********,************* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О*** овогт С*******рын С****, А*******овогт Б*******ы Г****** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2******** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь ганцаараа, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “***********” цахилгаан барааны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх үедээ, ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Самсунг Галакси А-54” загварын 2 ширхэг гар утсыг завшиж бусдад бага хэмжээнээс дээш буюу 3,098,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн*************тэй бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “***********” цахилгаан барааны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх үедээ, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Самсунг Галакси А-54” загварын гар утас 2 ширхэг, “Самсунг Галакси Эс-23” загварын гар утас 1 ширхгийг тус тус завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 6.599.700 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
шүүгдэгч************* нь ганцаараа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “***********” цахилгаан барааны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх үедээ, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Ай фоне 11” загварын 1 ширхэг гар утсыг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 2,499,900 төгрөгийн хохирол учруулсан,
мөн ***********той бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “***********” цахилгаан барааны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх үедээ 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Самсунг Галакси А-54” загварын гар утас 2 ширхэг, “Самсунг Галакси Эс-23" загварын гар утас 1 ширхгийг тус тус завшиж, улмаар бусдад бага хэмжээнээс дээш буюу 6,599,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч************* нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********** нь ганцаараа, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “***********” цахилгаан барааны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх үедээ, ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Самсунг Галакси А-54” загварын 2 ширхэг гар утсыг завшиж бусдад бага хэмжээнээс дээш буюу 3,098,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн*************тэй бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “***********” цахилгаан барааны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх үедээ, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Самсунг Галакси А-54” загварын гар утас 2 ширхэг, “Самсунг Галакси Эс-23” загварын гар утас 1 ширхгийг тус тус завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 6.599.700 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
шүүгдэгч************* нь ганцаараа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “***********” цахилгаан барааны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх үедээ, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Ай фоне 11” загварын 1 ширхэг гар утсыг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 2,499,900 төгрөгийн хохирол учруулсан,
мөн ***********той бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “***********” цахилгаан барааны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх үедээ 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Самсунг Галакси А-54” загварын гар утас 2 ширхэг, “Самсунг Галакси Эс-23” загварын гар утас 1 ширхгийг тус тус завшиж, улмаар бусдад бага хэмжээнээс дээш буюу 6,599,700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/, хохирогч Б.Н******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 29-ний орой манай байгууллагын Баянзүрх салбарын менежер Э****** нь залгаад салбараас тооллого хийхэд 6 ширхэг гар утас дутчихсан байна гэж хэлсэн. Урьдчилсан байдлаар камер шүүхэд худалдааны зөвлөх С****, Г****** нар нь гар утасны сейфээс гар утас авч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байгаа талаар хэлсэн. Тэгэхээр нь би өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 11:00 цагийн орчимд Баянзүрх салбар дээр ирэхэд худалдааны зөвлөх Г****** нь ирчихсэн байсан бөгөөд гар утас авч явснаа хүлээн зөвшөөрөөд алга болсон байсан гэх iphone 11 загварын гар утсыг авчирч өгсөн. Тэгээд үлдсэн утаснуудыг асуухад Samsung S23, Samsung А54 light green гар утаснуудыг өөрөө авч ломбардад тавиад удаагүй байгаа гэж хэлсэн. Барьцаалан зээлдэж аваад мөнгийг нь өөрийнхөө хувийнхаа хэрэгцээнд зарцуулсан, мөн Г****** нь эдгээр 6 ширхэг гар утаснуудыг бүгдийг нь С**** аваад мөн С**** нь өөрөө энэ утаснуудыг ломбардад тавьсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, сэжигтэн ***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хамгийн анх 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хамт ажилладаг************* ах надад “Надад аймар их өр байна дота-2 тоглоомын тэмцээн болж байгаа. Тэр дээр багууд дээр бооцоо тавиад мөнгөө өсгөх боломж байна гэхээр нь би ч гэсэн 2023 оны 07 дугаар сард би playstation-оо ломбардад тавьчихсан авч чадахгүй бас дээрээс нь хүнд мөнгөний өртэй яваад байсан учраас хоорондоо харилцан ярилцаж тохироод өөрийнхөө ажиллаж байсан байгууллагаас гар утас нууцаар аваад ломбардад тавиад авсан мөнгөөрөө 1хbet дээр дота-2 тоглоомын тэмцээнд оролцож байгаад багууд дээр бооцоо тавиад өсгөж аваад ломбардаас буцааж утсыг нь аваад байгууллагадаа мэдэгдэхгүйгээр хийчихье гэсэн өндөр эрсдэлтэй шийдвэр гаргасан. Тэгээд удаа дараагийн үйлдлээр байгууллагаас гар утас аваад тухайн гар утаснуудаа дээрх ломбардуудад тавиад авсан мөнгөөрөө 1хbet сайтад мөрий тавьсан боловч ихэнх мөрийгөө алдаад олигтой ашиг олж чадаагүй бүр дахиад өрөнд орчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/, сэжигтэн***************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүнсний дөрвийн АВ центр үйлчилгээний төвийн 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг ******** худалдааны төвд худалдааны зөвлөхөөр ажиллаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр доор асуудлыг үүсгэж халагдсан. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөнгөний хэрэг гарсан учраас хамт ажилдаг худалдааны зөвлөх С****той нийлж ******** худалдааны төвд 3,099,900 төгрөгөөр зарагддаг Samsung S23 загварын 1 ширхэг гар утсыг сейфээс авч хүнсний дөрөвт байрлалтай зааж өгч чадах нэрийг мэдэхгүй ломбардад 1,500,000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг тэнцүү хувааж авсан. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөнгөний хэрэг гарсан учраас хамт ажилдаг худалдааны зөвлөх С****той нийлж ******** худалдааны төвд 1,439,900 төгрөгөөр зарагддаг Samsung А54 загварын 1 ширхэг гар утсыг сейфээс авч хороололд байрлалтай Номин худалдааны төвөөс доош уруудаж Петровис шатахуун түгээх станцын харалдаа зүүн талд байрлалтай нэрийг мэдэхгүй, зааж өгч чадах ломбардад 500,000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг тэнцүү хувааж авсан. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөнгөний хэрэг гарсан учир ******** худалдааны төвд 2,499,900 төгрөгөөр зарагддаг iphone 11 загварын 1 ширхэг гар утсыг сейфээс авч сансарт замын зүүн талд байрлалтай нэрийг мэдэхгүй зааж өгч чадах 24 цаг ажилдаг ломбардад 700.000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг өөрөө авчхаад 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ломбардаас буцааж авч өгсөн. Миний хувьд ******** худалдааны төвийн сейфээс авч барьцаанд тавьсан 2 ширхэг гар утсыг хамт ажилдаг С****той нийлж авсан харин үлдсэн 1 ширхэг гар утсыг өөрөө авсан ба эхэлж авсан 2 ширхэг гар утасны мөнгийг С****той хувааж авсан харин сүүлд авсан гар утасны мөнгийг өөрөө авсан. Дээрх гар утсыг барьцаалж авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ болон хүнээс зээлсэн мөнгийг төлөхдөө бүрэн зарцуулсан.Харин С****ыг мөнгөө юунд хэрхэн зарцуулсан болохыг мэдэхгүй байна. Миний хувьд өөрийн гэм буруутай байдлыг хүлээн зөвшөөрч байгаа учир хохирол мөнгийг бүрэн барагдуулах болно. 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр гэнэтийн тооллого явуулж бид хоёрыг гар утас авсан болохыг мэдсэн ба С****ын хувьд надад хэлэлгүй 3 ширхэг гар утас авч зарсан болохыг нь сүүлд мэдсэн. Бид хоёрын гаргасан асуудал нь ******** худалдааны төвийн хяналтын камерт бичигдсэн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б31-23-2154 дугаартай шинжээчийн “...Шинжилгээний объектын 2023 оны 10 сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 12,199,400/арван хоёр сая нэг зуун ерэн есөн мянга дөрвөн зуун төгрөг/-р үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 47/, эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-21/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч ***********,************* нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж “***********” цахилгаан барааны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж авсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ***********,************* нар нь “Бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ..” гэж заасан байх тул энэ хэсгийг журамлах нь зүйтэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ***********,************* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ***********,************* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н****** нь ямар нэгэн гомдол саналгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нар нь төлсөн болох нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, PC mall ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 05/332 дугаар албан бичиг зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ***********,************* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ***********,************* нарт оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ***********,************* нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын дотор 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч ***********,************* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О*** овогт С*******рын С****, А*******овогт Б*******ы Г****** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********,************* нарыг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********,************* нарт оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********,************* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********,************* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО