| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/02995/И |
| Дугаар | 101/ШШ2021/03271 |
| Огноо | 2021-10-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2021/03271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, *******-р хороо, К******* т*******, *******-р байр, ******* тоотод оршин суух, Б*******ын Э*******ын /РД: *******/ нэхэмжлэлтэй
Зын Нийг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Э******* миний бие 2021 оны 3 сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Алтанхан овогт Зын Нэд /РД: / холбогдуулан амны хаалт /маск/ худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 62.386.710 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Тус шүүхээс 2021 оны 4 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хариуцагч З.Нийг 2021 оны 4 сарын *******-ны өдөр, 2021 оны 5 сарын 5-ны өдөр тус тус хүрэлцэн ирэхийг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч З.Нэ нь шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
Иймд шүүхээс 2021 оны 5 сарын 24-ний өдөр 181/ШЗ2021/05811 дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгасан боловч хариуцагч З.Нэ нь зуслангийн байшиндаа байна гэх тайлбарыг удаа дараа утсаар өгснөөр цагдаагийн байгууллагаас З.Нэд албадан ирүүлэх ажиллагаа хийх боломжгүй байна гэх хариуг шүүхэд ирүүлсэн байдаг.
Шүүх дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-т заасан үндэслэлийг бүрдүүлсэн гэж үзэж 2021 оны 6 сарын 23-ны өдөр 181/ШЗ2021/07279 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чагдаржав гудамж, 46-р байр, 1401 тоотод бүртгэлтэй боловч амьдран суудаггүй гэж хорооноос тодорхойлсон байсан. Иймд хариуцагчийн амьдран суугаа хаягийг мэдэхгүй, тодорхойлох боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу шүүхэд хүсэлт гаргаж байгаа болно.
Иймд хариуцагч З.Нийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх С.Номиндалай 2021 оны 8 сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд Б.Э******* нь З.Нийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан байна. З.Нэ нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /эрүүл мэнд/ урт хугацааны эмчилгээтэй дэглэм сахих үүднээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авч амжаагүй болно.
С.Номиндалай нь З.Нээс 2021 оны 6 сарын 23-ны өдөр эмнэлэгт очиж итгэмжлэл авсан.
Иймд З.Нэ Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чагдаржав гудамж, 46-р байр, 1401 тоот хаягандаа оршин сууж байгаа тул эрэн сурвалжлах шаардлагагүй болно.
Энэ хаягтаа байгаа нь үнэн тул цаашид З.Нийн хаягийн дагуу шүүхээс дуудсан үед итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай би төлөөлөн ирэх болно, утасны дугаар 95091933 гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э******* нь З.Нэд холбогдуулан 62.386.710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 сарын 23-ны өдрийн 7279 дугаар захирамжаар З.Нэд холбогдох 62.386.710 төгрөг гаргуулах тухай Б.Э*******ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч З.Нэ Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чагдаржав гудамж, 46-р байр, 1401 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 4-5 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 8 сарын 3-ны өдрийн 11944 дугаар захирамжаар бүртгэлийн байгууллагаас Зын Нийн /РД: / оршин суух хаягийн талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ.
З.Нийн хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2021 оны 8 сарын 3-ны өдрийн лавлагаанд түүнийг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чагдаржав гудамж, 46-р байр, 1401 тоотод оршин суух бүртгэлтэй гэсэн байх бөгөөд түүнийг шүүхэд хүрэлцэн ирэх тухай мэдэгдэх хуудсыг тус шүүхээс уг хаягаар нь хүргүүлсэн байна.
/ХХ-ийн 15-17 дугаар тал/
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чагдаржав гудамж, 46-р байр, 1401 тоотод оршин суух Зын Нэ нь Б.Э*******ын нэхэмжлэлтэй З.Нэд холбогдох иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, *******, Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 12-13, 22 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцох итгэмжлэлийг С.Номиндалайд 2021 оны 6 сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон нь уг итгэмжлэлээр тогтоогдлоо.
/ХХ-ийн 18 дугаар тал/
З.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх С.Номиндалайн тус шүүхэд гаргасан тайлбартай холбоотой шүүгчийн туслах нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны алба болон холбогдох шүүгчийн туслахаас тодруулахад ... 2021 оны 6 сарын 23-ны өдрийн 7279 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг захирамжийг ... 2021 оны 9 сарын 9-ний өдрийн *******1 дугаартай шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон. Хариуцагч З.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Номиндалай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэжээ.
/ХХ-ийн 35 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заасан ба дээр дурдсан үндэслэл тогтоогдохгүй байх тул З.Нийг эрэн сурвалжлуулах тухай Б.Э*******ыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Зын Нийг эрэн сурвалжлуулах тухай Б.Э*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН