Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/85

 

 

 

 

 

 

 

 

        2024         08        06                                 ....

                                   

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч  Д.З

 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ч

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Б-ын М-т холбогдох эрүүгийн  ... тоот хэргийг 2024 оны 08 дугаар сарын ...-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ ... ажилтай байсан, одоо ... .... ажилладаг, ам бүл ...,  амьдардаг ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-ын М /РД: .../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь нийтийн албан тушаалтан буюу Дорноговь аймгийн ... сум дахь ... ажиллаж байхдаа иргэн М.Н, Б.Э нарын гаалийн ... дугаартай мэдүүлэгт илэрсэн "2011 онд үйлдвэрлэгдсэн, арлын ... дугаартай, механизм /ковш/-ийн арлын дугаар давхацсан зөрчлийг арилгуулж, гаалийн бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай хийлгэж шийдвэрлүүлэх" гэсэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд М.Н, Б.Э нараас өөрийн төрсөн дүүгийн найз М.Ч-ын нэр дээр нээж ашиглаж байсан "Хаан" банкны ... тоот дансаар дамжуулан 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь нийтийн албан тушаалтан буюу ... ажиллаж байхдаа иргэн М.Н, Б.Э нарын гаалийн ... дугаартай мэдүүлэгт илэрсэн "2011 онд үйлдвэрлэгдсэн, арлын ... дугаартай, механизм /ковш/-ийн арлын дугаар давхацсан зөрчлийг арилгуулж, гаалийн бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай хийлгэж шийдвэрлүүлэх" гээн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд М.Н, Б.Э нараас өөрийн төрсөн дүүгийн найз М.Ч-ын нэр дээр нээж ашиглаж байсан "Хаан" банкны ... тоот дансаар дамжуулан 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч М.Ч-ын мэдүүлэг /2-р хх-ийн 37-44/, М.Ч-ын "Хаан" банканд эзэмшдэг ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 44-73/, гэрч М.Н-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 75-76/, М.Н-ийн "Хаан" банкны ... дугаарын харилцах дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 77-82/, гэрч Д.Э-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 84/, гэрч Т.Д-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 89/, гэрч Д.У-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 118-119/, ... дэх гаалийн газраас 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай албан бичгээр ирүүлсэн гаалийн ..., ..., ..., ... дугаартай мэдүүлгийн хуулбар, хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нарын хувийн дугаар, холбогдох бусад мэдээлэл /2-р хх-ийн 129-203/, Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч нарын 2019.07.01-15-ны хоорондох ажлын хуваарь /2-р хх-ийн 225/,  Б.М-ийг ажилд томилсон тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... тоот тушаал /3-р хх-ийн 99/,  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Б-ны эрүүгийн ... дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 10/, шүүгдэгч Б.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 4-5/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4  дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин Авилгатай тэмцэх газрын Төрийн банкин дахь  ... тоот дансанд байршуулсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,000,000 төгрөгийг хураан авч, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг нийтийн албанд томилогдох эрхийг 5/таван/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч биеийн эрүүл мэндийн байдлын улмаас гадаадад байнга эмчлүүлэх шаардлагатай байгааг харгалзан түүнд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ын М-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын М-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авилгатай тэмцэх газрын Төрийн банкин дахь ... тоот дансанд байршуулсан шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг хурааж, улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.Ц