Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/504

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          6          17                                     2024/ШЦТ/504

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч М.Эрдэнэзаяа

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-нд ** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; 4 хүүхдийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, *** ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, ***/ дугаарын регистртэй, *** овогт ***/эх/ ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” худалдааны төвийн В1 давхарт байрлах *** банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс хохирогч ***ы эзэмшлийн *** банкны *** дугаарын данснаас түүний охин болох ***2.740.000 төгрөг авахаар гүйлгээ хийхэд бэлэн мөнгөний машин алдаа заасны дагуу мөнгөө авахгүй явахад уг 2.740.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад 2.740.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Юу болсон нь тодорхой тул надад гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хохирлыг нөхөн төлсөн. Цаашид ийм зүйл хийж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Мөн надад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учрыг тайлбарлаж өгсөн. 450.000 төгрөгөөр торгох ял дээр ял тохирсон байгаа. Торгох ялыг 6 дугаар сарын 21 гэхэд биелүүлнэ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ****** “... би 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр охин А.***гийн хамт Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” худалдааны төвийн * дугаар давхарт байрлах гэр ахуйн бараа зарж борлуулдаг лангуунаас 2 ширхэг модон таваг худалдан авахаар болж төлбөрөө төлөхөөр өөрийн эзэмшлийн *** банкны *** дугаарын дансны виза картыг өгтөл тухайн лангууны худалдагч манайх карт уншдаггүй гэж хэлэхээр нь өөрийн охин ***д картаа өгөөд бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргуулж авхуулахаар явуулсан. Тэгээд 10 минутын дараа охин *** ирээд таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж хэлээд миний виза картыг өгсөн. Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж хэлэхээр нь дансаа шалгаж үзтэл миний эзэмшлийн *** тоот данснаас 2023 оны 10 дугаар сарын 15- ны өдрийн 12 цаг 03 минутад 2.740.000 төгрөгийн зарлага гарсан байсан тул охин ***г бэлэн мөнгөний машин руу явуулсан боловч мөнгө байхгүй байсан” /хх-н 13/ гэж,

гэрч ***ы *** “... би ээжийн *** банкны виза картыг аваад уг худалдааны төвийн В1 давхарт байрлах *** банкны АТМ-с 46.000 төгрөг гаргаж авах гэхэд гарахгүй байхаар нь хажуу талын боломжит үлдэгдэл гэсэн сонголтыг дартал үлдэгдэл хүрээгүй гэсэн бичиг гарч ирээд алдаа заахаар нь хэсэг хугацаанд хүлээгээд мөнгө гарч ирэхгүй дараагийн АТМ дээр очоод дахин оролдож үзэхэд мөн адил үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж гарч ирэхээр нь ээж****** руу очоод таны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж хэлтэл ээж сая миний данснаас 2.740.000 төгрөг гарчихлаа гэж хэлэхээр нь би Б давхар руу дахин бу*** ирээд тус АТМ рүү очтол мөнгө байхгүй байсан. *** банк руу холбогдоход таны үйлчлүүлсэн АТМ-ний хяналтын камерыг шүүж үзэхэд таны хойно зогсож байсан эмэгтэй таны мөнгийг аваад явсан байна гэдэг хариуг өгсөн”” /хх-н 22-23/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч ****** “... би дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс дээрх гэмт хэрэг гарах болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. би хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” /хх-н 69-70/ гэж мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн *** банкнаас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн 29/10189 дугаартай албан бичиг, дансны хуулга /хх-н 27, 39 хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 40-47/ гэсэн бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ******г төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж бусдын хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 49/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 57/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч *** “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” /хх-н 78/ гэсэн хүсэлтийг гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч ***д оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ******г төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж бусдын хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.ЖАНЧИВНЯМБУУ