| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0087/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/83 |
| Огноо | 2024-08-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/83
2024 08 ... ...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч О.А
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Б-ийн Л-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын ...-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр .... хотод төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ажилгүй, ам бүл ... хамт амьдардаг, .... тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүй бүлэглэн булаан авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Н овогт Б-ийн Л /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 06 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн... сумын ....-р багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “...” зочид буудлын ажилтнаас тус буудлын ... тоот өрөөнд нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй, мөн тухайн буудалд төлбөр тооцоо төлж үйлчлүүлээгүй байхдаа ... тоот өрөөнд нэвтэрч тус өрөөнд буудалласан хохирогч Б.Б-ийн эзэмшлийн А73 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч, түүнд 650,000 төгрөгийн хохирол, мөн дээрх цаг хугацаанд тус үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны ... тоот өрөөнд нэвтэрч хохирогч А.Б-ын эзэмшлийн ай фоне 12 про макс загварын 1,500,000 төгрөгийн гар утас, түүний эзэмшлийн виза карт, хохирогч Х.Х-ын эзэмшлийн ай фоне 14 про макс загварын 3,000,000 төгрөгийн гар утсыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан улмаар хохирогч Х.Х-ын эзэмшлийн хаан банкны виза картнаас гурван удаагийн гүйлгээгээр 74,600 төгрөгийг, нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт нийтдээ 5,224,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “28-ны өдөр ... суманд ирсэн. Манай 2 найз дуудаад хамтдаа архи уусан. Би машинд унтаад үлдсэн. Манай найзууд буудал руу ороод унтсан байсан. Тэгээд найзуудыгаа хайж буудал руу ороод хүний утас аваад гарсан. Буудлын 2 билүү 3 давхарт гарсан, сайн санахгүй байгаа, 2 өрөөнд орсон” гэв.
Шүүгдэгч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... Улаанбаатар хотын хооронд хүний машин хөлсөөр барьж өгөхөөр 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос гарч оройны 22 цаг өнгөрч байхад Замын-Үүд суманд ирсэн, ирээд Замын-Үүдийн ... нэртэй буудалд ороод зүс таних Т-тэй тааралдсан. Тэр үед Т-ийн найзын машинд архи ууж суусан, ууж байгаад би машинд тасраад унтаад өгсөн байсан, сэрэхэд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өглөөний 05 цаг болж байсан байх цагийг санахгүй байна. Ямар ч байсан гурван 3 нэг өрөөний хаалга татахад онгорхой дотор нэг хүн унтаж байсан. Ямар хүн гэдгийг санахгүй байна. Утас хаана байсан талаар санахгүй байна ширээн дээр нь юм уу орон дээр нь байсан нэг гар утсыг аваад гарсан, гараад Улаанбаатар явах таксинд суугаад шууд Улаанбаатар руу явсан. Улаанбаатар хотод ирээд ... дүүргийн ... тоот гэртээ унтаж байгаад Замын-Үүдийн цагдаа нарт баригдаж авсан 3 ширхэг гар утсаа өгөөд цагдаа нарын хамтаар Замын-Үүд суманд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/
Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Замын-Үүд сумын “...” нэртэй зочид буудлын ... тоот өрөөнд орсон юм. Буудлынхаа өрөөг авчихаад гадуур ажил хөөцөлдөөд явж байгаад 28-ны шөнийн 03 цагт буудлынхаа өрөөнд ороод амарсан. Өглөө сэрэхэд орны хажуу талын ширээн дээр байсан миний Самсунг А-73 маркийн гар утас алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,
Хохирогч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны оройн 22 цагийн орчим БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэлдээ ачаа тээвэрлэж орж ирээд машин маань гаалийн хашаанаас гараагүй байсан тул “...” нэртэй зочид буудалд өөрийн дүү А.Б-тай цуг ... б тоот өрөөг хоногоор түрээслэн амарсан. Өглөө 06 цаг 30 минутын орчим сэрэхэд манай өрөөний хаалга нээлттэй байсан бөгөөд өөрийн ай фоне 14 про макс загварын гар утсаа дэрнийхээ хажууд тавиад унтсан байсан чинь алга болсон байсан. Мөн надтай хамт хоносон дүү А.Б-ын дэрнийхээ хажууд тавиад унтсан байсан ай фоне 12 про макс гар утас алга болсон байсан. Бид хоёр манай өрөөнд хэн нэгэн орж ирээд гар утас хулгайлаад явсанг мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад хандсан. ...Сүүлийн 3 удаагийн гүйлгээ нь миний гар утсыг хулгайлсан хүн 74,600 төгрөгийг уншуулж авсан байсан. ...Гар утас болон 74,600 төгрөгөө авсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59, 110-111/
Хохирогч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны оройн 22 цагийн орчим БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор том оврын тээврийн хэрэгсэлтэйгээ орж ирсэн. Ах Х-ын хамт “...” нэртэй зочид буудлын ... тоот өрөөг хоногоор хоногоор түрээслэн амарсан. Өглөө 06 цаг 30 минутын орчим манай ах намайг сэрээгээд өрөөний хаалга нээлттэй байна миний гар утас алга байна гэхээр нь өөрийнхөө утсыг бас хайтал дэрнийхээ хажууд тавиад унтсан байсан ай фоне 12 про макс загварын гар утас мөн алга болсон байсан. Мөн надтай хамт хоносон ах Х-ыг дэрнийхээ хажууд тавиад унтсан байсан ай фоне 14 про макс гар утас алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/
Гэрч Р.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үйлчлэгчийнхээ ажлыг хийж дуусаад 19 цагт ажлаасаа буусан, орой 10 цаг 50 минутын орчим манай буудлын захирал Т эгч залгаад эгч нь очиж амжихгүй болчихлоо буудал хариуцаад хонох хүн байдаггүй миний дүү очоод хариуцаад хоночих эгч нь цалин мөнгийг нь нэмнэ гэж хэлэхээр би зөвшөөрөөд 11 цаг 15 минутын орчим ажил дээрээ ирсэн. Тэгээд би 28-ны өглөө ажлаасаа буусан. Би тухайн өрөөнүүдийг цэвэрлэсэн, ... тоот нэг залуу ганцаараа орж байсан. Гэхдээ тэр залуу буцаж гараад шөнийн 03 цагт орж ирсэн санагдаж байна, ... тоотод том тэрэгний жолооч бололтой 2 ах орсон байсан. Би үйлчлэгч хийдэг учраас буудлын бүртгэл хийх эрх надад байдаггүй. Тухайн үед би түр гарч байсан учраас бүртгэл хийгээгүй. Зөвхөн угтах үйлчилгээнд ажиллаж байсан. Т, Л гэх хүмүүс байсныг нь мэдэхгүй. Харин үүрээр байх цагийг нь санахгүй байна нэг согтуу эрээн подволктой гадуураа хар цамцтай ах орж ирэхээр нь би та аль өрөөнд байгаа юм гэж асуухад чи яагаад янз бүрийн юм асуугаад байгаа юм бэ? гэж хэлээд буцаад гараад явсан. Тэгээд би өрөөндөө хэсэгхэн дуг хийчихсэн байсан. Тэр ахыг дахиж хараагүй. Өглөө сэрэхэд ...., ... тоотуудад байсан 3 ах гар утсаа алдсан тэгээд цагдаа дуудаад цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг бүхий Си Ди /хх-ийн 12-14/
2024 оны 04 дүгээр сарын ...-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15/
... ХХК-ний шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 18-19, 67-68/
-“...” зочид буудлын “буудлын бүртгэлийн дэвтрийн хуулбар” /хх-ийн 29-33/,
-“...” зочид буудлын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 34/
-Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 38, 77-78/,
Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35,75,76/
Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-37, 72-74/
Хохирогч Х.Х-ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 113/
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мэдээлэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 114/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140-144/
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 137-138/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б-ийн Л нь 2024 оны 04-р сарын 28-ны өглөө 06 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р багийн нутаг дэвсгэрт байрлах, зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудалд сэм нэвтрэн орж тус буудлын... тоот өрөөнд буудалласан хохирогч Б.Б-ийн эзэмшлийн А73 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 650,000 төгрөгийн хохирол, мөн дээрх цаг хугацаанд тус буудлын ... тоот өрөөнд нэвтрэн орж хохирогч А.Б-ын эзэмшлийн ай фоне 12 про макс загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, түүнд 1,500,000 төгрөгийн хохирол, хохирогч Х.Х-ын эзэмшлийн ай фоне 14 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан мөн хохирогч Х.Х-ын гар утасны ар талд байсан түүний эзэмшлийн хаан банкны виза картыг хамт хулгайлан авч гурван удаагийн гүйлгээ хийж 74,600 төгрөгийг ашиглаж, хохирогч нарт нийтдээ 5,224,600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Б.Л-ийн дээрх хулгайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Б.Л-ийн 2024 оны 04-р сарын 28-ны өглөө 06 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р багийн нутаг дэвсгэрт байрлах, зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудалд сэм нэвтрэн орж тус буудлын ... тоот өрөөнд буудалласан хохирогч Б.Б-ийн эзэмшлийн А73 загварын гар утсыг нууцаар хууль бусаар авч, түүнд 650,000 төгрөгийн хохирол, мөн дээрх цаг хугацаанд тус буудлын ... тоот өрөөнд нэвтрэн орж хохирогч А.Б-ын эзэмшлийн ай фоне 12 про макс загварын утсыг нууцаар хууль бусаар авч, түүнд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Х.Х-ын эзэмшлийн ай фоне 14 про макс загварын гар утсыг нууцаар хууль бусаар авч, түүнд 3,300,000 төгрөгийн хохирол учруулсан мөн хохирогч Х.Х-ын гар утасны ар талд байсан түүний эзэмшлийн хаан банкны виза картыг хамт хулгайлан авч гурван удаагийн гүйлгээ хийж 74,600 төгрөгийг ашиглаж, хохирогч нарт нийтдээ 5,224,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Замын-Үүд сумын “...” нэртэй зочид буудлын ... тоот өрөөнд орсон юм. Буудлынхаа өрөөг авчихаад гадуур ажил хөөцөлдөөд явж байгаад 28-ны шөнийн 03 цагт буудлынхаа өрөөнд ороод амарсан. Өглөө сэрэхэд орны хажуу талын ширээн дээр байсан миний Самсунг А-73 маркийн гар утас алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/, хохирогч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... нэртэй зочид буудалд өөрийн дүү А.Б-тай цуг ... тоот өрөөг хоногоор түрээслэн амарсан. Өглөө 06 цаг 30 минутын орчим сэрэхэд манай өрөөний хаалга нээлттэй байсан бөгөөд өөрийн ай фоне 14 про макс загварын гар утсаа дэрнийхээ хажууд тавиад унтсан байсан чинь алга болсон байсан. Мөн надтай хамт хоносон дүү А.Б-ын дэрнийхээ хажууд тавиад унтсан байсан ай фоне 12 про макс гар утас алга болсон байсан. Бид хоёр манай өрөөнд хэн нэгэн орж ирээд гар утас хулгайлаад явсанг мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад хандсан. ...Сүүлийн 3 удаагийн гүйлгээ нь миний гар утсыг хулгайлсан хүн 74,600 төгрөгийг уншуулж авсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59, 110-111/, хохирогч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ах Х-гын хамт... нэртэй зочид буудлын ... тоот өрөөг хоногоор хоногоор түрээслэн амарсан. Өглөө 06 цаг 30 минутын орчим манай ах намайг сэрээгээд өрөөний хаалга нээлттэй байна миний гар утас алга байна гэхээр нь өөрийнхөө утсыг бас хайтал дэрнийхээ хажууд тавиад унтсан байсан ай фоне 12 про макс загварын гар утас мөн алга болсон байсан. Мөн надтай хамт хоносон ах Х-ыг дэрнийхээ хажууд тавиад унтсан байсан ай фоне 14 про макс гар утас алга болсон байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/, гэрч Р.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би 28-ны өглөө ажлаасаа буусан. Би тухайн өрөөнүүдийг цэвэрлэсэн, ... тоот нэг залуу ганцаараа орж байсан. Гэхдээ тэр залуу буцаж гараад шөнийн 03 цагт орж ирсэн санагдаж байна, . .. тоотод том тэрэгний жолооч бололтой 2 ах орсон байсан. Би үйлчлэгч хийдэг учраас буудлын бүртгэл хийх эрх надад байдаггүй. Тухайн үед би түр гарч байсан учраас бүртгэл хийгээгүй. Зөвхөн угтах үйлчилгээнд ажиллаж байсан. Т, Л гэх хүмүүс байсныг нь мэдэхгүй. Харин үүрээр байх цагийг нь санахгүй байна нэг согтуу эрээн пудволктой гадуураа хар цамцтай ах орж ирэхээр нь би та аль өрөөнд байгаа юм гэж асуухад чи яагаад янз бүрийн юм асуугаад байгаа юм бэ? гэж хэлээд буцаад гараад явсан. Тэгээд би өрөөндөө хэсэгхэн дуг хийчихсэн байсан. Тэр ахыг дахиж хараагүй. Өглөө сэрэхэд ... тоотуудад байсан 3 ах гар утсаа алдсан тэгээд цагдаа дуудаад цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14/, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15/,... ХХК-ний шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 18-19, 67-68/, “...” зочид буудлын “буудлын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 29-33/, “...” зочид буудлын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 34/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 38, 77-78/, Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35,75,76/, Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-37, 72-74/, Хохирогч Х.Х-ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 113/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мэдээлэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 114/, бичлэг бүхий 1 ширхэг СИДИ диск зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Л нь дээрх хулгайн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн үйлдэж, хохирогч Б.Б-д 650,000 төгрөгийн хохирол, хохирогч А.Б-д 1,500,000 төгрөгийн, хохирогч Х.Х-д 3,000,000 төгрөгийн, хаан банкны виза картнаас гурван удаагийн гүйлгээгээр 74,600 төгрөгийн хохирол, хохирогч нарт нийтдээ 5,224,600 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт хохирогч Б.Б-д түүний эзэмшлийн А73 загварын гар утас, хохирогч А.Б-д түүний эзэмшлийн ай фоне 12 про макс загварын гар утас, хохирогч Х.Х-д түүний эзэмшлийн ай фоне 14 про макс загварын 3 гар утсыг тус тус нарт биет байдлаар буцаан өгсөн. Мөн хохирогч Х.Х-ын эзэмшлийн хаан банкны виза авсан 74,600 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Л нь шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаан гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Б.Л-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Л-ийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СИДИ дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Л нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн байдал, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн зан төлөв зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй юм.
Шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Б-ийн Л /РД:.../-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б-ийн Л-г 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд иргэний баримт бичиг нь хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СИДИ дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц