Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 56

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Нарийн бичгийн дарга Ц.Болормаа, Улсын яллагч Ц.Батзориг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа, Шүүгдэгч О.Жавзанжамъян, Ө.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цог овогт Отгонсүрэнгийн Жавзанжамъян, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр 254.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Өлзийбаярын Баасандорж нарт холбогдох эрүүгийн 201715000014 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Нарийн бичиг, албан хэргийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ах, эгч, эгчийн хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Цог овогт Отгонсүрэнгийн Жавзанжамъян, /РД:ЙТ99020514/,  
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 10-7 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Өлзийбаярын Баасандорж, /РД:ЙМ97052617/,  
Шүүгдэгч О.Жавзанжамъян нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй буюу 17 нас 10 cap 18 хоногтой байхдаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Мөнгөн өргөө" модны үйлдвэрийн ард талын гудамжинд насанд хүрээгүй хохирогч болох 15 нас 4 cap 4 хоногтой Б.Дашдаваагийн эзэмшлийн Эл Жи Эф-100 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 100000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч Ө.Баасандорж нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж буй О.Жавзанжамъянд холбогдох эрүүгийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө "Өөрийн эзэмшлийн Нөте-1 маркийн гар утсыг О.Жавзанжамъяны эзэмшлийн Эл Жи Эф-100 маркийн гар утсаар сольсон" гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
     ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч О.Жавзанжамъян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Дашдаваагийн гар утсыг гоё харагдаад байхаар нь авсан юм. Мөрдөн байцаалтын шатанд би аваагүй гэж мэдүүлсэн. Одоо үнэн зөвөөр нь мэдүүлж байна. Тэр хүүхдийн утсыг авсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв  
Шүүгдэгч Ө.Баасандорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Жавзанжамъянг гуйгаад байхаар нь худлаа мэдүүлэг өгсөн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  
Насанд хүрээгүй хохирогч Б.Дашдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Тэр өдөр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байсан юм. Мягмар гариг байсан юм. Мягмар гариг гэдгийг яагаад санаж байгаа юм бэ гэхээр тэр өдөр буюу Мягмар гаригт орос хэлний сонгон сургууль дээр явагддаг юм. Тэгээд баруун дөрвөн замын хойд талд 2 хүүхэдтэй таарсан. Тэр хоёр хүүхэдтэй таарахад нэг хүүхэд нь гар утсаараа нэг удаа яриулчих гэхээр нь би утсаараа яриулах гээд нэгжээ үзтэл нэгжгүй болчихсон байхаар нь би нэгжгүй болчихсон байна гэхэд тэр хүүхэд симээ солиод хийчихье гээд юнителийн сим гаргаж ирэхээр нь би гар утсаа тэр хүүхдэд өгтөл тэр хүүхэд миний утсанд симээ солиод хийсэн. Тэгээд намайг ийшлэе, нөмөртэй газар байна уу гэхээр нь би дуугараагүй. Тэгээд намайг төв худгийн цаад талын Мөнгөн өргөөгийн арын ар талын гудамжинд дагуулаад очсон. Мөнгөн өргөөгийн зүг рүү явж байхдаа тэр хүүхэд надаас "...чи хаанахынх юм бэ" гэхээр нь би "...би Баруунбаян Улааных" гэхэд тэр хүүхэд "...аль сургуулийнх юм бэ" гэхээр нь "...4-р сургуулийнх" гэж хэлсэн. Тэгтэл тэр хүүхэд "...намайг таних уу" гэхээр нь би "...танихгүй" гэхэд тэр хүүхэд "...намайг Жак гэдэг, би танай сургуульд байсан" гээд байсан. Тэгээд Баруунбаян-Улааных гээд 2-3 хүүхдийн нэрийг хэлээд намайг таних уу гэхээр нь би танихгүй гэсэн чинь намайг "...чи ер нь хүн таньдаг юм уу" гээд байсан. Тэгээд юм ярьж яваад Мөнгөн өргөөгийн арын арын гудамжинд очсон. Жак гэх хүүхэдтэй цуг явж байсан хүүхэд нь бид хоёрын араас дагаад явж байсан, бид хоёртой юу ч яриагүй, надаас юу ч асуугаагүй. Тэр гудамжинд очоод намайг гудамжны голд очоод зогсоход Жак нь миний урд талд, нөгөө хүүхэд нь миний хажууд зогссон. Тэгээд намайг "...яв" гэхээр нь би "...утсаа авъя" гэхэд Жак нь "...утсыг чинь өгөхгүй" гээд миний өөдөөс гараа далайгаад "...маргааш МСҮТ дээр мөнгө авчраад утсаа аваарай" гэсэн. …Тэр өдөр сонгоноо тасалсан. Намайг гэртээ харихад манай эмээ Бямбасүрэн гэртээ байсан. Тэгээд эмээдээ "...би 2 хүүхдэд утсаа бариулчихлаа" гэж хэлсэн. …Баасан гаригт /2016.12.23-ны өдөр байсан/ хичээлээ тараад ангийнхаа хоёр хүүхэд болох Баярцогт, Энхбаяр хоёртой МСҮТ рүү утсаа авахаар очсон. МСҮТ дээр очоод "...Жак" гэх хүүхэдтэй уулзах гэсэн юм гэхэд "...Жак энд байхгүй, саяхан төгссөн шүү дээ" гээд байсан. МСҮТ дээр Жак гэх хүүхдийг асуугаад явж байхад өдрийн 14 цаг өнгөрч байсан байх. Надтай цуг явсан манай ангийн хоёр хүүхэд Парк руу явж мөсөн дээр тоглоё гэхээр нь би зөвшөөрөөд парк руу явсан. Парк дээр …гулгаж байтал Жак парк дээр ганцаараа хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Жакаас "...гар утсаа авъя" гэхэд Жак "...би чиний гар утсыг аваагүй, мэдэхгүй шүү дээ" гээд зогсоод байсан. Тэгтэл надтай хамт явж байсан хүүхэд болох Баярцогтын ах нь "...наад асуудлаа цагдаа дээр очоод шийд, би цагдаа дуудаад өгье" гэсэн. Тэгээд тэр ах цагдаа дуудаж өгөөд 2 цагдаа ирсэн. Цагдаа ирэхэд хэдэн цаг болж байсныг мэдэхгүй, гадаа харанхуй болоогүй байсан. …Цагдаа руу орох замдаа Жак надад "...би чиний утсыг шинээр аваад өгье" гэхээр нь би "...цагдаадаа хэл" гэж хэлсэн. …Тэгээд 2016.12.26-ны өдөр буюу Даваа гаригт хичээл дээрээ сууж байтал өглөөний 10 цаг өнгөрч байхад манай ангиас Жавзанжамъян намайг дуудсан. Жавзанжамъян ганцаараа явж байсан. Намайг ангиас гараад ирэхэд Жавзанжамъян "...хамт Цагдаагийн газар очъё" гээд сургуулиас гарч ирснээ Жавзанжамъян "...зах руу очоод утас аваадахъя" гэхээр нь би цуг зах руу явсан. Тэгээд бид хоёр Билиг төвийн гадаа очоод хүн хүлээсэн. Жавзанжамъян "...эндээс утас авна, хүн нь ирэхгүй байна, хүлээж байя" гэсэн. Тэгээд хүлээж байсан хүн нь ч удалгүй ирсэн. Билиг төвийн гар утасны лангуунаас 3D гар утас аваад Цагдаагийн газарт ирсэн. Тэгээд Цагдаагийн газар дээр ирсэн хойноо авсан гар утсаа надад өгсөн. Тэгээд Азжаргал байцаагчтай Жавзанжамъян уулзахаар орохдоо надад өгсөн гар утсаа аваад орсон. 
Тэгэхээр нь би араас нь өрөө рүү нь ортол Азжаргал байцаагч "...энэ чиний утас мөн юм уу" гэхээр нь би "...биш" гэхэд "...тэр гар утсыг нь олоод ир, 14 цагаас ирээрэй" гэхээр нь бид хоёр өрөөнөөс нь гарсан. Цагдаагийн газраас гараад Жавзанжамъянаас салаад явж байтал захын баруун талд Бямбаа ахын хүүхэд болох Хүрэлтогоотой таарсан. Уулзаад юм ярьж байгаад хөдөө хэзээ явах юм бэ, хамт явах уу гэхээр нь би "...гар утсаа дээрэмдүүлчихсэн" гэж хэлсэн. Хүрэлтогоо миний дээрэмдүүлсэнтэй адилхан гар утастай байхаар нь "...чи надад гар утсаа өгчих, цагдаа дээр аваачаад шалгуулчихаад буцаагаад өгье, тэгээд чамтай маргааш хамт хөдөө явъя" гэж хэлээд гар утсыг нь авсан. ...Намайг дээрэмдсэн хүүхэд 16-17 орчим насны, туранхай, бараан цэнхэр өнгийн куртиктай, жинсэн өмдтэй /цайвардуу л өнгөтэй байсан/ хүүхэд байсан. Өөрийгөө Жак гээд байсан. Жак гэх хүүхэд нь миний зүүн талын өвдөг рүү нэг удаа өвдөглөсөн. Дараа нь чамайг нэг цохичих уу гээд гараа миний өөдөөс далайсан. Гэхдээ намайг цохиогүй. Тэгээд яв гэхээр нь би явчихсан. Өөрөөр цохиж зодоогүй.  …Жавзанжамъян гэх хүүхдийг царай, биеийн байдлаар нь би таньж байна. Өөрийгөө ч гэсэн Жак гэдэг гэж хэлж байсан. Өмсөж байгаа куртикаар нь ч гэсэн таньж байна. Энэ куртиктай байсан юм. Жавзанжамъян гэгчтэй цуг явж байсан хүүхдийг би харвал танихгүй. Тэр хүүхэд нэг бол урд гарчихаад, нэг бол ард гарчихаад яваад байсан. Жавзанжамъянтай цуг явж байсан хүүхэд нь Жавзанжамъяныг миний гар утсыг авахыг мэдээгүй. Тэр хүүхэд бид хоёроос нилээн зайтай зогсож байснаа Жавзанжамъяныг явъя гээд дуудаад байсан. Жавзанжамъян миний гар утсыг аваад явсан. Тэр хүүхдэд миний гар утсыг харуулаагүй. Дээрээс нь куртикныхаа малгайг өмсчихсөн байсан болохоор харах боломж олдоогүй. Дээрэмдүүлсэн гэх утас LG F-100 маркийн, хар өнгийн гар утас байсан юм. …Миний гар утасны оронд Жавзанжамъяны авч өгсөн гар утсыг авчихвал надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/,  
Гэрч Ө.Баасандоржийн мөрдөн байцаалтанд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дахин өгсөн: "...Би өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ худлаа мэдүүлэг өгсөн юм. 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр намайг Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах гэртээ байж байтал Жавзанжамъян миний 91460085 дугаар луу 88-тай дугаараас "чи надад ганц удаа туслаадхаач чи найз юм бол" гэсэн мессеж бичихээр нь би хариу бичилгүй гар утсаа унтраачихсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр намайг гэртээ байж байтал өглөөний 11 цагийн орчимд Жавзанжамъян манай гэрт ганцаараа ирсэн. Жавзанжамъян ирээд "би утасны хэрэгт орчихлоо" гэхээр нь би "юун утас юм бэ" гэж асуухад Жавзанжамъян "нэг хүүхэд намайг утас авсан гээд байгаа юм, чи цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөдхөөч" гэхээр нь би "үгүй нэмэргүй" гэхэд "чи найздаа ганц удаа туслаадхаач тэгэх үү найз нь балрах гээд байна чи ганцхан Жавзанжамъян LG F-100 маркийн гар утсыг миний Note-1 маркийн гар утсаар сольсон гээд л мэдүүлэг өгчих" гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд цагдаагийн газар дээр ирэхэд гар утасны эзэн гэх хүүхэд цагдаагийн газарт ирчихсэн байсан. LG F-100 маркийн гар утас авчирсан байсан. Тэгээд Жавзанжамъян нь LG F-100 маркийн гар утсыг миний Нөте-1 маркийн гар утасны хамт бариулаад намайг Азжаргал байцаагч дээр оруулсан. Тэгээд би Азжаргал байцаагчид "намайг МСҮТ дээр найзуудынхаа хамт коридорт юм яриад зогсож байхад Жавзанжамъян ирээд гар утсаа солъё гэхээр нь хартал LG F-100 маркийн гар утас байсан. Тэгээд яагаад солих гэж байгаа юм бэ гэхэд Жавзанжамъян зүгээрээ гэж хэлэхээр нь би асуудалгүй юм байгаа биз дээ гэхэд Жавзанжамъян асуудалгүй гэхээр нь өөрийн Note-1 маркийн гар утсаараа LG F-100 маркийн гар утсыг нь сольсон гэж Жавзанжамъяны зааж өгсөн мэдүүлгийг өгсөн. Түүнээс бол би Жавзанжамъянтай би ямар нэгэн гар утас солиогүй. Өмнөх мэдүүлэг дээрээ би худлаа мэдүүлсэн юм. Одоо бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/,  
Гэрч Д.Лхагвадолгорын мөрдөн байцаалтанд өгсөн: “....Би О.Жавзанжамъяны бэр эгч нь байгаа юм. О.Жавзанжамъяны ээж нь 2013 онд нас бараад манай гэрт 13 настайдаа ирсэн. Түүнээс хойш манай ам бүлийн гишүүн болж амьдарч байгаа. О.Жавзанжамъян Хайрхандулаан суманд 5 дугаар анги төгсөөд Арвайхээр суманд шилжин ирж 12 жилийн 2-р сургуульд элсэн орж 9 дүгээр анги төгссөн. 2015 онд 9 дүгээр анги төгсөөд тэр жилдээ Өвөрхангай аймгийн МСҮТ-ийг төгссөн. Одоогоор эрхэлсэн ажилгүй байна. Зан байдлын хувьд элдвийн гаж зангүй, бид хоёрын үгнээс гардаггүй, зөрдөггүй, хий гэсэн зүйлийг үг дуугүй л хийдэг хүүхэд байгаа юм. МСҮТ-д орсноосоо хойш гадуур хэсэх нь ихсээд нөхөр бид хоёр аашлуулдаг болсон. Бөмбөг тоглоно, заал авна гээд л явдаг байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг эсэхийг нь мэдэхгүй, манай гэрт согтуу ирж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/,  
Гэрч Ц.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 12 дугаар сарын 20дын орчимд л байсан юм, намайг гэртээ байж байтал манай ач хүү Дашдаваа нь 16 цагийн орчимд гэртээ ирээд надад "би хоёр хүүхдэд гар утсаа дээрэмдүүлчихлээ" л гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Дээрэмдүүлсэн гэх гар утас нь дөрвөлжин том, хар өнгийн гар утас байсан юм. Би маркийг нь мэдэхгүй. Өнгөрсөн хавар аймгийн зах дээр байх гар утасны худалдаанаас 110.000 төгрөгөөр би худалдан авч өгсөн юм. Түүнээс хойш хүү Дашдаваа нь хэрэглэж байсан юм. Ач хүү Дашдаваагийн ээжийнх нь хамаатны хүүхэд Бямбын Хүрэлтогоо гэж байдаг. Дашдаваа нь Хүрэлтогоогийн гар утсыг миний дээрэмдүүлсэн гэх гар утастай адилхан болохоор нь цагдаад аваачаад өгчихлөө гэж шинэ жилийн өмнө хэлж байсан. Хүрэлтогоо одоо гар утасгүй байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 хуудас/,  Гэрч О.Мөнхчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би О.Жавзанжамъяны төрсөн эгч нь байгаа юм. Бид нар эхээс 4-үүл. 2 ах, 1 эгчтэй, айлын хамгийн бага хүүхэд байгаа юм. Манай ээж О.Жавзанжамъяныг 11 настай байхад нь нас барчихсан юм. Тэрнээс хойш бид нар өсгөсөн. О.Жавзанжамъян нь жаахан хөнгөн хийсвэр зантай, ааш зангийн хувьд даруу төлөв, ямар нэгэн гаж зангүй хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,  
Насанд хүрээгүй гэрч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би Өвөрхангай аймгийн Гучин сумаас 5 дугаар ангидаа шилжин ирээд 4 дүгээр сургуульд орсон юм. Тэр үеэс Дашдавааг таньдаг болж найзалж эхэлсэн юм. Дашдаваа нь LG F-100 маркийн гар утас хэрэглэдэг байсан. Одоо нокиа 31-10 маркийн гар утастай байгаа. 2016 оны 12 дугаар сарын 20-дын орчимд л байсан юм. Дашдаваа нь гар утсаа дээрэмдүүлдэг өдөр манай анги орой нь цуглаантай байсан юм. Тэгээд цуглаанд ирэхдээ гар утсаа дээрэмдүүлчихсэн талаар хэлсэн. Гар утсаа дээрэмдүүлсэн гэж надад хэлсэн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Энхбаяр, Дашдаваа бид гурав Дашдаваагийн гар утсыг Жак гэх хүүхдээс авахаар МСҮТ /Мэргэжпийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв/ рүү явсан. Тэгээд МСҮТ дээр очоод хаалгаар нь ортол МСҮТ-ийн нэг хүүхэд МСҮТ-ийн дотор талын хаалганы хажууд зогсож байхаар нь би тэр хүүхдээс "та МСҮТ-ийн 2 дугаар курсын 3 дугаар бүлэгт сурдаг уу" гэж асуухад "тийм" гэсэн Тэгтэл Дашдаваа "танай ангид Жак гэдэг хүүхэд байдаг уу, би гар утсаа авах гэсэн юм" гэхэд тэр хүүхэд "тэр Жак гэдэг хүүхэд чинь төгсчихсөн шүү дээ" гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гурав тэндээсээ гараад Парк руу явсан. Тэгээд парк дээр ирээд тоглоод байж байтал Дашдаваа нэг хүүхдээс "гар утсаа авъя" гэхэд тэр хүүхэд "чи андуураад байгаа юм биш үү" гэсэн. Тэгсэн Дашдаваа "үгүй би андуураагүй, чи яг мөн, чамайг Жак гэдэг биздээ" гэсэн чинь Жак гээд байгаа хүүхэд нь "би аваагүй гээд байгаа юм биш үү пизда минь" гэхэд Дашдаваа "би андуураагүй" гэсэн. Тэгтэл Жак нь "цагдаа дуудчих, цагдаа дээр очоод үнэн зөвийг нь олуулъя" гээд байсан. Тэгээд паркийн араар явж байгаа манай ангийн хүүхэд болох Баярхүүгийн ахаар цагдаа руу дуудлага өгүүлсэн. Дуудлагаар Энхмандал гэх цагдаа нэг цагдаагийн хамт ирээд Энхбаяр, Дашдаваа Жак гэх хүүхэд бид дөрвийг цагдаагийн газарт авчирсан. ...Жак гэх хүүхэд цагдаагийн газрын хаалганы үүдэнд ирээд Дашдаваад "би шинэ утас аваад өгчихье" гэсэн Дашдаваа юм дуугараагүй. Тэгээд Дашдаваа, Энхбаяр бид гурвыг наанаа байж бай гээд Жак гэх хүүхдийг цагдаагийн газар руу аваад орсон. Тэгээд орой 18 цаг өнгөрч байх үед гэр үүгээ явцгаасан.." гэсэн мэдүүлэг /хх-60-р хуудас/,  
Насанд хүрээгүй гэрч А.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн "...Өдрийг нь санахгүй байна. Дашдавааг гар утсаа дээрэмдүүлсэн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа л байсан байх. Дашдаваагийн гар утсыг авъя гээд МСҮТ-ээр дайрсан. Тэгээд МСҮТ ороод нэг эрэгтэй хүүхдээс Жак гэдэг хүүхэд хаана байдгийг асуухад тэр хүүхэд "Жак гэдэг хүүхэд хэдхэн хоногийн өмнө төгсчихсөн" гэж хэлсэн. Тэгээд л бид нар тэндээс гараад Парк руу явцгаасан. Парк дээр очоод тоглож байхад Жак гэдэг хүүхэд хүрээд ирсэн. Би өмнө Жак гэдэг хүүхдийг харж байсан юм. Тэгээд Жак гэдэг хүүхдийг ирэхээр нь би Дашдаваад "Жак гэдэг хүүхэд тэр ирсэн байна, чиний яриад байсан Жак гэх хүүхэд тэр мөн үү" гэхэд Дашдаваа "мөн байна" гээд Жак руу дөхөж очоод "гар утсаа авъя ахаа" гэхэд Жак гэх хүүхэд "юун ямар утас би чамаас утас аваагүй шүү дээ" гээд байсан. Тэгээд цагдаа дуудаад бид нарыг цагдаагийн газарт авчирсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/,  Гэрч Б.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн "...О.Жавзанжамъян нь 2013 онд Арвайхээр сумын 12 жилийн 2 дугаар сургуульд шилжин ирж манай ангид орсон юм. Тэгэхэд бид нар 8 дугаар ангид байсан юм. Тэгээд 1 жил манай ангид сураад МСҮТ рүү шилжсэн. 8 дугаар ангид манай ангид ирсэн үеэс би найзалж эхэлсэн юм. Одоо хүртэл найзууд хэвээрээ байгаа. Манай ангийн хүүхдүүд Жавзанжамъяныг 2 дугаар сургуульд сурч байхад нь Жак гэж дууддаг байсан. Би Жаагий гэж дууддаг. МСҮТ-ийн найзууд нь Жак гэж дууддаг юм байна лээ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/,  
Насанд хүрээгүй гэрч М.Баярхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн"...Б.Дашдаваа нь  F-100 маркийн гар утас хэрэглэдэг байсан юм. Би хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Шинэ он гарахаас өмнө л байсан юм. Нэг өдөр хичээлдээ ирэхдээ "өчигдөр гар утсаа хүүхдэд бариулчихлаа, тэр хүүхэд маргааш мөнгө авчирч өгөөд гар утсаа аваарай гээд байна" гэж хэлж байсан. Түүнээс хойш Б.Дашдаваа нь F-100 маркийн гар утас бариагүй. Одоо Нокиа маркийн гар утас хэрглэж байгаа. Б.Дашдаваа нь "тэр хүүхэд өөрийгөө Жак гээд байсан, МСҮТ-ийн 2 дугаар курст сурдаг гэж хэлсэн" гэж байсан. Тэгээд Дашдаваа нь намайг "хоёулаа МСҮТ яваад миний гар утсыг аваад ирье" гэхээр нь би цуг явах гэж байсан чинь хөдөлмөрийн багш хөдөлмөрийн багш Төрболд бид нарыг бие даалтаа хий гэхээр нь бид хоёр хөдөлмөрийн өрөө рүү ороод бие даалтаа хийчихээд МСҮТ рүү 13 цаг өнгөрч байхад очсон. Тэгтэл МСҮТ-ийн хичээл тарчихсан байсан болохоор бид хоёр тэр хүүхэдтэй уулзаж чадаагүй юм. Би ахиж Дашдаваатай хамт МСҮТ яваагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 64 хуудас/,  
Насанд хүрээгүй гэрч Р.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би Дашдаваатай ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Садан төрлийн холбоотой. Би өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр би зах орохоор явж байгаад Дашдаваатай 7 дугаар хороо руу явдаг засмал зам дээр таарсан. Дашдаваа ганцаараа явж байсан. Тэгээд Дашдаваатай уулзаад хөдөө хэзээ явах вэ гэхээр нь би орой юм уу, болохгүй бол маргааш явна гэхэд Дашдаваа нь "би гар утсаа дээрэмдүүлчихсэн утасгүй байгаа. Чи надад гар утсаа түр өгчих, цагдаагийн газарт очиж шалгуучихаад буцаагаад өгье, чиний гар утас миний гар утастай адилхан юм байна" гээд надаас гуйгаад байсан. Тэгэхээр нь би гар утсаа Дашдаваад өгөөд явуулсан юм. МСҮТ-ийн 3 дугаар курсын хүүхэд, энэ жил сургуулиа төгссөн Жак гэдэг хүүхдэд утсаа дээрэмдүүлсэн гэж байсан. Дашдаваагийн дээрэмдүүлсэн гэх гар утсыг өмнө зуны амралтаар Баруунбаян-Улаан суманд ирсэн байхад нь харж байсан. LG F-100маркийн хөр өнгийн гэртэй гар утас байсан. Миний Дашдаваад өгсөн гар утас LG F -200 маркийн утас байгаа юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 хуудас/,  
Гэрч Б.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...О.Жавзанжамъян бид хоёр МСҮТ-д 3 жил хамт сурсан. Бид хоёр найзууд, О.Жавзанжамъянг манай ангийн болон найзууд маань Жак гэж дууддаг. О.Жавзанжамъян бусадтайгаа нийтэч, элдвийн ааш зангүй, бусдынхаа эвийг олж харьцдаг, яман нэгэн асуудал гаргаж байгаагүй хүүхэд. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, тамхи ч татдаггүй хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/,  
О.Жавзанжамъяны: "...Баруун 4 замын хажууд байдаг төв худгийн хажуугаар явж байсан чинь нэг хүүхэд ганцаараа явж байхаар нь дуудаад утсаараа нэг яриулчих гэсэн. Тэгсэн хүүхэд нэгжгүй гэхээр нь симээ хийгээд симээ хийгээд нэг ярчихая гэхэд гар утсаа надад өгсөн. Тэгэхээр нь би утсыг нь аваад өөрийнхөө симээ хийгээд тэр хүүхдийг дагуулаад Мөнгөн өргөөгийн ар талын гудам руу орсон. Тэгээд намайг  Жак гэдэг маргааш МСҮТ дээр ирж мөнгө өгч байж гар утсаа аваарай гэсэн. Тэгсэн тэр хүүхэд гар утсаа авах гээд эсэргүүцэж, миний утсыг өгөөдөх гээд байхаар нь гараа далайгаад ална шүү маргааш 
мөнгөө авчраад гар утсаа ав гээд нэг удаа зүүн гуя руу нь өвдөглөсөн. Тэгээд л тэр хүүхэд яваад өгсөн. Би гар утсыг нь аваад гэр лүүгээ явсан. ...Миний утасны цэнэг дуусчихаад гар утсаар нь ярих зорилгоор анх дуудсан. Би Б.Дашдаваа гэж хүүхдийг танихгүй, тэгээд гар утас нь гоё харагдаад байхаар нь авмаар санагдаад авчихсан юм..." гэсэн тайлбар /хх-ийн 7 хуудас/,  
Шүүгдэгч Ө.Баасандоржийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байсан юм. Намайг Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах гэртээ байж байтал Жавзанжамъян гэх манай найз миний 91460085 дугаар руу 88....-тай юнителийн дугаараас “...чи надад ганц удаа туслаадахаач найз л юм бол” гэсэн мессеж бичихээр нь би хариу бичилгүй гар утсаа унтраачихсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оы 12 дугаар сарын 25-ны өдөр намайг гэртээ байж байтал өглөөний 11 цагийн орчимд Жавзанжамъян манай гэрт ганцаараа ирсэн. Жавзанжамъян нь явган ирсэн. Тэгээд Жавзанжамъян би гар утасны хэрэгт орчихлоо гэхээр нь би юун гэр утас гэж асуухад Жавзанжамъян нэг хүүхэд намайг утас авсан гээд байгаа юм, чи цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөдөхөөч гэхээр нь би юун мэдүүлэг вэ, нэмэрхгүй гэхэд чи найздаа ганц удаа тусалчихаач тэхүү, найз нь балрах гээд байна. Чи найздаа тус болоод намайг “МСҮТ дээр байхад Жавзанжамъян өөрийнхөө LG-F100 маркийн гар утсыг миний Note-1 маркийн гар утсаар сольсон” гээд л мэдүүлэг өгчих гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд цагдаагийн газар дээр ирэхэд утасны эзэн гээд нэг хүүхэд ирчихсэн байсан. LG-F100 маркийн гар утас авч ирсэн байсанв Тэгээд Жавзанжамъян нь LG-F100 маркийн гар утсыг Note-1 маркийн гар утастай хамт надад бариулаад Азжаргал байцаагч дээр оруулсан. Тэгээд би Азжаргал байцаагчид “намайг МСҮТ дээр найзуудынхаа хамт коридорт юм яриад зогсож байхад Жавзанжамъян ирээд гар утсаа солъё гэхээр нь хартал LG-F100 маркийн гар утас байсан. Тэгээд яагаад солих гэж байгаа юм бэ гэхэд Жавзанжамъян зүгээрээ гэж хэлэхээр нь би асуудалгүй юм байгаа биздээ гэхэд Жавзанжамъян асуудалгүй гэхээр нь өөрийн Note-1 маркийн гар утсаар LG-F100 маркийн гар утсыг нь сольсон гэж Жавзанжамъяны зааж өгсөн зүйлийг яриад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг дээрээ худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-92-94/  
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 хуудас/,   
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,  
Түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,   
Утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 хуудас/,  
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13 хуудас /,  
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн лавлагаа /хх-ийн 151 хуудас/,  
Гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15
16/,  
Эд хөрөнгө битүүмжлэх “О.Жавзанжамъяны эзэмшлийн “Нокиа 31-10” маркийн гар утсыг битүүмжлэв.” гэсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-18/,  
Эд хөрөнгө битүүмжлэх “Ө.Баасандоржийн эзэмшлийн “Note-1” маркийн гар утсыг битүүмжлэв.” гэсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 28-29/,  
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий №02-62 дугаартай “LG брэндийн, LGF100 маркийн гар утсыг 100000 төгрөгөөр үнэлэв” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 40-41/,  Шүүгдэгч О.Жавзанжамъяны хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-97/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-98/, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-99/, нас тоолсон тэмдэглэл /хх-100/, мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх-102/, сурагчийн хувийн хэрэг 103-111/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-149/,  
Шүүгдэгч Ө.Баасандоржийн хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-126/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-127/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-128/, суурь боловсролын гэрчилгээ /хх-141-145/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-148/,  
Насанд хүрээгүй хохирогч Б.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбасүрэн нарын шүүхэд ирүүлсэн “Хэрэгт хураагдсан LG маркийн гар утсаа авчихвал цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд эд мөрийн баримтаар хураагдсан утсыг эргүүлэн олгож өгнө үү" гэсэн хүсэлт зэрэг болно.  
Шүүгдэгч О.Жавзанжамъян нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй буюу 17 нас 10 cap 18 хоногтой байхдаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Мөнгөн өргөө" модны үйлдвэрийн ард талын гудамжинд насанд хүрээгүй хохирогч  Б.Дашдаваагийн эзэмшлийн LG F100 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 100000 төгрөгийн хохирол учруулсан;  
Шүүгдэгч Ө.Баасандорж нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж буй О.Жавзанжамъянд холбогдох эрүүгийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө "Өөрийн эзэмшлийн Note-1 маркийн гар утсыг О.Жавзанжамъяны эзэмшлийн LG F100 маркийн гар утсаар сольсон" гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Б.Дашдаваагийн: "...Тэр хоёр хүүхэдтэй таарахад нэг хүүхэд нь гар утсаараа нэг удаа яриулчих гэхээр нь би утсаараа яриулах гээд нэгжээ үзтэл нэгжгүй болчихсон байхаар нь би нэгжгүй болчихсон байна гэхэд тэр хүүхэд симээ солиод хийчихье гээд юнителийн сим гаргаж ирэхээр нь би гар утсаа тэр хүүхдэд өгтөл тэр хүүхэд миний утсанд симээ солиод хийсэн. Тэгээд намайг ийшлэе, нөмөртэй газар байна уу гэхээр нь би дуугараагүй. Мөнгөн өргөөгийн арын арын гудамжинд очсон. Тэгээд намайг "...яв" гэхээр нь би "...утсаа авъя" гэхэд Жак нь "...утсыг чинь өгөхгүй" гээд чамайг цохичих уу гээд миний өөдөөс гараа далайгаад "...маргааш МСҮТ дээр мөнгө авчраад утсаа аваарай" гэсэн. Мөн миний зүүн гуя руу өвдөглөсөн..." /хх 48-49/, гэрч Ө.Баасандоржийн: "...Би өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ худлаа мэдүүлэг өгсөн юм. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр намайг гэртээ байж байтал өглөөний 11 цагийн орчимд Жавзанжамъян манай гэрт ганцаараа ирсэн. Жавзанжамъян ирээд "би утасны хэрэгт орчихлоо" гэхээр нь би "юун утас юм бэ" гэж асуухад Жавзанжамъян "нэг хүүхэд намайг утас авсан гээд байгаа юм, чи цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөдхөөч" гэхээр нь би "үгүй нэмэргүй" гэхэд "чи найздаа ганц удаа туслаадхаач тэгэх үү найз нь балрах гээд байна чи ганцхан Жавзанжамъян LG F-100 маркийн гар утсыг миний Note-1 маркийн гар утсаар сольсон гээд л мэдүүлэг өгчих" гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд цагдаагийн газар дээр ирэхэд гар утасны эзэн гэх хүүхэд цагдаагийн газарт ирчихсэн байсан. LG F-100 маркийн гар утас авчирсан байсан. Тэгээд Жавзанжамъян нь LG F-100 маркийн гар утсыг миний Нөте-1 маркийн гар утасны хамт бариулаад намайг Азжаргал байцаагч дээр оруулсан. Тэгээд би Азжаргал байцаагчид "намайг МСҮТ дээр найзуудынхаа хамт коридорт юм яриад зогсож байхад Жавзанжамъян ирээд гар утсаа солъё гэхээр нь хартал Эл Жи Эф-100 маркийн гар утас байсан. Тэгээд яагаад солих гэж байгаа юм бэ гэхэд Жавзанжамъян зүгээрээ гэж хэлэхээр нь би асуудалгүй юм байгаа биз дээ гэхэд Жавзанжамъян асуудалгүй гэхээр нь өөрийн Нөте-1 маркийн гар утсаараа LG F-100 маркийн гар утсыг нь сольсон гэж Жавзанжамъяны зааж өгсөн мэдүүлгийг өгсөн. Түүнээс бол би Жавзанжамъянтай би ямар нэгэн гар утас солиогүй. Өмнөх мэдүүлэг дээрээ би худлаа мэдүүлсэн юм. Одоо бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлж байна..." /хх 53/, гэрч Ц.Бямбасүрэнгийн: "...2016 оны 12 дугаар сарын 20-дын орчимд л байсан юм, намайг гэртээ байж байтал манай ач хүү Дашдаваа нь 16 цагийн орчимд гэртээ ирээд надад "би хоёр хүүхдэд гар утсаа дээрэмдүүлчихлээ" л гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Дээрэмдүүлсэн гэх гар утас нь дөрвөлжин том, хар өнгийн гар утас байсан юм. Би маркийг нь мэдэхгүй. Өнгөрсөн хавар аймгийн зах дээр байх гар утасны худалдаанаас 110.000 төгрөгөөр би худалдан авч өгсөн юм. Түүнээс хойш хүү Дашдаваа нь хэрэглэж байсан юм. Ач хүү Дашдаваагийн ээжийнх нь хамаатны хүүхэд Бямбын Хүрэлтогоо гэж байдаг. Дашдаваа нь Хүрэлтогоогийн гар утсыг миний дээрэмдүүлсэн гэх гар утастай адилхан болохоор нь цагдаад аваачаад өгчихлөө гэж шинэ жилийн өмнө хэлж байсан. Хүрэлтогоо одоо гар утасгүй байгаа..."/хх 55/, насанд хүрээгүй гэрч С.Баярцогтын "...Дашдаваа нь LG F-100 маркийн гар утас хэрэглэдэг байсан. 2016 оны 12 дугаар сарын 20-дын орчимд л байсан юм. Дашдаваа нь гар утсаа дээрэмдүүлдэг өдөр манай анги орой нь цуглаантай байсан юм. Тэгээд цуглаанд ирэхдээ гар утсаа дээрэмдүүлчихсэн талаар хэлсэн. Парк дээр ирээд тоглоод байж байтал Дашдаваа нэг хүүхдээс "гар утсаа авъя" гэхэд тэр хүүхэд "чи андуураад байгаа юм биш үү" гэсэн. Тэгсэн Дашдаваа "үгүй би андуураагүй, чи яг мөн, чамайг Жак гэдэг биз дээ" гэсэн чинь Жак гээд байгаа хүүхэд нь "би аваагүй гээд байгаа юм биш үү пизда минь" гэхэд Дашдаваа "би андуураагүй" гэсэн. Тэгтэл Жак нь "цагдаа дуудчих, цагдаа дээр очоод үнэн зөвийг нь олуулъя" гээд байсан. Тэгээд паркийн араар явж байгаа манай ангийн хүүхэд болох Баярхүүгийн ахаар цагдаа руу дуудлага өгүүлсэн..." /хх 60/, насанд хүрээгүй гэрч А.Энхбаярын: "... Парк дээр очоод тоглож байхад Жак гэдэг хүүхэд ирсэн. Тэгээд Жак гэдэг хүүхдийг ирэхээр нь би Дашдаваад "Жак гэдэг хүүхэд тэр ирсэн байна, чиний яриад байсан Жак гэх хүүхэд тэр мөн үү" гэхэд Дашдаваа "мөн байна" гээд Жак руу дөхөж очоод "гар утсаа авъя ахаа" гэхэд Жак гэх хүүхэд "юун ямар утас би чамаас утас аваагүй шүү дээ" гээд байсан. Тэгээд цагдаа дуудаад бид нарыг цагдаагийн газарт авчирсан..." /хх 61/, насанд хүрээгүй гэрч Р.Хүрэлтогтоогийн: "...Би Дашдаваатай ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Садан төрлийн холбоотой. Би өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр би зах орохоор явж байгаад Дашдаваатай 7 дугаар хороо руу явдаг засмал зам дээр таарсан. Дашдаваа ганцаараа явж байсан. Тэгээд Дашдаваатай уулзаад хөдөө хэзээ явах вэ гэхээр нь би орой юм уу, болохгүй бол маргааш явна гэхэд Дашдаваа нь "би гар утсаа дээрэмдүүлчихсэн утасгүй байгаа. Чи надад гар утсаа түр өгчих, цагдаагийн газарт очиж шалгуучихаад буцаагаад өгье, чиний гар утас миний гар утастай адилхан юм байна" гээд надаас гуйгаад байсан. Тэгэхээр нь би гар утсаа Дашдаваад өгөөд явуулсан юм. МСҮТ-ийн 3 дугаар курсын хүүхэд, энэ жил сургуулиа төгссөн Жак гэдэг хүүхдэд утсаа дээрэмдүүлсэн гэж байсан. Дашдаваагийн дээрэмдүүлсэн гэх гар утсыг өмнө зуны амралтаар Баруунбаян-Улаан суманд ирсэн байхад нь харж байсан. LG F-100 маркийн хөр өнгийн гэртэй гар утас байсан. Миний Дашдаваад өгсөн гар утас LG F-100 маркийн утас байгаа юм..." /хх 65/ гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч О.Жавзанжамъяны өгсөн “…Тэгэхээр нь би утсыг нь аваад өөрийнхөө симээ хийгээд тэр хүүхдийг дагуулаад Мөнгөн өргөөгийн ар талын гудам руу орсон. Тэгээд намайг  Жак гэдэг маргааш МСҮТ дээр ирж мөнгө өгч байж гар утсаа аваарай гэсэн. Тэгсэн тэр хүүхэд гар утсаа авах гээд эсэргүүцэж, миний утсыг өгөөдөх гээд байхаар нь чамайг цохьчих уу гээд гараа далайгаад ална шүү,  маргааш мөнгөө авчраад гар утсаа ав гээд нэг удаа зүүн гуя руу нь өвдөглөсөн. Тэгээд л тэр хүүхэд яваад өгсөн. Би гар утсыг нь аваад гэр лүүгээ явсан. ...Би Б.Дашдаваа гэж хүүхдийг танихгүй, тэгээд гар утас нь гоё харагдаад байхаар нь авмаар санагдаад авчихсан юм” гэсэн тайлбар, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  
Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч О.Жавзанжамъянг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  
Шүүгдэгч Ө.Баасандоржийг мөрдөн байцаалтанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  
Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч О.Жавзанжамъян, Ө.Баасандорж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэж тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.  
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,  
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн LG-3D маркийн гар утсыг насанд хүрээгүй хохирогч Б.Дашдаваад буцаан олгож, шүүгдэгч О.Жавзанжамъяны эзэмшлийн “Нокиа 31-10” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн, шүүгдэгч Ө.Баасандоржийн эзэмшлийн “Ноте-1” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож,  
Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 167 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч О.Жавзанжамъян, Ө.Баасандорж нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч О.Жавзанжамъян, Ө.Баасандорж нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Цог овогт Отгонсүрэнгийн Жавзанжамъянг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Өлзийбаярын Баасандоржийг мөрдөн байцаалтанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар шүүгдэгч Цог овогт Отгонсүрэнгийн Жавзанжамъянг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Өлзийбаярын Баасандоржийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Жавзанжамъянд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ө.Баасандоржид оногдуулсан 1 /нэг/  жил 2  /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.  
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж LG-3D маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй хохирогч Б.Дашдаваа, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбасүрэн нарт буцаан олгосугай.   
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч О.Жавзанжамъяны эзэмшлийн “Нокиа 31-10” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн, шүүгдэгч Ө.Баасандоржийн эзэмшлийн “Ноте-1” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч О.Жавзанжамъянд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ө.Баасандоржид оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/  сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, шүүгдэгч О.Жавзанжамъянг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар, шүүгдэгч Ө.Баасандоржийг 1 /нэг/  жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.  
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч О.Жавзанжамъян, Ө.Баасандорж хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг шүүгдэгч О.Жавзанжамъян, Ө.Баасандорж нарт мэдэгдсүгэй.  
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Жавзанжамъян, Ө.Баасандорж нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Жавзанжамъян, Ө.Баасандорж нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

     
                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Д.ЦЭЦЭГЭЭ