| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2020/04170/И |
| Дугаар | 183/ШШ2021/01955 |
| Огноо | 2021-09-13 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2021/01955
2000 оны 00 сарын 00өдөр Дугаар 180/ШШ2000/01055 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж, 00 дугаар байр, 0б тоотод оршин суух А овогт Б.Х /РД:ХД00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, үндсэн хуулийн гудамж-0, өөрийн байранд байрлах, НШШГГ-т холбогдох,
Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа, үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны оны 00дугаар сарын 00-ны өдрийн 000дугаар шийдвэрээр Б.Н, Б.Х нараас 172,470,000төгрөгийг гаргуулж ******** ББСБ байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхэлж явуулсан. Ажиллагааг эхлүүлж явуулснаас хойш шийдвэр гүйцэтгэгч барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, чингисийн өргөн чөлөө гудамж, 00/0 дүгээр байр, 00 тоот орших 82 м.кв 0 өрөө орон сууцыг 001,050,400 төгрөг, зогсоолын хамт 146,805,144 төгрөгөөр үнэлсэн. Энэ нь зах зээлийн үнэлгээнээс илтэд доогуур үнэлэгдсэн гэж өмнө шүүхэд хандаж байсан. Ингээд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөр төлөгчийн гар утас болон албан ёсны байнгын оршин суудаг хаяг руу 2000оны 02 дугаар сарын 00-ний өдрийн 00цагт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 000 тоот буюу анхны дуудлага худалдааг явуулсан. Уг анхны дуудлага худалдааг хууль бусаар явуулсан гэж үзэж байна. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дарааллын дагуу хийхдээ Б.Х миний 0000 оноос хойш өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж, гранд плаза төв 00-0б тоотод байнгын оршин суудаг. Гэтэл энэ хаягаар надад албан ёсоор мэдэгдсэн баримт хүргүүлээгүй, дуудлага худалдаа явах талаар би мэдээгүй болно. Иймд нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Н.М үйлдсэн 2000оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 8 дугаар тоот тогтоолын дагуу 2000оны 02 дугаар сарын 00-ний өдөр зохион байгуулсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байхад хоёр дахь дуудлага худалдаа явагдаж байсан. Үнэлгээ хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна ....” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Төлбөр төлөгч хоёр иргэн хоёр өөр тусдаа хаягтай байхад зөвхөн төлбөр төлөгч Н.Нхаягаар мэдэгдлийг хүргүүлсэн. Үүний улмаас анхны дуудлага худалдааг төлбөр төлөгч Б.Х мэдээгүй өнгөрсөн. Хоёр дахь албадан дуудлага худалдааг нэхэмжлэгч Б.Х-ын хаягаар хүргүүлсэн боловч төлбөр төлөгч мэдэгдлийг хүлээж аваагүй уг үндэслэлүүдээр анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 00дугаар сарын 00-ны өдрийн 000 дүгээр шийдвэрээр Б.Н, Б.Х нараас 172,470,000 төгрөгийг гаргуулж ******** ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 00а байрны, 00тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Х, Б.Н нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэн удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул Б.Н, Н.М, Н.Д нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, чингисийн өргөн чөлөө гудамжны 00а байрны 00 тоотын 00 м.кв талбайтай, 0 өрөө, 18 м.кв талбайтай 66 тоот авто зогсоолын хамт 2017 оны 0 дүгээр сарын 28-ны өдрийн 00000000/0 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 0 дүгээр сарын 11-ний өдрийн 00000000/00 дугаар тогтоолоор хураасан. Анхны албадан дуудлага худалдаа 2000оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0/0 дугаар тогтоолоор 2000оны 02 дугаар сарын 00-ний өдрийн 00 цагт тус газар зохион байгуулагдах тухай тогтоол мэдэгдлийг 2000 оны 02 дугаар сарын 11-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, 2000оны 02 дугаар сарын 10-ны өдөр хаягт очиход эзэнгүй байсан тул төлбөр төлөгч нарын 00115800, 00000000 дугаар утас руу тус бүр удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. Мөн 2000оны 02 дугаар сарын 17-ний өдөр дахин баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Б.Х-тай 2000оны 02 дугаар сарын 28-ны өдөр 00000000 дугаар утсаар холбогдон анхны албадан дуудлага худалдаа мэдсэн эсэх талаар асууж тодруулан тэмдэглэлээр баталгаажуулсан. Мөн 2000оны 02 дугаар сарын 00-ний өдөр тус үл хөдлөх эд хөрөнгө нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа 2000оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 0/0 дугаар тогтоолоор 2000оны 0 дугаар сарын 20-ны өдрийн 00 цагт тус газар зохион байгуулагдах тухай тогтоол мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлж, өөрт нь биечлэн гардуулсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаа 2000оны 0 дугаар сарын 20-ны өдөр тус газар зохион байгуулагдахад дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь 160,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар талуудад 2000оны 0 дугаар сарын 26-ны өдрийн 0/00000 дугаар албадан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүр төлбөр төлөгч Б.Х өөрийн биеэр оролцож байсан мөн Б.Н-т танилцуулна, мэдэж байгаа гэх тайлбар өгдөг, шүүхийн шийдвэр тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.0 дахь хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг эс зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан. Иймд хуульд заасан хугацаа хэтэрсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...." гэжээ.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв
Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч НШШГГ холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь үнэлгээ хүчингүй болгох шаардлагаасаа татгалзаж, 2000 оны 02 дугаар сарын 00-ний өдөр зохион байгуулсан анхны, 2000оны 0 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж, мэтгэлцэв. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 00дугаар сарын 00-ны өдрийн 000дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 146 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 000/хт0000/00000 дугаар тогтоолоор Б.Х, Б.Н нараас 171,457,701 төгрөгийг гаргуулж Даймонд Файнонс ББСБ ХХК-нд олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 00а байрны 00тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай 66 тоот зогсоол болох үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /х.х-ийн 20-00 хуудас/
Төлбөр төлөгч буюу Б.Х, Б.Н нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч Даймонд Файнонс ББСБ ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 00-ны өдрийн 000/ШЗ0000/00000дугаар албадан гүйцэтгэх захирамж, 548 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байна. /х.х-ийн 10,00 хуудас/
Дээрх шүүхийн 000/ШЗ0000/00000 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 00000000 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч Б.Н, Н.М, Н.Д нарын улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 00а байрны 00 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай 66 тоот зогсоолын хамт үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 0 дүгээр сарын 28-ны өдрийн 00000000/0 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 0 дүгээр сарын 11-ний өдрийн 00000000/00, 04 дүгээр тогтоолоор тус тус хураажээ. /х.х-ийн 58-50, 67-70 хуудас/
Улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 00а байрны 00тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай 66 тоот зогсоолын хамт үл хөдлөх эд хөрөнгийг 146,805,140 төгрөгөөр худалдах, анхны албадан дуудлага худалдаанд 2000оны 2 дугаар сарын 00-ний өдрийн 00 цагт оруулах тухай 2000 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 0/0000 дугаар мэдэгдлийг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 00а байрны 00тоотод оршин суугч Б.Х, Б.Н нарт 2000оны 2 дугаар сарын 07-ны өдөр шуудангаар хүргүүлж, С.Б гэх хүн 2000оны 2 дугаар сарын 00-ны өдөр гардан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-101 хуудас/
Нэхэмжлэгч Б.Х нь миний бие Сүхбаатар дүүрэг 1 хороо, Жамъяан гүний гудамж 00 дугаар байр 0Б тоотод оршин суудаг бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Н-ийн хаягаар шуудангаар илгээсэн. Анхны дуудлага худалдааг нэхэмжлэгч би мэдээгүй тул анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Б.Х нь Сүхбаатар дүүрэг 1 хороо, Жамъяан гүний гудамж 00 дугаар байр 0Б тоотод оршин суудаг болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 00дугаар сарын 00-ны өдрийн 000дугаар шийдвэр, шүүхэд гаргасан нэхэмжлэлд тодорхойлсон хаяг, мөн уг хаягаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 20, 60 хуудас/
Тэгвэл төлбөр төлөгч Б.Х оршин суугаа хаягаа өөрчилсөн талаар хариуцагчид мэдэгдээгүй байхад нөгөө төлбөр төлөгч Б.Нийн хаягаар анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Хт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлж байгаа нь хуульд нийцээгүй байна. /х.х-ийн 101 хуудас/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.0-д “Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэж заасан байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь төлбөр төлөгч Б.Хт дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүргүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгч Б.Хын оршин суугаа хаягаар шуудангаар хүргүүлэх эсвэл өөрөө хүргэж өгснөөр хуульд заасан ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзнэ.
Иймээс 2000оны 02 дугаар сарын 00-ний өдөр зохион байгуулсан анхны дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцээгүй тул 2000оны 0 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан хоёр дахь дуудлага худалдаа явуулах үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 002 дугаар зүйлийн 002.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 00а байрны 00тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай 66 тоот зогсоол болох үл хөдлөх хөрөнгийг 2000оны 02 дугаар сарын 00-ний өдөр зохион байгуулсан анхны дуудлага худалдаа, 2000оны 0 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан 2 дахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 00а байрны 00тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай 66 тоот зогсоол болох үл хөдлөх хөрөнгийг 146,805,140 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох шаардлагаасаа нэхэмжлэгч Б.Х татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100дүгээр зүйлийн 110.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 000 дугаар зүйлийн 000.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ