Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/230

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000258 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* хорооллын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* хорооллын ******* тоот гэртээ 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 0******* дугаар сарын 02-ны өдрийн хооронд байгалийн ховор ургамал болох 4*******.15 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалж, байгаль экологид 7,039,045 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 0******* дугаар сарын 02-ны өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* хорооллын ******* тоот гэртээ байгалийн ховор ургамал болох 4*******.15 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалж, байгаль экологид 7,039,045 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний хувьд хувиараа Шүр зах дээр түүхий эд худалдаж аваад цааш нь зараад амьдралаа авч явдаг. 2024 оны 05 дугаар сарын 20-д гаргаад өдрийг нь сайн санахгүй байна. Зах дээр дэл сүүл, түүхий эд худалдаж авч байх үед саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 40 орчим насны 2 залуу ирээд үндэс худалдаж авах уу гэхээр нь би худалдаж авъя 1 кг хэдэн төгрөгөөр зарж байгаа талаар асуухад 12,000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгээд би тухайн хоёр залуугийн машинд суугаад гэрийнхээ гадаа буулгаад гэртээ хэмжиж авахад 48 кг болж байсан. Тэгэхээр нь 1 кг-ыг нь 12,000 төгрөгөөр бодож 500,000 гаруй төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үедээ бэлэн мөнгө өгсөн, тэр хоёр залууг танихгүй, нэр усыг нь мэдэхгүй. Тэгээд тухайн үедээ зарах гэсэн боловч авах хүн олдоогүй, нөгөө үндэс нь хуурай, нойтон янз бүр байсан болохоор нь хатаах гээд гэртээ дэлгээд тавьчихсан байсан юм...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч “...Би Дорнод аймаг ******* сумын хэмжээнд байгаль орчны багц хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Тэр үүднээсээ ургамлын үндэс буюу дэрвэгэр жиргэрүү ургамал түүж бэлтгэн байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж ******* сумын захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, худалдан борлуулах, устгах орон тооны бус зөвлөлд танилцуулж ******* сумын татварын дансанд төвлөрүүлдэг учраас байгаль экологид учруулсан  төлбөрийг нэхэмжилж байна. ...дүгнэлтэд тусгагдсан байгаль экологи-эдийн засгийн үнэлгээ нь 7,039,045 төгрөг болсон...” гэх мэдүүлэг, гэрч “...2024 оны 0******* дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед ******* сумын ******* дугаар баг ******* хорооллын ******* тоотод үндэс байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу хаягаар очиж шалгахад гэрт нь хүн байгаагүй. ...гэрийн эзэн болох *******ыг хайж олоод гэр рүү нь очиж  өөрөөр нь хаалгыг нь онгойлгож үзэхэд үүдний таамбар хэсэгт 2 ширхэг ногоон шуудайтай дотор нь ургамлын үндэс хийсэн, шүүгээний дээд хэсэгт төмөр нааран дээр дэлгэж хатаасан ургамлын үндэс, мөн байшин дотор том өрөөний цонхны дэргэд орон дээр, түүний дээр төмөр нааран дээр тус бүрт нь ургамлын үндэс хатаах зорилгоор дэлгээд тавьчихсан байсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудаж хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч “...гэрийн эзэн болох гэх хүнийг хайж олоод гэр рүү нь очоод өөрөөр нь хаалгыг нь онгойлгож үзэхэд үүдний таамбар хэсэгт 2 ширхэг ногоон шуудайтай дотор нь ургамлын үндэс хийсэн байсан. Хувцасны шүүгээний дээд хэсэгт мөн том өрөөний цонхны дэргэд орон дээр болон түүний дээд талд төмөр дээр тус бүрт нь ургамлын үндэс хатаах зорилгоор дэлгээд тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 0******* дугаар сарын 20-ны өдрийн 09 тоот “...Шинжилж буй ургамлын үндэс нь “Жиргэрүү” төрлийн “Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata (Turz.) Schischkin,1951” ургамлын үндэс байна. Шинжилж буй дээжүүдийн хэмжиж жингийн алдагдлыг тооцоход 2,3,4 дугаараар дугаарласан шуудайнаас дээж болгон авсан ургамлын үндэс нь 13.4*******% буюу хуурай, 5,******* дугаараар дугаарласан шуудайнаас дээж болгон авсан ургамлын үндэс нь *******9.7*******, *******5.78% буюу нойтон байна. Дэрэвгэр жиргэрүү нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилж буй 4*******.15 кг “Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata (Turz.) Schischkin,1951” ургамлын үндэсний экологи-эдийн засгийн үнэлгээ нийт 7,039,045 төгрөг болно...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдан авч, хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 7,039,045 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч ******* нь уг ургамлыг өөрөө түүж бэлтгээгүй, өөрөөр хэлбэл ургамлын аймагт шууд хохирол учруулаагүй учраас дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн гаргуулах үндэслэлгүй гэж шүүхээс үзэж шүүгдэгч *******аас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үнэ болох 7,039,045 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр, 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 3*******.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч *******аас хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалсан дэрэвгэр жиргэрүү ургамлын үнэ болох 7,039,045 /долоон сая гучин есөн мянга дөчин тав/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

   *******. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

   7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА