Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/478

 

 

 

 

 

 

  2024           06            24                                        2024/ШЦТ/478

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн,

Улсын яллагч: Б.Урангоо

Шүүгдэгч Б.Э*******, Б.О******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Урангоогоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* ******* овогт Б******* Э*******, Х******* ******* овогт Б******* О******* нарт холбогдох 24020010305******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Мон******* Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, х*******, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “******* ” ХХК-д хэвлэгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Бурхантын ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Х******* ******* овогт Б******* Э******* /РД:*******/.

 

Мон******* Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Х******* ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогтооч мэргэжилтэй, “******* ” ХХК-д хэвлэгч ажилтай, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Өлзийт хороолол тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Х******* ******* овогт Б******* О******* /РД:ЖИ921118*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э*******, Б.О******* нар бүлэглэн “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос нарсны овгийн эгэл нарс 23 ширхэг буюу 0.84 м.куб хуурай модыг гар хөрөө, сүх ашиглан огтолж хууль бусаар мод бэлтгэн, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.О*******ын эзэмшлийн улсын дугаартай Ниссэн Икс-трейл маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Шүүгдэгч Б.Э*******, Б.О******* нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос нарсны овгийн эгэл нарс 23 ширхэг буюу 0.84 м.куб хуурай модыг гар хөрөө, сүх ашиглан огтолж хууль бусаар мод бэлтгэн, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.О*******ын эзэмшлийн улсын дугаартай Ниссэн Икс-трейл маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******ын “...хийсэн үйлдэлдээ харамсаж байна..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О*******ын “...хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 24020010305******* дугаартай хэргээс:

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 03 дугаар тал/,

 

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч Ц.О зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-29 дүгээр тал/,

 

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч Ц.О зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад эд зүйл, баримт бичиг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 34 дүгээр тал/,

Мэдүүлгийг газар даар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-53 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х өгсөн “...Би Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Манай ажлын байгаль хамгаалагч, улсын байцаагч Ц.Одхүү нь 2024 оны 02 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна захиргааны байран дээр зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байсан гэх хоёр холбогдогч болох Б.О*******, Б.Э******* нарыг дуудаж мэдүүлэг авч байсан. Иргэдэд огт зөвшөөрөл өгдөггүй, ойн цэвэрлэгээ хийх зорилгоор компаниудаас сонгон шалгаруулж гэрээ хийсний үндсэн дээр хорхойд идэгдсэн, үжирсэн, ургах амьдрах чадваргүй болсон моднуудыг өгч оронд нь мод тариулдаг. Модны экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоолгож төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.О гэрчээр өгсөн “...Би Богдхан уулын Жаргалантын аманд Байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа юм. Намайг ажлын байранд байх хугацаанд Жаргалантын амнаас хүн мод хийгээд зөөгөөд байна гэсэн мэдээллийг авсан ингээд би тухайн хүмүүсийг барих зорилгоор энэ оны 02 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн үед Жаргалантын аманд отолт хийж байгаад улсын дугаартай улаан өнгийн Экс трейл маркийн тээврийн хэрэгсэлд 23 ширхэг мод ачиж явахад нь илрүүлж барьсан. Тухайн модыг Б.Э*******, Б.О******* нар ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж авч гарч байсныг зогсоон шалгасан. Уг хүмүүс самуурай хөрөө, олс, сүх зэрэг эд зүйлсийг ашиглан бэлтгэсэн байсан ба тэдгээр эд зүйлс нь тээврийн хэрэгслийн хамт модтойгоо манай байгууллагын аж ахуйн хашаанд байгаа. Би тухайн мод бэлтгэсэн газарт нь очиж үзлэг хийхэд нийт 28 ширхэг модыг тайрсан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлж, үзлэгийн тэмдэглэл хөтөлсөн... Уг Жаргалантын амнаас мод бэлтгэж болохгүй. Тус газар нь Мон******* улсын Дархан цаазат газарт хамаардаг ба тус газраас мод бэлтгэх, жимс ногоо түүх, ан амьтан агнах зэрэг нь бүгд хориотой байдаг. Мод бэлтгэх тохиолдолд сайдын тушаал шийдвэрийн дагуу ойд цэвэрлэгээ хийх зорилгоор нөхөн сэргээлт хийж бэлтгэнэ. Түүнээс бусад тохиолдолд хориотой. Богдхан уулын дархан цаазат газарт мод бэлтгэх зөвшөөрөл олгогддоггүй..’’ гэх мэдүүлэг, /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Ч гэрчээр өгсөн “...Би болсон хэргийн талаар сайн мэдэх зүйл байхгүй. Би 2023 оны 10 сарын 03-ны өдөр төрсөн байсан ба би нялх биетэй байхад манай гэрт түлэх түлээгүй болчихсон байхад Б.О*******, Б.Э******* хоёр манай хашаанд жоохон түлээний мод авчирч буулгаж өгч байсан. Манай хашаанд энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр буулгасан. Нийт 10 орчин 1 м урттай моднууд буулгаж өгч байсан. Би тухайн модыг хаанаас авсан, яаж авчирсан талаар асуугаагүй. Манай хашаанд мод буулгасан шүү эгчээ гэж хэлчхээд яваад өгсөн. Өөр юм хэлээгүй... Б.О*******, Б.Э******* нарыг хаанаас мод бэлдсэнийг мэдэхгүй. Урд нь мод бэлтгэж байгаагүй. Бид нар өмнө нь түлээний модоо шуудайгаар нь худалдаж аваад түлдэг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн *******1-*******2 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч Д.А өгсөн “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторид шинжээчээр ажилладаг... Модны метр кубийн хэмжээг гаргахдаа модны нарийн талын үзүүрийн хэмжилтийг үндэслэн гаргадаг учир хэргийн газарт байгаа модны хожуулыг үндэслэж модны метр кубийн хэмжээг гаргах боломжгүй. Модны метр кубийн хэмжээг тооцоолоогүй учир байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн *******9-150 дугаар хуудас/,

 

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, Д.А 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1322 дугаартай “...1. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан моднууд нь Нарсны овгийн- (Pinaceae) Эгэл нарс-Pinus silvestris Ledeb зүйл байна. Нийт тээврийн хэрэгсэлтэй модны хэмжээ нь 0,84м3 байна. Дээж болгон авсан моднууд нь 10%-ийн чийгшилтэй байгаа тул хуурай мод байна. 2. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан моднуудын экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны A/176 TOOT тушаалын 1 дагуу хавсралтын дүгээр тооцоолоход 598,164.8x1,8=1,076,696.6 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолж үзэхэд 1,076,696.6 төгрөг х 3=3,230,089.8 төгрөг байна” гэх дүгнэлт /хх-ийн 83-89 дүгээр хуудас/,

 

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03/1027 дугаартай “Танай хэлтэст шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн 240200103 дугаартай хэрэг дэх N47°48'31 Е106°51'27 солбицол бүхий цэг нь Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа тул холбогдох мэдээллийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан авна уу” гэх албан бичиг /хх-ийн 75 дугаар хуудас/,

 

улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.О******* /РД:ЖИ921118*******/ гэх Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/,

 

Мон******* Улсын Сангийн Яамнаас олгосон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй үнэлгээчин Г.Лхагвасүрэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан “Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгсэл, самуурай хөрөө, сүх, 2-Зм олсны нийт үнэ 3,580,000.00 төгрөг” гэх үнэлгээ /хх-ийн 99-104 дүгээр хуудас/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 66 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 дугаар тал/,  

Шүүгдэгч Б.О*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 70 дугаар тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Э*******, Б.О******* нарт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Э*******, Б.О******* нар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос нарсны овгийн эгэл нарс 23 ширхэг буюу 0.84 м.куб хуурай модыг гар хөрөө, сүх ашиглан огтолж хууль бусаар мод бэлтгэн, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.О*******ын эзэмшлийн улсын дугаартай Ниссэн Икс-трейл маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” гэмт хэргийг үйлдсэн болох нь:  Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч Ц.О зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч Ц.О зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад эд зүйл, баримт бичиг хураан авсан тэмдэглэл, Мэдүүлгийг газар даар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х мэдүүлэг, гэрч Ц.Одхүү, Д.Чулуунцэцэг нарын мэдүүлэг, шинжээч Д.А мэдүүлэг, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1322 дугаартай дүгнэлт, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03/1027 дугаартай алба бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээний тайлан зэргээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

          Шүүгдэгч Б.Э*******, Б.О******* нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

         

          Иймд шүүгдэгч Б.Э*******, Б.О******* нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос нарсны овгийн эгэл нарс 23 ширхэг буюу 0.84 м.куб хуурай модыг гар хөрөө, сүх ашиглан огтолж хууль бусаар мод бэлтгэн, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.О*******ын эзэмшлийн улсын дугаартай Ниссэн Икс-трейл маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…” гэж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Б.Э*******, Б.О******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,230,089 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Б.Э*******, Б.ОДбаяр нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Э*******, Б.О******* нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд “Хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэгсийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх…”гэсэн зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв. 

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э*******, Б.О******* нарт хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шүүгдэгч нар нь тэнссэн, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулах болохыг мэдэгдэж, тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд ял эдлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******, Б.О******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 23 ширхэг эгэл нарс модыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай ниссан икстриал маркийн улаан өнгийн тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 3,500,000 төгрөг, 40,000 төгрөгийн үнэ бүхий самура хөрөө 1 ширхэг, 30,000 төгрөгийн үнэ бүхий сүх 1 ширхэг, 10,000 төгрөгийн үнэ бүхий олс 1 ширхэг зэргийг улсын орлого болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х******* ******* овогт Б******* Э*******, шүүгдэгч Х******* ******* овогт Б******* О******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э*******, шүүгдэгч Б.О******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э*******, шүүгдэгч Б.О******* нар нь 2/хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадан арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******, шүүгдэгч Б.О******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, үүрэг хүлээлгэсэн тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Э*******, шүүгдэгч Б.О******* нарт оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 23 ширхэг эгэл нарс модыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 6795 улсын дугаартай ниссан икстриал маркийн улаан өнгийн тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 3,500,000 төгрөг, 40,000 төгрөгийн үнэ бүхий самура хөрөө 1 ширхэг, 30,000 төгрөгийн үнэ бүхий сүх 1 ширхэг, 10,000 төгрөгийн үнэ бүхий олс 1 ширхэг зэргийг улсын орлого болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******, шүүгдэгч Б.О******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ