Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 57

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, Улсын яллагч: Д.Ганцэцэг, Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа, Шүүгдэгч: Т.Бадарчинбандь нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржгон хиад овогт Тогоогийн Бадарчинбандид холбогдох 201715000082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 47 настай, халх, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 73-13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржгон хиад овогт Тогоогийн Бадарчинбандь /РД:ЙЭ70061613/ 
Шүүгдэгч Т.Бадарчинбандь нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 52-19 тоотод байрлах иргэн Г.Мөнхшүрийн гэрт Т.Хүрэлбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хутгалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ НЬ:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Т.Бадарчинбандь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид хохирол төлбөрт 680000 төгрөг төлсөн. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Хөнгөн ял шийтгэх оногдуулж өгнө үү гэв.  
Хохирогч Т.Хүрэлбаатар хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу шинийн 2-ны орой 20 цагийн орчим би хамаатны залуу болох Буянбадрахтай хамт манай эхнэрийн садангийн хүн болох Цогтоо гэх айлд очсон. Тэднийд ороход гэрт нь Мөнхшүр, түүний 1 настай хүүхэд, улаан өнгийн дээлтэй согтуу ах буюу Т.Бадарчинбандь гэх ах гурав байсан. Тэдний бурханд мөргөчихөөд Мөнхшүрээс ээж, аавыг нь асуутал айл руу золголтоор явчихсан гэсэн. Тэгтэл нөгөө Т.Бадарчинбандь гэх ах Буянбадрах бид хоёрыг надтай түрүүнд маргалдсан банди нар мөн байна гэхээр нь бишээ гэж хэлэхэд нөгөө ах та 2 мөн байна, ална шүү чацганууд минь гэхээр нь согтуу хүнтэй маргалдаад яахав гээд Буянбадрах түрүүлээд гарсан. Би араас нь дагаад гартал Т.Бадарчинбандь гэх ах ална гээд газар сууж байснаа босч ирээд над руу алхаад байхаар нь би гэрийнх нь хаалганы үүдэнд зогсож байгаад намайг чиглээд ирэхээр нь би хөлөөрөө өшиглөхөд оноогүй. Тэгтэл Т.Бадарчинбандь ах миний цээжний баруун дээд хэсэг рүү гараараа цохих шиг болсон. Тэгтэл миний цээж нойтон оргиод бие эвгүй оргихоор нь гараа энгэртээ хийгээд үзэхэд миний цээжнээс цус гарч байсан. Тэгээд би намайг хутгалчихлаа гэж Буянбадрахад хэлсэн. Буянбадрах Мөнхшүрд хэлж Мөнхшүр цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Т.Бадарчинбандь ах эмчилгээний зардалд нийт 680000 төгрөг өгч, хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 31 хуудас/  
Гэрч Х.Мөнхшүр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу шинийн 2-ны өдөр би нөхөр, хүүхэдтэйгээ гэртээ байж байтал манай нөхрийн найзууд болох Бямбадорж, Даваадонид нар золголтоор орж ирсэн. Манайд ойролцоогоор 30 гаран минут болж байтал гаднаас Т.Бадарчинбандь ах ганцаараа их согтуу орж ирсэн. Тухайн үед 18 цаг нэлээн өнгөрөөд 19 цаг болж байсан байх. Бадарчинбандь ах гэрт орж ирээд манай хүү согтуу байна, намайг зодох гээд байхаар нь ах нь зугтаагаад гараад ирлээ гээд уйлаад байсан. Тэгтэл манайд байсан Бямбадорж, Даваадонид нарыг хараад золгоё, таньдаг хүмүүс үү, дүү нар ах хүний урдаас хүрч ирж золгодог гэдгийг мэдэх үү? гэхэд цагаан дээл өмсөж явсан Бямбадорж нь Т.Бадарчинбандь ахыг давраад байгаарай гэж хэлэхэд Т.Бадарчинбандь ах зөрүүлээд Бямбадоржид хандаж та нар хэний гэрт байгаагаа мэдэж байна уу? давраад байгаарай чацганууд минь гэхэд Бямбадорж босч ирээд цочир уурлаад манай гэрийн дөрвөлжин дээгүүр харайгаад босоод ирэхэд нь нь Даваадонид болиулсан. Тэгтэл Т.Бадарчинбандь ах зүүн талын орон дээр суухдаа банди нар минь тэгдэггүй юм гэж хэлээд суутал Бямбадорж гүйж ирээд Т.Бадарчинбандь ахыг нүүрэн тус газар нь цохиход хамар болон шүднээс нь цус гарахад Т.Бадарчинбандь ах намайг зодохыг хараа биз, чи гэрч шүү гээд намайг цагдаа дууд гэсэн. Тэгтэл Даваадонид гүйж ирээд Т.Бадарчинбандь ахыг 4-5 удаа толгойн тус газар нь гараараа цохисон. Тэгээд Бямбадорж Даваадонидыг аваад гэрээс гарсан. Т.Бадарчинбандь ах манай гэрт хамрынхаа цусыг гэрт байсан нүүр гарны алчуураар арчаад тэр 2-ыг явах гэхээр нь араас нь гүйж гараад явуулахгүй гэхэд Даваадонид нь манай хашаан дотор Т.Бадарчинбандь ахыг гараараа түлхэж унагаагаад газар уначихсан байхад нь цээж рүү нь 3-4 удаа өшиглөж тэвссэн. Даваадонидыг манай нөхөр бид 2 Т.Бадарчинбандь ахыг зодохоо боль гэсэн боловч үгэнд орохгүй дайраад байсан. Тэгээд манай нөхөр Даваадонид, Бямбадорж гурав Даваадонидын машинд суугаад яваад өгсөн. Тэгтэл гаднаас Хүрэлбаатар, Буянбадрах нар нэлээн халамцуу орж ирээд манай бурханд мөргөх гээд явж байхад Т.Бадарчинбандь ах та 2 намайг зодчихоод яах гэж эргэж орж ирж байгаа юм бэ? Хэний гал голомт гэдгийг мэдэх үү? Бурхан дээр байгаа зураг хэний аав, ээж хоёр гэдгийг мэдэх үү? гээд андуураад ярихад нь Буянбадрах та бид хоёрыг хүнтэй андуураад байх шиг байна, бид хоёр энэ айлын бурхан тахилд мөргөж золгож явна гэхэд Т.Бадарчинбандь ах тэр хоёрыг андуураад та хоёр яагаад намайг доромжилж байгаа юм бэ? гэхэд Хүрэлбаатар чи муу пизда зүгээр байгаарай, хөгшин төгцөг минь гэж хэлсэн. Хүрэлбаатар, Буянбадрах хоёр Т.Бадарчинбандь ахтай хэлсэн үгийг нь өлгөж аваад хэрэлдээд байхаар нь би тэднийг согтуу хүнтэй маргалдаад яахав гэж гуйж байгаад гэрээс гаргасан. Тэгээд хаалгаа түгжсэн. Гэтэл Хүрэлбаатар яасан овоо хөгшин төгцөг вэ, гараад ир гээд гэрийн хаалгыг хүчтэй татаад байсан. Тэгтэл Т.Бадарчинбандь ах манай гэрийн баруун талд байдаг эргэнэгээс хоолны халбага аваад буцааж хийж байгаа харагдсан. Тэгтэл Хүрэлбаатар гэрийн цоожийг суга татаад орж ирэхээр нь Хүрэлбаатартай зөрөөд хүүхдээ тэвэрч гараад хашааны гадна байсан нөхөртөө хүүхдээ өгчихөөд гэр рүүгээ орох гээд очтол гэрийн баруун талд Буянбадрах, Хүрэлбаатар нар зогсож байсан. Би гэрийнхээ хаалгыг гадна талаас нь дараад зогсож байтал Хүрэлбаатар намайг хутгалчихлаа гээд цээжээ дараад байсан. Буянбадрах Т.Бадарчинбандь Хүрэлбаатарыг хутгалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаа, эмнэлэгт мэдэгдсэн. Т.Бадарчинбандь ах, Хүрэлбаатар, Буянбадрах бид дөрөв байсан. Т.Бадарчинбандь ах өөрийгөө зодсон хүмүүсийг Хүрэлбаатар, Буянбадрах нарыг байна гэж бодоод тэд нараас хэрүүл гуйсан. Тэрнээс болж л маргаан үүсч, улмаар Т.Бадарчинбандь ах Хүрэлбаатарын цээжин тус газар нь хутгалчихсан. Тухайн үед Хүрэлбаатар, Буянбадрах, Т.Бадарчинбандь ах гурав гурвуулаа согтуу байсан. Буянбадрах арай гайгүй байсан. Нөгөө хоёр нь нэлээн согтуу байсан. Т.Бадарчинбандь ах л маргааныг эхэлсэн. Тухайн үед Т.Бадарчинбандь ах Хүрэлбаатар, Буянбадрах нарыг  өөрийгөө зодсон хүмүүс гэж андуурснаас болж маргаан эхэлсэн. Хүрэлбаатар ч мөчөөгөө өгөхгүй хэл амаар доромжлоод байсан. /хх-ийн 39-40 хуудас/  
 Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 06ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:… Т.Хүрэлбаатарын биед цээжний баруун хэсгийн цус хуралт, мэс заслын оёдолтой шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 47 хуудас/  
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2432 дугаартай химийн шинжээчийн дүгнэлтэнд:… Шинжилгээнд ирүүлсэн “Хүрэлбаатар 28/эр” гэсэн хаягтай цусанд 1,9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,9 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /ххийн 51 хуудас/  
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тухай тэмдэглэл, илтгэх хуудас, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, хохирлын баримт, хохирогч Т.Хүрэлбаатарын хохирол төлбөрт 680000 төгрөг авсан. Шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, Т.Бадарчинбандийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /ххийн 1, 8-13, 21-29, 61, 64, 66 хуудас/  
Шүүгдэгч Т.Бадарчинбандийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 226 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 65, 68 хуудас/  
Шүүгдэгч Т.Бадарчинбандийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 хуудас/ зэрэг болно.  Шүүгдэгч Т.Бадарчинбандь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 52-19 тоот иргэн Г.Мөнхшүрийн гэрт хохирогч Т.Хүрэлбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжин тус газар нь хутгалж, хохирогч Т.Хүрэлбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бадарчинбандийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Хүрэлбаатарын 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу шинийн 2-ны орой Т.Бадарчинбандь гэх ах Буянбадрах бид хоёрыг надтай түрүүнд маргалдсан банди нар мөн байна гэхээр нь бишээ гэж хэлэхэд нөгөө ах та 2 мөн байна, ална шүү чацганууд минь гэхээр нь согтуу хүнтэй маргалдаад яахав гээд гартал Т.Бадарчинбандь гэх ах ална гээд газар сууж байснаа босч ирээд над руу алхаад миний цээжний баруун дээд хэсэг рүү гараараа цохих шиг болсон. Тэгтэл миний цээж нойтон оргиод бие эвгүй оргихоор нь гараа энгэртээ хийгээд үзэхэд миний цээжнээс цус гарч байсан. Гэрч Х.Мөнхшүрийн 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу шинийн 2-ны өдөр манайд Т.Бадарчинбандь ах ганцаараа их согтуу орж ирсэн. Тэгтэл гаднаас Хүрэлбаатар, Буянбадрах нар нэлээн халамцуу орж ирээд манай бурханд мөргөх гээд явж байхад Т.Бадарчинбандь ах та 2 намайг зодчихоод яах гэж эргэж орж ирж байгаа юм бэ? Хэний гал голомт гэдгийг мэдэх үү? Бурхан дээр байгаа зураг хэний аав, ээж хоёр гэдгийг мэдэх үү? гээд андуураад ярихад нь Хүрэлбаатар чи муу пизда зүгээр байгаарай, хөгшин төгцөг минь гэж хэлсэн. Хүрэлбаатар, Буянбадрах хоёр Т.Бадарчинбандь ахтай хэлсэн үгийг нь өлгөж аваад хэрэлдээд байсан. Тэгтэл Т.Бадарчинбандь ах манай гэрийн баруун талд байдаг эргэнэгээс хоолны халбага аваад буцааж хийж байгаа харагдсан. Т.Бадарчинбандь ах Хүрэлбаатарын цээжин тус газар нь хутгалчихсан. Тухайн үед Хүрэлбаатар, Буянбадрах, Т.Бадарчинбандь ах гурав гурвуулаа согтуу байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2432, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2430 дугаартай химийн шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тухай тэмдэглэл, илтгэх хуудас, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, хохирлын баримт, хохирогч Т.Хүрэлбаатарын хохирол төлбөрт 680000 төгрөг авсан. Шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, Т.Бадарчинбандийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.  
Шүүгдэгч Т.Бадарчинбандийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзлээ.    Шүүгдэгч Т.Бадарчинбандид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  
Шүүгдэгч Т.Бадарчинбандь нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг,   
Хохирогч Т.Хүрэлбаатар нь хохирол төлбөрт 680000 төгрөг авсан. Шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Т.Бадарчинбандид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Т.Бадарчинбандийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.  
Шүүгдэгч Т.Бадарчинбандь нь согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “…Согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй…” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай шар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгаж, CD 1 ширхэгийг хохирогч Т.Хүрэлбаатарт буцаан олгож,   
Шүүгдэгч Т.Бадарчинбандийн эзэмшлийн АС 6220462 серийн дугаартай 10.000 төгрөгийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  Шүүгдэгч Т.Бадарчинбандь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Хүрэлбаатарт 680000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн болохыг тус тус дурьдаж,   Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 179 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Т.Бадарчинбандид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч Т.Бадарчинбандид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:   
1.Шүүгдэгч Боржгон хиад овогт Тогоогийн Бадарчинбандийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Боржгон хиад овогт Тогоогийн Бадарчинбандийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   
3.Шүүгдэгч Т.Бадарчинбандь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Хүрэлбаатарт 680000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн болохыг тус тус дурьдсугай.   
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай шар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгаж, CD 1 ширхэгийг хохирогч Т.Хүрэлбаатарт буцаан олгосугай.  
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Т.Бадарчинбандийн эзэмшлийн АС 6220462 серийн дугаартай 10.000 төгрөгийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Бадарчинбандид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
8.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бадарчинбандид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ