| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 166/2024/0226/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/246 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0226/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
улсын яллагч Б.Энхтулга,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2418000000357 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2024 оны 06 сарын 03-ны өдөр хүлээн авсныг, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Данжин овогт**************, (РД:******* ), 1974 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, Урьд:
Сум дундын 7-р шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 252 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн нийцүүлэлтээр суллагдсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Фохов” эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаалдаг газрын сургалтын өрөөнөөс хохирогч*******гийн “Самсунг А54” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 750.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фохов” эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаалдаг газрын сургалтын танхимын өрөөнд ширээн дээрээс хохирогч*******гийн өмчлөлийн “Самсунг А54” маркийн гар утсыг авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл “... -с 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 20 цагийн орчимд Дархан сумын 5-р багт байрлах өөрийн ажлын байран дээрээс Самсунг А54 маркийн гар утас хулгайд алдсан гэх гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол, мэдээллийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 21:45 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв.
Хохирогч*******гийн өгсөн: “...ажлын хурлын өрөөнд ширээний хажууд сууж байгаад бариа заслын өрөөнд орохдоо өөрийн эзэмшлийн Самсунг А54 маркийн гар утас цагаан өнгийн ширээн дээр тавьж орхиод 30 орчим минутын дараа хурлын өрөөнд орж ирээд гар утсаа ширээн дээрээс авах гэхэд байхгүй болохоор нь хамт ажилладаг хүний гар утсаар өөрийн утас руу дуудлага хийхэд 2 дуудаад холбогдох боломжгүй болсон.” (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...саарал өнгийн кепк саравчтай малгай, хар өнгийн цамц, хар өнгийн өмд, ул хэсэг нь цагаан өнгөтэй хар өнгийн гутал өмссөн эрэгтэй хүн цайвар шаргал өнгийн шалтай өрөөний ертөнцийн зүгээр баруун талд байрлах цагаан ширээний ертөнцийн зүгээр зүүн хойд талын булангийн хажууд зогсож баруун гараараа цагаан өнгийн ширээн дээр байсан хар өнгийн гар утас мэт зүйлийг авч гартаа бариад ертөнцийн зүгээр зүүн өмнө зүг рүү алхаж тухайн өрөөний хаалгаар гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна.” (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
Гэрчгийн өгсөн: “...Камерын бичлэгийг үзлээ. Камерын бичлэгт байгаа хүн******* мөн байна. Биеийн хэлэмж , өмссөн хувцсаар нь таньж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт.” (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
Шүүгдэгч *******ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...согтчихсон явж байгаад Арбатын гудамжинд нэрийг нь санахгүй байна. Нэг байгууллага руу ортол гар утас ширээн дээр харагдаж байхаар нь аваад гарсан. Тэгээд халаасандаа хийгээд явж байсан. Тэгээд тасарчихсан байна лээ санахгүй байна. Утсыг хаана зарснаа санахгүй байна. Нэг сэрэхэд төмөр замын нэг байрны орцонд тасарчихсан хэвтэж байсан. Миний өвөрт Чанар нэртэй архи байсан. Надад архи авах мөнгө байхгүй, тэр утсыг хаана зарснаа санахгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч*******гийн эд хөрөнгөд 750,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь “дансаар 750,000 төгрөг шилжүүлж хохиролгүй болгосон” гэх тайлбарыг бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар
2.1.Талуудын санал, дүгнэлт
Прокурорын санал болгож, шүүгдэгч Шүүгдэгч ******* нь прокурорын шатанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял тохиролцсон. Хэрвээ тохиролцсон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар*******ийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэх хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа: Миний үйлчлүүлэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч тохиролцсон. Миний хувьд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Шүүх рүү шилжүүлснийг мэдээгүй байсан. Шүүгдэгч ******* нь сүрьеэ өвчний улмаас эмчийн хяналтад байдаг тул эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлага үүснэ. Тиймээс шүүхээс бүрэн эрхийнхээ хэмжээнд зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэв.
Шүүгдэгч ******* : Тохиролцсон, миний бие сүрьеэтэй учраас үзлэгийн картыг хуулбарлаж өгсөн. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж өгөхийг хүсэж байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага:
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. болно.
Прокурор нь хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнд яллагдагчаас гаргасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохиролцож, хуульд заасан хүрээ хязгаарын дотор санал гаргасныг яллагдагч ******* хүлээн зөвшөөрснөөр хэргийг шүүхэд ирүүлсэн байх боловч түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт, өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтээр эрүүл мэндийн шалтгаантай байгааг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд “оршин суух газар ажлаа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 179, 178 дахь тал), Эд хөрөнгөтэй эсэх талаарх хураангуй лавлагаа (1-р хавтаст хэргийн 180 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 181 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (2-р хавтаст хэргийн 01-44 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
2.3. Бусад асуудлын талаар
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 (хоёр) жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд “оршин суух газар ажлаа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
6. Шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлээх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН