Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 136/шш2021/00066

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 23 өдөр Дугаар 136/ШШ2021/00066 Дорноговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын ................. тоотод оршин суух, эмэгтэй, Б овогт А.У /..../-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын ............................ тоотод оршин суух, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт Б.Б /............/-т холбогдох,     

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ........... гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .... гэжээ.

 

Нэхэмжлэгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..... гэв.

 

Хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.У нь хариуцагч Б.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 76 666 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчээс хариуцагч Б.Б нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, дарамттай байдаг тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахгүйгээр гэрлэлтээ цуцлуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд зохигчдын хоорондын харилцаа, гэр бүлийн орчин хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй байх тул иргэний хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.У 76 666 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр уг шаардлагаас татгалзсаныг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 136/ШЗ2021/00378 дугаартай захирамжаар баталж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.У хариуцагч Б.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг шүүх хуралдаанд гаргаж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, шүүхийн хэлэлцүүлэгт хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгч А.У болон хариуцагч Б.Б нар нь 2005 оноос эхлэн хамтран амьдарсан бөгөөд 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэний гэрлэсний бүртгэлд 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлтгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 0005/000079 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-4/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

А.Ууганчимэг болон Б.Батзориг нарын дундаас дундаас 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.М /..../ төрсөн нь 0008152 дугаартай /хх-8/, 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.М /.../ төрсөн нь 0000700392 дугаартай /хх-7/, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр охин Б.М /..../ төрсөн нь 4401000297 дугаартай /хх-10/, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр охин Б.Н /..../ төрсөн нь 4401000564 дугаартай /хх-9/ төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах хүсэлтээ шүүхийн хэлэлцүүлэгт дэмжсэн, дахин хамт амьдрах боломжгүй тухайгаа тайлбарласан бөгөөд хариуцагч Б.Б нь архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, түүнээс шалтгаалан гэр бүлийн орчинд үл ойлголцол, хэрүүл маргаан байнга гардаг болох нь хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 2020 онд 8 орчим удаа эрүүлжүүлэгдсэн байхаа гэх тайлбар, Дорноговь аймгийн цагдаагийн газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А.У болон Б.Б нарыг гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Зохигчид хүүхдийн асрамж дээр маргаагүй болохыг дурдаж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж зааснаар Б.М, Б.М, Б.М, Б.Н нарыг эх А.У асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан эцэг, эхийн хэн нэг нь хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь нөгөөдөө саад учруулж болохгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх ба талууд тэтгэлгийн хэмжээг харилцан тохиролцоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.М 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.М, Б.М, Б.Н нарыг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг Б.Б тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.У улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.У олгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /207 400+(207 400/2=103 700*3=311 100)=518 500*12=6 222 000-1 300 000=4,922,000%1.6= 78,752+35750= 114 502/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 114 502 /нэг зуун арван дөрвөн мянга таван зуун хоёр/ төгрөг хариуцагчаас гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Атарбаярын Ууганчимэг, Бажиг овогт Буриадын Батзориг нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдаж хүү Б.М, охин Б.М, Б.М, Б.Н нарыг эх А.У асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.М 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.М, Б.М, Б.Н нарыг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг Б.Б тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч А.У үүрэг болгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А.У, хариуцагч Б.Б нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.У улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.У олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэмжийн улсын тэмдэгтийн хураамж болох 114 502 төгрөгийг хариуцагч Б.Б гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Тэгшдүүрэнд даалгасугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА