Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/01881

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 06 өдөр 183/ШШ2021/01881 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамж, ******** өөрийн байранд байрлах, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны ******** /*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 0-00 тоот хаягт байрлах,******* ХХК /***************/-д холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 3 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, түүний өмгөөлөгч*******, нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 63 тоот гэрээгээр 5 000 000 төгрөгийн FT-200 маркийн хадлангийн иж бүрдлийг урьдчилгаа 50 хувь болох 2 500 000 төгрөгийг төлөн, үлдэгдэл 50 хувь болох 2 500 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр гэрээ байгуулсан.

Гэвч одоог хүртэл зээлээ ттөлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 2 500 000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь биелэгдээгүй байгаа тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу алданги тооцох гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байгаа тул хуульд нийцүүлэн алданги 1 250 000 төгрөг, гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг нийт 3 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* ХХК үйл ажиллагаа явуулдаггүй 0 тайлан өгдөг байх үед шилжүүлж авсан. 2012 онд байгуулсан гэрээний үүргийн талаар мэдэх зүйл алга. Хэргийн материалтай танилцахад******* ХХК-тай холбоотой ямар ч баримт байхгүй, зээл авсан болох нь тогтоогдохгүй байна. В.******** гэх хүний байгуулсан гэрээ байна. Хэрэгт авагдсан баримт нь******* ХХК-г илтгэх баримт байхгүй. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлтэй холбоотой буюу хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна. Гэрээ байгуулсан этгээд нь хариуцагчтай хамааралгүй байна. Гэрээний үүргийн алданги, болон үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ******** нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Залуу сэтгэлгээ ХХК-иас 2021 оны 08 сарын 13-ны өдрийн 63 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг шаардаж байна... гэж тайлбарлажээ.

 

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн ********гийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаар тогтоолыг үндэслэн Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-134 тоот тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих санг ********д балансаас балансад шилжүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан 2012 оны 08 сарын 13-ны өдөр 69 тоот Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан, иргэн ******** овогтой ******** нарын хооронд бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ, 2012 оны 08 сарын 15-ны өдрийн 2290 дугаартай Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Л.******** гэх гарын үсэг бүхий иргэн В.********д техник, тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас, В.********ас зээлийн тракторын урьдчилгаа 2 500 000 төгрөгийг төлсөн 2012 оны 08 сарын 13-ны өдрийн Төрийн банкны орлогын баримтуудаас үзэхэд хариуцагч хуулийн этгээдтэй эрх зүйн харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэхээр байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч солих, хамтран хариуцагч оролцуулах зэрэг санал хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ********гийн хариуцагч******* ХХК-д холбогдуулан гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээрх гэрээний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ********гийн хариуцагч******* ХХК-д холбогдуулан гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ