Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/387

 






                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

    

     *******0*******4           05            *******8                                        *******0*******4/ШЦТ/387

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Нансалмаа хөтлөн,

Улсын яллагч: С.Алтай,

Хохирогч Э.Б,

Шүүгдэгч: З.М*******, М.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт З******* М*******, ******* ******* овогт М******* Б******* нарт холбогдох эрүүгийн *******3100000006******* дугаартай хэргийг *******0*******4 оны 4 дүгээр сарын *******3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, *******9 настай, эрэгтэй, дээд боловсролтой, артилларын мэргэжилтэй, Минт клубт хамгаалалтын ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр, ******* хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, орхон ******* дугаар гудамж, *******8 тоотод оршин суух хаягтай, урд

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Б******* овогт З******* М******* /РД:СЩ9410061*******/,

 

Монгол Улсын иргэн, *******00******* оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, *******1 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Чин хутаг-Өндөр ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл *******, эхийн хамт Баянзүрх дүүргийн *******6 дугаар хороо, *******01 дүгээр байр, *******0******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* ******* овогт М******* Б******* /РД:ЕВ0**************60113/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.М*******, М.Б******* нар нь үйлдлээрээ нэгдэж бүлэглэн “....*******0*******3 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд үйлчлүүлж байсан Э.Б, Л.М, Ж.Д нарыг “хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар биед нь халдаж, цохиж зодон Э.Бын эрүүл мэндэд нь цээжний баруун 8 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол, Л.Мийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун зүүн чамархайн хуйх зүүн нүдний зовхи, хацар, шанаа, хамар, хамрын дор баруун чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт, толгойн хуйх зовхи, хамар, уруул, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Ж.Дн эрүүл мэндэд дух, зүүн шанаа, чих, баруун хацар, хэвлий, хэвлийн хажуу хэсэгт цус хуралт, зүүн тохой, ташаанд зулгаралт, дух, зүүн шанаа, чихний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан...”,

   Шүүгдэгч З.М******* нь “...*******0************** оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд хамгаалагчийн ахлах ажил үүргээ гүйцэтгэх үедээ тухайн баараар үйлчлүүлж байсан иргэн Ч.Бийг “гарах шаардлага тавихад өөдөөс дайрсан” гэх шалтгаанаар биед нь халдан цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн зулай, чамархай, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан...”,

   Шүүгдэгч М.Б******* нь “...*******0*******3 оны 0******* дугаар сарын 04-ний орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд “дижигийн урд талын тавцан дээр гараа тавьлаа” гэх шалтгаанаар маргалдаж хохирогч Б.Өыг хана мөргүүлж, өчих зэргээр эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн хацар, аюулхай, хамар, баруун шуунд цус хуралт, баруун шуу, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч З.М*******, М.Б******* нар нь үйлдлээрээ нэгдэж бүлэглэн “....*******0*******3 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд үйлчлүүлж байсан Э.Б, Л.М, Ж.Д нарыг “хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар биед нь халдаж, цохиж зодон Э.Бын эрүүл мэндэд нь цээжний баруун 8 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол, Л.Мийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун зүүн чамархайн хуйх зүүн нүдний зовхи, хацар, шанаа, хамар, хамрын дор баруун чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт, толгойн хуйх зовхи, хамар, уруул, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Ж.Дн эрүүл мэндэд дух, зүүн шанаа, чих, баруун хацар, хэвлий, хэвлийн хажуу хэсэгт цус хуралт, зүүн тохой, ташаанд зулгаралт, дух, зүүн шанаа, чихний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан...”,

Шүүгдэгч З.М******* нь “...*******0************** оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд хамгаалагчийн ахлах ажил үүргээ гүйцэтгэх үедээ тухайн баараар үйлчлүүлж байсан иргэн Ч.Бийг “гарах шаардлага тавихад өөдөөс дайрсан” гэх шалтгаанаар биед нь халдан цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн зулай, чамархай, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан...”,

Шүүгдэгч М.Б******* нь “...*******0*******3 оны 0******* дугаар сарын 04-ний орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд “дижигийн урд талын тавцан дээр гараа тавьлаа” гэх шалтгаанаар маргалдаж хохирогч Б.Өыг хана мөргүүлж, өчих зэргээр эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн хацар, аюулхай, хамар, баруун шуунд цус хуралт, баруун шуу, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Бын “...Гомдолтой байна. Хохирол төлөгдөөгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б*******ын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн *******3100000006******* дугаартай хэргээс:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-70 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Бын хохирогчоор өгсөн “...Би 04 д үгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Ub Cab-ийн таксинд явж байсан шөнийн 03 цагийн үед үеэл дүү Д залгаад ахаа би Минтэд байна хүрч ирээд авчих гэж дуудсан тэгээд би Минтэд 03 цаг өнгөрч байх үед очсон байх намайг Минт бааранд ороход Д найзын хамтаар байсан тэгээд ширээн дээр нь байх уух юм нь дуусаагүй байсан. Тэгээд би болоогүй байхаар нь “гадаа хүлээж байя” гээд гарсан. Гарахдаа хамгаалалтын ахлах гэх залуутай уулзаж хэлсэн “ууж байгаа юм нь дуусаагүй байна болохоор нь хэлчихээр би гадаа хүлээж байя” гээд гарсан гараад машиндаа *******0 гаруй минут сууж байсан чинь хамгаалалтын албаны ахлах нь залгаад “орж ирээд дүүгээ авчих уу согтуу асуудалд орчих гээд байна шүү” гэж хэлсэн тэгэхээр нь би дотогш яваад ортол өлгүүр дээр хувцсаа авах гээд зогсож байсан. Тэгээд тэндээ өлгүүрийн нэг эгчтэй “хувцсаа авна, авахгүй” гэх мэтээр маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би хамгаалалтын албаны ахлах гэх залуутай уулзаад “хувцсыг нь аваад өгөөч” гэхэд “баар хааж байна хүмүүс гарч дуусахаар нь ав” гэж хэлсэн. Тэгээд бид гурав хүлээж байгаад хүмүүс гарч дуусахаар нь хувцсаа аваад гарах гэсэн чинь өлгүүрийн хүүхэн хамгаалагч залуу хоёр 8,000 төгрөг нэхсэн ямар учиртайг асуухад өлгүүрийн номер хаясан гэж хэлсэн. Тэгсэн Д бид 1,000,000 төгрөгөөр үйлчлүүлчихээд байхад юун 8,000 төгрөг гээд хэрэлдээд буучихсан. Тэр үеэр нь би нөгөө мөнгийг нь шилжүүлэх гээд нөгөө хүүхэнтэй үлдсэн тэгсэн доор гэнэт чимээ гараад эхэлсэн тэгээд би доошоо буугаад харахад өндөр хамгаалагч залуу нөгөө хоёрыг газар хэвтүүлчихсэн газар өшиглөөд байж байсан. Тэгэхээр нь би гар утсан дээрээ бичлэг хийсэн. Тэгсэн тэдний ажилтан эмэгтэй утас шүүрч аваад бичлэг хийлгэхгүй гэж хэлэхээр нь би утсаа булааж аваад дахин бичлэг хийсэн тэр хооронд Дгийн найзыг нөгөө хамгаалагч өрөөндөө оруулчихсан зодоод байсан. Тэгэхээр нь би гадаа гараад ах Батмөнхийг дуудаад гадаа Дтай хамт зогсож байсан чинь цаанаас хэдэн хамгаалагч нар хүрч ирээд бид хоёрыг зодоод эхэлсэн намайг үгийн зөрүүгүй хавсарч унгаад дэвсээд эхэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад нөгөө хамгаалагч нар болсны дараагаар би босож ирээд шатан дээр сууж байхад хамгаалалтын албаны дарга гэх намхан махлаг залуу хүрч ирээд миний цээж хэсэг рүү нэг удаа өшиглөөд би доош харж хэвтсэн тэр үеэр тэр хамгаалалтын албаны дарга гэх залуу дээрээс өшиглөөд би “чамайг аваад гарчих гэж хэлээ биз дээ” гээд байсан. Тэгээд өшиглөж дуусаад наад хоёроо дээшээ аваад ор гээд камерын өрөөнд оруулаад байж байтал цаанаас миний гар утсыг булааж авсан ажилтан “наадах чинь утсан дээрээ бичлэг хийсэн утсыг нь хураа” гэж хэлээд хамгаалагч нар нь “утсаа өг” гээд цохиод байсан. Ахлах нь хүртэл цохиод байсан. Тэгээд нөгөө ахлах нь дүүгийн найзыг дахин цохиод өшиглөөд байсан. Тэгээд удаагүй ******* цагдаа орж ирсэн. Миний биед учирсан гэмтлийн ихэнхийг харуул хамгаалалтын албаны ахлах нь учруулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Дгийн хохирогчоор өгсөн “...Би 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө би найз Мийн хамтаар Минт бааранд 00 цагийн үед орж ууж байгаад явахаар болж шөнийн 03 цагийн үед би үеэр ах Быг дуудсан тэгээд ах ч удаагүй ирээд би Мийн хамтаар гарахаар болж хувцсаа авах гээд өлгүүр дээр очсон чинь өлгүүрийн дугаараа хаячихсан байсан. Тэгээд учир явдлаа хэлсэн чинь 8,000 төгрөгийг нэхээд байхаар нь би уурлаад “бид 1,300,000 гаран төгрөгийн тооцоо хийчхээд байхад юун 8,000 төгрөг” гэж хэлээд уурлаад маргалдаад би хувцсаа аваад доош шатаар буухдаа “ахыг мөнгийг нь өгчихөөрэй” гээд би найзын хамтаар доош буусан тэгсэн чинь араас нэг өндөр хамгаалагч ирээд миний толгой руу цохиод манай найзыг мөн цохиод унагаасан. Тэгээд нөгөө залуу манай найзыг аваад камерын өрөө рүү ороод тэгээд ах намайг дагуулаад гадагш гарсан. Тэгээд ахтай хамт гадаа зогсож байтал хамгаалалтын албаны ахлах нь гэх залуу хэдэн хамгаалагчтай ирээд ах бид хоёрыг өшиглөж зодож эхэлсэн. Тэгээд чирч дотогш камерын өрөөнд оруулж ирээд бидний утсыг хураагаад хамгаалагчийн ахлах, хамгаалагч нар нүүр нүдгүй цохиод эхэлсэн. Би доош хэвтэхэд дээрээс дэвсэж өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Мийн хохирогчоор өгсөн “...Би 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө найз Дгийн хамтаар Хан-Уул дүүрэг 15 дугаар хороонд байрлах Минт бааранд 00 цагийн үед орж 03 цаг хүртэл сууж уугаад тэгээд бид дуусч байсан учраас Д жолооч гэх ахыгаа дуудаад ах нь удалгүй ирээд биднийг “арай дуусаагүй байна” гээд буцаж гараад гадаа хүлээж байсан. Тэгээд Д бид хоёр дуусаад өлгүүр дээрээс хувцсаа авах эгэтэл биднээс 8,000 төгрөг нэхээд байсан. Би учрыг нь олохгүй “танайд өчнөөн орлого оруулж байхад яагаад мөнгө нэхээд байгаа юм бэ” гээд бид хоёр хувцасны өлгүүрийн эгчтэй маргалдаж байтал Дгийн ах нь орж ирсэн. Тэгээд “энэ өлгүүрийн 8,000 төгрөгийг нь өгчих” гээд би Дг аваад доошоо буугаад дунд шатан дээр явж байтал араас хамгаалагч гэх нэг өндөр залуу ирээд Дг цохиод унагаачихсан. Тэгээд би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь намайг араас боож унагаагаад буцаад дээшээ өгсөж байхдаа Дгийн ах нь бичлэг хийж байсныг элэг рүү нь нэг удаа цохиод цааш яваад өгчихсөн тэгэхээр нь би араас нь очоод өлгүүрийн хажууд очоод яаж байгаа юм гэхэд намайг камерын өрөө рүүгээ дагуулж ороод хавсарч унагаасан тэр үед гаднаас хоёр хамгаалагч орж ирээд миний хоёр гарыг дараад нөгөө өндөр хамгаалагч залуу миний хүзүүн дээр өвдөглөөд суучихсан. Миний нүүр лүү тохой өвдгөөрөө зогсоо зайгүй цохиод байсан. Тэгээд миний амьсгал боогдоод амьсгалж чадахгүй байна, дээрээс босооч гэж зөндөө гуйсан ч үргэлжлүүлэн цохиод байсан. Тэгэхээр нь би хүчээр хажуу тийш болгож амьсгал авсан тэгсэн гаднаас ахлах нь бололтой намхан бүдүүн нөхөр “наад хоёроо чирээд оруулаад ир” гээд станцаар яриад удаагүй Д болон ахыг нь авч орж ирээд суулгаж байгаад зодоод эхэлсэн. Нэг харсан Д газар нүүрээ дараад хэвтчихсэн хамгаалагч нар дээрээс нь өшиглөж цохиж байсан. Тэгээд дараа нь хамгаалалтын ах нь ээлжлээд зодоод байсан. Тэгээд нүүр толгой руу цохиж зодоод байсан тэгж байхад цагдаа орж ирсэн. Миний биед учирсан гэмтлийг голчлон өндөр хамгаалагч нь мөн миний ******* гар дээр сууж байсан залуус болон хамгаалалтын ахлах нь учруулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын *******0*******3 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдрийн 48*******5 дугаартай “Э.Бын биед цээжний баруун 8 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 97-98 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын *******0*******3 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 47************** дугаартай “Ж.Дгийн биед дух, зүүн шанаа, чих, баруун хацар, хэвлий, хэвлийн хажуу хэсэгт цус хуралт, зүүн тохой, ташаанд зулгаралт, дух, зүүн шанаа, чихний зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 99-101 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын *******0*******3 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 47*******1 дугаартай “Л.Мийн биед хамар ясны хугарал, баруун зүүн чамархайн хуйх зүүн нүдний зовхи, хацар, шанаа, хамар, хамрын дор баруун чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт, толгойн хуйх, зовхи, хамар, уруул, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 10*******-103 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Өын хохирогчоор өгсөн “...*******0*******3 оны 0******* дугаар сарын 04-ний орой хамт ажилладаг Амгаа, Мөнхбат, Хувьтөгөлдөр нарын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд орж үйлчлүүлж архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад дижигийн урд зогсож бүжиглэж байхдаа тухайн хаалт дээр гараа тавьсан байсан чинь хамгаалагч ирээд намайг боль энд дарж болохгүй гэж хэлэхээр нь би за гээд гараа авсан. Ингээд хэсэг бүжиглэж байгаад мартаад тухайн хаалтан дээр гараа тавьсан чинь тухайн баарны хамгаалагч миний гаран дээр цохиод чи гараа авалдаа хэлээд байхад чинь гээд уурласан. Би согтуу байсан учраас тухайн хамгаалагч залуу руу салаавч өгсөн чинь хамгаалагч миний гарыг өчөөд хяналтын камерын өрөө рүү авч явж байхдаа замдаа хана мөргүүлээд яваад байсан. Камерын өрөө рүү орсон чинь олон хамгаалагч нар байсан. Тухайн хамгаалагч нар дунд хамгаалалтын албан ахлах нь бололтой нэг залууд хандаж уучлаарай миний буруу гээд хэлсэн чинь намайг гэдсээрээ түлхэх шиг болсон. Тэгээд би нэг сэрсэн чинь гараа өчүүлсэн байдалтай хэвтэж байсан. Удалгүй миний хувцсыг надад өгөөд баарнаас хөөж гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-184 дүгээр тал/,

Хохирогч Б.Өын дахин өгсөн “...Тухайн хэрэг гардаг өдөр буюу *******0*******3 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр би найзтайгаа хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд ороод үйлчлүүлж байгаад бүжгийн талбай дээр би дижигийн тавцан дээр гараа тавьсан чинь миний гар луу чанга цохихоор нь би яаж байгаа юм гээд салаавч гаргасан чинь намайг араас тэвэрч баарнаас гаргана гээд 3 давхрын үүд рүү авч явахдаа замдаа хана мөргүүлээд шоглоод байсан. Бүжгийн талбайгаас намайг авч гарсан хамгаалагч миний биед гэмтэл учруулсан байгаа. Надаа одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-188 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Э гэрчээр өгсөн “...*******0*******3 оны 0******* дугаар сарын 04-ний орой найз Өын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд орж архи согтууруулах ундаа хэрэглээд үйлчлүүлж байхад найз Ө нилээн согтуу байсан учраас би бүжгийн талбай дээр очоод Дижигийн урд очоод бүжиглэж байсан чинь хамгаалагч ирээд зайтай зогс гэж хэлсэн юм шиг байгаа юм. Ө дахиад санамсаргүй бүжиглэж байгаад Дижи дээр ойртсон тухайн үед хажууд нь байсан өндөр туранхай хамгаалагч ямар нэгэн зүйл хэлэхгүй өчөөд хяналтын камерын өрөө рүү авч явж байхдаа замдаа ноцолдоод хана мөргүүлээд нудраад камерын өрөө лүү оруулахаар нь би хажуунаас нь та нар яах гэж явж яваад байгаа юм бэ гэж хэлээд би өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд бичлэг хийсэн чинь намайг бичлэг хийлгэхгүй гээд утсыг минь авсан. Найз Өыг өрөө лүү ороод хаалгаа хаасан. Би хаалганы гадаа хүлээж байсан чинь хэсэг хугацааны дараа найз маань гарч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19*******-194 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын *******0*******3 оны 0******* дугаар сарын07-ны өдрийн **************49 дугаартай “Б.Өын биед дух, баруун, зүүн хацар, аюулхай, хамар, баруун шуунд цус хуралт, баруун шуу, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198-199 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Бийн хохирогчоор өгсөн “...Би *******0************** оны 9 дүгээр сарын 17-ны өдөр найз Батсуурийн хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт бааранд орсон тэгээд бид хоёр виски, пиво уусан. Би нилээн согтуу ухаанаа алдсан тасарсан шахуу байсан. Тэгээд би нэг гарчихаад буцаж орох гэж байхдаа тасалбараа алга хийчихсэн байсан. Гэхдээ хувцас маань дотор байсан болохоор орох гэсэн чинь хамгаалагч нар нь намайг оруулахгүй гээд хэрүүл хийсэн. Тэгээд хоёр хамгаалагчтай муудалцсан. Би ихэнх юмаа тод санахгүй байгаа юм. Миний санаж байгаагаар би доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд  манай найз Батсуурь над дээр ирсэн. Тэгээд цагдаа ирээд бичлэг үзэж байсныг хальт санаж байна. Тэгээд тэр өдрөө найзындаа очиж хоноод цамцгүй майктайгаа сэрсэн. Тэгээд найзаасаа юу болсон талаар асуухад чамайг хайгаад явж байсан чинь чи хамгаалагч нарт зодуулсан гэж хэлж байсан. Уг гэмтлүүдийг надад тухайн Минт баарны хамгаалагч учруулсан...” гэх мэдүүлэг /*******-р хх-ийн *******4-*******5 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Б гэрчээр өгсөн “...Би *******0************** оны 5 дугаар сараас эхлэн Минт бааранд хамгаалагчаар ажиллаж байна. Тухайн өдөр бааранд хамгаалагчаар гарч байсан. Тухайн өдөр миний хувьд баарны өлгүүрийн хэсэгт хяналт тавин ажиллаж байсан. Тэгэхэд яг хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна, ойролцоогоор шөнийн 03 цагийн орчимд байх ******* үйлчлүүлэгчийг баарнаас дотор хэсэгт агсан тавиад хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд байгаа гэсэн шалтгаанаар баарнаас гарах шаардлага тавьсан. Ингэхэд тухайн ******* үйлчлүүлэгчнь согтууруулах ундааг нилээд хэрэглэсэн, хэрүүл маргаан үүсгэж болохгүй гэдэг шаардлага тавихаар өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Энэ үед хамгаалагч бид нарын зүгээс шаардлага тавиад байж байхад манай ахлах З.М******* нь гарч ирээд тухайн ******* иргэнийг хараад зогсож байхад өөдөөс нь янз бүрийн үг хэлээр доромжилсэн. Тэр үед лифтнээс би М******* ахлахтай зодолдох гээд дайраад ноцолдоод эхлэхээр нь миний хувьд ******* гарыг нь араас нь бариад үйлдлийг нь хориглож гаргаж ирээд байж байхад М******* ахлах тухайн үйлчлүүлэгчийг булан сууж байх үед нь хэд хэдэн удаа хөлөөрөө дэвсэж харагдсан. Өөрөөр ямар нэгэн байдлаар цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн иргэний биед өөр ямар нэгэн хамгаалагч болон хүн цохиж зодсон зүйл байхгүй. М******* ахлахтай зууралдаж ноцолдсон. Мөн М******* хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тийм зүйл бол байхгүй. Миний хувьд М******* ахлахтай зууралдаж ноцолдох үед нь тухайн үйлчлүүлэгч иргэний гарыг нь ард нь барьж авсан. Тэрнээс өөрөөр халдсан зүйл байхгүй. Тийм ээ би өөрийн нүдээр зүзэж харсан. Мөн нэг залуугийн хамт байсан ба тэр залууг бол цохиж өшиглөсөн зүйл болоогүй. Надад өөр нэм ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл үнэн зөв...” гэх мэдүүлэг /*******-р хх-ийн 139-140 дүгээр тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /*******-р хх-ийн 13-19 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******0************** оны 9 дүгээр сарын *******6-ний өдрийн 1*******918 дугаартай “Ц.Бийн биед тархи доргилт, дух, зүүн зулай, чамархай, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагуулахгүй” гэх дүгнэлт /*******-р хх-тийн 36-38 дугаар тал/,

Шинжээч Э.Эрхэмбаярын /...Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-т зааснаар бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.../ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Надаас өөр зодож биед нь халдсан хүн байхгүй, манай хамгаалагч нараас тухайн иргэний биед халдаж зодсон хүн байхгүй, харин манай хамгаалагч нар зүгээс тухайн иргэн согтуу байсан учраас баарнаас гаргах шаардлага тавьсан гэтэл тэр хүн баарнаас гарч өгөхгүй урдаас согтуурхаж агсраад байсан учраас хамгаалагч зөвхөн тухайн иргэний үйлдлийг нь хязгаарлаж гаргах арга хэмжээ авсан. Энэ үед тухайн Ч.Б гэх хүн эсэргүүцэл үзүүлээд байсан учраас миний хувьд цээжин хэсэгт нь 1 удаа өшиглөсөн, тэгээд урдаас эсэргүүцэл үзүүлэх гэх үед нь манай хамгаалагч нар цааш нь болгосон ба газар сууж байхад нь миний зүгээс хэд хэдэн удаа дээрээс нь зөөлхөн дэвссэн, мөн тэр үед биед нь гэмтэл учруулсан. Тэрнээс биш надтай ажиллаж байсан хамгаалагч нараас биед нь халдсан хүн байгаагүй. Харин Б гэх хүнийг гаргах гээд авч явах үед эсэргүүцэх үед биед залгуралт гэмтлүүд учруулсан. Би хүлээн зөвшөөрч байна. Би урд нь мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө зарим өшиглөсөн үйлдлээ хэлж мэдүүлэгтээ тусгуулаагүй байсан. Харин шүүх хурлын үеэр энэ талаар шүүгчид хэлж ярьсан байдаг. Гэтэл шүүх хурлын үеэр надтай хамт ажилладаг хамгаалагч нарыг уг хэрэгт оролцсон эсэхийг нь тодруулах шаардлагатай гэдэг асуудлыг тавьсан. Би хохирогчийн эрүүл мэндэд учрулсан хохирол мөнгийг төлж эмчилгээний зардалтай барагдуулна. Надтай хамт ажилладаг хамгаалагч нар ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй, миний зүгээс л тухайн иргэнийг өшиглөж зодсон зүйл байгаа. Манай баараар дандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу хүмүүс үйлчлүүлдэг, амаар байнгын доромжилдог, тухайн үед Б гэх хүн нь бааранд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлчүүлэгч хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд ямар нэгэн асуудал үүсгээд байсан учраас баарнаас шаардлага тавих үед хамгаалагч нарын урдаас эсэргүүцэл үзүүлж хэл амаар доромжлоод байхаар нь хэмжээнээс хэтрүүлэн биед нь халдсан нь миний буруутай үйлдэл болсон ...” гэх мэдүүлэг /*******-р хх-ийн 143 дугаар тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /*******-р хх-ийн 57 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-ийн 144 дүгээр тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 143 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 14******* дугаар тал/,

Шүүгдэгч М.Б*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 159 дүгээр тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн **************6 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-ийн **************5 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн **************3 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатай, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд З.М*******, М.Б******* нар нь *******0*******3 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд үйлчлүүлж байсан Э.Б, Л.М, Ж.Д нарыг хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар биед нь халдаж, цохиж бодон Э.Бын эрүүл мэндэд нь цээжний баруун 8 дугаар хавирганы хугарал, Л.Мийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун зүүн чамархайн хуйх зүүн нүдний зовхи, хацар, шанаа, хамар, хамрын дор баруун чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт, толгойн хуйх, зовхи, хамар, ураал, зүүн өвдөгний зөөлийн эдийн няцрал, Ж.Дн эрүүл мэндэд дух, зүүн шанаа, чих, баруун хацар, хэвлий, хэвлийн хажуу хэсэгт цус хуралт, зүүн тохой, ташаанд зулгаралт, дух, зүүн шанаа, чихний зөөлөн эдийн няцрал,

Шүүгдэгч З.М******* нь *******0************** оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд үйлчлүүлж байсан Ч.Бийг гарах шаардлага тавихад өөдөөс дайрсан гэх шалтгаанаар биед нь халдан цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн зулай, чамархай, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт,

Шүүгдэгч М.Б******* нь *******0*******3 оны 0******* дугаар сарын 04-ний орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Минт бааранд үйлчлүүлж байсан Б.Өыг дижигийн урд талын тавцан дээр гараа тавьлаа гэх шалтгаанаар маргалдаж хана мөргүүлж, өчих зэргээр эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн хацар, аюулхай, хамар, баруун шуунд цус харалт, баруун шуу, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, *******.11 дахь заалтад заасан “бүлэглэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг уч ирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч З.М*******, М.Б******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дах хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, *******.11-д заасан “бүлэглэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээдүүд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж мөн шүүгдэгч З.М*******, М.Б******* нар нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр буюу өөр өөр цаг хугацаанд хэд хэдэн хүний бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдэл гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч З.М*******, М.Б******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хоёр буюу түүнээс олон  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн *******0*******3 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн 48*******5, *******0*******3 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 47**************, *******0*******3 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 47*******1, *******0*******3 оны 0******* дугаар сарын 07-ны өдрийн **************49, *******0************** оны 09 дүгээр сарын *******6-ны өдрийн 1*******918 дугаартай дүгнэлтүүдэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч нарыг хохирогч нарт дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

*******014 оны 1******* дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан **************/4************** дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын *******.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 48*******5, 47**************, 47*******1, **************49, 1*******918 дугаартай дүгнэлтүүд нь энэ журамд нийцсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн *******дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.

 

Хохирогч Ч.Б, Э.Б, Л.М, Ж.Д нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч З.М*******эс 601,1*******0 төгрөг гаргуулж хохирогч Ч.Бт, 75,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Бт, 70,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Мд, 70,000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Д нарт тус тус олгож, шүүгдэгч М.Б*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж байна гэж үзлээ.

 

Мөн хохирогч Ч.Бийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал *******,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож мөн хохирогч Э.Бын нэхэмжилсэн олох ёстой байсан орлого болох 5,000,000 төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч З.М*******, М.Б******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, *******.11 дахь заалтад заасан “бүлэглэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэг зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогч нарт учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч М.Б*******ыг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.******* дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч З.М*******д эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй  болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч М.Б*******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч М.Б******* нь шүүхээс тогтоосон торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч М.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж мөн шүүгдэгч З.М******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн СД 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр хадгалж, шүүгдэгч З.М*******, М.Б******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.******* дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* овогт З******* М*******, шүүгдэгч ******* ******* овогт М******* Б******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр түүнээс болон хүнийг, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 *******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч М.Б*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б*******т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М*******эс 601,1*******0 төгрөг гаргуулж хохирогч Ч.Бт, 75,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Бт, 70,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Мд, 70,000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Дд тус тус олгож, хохирогч Ч.Бийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс *******,500,000 төгрөгийг, хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Бын нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж  хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн СД 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.  

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.М*******, М.Б******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ