Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/490

 

 

 

 

 

 

 

 

 

   2024          6             12                                   2024/ШЦТ/490    

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч М.Амарзаяа

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **нд ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “***” хотхоны **дүгээр байрны ** тоотод оршин суух,

ял шийтгэл: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1005 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,

УП99111317 дугаарын регистртэй, ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1ХЬе1 таавар тоглоом тоглох зорилгоор цахим хэрэгсэл ашиглан хохирогч *** *** дуүргийн **дугаар хороо, “***” хотхоны *** тоот гэртээ байхад нь “Аlipay цэнэглэлт хийнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж *** эзэмшлийн *** банкны *** дугаарын дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр цахим орчинд буюу ***гэх фэйсбүүк хаягаар хохирогч ***г *** аймгийн *** сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот гэртээ байхад нь фэйсбүүк чатаар “Аlipay”-г цэнэглэж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ***эзэмшдэг Голомт банк дахь *** дугаарын дансыг ашиглан 333.200 төгрөг шилжүүлэн авч залилсан буюу бусдад нийт 633.200 төгрөгийн хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний үйлдсэн хэргийн талаар прокурор сая бүгдийг нь уншлаа. Тийм болохоор дахин мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед тоглоод мөнгөтэй болмогц мөнгийг нь буцаагаад өгнө гэж бодсон юм. Гэтэл мөнгөө алдсаар байгаад дууссан. Би одоо дахиж хэзээ ч тоглохгүй гэж өөртөө амласан. Түүнээс хойш тоглоогүй удаж байна.

Хохирогч *** хохирлыг бүрэн төлсөн. Хохирогч ***гийн хохирлоос 13.200 төгрөг үлдсэн байгаа. Хохирогч нарт учирсан сэтгэцийн хохирлыг төлөх болно.

Би саяхан дээд сургуулиа төгссөн учир одоогоор ажилд ороогүй байгаа. Гэхдээ надад торгох ял оногдуулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***“... 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр фэйсбүүк цахим орчимд “Жаны бараа захиалга” гэсэн хаягтай фэйсбүүк группт “Aliрау хямд цэнэглэнэ” гэсэн зарын дагуу ***гэсэн фэйсбүүк хаягтай иргэн рүү чат бичээд Allрау хэдээр цэнэглэх вэ гэж асуухад “1 юань ханш 475 төгрөг” гэхээр нь “300.000 төгрөг цэнэглүүлье” гэж хэлсэн. Тэгээд 10 дугаар сарын 31-ний өдөр *** банкны *** гэсэн дугаартай данс руу би өөрийн эзэмшлийн М банкны *** гэсэн данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн тухайн өдрөөс хойш 48 цагийн хугацаанд нөгөө иргэнээс ямар нэгэн хариу ирэхгүй, миний солиулсан мөнгө орж ирэхгүй байсан. Мөнгөө Баянгол дүүргийн “***” 2 хотхоны 301 дүгээр байрны 231 тоотод гэртээ байхдаа шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр ***гэж бичиж шилжүүлсэн.

Миний бие ажлын хажуугаар Аrikos онлайн шоп нэртэй онлайн дэлгүүр ажиллуулдаг юм. Тухайн дэлгүүрийн худалдан борлуулах барааг БНХАУ-аас захиалан оруулж ирдэг бөгөөд хятадаас бараа захиалахад Aliрау цахим хэтэвч ашиглан хятад дансанд нь байршуулж байгаад бараагаа захиалдаг. Миний нэр дээр бүртгэлтэй хятад данс байхгүй учраас хятад данстай хүн Aliрау цахим хэтэвчиндээ юань байршуулсан хүмүүст монгол төгрөг шилжүүлээд оронд нь үнэ дүйцэх юань өөрийн нэр дээр бүртгэлтэй Aliрау цахим хэтэвч рүү юань шилжүүлэн авч барааг хятадаас захиалдаг юм. Тухайн өдөр 300.000 төгрөгт юань солиулахаар Aliрау цэнэглэлт хийдэг хүмүүс хайхад ***гэсэн фэйсбүүк хаягтай хүн Aliрау хямд цэнэглэнэ гэсэн зар оруулсан байсан байхаар нь чатаар ярилцаж байгаад *** тоот *** банкны ***гэх хүний данс руу 300.000 төгрөг шилжүүлээд залилуулсан” /хх-н 12-13, 17/ гэж,

гэрч ***“... би *** дугаартай, *** банкны дансыг 2021 онд нээлгэж байсан. Миний бие 2022 оны 1Xbet таавар тоглоомын сайтад агентын ажил хийж эхэлсэн. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ***хувийн дугаартай хэрэглэгч 1Xbet тааварт тоглоомын сайтын цэнэглэлт 300.000 төгрөгөөр цэнэглүүлсэн” /хх-н 14/ гэж,

хохирогч*** *** “... би БНХАУ-д 4 жил суралцаад ирсэн, хятад хэлтэй болохоор Хятад улсаас интернэтээр барааг захиалж Монголд байгаа хүмүүст өгч дундаас нь ашиг олох ажил хувиараа хийдэг. Би Хятад улсаас бараа захиалах гэсэн чинь миний Aliрау апплекшнд юань байхгүй байсан учраас wechaт-ын Гуанжу хөтөч орчуулга” гэсэн групп чатад “***” гэх хүн “Хай манай*** бараа захиалаад үлдсэн юань Aliрау-ээс авах хүн байна уу, админ маань авах уу” гэсэн чат бичсэн байхаар нь би *** гэсэн нэртэй хүнтэй хувь wechat-аар холбоо тогтоож, “хэдэн юань байгаа вэ” гэж асуухад “700 юань байна” гэсэн. Тэгээд би авъя гэхэд 480-д авах уу гэхэд 476-д авъя гэж бичсэн чинь *** за за Aliрау QR явуулчих гэхээр нь би өөрийнхөө QR кодоо явуулсан. Над руу Голомт банкны *** гэсэн данс явуулсан. Тэгэхээр нь би тухайн данс руу 333.200 төгрөг шилжүүлчихээд хэлсэн чинь нөгөө хүн болохгүй байна, баталгаажихгүй байна гэхээр нь би найзынхаа QR кодыг явуулсан чинь тэрнээс хойш надтай холбоо барихаа больсон. Би өөрийнхөө *** банкны *** гэсэн данснаас Голомт банкны Э.Энхнаран гэсэн хүний данс руу мөнгө шилжүүлсэн” /хх-н 125/ гэж,

гэрч ***ы *** “... *** дүүргийн ** дугаар хороонд байрлах “***”-ийн GS25 сүлжээ дэлгүүрт надтай хамт ажиллаж байсан *** миний гар утас руу залгаад “гадаадад оршин суудаг хүний данс байна уу” гэж асуухаар нь “тантай эргээд холбогдъё” гээд салгасан. Тэгээд гадаадад амьдардаг таньдаг хүнээ хайж байгаад манай хамаатны охин болох Энхнаран Солонгос улсад амьдарч байгаа гэдгийг мэдсэн. Тэгээд ***ийн инстаграм хаяг руу зурвас бичсэн. ***г хариу бичихээр нь “өөрийнхөө дансны дугаарыг өгч байгаач, 1Xbet-ээс мөнгө татах гэсэн юм гэхэд Энхнаран өөрийнхөө дансны дугаарыг явуулсан. Тэгэхээр нь би ***рүү Энхнарангийн дансны дугаарыг явуулсан. Тэгсэн *** “миний сая 1Xbet -ээс татсан мөнгийг саяны хүнээс өөрийнхөө данс руу аваад миний 1Xbet аккаунтыг цэнэглэчихээрэй гэж хэлэхээр нь би Энхнаран руу тухайн хүний 333.200 төгрөгийг өөрийнхөө 240.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж аваад ***ийн 1Xbet-ийн аккаунтыг 2 удаа цэнэглэж өгсөн” /хх-ийн 131/ гэж,

гэрч *** “... би 1Xbet агентыг өнгөрсөн 2022 оноос эхэлж хийж байгаа. 1Xbet гээд бооцоот тоглоомыг тоглох гэж байгаа тоглогчид мөнгө цэнэглэх болон мөнгөө татан авахад нь би тухайн бооцооны мөнгийг нь 1Xbet -ийн тусгай эрхтэй сайтаар хийж өгдөг юм. Би тухайн ажилдаа *** банкны *** гэсэн дансыг ашигладаг. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12:59 минутад ***гэсэн дугаартай тоглогчийн аккаунтыг цэнэглэлт хийж өгсөн. Тухайн аккаунтыг *** гэдэг хүн цэнэглүүлсэн” /хх-н 136/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч*** “... би дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хэрэг болох үед би 1Xbet гэх цахимаар бооцоо тавьж мөнгөө өсгөх гээд ***гэх нэртэй фэйсбүүк хаяг нээж Aliрау данс цэнэглэнэ гэж худлаа пост тавиад 1Xbet тоглоомын агентын данс руу 300.000 төгрөгийг шилжүүлэн мөрий тавьж тоглосон юм. Би тоглоомд донтсон байсан тул бусдыг хууран мэхэлж мөнгийг нь авч тоглоомд зарцуулсан. 1Xbet нэртэй цахимаар спортын тэмцээн дээр мөрий тавьдаг апплейкшний ***дугаартай бүртгэлийн аккаунтыг ашигладаг. Би 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хятад улс дахь монголчуудын групп нэртэй фэйсбүүк группт “Aliрау цэнэглэнэ, хятад мөнгө зарна” гэсэн утгатай зар оруулсан. Тухайн зарыг ***гэх нэртэй өөрийн хуурамч хаягаас оруулсан. Тэгтэл үл таних хүн буюу *** гэх хүн Aliрау цэнэглүүлэх гэсэн юм гэж чат бичээд 333.200 төгрөгийг над руу шилжүүлэх гэхээр нь би *** дугаартай дансыг өгсөн. Энэ данс нь миний таних *** хамаатны охины Энхнаран гэх хүний данс бөгөөд би *** гадаадад амьдардаг монголд данстай хүн байна уу гэж асуухад *** надад энэ дансыг олж өгсөн учраас би уг данс руу *** гэж хүнээс мөнгө хийлгээд тухайн мөнгийг Энхнаран гэх хүний данснаас ***ийг өөр рүүгээ шилжүүлж аваад миний *** дугаартай 1Xbet дансыг цэнэглээд өгчих гэж хэлээд цэнэглүүлсэн. Тэгээд тэр мөнгөөрөө мөрий тавиад алдсан” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна. /хх-н 150-152/

 

Түүнчлэн хавтаст хэрэгт шүүгдэгч ***ийн дансны хуулга /хх-н 168/, гэрч *** дансны хуулга /хх-н 36-84/, хохирогч *** дансны хуулга /хх-н 101/, гэрч ***дансны хуулга /хх-н 159-164/ гэсэн баримтууд авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзав.

Тухайлбал шүүгдэгч *** урьд өмнө мөн “залилах” гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч ***өд холбогдох энэ гэмт хэргийн сүүлчийн гэмт хэрэг Дархан-Уул аймагт үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Гэвч хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч *** дээрх “залилах” гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн, нөгөөтээгүүр Дархан-Уул аймагт байсан хохирогч ***г залилж дансаар мөнгийг нь авахдаа бүр БНСУ-д амьдарч байгаа иргэн н.**** гэгчийн дансаар дамжуулж авчээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн “... хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн заалтыг шүүх баримтлав.

 

Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 186/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 184/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 185/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 174/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1005 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 175-181/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Нэр бүхий хохирогч нарт учруулсан хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *** хохирогч *** 300.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч ***д учруулсан 333.200 төгрөгийн хохирлоос 320.000 төгрөгийг төлсөн байх ба шүүхээс шүүгдэгч ***ийг “залилах” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсоны дараа “хохирол төлөх тухай” завсарлага авч, тэрээр үлдэгдэл төлбөр болох 13.200 төгрөгийг ***гийн эзэмшлийн *** банк дахь *** тоот дансанд шилжүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Харин мөрдөгчөөс хохирогч ***, хохирогч ***нарын сэтгэцэд учирсан хохирлыг хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэл гэж тогтоосон байх ба /хх-н 197, 198/ үүнийг хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлэн нийт 5.489.000 төгрөг шүүгдэгч ***өөс гаргуулж хохирогч ***д 2.744.500 төгрөг, хохирогч *** 2.744.500 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                   

 

                            ТОГТООХ нь:

 

1. ***хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарын бодит хохирлыг төлж барагдуулсан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өөс нийт 5.489.000 төгрөг гаргуулж хохирогч ***д 2.744.500 төгрөг, хохирогч *** 2.744.500 төгрөг тус тус олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***өд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

  

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ