Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 64

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,  Улсын яллагч Ц.Батзориг,  Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ,  Шүүгдэгч Б.Цэвэлдорж,  Нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Лувсан Тайж овгийн Бирагийн Цэвэлдоржид холбогдох эрүүгийн 201715000073 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                  

      Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1974 оны 09 дүгээр сарын 23-нд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дугаар баг “Арвайн тал” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 1/130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, Лувсан тайж овгийн Бирагийн Цэвэлдорж. /РД:ЙЮ74092313/,  
Шүүгдэгч Б.Цэвэлдорж нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 08 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр баг “Арвайн тал” гэх газар нутаглах хохирогч Б.Бямбыг “намайг хивэг хулгайлдаг гэж бусдад хэлсэн байна” гэх шалтгаанаар түүний зүүн талын хэвлийн тус газар нэг удаа хутгалж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  
ТОДОРХОЙЛОХ нь:  
 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  
Шүүгдэгч Б.Цэвэлдорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.Бямба нь намайг  “Хивэг хулгай хийлээ” гэж хардсан хүн байгаа юм. Энэ гүжир үгнээс болоод уур хүрээд энэ хэргийг үйлдсэн. Энэ залууг би бүх талаар дэмжин тусалж цэрэгт явуулж, гэр орон барьж өгч, шоронгоос уушиг нь устаад гарч ирэхэд эмнэлэгт хүргэж өгч хэвтүүлж бүх талаар л тусалж байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу...” гэв.  
Хохирогч Б.Бямбын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өглөө босоод адууны хивэг зуураад байж байтал манай хажуу талын айлын Б.Цэвэлдорж ах орж ирээд чи намайг хивэг хулгай хийлээ гэж Эрдэнэсүрэнд хэллээ гээд надруу уурлаад байхаар нь би өмнөөс нь бас уурлаад босоод ирсэн чинь Б.Цэвэлдорж ах тонгойх шиг болсон чинь хутга гаргаж ирээд намайг дүрсэн. Тэгэхээр нь та намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд би гарч гүйгээд хажуу талын айл болох С.Мөнхбаатарын гэрт орж шархаа боолгоод багийн эмчийн хамт орой нь аймгийн төвд ирж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,   
Гэрч С.Мөнхбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Би гэртээ унтаж байсан чинь хаалга нүдээд байхаар нь босоод онгойлгоод өгтөл хажуу талын айлын Б.Бямба гэдсээ дараад ороод ирсэн. Тэгээд Б.Цэвэлдорж ах миний гэдэс рүү хутга дүрчих шиг боллоо гэж хэлэхээр нь дээш нь харуулж хэвтүүлээд үзсэн чинь цус гарч байсан. 
Тэгэхээр нь даавуугаар цусыг нь дарж боогоод багийн эмч дуудаад эмч ирээд аймгийн төв рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,  
Гэрч Б.Лхагважавын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Би Эрдэнэсүрэн гэдэг айлд морь тэжээж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр лүүгээ явсан. Тэгээд удалгүй нэг өдөр аймгийн төв дээр явж байсан чинь Эрдэнэсүрэн тааралдаад намайг хивэг хулгай хийсэн байна гэж хэлэхээр нь би хэн тэгж байгаа юм гэж асуусан чинь Б.Бямба тэгж хэлсэн гэхээр нь тэгвэл маргааш буцахдаа хамт Б.Цэвэлдоржийнд очиж уулзана шүү гэж хэлээд маргааш нь Б.Цэвэлдоржийнд Эрдэнэсүрэнтэй хамт очоод бид гурав ярьсан чинь Эрдэнэсүрэн Б.Бямба та хоёрыг манай хивэгнээс хулгай хийж авсан гэж хэлсэн гэж тухайн үед бид нар ярилцаад ойлголцоод би гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,  
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаартай: “... Б.Бямбын биед хэвлийн зүүн хэсгийн хагалгааны шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хурц иртэй, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 810 дугаар хуудас/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 19 дүгээр хуудас/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 67-68 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Цэвэлдоржийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 56-57, 62, 96-97 хуудас/, Шүүгдэгч Б.Цэвэлдоржийн ял шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Цэвэлдоржийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 52-53, 55 дугаар хуудас/ зэрэг болно.,    Шүүгдэгч Б.Цэвэлдорж нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 08 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр баг “Арвайн тал” гэх газар нутаглах хохирогч Б.Бямбыг “намайг хивэг хулгайлдаг гэж бусдад хэлсэн байна” гэх шалтгаанаар түүний зүүн талын хэвлийн тус газар нэг удаа хутгалж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бямбын “... Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өглөө босоод адууны хивэг зуураад байж байтал манай хажуу талын айлын Б.Цэвэлдорж ах орж ирээд чи намайг хивэг хулгай хийлээ гэж Эрдэнэсүрэнд хэллээ гээд надруу уурлаад байхаар нь би өмнөөс нь бас уурлаад босоод ирсэн чинь Б.Цэвэлдорж ах тонгойх шиг болсон чинь хутга гаргаж ирээд намайг дүрсэн. Тэгэхээр нь та намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд би гарч гүйгээд хажуу талын айл болох С.Мөнхбаатарын гэрт орж шархаа боолгоод багийн эмчийн хамт орой нь аймгийн төвд ирж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/, гэрч С.Мөнхбаатарын “... Би гэртээ унтаж байсан чинь хаалга нүдээд байхаар нь босоод онгойлгоод өгтөл манай хажуу талын айлын Б.Бямба гэдсээ дараад ороод ирсэн. Тэгээд Б.Цэвэлдорж ах миний гэдэс рүү хутга дүрчих шиг боллоо гэж хэлэхээр нь дээш нь харуулж хэвтүүлээд үзсэн чинь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/, гэрч Б.Лхагважавын мэдүүлэг /хх-ийн 43/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаартай дүгнэлт /хх-ийн 46/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 19/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-21/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /ххийн 67-68/, Шүүгдэгч Б.Цэвэлдоржийн хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.    
Шүүгдэгч Б.Цэвэлдоржид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Цэвэлдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  
Шүүгдэгч Б.Цэвэлдорж нь 9 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн гэсэн, шүүгдэгч Б.Цэвэлдоржид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдав.  
Шүүгдэгч Б.Цэвэлдорж нь урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/130 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар урьдын шийтгэх тогтоолдоо ялгүй болсон бөгөөд уг хэргийг анх удаа үйлдсэн гэж үзлээ.  
Шүүгдэгч Б.Цэвэлдорж нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Цэвэлдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Цэвэлдоржийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.  
Хэрэгт шүүгдэгч Б.Цэвэлдоржийн эзэмшлийн AG1360811 серийн дугаартай 10000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 см урттай, ажлын хэсэг нь 11 см урт, бариул хэсэг нь 9 см урт, бариул дээрээ 2 ширхэг хадаастай бариулын урд хэсгээр хүрэн өнгийн даавуу ороосон, хүрэн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус  удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Лувсан Тайж овгийн Бирагийн Цэвэлдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Лувсан Тайж овгийн Бирагийн Цэвэлдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр 
173/2017/00054/э  
зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   3. Шүүгдэгч Л.Цэвэлдорж нь нь 9 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.   
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн даавуугаар ороосон, хүрэн өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.   
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Цэвэлдоржийн эзэмшилд байх AG1360811 серийн дугаартай 10.000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн хэрэг бүртгэгчийн  Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Цэвэлдоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч тус батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар шүүгдэгч Б.Цэвэлдоржийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.    

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Цэвэлдоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МАНДАХБАЯР