Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/476

 






                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

    

   20*******           06           *******                                    20*******/ШЦТ/476

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн,

Улсын яллагч: Х.Анхцэцэг /томилолтоор/

Шүүгдэгч: О.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М******* овогт О******* Б*******ад холбогдох эрүүгийн 2310000001574 дугаартай хэргийг 20******* оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын *******-ний өдөр Архангай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар тариалан үйлдвэрт менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, Алтай хотхоны ******* тоотод оршин суух, урд ял шийтгэл эдэлж байгаагүй,

М******* овогт О******* Б******* /РД:АО8411*******00/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б******* нь “...2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг Таур хотхоны ******* дугаар байрны ******* тоотод нөхөртэйгөө хардаж, хохирогч Т.Э*******ийн биед халдаж зодсоны улмаас түүний биед баруун 3, 4, зүүн 6 дугаар  хавирганы цууралт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зүүн хэсэг хамарсан, баруун нүдний дотор булан, баруун дал, бугалга, тохой, шуу, зүүн бугалга, шуу, цээжний баруун, зүүн дээд хэсэг, баруун хэсэг, баруун гуя, тахим, шилбэ, зүүн гуя, шилбэ, умдагт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Б******* нь “...2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг Таур хотхоны ******* дугаар байрны ******* тоотод нөхөртэйгөө хардаж, хохирогч Т.Э*******ийн биед халдаж зодсоны улмаас түүний биед баруун 3, 4, зүүн 6 дугаар  хавирганы цууралт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зүүн хэсэг хамарсан, баруун нүдний дотор булан, баруун дал, бугалга, тохой, шуу, зүүн бугалга, шуу, цээжний баруун, зүүн дээд хэсэг, баруун хэсэг, баруун гуя, тахим, шилбэ, зүүн гуя, шилбэ, умдагт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б*******ын “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2310000001574 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Э*******ийн хохирогчоор өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн орчимд хуучны найз нөхдийн холбоотой Э миний гар утас руу залгаад чат бичээд хаана байгаа юм гэхээр нь би гэртээ байна гэж хэлсэн чинь намайг хүрээд ир гэхээр нь би болох юм уу гэж асуугаад Эын хэлсэн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг Таур хотхоны 18 дугаар байрны 12 давхрын тухайн хаяг дээр очсон чинь Э найз нарын хамтаар байж байгаад найз нар гараад явсан. Э бид 2 ажлын талаар ярьж байгаад сүүлдээ хөзөр тоглоод юм яриад архи согтууруулах ундаанаас 1 х*******а архи уусан. Тэгээд оройтсон учраас тухайн Эын ажлын байранд хамт хоносон. Ингээд 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн орчимд Эын эхнэр болох Б гэх эмэгтэй хаалга тогшсон чинь Э хаалга тайлж өгөх үед нь би өөр өрөөнд ороод нуугдсан боловч Э над руу утсаар яриад эхнэр гарахгүй байна баттай гараад явахаар нь би чамд хэлнэ чи битгий гараарай гэж над руу утсаар ярьж хэлсэн. Би нуугдаж байсан өрөөнөөс гарч ирээд тухайн эмэгтэйд хандаж уучлаарай гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй намайг барьж аваад миний нүүр болон бусад цээж хэсэг рүү цохиж зодож байсан. Б гэх эмэгтэй гар утсаа гартаа барьж байгаад намайг цохиод байсан. Би ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй. Чи нөхрөө дуудчих гурвуулаа ярилцаад асуудлаа шийдье гэж хэлсэн боловч миний үгийг тоохгүй намайг цохиж зодоод байсан Тэгтэл Э орж ирээд салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Намайг яв гээд би гараад явах гэхээр миний үснээс зулгаагаад явуулахгүй байсан. Намайг хөдлөх гэхээр өшиглөөд цохиод усны саваар цохиж зодоод байсан. Э эхнэртэйгээ хэрэлдээд маргалдаад байсан. Намайг чирч гаргаад миний нүүр болон цээж хэсэг рүү цохиод байсан. Намайг урд гараад яв гэхээр нь би урд нь гараад явсан чинь араас цохиж зодоод байхаар нь би ард чинь явъя гэж хэлсэн чинь миний араас өшиглөөд бас миний бэлэг эрхтэн рүү өшиглөхөөр нь би доошоо суусан чинь намайг явахгүй бол бүсээр чинь нохой шиг боож байгаад авч явна гэхээр нь би айгаад найз руу мессеж бичээд болсон үйл явдлыг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Я.Эын гэрчээр өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө миний танил Т.Э******* гэх эмэгтэй  миний ажлын байр болох Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг Таур хотхоны ******* дугаар байрны ******* тоотод ирсэн. Би өөрөө тухайн үед нэлээн согтуу байсан. Т.Э*******тэй архи согтууруулах ундаа хэрэглээд хамт хоносон. Ингээд 09 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн орчимд эхнэр Б******* Э******* бид хоёрын байсан газар ирсэн. Эхнэр хаалга цохиод байхаар нь би хаалга тайлж өгсөн чинь эхнэр орж ирээд орилоод хашхираад чи ганцаараа байгаагүй чи хүнтэй хамт байна гээд орилоод байхаар нь би эхнэрийг аваад гарах гэж байгаад би маргалдаад байх шиг байсан. Би буцаад орох гэсэн чинь хаалганы цоож эвдэрсэн байсан учраас би орж чадахгүй байсан чинь эхнэр өөрөө хаалга тайлж өгөөд хувцсаа өмсөөд сууж байсан. Э******* надаа хэлэхдээ эхнэр чинь намайг согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.О гэрчээр өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө миний найз Э******* миний гар утас руу чат бичээд найз нь зодуулчихлаа гэж хэлэхээр нь би “хаана байгаа юм, юу болсон юм” гэж асуухад “хүнд зодуулчихлаа Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршил таун хотхоны Кинг таур хотхон гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз Оюун-Эрдэнийн хамтаар Баянзүрх дүүргийн Дүнжингаравын урд талд хүлээгээд байж байсан чинь найз Э******* нь ганцаараа таксинд суугаад ирж байсан. Ингээд уулзаад юу болсон талаар асуухад Э гэх залуутай уулздаг байсан чинь өчигдөр шөнө Э нь намайг хүрээд ир гэхээр нь би яваад очсон. Өглөө Э гэх залуугийн эхнэр нь ирээд намайг зодсон гэсэн. Машинаас буугаад ирж байхдаа хазганаад, доголоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******-26 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12342 дугаартай “...Т.Э*******ийн биед баруун 3, 4, зүүн 6 дугаар хавирганы цууралт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зүүн хэсэг хамарсан, баруун нүдний дотор булан, баруун дал, бугалга, тохой, шуу, зүүн бугалга, шуу, цээжний баруун, зүүн дээд хэсэг, баруун хэсэг, баруун гуя, тахим, шилбэ, зүүн гуя, шилбэ, умдагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 70 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 дугаар тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 74 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч О.Б******* нь  2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг Таур хотхоны ******* дугаар байр, ******* тоотод нөхөртэйгөө хардаж, хохирогч Т.Э*******ийн биед халдаж түүний биед баруун 3, 4, зүүн 6 дугаар  хавирганы цууралт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зүүн хэсэг хамарсан, баруун нүдний дотор булан, баруун дал, бугалга, тохой, шуу, зүүн бугалга, шуу, цээжний баруун, зүүн дээд хэсэг, баруун хэсэг, баруун гуя, тахим, шилбэ, зүүн гуя, шилбэ, умдагт цус хуралт гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Т.Э*******ийн мэдүүлэг, гэрч Я.Э, Б.Одончимэг нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12342 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 12342 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч О.Б*******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…” гэж тус тус заажээ.

 

Хохирогч Т.Э******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр баримтаар 687,700 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгчээр гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нь шүүхийн шатанд 687,700 төгрөгийг нөхөн төлсөн тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогч Т.Э******* нь сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Б******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч О.Б******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б*******ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж уг ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж шийдвэрлэсэн болно.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

 

 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М******* овогт О******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б*******ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б*******ад оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршиг хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ