| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/092 |
| Огноо | 2024-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,
Шүүгдэгч: Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000064 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 сарын 11-ний шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багт байрлах *******ын гэрт *******ийг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний зүүн гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн бугалгад шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Т.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр ******* гэх хурай ах маань таараад намайг цагаан сараар манайд очоод юм хийлцээд өг гэхээр нь би зөвшөөрсөн тэр үед ******* ахын хамтран амьдрагч ******* эгч давхар гуйгаад байсан тэгэхээр нь би зөвшөөрөөд тухайн өдрөө *******, ******* нартай Галуут сум руу явсан би тухайн үед Галуут сумын төв дээр 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл байж байгаад *******, ******* нартай Галуут сумын 3 дугаар багт байдаг хөдөө гэр рүү нь хамт явсан тэгээд 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны орой *******, ******* эгч бид 3 нийлээд 3-4 шил 0.75 гр-тай соёрхол, тайга нэртэй архинууд хувааж уусан тэгтэл ******* гэнэт надад хандаж ******* та 2 өдөр сүлжээ рүү хамт яваад байсан гэх утга үг хэлээд *******тай намайг хардаад байсан тэгэхээр нь танай хүнтэй яавал гэж манай аав шиг байна та 2 чинь намайг аймгаас дагуулж ирээ биз дээ юундаа хардаад байгаа юм гэсэн тэгээд би гэрт хүйтэн ороод байхаар нь босоод гал түлэх гээд зуухны хажууд байсан цагаан өнгийн хутгыг аваад хаймаар зүсээд сууж байтал ******* эгч намайг гэнэт үсдэж дарж унахаар би урандаа босож ирээд баруун гарт барьсан байсан хутгаар ******* эгчийн зүүн гарын булчин хэсэг рүү нь 1 хатгасан уг нь хутгалан гэж бодоогүй. Тэгтэл ******* эгчийн зүүн гараас цус гараад тогтохгүй байхаар нь гэрийн зүүн талын уул руу сүлжээнд гараад Галуут сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн тухайн үед шөнийн 02 цаг болж байх шиг байсан. Тэгээд сумаас эмч нар ирээд *******ийн гарт оёдол тавиад сумын эмнэлэг рүү аваад явсан. Намайг сум төвд ирсэн чинь сумын цагдаагаас намайг дуудсан өөр зүйл болоогүй......гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 02 сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 сарын 11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багт байх ******* гэх айлын гэрт *******, ******* бид 3, 4 шил архи хувааж уусан. Бид нар хоорондоо маргаан үүсгэж сүртэй юм болоогүй. ******* миний зүүн гар луу ******* гэх айлын гэрээс хутга аваад хутгалсан. Галуут сумын эмнэлэгт дуудлага өгөөд эмч нар ирсэн. Миний зүүн гарт ний 3-4 ширхэг оёо тавиулсан. Бид нар Галуут сумын түргэний машинаар Галуут сумын төвд ирээд ******* бид 2 аймгийн төв рүү орж ирсэн.....гэх мэдүүлэг / хх-ийн 10-11 /,
4. Гэрч П.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай гэрт 2024 оны 02 дугаар сарын 10-ний орой *******, Т.******* бид гурав нийлж 3 шил 0.500 граммтай хараа, 0.500 граммтай ногоон экс 0.500 граммтай агар нэртэй архи хувааж уусан тэгээд орон дээрээ гараад гутал дээлээ тайлаад унтсан юм ******* ******* 2 намайг дуудсан уу би тэр хоёрын чанга дуугаар сэрсэн үү сайн санахгүй байна тэгээд босоод ирэхэд миний уусан архи нилээн гайгүй болсон байсан учир яасан бэ юу болсон бэ гэх үед Т.******* гал асаах гээд галын өмөн нь гутгаар хаймар огтлоод сууж байхад ******* хэрүүл гуйгаад хоёулаа хэрэлдээд Т.******* барьж байсан хутгаараа Эрдэнэчимэгийн зүүн гарын булчин хэсэгт хутгалсан цус гараад тогтохгүй байсан учир би сугных нь дээгүүр нарийхан давуугаар цус тогтоох гэж боосон тогтохгүй болохоор нь хоёр дунд хуруугаар нарийн утсаар жигүүт хийж боож цусыг нь тогтоож Т.*******г адгуулж сүлжээнд гарч сумын эмнэлэгт дуудлага өгсөн нэлээн аажуу буюу шөнийн 01 цагийн үед эмч нар ирээд *******ийн гарыг цэвэрлэж оёо тавьсан эмнэлгийн машинд *******, Т.******* бид цуг суугаад Галуут сумын төвд ирсэн. Би сайн мэдэхгүй байгаа манай гэрт мал эмнэлгийн цагаан төмөр хутаг байдаг тэрийг ашиглаж Б.Эрдэнэчимэгийн зүүн гарын булчин хэсгийг гэмтээсэн байх.....гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 /,
5. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн:....1. *******ийн биед зүүн бугалгад шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/ зэрэг нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 сарын 11-ний шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багт байрлах П.*******ын гэрт *******ийг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний зүүн гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн бугалгад шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч П.******* нарын мэдүүлэг, шинжээчийн 123 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ гэрч П.*******ын ахуйн хэрэглээнд ашигладаг байсан хутгыг ашигласан нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулах нөхцөл болсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.*******д зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүнийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвөөс гадагш явахгүй байх үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г гурван / 03 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******г Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас явахгүй байх үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Т.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тоолцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Т.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхээ ашигласан гэх хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ