Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/569

 

 

 

 

 

 

 

 

 2024          07           24                                     2024/ШЦТ/569

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн, 

улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц*******,

шүүгдэгч Э.Б*******, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З******* овогт Э******* Б*******д холбогдох 2403002470381 дугаартай эрүүгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Туулын ******* тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй,

З******* овогт Э******* Б******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б******* нь “...2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 22 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, Нисэхийн зам, Хүрээ хотхон, ******* дүгээр байрны зогсоолын замд Тоёота приус маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 19.5-т заасан “Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө” гэх заалтыг зөрчсөний улмаас, хорооллын доторх тээврийн хэрэгслийн зогсоол дээр явган зорчигч болох насанд хүрээгүй 10 настай, эрэгтэй Ц.Аийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Б******* нь “...2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 22 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, Нисэхийн зам, Хүрээ хотхон, ******* дүгээр байрны зогсоолын замд Тоёота приус маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 19.5-т заасан “Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө” гэх заалтыг зөрчсөний улмаас, хорооллын доторх тээврийн хэрэгслийн зогсоол дээр явган зорчигч болох насанд хүрээгүй 10 настай, эрэгтэй Ц.Аийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б*******гийн “... гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц*******ийн өгсөн “...2024 оны  04 дүгээр сарын  25-ны орой би араас нь очсон. Эмчилгээний зардал төлнө гэж хэлсэн. Би эмчилгээний зардал яах вэ хүүхдээ эрүүл болж байвал гэж хэлсэн. Хувийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг хэвийн болсон үед нь нэхэмжилнэ гэсэн. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...”гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2403002470381 дугаартай хэргээс:

102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 2 дугаар тал/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дүгээр тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн ******* дугаар тал/,

Мөрдөгчийн нас тоолсон магадалгаа /хх-ийн 14 дүгээр тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02/2208 дугаартай албан бичиг, гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, 304,260 төгрөгийг төлсөн талаарх тодорхойлолт /хх-ийн 21-23 дугаар тал/, 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Ц.А хууль ёсны төлөөлөгч Б.Ц*******ийн өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 24-ний орой би эхнэр 3 хүүхдийн хамт гэртээ байж байсан. Манай эхнэр том хүүгийн хамтаар дэлгүүр орох гээд гарсан. Тэр 2 дэлгүүр орчхоод гарч ирээд гаршийн чипээ гэртээ үлдээчихсэн байна, ээж нь орж авчхаад ирье, миний хүү машиндаа сууж бай гэхэд дотор муухай оргиод байна гадаа зогсож байя гээд гадаа зогсож байсан. Манай эхнэр гэр лүгээ хальт орчхоод гарч ирэхэд нэг тээврийн хэрэгсэл манай хүүг мөргөчхөөд ээжтэй нь гэмтлийн эмнэлэг рүү аваад явчихсан байсан. Эхнэр манай аавд хэлсэн байсан би сүүлд ааваасаа мэдсэн. Тэгээд би дүүгээ дуудаад 2 хүүхдээ харуулаад зөрөөд гэмтлийн эмнэлэгт очтол манай хүүгийн 2 хөлийг гипсдчихсэн байсан. Тэгээд маргааш нь эмч нарын хурлаар оруулж хагалгаанд оруулах эсэхийг шийднэ гэсэн. Тэгээд эмч нарын хурлаар ороход хагалгаанд орох шаардлагагүй гэсэн. Осол болсон газар нь манай байрны зогсоол...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,  

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 40314807 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-41 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6830 дугаартай “Ц.А биед хоёр шагайн ясны зөрүүгүй, зүүн куб шивнүүр ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мандахын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 786 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 50 дугаар тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б*******гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Б******* нь “...2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 22 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, Нисэхийн зам, Хүрээ хотхон, ******* дүгээр байрны зогсоолын замд Тоёота приус маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 19.5-т заасан “Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө” гэх заалтыг зөрчсөний улмаас, хорооллын доторх тээврийн хэрэгслийн зогсоол дээр явган зорчигч болох насанд хүрээгүй 10 настай, эрэгтэй Ц.Аийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...”гэмт хэргийг үйлдсэн болох нь: хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох 102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 40314807 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6830 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мандахын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 786 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн байхыг шаардахаар хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.

 

Иймд, шүүгдэгч Э.Б*******г Тоёота Приус маркийн 89-98 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж насанд хүрээгүй хохирогч Ц.А эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.

 

Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулах шаардлагыг гаргав.

 

Шүүх, гэмт хэрэг гарсан байдал насанд хүрээгүй хохирогч Ц.А  эрүүл мэндэд учирсан хохирол уг гэмтлээс болж түүний бие махбодод учирсан өвдөлт шаналал, гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ц.А амьдралын чанарт нөлөөлсөн сөрөг үр дагавар, сэтгэл санааны хямрал зэрэгт дүгнэлт хийж Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”- ын Гуравдугаарт заасны дагуу хүнд хохирлын улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 16 дахин нэмэгдүүлэн тооцож 10,560,000 /арван сая таван зуун жаран мянга / төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй  хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ц*******эд олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч шүүхийн шатанд бүрэн нөхөн төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц******* нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Б******* нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч Э.Б******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шүүгдэгч Э.Б******* нь шүүхээс оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласан болно.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 7,8, 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З******* овогт Э******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Б*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******д оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ