Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02455

 

 

 

0001 оны 11 сарын 01 өдөр Дугаар 180/ШШ0001/00000Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Андууд хотхон, 00 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Х овогт Д.Г /РД:ХЕ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-0, өөрийн байранд байрлах, НШШГГ-т холбогдох,

Шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо 0 хороолол АОС,00-0 байр 0 тоотод оршин суух, Ч.Р овогт П.Э /РД:ЧЖ00000000/,

Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0А байр, 000 тоот хаягт байршилтай, 50.8 м.кв талбайтай, 0 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б Х.Ч-О нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тус байр нь улсын бүртгэл болон Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй, гараагүй хэний өмч болох нь тодорхойгүй байхад үнэлгээний компани Ганбатын өмч гэж тодорхойлж үнэлгээ хийсэн нь зөвхөн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар нэг талыг барьсан үнэлгээ хийжээ.Мөн үнэлгээний тайландаа 0001 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Д.Г, Х.Ч-О, Э.Билэгт шийдвэр гүйцэтгэгч Ц.Б нар байлцав гэж намайг оролцсон мэтээр худал бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үнэлгээний компани нь хүмүүс гэрт ороогүй бөгөөд харин яаж ингэж гэрийн доторх байршлын зураг авсан нь тодорхойгүй. Үнэлгээг хийхдээ эд зүйлийг нүдээр үзэж үнэлэх ёстой байтал шийдвэр гүйцэтгэгчээс баримт авч түүн дээрээ үнэлгээ гаргасан нь үнэлгээ хийх журмыг ноцтой зөрчсөн байна.

Шинжээчээр томилсон бол шинжээч томилсон тогтоолыг танилцуулах ёстой байтал надад танилцуулаагүй бөгөөд мэдэгдээгүй.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 55.1, 55.0-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид шинжээчийн дүгнэлтийг 0 хоногийн дотор танилцуулж, тэмдэглэл хөтлөөгүй нь төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Мөн үнэлгээг хийхдээ зах зээлийн хандлага гэж судалгаа хийсэн буюу харьцуулсан орон сууц нь хэдэн онд ашиглалтад орсон хэдэн жил ашигласан, элэгдэл хорогдлыг нь яаж тооцсон талаар тодорхойгүй атлаа шинэ баригдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй өмчлөх эрхийн гэрчилгээгүй байртай жишиж үнэлсэн нь ойлгомжгүй байна. Мөн үнэлгээний тайланг танилцуулаагүй бөгөөд шуудангаар хуулбарын хувийг явуулсныг 0001 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хотхоны буюу байрны жижүүр дээрээс олж авлаа, надад үнэлгээ гарсан ирж танилц гэж хэлж мэдэгдээгүй. Иймд Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0А байр, 000 тоот хаягт байршилтай, 50.8 м.кв талбайтай, 0 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0018 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 990 дугаар захирамжаар Д.Г, Ц.Д нараас 100,000,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Эолгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 0018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 00000000 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Төлбөр төлөгч Д.Г, Ц.Д нарын өмчлөлд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагуудаас тодруулахад Д.Гын өмчлөлд Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, нэхмэл 10 дугаар байрны 0 тоот орон сууц бүртгэлтээ болох нь тогтоогдсон. Талууд орон сууцны үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн хуульд зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход орон сууцыг 00,000,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээтэй холбоотой маргааныг 0 шатны шүүх хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх маргаан шүүхийн шатанд явж байх хугацаанд төлбөр төлөгч Д.Г нь Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээг Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Фүжи девелопмент ХХК-тай гурвалсан гэрээ байгуулж эрхийн эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, нэхмэл 10 дугаар байрны 0 тоот 0 өрөө орон сууц газарт орсон. Уг шаардлага хангахгүй барилгыг буулган, шинээр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол 0А байрны 000 тоот 50.8 м.кв талбайтай 0 өрөө орон сууц барьж Д.Гад хүлээлгэн өгсөн. Фүжи девелоптент ХХК 0001.00.10-ны өдөр 01/100 дугаар албан бичгээр 000 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг иргэн Д.Гын нэр дээр гаргах тухай албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн тухай албан бичгийг ирүүлсэн. Дээрх албан бичгийг үндэслэн уг орон сууцыг 0001.00.00-ны өдөр 00000000/00 дугаар тогтоолоор битүүмжлэн.Төлбөр төлөгчид төлбөр төлөх хугацаат мэдэгдлийг дахин өгсөн боловч заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул 0001.00.09-ний өдрийн 00000000/0 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн саналаа ирүүлэхийг 0001.00.09-ний өдрийн 0-000/00000 дугаар албан бичгийг баталгаат хүргүүлсэн. Заасан хугацаанд саналаа ирүүлээгүй. Төлбөр авагч 0001.08.05-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтээ бичгээр ирүүлсэн. Орон сууцыг шинжээчээр үнэлүүлэхэд 100,510,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 0001.08.01-ний өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Д.Г 000 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар холбогдох баримт бичгийг барилга барьсан компаниас авсан боловч үүргээ биелүүлэхгүй байгаа нь өмчлөгч биш гэсэн үг биш юм. Нэхэмжлэгч нар нь үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэдгийг баримтаар тогтоогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө ... гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... төлбөр төлөгч нар маш их төлбөр авагчийг олон жил чирэгдүүлж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч НШШГГт холбогдуулан Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0А байрны 000 тоот хаягт байршилтай, 50,8 м.кв талбайтай, 0 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Г нь Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0А байрны 000 тоот хаягт байршилтай, 50,8 м.кв талбайтай, 0 өрөө орон сууцны гэрчилгээ гараагүй хэний өмч болох нь тодорхойгүй байхад үнэлгээний компани үнэлсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгэсэн, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шинжээч томилон үнэлүүлсэн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, жишиг үнэд нийцээгүй бага үнээр үнэлсэн, үнэлгээ хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж шаардлага, үндэслэлээ тайлбарладаг.

Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд үнэлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 0018 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаар захирамжаар Д.Г, Ц.Д нараас 100,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Э олгохоор шийдвэрлэжээ. /х.х-ийн 00-00 хуудас/

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Д.Г шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч П.Э нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, тус шүүхийн 0018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШШ0000/00000 дугаар албадан гүйцэтгэх захирамж, 000 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байна. /х.х-ийн 01, 00 хуудас/

Дээрх шүүхийн 000/ШШ0000/00000 дугаар захирамжийг үндэслэн 0018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 00000000дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч Д.Гын улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо Нэхмэлийн 00-0тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 0018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 00000000дугаар тогтоолоор битүүмжилж, 0018 оны 10 дугаар сарын 00-ны өдрийн 00000000/00 дугаар тогтоолоор хураажээ. /х.х-ийн 00-00, 00-09 хуудас

Улмаар 0018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж, Д.Г-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо Нэхмэлийн 00-0тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 50,000,100 төгрөгөөр худалдаж, тус дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 000дугаар магадлалаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт орж, Улсын дээд шүүхийн 0001 оны 0 дугаар сарын 18-ны өдрийн 000/ХТ0000/00000 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 108-108/

Төлбөрт хураагдсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Нэхмэл 10 дугаар байр, 0 тоот орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх хугацаанд уг орон сууц дахин төлөвлөлтөд орж, 0000 оны 0дугаар сарын 18-ны өдрийн 000 дугаар Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ-г нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Д.Г байгуулж, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0а байр, 000 тоот орон сууцыг бариулах гэрээг захиалагч Д.Г, төсөл хэрэгжүүлэгч Фүжи девелопмент ХХК, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч нар, мөн Орон сууцны нөхцөл сайжруулах барилга захилгын гэрээг 0000 оны 0дугаар сарын 18-ны өдөр ФД/00/100 дугаар гэрээг төлбөр төлөгч Д.Г, төсөл хэрэгжүүлэгч Фүжи девелопмент ХХК нар тус тус байгуулж, эдгээр гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0А байрны 000 тоот хаягт байршилтай, 50,8 м.кв талбайтай, 0 өрөө орон сууцыг төлбөр төлөгч Д.Гад хуучин 0 тоот орон сууцных нь оронд барьж, түүний өмчлөлд 000 тоот орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон байна. /х.х-ийн 000-000, 150-155/

Фүжи девелопмент ХХК-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 0001 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 0-000/10110 дугаар албан бичгийн хариуг 0001 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 01/100 дугаар албан бичгээр ирүүлсэн ба тус албан бичигт ...Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0а байр, 000 тоот 50.8 м.кв талбай бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг иргэн Д.Гын нэр дээр гаргах тухай албан бичиг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн... талаар дурдсан байх бөгөөд дээрх баримтаар нэхэмжлэгч Д.Гын миний өмчлөлийн орон сууц биш гэх тайлбар няцаагдаж байна. /х.х-ийн 008/

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 0001 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн 00000000/0 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0а байр, 000 тоот 50.8 м.кв талбай бүхий орон сууцыг хураан авч, 0001 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн 0-000/00000 дугаар албан бичгээр үнийн санал ирүүлэхийг Ц.Д, Д.Г нарт мэдэгдсэн боловч үнийн саналаа заасан хугацаанд ирүүлээгүй тул төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч-О 0001 оны 8 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаж, 0001 оны 8 дугаар сарын 00-ны өдрийн 8/009 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилж, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0а байр, 000 тоот 50.8 м.кв талбай бүхий орон сууцыг шинжээч 100,510,000 төгрөгөөр үнэлсэн байна. /х.х-159-101, 100, 100- 180 хуудас/

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Д.Г нь 000 тоот орон сууцны үнэлгээ тогтоосон тухай 0001.08.10-ны өдрийн 0/000/00000 дугаар мэдэгдлийг 0001 оны 8 дугаар сарын 01-нд хүлээн авсан гэж тайлбарлаж байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50дугаар зүйлийн 55.0-д заасан хугацаанд нэхэмжлэгч шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь тус шүүхийн 0001 оны 9 дүгээр сарын 00-ны өдөр 000дугаар захирамжаар тогтоогдож байна. /х.х-ийн 10 хуудас/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0а байр, 000 тоот 50.8 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 100,510,000 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан, үнэлгээний тайлан хуульд нийцжээ. /х.х-ийн 100-000 хуудас/

Иймд хариуцагч НШШГГ нь үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0а байр, 000 тоот 50.8 м.кв талбайтай орон сууцны гэрчилгээг төлбөр төлөгч Д.Гын нэр дээр гаргах тухай албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0а байр, 000 тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100,510,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110дугаар зүйлийн 115.1, 115.0.0, 110 дугаар зүйл, 000дугаар зүйл, 100 дугаар зүйлийн 100.1.0-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50дугаар 55.0. дах хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо 00 дүгээр хороолол, 0а байр, 000 тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай 0 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100,510,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50 дугаар зүйлийн 50.1, 00 дугаар зүйлийн 00.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.0-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 0001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 00,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.0 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 00 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 100 дүгээр зүйлийн 100.0, 100.0 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 00 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                         Ц.ОЮУНБИЛЭГ