Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/31

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Л.П******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л********ийн П********ид холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Л.П******** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” баарны тавиур дээр байсан иргэн Т.Г********ын Рэдми ноте 12 /redmi note-12/ загварын гар утас, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, повер банк, цагаан цамц, ногоон түрүүвч, иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, банкны карт, бэлэн 30,000 төгрөг, цүнхийг 2023 оны 09 дүгээр сарын 30-наас 2023 оны 10 дугаар сарын 01-ний шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,166,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Л.П******** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” баарны тавиур дээр байсан иргэн Т.Г********ын Рэдми ноте 12 /redmi note-12/ загварын гар утас, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, повер банк, цагаан цамц, ногоон түрүүвч, иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, банкны карт, бэлэн 30,000 төгрөг, цүнхийг 2023 оны 09 дүгээр сарын 30-наас 2023 оны 10 дугаар сарын 01-ний шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,166,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.П********ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...би тэр ширээн дээр очиж суусан гэдгээ санаад байгаа юм. Тухайн үед намайг тэр ширээн дээр очиход хүн байхгүй шиг байсан. Хүнгүй ширээн дээр л хүмүүсээс зайдуу суусан байх гэж бодоод байгаа юм. Тэгээд л яг юу болсон гэдгээ би санахгүй байна...Гэм буруугийн талаар маргаангүй, хохирлоо төлнө...” гэх мэдүүлэг,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 14-15-р хуудас),

Хохирогч Т.Г********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн үед Манай найз Лхагванямын төрсөн өдөр болоод намайг утсаар Аянчин бааранд дуудсан юм. Би тэгээд явж очоод байран дотор байхгүй болохоор нь баруун талын булангийн ширээнд цүнхээ тавиад дээшээ 2 давхарт нь караокед ороод 2-3 дуу дуулаад гарч төрсөн өдрийн эзэн Лхагванямд найз нь явлаа гээд өрөөнөөс гарсан. Тэгээд доор ширээн дээр үлдээсэн цүнхээ авах гэтэл алга болсон байсан. Тэгээд тухайн Аянчин баарны үйлчлэгч дээр очоод цаана ширээн дээр цүнхээ тавьсан байхгүй байна. Камер шүүгээд өгөөч гэхэд одоо шүүх боломжгүй. Та маргааш ирээд шүү гэж хэлсэн. Тэгээд би маргааш ирээд шүүхэд дээлтэй цагаан малгайтай хүн аваад явсан байсан. Би тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандсан юм...миний алдсан эд зүйлсийг олж өгч хохирлыг минь барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Гэрч П.Т********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би П******** гэдэг хүнтэй 2002 оноос эхлэн хамт амьдарч дундаасаа 3 хүүхэдтэй болсон. П******** архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг болхоор нь би 2018 онд ах эгч нарт хүргэж өгөөд бид 2 амьдарч чадахгүй юм байна гэж хэлсэн. Тэрнээс манайхаар ирэн очин байдаг болсон. Л.П******** Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг Цагаан сайр гэх газар ах Батдоржийндоо сар гаран болсон. Тэнд байхдаа Мөрөн орсон байсан. 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр байх манайд ирж хонохдоо би хүний цүнхтэй юм аваад ирсэн байсан. Хаанаас авснаа ч санахгүй байна. Миний цагаан солио ихдэж байх шиг байна гэж ярьсан. Тэр цүнхэнд 30,000 төгрөг, кадастрын зураг, эмэгтэй хүний гоо сайхны будаг байсан. Тэрийгээ Батдорж ахын эхнэр Амгаланд захиад энийг битгий хөдөлгөөрэй гэж хэлээд ширээн доогуур үлдээсэн гэж надад ярьж байсан. Тэгэхээр нь би наад эд зүйлээ хүнд нь өгөхгүй яасан юм. Надаас цагдаа асуугаад байсан гэж хэлсэн чинь П******** Амгаа эгч надад байхгүй гэж хэлээд өгөхгүй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн" ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “...Redmi note 12 загварын утас 950,000 төгрөг, үл хөдлөхийн гэрчилгээ 20,000 төгрөг, Повер банк 70,000 төгрөг нийт 1,040,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хх-ийн 33-35-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн" ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “... Цагаан цамц 30,000 төгрөг, ногоон түрийвч 20,000 төгрөг, иргэний үнэмлэх, банкны карт, ажлын үнэмлэх  76,300 төгрөг нийт 126,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хх-ийн 42-44-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 54-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 55-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 56-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ******** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.П********ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Л.П******** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Л.П******** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” баарны тавиур дээр байсан иргэн Т.Г********ын Рэдми ноте 12 /redmi note-12/ загварын гар утас, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, повер банк, цагаан цамц, ногоон түрүүвч, иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, банкны карт, бэлэн 30,000 төгрөг бүхий цүнхийг 2023 оны 09 дүгээр сарын 30-наас 2023 оны 10 дугаар сарын 01-ний шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,166,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.П********ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 14-15-р хуудас),

Хохирогч Т.Г********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Гэрч П.Т********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн" ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “... Redmi note 12 загварын утас 950,000 төгрөг, үл хөдлөхийн гэрчилгээ 20,000 төгрөг, Повер банк 70,000 төгрөг нийт 1,040,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хх-ийн 33-35-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн" ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “...Цагаан цамц 30,000 төгрөг, ногоон түрийвч 20,000 төгрөг, иргэний үнэмлэх, банкны карт, ажлын үнэмлэх 76,300 төгрөг нийт 126,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хх-ийн 42-44-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч Л.П******** нь хохирогч Т.Г********ын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,166,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.П********ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.П********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Л.П******** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Л.П******** нь хохирогч Т.Г********ын Рэдми ноте 12 /redmi note-12/ загварын гар утас, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, повер банк, цагаан цамц, ногоон түрүүвч, иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, банкны карт, бэлэн 30,000 төгрөг, цүнхийг 2023 оны 09 дүгээр сарын 30-наас 2023 оны 10 дугаар сарын 01-ний шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,166,300 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогчид саарал өнгийн цүнх, цагаан цамц, үл хөдлөхийн гэрчилгээ, ногоон түрийвч, иргэний үнэмлэх, банкны карт, ажлын үнэмлэх, повер банк зэргийг хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч Л.П********оос Рэдми ноте 12 /redmi note-12/ загварын гар утасны үнэ 950,000 төгрөг, бэлэн 30,000 төгрөг, нийт 980,000 төгрөг гаргуулж хохирогч Т.Г********ад олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.П********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.П********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.П******** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57-р хуудас) аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт малаа маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаандЗан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.П******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн ******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жонгоор овогт Л********ийн П********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Л********ийн П********ийг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Л.П********ид тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Л.П********ид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.П********оос 980,000 (есөн зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г********ад олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн ******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.П********ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.ХҮРЭЛБААТАР