Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/02593

 

 

 

2021 оны 11 сарын 15 өдөр Дугаар 180/ШШ2021/02590 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Кристал таун, Их Монгол улсын гудамж, 000 дүгээр байр, 0000 тоотод оршин суух, Ө овогт Ж.А /РД:ВЮ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-0, өөрийн байранд байрлах, НШШГГ-д холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 000/ШШ0000/00000тоот захирамжаар Ж.А-аас 150,907,950 төгрөг гаргуулж Б.У олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг Улаанхуаран гудамжны 000 тоот хаягт байршилтай 207,58 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг зах зээлийн үнээс хэт доогуур 124,904,800 төгрөгөөр үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 9 дугаар сарын 14-ний өдрийн 0-000/00000 тоот мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээж аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна. Манай барьцааны үл хөдлөх эд хөрөнгө нь хотын зүүн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Тус үл хөдлөх хөрөнгийн газрыг л 80,000,000 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд барилгыг 170 орчим сая төгрөгөөр барьсан бөгөөд одоогийн зах зээлийн ханшаар 250,000,000 орчим сая төгрөгийн үнэтэй. Мөн unegui.mn зарын сайт болон бусад заруудаас харахад хотын зүүн бүсэд байрлалтай манай үл хөдлөх эд хөрөнгө болон газар хамгийн багадаа 250,000,000 сая төгрөгийн зах зээлийн ханштай байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг, Улаанхуаран гудамжны 000тоот хаягт байршилтай 207,58 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зах зээлийн ханшнаас хэт доогуур 124,904,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 000/ШШ0000/00000дугаар захирамжаар Д.С, Ж.А нараас 150,000,000 төгрөгийг гаргуулж Б.У олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 00-ны өдрийн 20291291 дүгээр тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Д.С, Ж.А нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул Д.С, Ж.А нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.С-ын өмчлөлийн хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг, Улаанхуаран гудамжны 000 тоот хаягт байршилтай 207.58 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг 2021 оны 6 дугаар сарын 00-ны өдрийн 00000000/0дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 10-ний өдрийн 0000000/0 дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Д.С 250,000,000 төгрөгөөр, Ж.А 000,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Б.У 120,000,000 төгрөгөөр тус тус үнийн санал ирүүлсэн. Иймд 2021 оны 9 дүгээр сарын 00-ны өдрийн 0/000 дугаар шинжээч томилох тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг томилоход үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 124,904,800 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4-186/16824 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

НШШГГхолбогдуулан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг, Улаанхуаран гудамжны 000тоот хаягт байршилтай 207,58 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зах зээлийн ханшнаас хэт доогуур 124,904,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.А нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шинжээч томилон үнэлүүлсэн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, жишиг үнэд нийцээгүй бага үнээр үнэлсэн гэж шаардлага, үндэслэлээ тайлбарладаг.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд үнэлсэн, шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 000/ШШ0000/00000дугаар захирамжаар Д.С, Ж.А нараас 150,000,000 төгрөгийг гаргуулж Б.У олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол Д.С-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг, Улаанхуаран гудамжны 000тоот хаягт байршилтай 207,58 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийг дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хэргийн- 9-10 хуудас/

Төлбөр төлөгч буюу Ж.А Д.С нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч Б.У нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 000/ШШ0000/00000дугаар захирамжийг албадан биелүүлэхээр тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 00-ны өдрийн 000/ХГ0000/00000 дугаар гүйцэтгэх хуудас гарсан байна. /хэргийн 20-25 хуудас/

Дээрх шүүхийн шийдвэр, 000/ХГ0000/00000 гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 00-ны өдөр 20291291 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч Ж.А-ийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг, Улаанхуаран гудамжны 000тоот хаягт байршилтай 207,58 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газрыг 2021 оны 6 дугаар сарын 00-ны өдрийн 00000000/0дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 0000000/0 дугаар тогтоолоор хураажээ. /хэргийн 00, 00-01 хуудас/

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэхийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгч Ж.А-т мэдэгдэхэд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 000,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байх ба 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр авагч Б.У нь дээрх эд хөрөнгүүдийг 120,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал ирүүлсэн байна. Улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2021 оны 9 дүгээр сарын 00-ны өдөр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Ашид билгүүн ХХК нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг, Улаанхуаран гудамжны 000тоот хаягт байршилтай 207,58 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газрыг 124,904,800 төгрөгөөр үнэлсэн байна. /хэргийн 06-52 хуудас/

Ашид билгүүн ХХК нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг, Улаанхуаран гудамжны 000тоот хаягт байршилтай 207,58 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газрын зах зээлийн үнэлгээг 124,904,800 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан үнэлгээний тайлан хуульд нийцжээ. /хэргийн 40-52 хуудас/

Нэхэмжлэгч Ж.А-т хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр 0-000/00000тоот албан бичгээр хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж, уг үнэлгээг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэлээ 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цаг 41 минутад шуудангаар илгээсэн болох нь шуудангийн иргэнд очих баримтаар тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.0-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй, шаардах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлсэн байна. /хэргийн 54, 66 хуудас/

Мөн нэхэмжлэгч Ж.А Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар нэг сарын хугацаанд хөрөнгийг борлуулах эрхтэй болохыг хариуцагч тайлбарлаж өгөөгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.7-д хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул нэхэмжлэгч хууль мэдэхгүйгээсээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг, Улаанхуаран гудамжны 000тоот хаягт байршилтай 207,58 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газрыг 124,904,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.0, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дах хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг, Улаанхуаран гудамжны 000тоот хаягт байршилтай 207,58 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газрыг 124,904,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 



ШҮҮГЧ                      Ц.ОЮУНБИЛЭГ