Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/529

 

  

 

 

 

 

 

 

 

   2024       6               20                                    2024/ШЦТ/529

 

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч М.Эрдэнэзаяа

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Чинбат

хохирогч ***, түүний өмгөөлөгч С.Ганхуяг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-нд ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, “***” ХХК-д төвийн бүсийн захирал ажилтай, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамтаар *** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** дугаарын регистртэй, ***овогт *** ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр *** дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр, ** дугаар байрны зам дагуу тээврийн хэрэгсэлдээ явж байсан хохирогч ***тэй “нэг урсгалтай замаар орсон, түгжрэл үүсгэсэн” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, түүний нүүр хэсэгт цохьж баруун ухархайн дотор ханын хугарал, баруун зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Намайг нэг чигийн хөдөлгөөнтэй замаар явж байхад *** урсгал сөрж орж ирсэн. Зөвхөн би биш өөр зөндөө машины хөдөлгөөнд саад учруулсан. Миний машинд манай эхнэр ** болон 2 настай охин маань явсан. Харин миний машины араас эгч ***, түүний нөхөр *** нар машинтайгаа бас явж байсан. Хохирогчийг цохьсон, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ цохих болсон шалтгаан нь урсгал сөрсөн гэхээс илүүтэйгээр хажуугаар нь багтааж ядан зөртөл *** нь миний 2 настай охин руу нулимчихсан юм. Тэгээд би эргэж очоод ***ийг цохисон. Эхэлж очихдоо бол бид нар муудалцаад салсан. Хохирол, эмчилгээний зардлын 414.000 төгрөгийг нь өгсөн байгаа гэв.

 

Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тэр өдөр би урсгал сөрсөн зүйл байхгүй. Нэг чигийн хөдөлгөөнтэй зам руу ороогүй, би замын ордог талаас нь гарах гэж байсан юм. Тэгээд урдаа байсан нэг жижиг машинтай охиноос намайг гаргачих гэж гуйсан. 2 дахь машин нь эдний машин байсан. Гэтэл энэ хүн бууж ирээд намайг ухар гэж загнаад, ална шүү пизда минь, холдооч энэ тэр гээд байхаар нь би чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд машин зэрэгцээд ирэхэд нь утсыг нь авчих, одоо шийднэ гэсэн маргаан болсноос болж энэ жолооч бууж ирээд намайг заамдаж аваад хэрэлдэж байгаад салсан. Би энэ хүний эхнэрийг “халтар л” гэж хэлсэн. Түүнээс биш гичий, пизда янхан гэж хэлээгүй. Шүлсээ хаясан гэдэгт бол аль аль нь шүлсээ хаясан. Гэхдээ би эдний охин руу шүлсээ хаяаагүй.

Эмчилгээний зардалд 414.000 төгрөг авсан. Өмгөөлөгчид өмгөөллийн хөлс гэж өгсөн 1.5 сая төгрөгөө нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хохирлоо бас гаргуулмаар байна. Мөрдөгчөөс миний сэтгэцэд учирсан хохирлыг хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэл гэж тогтоосныг өнөөдөр хүлээн зөвшөөрч байна. Гомдолтой байна гэв.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***ийн *** “... ингээд би нэг чигийн урсгалтай зам гэдгийг мэдсэн. Тэгэхээр нь би уг автомашинд бага зэрэг урагшлаад өгөөч би хажуу талаар зөрье гэж хэлтэл уг автомашины жолооч нь надад хандаж үгүй энэ зам бол нэг чигийн урсгалтай учир та ухрах ёстой гэж хэлсэн. Ингээд байж байтал гэнэт цаанаас 40 гаруй насны эрэгтэй хүн автомашин дээр хүрч ирээд автомашины жолооч талын арын хаалгыг онгойлгож автомашин дотор орж ирснээ миний баруун талын нүд хэсэг рүү нэг удаа цохисон. Дараа нь миний хамраас цус гарах үед миний биед халдсан гэх үл таних эрэгтэй дахиж миний биед халдаагүй” /хх-н 9-10/ гэж,

гэрч *** Золжаргал “... тэгэхэд манай дүү *** нь тухайн үл таних хүн дээр очоод нэлээд маргалдаад байсан. Сүүлдээ манай дүү *** тухайн залууг заамдаад байхаар нь би нөхөр болох Түвшинбатад чи салгаач ээ гээд хэлэхэд манай нөхөр Түвшинбат нь ***ийг тухайн үл таних залууг заамдсан байсныг салгаж авсан. Тэгээд тухайн үл таних залуу нь машин дотроосоо алх барьчхаад бид нарыг ална гээд орилоод байсан бөгөөд тэгэхэд манай дүү тухайн үл таних залуугийн гарыг нь барьж байгаад цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн” /хх-н 70/ гэж,

гэрч ***ын **** “... би очоод дүү ***ийг тухайн үл таних залуугаас салгах гэж байхад *** тухайн үл таних залууг нэг удаа цохих шиг болсон” /хх-н 26/ гэж,

 гэрч *** “... тэгээд манай нөхөр *** нь уурлаад машин дотроосоо буугаад тухайн жолооч дээр явж очоод жолоочийн талын хаалгыг нь онгойлгоод хоорондоо муудалцаад зодолдоод байсан бөгөөд сүүлдээ манай нөхөр тухайн үл таних залууг заамдаад машин дотор нь яваад орсон юм. Тухайн үед манай хүргэн ах **** машинтайгаа байж байсан бөгөөд би ахдаа энийг салгаач ээ гэж хэлэхэд манай хүргэн ах хүрч ирээд ***ийг тухайн үл таних хүнээс салгаж авсан. Гэтэл тухайн үл таних жолооч машин дотроосоо алх бариад бид нарыг ална гээд байхаар нь манай нөхөр тухайн үл таних хүний гартаа барьсан байсан алхыг тавиулаад цагдаа дуудсан. Хүргэн ах *** нь тухайн үл таних хүний биед бол халдаагүй, зүгээр очоод ***ийг тухайн үл таних хүнээс салгаж авсан” /хх-н 90-91/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ийн биед баруун ухархайн дотор ханын хугарал, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 3586 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 28-29/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***овогт *** ***ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн хууль бус үйлдэл үүнд: Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж урсгал сөрж хөдөлгөөнд оролцсон, хохирогчийн зүй бус үйлдэл үүнд: бусад руу нулимж шүлсээ хаясан зэргийг харгалзав.

 

Шүүгдэгч ***ий хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 33/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 35/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 38/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** нь эмчилгээний зардалд 414.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг тус тус нэхэмжилснээс эмчилгээний зардлын 414.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн байна.

 

Хохирогчийн нэхэмжилж буй өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй. Учир нь, дээрх нэхэмжлэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал бишээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “өмгөөлөгч заавал оролцуулах” хуулийн зохицуулалтад хамааралгүй болно.

 

Харин мөрдөгчөөс хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хохирлыг хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэл гэж тогтоосон байх ба /хх-н 56/

хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... мөрдөгчөөс миний сэтгэцэд учирсан хохирлыг хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэл гэж тогтоосныг өнөөдөр хүлээн зөвшөөрч байна, сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулна” гэсэн тул гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн 3.300.000 төгрөгийг шүүгдэгч ***ээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ***овогт *** ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч *** хохирогч ***ийн эмчилгээний зардалд 414.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

хохирогч ***ийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ