| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2017/00016/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2017-04-20 |
| Зүйл хэсэг | 150.2., 271.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 63
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Нарийн бичгийн дарга Ц.Болормаа, Улсын яллагч Б.Мөнгөншагай, Хохирогч Г.Бямба, Ж.Ганбаяр, Шүүгдэгч Б.Мөнхнараа, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн, Шүүгдэгч С.Баасанжав, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их догшин овогт Батжаргалын Мөнхнараа, Дөлгөөн овогт Сугарын Баасанжав нарт холбогдох эрүүгийн 201615000084 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь суманд 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 19 дүгээр байрны 2-23 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Их догшин овгийн Батжаргалын Мөнхнараа. /Регистрийн дугаар:ЗБ91042403/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1988 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 205 дугаар байрны 19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дөлгөөн овогт Сугарын Баасанжав. /Регистрийн дугаар:ЙИ88030405/
Шүүгдэгч Б.Мөнхнараа нь С.Баасанжавтай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, "Хууль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс Капитал" ХХК-ийн байранд, тус компаниас иргэн П.Цэвэлмаа нь 22-71 ӨВР улсын дугаартай “Тоёота Королла” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, "Бэрс Капитал" ХХКийн Хаан банкин дахь 5079139219 дугаарын данснаас иргэн П.Цэвэлмаагийн Хаан банкин дахь 5540001626 дугаарын харилцах дансанд 3500000 /Гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс гаргуулан авч завшсан,
Мөн С.Баасанжавтай бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, "Хууль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс Капитал" ХХК-ийн байранд, тус компаниас иргэн С.Золзаяа нь 07-84 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, "Бэрс Капитал" ХХК-ийн Хаан банкин дахь 5079139219 дугаарын данснаас иргэн С.Золзаяагийн Хаан банкин дахь 5540377055 дугаарын харилцах дансанд 2400000 /Хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс гаргуулан авч завшсан,
2015 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр хууль зүйн үйлчилгээний төвд байрлах Бэрс капитал ХХК-ий байранд тус компанийн кассын орлого болох 1400000 төгрөгийг кассын нярав С.Баасанжаваас “Түр өгөөч, маргааш нөгөөдрөөс буцаагаад хийнэ” гэж хэлж авч завшсан,
Давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, "Хүуль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс Капитал" ХХК-ийн байранд, тус компаниас иргэн Х.Батболд нь 09-03 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, "Бэрс Капитал" ХХК-ийн Хаан банкин дахь 5079139219 дугаарын данснаас иргэн Х.Батболдын Хаан банкин дахь 5007450945 дугаарын харилцах дансанд 2500000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс гаргуулан авч завшсан,
Давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, "Хууль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс Капитал" ХХК-ийн байранд, тус компаниас иргэн Р.Батжаргал нь 94-42 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-80” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, "Бэрс Капитал" ХХК-ийн Хаан банкин дахь 5079139219 дугаарын данснаас иргэн Р.Батжаргалын Хаан банкин дахь 5005452559 дугаарын харилцах дансанд 1500000 /Нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс гаргуулан авч завшсан,
Давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, "Хууль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс Капитал" ХХК-ийн байранд, тус компаниас иргэн Б.Мягмардорж нь 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-80” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, "Бэрс Капитал" ХХК-ийн Хаан банкин дахь 5079139219 дугаарын данснаас иргэн Б.Мягмардоржийн Хаан банкин дахь 5540392959 дугаарын харилцах дансанд 4000000 /Дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс гаргуулан авч завшсан,
Шүүгдэгч Баасанжав нь Б.Мөнхнараатай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 30ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, "Хууль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс Капитал" ХХК-ийн байранд, тус компаниас иргэн П.Цэвэлмаа нь 22-71 ӨВР улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, "Бэрс Капитал" ХХКийн Хаан банкин дахь 5079139219 дугаарын данснаас иргэн П.Цэвэлмаагийн Хаан банкин дахь 5540001626 дугаарын харилцах дансанд 3500000 /Гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс гаргуулан авч завшсан,
Мөн Б.Мөнхнараатай бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, "Хууль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс Капитал" ХХК-ийн байранд тус компаниас иргэн С.Золзаяа нь 07-84 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, "Бэрс Капитал" ХХК-ийн Хаан банкин дахь 5079139219 дугаарын данснаас иргэн С.Золзаяагийн Хаан банкин дахь 5540377055 дугаарын харилцах дансанд 2400000 /Хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс гаргуулан авч завшсан,
2015 оны 03 дугаар сарын 16-наас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, "Хууль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс капитал" ХХК-ийн байранд, тус компанийн кассын орлого болох 1000000 /Нэг сая/ төгрөгийг бэлнээр авч завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Баасанжав шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 онд аавынхаа төрсөн дүүд 2000000 төгрөг зээлүүлсэн. Тэгээд мөнгөө авч чадахгүй нилээд удсан. Би 2015 оны 03 дугаар сард тус компанид ажилд орсон. Тухайн үед Цэвэлмаа эгч Мөнхбаяр гэдэг хүний нэр дээр зээл авч “Бичил глобус” ББСБ-аас авсан зээлээ төлсөн байсан. Цэвэлмаа эгчийг зээлээ төлөхгүй болохоор би өдөр бүр “Зээлээ төл” гэж очдог болсон. Тэгсэн чинь Цэвэлмаа эгч “Танайхаас зээл авах боломж байна уу? Би Мөнхнараа захиралд чинь 100.000 төгрөг өгье. Надад зээл гаргаад өгөөч” гэж байна гэж Мөнхнараад хэлтэл “Үдээс хойш хариу хэлье” гэсэн. Тэгээд 16:00 цаг өнгөрч байхад зээлийн материалаа өгсөн. Нэг хувийг нь хэвэлж өгөөд явуулсан. Хуурамч гэдгийг нь би мэдэж байсан. Баталгаат гарын үсэг байхгүй нөхцөлд би зээл гаргах үндэс байхгүй. Тэгээд Цэвэлмаа эгч рүү яриад “Манай эрхлэгч танд зээл гаргачихлаа. Ирж гарын үсгээ зур” гэж хэлсэн. 30 минутын дараа ирээд гарын үсгээ зурсан. Тэгээд Цэвэлмаа эгч 3.500.000 төгрөгийг авчраад өгсөн. Золзаяагийн зээлийн хувьд Мөнхнараа эрхлэгч “Надад таньж мэдэх хүн алга. Дахиад нэг найзынхаа нэр дээр зээл аваад өгөөч” гэж хэлэхээр нь би ажил дээр байхдаа Золзаяа руу яриад “Нэр дээрээ зээл гаргаад өгөөч гэж эрхлэгч хэллээ” гэсэн чинь Золзаяа “Тийм юм байхгүй, чадахгүй” гээд утсаа салгасан. Тэгсэн чинь Мөнхнараа эрхлэгч Золзаяа руу ярьсан чинь зөвшөөрсөн байсан. Тэгээд Золзаяа ажил дээр орж ирээд “Би гэрээн дээр гарын үсэг зурахгүй, харин миний данс руу орсон мөнгийг чинь аваад өгье” гэж хэлсэн. Тэгээд би “Урьд нь хуурамч баримт бүрдүүлж зээл аваад удаалгүй хаачихдаг юм чинь хаачих байх” гэж бодсон. Хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл гаргаж байгааг ч мэдсэн. Цэвэлмаагийн нэр дээр авсан 3500000 төгрөг, Золзаяагийн нэр дээр авсан 2400000 төгрөгөөс 1000000 төгрөг, нийт 4500000 төгрөгийн хохирлыг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үлдэгдэл хохирлоо төлөх боломжоор хангаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Мөнхнараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17:00 цагийн үед би гадуур явж байсан. Тухайн үед С.Баасанжав над руу залгаад “Манай аавын дүү Цэвэлмаа эгч “Тоёота королла” авто машин барьцаалж 3500000 төгрөгний зээл авъя, 10 дугаар сарын сүүлээр цалингийн зээл авна тэгэхээрээ хаачихна” гэнээ гэж ярьсан. Би тэгэхэд нь “Тэг тэг. Цалингийн зээлээ аваад зээлээ хаачихна биз” гэж утсаар ярьж байхдаа амаар зөвшөөрөл өгсөн. Тухайн зээлийг хуурамч зээл гэдгийг бол мэдээгүй. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Золзаяа гэдэг хүний нэр дээр зээл авсан. Тухайн үед надтай урьд нь хамт ажиллаж байсан Тунгалаг гэдэг найз маань “1100000 төгрөг түр зээлээч. Би цалингийн зээлээ хаачихаад хурдан буцаагаад өгнө” гэж гуйсан. Тэгээд би кассанд байсан бэлэн мөнгөнөөс С.Баасанжаваас гуйгаад 1400000 төгрөгийг аваад 300000 төгрөгийг хувьдаа аваад 1100000 төгрөгийг Тунгалагт өгсөн. Тэгээд хэд хоноод тооцоо хийтэл Тунгалагийн зээл төлөгдөөгүй байсан. Тэгээд Тунгалагийн 1400000 төгрөгийг яах вэ? гээд ярилцаж байтал С.Баасанжав “Би бас 1000000 төгрөг авчихсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд Золзаяагийн нэр дээр 2400000 төгрөгний зээл аваад буцаагаад 1400000 төгрөгийг буцаагаад хийсэн. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Батболдын нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан нь үнэн. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Батжаргалын нэр дээр хуурамч материал бүрдүүлэн 1500000 төгрөгийн зээл авсан нь үнэн, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөн хуурамч бичиг баримт бүрдүүлэн Мягмардоржийн нэр дээр хуурамч материал бүрдүүлэн 4000000 төгрөгний зээл авсан нь үнэн. Би 2015 оны 09 дүгээр сард осолд ороод найзаасаа мөнгө зээлсэн байсан юм. Тэр мөнгөө төлөх гэж эдгээр үйлдлүүдийг хийсэн. Компанид учруулсан хохирлоо төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Г.Бямба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г.Бямба миний бие 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Бэрс Капитал” ХХК-д салбарын эрхлэгчээр томилогдсноос хойш байгууллагыг төлөөлж хохирогчоор энэ хэрэгт оролцож байна. Миний өмнө Б.Мөнхнараа гэдэг эмэгтэй 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би ажлаа хүлээж аваад Б.Мөнхнараад ажлын зөрчил дутагдал гарсны улмаас ажлаас нь түр түдгэлзүүлсэн байгаа. Б.Мөнхнараа нь манай компанид ажилаж байхдаа С.Баасанжавтай бүлэглэн 5 удаагийн давтан үйлдлээр компанид 13900000 төгрөгний бодит хохирол учруулсан. Мөн үүн дээр хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцвол нийтдээ 16006974 төгрөгийг гаргаж компанийг хохиролгүй болгож өгөөч гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн байгаа. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баасанжав нь иргэн Цэвэлмаагийн нэр дээр гаргасан 3500000 төгрөгийн үндсэн зээл, иргэн Золзаяагийн нэр дээр гаргасан 2400000 төгрөгийн үндсэн зээлээс 1000000 төгрөгийг манай компанийн 507913929195 гэсэн “Бэрс” капитал гэсэн данс руу С.Баасанжав гэсэн нэрээр шилжүүлсэн. Гэсэн хэдий боловч С.Баасанжавын хувьд хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй гэж үзэж гомдолтой байна гэж үзэж байгаа. Мөн Б.Мөнхнараагийн хувьд нийт 5 үйлдлээр 8483000 үндсэн зээл хуримтлагдсан хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэмэгдүүлж төлж компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсч байна. Энэ хэргээс болж компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, харилцагчдаа алдах нөхцөл байдал үүсч компани хохирч байна гэж үзэж байна. Шүүгдэгч С.Баасанжав нь 2017 оны 04 дүгээр сарын 19-нд манай компанийн дансанд нийт 4500000 төгрөг төлсөн. Шүүгдэгч Б.Мөнхнараад компаниас олгох ёстой цалин 437670 төгрөгийг хохиролд суутгаж Б.Мөнхнараагаас үндсэн зээл 8045333 төгрөг, хуримтлагдсан болон нэмэгдүүлсэн хүү 1882651 төгрөг, нийт 9927984 төгрөгийг, шүүгдэгч С.Баасанжаваас хуримтлагдсан болон нэмэгдүүлсэн хүү 1578990 төгрөгийг гаргуулж компанийг нэхэмжилж байна. Дээрх хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү. Гомдолтой байна гэв.
Хохирогч Ж.Ганбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмэгдүүлсэн хүү хуримтлалын хүүгийн асуудлыг Бямба сая тодорхой ярьлаа. Орон нутгийн салбаруудын хувьд салбарын эрхлэгч нар дотоод хяналтыг тавих ёстой байдаг. Шүүгдэгч нараас байгууллагад учирсан хохирлыг төлүүлж, гэм хорыг арилгуулж, компанийг хохиролгүй болгуулах хүсэлтэй байна. Компанийн зүгээс шүүгдэгч нарт гомдолтой байна гэв.
Хохирогч Ш.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Мөнхнараа, С.Баасанжав нар нь “Бэрс Капитал” ХХК-ний нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байсан болохоор мөн “Бэрс Капитал” ХХК-ний албаны бланк, гэрээг ашиглан “Бэрс Капитал” ХХКнд хохирол учруулсан юм. “Бэрс Капитал” ХХК нь “Бичил Глобус” группийн хараат, охин компани байгаа. “Бэрс Капитал” ХХК-ийг “Бичил Глобус” групп ХХК нь 100 хувь хариуцдаг байсан. Харин 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үүсгэн байгуулагчдын шийдвэрээр “Бичил Глобус” ХХК-ий 85 хувийн хувьцаа эзэмшдэг С.Отгонбат нь “Бэрс Капитал” ХХК-ний 100 хувийн хувьцаа эзэмшдэг болсон. “Бэрс Капитал” ХХК, “Бичил Глобус” ХХК нь С.Отгонбат эзэмшигчтэй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг компаниуд байгаа юм. “Бичил Глобус” ХХК нь Улаанбаатар хотод, харин “Бэрс Капитал” ХХК нь хөдөө орон нутагт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг юм. Мөнхнарааг анх менежерээр ажилд авахдаа өөрийнх нь нэр дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлын байрны тодорхойлолт танилцуулж гарын үсэг зуруулж байсан. Компани дээр ажлын байрны тодорхойлолтыг албан тушаал тус бүрээр нь баталсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажлын байрны тодорхойлолтыг танилцуулдаг. Мөнхнарааг “Бэрс Капитал” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгчээр томилохдоо “Бэрс Капитал” ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаалаар томилсон байдаг. Харин хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулаагүй байсан. С.Баасанжавын хувьд “Бэрс Капитал” ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд авч “Бичил Глобус” ХХК-ний ажлын байрын тодорхойлолтыг танилцуулж үүний дагуу ажиллуулж байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. “Бэрс Капитал” ХХК нь тусдаа дүрэм, журам, гэрээ байхгүй учир “Бичил Глобус” ХХК-ний дүрэм, журам, гэрээг дагаж мөрддөг учир тухайн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг нь “Бичил Глобус” ХХК-ний нэрээр гарсан байгаа. Шууд учруулсан хохирол нь 13900000 төгрөгийн хохирол учирсан. Харин манай компанид гэрээнд заасны дагуу хүү тооцож 16006974 төгрөг нэхэмжилж байгаа. Одоогийн байдлаар нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 103-104 хуудас/,
Хохирогч Г.Бямбын мөрдөн байцаалтанд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “...Миний бие “Бичил Глобус” группид менежер албан тушаал дээр ажиллаж байгаад охин компани болох “Бэрс Капитал” ХХК-ний Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгчээр 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр томилогдсон. Миний өмнө “Бэр Капитал” ХХК-ний Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгчээр Б.Мөнхнараа гэдэг эмэгтэй 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд ажиллаж байсан. Б.Мөнхнараа бид 2-ын ажлыг хүлээлцэхдээ Улаанбаатар хотоос эрсдэл хариуцсан захирал Юмсүрэн, шалгах нягтлан бодогч Нямжаргал, нягтлан бодогч Золбаяр нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй дотоод хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар Б.Мөнхнараа нь салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа манай компаниас зээлийн материал бүрдүүлж 5 удаагийн үйлдлээр нийт 13900000 төгрөгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон. 09-03 ӨВР улсын дугаартай автомашины эзэмшигч Н.Амартүвшин нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 480 дугаартай зээлийн гэрээ байгуулжк 550000 төгрөг зээлсэн байсан. Үүнийг зохих журмын дагуу төлбөрийг барагдуулж дууссан байсан. Гэтэл Б.Мөнхнараа нь компаний нэр дээр байгаа автомашиныг ашиглан 2533 зээлийн гэрээний дугаартай Х.Батболд гэдэг хүний дээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 09-03 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг барьцаалсан мэтээр хуурамч зээлийн материал бүрдүүлэн 2500000 төгрөгийг Х.Батболдын Хаан Банкны 5007450945 дугаарын дансаар гүйлгээ хийж өөрөө авсан байсан. Энэ нь Х.Батболдтой холбогдоход би танайхаас зээл аваагүй, харин Б.Мөнхнараа гэдэг эмэгтэй өөрийн чинь дансаар мөнгө оруулаад буцааж гаргаж авъя гэж хэлээд мөнгө гаргуулсан гэж ярьж байсан. Мөн Х.Батболдын анкетыг үзэхэд өөрөө ирж гарын үсэг зурж анкет зурсан байх магадлалтай байгаа. Харин өөрөө би гэрээ байгуулаагүй, анкет бөглөөгүй, Б.Мөнхнараа иргэний үнэмлэхнийхээ урд нүүрийг өгчих гэж надаас авсан гэж ярьдаг. 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Д.Бямбадорж гэдэг хүн 94-42 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашиныг манай компаний нэр дээр шилжүүлж 3000000 төгрөгийн зээл авсан байсан. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлээ бүрэн төлж зээлээ хаасан байсан. Гэтэл уг автомашиныг компаний нэр дээр байгааг ашиглан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Р.Батжаргал нэрээр 2418 зээлийн гэрээний дугаартай гэрээ байгуулж 94-42 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашиныг барьцаалан, хуурамчаар зээлийн материал бүрдүүлж, 1500000 төгрөгийг Р.Батжаргалын Хаан банкны 5005452559 дансаар гүйлгээ хийж өөртөө авсан байсан. Р.Батжаргал гэдэг хүн нь Б.Мөнхнараагийн төрсөн аав байсан. Гэтэл Д.Бямбадорж гэдэг хүн маань 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай компань дээр дахин зээл авах хүсэлт гаргаж ирэхэд нь өөрийнх нь автомашиныг барьцаалан зээл олгосон болохыг
мэдсэн. Тэгээд тухайн хүн дахин зээл авсан байгаа. Энэ автомашиныг эзэмшигч нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нь манай байгууллагын нэр дээр байгаа автомашинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Зээлдэгч нь зээлээ хааж дуусгасан байгаа. 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 646 дугаартай зээлийн гэрээгээр иргэн Б.Чинзориг нь 0784 ӨВР улсын дугаартай автомашиныг манай компаний нэр дээр шилжүүлэн 1500000 төгрөг өөрийн дансаар авсан. Чинзориг нь зээлийн гэрээнд заасны дагуу төлбөрийг цаг тухайд нь бүрэн барагдуулж дууссан байсан. Гэтэл компаний нэр дээр байгаа автомашиныг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1959 зээлийн гэрээ байгуулан С.Золзаяа нэрээр 07-84 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг барьцаалан хуурамчаар зээлийн материал бүрдүүлж 2400000 төгрөгийг С.Золзаяагийн Хаан банкны 5540377055 дансаар гүйлгээ хийгдэж мөнгийг өөртөө авсан байсан. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2273 дугаартай зээлийн гэрээ байгуулж Н.Дүүрэнжаргал нь 86-66 ӨВР улсын дугаартай автомашиныг манай компаний нэр дээр шилжүүлэн 4000000 төгрөгийн зээл авч мөнгийг өөрийн дансаар авсан байсан. Уг зээлийн өр төлбөр барагдаж дуусаагүй байхад 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2527 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4000000 төгрөгийг Б.Мягмардорж нэрээр 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашиныг барьцаалан, хуурамчаар зээлийн материал бүрдүүлж 4000000 төгрөг Б.Мягмардоржийн Хаан банкны 5540392959 дугаарын дансаар авсан байсан. Энэ нь зээлийн төлбөр дуусаагүй байхад дахин өр төлбөр гарчихсан байсан. 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 143 дугаартай зээлийн гэрээ байгуулж иргэн Ц.Цэвээн нь 22-71 ӨВР улсын дугаартай автомашиныг манай компаний нэр дээр шилжүүлэн 1000000 төгрөгийн зээл авсан байсан. Гэтэл манай компаний нэр дээр байгаа автомашиныг ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1731 дугаартай зээлийн гэрээ байгуулан П.Цэвэлмаа нэрээр 22-71 ӨВР улсын дугаартай “Тоёота Королла” маркийн автомашиныг барьцаалан хуурамч зээлийн материал бүрдүүлэн 3500000 төгрөгийг П.Цэвэлмаагийн Хаан банкны 5540001626 дугаарын дансаар гүйлгээ хийгдсэн байсан. Ингээд нийт 13900000 төгрөгийн хуурамч зээлийн гэрээ хийж Б.Мөнхнараа нь хувьдаа завшсан байсан. Хохирлоо барагдуулж авах гэж гомдол гаргасан байгаа. Хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна. С.Золзаяа нэрээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2400000 төгрөгийн зээл гаргасан байсан. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Золзаяа нэрээр 90000 төгрөг бэлнээр, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 833500 төгрөгийг Хаан банкны дансаар, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 200000 төгрөгийн төлөлтийг Хаан банкны дансаар тус тус хийсэн байсан. Одоо уг хүний нэрээр 1581000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Батболд нэр дээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2500000 төгрөгийн зээл гаргасан байсан. Үүнээс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 281000 төгрөгийн төлөлт Хаан банкны дансаар хийсэн. Өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй байсан. "Бичил Глобус групп" нь тухайн хэрэг гарах үе буюу Б.Мөнхнарааг ажиллаж байх үед 100 хувь хувьцаа эзэмшдэг толгой компани байсан. Энэ үед "Бэрс капитал" ХХК нээгдээгүй байсан. “Бичил Глобус” нэрээр хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байсан. 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр “Бичил Глобус” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хөдөө орон нутагт "Бичил Глобус" нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа салбар нэгжүүдээ "Бэрс Капитал" нэрээр нэрлэн хуулийн этгээдийн хувьд тусдаа компани болсон. Энэ үе хүртэл “Бичил Глобус” групп нь “Бэрс Капитал” ХХК-ийн толгой компани байсан. “Бэрс Капитал” ХХК-ийн ерөнхий захирал нь С.Отгонбат бөгөөд “Бэрс Капитал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг ба “Бичил Глобус” группын 85 хувийн хувьцаа эзэмшдэг нэг эзэнтэй 2 өөр байгууллага юм. "Бичил Глобус" групп байгуулагдаад 8 жилийн хугацаа өнгөрсөн ба 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан. “Бичил Глобус” групп, “Бэрс Капитал” ХХК барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Ажлын байрны тодорхойлолт нь хүн хүнээрээ биш ажлын байраар нь баталдаг. Тухайлбал менежер, салбарын эрхлэгч гэх мэт. Тухайн хэрэг гарах үед "Бичил Глобус групп" нь "Бэрс Капитал" ХХК-ийн толгой компани байсан болохоор ажлын байрны тодорхойлолтыг “Бичил Глобус” группээс баталсан. Энэ байдал 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш буюу “Бэрс Капитал” ХХК бие даан тусдаа компани болсноос хойш ажлын байрны тодорхойлолтыг “Бичил Глобус” группээс батлахаа больсон. Хуурамч зээлийн гэрээ байгуулж манай компанид 13900000 төгрөгийн
хохирол учруулснаас өмнө хэлсэнчлэн тодорхой хэмжээний төлөлт хийж өнөөдрийн байдлаар 12983000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Уг хуурамч зээлүүд бүгд хугацаа хэтэрсэн зээлд орж явж байгаа. Тийм болохоор хугацаа хэтэрснээс хойш нэмэгдүүлсэн хүүгээр тооцож нийт 16006974 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 105-107 хуудас/,
Хохирогч Г.Бямбын мөрдөн байцаалтанд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн: “...Ц.Үргэнханд, С.Золзаяа, С.Отгонбаатар нарын нэрээр танайхаас ирүүлсэн албан бичгийн дагуу эдгээр хүмүүсийн нэр дээр авч байсан зээлийн баримтуудыг архиваас үзэхэд Отгонбаатар нэртэй 3 хүний материал байсан. Харин Баасанжавын төрсөн ах Сугарын Отгонбаатар нэрээр хоёр зээлийн материал байсныг танайд хүргүүлсэн байгаа. Санжаажавын Золзаяа нэрээр 0784 ӨВР улсын дугаартай автомашин барьцаалсан нэг хуурамч зээл, 39-00 ӨВР улсын дугаартай автомашин барьцаалсан нэг зээл байсан. Ц.Үргэнханд нэрээр нэг зээлийн материал байсныг хавтаст хэрэгт хавсаргахаар хүргүүлсэн байгаа. Өөр ямар нэгэн зээлийн материал байхгүй байсан. 2015 оны 03 дугаар сард Сугарын Отгонбаатар нэртэй зээлийн материал байсан нь Мөнхнарааг ажилд орохоос өмнө олгосон зээл байсан. Харин 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Отгонбаатар нэрээр 2000000 төгрөгний автомашиныг зогсоолд байршуулах нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан байсан. Энэ материалыг үзэхэд ямар нэгэн хууль бус материал бүрдүүлж зээл авсан асуудал байхгүй байсан. Учир нь 71-74 ӨВР улсын дугаартай Тоёото Чэйзер маркын автомашиныг Сугарын Отгонбаатар нь манай ажилчин болох менежер Наксалын Отгонбаяртай тээврийн хэрэгсэл захиран зарцуулах итгэмжлэл 2 жилийн хугацаатайгаар байгуулсан байсныг үндэслэн материал бүрдүүлж Отгонбаатар нэрээр 2000000 төгрөгний зээл гаргасан байсан. ...Намайг Өвөрхангай аймагт томилогдон ирж байх үед кассын бэлэн орлогын мөнгө кассанд хонох тохиолдол байж байдаг байсан. Намайг ирснээс хойш бэлэн орлогын мөнгийг өдөрт нь Хаан банкинд байх кассын дансанд хийдэг болчихсон байгаа. 2015 онд миний оронд Мөнхнараа ажилладаг байсан болохоор тухайн үед яаж ажилладаг байсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ бэлэн орлого орж ирсэн тохиолдолд Мөнхнараа болон кассын нярав Баасанжав нар хоорондоо ярилцаж тохиролцох юм бол төв байгууллага руу мэдэгдэхгүйгээр тухайн мөнгийг хэрэглэх боломж байдаг. Энэ 2 албан тушаалтны хэн нэгэн нь ганцаараа харин тухайн мөнгийг ашиглах боломж байхгүй. ...Үргэнханд гэдэг хүн зээл авч байгаа болохоор өөрийнхөө эзэмшилд байгаа автомашиныг Мөнхнараа руу шилжүүлж байгаа болохоор Үргэнханд гэдэг хүн зээл авах боломж нь нээгдэж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр тухайн зээл хууль ёсны дагуу гарч байгаа зээл юм. Гарын үсэг зурж баталгаажуулж, компанийг төлөөлж зээлийн гэрээ байгуулж байгаа хүн нь Отгонбаяр болохоор тухайн зээлийн материалыг сайн шалгаж нягталсан бол мэдэх боломжтой байсан. Отгонбаярын оролцоогоогүйгээр кассын нярав, салбарын эрхлэгч нар хуурамч зээл гаргая гэвэл боломжтой байдаг. ...Гомдолтой байна. Баасанжав, Мөнхнараа нар хохирлын нэг ч төгрөг барагдуулаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 1 хуудас/,
Гэрч Р.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Миний хувьд “Бэрс Капитал” ХХК-иас 1500000 төгрөгийн зээл авч байгаагүй. Хаан банкны 5005452559 тоот данс миний Хаан банкны картны дугаар мөн. 2015 оны 12 сард би Мөнхнарааг Өвөрхангай аймагт байхад нь 2-3 удаа ирж байсан юм. Тэр үед л миний Хаан банкны картыг ашиглан мөнгө авсан юм болов уу гэж бодож байна. Мөнхнараа нь надад мөнгө өгч байгаагүй. Өөрөө өөрийгөө болгоод явдаг хүн. Мөнхнараа нь манай бага охин байгаа юм. Дээрээ 3 ахтай, айлын ганц охин байгаа юм. Мөнхнараа одоо 5 нас хүрэх гэж байгаа охинтой, нөхөр нь Улаанбаатар хотод байдаг. Тэрнээсээ салах гээд байгаа юм уу мэдэхгүй, тусдаа амьдарч байгаа. Зан байдлын хувьд төлөв томоотой, үг дуу цөөтэй охин байгаа юм. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Уг газар ажиллаад 3 жил орчим болж байгаа гэж санаж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20 хуудас/,
Гэрч Б.Буманбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай дүү Мөнхнараа нь их дөлгөөн зантай, хүнд жаахан итгэмтгий зантай хүн байгаа юм. Уул нь миний үгэнд их ордог, хүний үгнээс гардаггүй хүүхэд байсан. Яагаад ийм байдалд хүрсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Уул нь ийм хэрэгт ороод байхааргүй хүүхэд байгаа юм. Миний бодож байгаагаар албаныхаа автомашинтай явж байгаад аваарт орж тэрийгээ өөрөө янзлах гээд ийм байдалд орчих вуу гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21 хуудас/,, Гэрч Д.Бямбадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сард Арвайхээр суманд оршин суух Эрдэмтэлэх гэдэг хүнээс худалдаж авч байсан юм. Уг автомашиныг худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байж байгаад 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Бэрс Капитал” ХХК-ны нэр дээрээс өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Уг автомашиныг Эрдэмтэлэхээс 30000000 төгрөгөөр худалдаж авсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй. Би Эрдэмтэлэхээс худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Бэрс Капитал” ХХК-иас тухайн автомашиныг барьцаанд тавьж 3000000 төгрөгийн зээл авсан. Ингэхдээ Эрдэмтэлэхийг дагуулж очоод Эрдэмтэлэхийн нэр дээрээс шууд “Бэрс Капитал” ХХК-ний нэр дээр тухайн автомашиныг шилжүүлсэн. Харин гэрээгээ өөрийнхөө нэр дээр хийсэн юм. Ингээд зээл авчихаад гэрээнийхээ дагуу эхний сар төлөлтөө хийчихээд дараа сар нь бүх зээлээ төлчихсөн юм. Үүнээс хойш 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дахин “Бэрс Капитал” ХХК-иас 2500000 төгрөгийн зээл авч сарын дараа буцаагаад зээлсэн мөнгөө өгчихсөн байгаа юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 94-42 ӨВР улсын дугаартай автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Би Р.Батжаргал гэдэг хүнийг миний автомашиныг барьцаалж зээл авсан талаар огт мэдэхгүй. Би нийт 2 удаа л зээл авч буцаагаад төлчихсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24 хуудас/,
Гэрч Н.Амартүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би уг автомашиныг 2014 оны 10 дугаар сард худалдаж авч байсан юм. 09-03 ӨВР улсын дугаартай “Тоёта Приус20” маркийн автомашин нь миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн автомашин байгаа юм. Өөрийнхөө 09-03 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Бэрс Капитал” ХХК-нд барьцаанд тавьж 2200000 төгрөгийн зээл авч байсан. Уг зээлийг 6 сарын хугацаатайгаар гэрээ байгуулж авсан. Ингээд гэрээний дагуу төлбөрөө төлж барагдуулж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 04ний өдөр гэж санаж байна, уг зээлийг төлж барагдуулж дууссан юм. Дараа нь дахиад 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2200000 төгрөгийн зээл авч 2016 оны 02 дугаар сарын 20-д гаргаад төлж барагдуулсан гэж санаж байна. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй. Би төлбөрөө төлж барагдуулсан байгаа болохоор өнөөдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Бэрс Капитал” ХХК-ний нэр дээр байсан 0903 ӨВР улсын дугаартай автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25 хуудас/,
Гэрч Ц.Цэвээний мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би уг автомашиныг 2014 оны 10 дугаар сард худалдаж авч байсан юм. 22-71 ӨВР улсын дугаартай “Королла Аксио” маркийн автомашин миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн машин байгаа юм. 2015 оны цагаан сараас өмнөхөн уг автомашинаа барьцаалан “Бэрс Капитал” ХХК-иас 1000000 төгрөгийн зээл авч байсан. Тухайн үед “Бэрс Капитал” ХХК-ний нэр дээр автомашинаа шилжүүлж байсан. Гэрээнийхээ дагуу зээлийн төлөлтөө хийж байгаад 2015 оны 06 дугаар сард зээлээ төлж дууссан. Зээлээ төлж дуусах үед хөдөө ажилтай байсан болохоор автомашинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байж байгаад 2015 оны 11 дүгээр сард өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Үүний дараа 2016 оны цагаан сарын өмнө 3000000 төгрөгийн зээл авч түүнийгээ хаачихаад дахин дараа нь 1000000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээ 2016 оны 02 дугаар сарын 20-дын үеэр гэж санаж байна, төлж дуусгачихаад дахин 3500000 төгрөгийн зээл авчихсан одоо гэрээнийхээ дагуу төлөлтөө хийгээд явж байгаа. Би П.Цэвэлмаа гэх хүнийг танихгүй. 22-71 ӨВР улсын дугаартай “Королла Аксио” маркийн автомашин барьцаанд тавьж Ц.Цэвэлмаа гэдэг хүн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3500000 төгрөгийн зээл “Бэрс Капитал” ХХК-ний нэр дээр П.Цэвэлмаа гэх хүний нэр дээр зээл авсан талаар мэдэх зүйл байхгүй. Одоо миний автомашин “Бэрс Капитал” ХХК-ний нэр дээр байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27 хуудас/,
Гэрч П.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Одоогоос 2 жил гарны өмнө гэж санаж байна, би Баасанжаваас 2000000 төгрөг зээлсэн байсан юм. Тэр мөнгийг Баасанжав хаанаас авч надад зээлж өгч байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед Баасанжав нөхөртэйгөө явж байсан. Би Баасанжаваас мөнгө зээлээч гэж өмнө нь гуйж байсан. Мөнгө өгөхдөө 1 сарын 10 хувийн хүүтэй шүү гэж хэлж байсан. Би мөнгө авснаасаа хойш зээлсэн мөнгөний хүү гэж сар бүр өгч байсан. Одоо хэдэн төгрөгийн хүү өгснөө санахгүй байна. Одоогоос 1 жил гарны өмнө 1000000 төгрөг өгч байсан. Үлдсэн мөнгийг өгөх гээд хүүхдүүдээсээ мөнгө зээлж 1200000 төгрөг бэлдчихээд түүнд хэлэхэд хүү нь дутуу байна. Гүйцээж авна гэж хэлж байсан. Үүнээс хойш та өөрийнхөө нэр дээр автомашин ол, таны нэр дээр зээл авч би өөрийнхөө мөнгийг авна гээд байхаар нь надад машин олдохгүй байна гэж хэлж байсан. Үүний дараа над руу залгаад таны зээлсэн мөнгөний чинь хүү 3500000 төгрөг болсон байгаа шүү гэж хэлэхээр нь арай ч ийм өндөр болохгүй байх шүү гэж хэлж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Баасанжав над руу утсаар яриад ажил дээр хүрээд ир гэж дуудахаар нь Хууль зүйн хэлтсийн 2 дугаар давхарт байх түүний ажил дээр нь яваад очсон чинь ажил дээрээ ганцаараа байсан. Би зээлийн барьцаанд тавих машин олчихлоо, таны нэр дээр 3500000 төгрөгийн зээл авахаар болчихлоо. Одоо таны дансанд 3500000 төгрөг орно. Та банк хаахаас өмнө банкнаас уг мөнгийг аваад хүрээд ир гэж хэлэхээр нь би Хаан банкан дээр очоод дансанд орсон байсан 3500000 төгрөгийг авч Баасанжавт өгсөн. Тэр үед “та энэ мөнгийг төлж дуусгана шүү” гэж хэлэхээр нь би энэ мөнгө арай их байна. Ядаж 2400000 байж болдоггүй юм уу гэж асуухад үгүй ээ, хүүгийн хүү гэж ийм болчихсон байгаа. Ямар ч боломж байхгүй гэж надад хэлж байсан. Ямар автомашин барьцаалсан гэдгийг нь мэдэхгүй байна. Миний нэр дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй. Баасанжав ямар автомашин дээр зээл гаргасан гэдгийг өөрөө мэдэж байгаа. Баасанжав л тэр зээлийг надад бүрдүүлж өгсөн. Баасанжаваас авсан мөнгөний хүүгийн хүү гэж ийм өндөр болсон юм байх гэж бодож, тухайн байгууллагыг хохиролгүй болгоно гэж бодоод хүү төлнө гэж хэлдэг байсан. Би тэр 3500000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Тэр мөнгийг бүгдийг нь Баасанжав авсан. Би тэр хүмүүс дээр зээл аваад өгөөч гэж нэг ч удаа гүйж очиж байгаагүй. Харин тэр өдөр Баасанжав над руу өөрөө залгаад таны нэр дээр зээл гаргачихлаа шүү гэж хэлээд миний нэр дээр зээл гаргачихсан юм. Би уул нь Баасанжавд 1200000 төгрөг өгөх ётсой байсан. Гэтэл хүү нь 3500000 төгрөг болчихсон гэж хэлээд уг мөнгийг надаас авсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч П.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтанд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дахин өгсөн: “...Улаанбаатар хотоос Юмсүрэн гэдэг хүн над руу 2-3 удаа ярьж байсан. Би тэр хүнийг ярих болгонд танай байгууллагыг хохиролгүй болгоно гэж хэлдэг байсан. Зээл гаргуулахад Мөнхнараа байгаагүй, би Мөнхнараа гэх эмэгтэйд 100000 төгрөг өгөөгүй болохоор би Юмсүрэн гэдэг хүнд энэ талаар хэлж байгаагүй. Харин Баасанжав надад хэлэхдээ энэ зээлийн талаар ямар нэгэн хүн асуух юм бол зээл гаргуулахын тулд Мөнхнараад 100000 төгрөг өгсөн гэж хэлээрэй гэж хэлж байсан. Би гэхдээ тэр Юмсүрэн гэдэг хүнд Мөнхнараад уг зээлийг гаргуулахын тулд 100000 төгрөг өгсөн гэж хэлж байгаагүй. Эхэндээ буюу тухайн зээл гарснаас хойш 2015 оны 10 дугаар сараас хойш Мөнхнараа гэдэг хүн зээлээ төл гэж над руу ярьдаг байсан. Би тэр үед нь одоогоор надад мөнгө байхгүй, удахгүй мөнгөө төлнө гэж хэлдэг байсан. Дараа нь 2016 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос ярьж байна гээд Юмсүрэн гэдэг хүн над руу утсаар яриад зээлээ төлж барагдуул, та төлөх нь үнэн юм уу гэж асуухад нь манай хүүхэд нэг машинтай юм тэрийг барьцаанд тавьж байгаад зээлээ хаая гэж хэлж байсан. Мөн зээлийг төлж барагдуулна гэж хэлж байсан. Би Баасанжавт 1200000 төгрөг өгөх ёстой байсан болохоор тэр мөнгөний хүү 3500000 төгрөг болчихсон юм байхдаа гэж бодож байсан. Тэгээд би энэ мөнгийг төлөх ёстой юм байхдаа гэж бодож байсан. Миний хувьд Баасанжавт 1200000 төгрөг өгнө гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31 хуудас/, Гэрч С.Золзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би уг зээлийг аваагүй. Надад 07-84 ӨВР улсын дугаартай автомашин байхгүй. 2015 оны 10 сарын 22-ны өдөр над руу эхлээд Баасанжав ярьж манай эрхлэгч Мөнхнараа чиний нэр дээр зээл авчихъя, чиний нэрээр зээл гаргая гээд байна гэж хэлэхээр нь, би юу яриад байгаа юм бэ, би зөвшөөрөхгүй гэж хэлээд утсаа салгасан. Хэсэг байж байгаад 17 цаг өнгөрч байхад гэж санаж байна Мөнхнараа над руу утсаар яриад чиний данс руу 2400000 төгрөг хийчихлээ, энэ мөнгийг данснаасаа аваад өгөөч гэж хэлэхээр нь би Хаан банкин дээр очиж өөрийнхөө 5540377055 дугаарын дансаа шалгасан чинь 2400000 төгрөг орчихсон байхаар нь данснаасаа 2400000 төгрөг авч Мөнхнараад тэр өдрөө баримттай нь хамт өгсөн. Би банкнаас мөнгө авч гарч ирээд шууд Мөнхнараад өгсөн. Мөнхнараа мөнгөө авсны дараа гэрээн дээр гарын үсгээ зурчих гэхээр нь “би зээл аваагүй юм чинь гарын үсэг зурахгүй, юу яриад байгаа юм” гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа Бааанжаваас миний нэр дээр авсан байсан зээлийг хаасан уу гэж асуухад хаачихсан байгаа гэж хэлж байсан. Тэгээд л энэ асуудлаар Мөнхнараа, Баасанжав нартай ярилцаагүй таг чиг болчихсон байсан чинь 2016 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос Бичил Глобусаас ярьж байна өөрийн чинь нэр дээр зээл байна гэж хэлэхээр нь л тэр зээл төлөгдөөгүй байгаа гэдгийг мэдсэн. Би тухайн үед хуурамч зээлийн гэрээ үйлдэж миний нэр дээр зээл гаргасан гэдгийг мэдээгүй байсан. Тэр үед Мөнхнараа надад хэлэхдээ чиний данс руу мөнгө оруулаад гаргая гэж хэлээд мөнгө авч байсан юм. Харин дараа нь миний нэр дээр хуурамч зээлийн гэрээ байгуулж миний нэрээр зээл авсан гэдгийг Мөнхнараа надад хэлж байсан юм. Би түүнийг сонсчихоод миний нэр дээр авсан зээлээ хурдан төлж барагдуулаарай гэж хэлж байсан. Би анхнаасаа миний нэр дээр хуурамч зээлийн гэрээ хийж мөнгө авсан гэдгийг мэдсэн байсан бол тэр мөнгийг Мөнхнараад банкнаас авч өгөхгүй байх байсан...“Мөнхнарааг Баасанжав тэр зээлнээс 1000000 төгрөг авсан гэж хэлэхэд тийм үү гээд Баасанжавд чи энэ талаар надад хэлэхгүй яасан юм бэ, би зөвхөн Мөнхнарааг авсан юм байх гэж бодоод байсан шүү дээ гэж Баасанжаваас асуусан чинь үнэн гэж надад хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33-34 хуудас/,
Гэрч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Мягмардорж нь миний төрсөн хүү байгаа юм. Одоо ОХУ-ын Омска хотод цэргийн дээд сургуульд сурч байгаа. Зуныхаа амралтаар буюу 2016 оны 07 дугаар сарын 20-д гаргаад Монголд ирнэ. Өврийнхөө амралтаар ирчихсэн байсан. Амарч байгаад 2016 оны 01 дүгээр сарын 15-ны үеэр сургуульруугаа явчихсан. Манай хүүхдийн нэр дээр 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашин байхгүй. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.Мягмардорж 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашин барьцаалан хуурамч зээлийн материал бүрдүүлж 4000000 төгрөгийн зээл авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би Мягмардоржтой цагдаагаас асуугаад байна гэж утсаар ярихад “өвөл амралтаар ирчихсэн байхад Мөнхнараа гэдэг таньдаг эмэгтэй надад бичиг баримт байхгүй байна, чи дансныхаа дугаарыг өгч байгаач, чиний дансанд мөнгө хийгээд авъя гэж хэлээд миний данс руу мөнгө хийж тэр мөнгийг Мөнхнараа гэдэг эмэгтэй өөрөө авсан” гэж хэлж байсан. Ямар учиртай мөнгө яаж авсан талаар мэдэхгүй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35 хуудас/,
Гэрч Н.Дүүрэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: "...86-66 ӨВР улсын дугаартай автомашин одоо “Бичил Глобус” ХХК-ийн нэр дээр байгаа. Уг автомашин миний автомашин байгаа юм. Уг автомашиныг 2015 оны 04 дүгээр сард анх “Бичил Глобус” ХХКийн нэр дээр шилжүүлж уг автомашиныг барьцаалан 4000000 төгрөг зээлсэн юм. Ингээд тухайн зээлээ төлж дуусаад 2015 оны 07 дугаар сард өөрийнхөө нэр дээр буцааж шилжүүлсэн юм. Үүний дараа дахин 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Бичил Глобус” ХХК-ний нэр дээр шилжүүлж 4000000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээ гэрээнд заасныхаа дагуу төлөөд явж байгаа юм. Зээлийн төлбөрөө өнөөдрийн байдлаар төлж дуусгаагүй байгаа болохоор машинаа чөлөөлж авч чадаагүй байгаа. Би Б.Мягмардорж гэдэг хүнийг танихгүй. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 86-66 ӨВР улсын дагаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашиныг Б.Мягмардорж гэх хүний нэр дээр 4000000 төгрөгийн зээлийг “Бэрс Капитал” ХХК-иас авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би өөрийнхөө уг автомашиныг “Бэрс Капитал” ХХК-ний нэр дээр шилжүүлчихсэн байгаа болохоор энэ талаар мэдэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36 хуудас/,
Гэрч Х.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн төв дээр дайралдаад Хууль зүйн байрны 2 давхарт байдаг ресторанд хоол идэхээр болоод орцгоосон. Тэр ресторан хоол идэж байгаад Мөнхнараа надаас данс байгаа юу, одоо карт чинь өөрт чинь байгаа юу байгаа бол дансанд чинь мөнгө хийгээд гаргаж авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хаан банкинд данстай гэж хэлсэн чинь миний данс руу мөнгө шилжүүлэхээр болоод хоолоо идэж дуусаад ресторанаас гараад иргэний үнэмлэхийг минь аваад ажил руугаа орсон. Ажил руугаа ороод 10-20 минут болоод гарч ирээд за болчихлоо, одоо хэсэг хүлээж байгаад дансанд чинь мөнгө орно. Мөнгө орохоор нь би авъя гээд надтай хамт Хаан банкинд оочирлосон. Тэгээд би данснаасаа 2500000 төгрөгийг бэлнээр нь Мөнхнараад гаргаж өгчихөөд орой 18 цагийн автобусаар Улаанбаатар хот руу хөдлөөд Мөнхнараа Өвөрхангай аймагт үлдсэн. Миний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байгаа. Би Хаан банкинд 5007450945 дугаарын данстай. Миний Хаан банкны дансанд 2500000 төгрөг хийсэн өдрөө 1 хуудас цаасны доор байсан зээлдэгчийн гарын үсэг гэсний ард зуруулсан. Тухайн үед би яагаад зурж байгаа юм бэ, надад дараа нь хамаагүй биз дээ гэсэн чинь зүгээрээ хэд хоногоос болно. Манайхаас зээл авсан хүний зээлийн хугацаа нь дуусч байгаа юм, тэрийг төлнө гэж байсан. Би уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41-42 хуудас/,
Гэрч Д.Чинзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...07-84 ӨВР улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би гэхдээ өнөөдрийн байдлаар уг автомашиныг “Бичил Глобус” ХХК-ийн нэр дээр 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлээд 1000000 төгрөгийн зээл авчихсан байгаа юм. Анх 2015 оны 04 дүгээр сард автомашинаа барьцаалан зээл авч байсан юм. Тэрнээс хойш зээлээ төлсөн ч гэсэн өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй, Бичил Глобусын нэр дээр байгаад байдаг байсан. 2016 оны 03 дугаар сарын эхээр “Бичил Глобус” ХХК дээр очиж бичиг баримтаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэсэн чинь Бямба гэдэг эмэгтэй чиний автомашиныг барьцаалан өөр хүнд зээл олгосон байна лээ гэж хэлэхээр нь л энэ талаар мэдсэн. Би Мөнхнараа, Баасанжав гэх хүмүүсийг танихгүй, зээл авахдаа л ажлын шугамаар уулзаж байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 44 хуудас/,
Гэрч З.Золбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Юмсүрэн, Нямжаргал нарын хамтаар Өвөрхангай аймаг дахь салбарын үйл ажиллагааг шалгахаар явсан юм. Миний хувьд нягтлах бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн баримт түүний бүрдэл зэрэгт шалгалт хийсэн. Шалгалтаар ноцтой зөрчил илрээгүй. Харин гарын үсгийн бүрдэл дутуу ч гэдэг юм уу, бага зөрчил илэрснийг тэмдэглэл үйлдэж анхааруулж залруулаад явсан. Тэгээд Улаанбаатар хотод ирсний дараа Өвөрхангай аймгийн салбарын эрхлэгч Мөнхнараа хуурамч зээл гаргасан байна гэж яригдаж байсан. Миний хувьд тэр талаар нарийн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р ххийн 45 хуудас/,
Гэрч Г.Юмсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Миний бие 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэж санаж байна. Би тэр үед Өвөрхангай аймагт Батсүрэн гэх залуугийн шүүх хуралд оролцохоор очсон байсан юм. Ингээд Өвөрхангай аймаг дахь салбарын үйл ажиллагааг шалгасан чинь Цэвэлмаа гэдэг хүний нэр дээр 3500000 төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл гарчихсан байхаар нь ямар өндөр зээл гаргасан юм бэ? яагаад хугацаа хэтэрсэн байгаа юм гэж Мөнхнараагаас асуухад 1 сарын хагацаатай олгосон зээл байгаа юм. Цалингийн зээл аваад удахгүй зээлээ хаана гэсэн гэж хэлэхээр нь би Цэвэлмаа гэдэг хүн рүү утсаар ярихад би зээл авсан нь үнэн, цалингийн зээл авчихаад удахгүй энэ зээлийг хаачихна гэж хэлж байсан. Тэгээд тэндээсээ явж 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хяналт шалгалтаар 3 хүний бүрэлдэхүүнтэй Өвөрхангай аймагт очсон. Уг шалгалтын комист миний бие болон Золбаяр, Нямжаргал гэх хүмүүсийн хамтаар очиж шалгалт хийсэн. Уг шалгалтаар зээл авсан бүх хүмүүстэй гар утсаар холбогдоход бүгд зээл авсан нь үнэн гэж хэлж байсан. Харин барьцаалсан тээврийн хэрэгсэл, зээлийн үлдэгдэл зэргийг тулгахад ямар нэгэн асуудал гараагүй. Дараа нь Улаанбаатар хотод ирээд 2 хоногийн дараа дахин барьцаалсан байсан автомашинуудыг тулгаж үзэхэд Цэвэлмаагийн барьцаалсан байсан 22-71 ӨВР улсын дугаартай “Тоёота Аксио” автомашин өмнө нь тухайн автомашины эзэмшигч нь зээлээ аваад тухайн зээлээ хаачихсан байсан автомашин дээр хуурамч материал бүрдүүлж зээл гаргасан байсан болохыг мэдсэн. Тэгээд үүнээс нь хөөгөөд үзэхэд 5 автомашиныг дээрх аргаар нийт 5 хүний нэр дээр зээл гаргасан байсан. Энэ талаар Мөнхнараагаас асуухад би хуурамч зээл гаргасан нь үнэн би буцааж төлнө гэж хэлж байсан. Зээлийн материалыг зээлийн менежер, эрхлэгч хоёр бүрдүүлж, эрхлэгч тухайн материалыг хянаж шалгаад кассын нярав зээлийн материалыг үндэслэж тухайн хүний данс руу мөнгийг нь шилжүүлэх ёстой байдаг юм. Мөн кассын нярав мөнгийг шилжүүлэхдээ материал бүрэн байна уу гэдэгт хяналт тавих ёстой байдаг юм..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46-47хуудас/,
Гэрч Г.Юмсүрэнгийн мөрдөн байцаалтанд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дахин өгсөн: “...Би Батжаргал, Батболд, Мягмардорж, Золзаяа гэдэг хүнтэй урьд өмнө утсаар ярьж байгаагүй. Харин Цэвэлмаатай өөрийнхөө 99108696 гэсэн дугаарын утсаар Цэвэлмаагийн 95324660 гэсэн утас руу нь залгаж ярьж байсан бөгөөд тухайн үед би Цэвэлмаад таны нэр дээр хуурамч зээл байна. Та энэ зээлийг хурдан хугацаанд төлөөд манай байгууллагыг хохиролгүй болгох хэрэгтэй байна гэж хэлэхэд Цэвэлмаа надад би зээлээ 2016 оны цагаан сараас өмнө төлж барагдуулна. Яг үнэндээ бол би Баасанжав гэдэг хүнд өртэй байсан бөгөөд С.Баасанжав надад энэ зээлийг аваад миний өрийг өг гэж хэлээд зээлүүлсэн. Тухайн үед би зээл гаргуулахаар Мөнхнараа гэдэг хүнд 100000 төгрөг өгсөн гэж хэлж байсан. Цэвэлмаа 2016 оны 03 дугаар сараас хойш дахиж залгахад утсаа авахаа больсон бөгөөд өөрийн хүүхэдтэй нь ярихад ээжийнхээ зээлийг төлнө гэж ярьж байгаад хэсэг хугацааны дараа дахиад залгахад утсаа авахаа больсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/,
Гэрч Н.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сард менежер албан тушаал дээр ажилд орж өнөөдрийг хүртэл уг албан тушаал дээр ажиллаж байна. Манай компанид зээл авахаар ирсэн хүмүүсийн судалгаа хийж, зээл олгох боломжтой гэж үзэх юм бол зээлийн материал үйлдэж 2000000 төгрөгөөс доош зээл олгоно. Ингэхдээ бүх материалыг эрхлэгчдээ шалгуулж баталгаажуулан кассын няравт өгнө. Матераилыг хүлээн авсан кассын нярав дээлдэгч рүү мөнгө шилжүүлнэ. Олгосон зээлийнхээ буюу судалсан материалуудынхаа эргэн төлөлтийг хариуцаж, зээлийн гэрээнд заасан хугацааны дагуу эргэн төлөлтийг төлүүлэх ёстой байдаг юм. Менежерийн хувьд 2000000 төгрөгийн зээл судлах ёстой, харин түүнээс дээш мөнгөн дүнтэй зээлийн гэрээг эрхлэгч судалдаг. Баасанжав 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас халагдсан. Үүний дараа би кассын няравын ажлыг давхар хийж байсан. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Зоригсайхан гэдэг залуу манайд кассын няраваар ажилд орсон юм. Зоригсайхан кассын няраваар тухайн өдрөөс хойш ажиллаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас халагдсан юм. Одоо кассын няраваар Отгонцэцэг гэдэг хүнийг ажилд авчихсан байгаа. Б.Мягмардорж гэдэг хүний нэр дээрх зээлийг би мэдэхгүй. Манай компаниас шалгалт ирдэг өдөр Мөнхнараа уг зээлийг гаргачихсан байсан. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Кассын нярав хуурамч зээл гарч байгаа гэдгийг материалаа сайн шалгавал мэдэх боломжтой. Анх ажилд орж байгаа хүн бол үүнийг мэдэхгүй байх талтай. Мөнхбаяр гэдэг хүний зээлийг би хариуцаж байсан. Уг зээлийг Мөнхбаяр өөрөө авч эхэндээ төлөлтөө хийж байгаад сүүлдээ хийхээ больчихсон. Тэгээд төлөлтөө хий гэж хэлэхэд Цэвэлмаа гэдэг хүн төлнө гэж 2015 оны 10 дугаар сард Мөнхбаяр гэх хүний эхнэр нь надад хэлж байсан. Би тэгээд Цэвэлмаа гэдэг хүнтэй утсаар ярихад зээлийн төлбөрийг төлнө гэж байсан. Мөнхнараа эрхлэгчээр ажиллаж байхдаа Цэвэлмаа гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Харин Бямба эрхлэгчээр томилогдсоноос хойш Цэвэлмаатай утсаар ярьж очиж уулзаж байсан юм. Тэр үед уулзаж байхад би уг зээлийг аваагүй, харин би Мөнхбаярын эхнэрээс мөнгө зээлчихсэн байсан юм гэж хэлж байсан. Тэгээд Мөнхбаяр гэдэг хүн би өөрөө уг зээлийг авсан юм чинь би төлөлтөө хийнэ гээд төлөлтөө хийгээд явж байгаа. Мөннараа салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа хуурамч зээлийн гэрээ хийж зээл гаргаж байсан талаар мэдэхгүй. Зээл гаргаж байхад нь буюу тухай бүрт нь би мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-51 хуудас/,
Гэрч Д.Зоригсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл кассын нярав албан тушаал дээр ажиллаж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр туршилтын хугацаанд ажилдаа тэнцээгүй гэдэг шалтгаанаар ажлаас халагдсан. Анх ажилд орохдоо 7 хоногийн хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсан юм. Тухайн үед салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Мөнхнараа надад зээлийн материал өгч, энэ материал үнэн, зөв. Чи өөрөө шалгаад тухайн данс руу зээлийг нь шилжүүл гэж хэлсний дагуу материалын бүрдлийг шалгаж тухайн хүний данс руу мөнгийг нь шилжүүлдэг байсан. Эрхлэгч гэдэг хүн бидний удирдах албан тушаалтан юм чинь тэр хүн үнэн зөв зээл гаргаж байгаа байх гэж бодоод шилжүүлгийг хийж байсан. Батжаргал гэдэг хүний нэрээр гарсан зээлийг санаж байна. Би тухайн үед цайндаа гарах гээд байж байсан чинь Мөнхнараа надад зээлийн материал өгөхөөр нь тухайн материалыг шалгаж үзэхэд баталгаат гарын үсэг дутуу байсан. Баталгаат гарын үсгийг нь би зуруулах ёстой байдаг юм. Ингээд баталгаат гарын үсгийг Батжаргал гэдэг хүнээр зуруулах гэтэл Мөнхнараа надад хэлэхдээ наад хүн чинь өөрөө ирээд гарын үсэг зурна, чи мөнгийг нь шилжүүлчихээд надад наад материалаа үлдээчих, би гарын үсгийг нь нөхөөд зуруулна гэж хэлэхээр нь үнэхээр тэгэх юм байхдаа гэж бодоод тухайн зээлийг интернет банкаар шилжүүлчихсэн юм..." гэсэн мэдүүлэг /1ххийн 52 хуудас/,
Гэрч Б.Мягмардоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна, нэг өглөө гэртээ байж байтал Б.Мөнхнараа нь над руу залгаад “байрны чинь гадна ирчихсэн байна гараад ир” гэж хэлэхээр нь би гараад очтол Мөнхнараа нь намайг автомашиндаа суулгаад чиний Хаан банкны данс чинь хэд вэ гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэж асуутал чиний дансанд мөнгө хийчихээд буцаагаад авах хэрэг байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө Хаан банкны дансыг 5540392959 гэж хэлсэн. Б.Мөнхнараа нь иргэний үнэмлэхээ өгчих хэрэгтэй гэхээр нь яах гэж байгаа юм гэж асуутал данснаас чинь мөнгө авахад хэрэг болно гэж надад хэлсэн. Тэгээд миний иргэний үнэмлэхийг болон Хаан банкны дансны дугаарыг мэдэж аваад яваад өгсөн. Би буцаад гэр лүү гээ орсон. Тэгтэл 14 цагийн орчимд дахин над руу Мөнхнараа нь залгаад гараад ир гэхээр нь гартал манай байрны үүдэнд Мөнхнараа нь ирчихсэн хоёулаа манай ажил дээр очоодхоё гэж хэлээд намайг дагуулаад ажил дээрээ очсон. Тухайн үед ажил дээр нь хүн байгаагүй. Тэгсэн Б.Мөнхнараа нь өрөөндөө ороод бичиг цаас эмхлүүлж байснаа чи энэ дээр гарын үсэг зурчих гээд надад нэг хуудас цаас өгсөн. Би ч тухайн үед яарч явсан болохоор тэр хуудсанд юу гэж бичсэнийг нь уншилгүй гарын үсгээ зурчихсан. Уг бичиг цаасыг харахад ямар нэгэн албан бичиг шиг тамга тэмдэг энэ тэр бол байгаагүй. Би гарын үсгээ зурчихаад тэндээс гарч хүнс барааны зах орчихоод буцаад явж байтал Мөнхнараа нь 16 цагийн орчимд над руу залгаад хаана байна гэхээр нь байгаа газраа хэлтэл очоод авъя гэж хэлээд над дээр ирээд намайг авч яваад төв Хаан банкны салбар дээр хүрч ирээд бид хоёр хамт ороод Мөнхнараа нь миний данснаас 4000000 төгрөг бэлнээр аваад намайг байрны гадна хүргэж өгөөд баярлалаа гэж хэлчихээд явсан. Надад Мөнхнараа ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Би ч Мөнхнараагаас мөнгө төгрөг аваагүй..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 38-39 хуудас/,
Гэрч С.Отгонбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “..Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт холбогдох үйлдэлд “Бэрс Капитал” ХХК нь “Бичил Глобус” группед харъяалагдаж байсан охин компани байсан. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн удирдах зөвлөлийн шийдвэрээр “Бичил Глобус” группын 90 хувийг эзэмшиж байсан миний бие хувьцаа эзэмшигч Дамдинбазартай хуралдаад “Бэрс Капитал” ХХК-ийг 100 хувь өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Ерөнхий захирлаар миний бие, Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгчээр Г.Бямба томилогдон ажиллаж байна. Одоогоор “Бэрс Капитал” ХХК болон “Бичил Глобус” группын захирлаар миний бие ажиллаж байна. Холбогдох материалууд надад байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Бэрс Капитал” ХХК-д дотоод хяналт шалгалтын ажлаар Өвөрхангай аймаг дахь салбарыг шалгахад Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт зөрчил илэрсэн. Энэ үед “Бичил Глобус” группын дүрэм үйлчилж байсан. Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгч нь тухайн аймгийн иргэдэд зээл олгох, салбарын ажилчдыг удирдан зохион байгуулах, зээлийн эргэн төлөлтөнд хяналт тавих чиг үүргийг хүлээнэ. Үүнд “Бичил Глобус” группийн дотоод хяналт шалгалтын групп хянадаг...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 109-110 хуудас/,
Гэрч Т.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баасанжавтай найз нөхдийн холбоотой, өмнө нь Хадгаламж банкинд хамт 2-3 жил хамт ажилласан. Мэддэг болоод 6 жил болж байна. Баасанжав нь шулуун шударга зантай, санасан бодсон зүйлээ шууд хэлчихдэг зантай эмэгтэй байгаа юм. Хүнд тусархуу зантай сайн эмэгтэй хүн гэж боддог. Хадгаламж банкинд теллер хийдэг байсан. Яг яагаад ажлаасаа гарсан гэдгийг нь мэдэхгүй байна. Баасанжавын хувьд олон хүнтэй нийтэч зантай, илүү дутуу гаж буруу зан авиргүй хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 2 хуудас/,
Гэрч Ж.Тунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..Би Мөнхнараа гэдэг хүнийг 2013 оны 12 дугаар сараас эхлэж таньж мэдэх болсон. Би 2013 оны 07 дугаар сард Бичил глобус нэртэй Банк бус санхүүгийн байгуулагад ажилд орсон юм. Би тэр ажилд ороод Бичил глобусын Жуковын Жоби72 байрлах салбарт нь ажиллаж байгаад 2013 оны 12 дугаар сарын үеэр 13 дугаар хороололд байрлах Хангарьд салбар руу шилжсэн юм. Тэнд намайг шилжиж очиход Мөнхнараа тэр салбарт ажиллаж байсан тэгээд бид 2 танилцсан. Би 2015 оны 09 дүгээр сарын үеэр Мөнхнараагаас 1,100,000 / нэг сая нэг зуун мянга / төгрөгийг зээлсэн. Би тэр мөнгийг Мөнхнараагаас авахдаа Жаргалмаа гээд найзынхаа данс руу хийлгэж авсан. Би 2015 оны 09 дүгээр сарын эхээр зээлж авч байсан яг хэдний өдрийг нь санахгүй байна. Тэр үеэр надад яаралтай бэлэн мөнгөний хэрзг гараад би тэр мөнгийг нь хувьдаа хэрэглээд 2-3 хонуулаад буцаагаад Мөнхнараад өгсөн. Би тухайн үед Мөнхнараагаас тэр мөнгийг найз Жаргалмаагийн Хаан банкны дансаар дамжуулж авч байсан. Би Жаргалмаагийн дансыг мэдэхгүй байна. Манай найзыг Баянжаргалын Жаргалмаа гэдэг. Жаргалмаа одоо Солонгос улсад сурч, ажиллаж байгаа. Би Жаргалмааг хэзээ Монголд ирэхийг нь мэдэхгүй байна. Мөнхнараа тухайн үед надад мөнгө зээлж байхдаа дэлгүүр ажиллуулдаг эгчээсээ аваад өгчихлөө шүү хурдан буцаагаад явуулчихаарай гэж байсан. Би удаагүй 2-3 хоногийн дараа мөнгийг буцаагаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 3 хуудас/,
Гэрч Ц.Долгорын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 3 хүүхэдтэй. Баасанжав хамгийн бага охин байгаа юм. Баасанжав нь 1988 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан суман төрсөн. Манай бага охин байгаа юм. Дээрээ 2 ахтай, том ах нь Хүрэлбаатар Өвөрхангай аймагт байдаг. Баасанжав багадаа цэцэрлэг сургуулиар хүмүүжиж, 8 дугаар ангиа Зүүнбаян Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийг төгсч Орхон аймагт 10 дугаар ангиа төгссөн. 10 жилийн сургуулиа төгсч Орхон аймагт МУИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр сурч дээд боловсрол эзэмшсэн. 2009 онд Өвөрхангай аймагт ирж, 2013-2015 оны хооронд Төрийн банкинд теллэрээр ажиллаж байсан. Одоо нөхөр хүүхдийн хамтаар Арвайхээр суманд амьдарч байна. Хүүхэд нь 4 настай, цэцэрлэгт явдаг. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, харьцааны өндөр соёлтой, ажилдаа их сайн, аав ээжийнхээ үгнээс гардаггүй хүн байгаа юм. Баасанжав нөхөртэйгээ гэр бүл болоод 3 жил болж байна. Нөхөр нь одоо Өмнөговь аймагт нүүрс зөөдөг том автомашин жолоодож байгаа. Баасанжавын хувьд хүүхдээ хараад гэртээ байгаа. Эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 4 хуудас/,
Гэрч Ц.Үргэнхандын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны зун гэж санаж байна. Өөрийнхөө хаан банкны 5007420738 тоот дансны хуулгыг авч үзэхэд 2015.07.22-ны өдөр байсан гэдгийг мэдсэн. Тэр өдөр ээлжийн амралтаа авчихаад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирчихсэн явж байгаад найз Баасанжавтай уулзахаар Хууль зүйн үйлчилгээний төвийн 3 дугаар давхарт байх Бичил Глобус ХХК-ны байран дэзр буюу ажил дээрээ байхад нь очиж уулзсан. Тэгтэл Мөнхнараа чиний нэр дээр зээл гаргах гэсэн юм гэж хэлэхээр нь болох юм уу гэж асуухад болноо гэж хариулахаар нь болох юм бол тэг тэг гэж хэлсэн. Би тэгээд тэдний ажил дээрээс нь гарч гадуур явж байхад Мөнхнараа 17 цагийн орчим над руу утсаар яриад зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч гэж хэлэхээр нь ажил дээр нь очиж зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Тэгтэл миний Хаан банкны 5007420738 дугаарын дансанд 3700000 төгрөгний орлого орж ирэхээр нь хажуу талын хаан бан круу орж дансанд орсон байсан 3700000 төгрөгийг авч Мөнхнараад өгсөн юм. Мөнхнараа хэлэхдээ чиний нэр дээр зээл гаргах гэсэн юм гэж хэлэхээр нь болохын бол тэг гэж хэлж байсан. Ямар учиртай ямар зээл гаргаж байгаа гэдгийг нь мэдзэгүй. Яагаад миний нэр дээр "Бэрс Капитал" ХХК-наас зээл гаргах болсон талаар мэдэхгүй байна. Мөнхнараа өөрөө мэдэж байгаа байх. Ямар ч байсан зээлийн гэрээ шиг зүйл дээр гарын үсэг зурж байсан. Чиний нэр дээр зээл авч байгаа юм шүү гэж надад хэлж байсан. Ямар ч байсан надаас миний иргэний үнэмлэхийг авч байсан. Өөр материал өгөөгүй байх гэж бодож байна. Баасанжав Мөнхнараа нарын ажил дээр байсан юм чинь Баасанжав хажууд байсан байх гэж бодож байна. Мөнхнараа надад хэлэхдээ манай ээжийн автомашиныг чиний нэр рүү шилжүүлж байгаад чамаас надад итгэмжлэл хийж зээл гаргана гэж хэлж байсан. Тэгээд Тэдний ажлын доор байдаг Нотариатын газар руу орж бичиг баримт бүрдүүлж байсан. Надад тэр талаар хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /3ххийн18 хуудас/,
С.Баасанжавын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдер хүртэл кассын нярав албаи тушаал дээр ажиллаж байгаад хуурамч гэдгийг мэдсээр байж гүйлгээ хийсэн гэдэг шалтгаанаар ажлаас халагдсан. Мөнхнарааг цуг ажипладаг байсан болохоор мэддэг байсан. Мөнхнараа нь салбарын захиралаар манайд томилогдож ирсэн үеэс нь мэдэх болсон. Би “Бэрс Капитал” ХХК-нд кассын нярав албан тушаалд ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдер ажлаасаа гарсан. Тэгэхээр Х.Батболд гэдэг хүний нэр дээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Р.Батжаргал нэрээр, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2527 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4000000 төгрөгийг Б.Мягмардорж нэрээр хуурамч баримт бүрдүүлэн зээл гаргасан талаар мэдэхгүй байна. Яагаад гэвэл эдгээр зээлийг гаргах үед би ажлаас гарчихсан байсан юм. Харин С.Золзаяа, П.Цэвэлмаа нэрээр зээл гарсан асуудлыг мэдэж байна. Цэвэлмаа гэдэг хүн манай аав Сугарын төрсен дүү байгаа юм. Энэ хүн аймгийн Төв номын санд үйлчлэгч, Харуул ажил хийдэг юм. Цэвэлмаа эгчийн нэр дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй учир зээл авмаар байна гэж 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр захирал Менхнараа бид 2-ыг ажил дээр байхад ирж уулзсан. Тэгээд уулзаад 100000 төгрөг өгье 3500000 төгрөгний зээл гаргаад өгөөч гэж хэлэхэд Мөнхнараа эргээд уулзъя гэж хэлээд Цэвалмаа эгчийг гаргасан юм. Үүнээс хойш 2 цагийн дараа Мөнхнараа захирал шүүгээнээсээ хаагдсан зээлийн материал гаргаж ирээд энэ автомашиныг ашиглан Цэвэлмаа эгчийн нэр дээр зээлийн материал бэлд гэж үлдээхээр нь материалыг хуурамчаар бүрдүүлж Цэвэлмаа эгчийг дуудаж гарын үсэг зуруулж Цэвэлмаа эгчийн данс руу 3500000 төгрөгний гүйлгээг би хийсэн юм. Үүнээс хойш буюу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2271 ӨВР улсын дугаартай “Тоёота Королла” маркийн автомашины эзэмшигч Цэвээн гэдэг хүн ажил дээр ирээд автомашинаа нэр дээрээ шилжүүлж авъя гэж хэлэхэд Мөнхнараа надад бичгийг нь хийгээд явуулчих гэж хэлэхэзр нь би нэр дээрээ шилжүупэх бичгийг нь хийж өгөхөд Мөнхнараа тамгаа дараад явуулсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа Бэрс Капитал ХХК-ны төвөөс авто тзэврийн үндзсний төвөөс энэ автомашин манай нэр дээр байна уу гэж лавлагаа авахад зээл олгочихсон байсан, зээлийн төлөлт дуусаагүй байсан тэзврийн хэрэгсзл Цэвээний нэр дээр шилжчихсэн байсныг мэдээд гүйцэтгэх захирал Отгонсүх надаас юу болоод байгаа юм бэ гэж асуухаар нь болсон асуудлын талаар хэлэхэд барьцаанд байгаа тээврийн хэрэгсэл гэдгийг мэдсээр байж тухайн автомашиныг чөлөөлж өгсөн, хуурамч зээлийн шилжүүлгийг хийсэн гэж намайг ажлаас тэр өдрөө халсан. Намайг ажлаас халахад нь үүнийг салбарын захирал Мэнхнараагийн гаргасан шийдвэрийн дагуу би ийм үйлдэл хийсэн шүү дээ гэж захирал Отгонсүхэд чи ажлын байрны тодорхойлолтоо ойлгоогүй байна, тэр хамаагүй гэж хэлж байсан. Өнөөдрийн байдлаар Цэвэлмаа эгч зээлээ төлж дуусгаагүй байгаа. Хэдэн төгрөг дутуу байгаа гэдгийг сайн мэдэхгүй байна. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би ажил дээрэз байж байсан чинь Мөнхнараа намайг найзуудаас чинь зээл аваад мөнгийг нь өгчих хүн байна уу дансаар нь менгө оруулаад гаргаад авчихмаар байна гэж хэлэхээр нь Золзаяа гэдэг найз байгаа гэж хэлээд Золзаяагийн rap утас руу залгаж Мөнхнараа чиний нэр дээр зээл аваад чиний дансаар менгө авчихья гэж байна гэж хэлэхэд Золзаяа эхлээд зөвшөөрөөгүй. Би тэгээд захирал Мөнхнараад Золзаяа зөвшөөрөхгүй байна гэж хэлэхэд би тэгвэл өөрөө утсаар яръя гэж хэлээд Золзаяа руу өөрөө залгаж утсаар ярьж байсан. Тэгээд Золзаяа зөвшөөрөхөд захирал Мөнхнараа зээлийн материал бүрдүүлж Золзаяагийн данс руу 2400000 төгрөг хийчих гэж хэлэхээр нь би данс руу нь тухайн мөнгийг хийсэн. Тухайн гэрээн дээр Золзаяа би гарын үсэг зурахгүй гэж хэлэхэд захирал Мөнхнараа өөрөө гарын үсгээ дуурайлгаад зурчихсан юм. ...Анх зээл авахад Мөнхнараатай ярилцаж тохиролцож байгаад хуурамч зээл авсан асуудал байхгүй. Тухайн 2400000 төгрөгийг Мөнхнараа өөрөө авсан. Миний хувьд энэ мөнгөнөөс аваагүй. Мөнхнараа уг зээлийг гаргачихаад Золзаяагийн данснаас Золзаяагаар авхуулж тэр мөнгөө өөрөө авсан байсан. Харин 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр намайг ажлаас халагдахад Мөнхнараа чи хаашдаа ажлаасаа гарч байгаа юм чинь бүх хуурамч зээлийг чи үүрээд гарчих, одоо угаасаа баригдах нь тодорхой би чамд 1000000 төгрөг өгье гээд байхаар нь би үгүй гэж хэлсэн. 2016 оны 01 дүгээр сард Мөнхнараа над руу утсаар яриад бүх зээлүүд баригдчихсан ерөнхий захирал чам руу ярьсан уу? Би чамд 1000000 төгрөг өгье, чи бүгдийг нь үүрээд гарчих гэж хэлэхээр нь үгүй гэж хэлсэн. Ингэж ярьж байхдаа би чамд 6500000 төгрөг хүнээр явуулъя, ноогдол ашиг буухаар үлдсэн 350000 тегрөг өгье гэж хэлээд байсан. Би үүнийг ерөнхий захирал Отгонбатад Мөнхнараа ингэж над руу утсаар яриад байх юм гэж хэлсэн. ...Мөнхнараа худлаа ярьж байна. Ямар нэгэн зээлийг захирал Мөнхнараагийн гарын үсэг болон тамга тэмдэггүйгээр огт гардаггүй. Тийм болохоор Мөнхнараа гарын үсэг зурсны дараа би тухайн мөнгийг Цэвэлмаагийн данс руу шилжүулсэн юм. Энэ нь Мөнхнараагийн шийдвэрээр шилжүүлсэн мөнгө байгаа юм...” гэсэн тайлбар /1хх-ийн 71-72 хуудас/,
Б.Мөнхнараагийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цуг ажилладаг байсан Отгонбаярын хамтаар гадуур ажлаар явж байсан. Тэгтэл Баасанжав над руу утсаар яриад Корола маркын автомашиныг 3500000 төгрөгний барьцаанд тавьж манай эгч зээл авах гэж байгаа юм гэж хэлэхээр нь би Баасанжавд зээлийг нь гаргачих гэж хэлээд гар утсаар зөвшөөрөл өгсөн юм. Тухайн үед уг зээлийг хуурамч зээл байна гэдгийг нь мэдээгүй байсан. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баасанжав ажлаас халагдсан. Тэр үед над дээр Цэвэлмаа гэдэг хүн ирж уулзаж 3500000 төгрөгний зээл авсан, би гэхдээ тэр мөнгийг аваагүй Баасанжавд мөнгө өгөх ёстой байсан болохоор тухайн зээлсэн 3500000 төгрөгийг Баасанжав авсан гэж надад хэлсэн юм. Тэгээд хуурамч зээл гарсан байна гэдгийг нь мэдсэн юм. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс нэлээн хэд хоногийн өмнө би албаны мөнгөнөөс 1400000 төгрөг авч хамт ажиллаж байсан Тунгалаг гэдэг найздаа өгсөн юм. Тунгалаг надаас мөнгө авахдаа би зээл хаах гэсэн юм мөнгө олоод өгөөч гэж хэлэхээр нь би түүнд мөнгө өгсөн юм. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болоход Тунгалаг надаас зээлсэн мөнгөө өгөөгүй юм. Энэ тухайгаа Баасанжавд хэлсэн чинь би бас бэлэн орлогоноос 1000000 төгрөг авчихсан байгаа гэж хэлэхээр нь хоорондоо ярилцаж байгаад Баасанжавын найз Золзаяагийн нэр дээр 2400000 төгрөгний зээлийн гэрээ хийж тухайн мөнгийг авч өмнө нь авсан байсан мөнгөө Баасанжав бид 2 төлсөн юм. Тухайн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Тунгалаг надаас авсан 1400000 төгрөгөө буцааж өгсөн болохоор тэр мөнгөнөөс Золзаяагийн нэр дээр авсан байсан зээлийн 800000 гаран төгрөгний төлөлтийг нэг удаа, 260000 төгрөгний төлөлтийг тус тус хийсэн. Харин Баасажав үлдэгдэл 1000000 төгрөгний төлөлтийг өнөөдрийг хүртэл хийгээгүй байна лээ. 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би автомашинтай явж байгаад аваарт орсны дараа найз Батзоригоос 2000000 төгрөг зээлсэн байсан. Энэ мөнгийг өгөхийн тулд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр таньдаг найз Батболдын нэр дээр 09-03 ӨВР улсын дугаартай, Тоёота Приус маркын автомашиныг барьцаалсан мэтээр 2500000 төгрөгний хуурамч зээл гаргаж, уг мөнгөнөөс 1000000 төгрөгийг Батзоригт шилжүүлсэн. Би өмнө нь Улаанбаатар хотод байдаг “Cap шинэ” нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас цалингийн зээл авсан байсан. Тэр зээлийн үлдэгдэл гэж 636000 төгрөгний төлөлт хийсэн. Үлдэгдэл мөнгийг хувьдаа хэрэглэсэн. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 94-42 ӨВР улсын дугаартай “Ланд 80” маркийн автомашин барьцаалсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж өөрийн төрсөн аав Батжаргалын нэр дээр 1500000 төгрөгний зээп авсан. Тэр үед аав Батжаргал намайг эргэхээр Өверхангай аймагт над дээр ирчихсэн байсан болохоор түүний бичиг баримтыг хэлэлгүй авч данс руу нь 1500000 төгрөг шилжүүлж тэр мөнгийг би өөрөө авсан. Тэр мөнгөнөөс Батзоригоос зээлсзн байсан мөнгөнийхөө үлдэгдэл болох 1000000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 500000 төгрөгийг Батболдын нэр дээр авсан байсан зээлийн эргэн төлөлт болох 250000 төгрөгний төлөлт хийсэн. Үлдэгдэл мөнгийг нь би хувьдаа хэрэглэсэн. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 86-66 ӨВР улсын дугаартай, “Ланд-80” маркийн автомашин барьцаалсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн Мягмардорж гэдэг хүний нэр дээр 4000000 төгрөгний зээл авсан. 2015 оны 07 дугаар сарын дундуур ээж Баярмаагийн нэр дээр байсан 58-26 УНИ улсын дугаартай, “Тоёота Приус-11” маркын автомашиныг барьцаанд тавьж зээл авсан байсан. Тэр зээлийг 3700000 төгрөг өгч хаасан юм. Надад миний нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. ...Манай хүү 5 настай, аав Давааням гэдэг хүний нэр дээр байдаг. Давааням гэдэг запуутай албан ёсны гэр бүлийн батлахтай байж байгаад одоогоос 5 жилийн өмнө салсан. Албан ёсоор одоогоос 1 жилийн өмнө шүүхзэр орж салсан байгаа. ...Би учруулсан хохирлоо барагдуулна. Би Бичил Глобус ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд ажилласан 500000 төгрөгний цалин авах ёстой мөн 2014, 2015 оны ээлжийн амралтаа аваагүй байгаа. Түүний мөнгө гэж 600000 орчим төгрөг, 2015 оны ноогдол ашиг болох 1800000 төгрөг зэргийг хасуулаад үлдсэн мөнгийг нь төлж барагдуулах болно. ...Би осолд орсны улмаас бие өвдөж эмчилгээ хийлгэхэд мөнгө хэрэгтэй болсон, мөн дээр нь цалингийн зээлээ хааж байгаад буцааж зээл авч байгаад дээрх мөнгөнүүдийг төлж барагдуулна гэж бодож байсан. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй болоод ийм үйлдэл хийх болсон. ...Мягмардорж ОХУ-д байгаа. Тэнд оюутан юм байна лээ. Түүнтэй холбоо барихад 2016 оны 07 дугаар сард Монголд ирнэ гэж хэлж байсан. Өвөрхангай аймагт байдаг найз нөхөд болон гэрийн хаяг зэргийг нь мэдэхгүй...” гэсэн тайлбар /1хх-ийн 81-82 хуудас/,
“Бичил глобус групп” ХХК-ий дотоод хяналт шалгалтын дүгнэлт /1хх-ийн 6-12/,
Шүүгдэгч С.Баасанжавын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 78-79, 84-85/,
Шүүгдэгч Б.Мөнхнараагийн мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 73-74, 76-77 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1хх-ийн 1/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 3/,
“Бэрс Капитал” ХХК-ний гүйцэтгэх захирал С.Отгонбатын цагдаагийн байгуулагад гаргасан өргөдөл /1хх-ийн 4-5/,
86-66 ӨВР улсын дугаартай, Тоёота Land Cruiser-80 маркийн автомашины техникийн тодорхойлолт /1хх-ийн 37/,
“Бэрс капитал” ХХК-ний гүйцэтгэх захирал С.Отгонбатын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 15/018 дугаартай Б.Мөнхнараагийн “Албан тушаал жинхлэх” тухай тушаал /1хх-ийн 135, 2хх-ийн 139/, “Бэрс капитал” ХХК-ний гүйцэтгэх захирал С.Отгонбатын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15/009 дугаартай Б.Мөнхнарааг “Ажилд авах” тухай тушаал /1хх-ийн 136, 2хх-ийн 138/,
“Бэрс капитал” ХХК-ний гүйцэтгэх захирал С.Отгонбатын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16/5 дугаартай Б.Мөнхнараагийн “Албан тушаалыг түдгэлзүүлэх” тухай тушаал /1хх-ийн 138/,
“Бичил Глобус” группын Салбарын захирал албан тушаалын үүрэг хариуцлага, ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 139-143/,
“Бэрс капитал” ХХК-ний гүйцэтгэх захирал С.Отгонбатын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 15/49-А дугаартай С.Баасанжавын “Албан тушаал жинхлэх” тухай тушаал /1хх-ийн 143, 2хх-ийн 136/,
“Бэрс капитал” ХХК-ний гүйцэтгэх захирал С.Отгонбатын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15/3 дугаартай С.Баасанжавыг “Ажилд авах” тухай тушаал /1хх-ийн 144, 2хх-ийн 135/,
“Бэрс капитал” ХХК-ний сахилгын шийтгэл ногдуулах хуудас /1хх-ийн 146-147/,
“Бэрс капитал” ХХК-ний гүйцэтгэх захирал С.Отгонбатын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02/16 дугаартай Б.Мөнхнараад “Ээлжийн амралт олгох” тухай тушаал /1ххийн 158/,
“Бэрс капитал” ХХК-ний гүйцэтгэх захирал С.Отгонбатын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 15/067 дугаартай С.Баасанжавийг “Ажлаас чөлөөлөх” тухай тушаал /1хх-ийн 224, 2хх-ийн 137/,
“Бэрс капитал” ХХК-ний гүйцэтгэх захирал С.Отгонбатын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29/16 дугаартай Б.Мөнхнарааг “Ажлаас чөлөөлөх” тухай тушаал /2хх-ийн 141/,
П.Цэвэлмаа нэрээр авсан хуурамч зээлийн баримт болон барьцаалсан 22-71 ӨВР улсын дугаартай “Тоёота Королла” автомашины зээлийн баримт /1хх-ийн 162-168, 169181/,
Р.Батжаргал нэрээр авсан хуурамч зээлийн баримт болон барьцаалсан 94-42 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” автомашины зээлийн баримт /1хх-ийн 183-189, 190198/,
Б.Бямбадорж нэрээр авсан хуурамж зээлийн баримт болон барьцаалсан 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” автомашины зээлийн баримт /1хх-ийн 200-205, 206-211/,
Х.Батболд нэрээр авсан хуурамж зээлийн баримт болон барьцаалсан 09-03 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” автомашины зээлийн баримт /1хх-ийн 214-223, 229-241/,
С.Золзаяа нэрээр авсан хуурамж зээлийн баримт болон барьцаалсан 07-84 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” автомашины зээлийн баримт /1хх-ийн 242-2хх-ийн 4, 513/,
Харилцагчийн дансны хуулга /2хх-ийн 14-18, 27-37 хуудас/,
С.Золзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаартай тогтоол /2хх-ийн 51-53 хуудас/,
“Бичил Глобус Групп”-ын салбарын захирал албан тушаалын үүрэг хариуцлага, ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 166-169 хуудас/,
“Бичил Глобус” групп, “Бэрс Капитал” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанууд /2хх-ийн 118-133 хуудас/, Хаан банкны “Интернэт банк”-ны харилцагчийн дансны хуулга /3хх-ийн 6-8, 21-22 хуудас/,
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 27-37, 3хх-ийн 13-16, 19-20 хуудас/,
С.Золзаяа, С.Отгонбаатар, Ц.Үргэнханд нарын нэрээр “Бэрс Капитал ХХК”-иас авсан зээлийн материалууд /3хх-ийн 24-44 хуудас/,
Шүүгдэгч Б.Мөнхнараагийн хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 93/, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 94/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар 95/, хүү Д.Идэрхангайн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 96/, охин М.Эрдэнэболорын төрсний гэрчилгээний хуулбар /2хх-ийн 95/, Монгол Улсын Их Сургуулийн “Бизнесийн менежмент”-ийн бакалаврын диплом /3хх-ийн 63-64 хуудас/, ажлын байрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /2хх-ийн 112-116 хуудас/,
Шүүгдэгч С.Баасанжавын хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 90/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 91/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 92/, Монгол Улсын Их Сургууль “Орхон аймаг дахь салбар сургуулийн Нягтлан бодогч”-ийн бакалаврын диплом /3хх-ийн 65-66/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Б.Билгүүнтунгалагийн төрсний гэрчилгээний хуулбар /3хх-ийн 67/ “Бичил Глобус групп” ХХК-ийн кассын няравын ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 149-151/,
Хаан банкны 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн С.Баасанжаваас “Бэрс Капитал” ХХК-д 4500000 төгрөгийн төлсөн тухай 2 хуудас банкны орлогын баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Мөнхнараа нь “Бэрс капитал” ХХК-ий Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа тус салбарын кассын нярав С.Баасанжавтай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг "Хууль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс Капитал" ХХК-ийн байранд тус компаниас иргэн П.Цэвэлмаа нь 22-71 ӨВР улсын дугаартай “Тоёота Королла” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, 3500000 төгрөгийг завшсан,
Мөн С.Баасанжавтай бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг "Хууль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс Капитал" ХХК-ийн байранд, тус компаниас иргэн С.Золзаяа нь 07-84 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг завшсан,
2015 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр хууль зүйн үйлчилгээний төвд байрлах “Бэрс капитал” ХХК-ий байранд тус компанийн кассын орлого болох 1400000 төгрөгийг кассын нярав С.Баасанжаваас Түр өгөөч, маргааш нөгөөдрөөс буцаагаад хийнэ гэж хэлж авч завшсан, Давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг "Хүуль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс Капитал" ХХК-ийн байранд, тус компаниас иргэн Х.Батболд нь 09-03 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг завшсан,
Давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг "Хууль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс Капитал" ХХК-ийн байранд, тус компаниас иргэн Р.Батжаргал нь 94-42 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-80” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг завшсан,
Давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг "Хууль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс Капитал" ХХК-ийн байранд, тус компаниас иргэн Б.Мягмардорж нь 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-80” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг завшсан,
Шүүгдэгч Баасанжав нь “Бэрс капитал” ХХК-ий Өвөрхангай аймаг дахь салбарын кассын няраваар ажиллаж байхдаа тус салбарын эрхлэгч Б.Мөнхнараатай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг "Хууль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс Капитал" ХХК-ийн байранд, тус компаниас иргэн П.Цэвэлмаа нь 22-71 ӨВР улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, 3500000 /Гурван сая таван зуун мянга/ төгрөгийг завшсан,
Мөн Б.Мөнхнараатай бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг "Хууль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс Капитал" ХХК-ийн байранд тус компаниас иргэн С.Золзаяа нь 07-84 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, 2400000 /Хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг завшсан,
2015 оны 03 дугаар сарын 16-наас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, "Хууль зүйн үйлчилгээний төв"-д байрлах "Бэрс капитал" ХХК-ийн байранд, тус компанийн кассын орлого болох 1000000 /Нэг сая/ төгрөгийг бэлнээр авч завшсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Бямба, Ж.Ганбаяр нарын өгсөн “Мөнхнараа, Баасанжав нарын хууль бус үйлдлийн улмаас “Бэрс капитал” ХХК-д хохирол учирсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Отгонбаярын “...Б.Мөнхнараа, С.Баасанжав нар нь “Бэрс Капитал” ХХК-ний нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байсан болохоор мөн “Бэрс Капитал” ХХК-ний албаны бланк, гэрээг ашиглан “Бэрс Капитал” ХХКнд хохирол учруулсан юм. Харин манай компани гэрээнд заасны дагуу хүү тооцож 16006974 төгрөг нэхэмжилж байгаа. Одоогийн байдлаар нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна...” /2хх-103-104/, хохирогч Г.Бямбын “...Б.Мөнхнараа нь салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа манай компаниас зээлийн материал бүрдүүлж 5 удаагийн үйлдлээр нийт 13900000 төгрөгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон. Б.Мөнхнараа нь компаний нэр дээр байгаа автомашиныг ашиглан 2533 зээлийн гэрээний дугаартай Х.Батболд гэдэг хүний дээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 09-03 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг барьцаалсан мэтээр хуурамч зээлийн материал бүрдүүлэн 2500000 төгрөгийг Х.Батболдын Хаан Банкны 5007450945 дугаарын дансаар гүйлгээ хийж өөрөө авсан байсан. …94-42 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашин компаний нэр дээр байгааг ашиглан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Р.Батжаргал нэрээр 2418 зээлийн гэрээний дугаартай гэрээ байгуулж 94-42 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашиныг барьцаалан, хуурамчаар зээлийн материал бүрдүүлж, 1500000 төгрөгийг Р.Батжаргалын Хаан банкны 5005452559 дансаар гүйлгээ хийж өөртөө авсан байсан. Р.Батжаргал гэдэг хүн нь Б.Мөнхнараагийн төрсөн аав байсан. …2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1959 зээлийн гэрээ байгуулан С.Золзаяа нэрээр 07-84 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг барьцаалан хуурамчаар зээлийн материал бүрдүүлж 2400000 төгрөгийг С.Золзаяагийн Хаан банкны 5540377055 дансаар гүйлгээ хийгдэж мөнгийг өөртөө авсан байсан. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2527 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4000000 төгрөгийг Б.Мягмардорж нэрээр 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашиныг барьцаалан, хуурамчаар зээлийн материал бүрдүүлж 4000000 төгрөг Б.Мягмардоржийн Хаан банкны 5540392959 дугаарын дансаар авсан байсан. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1731 дугаартай зээлийн гэрээ байгуулан П.Цэвэлмаа нэрээр 22-71 ӨВР улсын дугаартай “Тоёота Королла” маркийн автомашиныг барьцаалан хуурамч зээлийн материал бүрдүүлэн 3500000 төгрөгийг П.Цэвэлмаагийн Хаан банкны 5540001626 дугаарын дансаар гүйлгээ хийгдсэн байсан. Ингээд нийт 13900000 төгрөгийн хуурамч зээлийн гэрээ хийж Б.Мөнхнараа нь хувьдаа завшсан байсан. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Золзаяа нэрээр 90000 төгрөг бэлнээр, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 833500 төгрөгийг Хаан банкны дансаар, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 200000 төгрөгийн төлөлтийг Хаан банкны дансаар тус тус хийсэн байсан. Одоо уг хүний нэрээр 1581000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Батболд нэр дээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2500000 төгрөгийн зээл гаргасан байсан. Үүнээс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 281000 төгрөгийн төлөлт Хаан банкны дансаар хийсэн. Өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй байсан. Хуурамч зээлийн гэрээ байгуулж манай компанид 13900000 төгрөгийн хохирол учруулснаас өмнө хэлсэнчлэн тодорхой хэмжээний төлөлт хийж өнөөдрийн байдлаар 12983000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Уг хуурамч зээлүүд бүгд хугацаа хэтэрсэн зээлд орж явж байгаа. Тийм болохоор хугацаа хэтэрснээс хойш нэмэгдүүлсэн хүүгээр тооцож нийт 16006974 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа...” /2хх-105-107/, гэрч Д.Бямбадоржийн “...Би Р.Батжаргал гэдэг хүнийг миний автомашиныг барьцаалж зээл авсан талаар огт мэдэхгүй. Би нийт 2 удаа л зээл авч буцаагаад төлчихсөн байгаа...” /1хх-24/, гэрч Ц.Цэвээний “...Би П.Цэвэлмаа гэх хүнийг танихгүй. 22-71 ӨВР улсын дугаартай “Королла Аксио” маркийн автомашин барьцаанд тавьж П.Цэвэлмаа гэдэг хүн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3500000 төгрөгийн зээл “Бэрс Капитал” ХХК-ний нэр дээр П.Цэвэлмаа гэх хүний нэр дээр зээл авсан талаар мэдэх зүйл байхгүй. Одоо миний автомашин “Бэрс Капитал” ХХК-ний нэр дээр байгаа...” /1хх-27/, гэрч П.Цэвэлмаагийн "...Одоогоос 2 жил гаруйн өмнө гэж санаж байна, би Баасанжаваас 2000000 төгрөг зээлсэн байсан юм. Тэр мөнгийг Баасанжав хаанаас авч надад зээлж өгч байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед Баасанжав нөхөртэйгөө явж байсан. Би Баасанжаваас мөнгө зээлээч гэж өмнө нь гуйж байсан. Мөнгө өгөхдөө 1 сарын 10 хувийн хүүтэй шүү гэж хэлж байсан. Би мөнгө авснаасаа хойш зээлсэн мөнгөний хүү гэж сар бүр өгч байсан. Одоо хэдэн төгрөгийн хүү өгснөө санахгүй байна. Одоогоос 1 жил гарны өмнө 1000000 төгрөг өгч байсан. Үлдсэн мөнгийг өгөх гээд хүүхдүүдээсээ мөнгө зээлж 1200000 төгрөг бэлдчихээд түүнд хэлэхэд хүү нь дутуу байна. Гүйцээж авна гэж хэлж байсан. Үүнээс хойш та өөрийнхөө нэр дээр автомашин ол, таны нэр дээр зээл авч би өөрийнхөө мөнгийг авна гээд байхаар нь надад машин олдохгүй байна гэж хэлж байсан. Үүний дараа над руу залгаад таны зээлсэн мөнгөний чинь хүү 3500000 төгрөг болсон байгаа шүү гэж хэлэхээр нь арай ч ийм өндөр болохгүй байх шүү гэж хэлж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Баасанжав над руу утсаар яриад ажил дээр хүрээд ир гэж дуудахаар нь Хууль зүйн хэлтсийн 2 дугаар давхарт байх түүний ажил дээр нь яваад очсон чинь ажил дээрээ ганцаараа байсан. Би зээлийн барьцаанд тавих машин олчихлоо, таны нэр дээр 3500000 төгрөгийн зээл авахаар болчихлоо. Одоо таны дансанд 3500000 төгрөг орно. Та банк хаахаас өмнө банкнаас уг мөнгийг аваад хүрээд ир гэж хэлэхээр нь би Хаан банкин дээр очоод дансанд орсон байсан 3500000 төгрөгийг авч Баасанжавт өгсөн. Тэр үед “та энэ мөнгийг төлж дуусгана шүү” гэж хэлэхээр нь би энэ мөнгө арай их байна. Ядаж 2400000 байж болдоггүй юм уу гэж асуухад үгүй ээ, хүүгийн хүү гэж ийм болчихсон байгаа. Ямар ч боломж байхгүй гэж надад хэлж байсан. Ямар автомашин барьцаалсан гэдгийг нь мэдэхгүй байна. Миний нэр дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй. Баасанжав ямар автомашин дээр зээл гаргасан гэдгийг өөрөө мэдэж байгаа. Баасанжав л тэр зээлийг надад бүрдүүлж өгсөн. Баасанжаваас авсан мөнгөний хүүгийн хүү гэж ийм өндөр болсон юм байх гэж бодож, тухайн байгууллагыг хохиролгүй болгоно гэж бодоод хүү төлнө гэж хэлдэг байсан. Би тэр 3500000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй..." /1хх-29-30/, гэрч С.Золзаяагийн "...Би уг зээлийг аваагүй. Надад 07-84 ӨВР улсын дугаартай автомашин байхгүй. 2015 оны 10 сарын 22-ны өдөр над руу эхлээд Баасанжав ярьж манай эрхлэгч Мөнхнараа чиний нэр дээр зээл авчихъя, чиний нэрээр зээл гаргая гээд байна гэж хэлэхээр нь “би юу яриад байгаа юм бэ, би зөвшөөрөхгүй” гэж хэлээд утсаа салгасан. Хэсэг байж байгаад 17 цаг өнгөрч байхад гэж санаж байна Мөнхнараа над руу утсаар яриад чиний данс руу 2400000 төгрөг хийчихлээ, энэ мөнгийг данснаасаа аваад өгөөч гэж хэлэхээр нь би Хаан банкин дээр очиж өөрийнхөө 5540377055 дугаарын дансаа шалгасан чинь 2400000 төгрөг орчихсон байхаар нь данснаасаа 2400000 төгрөг авч Мөнхнараад тэр өдрөө баримттай нь хамт өгсөн. Би банкнаас мөнгө авч гарч ирээд шууд Мөнхнараад өгсөн. Мөнхнараа мөнгөө авсны дараа гэрээн дээр гарын үсгээ зурчих гэхээр нь “би зээл аваагүй юм чинь гарын үсэг зурахгүй, юу яриад байгаа юм” гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа Бааанжаваас миний нэр дээр авсан байсан зээлийг хаасан уу гэж асуухад хаачихсан байгаа гэж хэлж байсан. Тэгээд л энэ асуудлаар Мөнхнараа, Баасанжав нартай ярилцаагүй таг чиг болчихсон байсан чинь 2016 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос Бичил Глобусаас ярьж байна өөрийн чинь нэр дээр зээл байна гэж хэлэхээр нь л тэр зээл төлөгдөөгүй байгаа гэдгийг мэдсэн. Би тухайн үед хуурамч зээлийн гэрээ үйлдэж миний нэр дээр зээл гаргасан гэдгийг мэдээгүй байсан. Тэр үед Мөнхнараа надад хэлэхдээ чиний данс руу мөнгө оруулаад гаргая гэж хэлээд мөнгө авч байсан юм. Харин дараа нь миний нэр дээр хуурамч зээлийн гэрээ байгуулж миний нэрээр зээл авсан гэдгийг Мөнхнараа надад хэлж байсан юм. Би түүнийг сонсчихоод миний нэр дээр авсан зээлээ хурдан төлж барагдуулаарай гэж хэлж байсан. Би анхнаасаа миний нэр дээр хуурамч зээлийн гэрээ хийж мөнгө авсан гэдгийг мэдсэн байсан бол тэр мөнгийг Мөнхнараад банкнаас авч өгөхгүй байх байсан. ...“Мөнхнарааг Баасанжав тэр зээлнээс 1000000 төгрөг авсан гэж хэлэхэд тийм үү гээд Баасанжавд чи энэ талаар надад хэлэхгүй яасан юм бэ, би зөвхөн Мөнхнарааг авсан юм байх гэж бодоод байсан шүү дээ гэж Баасанжаваас асуусан чинь үнэн гэж надад хэлж байсан..." /1хх-33-34/, гэрч Д.Болдбаатарын “...Манай хүүхдийн нэр дээр 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашин байхгүй. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.Мягмардорж 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд80” маркийн автомашин барьцаалан хуурамч зээлийн материал бүрдүүлж 4000000 төгрөгийн зээл авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би Мягмардоржтой цагдаагаас асуугаад байна гэж утсаар ярихад өвөл амралтаар ирчихсэн байхад Мөнхнараа гэдэг таньдаг эмэгтэй надад бичиг баримт байхгүй байна, чи дансныхаа дугаарыг өгч байгаач, чиний дансанд мөнгө хийгээд авъя гэж хэлээд миний данс руу мөнгө хийж тэр мөнгийг Мөнхнараа гэдэг эмэгтэй өөрөө авсан гэж хэлж байсан. Ямар учиртай мөнгө яаж авсан талаар мэдэхгүй гэж хэлж байсан...” /1хх-35/, гэрч Н.Дүүрэнжаргалын "...Би Б.Мягмардорж гэдэг хүнийг танихгүй. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 86-66 ӨВР улсын дагаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашиныг Б.Мягмардорж гэх хүний нэр дээр 4000000 төгрөгийн зээлийг “Бэрс Капитал” ХХК-иас авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би өөрийнхөө уг автомашиныг “Бэрс Капитал” ХХК-ий нэр дээр шилжүүлчихсэн байгаа болохоор энэ талаар мэдэх зүйл байхгүй..." /1хх-36/, гэрч Х.Батболдын "...Мөнхнараа надаас данс байгаа юу, одоо карт чинь өөрт чинь байгаа юу байгаа бол дансанд чинь мөнгө хийгээд гаргаж авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хаан банкинд данстай гэж хэлсэн чинь миний данс руу мөнгө шилжүүлэхээр. болоод хоолоо идэж дуусаад ресторанаас гараад иргэний үнэмлэхийг минь аваад ажил руугаа орсон. Ажил руугаа ороод 10-20 минут болоод гарч ирээд за болчихлоо, одоо хэсэг хүлээж байгаад дансанд чинь мөнгө орно. Мөнгө орохоор нь би авъя гээд надтай хамт Хаан банкинд оочирлосон. Тэгээд би данснаасаа 2500000 төгрөгийг бэлнээр нь Мөнхнараад гаргаж өгчихөөд орой 18 цагийн автобусаар Улаанбаатар хот руу хөдлөөд Мөнхнараа Өвөрхангай аймагт үлдсэн. Миний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байгаа. Би Хаан банкинд 5007450945 дугаарын данстай. Миний Хаан банкны дансанд 2500000 төгрөг хийсэн өдрөө 1 хуудас цаасны доор байсан зээлдэгчийн гарын үсэг гэсний ард зуруулсан. Тухайн үед би яагаад зурж байгаа юм бэ, надад дараа нь хамаагүй биз дээ гэсэн чинь зүгээрээ хэд хоногоос болно. Манайхаас зээл авсан хүний зээлийн хугацаа нь дуусч байгаа юм, тэрийг төлнө гэж байсан. Би уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй..." /1хх-41-42/, гэрч Д.Чинзоригийн "...2016 оны 03 дугаар сарын эхээр “Бичил Глобус” ХХК дээр очиж бичиг баримтаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэсэн чинь Бямба гэдэг эмэгтэй чиний автомашиныг барьцаалан өөр хүнд зээл олгосон байна лээ гэж хэлэхээр нь л энэ талаар мэдсэн. Би Мөнхнараа, Баасанжав гэх хүмүүсийг танихгүй, зээл авахдаа л ажлын шугамаар уулзаж байсан..." /1хх-44/, гэрч Г.Юмсүрэнгийн "...Цэвэлмаагийн барьцаалсан байсан 22-71 ӨВР улсын дугаартай “Тоёота Аксио” автомашин өмнө нь тухайн автомашины эзэмшигч нь зээлээ аваад тухайн зээлээ хаачихсан байсан автомашин дээр хуурамч материал бүрдүүлж зээл гаргасан байсан болохыг мэдсэн. Тэгээд үүнээс нь хөөгөөд үзэхэд 5 автомашиныг дээрх аргаар нийт 5 хүний нэр дээр зээл гаргасан байсан. Энэ талаар Мөнхнараагаас асуухад би хуурамч зээл гаргасан нь үнэн, би буцааж төлнө гэж хэлж байсан. Зээлийн материалыг зээлийн менежер, эрхлэгч хоёр бүрдүүлж, эрхлэгч тухайн материалыг хянаж шалгаад кассын нярав зээлийн материалыг үндэслэж тухайн хүний данс руу мөнгийг нь шилжүүлэх ёстой байдаг юм. Мөн кассын нярав мөнгийг шилжүүлэхдээ материал бүрэн байна уу гэдэгт хяналт тавих ёстой байдаг юм..." /1хх-46-47/, гэрч Д.Зоригсайханы "...Батжаргал гэдэг хүний нэрээр гарсан зээлийг санаж байна. Би тухайн үед цайндаа гарах гээд байж байсан чинь Мөнхнараа надад зээлийн материал өгөхөөр нь тухайн материалыг шалгаж үзэхэд баталгаат гарын үсэг дутуу байсан. Баталгаат гарын үсгийг нь би зуруулах ёстой байдаг юм. Ингээд баталгаат гарын үсгийг Батжаргал гэдэг хүнээр зуруулах гэтэл Мөнхнараа надад хэлэхдээ наад хүн чинь өөрөө ирээд гарын үсэг зурна, чи мөнгийг нь шилжүүлчихээд надад наад материалаа үлдээчих, би гарын үсгийг нь нөхөөд зуруулна гэж хэлэхээр нь үнэхээр тэгэх юм байхдаа гэж бодоод тухайн зээлийг интернет банкаар шилжүүлчихсэн юм..."/1хх-52/, гэрч Б.Мягмардоржийн "...Мөнхнараа нь намайг автомашиндаа суулгаад чиний Хаан банкны данс чинь хэд вэ гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэж асуутал чиний дансанд мөнгө хийчихээд буцаагаад авах хэрэг байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө Хаан банкны дансыг 5540392959 гэж хэлсэн. Б.Мөнхнараа нь иргэний үнэмлэхээ өгчих хэрэгтэй гэхээр нь яах гэж байгаа юм гэж асуутал данснаас чинь мөнгө авахад хэрэг болно гэж надад хэлсэн. Тэгээд миний иргэний үнэмлэхийг болон Хаан банкны дансны дугаарыг мэдэж аваад яваад өгсөн. Тэгтэл 14 цагийн орчимд Б.Мөнхнараа нь өрөөндөө ороод бичиг цаас эмхлүүлж байснаа чи энэ дээр гарын үсэг зурчих гээд надад нэг хуудас цаас өгсөн. Би ч тухайн үед яарч явсан болохоор тэр хуудсанд юу гэж бичсэнийг нь уншилгүй гарын үсгээ зурчихсан. Уг бичиг цаасыг харахад ямар нэгэн албан бичиг шиг тамга тэмдэг энэ тэр бол байгаагүй. Би гарын үсгээ зурчихаад тэндээс гарч хүнс барааны зах орчихоод буцаад явж байтал Мөнхнараа нь 16 цагийн орчимд над руу залгаад хаана байна гэхээр нь байгаа газраа хэлтэл очоод авъя гэж хэлээд над дээр ирээд намайг авч яваад төв Хаан банкны салбар дээр хүрч ирээд бид хоёр хамт ороод Мөнхнараа нь миний данснаас 4000000 төгрөг бэлнээр аваад намайг байрны гадна хүргэж өгөөд баярлалаа гэж хэлчихээд явсан. Надад Мөнхнараа ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй..." /2хх-38-39/, гэрч Ж.Тунгалагийн “...Би 2015 оны 09 дүгээр сарын үеэр Мөнхнараагаас 1100000 төгрөгийг зээлсэн. Би тэр мөнгийг Мөнхнараагаас авахдаа Жаргалмаа гээд найзынхаа данс руу хийлгэж авсан. Би 2015 оны 09 дүгээр сарын эхээр зээлж авч байсан яг хэдний өдрийг нь санахгүй байна. Тэр үеэр надад яаралтай бэлэн мөнгөний хэрэг гараад би тэр мөнгийг нь хувьдаа хэрэглээд 2-3 хонуулаад буцаагаад Мөнхнараад өгсөн. Би тухайн үед Мөнхнараагаас тэр мөнгийг найз Жаргалмаагийн Хаан банкны дансаар дамжуулж авч байсан. Мөнхнараа тухайн үед надад мөнгө зээлж байхдаа дэлгүүр ажиллуулдаг эгчээсээ аваад өгчихлөө шүү хурдан буцаагаад явуулчихаарай гэж байсан. Би удаагүй 2-3 хоногийн дараа мөнгийг буцаагаад өгсөн...” /3хх-3/ гэсэн мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1хх-1/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-3/, “Бичил глобус групп” ХХК-ий дотоод хяналт шалгалтын дүгнэлт /1хх-6-12/, П.Цэвэлмаа нэрээр авсан хуурамч зээлийн баримт болон барьцаалсан
22-71 ӨВР улсын дугаартай “Тоёота Королла” автомашины зээлийн баримт /1хх-162-168, 169-181/, Р.Батжаргал нэрээр авсан хуурамч зээлийн баримт болон барьцаалсан 94-42 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” автомашины зээлийн баримт /1хх-183-189, 190198/, Б.Бямбадорж нэрээр авсан хуурамж зээлийн баримт болон барьцаалсан 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” автомашины зээлийн баримт /1хх-200-205, 206-211/, Х.Батболд нэрээр авсан хуурамж зээлийн баримт болон барьцаалсан 09-03 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” автомашины зээлийн баримт /1хх-214-223, 229-241/, С.Золзаяа нэрээр авсан хуурамж зээлийн баримт болон барьцаалсан 07-84 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” автомашины зээлийн баримт /1хх-242, 2хх-4-13/, харилцагчийн дансны хуулга /2хх-14-18, 27-37/, Хаан банкны “Интернэт банк”-ны харилцагчийн дансны хуулга /3хх-ийн 6-8, 21-22/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-13-16, 19-20/, “Бэрс капитал” ХХК-ий гүйцэтгэх захирлын 2015 оны 15/009, 15/028, 15/3, 15/49-А, 15/067, 2016 оны 29/16 тоот тушаалууд, Бичил глобус групп ХХК-ий салбарын захирал, кассын няравын ажлын байрны тодорхойлолт, “Бичил глобус групп” ХХК, “Бэрс капитал” ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм, шүүгдэгч С.Баасанжав, Б.Мөнхнараа нарын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч С.Баасанжав, Б.Мөнхнараа нар нь бусдын нэр дээр хуурамч зээлийн гэрээ байгуулах аргаар аж ахуйн нэгж байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завших гэмт хэргийг үйлдсэн, хуурамч зээлийн гэрээ нь тухайн гэмт хэргийг үйлдэх арга нь болж байх тул шүүгдэгч С.Баасанжав, Б.Мөнхнараа нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар давхар зүйлчлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар шүүгдэгч С.Баасанжав, Б.Мөнхнараа нарт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Баасанжав, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нар “С.Баасанжав нь кассын орлого болох 1000000 /Нэг сая/ төгрөгийг бэлнээр авч завшсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Шүүгдэгч Б.Мөнхнараа нь “Бичил глобус групп” ХХК-ий охин компани болох Бэрс капитал ХХК-ий Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгчээр 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь “Бэрс капитал” ХХК-ий гүйцэтгэх захирлын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15/009 тоот “ажилд авах тухай”, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 15/028 тоот “албан тушаал жинхлэх тухай” тушаал, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29/16 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд, салбарын захирлын ажлын байрны тодорхойлолт зэргээр,
Шүүгдэгч С.Баасанжав нь “Бичил глобус групп” ХХК-ий охин компани болох “Бэрс капитал” ХХК-ий Өвөрхангай аймаг дахь салбарын кассын няраваар 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь “Бэрс капитал” ХХК-ий гүйцэтгэх захирлын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15/3 тоот “ажилд авах тухай”, 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 15/49-А тоот “албан тушаал жинхлэх тухай”, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 15/067 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд, салбарын кассын няравын ажлын байрны тодорхойлолт зэргээр,
“Бэрс капитал” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан, “Бичил глобус групп” ХХК-ий хараат охин компани бөгөөд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээд болох нь хавтаст хэрэгт авагдсан Бичил глобус групп ХХК, Бэрс капитал ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрмээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Мөнхнарааг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд бүлэглэж, давтан үйлдлээр завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан,
Шүүгдэгч С.Баасанжавыг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд бүлэглэж, давтан үйлдлээр завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхээс ял шийтггэл оногдуулахдаа шүүгдэгч С.Баасанжав, Б.Мөнхнараа нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон тэдний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм хор арилаагүй зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Мөнхнараа нь ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, хүү Мөнхнараагийн Эрдэнэболор нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн болох нь хэрэгт авагдсан М.Эрдэнэболорын ¹1107002495 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар Б.Мөнхнараад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Баасанжавын өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт “С.Баасанжав нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 4500000 төгрөгийг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорих ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэж хүсэлт гаргаж байгаа бөгөөд шүүгдэгч С.Баасанжав нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлөөгүй, гэм хорыг арилгаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Мөн өмгөөлөгч Т.Оюунчимэг “С.Баасанжав нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох П.Цэвэлмаагийн нэр дээр хуурамч зээлийн гэрээ байгуулж авсан 3500000 төгрөг, С.Золзаяагийн нэр дээр хуурамч зээлийн гэрээ байгуулж авсан 2400000 төгрөгөөс өөрийн авсан гэх 1000000 төгрөг, нийт 4500000 төгрөгийн хохирлыг төлсөн, хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан үндсэн хохирлын хэмжээнд төлсөн, хүү, алдангийг үндсэн хохиролд тооцохгүй, Шүүгдэгч Б.Мөнхнараагийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд хүү алдангийг тооцно гэсэн зүйл байхгүй, хуурамч зээлийн гэрээ байгуулж авсан үндсэн зээлийн хэмжээгээр хохирлыг тооцох ёстой гэж тус тус тайлбарлаж байгаа болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д “эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан бол хохирлын хэмжээ, түүнийг арилгах, үндэслэл, нөхцлийг Монгол Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар тодорхойлно” гэж заажээ.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасан “хохирлын хэмжээ” гэдэгт Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар эд хөрөнгөнд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамааруулахаар заасан байх тул шүүгдэгч Б.Мөнхнараа, С.Баасанжав нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас “Бэрс капитал” ХХК-д бодит хохирол болон олох ёстой байсан орлого нийт 16006974 төгрөгийн хохирол учирсан байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Г.Бямба нь шүүгдэгч Б.Мөнхнараагийн тус компаниас авах ёстой цалин болох 437670 төгрөгийг хохирлоос хасч тооцох боломжтой гэсэн тул уг мөнгийг шүүгдэгч Б.Мөнхнараагийн хохирлоос хасч тооцон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнараагаас бодит хохирол 8045333 төгрөг, хуримтлагдсан болон нэмэгдүүлсэн хүү 1882651 төгрөг, нийт 9927984 төгрөгийг, шүүгдэгч С.Баасанжаваас хуримтлагдсан болон нэмэгдүүлсэн хүү 1578990 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч “Бэрс капитал” ХХК-д олгож,
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Баасанжав нь хохиролд 4500000 төгрөг, шүүгдэгч Б.Мөнхнараа нь хохиролд 437670 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч С.Баасанжавд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,
Шүүгдэгч Б.Мөнхнараад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248,1,1, 283, 284, 286. 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Мөнхнарааг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд бүлэглэж, давтан үйлдлээр завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан, шүүгдэгч С.Баасанжавыг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд бүлэглэж, давтан үйлдлээр завшсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхнарааг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Баасанжавыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнараад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Баасанжавд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Мөнхнараа, С.Баасанжав нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Баасанжав нь хохиролд 4500000 төгрөг төлсөн, шүүгдэгч Б.Мөнхнараа нь хохиролд 437670 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнараагаас 9927984 төгрөгийг, шүүгдэгч С.Баасанжаваас 1578990 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч "Бэрс капитал" ХХК-д олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнараад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелуүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргах болохыг шүүгдэгч Б.Мөнхнараад мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4, 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мөнхнараад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Баасанжавд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11 Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Баасанжавд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Мөнхнараад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ