Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 68

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, Улсын яллагч Ч.Мядагбадам, Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, Шүүгдэгч А.Цэнд-Аюуш, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар    
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаач овгийн Алтангэрэлийн Цэнд-Аюушид холбогдох эрүүгийн 201715000051 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн үүнбаян-Улаан суманд 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 27 настай эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн үүнбаян-Улаан сумын 1 дүгээр багт оршин суух, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 18-12 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Алаач овгийн Алтангэрэлийн Цэнд-Аюуш. РД: ЙИ90120217.  
Шүүгдэгч А.Цэнд-Аюуш нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн “Арвайхээр” сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүнс бараан захын зүүн зам дээр 47-67 Ө улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2, 2 дугаар бүлгийн 2.5а, 2.5б, 2.5в, 2 дугаар бүлгийн 2.2а, 2.3а дахь хэсэгт заасныг зөрчин иргэн С.Эмүүжинг /6 настай эмэгтэй/ мөргөж зам тээврийн осол гарган, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  
Шүүгдэгч А.Цэнд-Аюуш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Он сар өдрөө санахгүй байна. Би тэр өдөр Доржтой хамт мотоциклиор явж байгаад захын зүүн талд тэр охиныг мотоциклийн өвдгөвчөөр шүргэсэн. Тэгээд айсандаа шууд давхиад явчихсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруу зүйл хийсэн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.  
Насанд хүрээгүй хохирогч С.Эмүүжингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Арвайхээр сумын 5 дугаар баг хүнс бараан захын зүүн талд 18 цаг өнгөрч байхад хичээлээ тараад Э.Дэлгэрмөрөн ах зам эхлээд гарахаар нь би араас нь ганцаараа гүйгээд зам гарах гээд гүйтэл миний хажуу талаас улаан өнгийн мотоцикльтой 2 эрэгтэй хүн намайг мөргөсөн чинь би духаараа засмал зам дээр унасан. Мотоцикльтой 2 хүн зогсохгүйгээр зугтаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,  
Гэрч О.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр намайг ажил дээрээ байхад 18 цаг өнгөрч байхад Э.Дэлгэрмөрөн манай хүү Өсөх-Ирээдүй, С.Эмүүжин хоёрыг сургуулиас нь аваад манай ажил дээр орж 
ирчихээд гэр рүүгээ явлаа гээд 18 цаг 30 минутын үед гарсан. Ойролцоогоор 20 минутын дараа Э.Дэлгэрмөрөн, Өсөх-Ирээдүй, Эмүүжин гурав орж ирэхдээ С.Эмүүжин уйлчихсан. Царай нь цонхийчихсон дух нь шалбарчихсан орж ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34 дүгээр хуудас/,  
Гэрч П.Доржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр захын зүүн хаалганаас Банди өөрийнхөө мотоциклийг унаад би ард нь суугаад “Өгөөмөр” худалдааны төвийн урд явж байтал мотоциклийнхоо буруу талын урд хамгаалалтаар зам гарч явсан охиныг шүргэж унагаасан. Банди зогсолгүй шууд мотоцикльтойгоо яваад өгөхөөр нь би Бандийг зогс гэсэн боловч зогсолгүйгээр шууд эмнэлэг дээр намайг буулгачихаад гэртээ харина гээд ганцаараа яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35 дугаар хуудас/,  
Гэрч Э.Дэлгэрмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би С.Эмүүжин, Өсөх-Ирээдүй хоёрыг сургуулиас аваад “Андууд”  худалдааны төвд эгч О.Батцэцэг дээрээ оччихоод зүүн талын хаалгаар буцаж гараад засмалын урд талаар явж байгаад хоёр дүүтэйгээ хамт “Бумбат” худалдааны төвийн хойд талаас зам хөндлөн гарахдаа би эхлээд зам гарсан миний араас С.Эмүүжин зам гарах гээд явж байхад мотоцикльтой хоёр хүн С.Эмүүжинг мөргөснийг хараагүй. Эргээд харахад С.Эмүүжинг мотоцикльтой дээлтэй 2 ах мөргөчихөөд зогсолгүйгээр зугтаад явчихсан. С.Эмүүжин айсандаа бие нь хөшөөд царай нь цонхийчихсон дух нь халцарсан байсан...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 36 дугаар хуудас/,  
Гэрч Ю.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би, танил Н.Даштай хамт захаас хүнээс мөнгө авах гээд явсан. Банди, Доржоо хоёр захын зүүн хаалган дээр мотоцикльтойгоо үлдсэн. ах орчихоод Даш бид хоёр гараад иртэл эмнэлгийн хажууд мотоциклийн таксинд явдаг Гүнсамба гэдэг ах надад хэлэхдээ бандийг өөрийнхөө мотоциклиор хүүхэд шүргэчихээд Доржоотой хамт явсан талаар хэлсэн. Би тэр хоёрын араас хайгаад олоогүй. Гэртээ очоод Доржоотой утсаар ярихад Банди өөрөө мотоциклио унаж яваад хүүхэд шүргэчихсэн гэж хэлсэн. огс гэсэн боловч зогсолгүй яваад намайг эмнэлэг дээр хүргэж өгчихөөд гэр рүүгээ явсан гэж хэлсэн.Өөр зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,  
Гэрч Н.Дашийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би Анхаатай хамт зах руу орох гээд 17 цаг өнгөрч байхад Анхаатай хамт орсон. Банди /А.Цэнд-Аюуш/ Дорж нар захын зүүн хаалган дээр мотоцикльтойгоо үлдсэн. Анхаа бид хоёр захаас хүнээс юм авчихаад гараад иртэл А.Цэнд-Аюуш, П.Доржоо хоёрыг эмнэлэгийн баруун талд мотоциклийн таксинд явдаг хүнээс Анхаа асуухад тэр хоёрыг зам гарч явсан эмэгтэй хүүхдийг мотоцикльтойгоо шүргэчихээд зугатаагаад явчихсан гэж хэлэхээр нь Анхаа бид хоёр Анхаагийн мотоцикльтойгоо захын ойролцоо тэр хоёрыг хайсан боловч олоогүй. Анхаагийн гэрт очоод гар утсаараа Доржоотой ярихад гэртээ байна гэж хэлсэн. Анхаа, Доржоог яагаад зугатаагаад явчихсан юм гэхэд айгаад зогсолгүй яваад өгсөн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,  
Техникийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай: “... 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан амын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна. Авто тээврийн осол болох үед 47-67 Ө улсын дугаартай, улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож явсан, сэжигтэн А.Цэнд-Аюуш нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүпгийн 8.2. дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”., 2 дугаар бүлгийн 2.5а заалт “ам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2 дугаар бүлгийн 2.5.б заалт “ам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлж түргэн тусламж 
дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж, эмнэлгийн ажилтаны овог нэр, тээврийн хэрэгсэлийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2 дугаар бүлгийн 2.5в заалт “ам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэх”, 2 дугаар бүлгийн 2.2а дахь заалт “амын хөдөлгөөний тухай олон улсын онвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 2.3в дахь заалт “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэж дүгнэлтийг гаргалаа. Авто тээврийн осол болох үед явган зорчигч С.Эмүүжин нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 47-67 Ө улсын дугаартай, улаан өнгийн “Мустанг5” маркийн мотоцикль жолоодож явсан, сэжигтэн А.Цэнд-Аюуш нь дээрхи Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,  
Сэтгэцийн шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 11 дугаартай: “... Үзүүлэгч А.Цэнд-Аюуш нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэг үгүй. Үзүүлэгч А.Цэнд-Аюуш нь сэтгэцийн олдмол болон төрөлхийн өвчин эмгэг үгүй. Үзүүлэгч А.ЦэндАюуш нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчим буюу хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан. Үзүүлэгч А.Цэнд-Аюуш нь болсон үйл явдлыг зөвөөр тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Үзүүлэгч А.Цэнд-Аюуш нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл, зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45 дугаар хуудас/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдгэлэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХ”-ий 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/87 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, ам тээврийн ослын акт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 42-43 дугаар хуудас/, Шүүгдэгч А.Цэнд-Аюушийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-иийн 7678 дугаар хуудас/,  Шүүгдэгч А.Цэнд-Аюушийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар хуудас/, Шүүгдэгч А.Цэнд-Аюушийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 60-63 дугаар хуудас/ зэрэг болно.,  
Шүүгдэгч А.Цэнд-Аюуш нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн “Арвайхээр” сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүнс бараан захын зүүн зам дээр 47-67 Ө улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2, 2 дугаар бүлгийн 2.5а, 2.5б, 2.5в, 2 дугаар бүлгийн 2.2а, 2.3а дахь хэсэгт заасныг зөрчин иргэн С.Эмүүжинг  мөргөж зам тээврийн осол гарган, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч С.Эмүүжингийн: “... 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Арвайхээр сумын 5 дугаар баг хүнс бараан захын зүүн талд 18 цаг өнгөрч байхад хичээлээ тараад Э.Дэлгэрмөрөн ах зам эхлээд гарахаар нь би араас нь ганцаараа гүйгээд зам гарах гээд гүйтэл миний хажуу талаас улаан өнгийн мотоцикльтой 2 эрэгтэй хүн намайг мөргөсөн чинь би духаараа засмал зам дээр унасан. 
Мотоцикльтой 2 хүн зогсохгүйгээр зугтаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/, гэрч О.Батцэцэгийн “...Ойролцоогоор 20 минутын дараа Э.Дэлгэрмөрөн, Өсөх-Ирээдүй, С.Эмүүжин гурав орж ирэхдээ С.Эмүүжин уйлчихсан. Царай нь цонхийчихсон дух нь шалбарчихсан орж ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34/, гэрч П.Доржийн: “...ахын зүүн хаалганаас Банди өөрийнхөө мотоцикль унаад би ард нь суугаад “Өгөөмөр” худалдааны төвийн урд явж байтал мотоциклийнхоо буруу талын урд хамгаалалтаар зам гарч явсан охиныг шүргэж унагаасан. Банди зогсолгүй шууд яваад өгөхөөр нь би Бандийг зогс гэсэн боловч зогсолгүйгээр шууд эмнэлэг дээр намайг буулгачихаад гэртээ харина гээд ганцаараа яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35/, гэрч Э.Дэлгэрмөрөнгийн “... Эргээд харахад С.Эмүүжинг мотоцикльтой дээлтэй хоёр ах мөргөчихөөд зогсолгүйгээр зугтаад явчихсан. С.Эмүүжин айсандаа бие нь хөшөөд царай нь цонхийчихсон дух нь халцарсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36/, гэрч Ю.Анхбаярын “...Гэртээ очоод Доржоотой утсаар ярихад банди өөрөө мотоциклио унаж яваад хүүхэд шүргэчихсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/, гэрч Н.Дашийн “... Анхаа бид хоёр захаас хүнээс юм авчихаад гараад иртэл А.Цэнд-Аюуш, П.Доржоо хоёрыг эмнэлгийн баруун талд мотоциклийн таксинд явдаг хүнээс Анхаа асуухад тэр хоёрыг зам гарч явсан эмэгтэй хүүхдийг мотоцикльтойгоо шүргэчихээд зугатаагаад явчихсан гэж хэлэхээр нь Анхаа бид хоёр Анхаагийн мотоцикльтойгоо захын ойролцоо тэр хоёрыг хайсан боловч олоогүй. Анхаагийн гэрт очоод гар утсаараа П.Доржоотой ярихад гэртээ байна гэж хэлсэн. Анхаа, П.Доржоог яагаад зугатаагаад явчихсан юм гэхэд айгаад зогсолгүй яваад өгсөн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/, Техникийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай дүгнэлт /хх-ийн 45/, Сэтгэцийн шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 11 дугаартай дүгнэлт /хх-ийн 55/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл, зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-14/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-17/, ам тээврийн ослын акт, хэргийн газрын схем зураг /ххийн 42-43/, шүүгдэгч А.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,    Шүүгдэгч А.Цэнд-Аюушид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч А.Цэнд-Аюушийг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  
Шүүгдэгч А.Цэнд-Аюуш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч А.Цэнд-Аюушид хүндрүүлэх нөхөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдав.   
Шүүгдэгч А.Цэнд-Аюуш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.   
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн авто ослын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, хэрэгт шүүгдэгч А.Цэнд-Аюушийн эзэмшлийн 47-67 Ө улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлээ.  
Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 209 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар  шүүгдэгч А.Цэнд-Аюушид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч А.Цэнд-Аюушид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Алаач овгийн Алтангэрэлийн Цэнд-Аюушийг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар шүүгдэгч А.Цэнд-Аюушийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Цэнд-Аюушид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

4. Шүүгдэгч А.Цэнд-Аюуш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг уг хэргийг  хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч А.Цэнд-Аюушийн эзэмшлийн 47-67 Ө улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д  зааснаар шүүгдэгч А.Цэнд-Аюушид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.  

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч А.Цэнд-Аюушийн цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг А.Цэнд-Аюушид мэдэгдсүгэй.    

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Цэнд-Аюушид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Цэнд-Аюушид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    М.МАНДАХБАЯР