Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар   2024/ШЦТ/75

 

 

 

 

 

 

 

 

     2024        ...        ...                               ...

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж,  

Нарийн бичгийн дарга М.Х,

Улсын яллагч Г.Г,

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б /цахим/

Шүүгдэгч И.Батнасангийн өмгөөлөгч О.Ү,

           Шүүгдэгч Н.Саруулын өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч И.Б, Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн С овогт И-ийн Б,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Н-ийн С нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой,... мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ  ... ажилтай байсан, ам бүл ... хамт амьдардаг, ... тоотод оршин суух, улсаас Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, С овогт И-ийн Б /РД:.../.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үедээ .... ажилтай байсан, ам бүл ... хамт амьдардаг, ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Ч овогт Н-ийн С /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И-ийн Б нь нийтийн албан тушаалтан буюу ... ажиллаж байхдаа “...” ХХК-ийн 0.4 га газрын талбайг чөлөөт бүсийн ... дугаар хэсгийн гол зам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар ... чөлөөт бүсийн Захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар захирамжаар газар эзэмших эрхийн байршлыг өөрчилсөн, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С-аас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 50 минутад нярав Я.Х-ны Хаан банкны ... дугаарын дансаар 5,000,000 төгрөгийн хахууль авсан,

Мөн нийтийн албан тушаалтан буюу ... ажиллах хугацаандаа  ... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нярав Я.Х-ны хувийн харилцах дансаар болон бэлнээр түрээсийн төлбөр, нэвтрэх үнэмлэхний хураамж, бусад орлого нэрээр бүрдүүлсэн төрийн өмчийн төсвийн хөрөнгөд хамаарах 49,544,775 төгрөгийн орлогыг байгууллагын бүртгэлд авахуулахгүй байх үүрэг өгч, ямар нэгэн баримтгүйгээр зориулалтын бусаар зарцуулсан,

 

 Шүүгдэгч Н-ийн С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор "...” ХХК-ийн 0.4 га газрын талбайг чөлөөт бүсийн... дугаар хэсгийн гол зам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар байршил өөрчлөх тухай ... чөлөөт бүсийн Захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар захирамж гаргуулсны хариуд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 50 минутад ... чөлөөт бүсийн Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Б-д ... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нярав Я.Х-ны Хаан банкны ... дугаарын дансаар 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:     

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч И-ийн Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Улсын яллагчаас намайг яллах зүйл ангийг уншиж танилцууллаа. Хоёр дахь удаагаа энэ хэрэг хэлэлцэгдээд байгаа.

Нэгдүгээрт, намайг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хахууль авсан гэж зүйлчилсэн. Хахууль авсан гээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өгсөн байна авсан байна, тэгээд давуу байдал үүсгэсэн байна гэж зүйлчлээд байгаа. Энийг би хандив гэж бодоод байгаа. Яагаад хандив авах нөхцөл бүрдсэн талаар өмнөх шүүх хуралдаанаар хэлсэн. Чөлөөт бүс гэх байгууллага ажиллаж чадахгүй байсан. Ядахдаа хаалгыг нь нээе гэдэг байдлаар би явсан. Миний хувьд худалдааны хэлбэрээр ч хамаагүй нээе гэдэг бодлого хэрэгжүүлсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр худалдааны байгууллага нэг газарт төвлөрөөд, ядахдаа ..., ... шиг ингэж хаалгыг нь нээж зорчигч үйлчлүүлэгчийг хамруулж явахгүй бол идэвхгүй, төрийн ажлыг ингэж явуулж болохгүй гэсэн бодлогод хүрээд чадахаас чадахгүй хүртэл ажилласан. Худалдааны байгууллагыг төвлөрүүлэн байршуулж, худалдааны хаалгыг нээе гэсэн бодлого хэрэгжүүлж ирсэн. Үүний дагуу 5-6 байгууллагыг нэг газар бөөгнөрүүлье гэж шийдсэн. Яагаад бөөгнөрүүлсэн бэ гэхээр Чөлөөт бүс дотор худалдааны бүсээр нэгдсэн нэг газар биш, таруу байдалтай байсан. Энийг бөөгнөрүүлэх нь мэдээж дотоод зохион байгуулалт гэж бодсон. Үйлчлүүлэгчдийн чөлөөт байдал гэдэг үндсэн дээр энэ ажлыг зохион байгуулсан. Энэ бөөгнөрсөн байгууллага нь улсад татвар төлдөг байсан. Нэг үйл ажиллагаа зохион байгуулах гэхээр төсөв хүрэлцэхгүй, бүсэд байгаа байгууллагуудаас тусламж хүсэхээр нөгөөдүүл нь байхгүйгээ дууддаг байсан. Үүний тулд  л энэ бодлогыг хэрэгжүүлсэн.

Хоёрдугаарт, Хэрэв ... ХХК-ийн 5,000,000 төгрөгийг хандив биш гэж үзвэл урьд үйл ажиллагаанд хандив өгч байсан хуулийн этгээд өөрөөр харагдах болно. Миний хандив гээд байгаа 5,000,000 төгрөг ер нь яг хэнд очсон бэ? Б над дээр бол ирээгүй. ... чөлөөт бүсэд л зарцуулсан. ... чөлөөт бүс авлига авсан юм шиг зүйл болоод байна. Хуулийн этгээд авлига авсан байгаа юм шиг зүйл яриад байна. ... Чөлөөт бүсэд яаж  очсон бэ гэдэг баримт хэрэгт авагдсан байж байгаа. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 205-216-р хуудсанд ... ХХК-аас авсан гэх мөнгийг хаана, юунд зарцуулсан, юу авсан бэ гэдэг баримтууд тодорхой байгаа. Энэ баримтаар тухайн мөнгөний зарцуулалт тодорхойлогдох байх.

Гуравдугаарт, энэ хандивын мөнгийг миний зүгээс нуун дарагдуулж, ямар нэгэн хүмүүстэй хуйвалдсан үйлдэл хийгээгүй. Энийг нээлттэй зарласан. Гэрчүүдийн мэдүүлэгт мөн дурдагдаж байна. Тайлагнасан хурлын тэмдэглэл байгаа.

Дөрөвдүгээрт, намайг давуу байдал үүсгэсэн гээд байгаа. ... ХХК-нд Чөлөөт бүс давуу байдал үүссэн зүйл байхгүй, би тийм зүйл олж харахгүй байгаа. Зүйл ангийн нэг санкц нь утга нь биелэгдээгүй байна гэж миний хувьд үзэж байгаа. Ер нь газар шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хаана шилжүүлсэн бэ, хууль бус үйлдэл хийсэн үү гэхээр миний үйлдэл хууль бус биш гэж би үзэж байгаа. Чөлөөт бүс дотроо, худалдааны бүс дотроо таруу байрласан байгууллагуудыг нэгтгэж, бөөгнөрүүлсэн шийдвэр нь миний эрх хэмжээ, хэрэгжүүлж байсан зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа гэж бодоод байгаа. Бүсийн гадна байгаа байгууллагыг дотогш оруулаад, эсхүл өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байгууллагыг татаж авчраад байршуулсан бол энэ нь давуу байдал болох байсан. Тиймээс давуу байдал үүссэн гэж бодохгүй байна. Боомтын үйл ажиллагаа хэцүү байдгийг бид үзэж харчхаад туслалцаа үзүүлье гэсэн бодлогод хүрсэн. Яагаад гэвэл гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдсан байгаа. Эрх авсан байгууллагууд өөрсдөөсөө хөрөнгө гаргаад, тог ус татаад хэрэгжүүлж байсан. Уг нь бүсийн дотоод үүрэгт үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудын ажиллах нөхцлийг хангаж өгөх ёстой байсан. ... ХХК-аас хүмүүсийн хийсэн зүйл дээр очиж байгаа юм чинь гэж бодогдсон байх гэж бодогдож байна.

Байршлыг бөөгнөрүүлсэн гэж байгаа. Ер нь Б худалдааны үйл ажиллагааг нээх нь зөв байсан уу? үр дүн гэдэг зүйл байх ёстой гэж надад бодогдож байна. Бүрэн гүйцэт биш юм гэхэд зарим нэг үйлчилгээ аваад явахыг харахаар би өөрийгөө зөв ажил хийсэн байна гэж хараад байгаа. Захын Монгол улсын иргэн 100,000 төгрөгөөр архиа авдаг байсан бол эндээс 30,000 төгрөгөөр авч байна. Тэр хүн тодорхой хэмжээнд бүсийн давуу талыг ойлгож байгаа нь бодлогын хувьд би зөв зүйл хийсэн байна гэж дүгнэж байна. Өчигдөр хүртэл Б өмгөөлөгч, С нар ороод үйлчлүүлээд гарсан байна лээ. Төрийн үйлчилгээ ингэж иргэдэд хүрдэг гэж ойлгож байна. Ер нь ... чөлөөт бүсийн хувьд, тэрийг удирдаж байсан Б-ийн хувьд ямар нөхцөл байдалтай, юутай байсан бэ?, яг тэр үед Монгол улсын хувьд ... боомтын үйл ажиллагааг тасалдуулахгүй, Монгол улсын хилээр иргэдийг саадгүй нэвтрүүлж байх ийм үүрэг төрийн өмнө бий болсон. Тэрийг гүйцэлдүүлэх байгууллага байдаггүй, ийм чиг үүргийг төр засгаас үүрэг болгож байсаан. Тэгээд батлагдсан төсөв байхгүй, санхүүжилт байхгүй. Дотоод нөөц бололцоогоор байгаа хөрөнгөөрөө энэ зүйлүүдийг явуулах ёстой гэсэн үүрэг даалгавар өгсөн байдаг. Би шалтаг тоочоод байдаггүй. Би багаасаа хүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг. Энэ талаар өмнөх шүүх хуралдаанаар хэлсэн. Урьд өөрийн чиг үүрэгт байхгүй зүйлийг дотоод нөөц бололцоогоороо дайчилна гэдэг бодлоготой байсан. Тэр машины орлого урьд бас л явж байсан. Тэр машины орлого миний үед мөнгө мөртэй гэдэг шиг мөр үүссэн байна. Тэгээд эндээс олж байгаа орлого үйл ажиллагаанд зориулагдах ёстой гэсэн сэтгэлээр явсан. Тийм байхад чи хахууль авсан гээд зүйлчлээд байгааг үнэндээ хүлээн зөвшөөрөхөд хүнийхээ хувьд хэцүү байна.

Мөн намайг Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Үүн дээр хариуцлага гэдэг зүйлийг хэзээ ч алгасаж болохгүй гэдгийг би ойлгосон. Давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэр дахин мөрдөн байцаалтад буцсан байна. Хохирлын хэмжээ багассан байна. Миний тайлбарлаад байсан зардлууд гарч ирсэн. Миний хувьд миний зарцуулалт дутуу байна гээд мөрдөн байцаагч, прокурорт гомдлоо гаргаад байсан. Тэгтэл хэргийн материалд байгаа баримтаар энэ дүгнэлт гарсан гээд шинжээчийн дүгнэлт гарсан байгаа гэж хэлсэн. Тэрэнд нь итгэхгүй, миний хэргийн баримт байх ёстой гэсэн тайлбар өгөөд байсан чинь үнэхээр миний зарцуулсан зарцуулалт хэргийн материалд бүртгэгдээгүй байсан байна. Энэ дашрамд байхгүй байсан зүйл нэхээд байсандаа улсын яллагчаас уучлалт хүсэж байна. Б, Э нарын хэлээд байгаагаар хэргийн материалаа эргүүлээд харахаар миний хэлээд байсан зүйл байсан байна лээ. Энийг мөрдөөд үзэхээр үнэхээр байхгүй байсан. 1, 4, 5, 6 дугаар хавтаст хэрэгт байсан нь дандаа 2018, 2019 оныг дуусах хүртэл байсан. Шинжээчийн гаргасан дүгнэлтээр 2019 оны 05 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны баримтууд хамаараад бусад нь хамаараагүй байсан байна. Үүний дагуу материалуудыг олж авах, хохироосон гэх 49,000,000 төгрөгийн зардлын баримтыг бүрдүүлж, нэмэлтээр өгсөн байгаа. Үүн дээр 110 гаруй хуудас нэмэлт материал орсон байгаа. Тэрийг ашиглаж байгаа гэсэн тодорхойлолт, хүлээлгэн авсан актын баримт гарч ирсэн. Мөн мөрдөн байцаагч А-т гаргасан хүсэлтдээ дурдсан. Түрээсийн орлогын тооцоо гэдэг зүйл 2019 оны сүүлийн хагас жилд, боомт шилжүүлэхтэй холбоотой бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байрыг түрээслэж байгаатай холбогдуулан түрээсийн орлогын тооцоо гарсан. Уг нь энэ нь хавтаст хэргийн 205-216-р хуудсанд авагдсан баримттай яг адилхан байгаа. 22,000,000 төгрөгийн зарлага байгаа. Б-ын тооцоо 2 хуваагдаад орчихсон байгаа. Сүүлийн хагас жилийн зарцуулалтын баримт ороогүй байсан. Бүсэд боомт ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан Гааль, Гадаадын иргэн гэх хяналтын байгууллага нийлж ажилласан. Тус тусдаа таних тэмдэгтэй болсон. Тиймээс биднийг ажлын боомт дээр ажиллаж байгаа бол орж гарахдаа ядахдаа хувцастай болго гэж хэлсэн. Тэгээд 49,000,000 төгрөгийн хохирлын зарцуулалтынхаа баримтуудыг хэрэгт оруулсан. Энэ нь яаж задарч байгаа вэ гэхээр нэмэлт тоног төхөөрөмж зэрэг тоноглолууд байгаа. Энийг хилийн цэргийн мэргэжлийн хүнээр тавиулчхаад Б, Х хоёрт хүлээлгэж өгсөн актын баримт байгаа. Одоо тэрийг хэрэглэж байгаа гэсэн баримт байгаа. Б-д 2016-2019 он хүртэл 12,000,000 төгрөгийн орлого орсон баримт байгаа. Нийт албан хаагчдын хувцас зэргээр 49,000,000 төгрөгийн зарцуулалт батлагдаж байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.

 

Шүүгдэгч Н-ийн С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Газрын байршил солихтой холбоотой хандив өгсөн зүйл байхгүй. Тог, дэд бүтцэд ойртож компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлье гэж бодож байгууллагад өгсөн хандив гэж бодож байгаа. Тухайн үед компани байгуулагдаад удаагүй байсан” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Б-г зүйлчилсэн улсын яллагчийн яллах дүгнэлттэй санал нэг байгаа. Тодруулбал 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр нийтдээ 108 сая төгрөгийн хохирол учирсан гэдэгт санал нэг байгаа. Яагаад тодруулж байна вэ гэхээр улс хэдэн төгрөгөөр хохирсноо нотлох боломжгүй, мэргэжлийн шинжээчийн байгууллагаар нотолно. Шинжилсэн байгууллагын гаргасан дүгнэлттэй холбогдуулан хохирлын хэмжээг үндэслэлтэй гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийн 41.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайн байгууллагад орсон орлогыг өөрийн байгууллагын дансанд бүрэн төвлөрүүлнэ гээд үүрэг болгосон байдаг. Тухайн Чөлөөт бүсийн тухай хуулийн 19.4 дүгээр зүйлд зааснаар үйл ажиллагаанаас олсон орлогыг төсвийн дансанд байршуулна гэж заасан байгаа. Зайлшгүй төвлөрүүлсний үндсэн дээр зарцуулах эрх нь нээлттэй байгаа. Б шүүгдэгчийн хувьд ямар ч төвлөрүүлсэн зүйлгүйгээр нярав Х-ны дансанд төвлөрүүлэн, тэрийгээ зарцуулсан гэдгийг Х мэдүүлгээрээ нотолсон“ гэв.

 

 Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...  ... чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Б нь өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дараах хууль зөрчсөн үйлдлийг шалгуулах хүсэлтэй байгаа юм. 1. ... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны эзэмшлийн ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр жолооч н.Б-той хамтран өдөр бүр хүн тээвэрлэдэг. Уг асуудлыг урьд өмнө Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан. 2. ... боомтын үйл ажиллагаа чөлөөт бүсийн байранд түр шилжсэнтэй холбогдуулан чөлөөт бүсийн мэргэжлийн албадын байрыг дур мэдэн түрээсэлж эхэлсэн ба 2019 онд Dute free дэлгүүр, хоолны газар, голомт банк, төрийн банк, хаан банкны АТМ-үүдийг байршуулсны түрээсийн орлогын хувийн дансаар авдаг байсныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хориглосон албан бичиг ирснээс хойш буюу 2019 оны 12 дугаар сараас байгууллагын дансаар авч эхэлсэн. 3. Манай ... чөлөөт бүсийн захирагчийн алба нь 2 байр түрээсэлсэн байдаг ба уг байранд байрлах ёстой байтал И.Б нь өөрөө 1 байранд, нөгөө 1 байрыг өөр бусад хүмүүст түрээслүүлдэг. 4. Чөлөөт бүсэд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр газар эзэмших эрх авсан "..." ХХК-нд газрын байршил сольж өгсний хөлсөнд 5.000.000 /таван сая/ төгрөгийг нярав Х-ны дансаар 2019 оны 10 дугаар сард дамжуулж авсан байдаг. 5. Тус Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд Ж.У, М.Э гэх төрийн жинхэнэ алба хаагчийн шалгалтыг удаа дараа өгч тэнцээгүй, тусгай шаардлагад хангаагүй хүмүүсийг ажилд авч ажиллуулсан. 6. Хамгийн сүүлд И.Б нь 2019 оны 9 сарын 02-ны өдрийн ... тушаалаар хууль бусаар гэрээт ажилтнуудыг томилсон байдаг ба тухайн томилсон Г-ын М, Н-ын Б, Б-ийн Б, Ц-ийн С нарын Г.М-аас бусад хүмүүсийн цалингийн данс нь хуурамч, бүртгэлгүй данстай. Мөн Бүртгэл санхүүгийн хэлтсийн дарга Ж.Б-ийн хүү Б.Т, нягтлан бодогч Э-ын эхнэр М нарыг хууль бусаар авч ажиллуулж ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа учир танайд өргөдөл гаргаж байгаа юм. Мөн "...." ХХК нь газрын байршил солих гээд ...д чөлөөт бүсийн Дэд бүтэц, газрын харилцааны хэлтсийн дарга Г, газрын мэргэжилтэн А нар явж байсан. Уг компани нь 2019 оны 10 дугаар сард газрын байршлаа бүс дотроо өөрчилсөн. ... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь төрийн үйлчилгээний байгууллага ба манай байгууллагын үндсэн чиглэл нь төрийн бодлого хэрэгжүүлэгч байгууллага юм. Хууль бус үйл ажиллагаа явуулсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна...” гэжээ. /1-р хх-ийн 46-47/

Гэрч С.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...  Миний бие ... чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Б-ийн хууль бус үйлдлийг танай газарт хүргүүлсэн. Би дараах хууль бус үйлдлийг шалгуулах хүсэлтэй байна. 1. 2017 оны 12 дугаар сард намайг бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байхад хүний нөөцийн ажилтан О нь зөвхөн захирагчийн гарын үсэгтэй С.Э-ыг ажилд томилсон, томилолтоор ажиллуулах тухай хуурамч захирамж албан бланк дээр гаргуулж, тухайн хуурамч баримт бичгийг Гадаад харилцааны яаманд хүргэж өгсөн. Энэ баримт бичиг нь манай архивд байхгүй ба тус баримт бичгийг 1 хувь үйлдэж О авч явсан байгаа.  2. 2018 оны 7 дугаар сард жолооч О-т мөн хууль бус захирамж гарган өгч Гадаад харилцааны яам руу хүргүүлсэн ба ер нь бол манай бусад ажилчдын захирамжийг хуурамчаар гарган ногоон паспорт гаргуулан өгдөг. Уг ажилд О явдаг ба тэрээр Гадаад харилцааны яаманд таньдаг хүнтэй гэж ярьдаг. 3. Мөн намайг 2016 оноос байгууллагын амралт, шинэ жилийн үйл ажиллагаанд оролцсон зардлыг намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа нэмж бодоод 1,291,733 /нэг сая хоёр зуун ерэн нэгэн мянга долоон зуун гучин гурав/ төгрөгийг төл гэж шахаад байхаар нь тэр төлбөрийг нь би төлсөн. Холбогдох 3 хуудас баримтыг хуулбар хувиар нь гарган өгье. 4. 2017 оноос хойш байнгын цалин урамшуулал нэмж авдаг гэх О, Б, Э, Б гэх хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүсийн хууль бус үйлдлийг шалгаж өгөхийг хүсэж байна. 5. ... чөлөөт бүсийн мэргэжлийн албадын байр гэж 2 давхар байр Дорноговь аймгийн ... суманд байдаг. Би 2018 оны 9 дүгээр сард томилолтоор явж байхад тус 2 давхар байрны 1 давхрын өрөөнүүдийг "..." ХХК-ийн захирал А, "...." ХХК-ийн захирал Д нарт түрээслүүлж байсан. 6. ... чөлөөт бүсийн захирагчийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн ... дугаартай Засварын зардал батлуулах тухай захирамж гарч байсан ба тухайн захирамжид дурдагдсан засварын ажил огт хийгдээгүй. Гадаад харилцааны яам руу албан бичиг явуулахдаа О нь төсөл боловсруулж харин Б зурж миний бие хуурамч дугаар тавиад өгч байсан. Миний санаж байгаагаар О, Э хоёрт захирамж гарган өгч байсан. Санхүүгийн хэлтсийн дарга Б нь би дандаа даргад санхүүгийн талаарх мэдээллийг зөвлөдөг гэж хэлдэг. Мөн миний бие ажлаас Гадаад харилцааны яам руу хуурам баримт бичиг явуулж байсан гэх мэдээллийг хүргүүлэхэд намайг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Б гэх хүн дуудаж мэдүүлэг авч байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 48-49/

Гэрч Я.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хувийн дансыг ашиглан 2019 онд манай байгууллага мөнгө, төгрөг авч байсан асуудал байгаа. Миний Хаан банкны ... дугаарын дансанд 2019 оны 09-10 сард 5.000.000 /таван сая/ төгрөг орж ирснийг дарга И.Б, нягтлан бодогч Э нарын зөвшөөрснөөр Дорноговь аймгийн ... суманд байрлалтай Чөлөөт бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байранд сантехник, цахилгаан дулааны тоног төхөөрөмж авч холбогдох баримт бичгийг Санхүүгийн хэлтсийн дарга Б-д өгсөн. Тухайн 5.000.000 /таван сая/ төгрөгийг Б дарга надад хэлэхдээ "Дансны дугаараа өгчих, чамд мөнгө орж ирэхээр нь шаардлагатай зүйлд зарцуулаарай" гэж хэлж байсан. Миний Хаан банкны юаны дансаар 2018 онд ... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас мөнгө орж ирсэн ба тухайн мөнгийг шаардлагатай эд зүйл авах зэрэгт зарцуулаад дуусгасан. Уг мөнгийг И.Б дарга, Ж.Б нарын зөвшөөрлөөр миний дансанд хийж байгууллагын хэрэгцээт зүйлд зарцуулдаг байсан ба 2019 оны эхээр тухайн мөнгө орж ирэхээ больсон байгаа. Өөр ямар нэгэн байдлаар миний дансыг ашиглаж байсан асуудал байхгүй. Манай байгууллагын дарга нар болох И.Б, Ж.Б нар чиглэл өгч тухайн мөнгийг манай байгууллагын жолооч Б над руу мөнгө шилжүүлдэг байсан. 2018 онд Б миний Хаан банкны юаны данс руу нийтдээ яг хэдэн төгрөг шилжүүлсэн талаар би хэлж мэдэхгүй байна. Дансны хуулгаа харах юм бол хэлэх боломжтой. ... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас над руу мөнгө шилжүүлдэггүй байсан ба харин Б над руу мөнгө шилжүүлдэг байсан. Б нь ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ба уг тээврийн хэрэгсэл нь манай Чөлөөт бүсийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Уг тээврийн хэрэгслээр Б нь ... сум БНХАУ-ын Эрээн хот хоёрын хооронд хүн тээвэрлэж мөнгийг нь над руу шилжүүлдэг байсан ба тус мөнгийг нь байгууллагын хэрэгцээт зүйлд зарцуулдаг байсан. Миний Хаан банкны дансанд орж ирсэн мөнгийг Б дарга, Б дарга болон нягтлан бодогч С.Э нар нь хувьдаа зарцуулж байсан асуудал байхгүй ба дандаа байгууллагын зүйлд зарцуулдаг байсан. Миний бие сар бүр шаардлагатай бичиг хэрэг, хангамжийн бараа, материалаар алба хаагч нарыг хангадаг ба удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу цаг тухай бүрд нь бараа материал, бичиг хэргийг алба хаагч нарт олгодог... Миний бие сар бүр шаардлагатай бичиг хэрэг, хангамжийн бараа, материалаар алба хаагч нарыг хангадаг ба удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу цаг тухай бүрд нь бараа материал, бичиг хэргийг алба хаагч нарт олгодог.... "...” ХХК-ийн зүгээс Хаан банкны .... дугаарын дансанд 2016 оноос 2019 онд орсон орлогыг надаас асуухаар нь би санахгүй, мэдэхгүй гүйлгээгээ хэлж чадаагүй юм. Тэгэхэд тус ХХК-ийн зүгээс тэр чигт нь тодорхойгүй орлого гээд бичсэн. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс намайг шинжээч дуудаж 2016 оноос 2019 онд орсон орлогыг нэг бүрчлэн асуухад миний бие өөрийн боломжит байдлаар орлог бүрийг тайлбарласан ба тодорхойгүй байдлаар 12,545,000 төгрөгийн орлого орсон байсан... Тухайн үед Б дарга 10-н жилийн уулзалтаа зохион байгуулсан ба миний дансанд 5,512,500 төгрөг хийгээд архиа авсан юм. Тухайн мөнгө нь Б даргын өөрийнх нь мөнгө байгаа юм. Манай байгууллагатай ямар нэгэн хамааралгүй мөнгө байгаа юм. Манай байгууллагын нэр бүхий хүн болох Б, О, Д, О, Э нар нь БНХАУ-ын Харбин хот руу явсан ба тэд нарыг явах гэж байгаа болохоор дээрх нэр бүхий компаниуд нь хандив өгч, миний ... дугаарын дансыг ашигласан юм. "..." ХХК-ийн зүгээс надаас мэдэхгүй зүйлийн талаар тодруулахаар нь сайн санахгүй байна гэхэд тэр байдлаар нь тодорхойгүй орлого гэж оруулж өгсөн ба харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн зүгээс миний дансны орлогыг нэг бүрчлэн асууж тодруулж байсан. Тэгээд л тодорхойгүй орлого нь 32,790,000 төгрөг болсон байх.Харин кассын орлогын хувьд ... дугаарын данстай давхцуулан кассын орлогоо бүртгэж авсан байсныг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч надаас тодруулж, нэг бүрчлэн тулган үзэж байсан... би нягтлан бодогч мэргэжлээрээ ажиллаагүй байж байгаад шууд энэ байгууллагад нярваар ажилд орсон. Миний хувьд байгууллагын орлогод авч захиран зарцуулах талаар мэдээгүй, Б, Б, Э нарын шийдвэрээр зарцуулдаг байсан” гэжээ. /1-р хх-ийн 50-52, 4-р хх-ийн 114-115, 2-р хх-ийн 111-112/

Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  “...... чөлөөт бүсийн захирагчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай захирамжаар “...” ХХК- нд 0,4 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байгаа юм. Түүний дараа ... чөлөөт бүсийн захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийн байршил өөрчлөх тухай" захирамжаар "...” ХХК-ийн 4000 метр квадрат эзэмшил талбайг чөлөөт бүсийн 3 дугаар хэсгийн гол зам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай байрлалыг өөрчилсөн. Уг ... дугаартай захирамж гарахаас 15 хоногийн өмнө И.Б дарга газрын мэргэжилтэн А бид хоёрыг өрөөндөө дуудаад "... чөлөөт бүс дээр очиж ажиллаад ... ХХК-ийн байршлыг өөрчил" гэж үүрэг чиглэл өгсөн. Тэгээд А бид хоёр ... сум орж ... ХХК-ийн эргэлтийн цэг болох координатыг 3 дугаар хэсгийн гол зам дагуу авч ирсэн ба тухайн шинэ координатыг үндэслэн И.Б дарга захирамж гаргасан юм. Захирамжийн төслийг манай газрын мэргэжилтэн А бэлдсэн... "..." ХХК нь манай байгууллагад ажилладаг хувь хүнд мөнгө, төгрөг, бэлэг сэлт, шан харамж өгсөн асуудал байхгүй ба харин манай байгууллагад тус компаний зүгээс 5.000.000 /таван сая/ төгрөг өгөхөөр болсон байсан. Хэрхэн, ямар байдлаар өгсөн талаар мэдэхгүй байна. И.Б дарга 2019 оны 10 дугаар сард намайг өрөөндөө дуудахад тус компаний нягтлан бодогч нь И.Б даргын өрөөнд байсан ба И.Б дарга надад хэлэхдээ "Уг компаниас манай байгууллагын үйл ажиллагаанд зориулаад 5 сая төгрөг өгнө. Уг мөнгийг яаж авч, хэрэглэх вэ" гэхээр нь би түүнд хандан "Би мөнгө, төгрөгийн асуудалтай зүйлийг мэдэхгүй. Албан ёсны санхүүгийн хэлтэс байгаа. Би бол барилга, газартай холбоотой албан ажлаа хийнэ" гэж хэлж байсан... ..." ХХК нь байршил өөрчлөх хүсэлтээ манай байгууллагад 2019 оны 10 дугаар сард өгсөн ба ... чөлөөт бүс нь 6 хэсэгтэй. Тухайн чөлөөт бүс хэсэгт 1 төв замтай ба уг компани нь 3 дугаар хэсгийн худалдаа үйлчилгээний талбай дээр 0,4 га газар эзэмшиж байгаад манайд хүсэлт гаргаж төв зам дагуу тухайн 0,4 га талбайгаа өөрчлүүлсэн юм...”гэжээ. /1-р хх-ийн 61-62/

Гэрч Ш.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...И.Б дарга "...” ХХК-ийн байршлыг өөрчлөх, солих талаар үүрэг чиглэл өгч байсан. ... чөлөөт бүсийн захирагчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай захирамжаар "...." ХХК-нд 0,4 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон байдаг. ... чөлөөт бүсийн захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай "Газар эзэмших, ашиглах эрхийн байршил өөрчлөх тухай" захирамжаар "..." ХХК-ийн 4000 метр квадрат эзэмшил талбайг чөлөөт бүсийн 3 дугаар хэсгийн гол зам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай байрлалыг өөрчилсөн. Тухайн ... дугаартай захирамж гарахаас хэд хоногийн өмнө /яг өдрийг нь санахгүй байна/ И.Б дарга намайг өрөөндөө дуудаад "... ХХК-ийн байрлалыг чөлөөт бүсийн 3 дугаар хэсгийн төв зам дагуу шилжүүлье. Тухайн төв зам дагуу байрлалтай 5 аж ахуй нэгжийн хажууд сул талбай байгаа юу” гэж надаас асуухаар нь би байгаа гэж хэлсэн. Тэгэхэд И.Б дарга ".... ХХК-ийг шилжүүлэх хэрэгтэй байна" гэж хэлсэн. Тэгээд би ... сум орж .... ХХК-ийн газрын эргэлтийн цэгийг 3 дугаар хэсгийн гол зам дагуу тогтоож өгсний дагуу И.Б дарга ... дугаартай захирамж гаргасан юм. Захирамжийн төслийг миний бие бэлдэж И.Б даргад танилцуулсан... 2019 оны 10 дугаар сард ... чөлөөт бүсийн Бүртгэл, санхүүгийн хэлтсийн дарга Б намайг дуудаад "..." ХХК руу яриад, мөнгө, төгрөгийн асуудлыг чи асуугаадхаач гэхээр нь тус компанийн эмэгтэй рүү ярихад тэр эмэгтэй дансаа өгчих гэсэн. Тэгэхээр нь Б даргад дансаа өгчих гэж байна гэж хэлсэн ба тус компаниас хэдэн төгрөгийг хэнээр дамжуулж авсан талаар мэдэхгүй байна... Чөлөөт бүсийн тухай хуульд зааснаар газрыг 2 хэлбэрээр өгдөг. Газар эзэмшиж ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт, газар эзэмшиж ашиглах эрхийн дуудлага худалдаа явуулах зарчмаар олгоно гэж заасан байдаг. Үүний дагуу ... чөлөөт бүсийн захирагчийн 2017 оны 11 сарын 9-ний өдрийн ... дугаартай захирамжаар “Газар эзэмшүүлж, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулах тухай" захирамж гарсан. Тус захирамжийн дагуу "...” ХХК нь хугацаандаа холбогдох материалаа ирүүлж, төсөл сонгон шалгаруулах комисс холбогдох материалд үнэлэлт дүгнэлт өгөн тус компанийн төслийг 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн комиссын нэгдсэн дүгнэлтээр дэмжсэн. "...” ХХК нь Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу газрын нэг удаагийн төлбөр болох 6.000.000 /зургаан сая/ төгрөгөө төлснөөр газар эзэмших эрх нь үүсэж, холбогдох журмын дагуу чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах гэрчилгээг 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр авснаар ... чөлөөт бүсийн захирагчийн 2018 оны 3 сарын 2-ны өдрийн ... дугаартай захирамжаар тус компанид газар эзэмших эрх олгосон. Тэгээд газар эзэмших эрхийг баталгаажуулж 2018 оны 3 сарын 15-ны өдөр ... дугаартай чөлөөт бүсэд газар эзэмших эрхийн гэрчилгээг "..." ХХК-нд олгосон... "...” ХХК-ийн охин компани нь "...” ХХК байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, ... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, .... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, ... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нарын хамтарсан журмаар чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бол байгууллага нь дээрх хамтарсан журмын дагуу охин компани байгуулж чөлөөт бүс гэх тодотгол бүхий нэртэй байх ёстой юм.”гэжээ. /1-р хх-ийн 63-65/

 Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 онд ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр хилээр 245 удаа нэвтэрсэн нь үнэн. Ямар учраас хилээр нэвтэрсэн гэвэл 2019 оны 8, 9 саруудад барилгын засвар үйлчилгээний чиглэлээр нэлээд хэдэн удаа гарч байсан мөн бусад байгууллагууд нь удирдах албан тушаалтнуудад мэдэгдэж хилээр нэвтэрдэг байсан. Миний хувьд 2019 онд тус албан тээврийн хэрэгсэлтэй ... сум болон БНХАУ-ын Эрээн хот хоёрын хооронд хүн тээвэрлэж нийтдээ 30.000 /гучин мянга/ орчим юань буюу Монгол мөнгөөр 10 гаруй сая төгрөг олж нярав Х-ны Хаан банкны юанийн данс руу 5000 юанийг 2019 оны 1-2 сарын үед шилжүүлж байсан. Үлдэгдэл мөнгийг дарга нар болох Б, Б дарга нарт тухай бүрд нь бэлэн юаниар өгч байсан. Тухайн баримт нь Бүртгэл санхүүгийн хэлтэст байгаа байх гэж бодож байна. ...Манай ... чөлөө бүсийн дарга нар болох захирагч И.Б, Санхүүгийн хэлтсийн дарга Б нар үүрэг чиглэл өгч засварын ажилд мөнгө олох хэрэгтэй байна, хилээр хүн тээвэрлэж мөнгө олох талаар чиглэл өгч байсан. ...Би ... маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2016-2019 онд тээвэрлэлт хийж олсон орлогоо нярав Я.Х-ны юаний Хаан банк дахь данс руу шилжүүлдэг байсан ба хэрхэн ямар байдлаар тус мөнгийг зарцуулдаг талаар бол мэдэхгүй. Би Б, Б, Э нарт хувьдаа зарцуул гэж юань бэлнээр өгч байсан зүйл байхгүй. Харин тэд нарыг ... суманд явж байхад юаний үлдэгдэл бараг зэрэг буюу 2-3 мянган юань өгөөд байгууллагад халаалтын систем зэрэг зүйл авч байсан санагдаж байна. Засварын эд зүйл ч авч байсан. Тэд нарыг сэлбэг хэрэгсэл авах үед л бага зэрэг юань өгч байсан. Яг хэзээ, хэдэн юань өгснөө санахгүй байна. Мөн Б дарга тухайн үед нь Эрээн хотоос халаалтын цахилгаан тогоо, паар зэрэг зүйлсийг авчирч байсан. Ер нь бол Эрээн хот руу Б дарга явж Замын-Үүд чөлөөт бүсийн халаалтын бүх шугамуудыг сольж байсан.” гэжээ /1-р хх-ийн 72-73, 8-хх-ийн 14-15/

Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ... чөлөөт бүсэд олгож байгаа төсөв мөнгө үнэхээр бага байдаг. Тэгээд засвар үйлчилгээ хийх талаар яригдаж байсан ба "..." ХХК-ээс өөрсдөө манай ... чөлөөт бүсэд өгөхөөр болсон гэж сонсож байсан. Манай дарга Б нь өөрөө тухайн мөнгийг авч өөртөө зарцуулсан асуудал байхгүй, зөвхөн байгууллагын хувийн ажилд зарцуулсан ба үүнийг манай бүртгэл санхүүгийн хэлтэст байгаа...”гэжээ /1-р хх-ийн 72-73/

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б гэх хүнтэй уулзах зорилго нь бэр эгч Н.С очоод уулз гэсний дагуу очиж уулзсан ба ... сумын чөлөөт бүсэд "..." ХХК-ийн 0,4 га газарт барилгын ажлаа хэрхэн яаж эхлүүлэх талаар уулзсан. Тэгэхэд Б дарга надад хандан хэлэхдээ "Зохих журмын дагуу ажил чинь явагдах юм байна, нэг шалтгаан гэвэл тог цахилгаан байхгүй, тог цахилгаан татах шаардлагатай, тэнд 5 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа эхэлсэн ба тэдгээр компаниуд нь их л өндөр өртгөөр тог цахилгаан татсан" гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандан "Тэгвэл бараг үйл ажиллагаа явуулж болохгүй биш үү” гэхэд тэрээр "Тэр 5 аж ахуй нэгжийн хүмүүстэй өөрсдөө очиж ярилцаарай" гэсэн. Тэгээд тэр аж ахуй нэгж байгууллагын нэг хүнтэй нь тухайн махлаг том биетэй хүн утсаар яриад тийм ч таатай хандахгүй байна гэж хэлээд эхний уулзалт дууссан. Дараа нь Б захирагчтай очиж уулзаад би түүнд тэр аж ахуй нэгж байгууллагуудтай та нэг яриад өгөөч гэхэд тэрээр би энэ талаар ярьж өгч чадахгүй, мөнгө төгрөгөө өгөөд өөрсдөө татах асуудал шүү, та нар өөрсдөө тэдгээр аж ахуй нэгж байгууллагуудтайгаа ярина шүү гэж байсан. Мөн болохгүй бол танайх тэдгээр аж ахуй нэгжүүд рүү дөхөж болно гэсний дагуу ... ХХК-ийн газрын байршил өөрчлөгдсөн боловч тог цахилгаан одоогийн байдлаар татагдаагүй байгаа Б-тай 2 дахь удаагаа уулзахаас өмнө бэр эгч С "... чөлөөт бүсийн хөрөнгө санхүү хэцүү байдаг юм байна лээ. Ийм хүнд үед нь туслах юм бол зүгээр юм байна. Үйл ажиллагаанд нь 5.000.000 /таван сая/ төгрөгийг хандивлах талаар хэлээрэй" гэж хэлсэн. Тэгээд Б захирагчтай очиж уулзаад энэ талаараа хэлэхэд Б захирагч зөвшөөрч санхүүгийн албаны ажилтнаа дуудаад энэ компани 5.000.000 /таван сая/ төгрөг хандивлана гэж байна, уг асуудлыг шийдээрэй гэж санхүүгийн албаны хүндээ хэлж байсан. Тэгээд би тэр өдрөө мөнгөө өгөлгүй гараад дараа нь .... чөлөөт бүсийн хүмүүстэй утсаар холбогдоход нэг Хаан банкны дансны дугаар өгөхөөр нь тус данс руу миний бие төрсөн эгч Д-ийн Д-ийн охин Э-ийн данснаас 5.000.000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн юм. Д эгч надаас мөнгө зээлсэн байсан ба зээлсэн мөнгөө өгөх үед нь би түүнд тус дансыг өгч тухайн данс руу шилжүүлсэн юм. Э-т уг асуудал ямар ч хамаагүй ба мөнгөө өгнө гэхээр нь тухайн дансыг өгч тус 5.000.000 /таван сая/ төгрөгийг шилжүүлсэн...Уг компаниас миний бие ямар нэгэн байдлаар хувь эзэмшдэггүй ба харин манай ах, эгч хоёр С аймагт байдаг учир Улаанбаатар хотод ажид хэргийн шугамаар хөөцөлдөх асуудалдаа намайг гуйдаг юм...Үйл ажиллагаагаа эхлүүлэх гэхэд дахин кадастрын зураг өөрчлөгдөх болсон ба манай бэр эгч  С-ын зүгээс хандив тусламж өгөх зорилгоор ... чөлөөт бүс рүү 5,000,000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн...” гэжээ /1-р хх-ийн 76-77/

 Гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Н-ийн С бол манай ээж... тухайн үед манай ээж Мобайл буюу интернэт банк ашигладаггүй байсан учир би мөнгөн гүйлгээг нь интернэт банкаар хийдэг байсан... Хаан банкны данс өгсөн ба тэр данс руу би 5,000,000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн. Би бодохдоо ээж Б эгчид зээлсэн мөнгөө өгч байна гэж бодсон....”гэжээ /2-р хх-ийн 88-89/

Шинжээч Х.У мөрдөн шалгах ажиллагаанд  дахин мэдүүлэхдээ: “... чөлөөт бүсийн захирагчийн  албаны  2016-2019 оны байгууллагын үйл ажиллагааны орлогод тусгаагүй, байгууллагын үйл ажиллагаанаас олсон орлогыг нярав Я.Х-ны хувийн Хаан банк дахь 3, Төрийн банкны 1, Голомт банкны 1 данс болон бэлнээр авсан мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4, 24.5, 24.6, 25.7, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 35.3-д тус тус зааснаар нярав Я.Х нь бусад байдлаар үйл ажиллагааны орлого олсон тохиолдолд байгууллагын бүртгэлд тусгаж, орлогод авсны дараа зарцуулалт хийх ёстой байсан. Гэтэл байгууллагын данс бүртгэлд тусгаагүй зарцуулсан зарцуулалт нь байгууллагаас гаргасан зарцуулалт гэж үзэх боломжгүй” гэжээ /8-р хх-ийн 08-10/

       -Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 91/

        -Я.Х-ны Хаан банкны депозит дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 92-100, 4-р хх-ийн 193-250, 5-р хх-ийн 1, 11-28, 8-р хх-ийн 16-114/

        -Дорноговь аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /7-р хх-ийн 64-90/,

 

        -Монгол улсын шадар сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүгдэгч И.Б-г ажилд томилох тухай тушаал / 2-р хх-ийн 206/

 

       - Шүүгдэгч И.Б-ийн Төрийн алба хаагчийн тангараг өргөсөн баримт /2-р хх-ийн 209/

 

       -Монгол улсын Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай журам шинэчлэн батлах тухай тушаал  /7-р хх-ийн  17/

 

  -Гаалийн ерөнхий газрын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ..., Монгол улсын шадар сайдын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ...,  Монгол улсын засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай албан бичгүүд /7-р хх-ийн 43-45/,

     

   -Шүүгдэгч И.Б-ийн албан тушаалтын тодорхойлолт /7-р хх-ийн 11-16/  

   -Чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалын тодорхойлолт /3-р хх-ийн 204-211/

        -... чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгсөн баримт, материал хүлээлцсэн жагсаалт /3-р хх-ийн 95-99/

        -... Чөлөөт бүсийн захирагчийн албаны мэдээлэл хүргэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 203-204/,

       -И.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 100, 153/

       -Н.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 103, 154/

       -Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 108-149/

       -Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн албаны албан бичиг /3-р хх-ийн 202-250, 4-р хх-ийн 01-13/

      -Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай албан бичиг /4-р хх-ийн 111-112/

         -Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай шинжээчийн “...... чөлөөт бүсийн захирагчийн алба нь 2016 оноос 2019 онд байгууллагын бүртгэлд тусгаагүй нийт 108,267,515.07 төгрөгийн орлого олсон байна...” гэх дүгнэлт /4-р хх-ийн 119-123/

       -Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 145-188/

        -Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 189/

        -Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай Шинжээчийн дүгнэлт /7-р хх-ийн 228-239/,

       -Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /8-р хх-ийн 151-156/,

          -Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын зарим яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /8-р хх-ийн 170-172/, 

 - Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын зарим яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /8-р хх-ийн 173-174/,

 -... ХХК-ийн мэдээлэл /8-р хх-ийн 222/

 -Чөлөөт бүсийн ажлын албанаас авсан баримтууд /9-х хх-ийн 2-109/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан “нийтийн албан тушаалтан буюу ... чөлөөт бүсийн Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оноос 2019 онд ажиллах хугацаандаа  ... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нярав Я.Х-ны хувийн харилцах дансаар болон бэлнээр түрээсийн төлбөр, нэвтрэх үнэмлэхний хураамж,бусад орлого нэрээр бүрдүүлсэн төрийн өмчийн төсвийн бус хөрөнгөд хамаарах 49,544,775 төгрөгийн орлогыг байгууллагын бүртгэлд авахуулахгүй байх үүрэг өгч, ямар нэгэн баримтгүйгээр зориулалтын бусаар зарцуулсан” гэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж шүүх үзэв.

 

 Уг гэмт хэргийн шинж нь төсөв захирагч нь төсвийн бус орлогоор орсон мөнгийг улсын төсвийн бус орлогод төвлөрүүлж, төсвийн бус хөрөнгийг зориулалтаар нь юунд зарцуулахыг урьдчилан төсөвтөө тусгасан байхыг ойлгоно. Жишээ нь: Төсвийн бус хөрөнгөөр үүссэн мөнгөн хөрөнгийг халаалтын зардалд зарцуулахаар шийдвэрлэсэн байхад халаалтын зардлаас өөр зардалд зарцуулахыг төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж ойлгоно.

 

... чөлөөт бүсийн 2016-2019 оны хооронд өөрийн үйл ажиллагаанаас олсон түрээсийн төлбөр, нэвтрэх үнэмлэхний хураамж, бусад орлого зэргээс бүрдсэн 49,544,775 төгрөгийн төсвийн бус орлогыг улсын яллагчаас энэ орлогыг тухайн байгууллагын төсвийн ямар ангилалд хамааруулсан, ямар зориулалтаар, ямар зүйлд зарцуулах байсан хөрөнгийг зориулалтын бусаар ямар зүйлд зарцуулсан талаар нотолж чадаагүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад “шүүгдэгч И.Б нь .. чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2016-2019 оны хооронд байгууллагын үйл ажиллагаанаас олсон түрээсийн төлбөр, нэвтрэх үнэмлэхний хураамж, бусад орлого зэргээс бүрдсэн 49,544,775 төгрөгийн төсвийн бус орлогыг төсөвт төвлөрүүлэхгүйгэр ... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нярав Я.Х-ны хувийн харилцах дансаар дамжуулан байгууллагын хэрэгцээнд зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Төсвийн бус хөрөнгийг байгууллагын дансанд бүртгүүлэхгүйгээр хувь хүний дансаар дамжуулж зарцуулсныг төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч И.Б-г төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан дараахь нотлох баримтууд болох Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай Шинжээчийн “Захирагчийн ажлын алба нь нийт 108,267,515 төгрөгийн орлогыг 2016-2019 онд байгууллагын бүртгэлд тусгаж тайлагнаагүй, зарцуулалтыг хувь хүний дансаар дамжуулан гаргасан нь Нягтлан бүртгэх бүртгэлийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна” гэж  дүгнэлт, 2024 оны 05 сарын 28-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Нярав Я.Х болон бусад оролцогч нараас гарган өгсөн 2017-2019 онд зарцуулагдсан гэх нийт 44,344,240.19 төгрөгийг бэлэн болон мөнгө олгохыг хүссэн өргөдөл бүхий бүрэн бус гүйлгээний баримт байна” гэх дүгнэлт, мөн гэрч Я.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хувийн дансыг ашиглан 2019 онд манай байгууллага мөнгө, төгрөг авч байсан асуудал байгаа. Миний Хаан банкны ... дугаарын дансанд 2019 оны 09-10 сард 5.000.000 /таван сая/ төгрөг орж ирснийг дарга И.Б, нягтлан бодогч Э нарын зөвшөөрснөөр Дорноговь аймгийн ... суманд байрлалтай Чөлөөт бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байранд сантехник, цахилгаан дулааны тоног төхөөрөмж авч холбогдох баримт бичгийг Санхүүгийн хэлтсийн дарга Б-д өгсөн. Миний Хаан банкны юанийн дансаар 2018 онд ... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас мөнгө орж ирсэн ба тухайн мөнгийг шаардлагатай эд зүйл авах зэрэгт зарцуулаад дуусгасан. Уг мөнгийг И.Б дарга, Ж.Б нарын зөвшөөрлөөр миний дансанд хийж байгууллагын хэрэгцээт зүйлд зарцуулдаг байсан ба 2019 оны эхээр тухайн мөнгө орж ирэхээ больсон байгаа. 2018 онд Б миний Хаан банкны юаны данс руу нийтдээ яг хэдэн төгрөг шилжүүлсэн талаар би хэлж мэдэхгүй байна. Дансны хуулгаа харах юм бол хэлэх боломжтой. ... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас над руу мөнгө шилжүүлдэггүй байсан ба харин Б над руу мөнгө шилжүүлдэг байсан. Б нь ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ба уг тээврийн хэрэгсэл нь манай Чөлөөт бүсийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Уг тээврийн хэрэгслээр Б нь ... сум БНХАУ-ын Эрээн хот хоёрын хооронд хүн тээвэрлэж мөнгийг нь над руу шилжүүлдэг байсан ба тус мөнгийг нь байгууллагын хэрэгцээт зүйлд зарцуулдаг байсан.  Миний хувьд байгууллагын орлогод авч захиран зарцуулах талаар мэдээгүй, Б, Б, Э нарын шийдвэрээр зарцуулдаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52, 4-р хх-ийн 114-115, 2-р хх-ийн 111-112/, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 онд ...  маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр хилээр 245 удаа нэвтэрсэн нь үнэн. Ямар учраас хилээр нэвтэрсэн гэвэл 2019 оны 8, 9 саруудад барилгын засвар үйлчилгээний чиглэлээр нэлээд хэдэн удаа гарч байсан мөн бусад байгууллагууд нь удирдах албан тушаалтнуудад мэдэгдэж хилээр нэвтэрдэг байсан. Миний хувьд 2019 онд тус албан тээврийн хэрэгсэлтэй ... сум болон БНХАУ-ын Эрээн хот хоёрын хооронд хүн тээвэрлэж нийтдээ 30.000 /гучин мянга/ орчим юань буюу Монгол мөнгөөр 10 гаруй сая төгрөг олж нярав Х-ны Хаан банкны юанийн данс руу 5000 юанийг 2019 оны 1-2 сарын үед шилжүүлж байсан. Үлдэгдэл мөнгийг дарга нар болох Б, Б дарга нарт тухай бүрд нь бэлэн юаниар өгч байсан. Тухайн баримт нь Бүртгэл санхүүгийн хэлтэст байгаа байх гэж бодож байна. ...Манай ... чөлөө бүсийн дарга нар болох захирагч И.Б, Санхүүгийн хэлтсийн дарга Б нар үүрэг чиглэл өгч засварын ажилд мөнгө олох хэрэгтэй байна, хилээр хүн тээвэрлэж мөнгө олох талаар чиглэл өгч байсан.” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 72-73/, шинжээч Х.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... чөлөөт бүсийн захирагчийн  албаны  2016-2019 оны байгууллагын үйл ажиллагааны орлогод тусгаагүй, байгууллагын үйл ажиллагаанаас олсон орлогыг нярав Я.Х-ны хувийн Хаан банк дахь 3, Төрийн банкны 1, Голомт банкны 1 данс болон бэлнээр авсан мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4, 24.5, 24.6, 25.7, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 35.3-д тус тус зааснаар нярав Я.Х нь бусад байдлаар үйл ажиллагааны орлого олсон тохиолдолд байгууллагын бүртгэлд тусгаж, орлогод авсны дараа зарцуулалт хийх ёстой байсан. Гэтэл байгууллагын данс бүртгэлд тусгаагүй зарцуулсан зарцуулалт нь байгууллагаас гаргасан зарцуулалт гэж үзэх боломжгүй” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 08-10/ зэрэг нотлох баримтууд нь байгууллагын үйл ажиллагаанаас олсон түрээсийн төлбөр, нэвтрэх үнэмлэхний хураамж, бусад орлого зэргээс бүрдсэн 49,544,775 төгрөгийн төсвийн бус орлогыг төсөвт төвлөрүүлэхгүйгээр ... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нярав Я.Х-ны хувийн харилцах дансаар дамжуулан байгууллагын хэрэгцээнд зарцуулсан үйл баримтыг нотолж байгаа болохоос шүүгдэгч И.Б-г төсвийн бус орлогыг зориулалтын бусаар зарцуулсныг нотлоогүй юм.

 

 Шүүгдэгч И.Б нь тухайн жилийн төсвийн хөрөнгө нь хүрэлцээгүй байдаг учраас тухайн байгууллагын үйл ажиллагаанаас олсон орлогыг ... чөлөөт бүсийн засвар үйлчилгээ болон бусад зүйлд зарцуулсан гэж мэдүүлдэг. Шүүгдэгч И.Б-ийн энэ мэдүүлэг нь гэрч  Я.Х-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хувийн дансыг ашиглан 2019 онд манай байгууллага мөнгө, төгрөг авч байсан асуудал байгаа.  Миний Хаан банкны юанийн дансаар 2018 онд ... чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас мөнгө орж ирсэн ба тухайн мөнгийг шаардлагатай эд зүйл авах зэрэгт зарцуулаад дуусгасан. Уг мөнгийг И.Б дарга, Ж.Б нарын зөвшөөрлөөр миний дансанд хийж байгууллагын хэрэгцээт зүйлд зарцуулдаг байсан” гэх мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогддог.  

Улсын яллагчийн зүгээс ялласан дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч И.Б-г төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх гэмт хэргийг нотолж чадаагүй байна.

 

 Иймд Дорноговь аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С овогт И-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч И.Б-ийн “...” ХХК-ийн 0.4 га газрын талбайг чөлөөт бүсийн 3 дугаар хэсгийн гол зам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар .... чөлөөт бүсийн Захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар захирамжаар газар эзэмших эрхийн байршлыг өөрчилсөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С-аас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 50 минутын орчимд нярав Я.Х-ны Хаан банкны ... дугаарын дансаар 5,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н-ийн С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор "...” ХХК-ийн 0.4 га газрын талбайг чөлөөт бүсийн 3 дугаар хэсгийн гол зам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар байршил өөрчлөх тухай ... чөлөөт бүсийн Захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн... дугаар захирамж гаргуулсны хариуд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 50 минутад ...д чөлөөт бүсийн Захирагчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч И.Б-д Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нярав Я.Х-ны Хаан банкны ... дугаарын дансаар 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...... чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Б нь өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дараах хууль зөрчсөн үйлдлийг шалгуулах хүсэлтэй байгаа юм. ...Чөлөөт бүсэд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр газар эзэмших эрх авсан .."." ХХК-нд газрын байршил сольж өгсний хөлсөнд 5.000.000 /таван сая/ төгрөгийг нярав Хүрэлчулууны дансаар 2019 оны 10 дугаар сард дамжуулж авсан байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/, гэрч Я.Х-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хувийн дансыг ашиглан 2019 онд манай байгууллага мөнгө, төгрөг авч байсан асуудал байгаа. Миний Хаан банкны ... дугаарын дансанд 2019 оны 09-10 сард 5.000.000 /таван сая/ төгрөг орж ирснийг дарга И.Б, нягтлан бодогч Э нарын зөвшөөрснөөр Дорноговь аймгийн ... суманд байрлалтай Чөлөөт бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байранд сантехник, цахилгаан дулааны тоног төхөөрөмж авч холбогдох баримт бичгийг Санхүүгийн хэлтсийн дарга Б-д өгсөн. Тухайн 5.000.000 /таван сая/ төгрөгийг Б дарга надад хэлэхдээ "Дансны дугаараа өгчих, чамд мөнгө орж ирэхээр нь шаардлагатай зүйлд зарцуулаарай" гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52/, гэрч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...... чөлөөт бүсийн захирагчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай захирамжаар “...” ХХК- нд 0,4 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байгаа юм. Түүний дараа ... чөлөөт бүсийн захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийн байршил өөрчлөх тухай" захирамжаар "...” ХХК-ийн 4000 метр квадрат эзэмшил талбайг чөлөөт бүсийн 3 дугаар хэсгийн гол зам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай байрлалыг өөрчилсөн. ..."...." ХХК нь манай байгууллагад ажилладаг хувь хүнд мөнгө, төгрөг, бэлэг сэлт, шан харамж өгсөн асуудал байхгүй ба харин манай байгууллагад тус компаний зүгээс 5.000.000 /таван сая/ төгрөг өгөхөөр болсон байсан. ...Тухайн чөлөөт бүс хэсэгт 1 төв замтай ба уг компани нь 3 дугаар хэсгийн худалдаа үйлчилгээний талбай дээр 0,4 га газар эзэмшиж байгаад манайд хүсэлт гаргаж төв зам дагуу тухайн 0,4 га талбайгаа өөрчлүүлсэн юм...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62/, гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...И.Б дарга "...” ХХК-ийн байршлыг өөрчлөх, солих талаар үүрэг чиглэл өгч байсан. ...... чөлөөт бүсийн захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай "Газар эзэмших, ашиглах эрхийн байршил өөрчлөх тухай" захирамжаар "..." ХХК-ийн 4000 метр квадрат эзэмшил талбайг чөлөөт бүсийн 3 дугаар хэсгийн гол зам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай байрлалыг өөрчилсөн. ... 2019 оны 10 дугаар сард Замын-Үүд чөлөөт бүсийн Бүртгэл, санхүүгийн хэлтсийн дарга Б намайг дуудаад "..." ХХК руу яриад, мөнгө, төгрөгийн асуудлыг чи асуугаадхаач гэхээр нь тус компанийн эмэгтэй рүү ярихад тэр эмэгтэй дансаа өгчих гэсэн. Тэгэхээр нь Б даргад дансаа өгчих гэж байна гэж хэлсэн ба тус компаниас хэдэн төгрөгийг хэнээр дамжуулж авсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-65/, гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Мөн болохгүй бол танайх тэдгээр аж ахуй нэгжүүд рүү дөхөж болно гэсний дагуу ... ХХК-ийн газрын байршил өөрчлөгдсөн боловч тог цахилгаан одоогийн байдлаар татагдаагүй байгаа Б-тай 2 дахь удаагаа уулзахаас өмнө бэр эгч С "... чөлөөт бүсийн хөрөнгө санхүү хэцүү байдаг юм байна лээ. Ийм хүнд үед нь туслах юм бол зүгээр юм байна. Үйл ажиллагаанд нь 5.000.000 /таван сая/ төгрөгийг хандивлах талаар хэлээрэй" гэж хэлсэн. Тэгээд Б захирагчтай очиж уулзаад энэ талаараа хэлэхэд Б захирагч зөвшөөрч санхүүгийн албаны ажилтнаа дуудаад энэ компани 5.000.000 /таван сая/ төгрөг хандивлана гэж байна, уг асуудлыг шийдээрэй гэж санхүүгийн албаны хүндээ хэлж байсан. Тэгээд би тэр өдрөө мөнгөө өгөлгүй гараад дараа нь ... чөлөөт бүсийн хүмүүстэй утсаар холбогдоход нэг Хаан банкны дансны дугаар өгөхөөр нь тус данс руу миний бие төрсөн эгч Д-н Д-ийн охин Э-ийн данснаас 5.000.000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн юм ...Үйл ажиллагаагаа эхлүүлэх гэхэд дахин кадастрын зураг өөрчлөгдөх болсон ба манай бэр эгч С-ын зүгээс хандив тусламж өгөх зорилгоор ... чөлөөт бүс рүү 5,000,000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77/, гэрч Я.Х-ны Хаан банкны депозит дансны хуулга /1-р хх-ийн 92-100, 4-р хх-ийн 193-250, 5-р хх-ийн 1, 11-28/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Б болон түүний өмгөөлөгч О.Ү нар “С-ыг өөртөө болон бусдад давуу байдал олж авсан гэвэл С, Б нар яг ямар давуу байдал олж авч, өгсөн гэдгийг дүгнэх шаарлагатай. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс энэ үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлууд энэ хэргийн хүрээнд бүрэн тогтоогдоогүй байна. Нотолбол зохих байдлыг прокурор, мөрдөгчийн тухайд эрх нь олгогдсон байсан. Зөвхөн яллах талын чиг үүргийг эдгээр эрх бүхий албан тушаалтнууд цуглуулахгүй, цагаатгах талын чиг үүргийг хэрэгжүүлэх ч гэсэн үүрэгтэй. Энэ талаар удаа дараа хүсэлт гаргаж, баримтуудыг аваачиж өгсөн байгаа. Үзлэг хийгээд, баримтаа тулгаад өгөөч гэж хэлсэн. Тиймээс эдгээр байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээд шийдвэрлэхийг хүсэж байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авах” гэж ойлгоно.

 

Шүүгдэгч И.Б нь шүүгдэгч Н.С-ын “...” ХХК-ийн хуучин авсан 0.4 га газрын талбайн байршлыг чөлөөт бүсийн 3 дугаар хэсгийн гол зам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр  байршлыг өөрчилж өгснөөр хахууль өгөгчийн ашиг сонирхлыг гүйцэтгэсний хариуд 5,000,000 төгрөгийг авсан болох нь нотлогддог. Хахууль өгөгчийн ашиг сонирхлыг гүйцэтгэсний хариуд авсан хахуулийн мөнгийг заавал хувийн ашиг сонирхолд зарцуулсан байх, юунд зарцуулахыг хуулиар зохицуулаагүй тул шүүгдэгч И.Б-г хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч И.Б болон түүний өмгөөлөгч О.Ү нарын  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.С-ын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд “Б-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хандивласан мөнгө гэдгийг бид мэдэж байгаа. Үүнийг Б-йн мэдүүлгээр л гэрчлээд байгаа юм. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэхлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал тогтоогоогүй байна. Гол тогтоох баримт нь Б-ийн мэдүүлэг байсан. Төр өөрөө төр шиг байсан бол бид газрын байршил өөрчлөх асуудлаа давуу байдал гэж үзэж болно. Энийг ялгаж салгах хэрэгтэй.  С-ын үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Зөвхөн шийдвэр гарахтай холбоотой мөнгө биш гэж үзэж байгаа. Тог цахилгааны 5 аж ахуйн нэгжээс авахад зохицуулалт хийж өгөөч тэр ч утгаараа хувь хүний дансанд хийсэн. Эдгээр байдлууд байгаа мөн гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна гэв.

 

Шүүгдэгч Н.С-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.С нь өөрийнхөө ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр, өөрийн эзэмшилд авсан газрынхаа үр шимийг хүртэх зорилгоор газрын байршлыг өөрчлүүлэх талаар хүсэлт тавьж, газрын байршлаа өөрчлүүлсний хариуд 5,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсоноо төрөл садны хүнээрээ дамжуулж  шилжүүлсэн гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Я.Х-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Миний Хаан банкны ... дугаарын дансанд 2019 оны 09-10 сард 5.000.000 /таван сая/ төгрөг орж ирснийг дарга И.Б, нягтлан бодогч Э нарын зөвшөөрснөөр Дорноговь аймгийн ... суманд байрлалтай Чөлөөт бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байранд сантехник, цахилгаан дулааны тоног төхөөрөмж авч холбогдох баримт бичгийг Санхүүгийн хэлтсийн дарга Б-д өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52/, гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... эгч С "... чөлөөт бүсийн хөрөнгө санхүү хэцүү байдаг юм байна лээ. Ийм хүнд үед нь туслах юм бол зүгээр юм байна. Үйл ажиллагаанд нь 5.000.000 /таван сая/ төгрөгийг хандивлах талаар хэлээрэй" гэж хэлсэн. ... чөлөөт бүсийн хүмүүстэй утсаар холбогдоход нэг Хаан банкны дансны дугаар өгөхөөр нь тус данс руу миний бие төрсөн эгч Д-ийн Д-ийн охин Э-ийн данснаас 5.000.000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77/, шүүгдэгч И.Б-ийн  шүүх хуралдаанд өгсөн “...” ХХК-иас хандив өгсөн. Үүнийг би хахууль болно гэж бодоогүй байсан. Тогны асуудлаа тэд нартайгаа зөвшилцөөд, төлөлцөөд өгөөрэй гэсэн. Миний хувьд та бүхнийг зөвшилцсөн тохиолдолд чөлөөт бүсэд аж ахуй эрхлэх байгууллага нэмэгдэж байгаа болохоор аль болох дэмжихийг бодно гэж хэлсэн. “...” ХХК 5,000,000 төгрөгийг хандив гэж өгсөн” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа болно.

 Иймд Шүүгдэгч Н.С-ын өмгөөлөгч Б.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан “С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 Дорноговь аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.Б-д холбогдох бусдаас хахууль авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.С-ын бусдад хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирлын хувьд:

 

            Шүүгдэгч И.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5,000,000 төгрөгийг өмнөх шүүх хуралдааны явцад төлж, улсын орлого болгосон тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч И.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч Н-ийн С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч И.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон 5,000,000 төгрөгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар, шүүгдэгч Н.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар,  тус тус Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал  тогтоогдсонгүй.

Улсын яллагчаас шүүхээс шүүгдэгч И.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаатай хорих ял, шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулах санал оруулжээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээгээгүй явдал нь хорих ял оногдуулах үндэслэл болохгүй. Хуульд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаардаггүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.   

Шүүгдэгч И.Б нь өндөр насны тэтгэвэрт гарсан, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг төлж барагдуулсан, мөн хахуулийн 5,000,000 төгрөгийг хувийн ашиг сонирхолын үүднээс биш, байгууллагын ашиг сонирхлын үүднээс авч байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн зан төлөв байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга, дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая, дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.С нь биеийн эрүүл мэндийн байдлын хувьд өвчтэй, тохиолдлын шинжтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн зан төлөв байдал зэргийг харгалзан нийтийн албанд томилогдох  эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга, долоон/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая, долоон зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлбэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч С овогт И-ийн Б-д  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгдэгч С овогт И-ийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч Ч овогт Н-ийн С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор  бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И-ийн Б-г  нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга, дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая, дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн С-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5,000,000 /таван сая/ төгрөгийг төлж барагдуулсныг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б, Н.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          6. Шүүгдэгч И.Б, Н.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

           7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох шүүгдэгч И.Б, Н.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч хохирогч,  түүний хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.Ц