Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/02090

 

 

 

 

 

 

 

 

2021 оны11 срын03 өдөр

                        181/ШШ2021/02090

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.М -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н Ш Ш Г Г т холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х Б  ХХК

 

Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 10 дугаар хороолол, 48А байр, 1 тоот хаягт байрлах орон сууцыг 86,800,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1195 тоот шийдвэрээр Д.М  надаас 89,048,676 төгрөг гаргуулж, Х Б инд олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Н Ш Ш Г Г т төлбөр гаргуулах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд уг ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 48А байрны 1 тоот хаягт байрлах, орон сууцыг хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлж, дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдэгдлийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өгсөн. Энэхүү ажиллагааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хууль бус үйлдэл гэж үзэж гомдолтой байна.

Учир нь Н Ш Ш Г Г  өмнө нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 48А байрны 1 тоот хаягт байрлах, орон сууцны үнэлгээг тогтоолгон, 90,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн бөгөөд уг үнэлгээг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэж байсан. Шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Н Ш Ш Г Г  нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 48А байрны 1 тоот хаягт байрлах, орон сууцыг дахин үнэлүүлэхдээ бидэнд огт мэдэгдэлгүйгээр хийж гүйцэтгэсэн байна.

Ингэхдээ Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 48А байрны 1 тоот хаягт байрлах, орон сууцыг 86,800,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд энэхүү үнэлгээ нь зах зээлийн бодит бус, хүний өмчийг үнэгүйдүүлсэн үнэлгээ гэж миний бие үзэж байна. Н Ш Ш Г Г  нь орон сууцны үнэлгээг хийлгүүлэхдээ энэ талаар огт мэдэгдээгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хөрөнгийн шинжээчээс татгалзах эрхийг минь эдлүүлсэнгүй.

Иймд Н Ш Ш Г Г -ын  шийдвэрээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 48А байрны 1 тоот хаягт байрлах, орон сууцыг 86,800,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.М ийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1195 дугаар захирамжаар Дамдинсүрэнгийн Мөнгөнцэцэг, Мягмарын Наранбаа нараас 88,664,163 төгрөгийг гаргуулж Х Б  ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Д.М , М.Наранбаа нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 48А дугаар байрны 01 тоотод байрлах, 53,1 м.кв талбайтай хоёр өрөө сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17281131/05 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Д.М , М.Наранбаа болон өмчлөгч О.Цогоохүү, Д.Саранцэцэг, Ц.Нямжаргал, төлбөр авагч Х Б  ХХК нарт үнийн санал өгөх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь үнийн саналаа харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9/459 тоот Шинжээч томилох тогтоолоор Хөрөнгө Эстимейт ХХК-ийг томилсон.

Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимейт ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 86,800,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлт байгаа эсэхийг тодруулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргах хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.М ийн гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбартай танилцсан. Хавтаст хэргийн материалд нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэдэг үндэслэл нь юугаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байна. Хавтаст хэргийн 107, 109, 110 дугаар талд хариуцагч талаас гаргаж өгсөн баримтууд авагдсан байна. Дугаар луу нь мессеж илгээхдээ үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууц, хөрөнгийн шинжээчийн талаар тодорхой мэдэгдлүүдийг явуулж байсан байна. Нэхэмжлэгч нь мессеж хараад мэдэх боломжтой байсан. Иймээс дахин үнэлгээг мэдэгдэлгүйгээр явуулсан гэдэг нь үндэслэлгүй байна.

Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа маш удаан явагдаж байгаа. Миний санаж байгаагаар хураах ажиллагаа хэд хэдэн удаа хийгдэж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай танилцах явцад 2 хөрөнгийн үнэлгээний тайлан байдаг. Өмнөх үнэлгээ нь хүчингүй болсон. 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөрөнгө Эстимейт ХХК-ийн ирүүлсэн үнэлгээний тайлан хэргийн материалд авагдсан байгаа. Иймээс үнэлгээтэй холбоотой асуудлыг хүчингүй болгуулах үндэслэл харагдахгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар тухайн хөрөнгийг шинжээч үнэлэхдээ ямар алдаа гаргасан юм гэдэг зүйлийг тайлбарласан зүйл байхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.    

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

           

үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.М  нь хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан Баянгол дүүрэг,  6 дугаар хороо, 48 а байрны 01 тоотод байрлах 53,1 м.кв талбайтай орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгч нь үнэлгээний мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1195 дугаар захирамжаар Д.М , М.Наранбаа нараас 89,048,676 төгрөг гаргуулж, Х Б  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны 1007 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-р шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 155/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 48 а байрны 01 тоотод байрлах 53,1 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 17281131 тоот тогтоолоор хураан авсан болох нь нотлогдож байна.

 

Төлбөр төлөгч Д.М  нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үнийн санал авахад 500,000,000 төгрөгөөр, Ц.Нямжаргал нь 500,000,000 төгрөгөөр, Д.Саранцэцэг нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 500,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч М.Наранбаа нь 02020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 500,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба төлбөр авагч Х Б  ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр  шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 80-99 дэх тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тул 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9/459 дүгээр тогтоолоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 48 а байрны 01 тоотод байрлах 53,1 м.кв талбайтай орон сууцны үнэлгээг тогтоолгохоор “Хөрөнгө-Эстимэйт ХХК”-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 48 а байрны 01 тоотод байрлах 53,1 м.к талбайтай орон сууцны үнэлгээг 86,800,000 төгрөгөөр тус тус үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь “Үнэлгээг хийхдээ огт мэдэгдээгүй тул шинжээчээс татгалзах эрхийг нь эдлүүлээгүй, мөн хэт бага үнээр үнэлж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн” гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилсон тухай Д.М т 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр захиа илгээсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 107 дахь тал/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо 48 а байрны 01 тоотод байрлах 53,1 м.кв талбайтай орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт бага үнэлсэн талаар баримтаар нотлоогүй байна.

 

            Иймд, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 48 а байрны 01 тоотод байрлах 53,1 м.кв талбайтай орон сууцыг 86,800,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

 

            Нэхэмжлэгч Д.М  нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх иргэний хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 1614 тоот захирамжаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. /хх-ийн 137 дахь тал/

 

Нэхэмжлэгч Д.М  нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад шүүх иргэний хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдааны товыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэхэд давхардсан шүүх хуралдаан байхгүй гэж шүүх хуралдаан зарлуулсан нь шүүх хуралдааныг хойшлуулах зорилготой гэж үзсэн тул шүүх нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

тогтоох нь

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  зааснаар Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 48 а байрны 01 тоотод байрлах 53,1 м.кв талбайтай орон сууцыг 86,800,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  С.ЭНХБАЯР