Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар  2024/ШЦТ/84  

 

 

 

 

 

 

 

 

       2024       ...        ...                               ...                         

 

                                         

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч О.А

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын Б-д холбогдох эрүүгийн  ... тоот хэргийг 2024 оны 07 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилладаг, ам бүл ...  хамт амьдардаг, ... аймгийн ... сумын ... дүгээр багт байрлах ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ын Б /РД:..../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь хохирогч Е.Е-аас 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 тонны 2 ширхэг, 40 тонны даацтай 1 ширхэг чингэлэг бүхий хөрөнгийг Дорноговь аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байхад нь хариуцан авч үлдэн, улмаар хөрөнгийг бусдад худалдаж, хохирогчид 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийн хохирол учруулан, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие 2022, 2023 онд мөрийтэй тоглоом тоглоод хохирогчийн надад найдаж үлдээсэн эд хөрөнгийг хариуцлагагүй байдал гаргаж дур мэдэн зарж борлуулсан гэм буруугаа ойлгож ухаарч байгаа” гэв.

Хохирогч Е.Е мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие ... аймгийн төвд хувиараа барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бараагаа хятад улсаас Замын-Үүдийн боомтоор дамжуулан татан авч үйл ажиллагаа явуулдаг юм. Улмаар 2022 оны эхэн үед короновирус өвчний улмаас Хятад улсын засгийн газар, Монгол Улсын холбогдох байгууллагуудын шийдвэрээр Хятад улсаас авч байгаа бараа материалаа хятад улсаас чингэлгээр тээвэрлэж авдаг болсон. Тухайн үед миний бие бараагаа татан авах үед Хятад улсаас 20 тонны даацтай 2 ширхэг чингэлэгийг нийт 25,000,000 төгрөгөөр, 40 тонны даацтай 1 ширхэг чингэлэгийг 25,000,000 төгрөгөөр тус тус худалдан аваад Монгол улс руу ачаа бараагаа ачуулж ирүүлсэн. Тухайн үед миний ачаа бараа Монгол улс руу орж ирэхэд нь Төмөр замын ажилтан М.Б гэх залуу хариуцан хүлээж аваад гаалийн бүрдүүлэлт хийгээд барааг маань Баян-Өлгий аймаг руу ачуулахад 20 тонны 2 ширхэг, 40 тонны даацтай 1 ширхэг чингэлэг Замын-Үүдэд үлдсэн. Улмаар би өөрөө 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Замын-Үүдэд очиход Б өөрөө намайг дагуулж очиж гаалийн хашаанд байхад нь харуулж байсан бөгөөд би өөрөө тухайн үед чингэлэг ачуулах машин олж чадаагүй тул тэнд үлдээгээд явсан. Улмаар тухайн үед Б өөрөө хариуцаад би таны араас ачуулаад явуулна гээд үлдсэн байсан боловч Б-ын надтай холбогддог байсан утаснууд нь одоо холбогдохгүй ор сураггүй алга болсон. Б-ын надтай ярьдаг байсан утаснуудын эрх нь хаагдсан тул би түүнтэй ямар ч холбогдох боломжгүй болоод цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. ...Хятад улсаас бараагаа татаж авахын тулд заавал чингэлгээр ачуулах шаардлагатай байсан тул Хятад улсаас 20 тонны даацтай 2 чингэлэгийг нийтдээ 25,000,000 төгрөг, 40 тонны даацтай 1 ширхэг чингэлэгийг 25,000,000 тус тус үнэлгээтэйгээр нийтдээ 50,000,000 төгрөгөөр авч байсан. ...Миний зүгээс нэхэмжлэх зүйл гэвэл 3 ширхэг чингэлэгний үнэлгээг гаргасан дүгнэлтийн дагуу буюу 21,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг нь бол тухайн үед 3 чингэлгийг нийтдээ 98,000 юань буюу 48,000,000 сая орчим төгрөгөөр авч байсан. Нэгэнт шинжээчийн дүгнэлт зах зээлийн ханшаар гарсан болохоор тухайн дүгнэлтийн дагуу хохирлоо нэхэмжилж байна...” гэжээ /хх-ийн 16, 74-75/

 

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2023 оны 03 дугаар сараас эхлэн хямд үнээр чингэлэг худалдан аваад бага зэрэг мөнгө нэмээд зарж борлуулж хэдэн төгрөгийн ашиг олдог болсон. Тухайн үед би Замын-Үүд нэгдсэн зар дээр чингэлэг авна гэсэн зар байршуулсан байтал Б гэх хүн надтай холбогдож чинглэг зарна гэж хэлээд бид хоёр үнэ тохирч наймаа хийж байсан. Би Б-аас 40 тонны 1 чингэлэг 2023 оны 02 дугаар сарын дундуур худалдан авч байсан мөн 2023 оны 04 дүгээр сард Ложистикийн гадна задгай талбай дээрээс 2 ширхэг 20 тонны чингэлэг худалдан авч мөнгө нэмж цааш зарж борлуулж байсан. Би Б-аас 40 тонны 1 чингэлгийг 7,000,000 төгрөгөөр, 20 тонны 2 чингэлэгийг нийлүүлээд 8,000,000 төгрөгөөр худалдан авч байсан... гэжээ /хх-ийн 42/

 

... тоот данснаас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 98,000 юань шилжүүлсэн тухай баримт, чингэлэгний зураг, голомт банкны дансны хуулгууд /хх-ийн 24-28/

 

 ... ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 46-49/

 

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 51/

 Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 53/

Шүүгдэгч М.Б-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55/

Шүүгдэгч М.Б-ын ... төмөр замын ажил байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 100-106/

Шүүгдэгч М.Б-ын Голомт банкны дансны хуулга /хх-ийн 113-118/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Б нь хохирогч Е.Е-аас 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 тонны 2 ширхэг, 40 тонны даацтай 1 ширхэг чингэлэг бүхий хөрөнгийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байхад нь хариуцан авч үлдэн, улмаар хөрөнгийг бусдад худалдаалан, хохирогчид 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийн хохирол учруулан, итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэрэг үйлджээ.

Шүүгдэгч М.Б-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

Шүүгдэгч М.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Е.Е-ны “...Тухайн үед миний бие бараагаа татан авах үед Хятад улсаас 20 тонны даацтай 2 ширхэг чингэлэгийг нийт 25,000,000 төгрөгөөр, 40 тонны даацтай 1 ширхэг чингэлэгийг 25,000,000 төгрөгөөр тус тус худалдан аваад Монгол улс руу ачаа бараагаа ачуулж ирүүлсэн. Тухайн үед миний ачаа бараа Монгол улс руу орж ирэхэд нь Төмөр замын ажилтан М.Б гэх залуу хариуцан хүлээж аваад гаалийн бүрдүүлэлт хийгээд барааг маань Баян-Өлгий аймаг руу ачуулахад 20 тонны 2 ширхэг, 40 тонны даацтай 1 ширхэг чингэлэг Замын-Үүдэд үлдсэн. Улмаар би өөрөө 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Замын-Үүдэд очиход Б өөрөө намайг дагуулж очиж гаалийн хашаанд байхад нь харуулж байсан бөгөөд би өөрөө тухайн үед чингэлэг ачуулах машин олж чадаагүй тул тэнд үлдээгээд явсан. Улмаар тухайн үед Б өөрөө хариуцаад би таны араас ачуулаад явуулна гээд үлдсэн байсан боловч Б-ын надтай холбогддог байсан утаснууд нь одоо холбогдохгүй ор сураггүй алга болсон. Б-ын надтай ярьдаг байсан утаснуудын эрх нь хаагдсан тул би түүнтэй ямар ч холбогдох боломжгүй болоод цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. ...Хятад улсаас бараагаа татаж авахын тулд заавал чингэлгээр ачуулах шаардлагатай байсан тул Хятад улсаас 20 тонны даацтай 2 чингэлэгийг нийтдээ 25,000,000 төгрөг, 40 тонны даацтай 1 ширхэг чингэлэгийг 25,000,000 тус тус үнэлгээтэйгээр нийтдээ 50,000,000 төгрөгөөр авч байсан. ...Миний зүгээс нэхэмжлэх зүйл гэвэл 3 ширхэг чингэлэгний үнэлгээг гаргасан дүгнэлтийн дагуу буюу 21,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг нь бол тухайн үед 3 чингэлгийг нийтдээ 98,000 юань буюу 48,000,000 сая орчим төгрөгөөр авч байсан. Нэгэнт шинжээчийн дүгнэлт зах зээлийн ханшаар гарсан болохоор тухайн дүгнэлтийн дагуу хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 74-75/, гэрч Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 03 дугаар сараас эхлэн хямд үнээр чингэлэг худалдан аваад бага зэрэг мөнгө нэмээд зарж борлуулж хэдэн төгрөгийн ашиг олдог болсон. Тухайн үед би Замын-Үүд нэгдсэн зар дээр чингэлэг авна гэсэн зар байршуулсан байтал Б гэх хүн надтай холбогдож чингэлэг зарна гэж хэлээд бид хоёр үнэ тохирч наймаа хийж байсан. Би Б-аас 40 тонны 1 чингэлэг 2023 оны 02 дугаар сарын дундуур худалдан авч байсан мөн 2023 оны 04 дүгээр сард Ложистикийн гадна задгай талбай дээрээс 2 ширхэг 20 тонны чингэлэг худалдан авч мөнгө нэмж цааш зарж борлуулж байсан. Би Б-аас 40 тонны 1 чингэлгийг 7,000,000 төгрөгөөр, 20 тонны 2 чингэлэгийг нийлүүлээд 8,000,000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42/, ... ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 46-49/, шүүгдэгч М.Б-ын Голомт банкны дансны хуулга /хх-ийн 113-118/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч М.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, шунахай сэдэлтээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад 21,000,000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч М.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Е.Е нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 21,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч М.Б нь уг төлбөрөөс 18,000,000 төгрөгийг төлж /хх-ийн 136/, одоо 3,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс хохирлын 3,000,000 төгрөгийг гаргуулж,  хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч М.Б-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч М.Б-ын энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариулагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын заримыг буюу 18,000,000 төгрөгийг төлж, үлдэх хохирол 3,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байдал, хэргийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2,700 /хоёр мянга, долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая, долоон зуун мянган/ төгрөгийн торгох  ял оногдуулж, торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын Б /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 2,700 /хоёр мянга, долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая, долоон зуун мянган/ төгрөгийн торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Б-аас чингэлгийн үлдэгдэл төлбөр болох 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч ... аймгийн ... сумын ...-р багт оршин суух Е-н Е-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар

тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

 

тус тус олгосугай.

 

5. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Д.Ц