Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2021/01897

 

 

 

2021 оны 09 сарын 07 өдөр                           Дугаар 103/ШШ2021/01097                     Улаанбаатар хот

 

   МУЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Дэчинчойнхорлон хийд байранд оршин суух Б овогт Ж.М /РД:ЧС00000000/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, хансвилл Их Мулс гудамж, 000 дүгээр байр, 000 тоотод оршин суух, М овогт П.О /РД:ШГ00000000/;

Хариуцагч: Налайх дүүрэг,0 дугаар хороо, өвөршанд 00 гудамж, 0 тоотод оршин суух, Т овогт Л.Т /РД:ХП00000000/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагч Л.Т, хариуцагч П.О-ийн өмгөөлөгч И.Э нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “... Нэхэмжлэгч Ж.М нь0010 оны 10 дугаар сарын 17-ны өдөр П.О Л.Т нартай зээлийн гэрээ байгуулсан ба тус зээлийн гэрээгээр 00,000,000 төгрөгийг 0010 оны 10 дугар сарын 17-ний өдрөөс 0019 оны0 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, 1 сарын 3 хувийн хүүтэйгээр хариуцагч нарт зээлдүүлэхээр харилцан тохиролцож, гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгч нарт бэлнээр шилжүүлсэн байдаг. Тухайн өдөр үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хариуцагчтай байгуулсан ба тус барьцааны гэрээгээр Л.Т, Ч.Т нарын өмчлөлийн налайх дүүрэг, 1 дүгээр хороо, цайз захын урд байршилтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтай 552 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Ингэхдээ нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлдэг тухай ойлголтгүй байсан учраас гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй. Хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг0019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч энэхүү үүргээ огт биелүүлээгүй. Харин0019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гурван сарын хугацаанд хамаарах зээлийн хүү болох 5,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр тус тус төлж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж байсан боловч ямар нэг үр дүнд хүрэлгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосоор байна. Мөн зээлийн гэрээний 0 дүгээр зүйл хэсэгт зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлж хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан байдаг тул хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 00,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 00,000,000 төгрөг нийт 120,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Хариуцагч П.О өмгөөлөгч уг мөнгийг аваагүй учраас бүхэлд нь төлөхгүй, хүн чанар гаргаад 30,000,000 төгрөг төлнө гэж хэлсэн гэж тайлбарлаж байна.  Хавтаст хэрэгт хариуцагч П.О шүүхэд ирүүлсэн бичгийн хариу тайлбар бий. Түүн дээр 30,000,000 төгрөг авснаа мөн 00,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан дээр маргадаггүй.0010 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч Ж.М мөнгө зээлдүүлж байгаа, зээл авч байгаа тал бол П.О Л.Т гэх хоёр хүн бий. Хариуцагч нар хамтран хариуцлага хүлээж, хамтран зээлээ төлнө гэж нэхэмжлэгчид илэрхийлсэн. Тийм учраас хариуцагч нартай гэрээ байгуулсан. Хариуцагч нарыг цаанаа ямар хүнтэй яаж гэрээ байгуулсан, яаж ярилцаж тохиролцсоныг, хэн нь хэдэн төгрөг авснын  бид мэдэхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа огт өөрчлөөгүй. Анх хариуцагч нарыг хариуцах ёстой гэж үзэж тэнцүү хэмжээгээр шаардаж байгаа. Бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй зөвхөн хүсэлтээ тодруулсан. Яагаад гэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйл хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гаргуулах нөхцөл байдал байсан учраас тухайн үед захирамжаа гаргуулахад хариуцагч П.О 30,000,000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэж хэлсэн учир уг тайлбарт нь үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйл хэсэгт заасан хүсэлтээ тодруулсан. Энэ бол нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн асуудал биш анх нэхэмжлэл гаргасан шаардлага хэвээрээ. Тийм учраас талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Зээл авсан тал буюу хариуцагч нар уг 00,000,000 төгрөгөөс үүдэлтэй гэрээний үүргийг хамт ижил тэнцүү хэмжээгээр хүлээх үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу хэн нь хэдэн төгрөг аваад яаж зарцуулсан нь зээлдүүлэгчид хамаагүй бөгөөд  тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэв.

Хариуцагч Л.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Тухайн үед би Ж.М гэж хүнийг огт танихгүй байсан.П.О барьцаа заавал шаардлагатай байна гэсэн учраас би барьцааны хөрөнгийг суллаахаар00,000,000 төгрөгийг нь авсан. Мөн П.Отэй хамтран ажиллаж байсан тул  10,000,000 төгрөгийг П.О данснаас компанийн данс руу шилжүүлж, нийт 30,000,000 төгрөгийг авсан. Би барьцааг төлөөлж байгаа учраас зээлийн гэрээн дээр заавал зурах ёстой гэсэн тул гарын үсгээ зурсан. Би өөрийнхөө авсан 30,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй …” гэв.

Хариуцагч П.О өмгөөлөгч И.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч П.О хариу тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан зүйл байсан. Одоо уг тодруулсан шаардлагаа больж нэхэмжлэгч болж байна  гэж ойлголоо.  Хариуцагч П.О зүгээс уг мөнгийг бүхэлд нь хариуцагч Л.Т авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өрөндөө өгсөн өөрийгөө нэг ч төгрөг аваагүй гэж тайлбарладаг. Миний хувьд дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй. Гэрээ байгуулж өгсөн, авсан дээр маргадаггүй. Харин гэрээгээр авсан мөнгийг хэн, хэрхэн зарцуулсан, хэн төлөх үүрэгтэйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн баримтын хүрээнд шийдэх боломж байсан. Хариуцагч П.О хувьд шүүхэд гаргасан хариу тайлбараа эсэргүүцэж байгаа, хүн чанар гаргаад 30,000,000 төгрөгийг төлчихье гэсэн байдлаар тайлбар өгсөн гэж өөрөө надад хэлсэн ..." гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь

Хариуцагч П.О Л.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг гаргуулах, тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Ж.М гаргасан ба энэ хэрэгт шүүхээс0021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Ж.М хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.0.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ж.М болон хариуцагч П.О Л.Т нар 010 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 00,000,000 төгрөгийг 3 сар хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 6 хуудас

Иргэний хуулийн001 дүгээр зүйлийн001.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн001.2-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ. Хариуцагч нар0010 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ байгуулсан, гэрээний зүйл 00,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Ж.Мгөөс авсан талаар маргаагүй байх тул гэрээний үүргийг хариуцагч нараас нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Гагцхүү хариуцагч Л.Т0010 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийн авсан тул энэ хэмжээгээр хариуцлага хүлээнэ, хариуцагч П.О зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөг авсан гэж шүүхэд тайлбарлаж байгаа боловч гэрээний зүйл 00,000,000 төгрөгийг зээлдүүлэгчээс бүхэлд нь  хариуцагч нар аваад, цааш хариуцагч тус бүр хэдэн төгрөгийг хэрхэн зарцуулсан нь хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа  тул уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцож эрх зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн002 дугаар зүйлийн002.1-д  ” Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”,002.3. “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан байх тул 0010 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч  хариуцагч нараас тэнцүү нэхэмжилсэн нь хуульд нийцэж байна.

Иргэний хуулийн006 дугаар зүйлийн006.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн000 дугаар зүйлийн 000.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нар үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд 0019 оны 1 дүгээр сарын 17-ны дотор зээлийн гэрээний үүргийг хариуцагч нар биелүүлсэн байхаар зээлийн гэрээгээр тохиролцжээ.

Энэхүү харилцан тохиролцсон хугацаандаа хариуцагч нар үндсэн үүрэг, гэрээгээр тохирсон хүүг зээлдүүлэгчид зээлдэгч нар төлөөгүй бол гэрээний 0-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.0-т заасантай нийцэж байна.

Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 00,000,000 төгрөг, хүү0,200,000 төгрөг төлөхөөс П.О Л.Т нар хүүд 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.М-д төлсөн байна. /х.х-ийн 10 хуудас/

Нэхэмжлэгч гэрээний дагуу үндсэн зээл 00,000,000 төгрөг, хүү 2,200,000 төгрөг, алданги 00,000,000 төгрөг шаардах эрхтэй боловч 120,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул шаардлагын хүрээнд шүүх хангаж, хариуцагч нараас үүргийг тэнцүү хувааж гаргуулах нь зүйтэй

Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч П.Оээс 60,000,000 төгрөг, хариуцагч Л.Т-аас 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.М-д олгож шийдвэрлэлээ.

Хариуцагч П.О итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М 0021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 000 дугаар зүйлийн 000.0-д зааснаар  тус хариуцагчийн эзгүйд, зохигч талуудаас урьд нь гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн  хариуцагч П.О өмгөөлөгч И.Э шүүх хуралдаанд оролцож, шүүх тус хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангаж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 000 дугаар зүйлийн 000.1, 000.2.1, 116 дугаар зүйл, 110 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

                                         ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн001 дүгээр зүйлийн001.1, 232 дугаар зүйлийн 232.0-т заасныг тус тус баримтлан хариуцагч П.Оээс 60,000,000 төгрөг, хариуцагч Л.Т-аас 60,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.М-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн0 дугаар зүйлийн0.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  төлсөн057,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 370,975 төгрөг, хариуцагч Л.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 370,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 10 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                                Ц.ОЮУНБИЛЭГ