Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2021/00065

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 23 өдөр 136/ШШ2021/00065 Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: 1964 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3-р баг, Элст гэх газарт оршин суух, Ваарай овогт Батаагийн Түмэннаст /РД:ЕМ64112877/-ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагийнамжил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Түмэннаст шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3-р багт 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тодорхойлох малын А данс байхгүй юм. Иймд намайг дээрх хугацаанд ажилласан жилийг тогтоож өгнө үү. гэжээ.

 

Б.Түмэннаст шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Түмэннаст би 1982 оноос 1983 он хүртэл Барилга угсралтын конторт дагалдан ажилчнаар, 1984 онд цэрэгт 3 жил, 1998 оноос 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 8 жил 8 сар 29 хоног ажилласан. 1991 оноос одоог хүртэл Хөвсгөл сумын 3-р багт хувиараа мал маллаж байна. Гэтэл малчны тэтгэвэр тогтоолгох гэхээр 1991 оны 05 дугаар сараас 2000 он дуустал малчнаар ажилласан талаар Нийгмийн даатгалын шимтгэл төлж 9 жил 8 сар малчнаар ажилласанд тооцогдсон болно. Харин 2000 оноос хойш хувиараа малчнаар ажилласан жилийг байгаа баримтад үндэслэн шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна. Миний хувиараа малчнаар ажилласан байдал нь Нийгмийн даатгалын №0843183 дугаар дэвтэрт баталгаажсан 9 жил 8 сар, Төрийн архивын лавлагаагаар 2009 оноос 2019 он хүртэл 11 жил, хүн амын тооллогоор мал маллаж байсныг нотолж байгаа хэдий боловч Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр малчнаар ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн учраас урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргаж байна. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Түмэннаст нь 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Б.Түмэннаст нь 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3-р багийн Засаг даргын Тус багийн иргэн ЕМ64112877 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Батаа овогтой Түмэннаст нь 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мал аж ахуйгаа эрхлэн 3-р багийн нутагт байрлах Дунд сүүж гэх газарт нутаглан оршин сууж байсан нь үнэн болно. гэх 09 дугаартай тодорхойлолт, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаартай Тус архивт хадгалагдаж буй Хөвсгөл сумын Элст багийн архивын баримтаас 1991-2000 оны мал тооллогын баримтыг шүүн үзэхэд: Батаагийн Түмэннастад холбогдох лавлагаа гараагүй болно. гэх архивын тодорхойлолт, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нээгдсэн 0843183 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нээгдсэн 047668 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч О.Отгонбаярын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б.Түмэннаст нь Дорноговь аймгийн Гэрэлт зам нэгдэлд 1991 оноос эхлэн мал малласан. Тухайн үед нэгдэл тартал ажилласан. Нэгдэл тарснаас хойш хувиараа мал маллаж байгаа ба одоог хүртэл тус суманд мал маллаж байна. Б.Түмэннаст нь мал маллаж байх хугацаандаа хонь малладаг байсан. гэх гэрчээр асуусан тэмдэглэл, гэрч Ц.Цэцэнбилэгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б.Түмэннаст нь Дорноговь аймгийн Гэрэлт зам нэгдэлд 1991 оноос эхлэн мал малласан. Тухайн үед аймгийн төвөөс эхнэртэйгээ хамт ирж нэгдэлд мал маллаж байсан.1991 оноос хойш нэгдэл тартал мал маллаж байгаад одоо бол тус суманд хувиараа мал малласаар байна. гэх гэрчээр асуусан тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн Б.Түмэннаст нь 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан болох нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 771 дугаартай Малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай Архивын лавлагаа, 2013 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 0098493 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Түмэннастын 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 000486461 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай Тус архивт хадгалагдаж буй Хөсвгөл сумны Элст багийн архивын баримтаас 1991-2000 оны мал тооллогын баримтыг шүүн үзэхэд: Батаагийн Түмэннастад холбогдох лавлагаа гараагүй болно. гэх архивын тодорхойлолт, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай Малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа, 2009-2011, 2014-2016 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017-2018, 2020 оны тооллогын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч О.Отгонбаяр, Ц.Цэцэнбилэг нарын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гэрчээр асуусан тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хүсэлт гаргагч Б.Түмэннастыг 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Түмэннастын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ваарай овогт Батаагийн Түмэннаст /РД:ЕМ64112877/-ыг 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Түмэннастын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА