Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/528

 

 

 

 

 

 

 

 

   2024           6           20                                     2024/ШЦТ/528       

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Ч.Батбаатар /цахимаар/

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ***дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ндхотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын *** дугаар сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 4; нөхөр, хоёр хүүхдийн хамт ***дүүргийн *** дугаар хороо, “***” хотхоны ** дугаар байр, ** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** дугаарын регистртэй, *** овогт *** ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь ** дүүргийн ** дугаар хороо, Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн баруун талын замд 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 10 минутын орчимд “Тоёота Сай” маркийн, ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.1-д “Явган хүний замын гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ***мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн миний мэдүүлэг үнэн зөв, надад маргах зүйл байхгүй тул дахин мэдүүлэхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдлыг ойлгож байна. Хохирогчид тухайн үед 1.5 сая төгрөг бэлнээр өгч, мөн эм тариаг нь авч өгсөн. Сүүлд нэмж 1 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Нийт 2.5 сая төгрөг хохирогчид өгсөн байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***“... 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүрэг, 147 дугаар сургуулиас өөрийн зээ хүү***авах гэж явсан. Тухайн үед явган хүний гарцаар гараад дуусах үед тухайн тээврийн хэрэгсэл гарч ирж намайг мөргөсөн. Би машины хамар дээр тулаад унасан. Удалгүй түргэн тусламж ирсэн. Унасан газраа цагдаад зааж өгөөд жолоочтой хамт явсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 16/ гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч *** *** “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” /хх-н 65/ гэж яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор “... ***биед зүүн шагайн гадна хашлага /тахилзуур ясны доод булуу/ ясны зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 5969 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 30-31/

 

Түүнчлэн жолооч, явган зорчигчийн согтуурал шалгасан тэмдэглэл (0.00%), гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11, 12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6-10/, тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 723 дугаартай магадалгаа /хх-н 46/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч *** “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн /хх-н 96/,

хохирогч ***“... гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн /хх-н 97/ хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт *** *** “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Харин уг хэрэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах Тээврийн прокурорын газар мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан тул хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхөөргүй буюу хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлыг харгалзан тус шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шүүхийн харьяалал зөрчсөн гэх үндэслэл болохгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.*** хувийн байдалтай холбоотой:

Жолоодох эрхийн лавлагаа /хх-н 80/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 78/,  Нийслэлийн ерөнхий боловсролын 147 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-н 69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 77/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 79/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 81/, гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор яллагдагч Х.*** хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гаргаж /хх-н 98/, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд ирүүлсэн байна. /хх-н 100/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч ***д оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

*** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

   

                            ТОГТООХ нь:

 

1. *** овогт *** *** “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** 2.700.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “торгох” ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

  

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ