| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0452/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/465 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/465
2024 6 06 2024/ШЦТ/465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн
улсын яллагч Д.Энхбаяр
шүүгдэгч *****
хохирогч *****
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 14 хавтас хэргийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-нд ***хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; ****дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байр** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,
ял шийтгэл:
1. 1998 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 70.000 төгрөгөөр торгох ялаар,
2. 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.4-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
3. 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 400 дугаартай захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассан,
*** дугаарын регистртэй, *** овогт *****
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр
Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэргийг орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж:
нэг: 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр *** дүүргийн ***дугаар хороо, *** тоотод оршин суух хохирогч ***ы гэрт нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, 5 ширхэг мөнгөн цөгц, сваровский шигтгээтэй мөнгөн бөгж, эрэгтэй хүний мөнгөн бүс, эрэгтэй хүний пүүз, бурхны дэргэд тавьсан 100 ам.доллар зэрэг эд зүйлсийг хулгайлж 2.758.800 төгрөгийн хохирол учруулсан,
хоёр: 2016 оны 6 дугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнө *** дүүргийн 1 дүгээр хороо, *** байрны *** тоотод оршин суух хохирогч ын гэрт нэвтэрч алтан нуухтай, оюу хавчуургатай, шүрэн толгойтой, дунд гарын хуучин цагийн халтар манан хөөрөг, шнайдер брэндийн 2 нүдний дуран, “Канон” маркийн мэргэжлийн зургийн аппарат, бага гарын мөнгөн аяга нэг ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хундага 1 ширхэг, чулуун хөөрөг 1 ширхэг, сваровский брэндийн ээмэг, зүүлт, бөгжнүүд, “О” үсгэн хээтэй хос монетон бөгж, шигтгээтэй алтан ээмэг, 5.400.000 төгрөг, даавуунд боосон цул мөнгөнүүд зэрэг эд зүйлсийг хулгайлж 29.460.000 төгрөгийн хохирол учруулсан,
гурав: 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр *** дүүргийн **дүгээр хороо, *** тоотод оршин суух хохирогч ****ын гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, хуучин цагийн бага гарын халтар манан хөөрөг, монетон ээмэг, бөгж, гинж хосоороо, алтан бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж 3 хос зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан,
дөрөв: 2016 оны 6 дугаар сарын 23-аас 25-ны өдрийн хооронд **** дүүргийн ** дүгээр хороо, “***”-ийн *** дугаар байрны *** тоотод оршин суух хохирогч ***ын гэрт нэвтэрч 5 мөнгөн аяга, алтан нуухтай манан хөөрөг, хуримын хос монетон бөгж, сваровский шигтгээтэй нарийн гинж, хар шигтгээтэй, цагаан алтан хос ээмэг, своравский шигтгээтэй хар мөнгөн бөгж, улаан шигтгээтэй хар мөнгөн бугуйвч, бөгж, оранж өнгөтэй хар мөнгөн бугуйвч, ээмэг хосоороо, үзмэн ягаан шигтгээтэй, хар мөнгөн бугуйвч, бөгж хосоороо, “Комплот” брэндийн улаан шигтгээтэй хүзүүний гинж, сувдан шигтгээтэй хар мөнгөн хүзүүний гинж, том сувдан битүү шигтгээтэй хүзүүний гинж, сувдан хос ээмэг, цагаан шигтгээтэй хар мөнгөн бөгж, “Сейко” брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.098.000 төгрөгийн хохирол учруулсан,
тав: 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 26-ны өдрийн орчимд **** дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух хохирогч *** гэрт нэвтэрч 999 сорьцтой хүзүүний алтан зүүлт 1 ширхэг, гар хийцийн монгол мөнгөн ээмэг, хүзүүний сувдан зүүлт, алтан бугуйвч, хүзүүний зүүлтийн хамт, мөнгөн ээмэг кулоны хамт, цэнхэр номин хүзүүний зүүлт, 7 инчийн “Асег” маркийн таблет, бугын эврээр ишилсэн тонгорог хутга, анар чулуун хүзүүний зүүлт, гартаам судалтай цайвардуу өнгөтэй жижиг хөөрөг, эмэгтэй хүний мөнгөн оосортой мөнгөн цаг, эмэгтэй хүний мөнгөн тоногтой бүс зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.780.000 төгрөгийн хохирол учруулсан,
зургаа: 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр **** дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух хохирогч *** гэрт нэвтэрч 1 ширхэг хуучин цагийн мөнгөн аяга, алтан гинж нэг ширхэг, алтан ээмэг 1 хос, алтан бөгж нэг ширхэг, хуучин цагийн сувдан шигтгээтэй монетон гинж 1 ширхэг, шигтгээтэй хос монетон турк бөгж, хар манан шигтгээтэй бөгж 1 ширхэг, бугуйн эмэгтэй цаг 3 ширхэг, шинэ “Делл” маркийн нөтбүүк, одон медалиуд зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.418.000 төгрөгийн хохирол учруулсан,
долоо: 2016 оны 7 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө **** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хохирогч ****ийн гэрт нэвтэрч бэлнээр 1.300.000 төгрөг, их гарын том мөнгөн аяга 4 ширхэг, алтан ёроолтой мөнгөн аяга 2 ширхэг, сүүжин алтан ээмэг, гонзгой хээтэй хос алтан ээмэг, эрэгтэй хүний 4 цэн орчим алтан бөгж, жижиг хээтэй эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, тольтой эмэгтэй хүний алтан бөгж, монетон урт гинж сувдан кулонтой, циркон шигтгээтэй том монетон гинж, яст мэлхийгээр цутгасан монетон ээмэг, буржгар жижиг монетон ээмэг, монетон гинж 2 ширхэг, жижиг бөгжнүүд 8-9, үнэт чулуун шигтгээтэй бөгж 1 ширхэг, мөнгөн 4 хос ээмэг, бөгж, гинж, кулон, ай-пад зэрэг эд зүйлсийг хулгайлж 12.405.008 төгрөгийн хохирол учруулсан,
найм: 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ** дүүргийн **дүгээр хороо, “***”-ийн *** тоотод оршин суух хохирогч ***ын гэрт нэвтэрч бадмаараг шигтгээтэй монетон ээмэг, бөгж, кулоны хослол, том ногоон өнгийн шигтгээтэй цагаан алтан бөгж 1 ширхэг, хөх шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, зүүлтийн хослол, том сувдан шигтгээтэй хос ээмэг, улаан өнгийн шүрэн хөөрөгний дунд гарын засаагүй толгой 3 ширхэг, хөөргөний жижиг модон толгой 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 773.000 төгрөгийн хохирол учруулсан,
ес: 2016 оны 7 дугаар сард **** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, 7-36 тоотод оршин суух хохирогч ***гийн гэрт нэвтэрч зөөврийн компьютер, хард диск зэргийг хулгайлж 425.000 төгрөгийн хохирол учруулсан,
арав: 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ***дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух хохирогч ***гийн гэрт нэвтэрч гар утас, 5.5 грамм жинтэй эрэгтэй хүний мөнгөн гинж зэрэг эд зүйлс хулгайлж 212.000 төгрөгийн хохирол учруулсан,
арван нэг: 2016 оны 7 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө *** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хорооллын ** байрны ** тоотод оршин суух хохирогч Н.Долгорсүрэнгийн гэрт нэвтэрч их гарын 20 ширхэг мөнгөн аяга, дунд гарын 6 хэмжээтэй 6 ширхэг мөнгөн аяга, дунд гарын 5 хэмжээтэй 6 ширхэг мөнгөн аяга нийт 32 ширхэг их, дунд гар нийлсэн монгол дархадын гараар урласан хуучны загвартай мөнгөн аяганууд, мөнгөн хос ээмэг 1 ширхэг, хуучны загвартай ээмэг бөгж кулон гинжний хослол, тарваганы шагайг гадуур нь мөнгөлүүлэн хийсэн кулонтой мөнгөн гинж, өргөн тасархай мөнгөн гинж, мөн тасраагүй өргөн мөнгөн гинж, монетон гинж, кулоны хослол, “Галакси-Таб” маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, кулонтой нарийн мөнгөн гинж, “Сони” брэндийн саарал өнгөтэй дижитал зургийн аппарат 1 ширхэг, мөнгөн 4 хос ээмэг, мөн 6 хос мөнгөн ээмэг, дээлийн гоёлын мөнгөн товч 10 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн тоногтой ширэн өргөн бүс 1 ширхэг, ээмэг, бөгж, гинжний 3 хос хослол 1 ширхэг, анар, гартаам чулуун бөгж 2 ширхэг зэрэг нийт 57 төрлийн эд зүйлс хулгайлж 24.170.000 төгрөгийн хохирол учруулсан,
арван хоёр: 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хохирогч ***ийн гэрт нэвтэрч сваровский бэрндийн том цэнхэр шигтгээтэй ээмэг, кулон, бөгж, том улаан өнгийн шигтгээтэй сваровский брэндийн ээмэг, гинж, кулон, том цагаан өнгийн шигтгээтэй сваровский ээмэг, гинж, шар өнгийн хунгийн дүрстэй ээмэг, гинж сваровский хос, ногоон өнгийн сваровский ээмэг 1 хос, том 2 талаараа зүүдэг “диор”-ийн сувдан ээмэг, том сувдан бөгж 2 ширхэг, сүүжин оосортой унждаг сувдан ээмэг, том өлзий хээтэй унждаг 925 сорьцтой мөнгөн ээмэг бөгж, “Чаннел чансе” брэндийн ногоон өнгийн үнэртэй ус, дусал хэлбэртэй цагаан шигтгээтэй монетон ээмэг, хавтгай бөөрөнхий хэлбэртэй гинжтэй монетон ээмэг, монетон гинж, унждаг том улаан шигтгээтэй мөнгөн ээмэг, кулон, эрэгтэй хүний зузаан өргөн мөнгөн гинж, орчин цагийн чулуун толгойтой, халтар манан хөөрөг, цуварсан цагаан, шар, ягаан өнгийн шигтгээтэй сваровский зүүлт, цагариг цагаан алтан бүрмэлтэй ээмэг, бөгж, од хэлбэртэй циркон шигтгээтэй ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлж 4.535.000 төгрөгийн хохирол учруулсан,
арван гурав: 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ***дүүргийн 1 дүгээр хороо, 33 дугаар байрны 44 тоотод оршин суух хохирогч *** гэрт нэвтэрч шүрэн толгойтой их гарын манан хөөрөг 1 ширхэг, их гарын том мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн тагш 3 ширхэг, дунд зэргийн мөнгөн аяга 8 ширхэг, арслан зааны соёогоор сийлсэн ясан хуйтай, ясан иштэй 24-25 см орчим урт хутга 1 ширхэг, толин дээрээ мөнгөн очиртой ногоон чулуун дээр суулгаж хийсэн тольтой, мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, “Алтан гадас” одон 1 ширхэг, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон 1 ширхэг, жижиг ногоолин толгойтой чарайд хөөрөг 1 ширхэг, цагаан алтан ээмэг, бөгж, зүүлт 2 ширхэг хос, хөх шигтгээтэй цагаан алтан бөгж 1 ширхэг, алтан бөгж 4 ширхэг, жаазтай байсан 1 ком марк, хар өнгийн камерын үүргэвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 104.120.000 төгрөгийн хохирол учруулсан,
арван дөрөв: 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр *** дүүргийн **дүгээр хороо, “***”-ийн *** тоотод оршин суух хохирогч ***ын гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, “Нокиа N8” маркийн гар утас, ээмэг, бөгж, зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлж 195.000 төгрөгийн хохирол учруулсан,
арван тав: 2016 оны 8 дугаар сарын 20-ноос 22-ны өдрийн хооронд *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** тоотод оршин суух хохирогч ***ын гэрт нэвтэрч хаш чулуун хөөрөг, монгол монетон 2.5 грамм жинтэй бөгж, 2.2 грамм жинтэй 1 хос ээмэгтэй нь цуг, дунд гарын мөнгөн аяга гадуураа хээ байхгүй 1 ширхэг, БНХАУ-ын 2000 юань зэрэг эд зүйлсийг хулгайлж 2.061.760 төгрөгийн хохирол учруулсан,
арван зургаа: 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр *** дүүргийн *** дугаар хороо, ***дугаар хороолол, “***”-ын ***тоотод оршин суух хохирогч ***ийн гэрт нэвтэрч “Канон” маркийн хар өнгийн зургийн аппарат, Шинжилгээний алдар тэмдэг, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 95 жилийн ойн тэмдэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, их гарын мөнгөн аяга 16 ширхэг, дэлгэц нь хагарсан Mi маркийн гар утас, таблет зэрэг эд зүйлсийг хулгайлж 5.610.000 төгрөгийн хохирол учруулсан,
арван долоо: 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр*** дүүргийн ***дүгээр хороо, 15 дугаар хороолол, 42-46 тоотод оршин суух хохирогч ***ын гэрт нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 7 ширхэг, жижиг мөнгөн аяга доод тал нь алтан шармал 1 ширхэг, дунд гарын орчин цагийн алтан нуухтай, даваа толгойтой чүнчигноров хөөрөг, монетон 1 хос ээмэг, кулоны хамт, алтан 1 хос ээмэг, гинжний хослол, монетон том өргөн гинж, турк монетон ягаан шигтгээтэй унждаг 1 хос ээмэг, бөгжний хослол, хар өнгийн үүргэвч зэрэг эд зүйлсийг хулгайлж 6.344.000 төгрөгийн хохирол учруулсан,
арван найм: 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо, ***дугаар байрны ** тоотод оршин суух хохирогч ***ийн гэрт нэвтэрч гуулин тоногтой хэт хутга, дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн ээмэгний хослол, бугуйвч, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон, “Алтан гадас” одон, эрвээхэй маягийн хэлбэртэй цагаан алтны хольцтой хос ээмэг, бөгжний хослол зэрэг эд зүйлсийг хулгайлж 2.620.000 төгрөгийн хохирол учруулсан,
арван ес: 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр *** дүүргийн** дугаар хороо, *** тоотод оршин суух хохирогч ***ийн гэрт нэвтэрч оюу шигтгээтэй ээмэг, бөгжний хослол, хар мөнгөн ээмэг, бөгж, “Сото” брэндийн түлхүүр, дорцовны ком багаж хэрэгсэл, зэрэг эд зүйлсийг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
хорь: 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр *** дүүргийн *** дугаар хороо, **** тоотод оршин суух хохирогч ***ийн гэрт нэвтэрч “Делл” брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Наiег” брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, орос монетон ээмэг 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, кулон 1 хос, монетон кольцо бөгж 1 ширхэг, талсттай монетон бөгж 1 ширхэг, монетон гинж өргөн 1 ширхэг, монетон гинж нарийн 1 ширхэг, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж 1 хос, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч, кулон 4 хос, ногоон шигтгээтэй монетон кольцо 1 ширхэг, алтлаг шар өнгийн оосортой, цагны нүүр тойрсон шигтгээтэй америк цаг 1 ширхэг, шаргал арьсан дотортой цаг 1 ширхэг, чулуу болон гоёлын шигтгээтэй урт том ээмэг 1 ширхэг, гоёлын хүзүүний зүүлт, өргөн бугуйвч 1 хос зэрэг эд зүйлс хулгайлж 3.120.000 төгрөгийн хохирол учруулсан
буюу нийт 20 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол болох 211.295.568 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би гэм буруугийн талаар маргахгүй. Тиймээс шүүхэд дахин мэдүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогч нарт учруулсан хохирлоо ажил төрөл хийж байгаад төлж барагдуулна. Надад 1-2 жил хугацааны боломж олговол төлчих байх. Хулгай хийсэн айлын бүх хохирогч нараас уучлалт хүсэж байна. Хэрэгтэйгээ танилцаад хохирогч нарыг мэдэхэд урлаг, улс төрийн хүмүүсийн гэрээс хүртэл хулгай хийсэн байна лээ би.
Хулгайлж авсан мөнгөн аяга, эдлэл, хөөрөг зэрэг эд зүйлсийг ихэвчлэн Урт цагаа, Хархорин захын ченж нарт өгдөг байсан. Гэхдээ тэдгээр хүмүүсийг одоо бол танихгүй.
Улсын яллагчаас оногдуулж байгаа 4 жилийн хорих ялын хэмжээнд гомдол санал алга аа. Хэрэв шүүх хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгвөл би хохирлоо хурдан хугацаанд төлөх болно гэв.
Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлээрээ зуслан руугаа яваад 05-ны өдөр гэртээ иртэл манай хаалга эвдэрсэн байдалтай байхаар нь яг тэр дороо цагдаад дуудлага өгсөн. Улсын яллагчаас сая уншиж сонсгосон прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн эд зүйлс бүгд таарч байна. Харин зургийн аппаратын хувьд Канон брэндийнх биш Никон брэндийн мэргэжлийн зургийн аппарат байсныг нэрийг нь андуурч бичсэн байна. Хэрэг гарснаас хойш 8 жилийн хугацаа өнгөрлөө. Хамгийн гол манай гэрээс алдагдсан зүйл бол үе дамжиж ирсэн хөөрөг байгаа юм. Энэ хөөргийг хаашаа, яасныг, ядаж хаана байдаг ченжид өгсөн бэ гэдгийг асууж мэдмээр байна.
Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна, гомдолтой байна. Олон удаагийн хулгайн үйлдэлтэй хүн эрүүгийн зохих хариуцлагаа хүлээх нь зүйтэй байх гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
нэг: хохирогч ****** “... 2016 оны 6 дугаар сарын 01-ний орой 17 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 20 дугаар байрны 14 тоотоос нөхөр, 2 хүүхдийн хамт амралтын газар руу явсан юм. Манай гэрийг хадам ээж Цэсэн гэр харж үлдсэн. Маргааш нь буюу 2016 оны 6 дугаар сарын 02-ны орой 19 цаг 40 минутын үед хадам ээж Цэсэн манай нөхөр Сосорбарам руу утсаар залгаад “гэрт хулгай орчихсон юм шиг байна, би өглөө 08 цаг гээд гэрээс гараад 19 цаг өнгөрч байхад гэрт ирсэн чинь хаалганы голыг нь ухаад авчихсан байна, би гэр рүү орсонгүй гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн бүргэд хаалганы голыг нь ухаад авчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Эд зүйлээ бүртгэж үзэхэд том өрөөнд бурхны хажуу талд байсан 5 ширхэг мөнгөн аяга, 5 ширхэг мөнгөн цөгц, сваровский шигтгээтэй мөнгөн бөгж, эрэгтэй хүний мөнгөн бүс, эрэгтэй хүний пүүз, бурхны дэргэд тавьсан байсан 100 ам.доллар алдагдсан” /3-р хх-н 112-113, 114-115/ гэж,
гэрч ***“... 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 08 цагаас өмнө 07 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 20 дугаар байрны 5 давхрын 14 тоотод байх гэрээсээ ганцаараа ажилдаа явахаар гэрээ цоожлоод гарсан. Манай гэрт хүн үлдээгүй. Би ажлын байр болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Барс 1 хүнсний захад лангуу ажиллуулдаг ба орой 18 цагийн үед лангуугаа хаагаад ажлаасаа такси бариад гэртээ 19 цагийн үед ирээд хаалгаа онгойлгох гээд түлхүүрээ хийхэд нэг л сонин явж ороод байхаар нь утасныхаа гэрлийг тусгаад хартал ногоон өнгийн бүргэд хаалганы цоожны голыг ухаад авчихсан байсан” /3-р хх-н 116-117/ гэж,
хоёр: хохирогч ****** “... манайх 2016 оны 6 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө *** дүүргийн *** дүгээр хороо, *** байрны ***давхарт байх *** тоот гэрээсээ алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын хуучин цагийн халтар манан хөөрөг, “Шнайдер” брэндийн 2 нүдний дуран, “Канон” маркийн мэргэжлийн зургийн аппарат, бага гарын мөнгөн аяга нэг ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хундага 1 ширхэг, чулуун хөөрөг 1 ширхэг, эхнэрийн сваровский брэндийн ээмэг, зүүлт, бөгжнүүд, ээжийн хадгалж байсан 5.400.000 төгрөг, даавуунд боосон цул мөнгөнүүд алдагдсан байхаар нь цагдаад хандсан. Тухайн үед эд зүйлээ нарийн бүртгэж үзээгүй байсан байна лээ. Дахин бүртгэхэд эхнэр бид хоёрын “Ө” үсгэн хээтэй хос монетон бөгж, ээжийн шигтгээтэй алтан ээмэг гэсэн эд зүйлс нэмж алдагдсан байхыг мэдлээ. 2016 оны 6 дугаар сарын 04-ний өглөө 08 цагаас 06 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн хооронд хулгайч орсон байна. Манай гэр бүргэд хаалгатай. Хаалганы цоожны хүрээ нь сэртийсэн, эвдэж болон түлхүүр тааруулсан бололтой байсан. Цонх болон бусад зүйлс хэвийн байсан. Хөөрөг бол гурван үе дамжин хадам талаас ирсэн хөөрөг байсан. Хөөргөний толгой, нуухыг нь шинэ цагийн шүр, оюугаар хийсэн, зааны соёон халбагатай байсан. Уг хөөргийг 50.000.000 төгрөгөөр үнэлнэ” /3-р хх-н 21-29/ гэж,
гурав: хохирогч ***** “... 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 08 цагийн үед лагериас ирээд гэртээ орж хувцсаа солиод ажилдаа явсан. Тэгсэн 13 цагийн үед эхнэр над руу яриад цоож эвдээд хулгай орсон байна, цагдаагийн газар дуудлага өгсөн гэж хэлсэн. Ингээд би гэртээ 15 цагийн үед ирэхэд гэрт хулгай орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, 1 ширхэг нь 150.000 төгрөг нийт 390.000 төгрөг, хуучин цагийн бага гарын халтар манан хөөрөг 380.000 төгрөг, монетон ээмэг, бөгж, гинж хосоороо грамм тодорхойгүй 500.000 төгрөг, алтан бөгж 2 грамм 120.000 төгрөг, мөнгөн ээмэг, бөгж 3 хос 150 000 төгрөгийн үнэтэй эд зүйлс алдагдсан байна. Гомдолтой, хохирлоо нэхэмжилж байна” /3-р хх-н 157-160/ гэж,
дөрөв: хохирогч ****** “... би нөхөр, хүүхдийн хамт *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***дугаар байрны ** тоотод амьдардаг. Манай гэрийнхэн лагерт гарсан байгаа бөгөөд хамгийн сүүлд нөхөр, хүүхдийн хамт 2016 он 6 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед хаалгаа цоожлоод гэрээсээ гарч явсан. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 25-ны 11 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд хаалганы цоожны нүх рүү цаас чихсэн байхаар нь цагдаа дуудсан. Гэртээ ороход том өрөөнд байсан 5 мөнгөн аяга алга болсон байна. Нэг том мөнгөн аяган дээр нь бичигтэй, юу гэж бичсэн байсныг нь мэдэхгүй байна. Нэг жижиг аяган дээр нь 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ажлын хамт олноос гэсэн утга бүхий бичигтэй. Том өрөөнд байсан алтан нуухтай манан хөөрөг 400.000 төгрөгийн үнэтэй. Жижиг өрөөнд байсан гоёлын хуримын хос монетон бөгж 2008 онд 450.000 төгрөгөөр авч байсан. Дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг. Нийт 220.000 төгрөг. Дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг. Нийт 160.000 төгрөг. Бага гарын мөнгөн аяга 1 ширхэг 90.000 төгрөг. Шүрэн толгойтой алтан нуухтай мана хөөрөг 300.000 төгрөг. Гоёлын хурмын монетан хос бөгж 400.000 төгрөг. Своравски шигтгээтэй нарийнхан гинж 120.000 төгрөг. Хар шигтгээтэй, цагаан алтан хос ээмэг 400.000 төгрөг. Своравски шигтгээтэй хар мөнгөн бөгж 90.000 төгрөг. Улаан шигтгээтэй хар мөнгөн бугуйвч, бөгж 200.000 төгрөг. Оранжин өнгөтэй, хар мөнгөн бугуйвч, ээмэг, хосоороо 180.000 төгрөг. Үзмэн ягаан шигтгээтэй, хар мөнгөн бугуйвч бөгж хослол 180.000 төгрөг, “Комплот” брэндийн улаан шигтгээтэй хүзүүний гинж 120.000 төгрөг Сувдан шигтгээтэй хар мөнгөн хүзүүний гинж 130.000 төгрөг. Том сувдан битүү шигтгээтэй хүзүүний гинж 80.000 төгрөг. Сувдан хос ээмэг 8000 төгрөг. Цагаан шигтгээтэй хар мөнгөн бөгж 110.000 төгрөг. “Сейко” брэндийн бугуйн цаг 280.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан” /3-р хх-н 192-195/ гэж,
тав: хохирогч ****** “... би эхнэрийн хамт *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоотод амьдардаг юм. 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Америкаас ирсэн хүүхдийн хамт Хөвсгөл аймаг руу явчхаад 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Намайг хөдөө явах үед эхнэр зуслан дээрээ байж байсан. Ингээд гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэхэд хаалганы голыг нь цааш нь түлхээд дотогшоо хулгайч орсон байсан. Манай гэр 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд эзэнгүй байсан. Хэзээ гэрт хулгайч орсон талаар мэдэхгүй байна. 2002 онд худалдаж авч байсан 999 сорьцтой алтан хүзүүний зүүлт 1 ширхэг, уг зүүлт нь дундаа эрвээхэйн дүрстэй харахад содон зүүлт байгаа юм. 1.400.000 төгрөгийн үнэтэй. Гар хийцийн ээмэг голдоо шигтгээгүй зах нь тал саран хэлбэртэй 200.000 төгрөг, хүзүүний сувдан зүүлт 300.000 төгрөг, алтан бугуйвч, хүзүүний зүүлтийн хамт 300.000 төгрөг, мөнгөн ээмэг, кулоны хамт 500.000 төгрөг, цэнхэр номин хүзүүний зүүлт 50.000 төгрөг, 7 инчийн “Асег” маркийн таблет 500.000 төгрөг, тонгорог хутга уг хутга нь эвхсэн байхад 10 орчим см урттай, бугын эврээр ишилсэн цайвар өнгөтэй 200.000 төгрөг, анар чулуун хүзүүний зүүлт 40.000 төгрөг, хөөрөг уг хөөрөг нь жижиг гартаамын судалтай цайвардуу өнгөтэй жижиг, өндөр нь чүдэнзний хайрцгийн өндөртэй хөөрөг байсан үнэ нь 60.000 төгрөг, мөнгөн оосортой эмэгтэй хүний мөнгөн цаг 50.000 төгрөг зэрэг эд зүйлс манай гэрээс алдагдсан” /3-р хх-н 226-227, 230-231/ гэж,
зургаа: хохирогч ****** “... 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр би охин Мөнхцэцэг, зээ Эрдэнэтуяа нарын хамт Хятад улс руу явсан ба явахдаа гэрээ цоожлоод явсан юм. 2016 оны 7 сарын сүүлчээр Монгол улсад ирээд гэр рүүгээ ороход гэр орон замбараагүй болсон байсан. Эд зүйлээ үзэхэд гал зуухны тавиур дээр байсан аавын маань, хуучны мөнгөн аяга байхгүй, жижиг өрөөний шүүгээн дотор байсан алтан гинж нэг ширхэг, алтан ээмэг 1 хос, алтан бөгж нэг ширхэг, дээр үеийн сувдан шигтгээтэй, монетон гинж нэг ширхэг Туркээс ирсэн, шигтгээтэй хос монетон бөгж, хар манан шигтгээтэй бас чигчий хурууны бөгж нэг ширхэг, бугуйн эмэгтэй цаг 3 ширхэг шинэ зүүгээгүй байсан, “ОеН” маркийн нөөтбүүк инчийг нь мэдэхгүй байна нэг ширхэг, одон медалиуд би нэрийг нь мэдэхгүй байна хөгшний эд зүйлүүд юм. Эдгээр эд зүйлс байхгүй байна” /5-р хх-н 18-19/ гэж,
долоо: хохирогч ****** “... манайх зуны улирал болохоор зусландаа гарчихдаг ба манай хүү, бэр хоёр хотод гэртээ үлдсэн. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр баяр наадам болоод манай хүүхдүүд зусланд ирж хоноцгоосон. 2016 оны 7 дугаар сарын 12-ны орой зуслангаас хүү **** болон би зуслангаас хот руу явцгаасан. Хотод гэртээ ирэхэд манай байрны 2 давхрын наад талын хаалгыг хөшиж эвдлээд, мөн гэрийн модон хаалганы цоожийг эвдлээд гэр рүү орсон байсан. Гэрт бэлнээр байсан 1.300.000 төгрөг, мөн их гарын том мөнгөн аяга 4 ширхэг, алтан ёроолтой мөнгөн аяга 2 ширхэг, миний алтан сүүжин ээмэг, гонзгой хээтэй хос алтан ээмэг, эрэгтэй хүний 4 цэн орчим алтан бөгж, жижиг хээтэй эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, тольтой эмэгтэй хүний алтан бөгж зэрэг үнэт зүйлүүд монетон урт гинж сувдан кулонтой, цирконон шигтгээтэй том монетон гинж, яст мэлхийгээр цутгасан монетон ээмэг, буржгар жижиг монетон ээмэг, монетон гинж 2 ширхэг, жижиг бөгжнүүд 8-9 ширхэг байсан. Үнэт чулуун шигтгээтэй бөгж 1 ширхэг, мөнгөн 4 хос ээмэг, бөгж, гинж, кулон зэрэг мөнгөн эдлэлүүд алга болсон. Мөн манай хүүхдийн айпад алдагдсан” /5-р хх-н 237-238/ гэж,
найм: хохирогч ******* “... 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд гэр бүлийн хамт ****, Байгал нуур руу аяллаар явчхаад орой 20:00 цагийн үед гэртээ ирэхэд хаалганы цоожийг эвдэлчихсэн байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед манай гэрийн унтлагын өрөөний шүүгээнээс бадмаараг шигтгээтэй монетон ээмэг, бөгж, кулоны хослол, том ногоон өнгийн шигтгээтэй цагаан алтан бөгж 1 ширхэг, хөх шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, зүүлтийн хослол, том сувдан шигтгээтэй хос ээмэг, улаан өнгийн шүрэн хөөргийн дунд гарын засаагүй толгой 3 ширхэг, модон хөөргийн жижиг толгой 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Манай гэрээс алдагдсан улаан өнгийн шүрэн хөөргийн засаагүй толгой 3 ширхэг, модон хөөргийн толгой 1 ширхэг байснаас 25, 27 гэж дугаарласан дунд гарын толгой 2 ширхэг нь байна. Харин 30 гэж дугаарласан нь жижиг модон толгой нь тус тус байна. Бусад алдагдсан эд зүйлс нь байхгүй байна” /6-р хх-н 134-136/ гэж,
ес: хохирогч ******** “... **** дүүргийн ** дугаар хороо, *** дугаар хороолол,*** дугаар байрны ** давхрын *** тоотод 2016 оны 7 дугаар сард гэрийн төмөр хаалганы цоожийг эвдэн гэрт хулгай орж зөөврийн компьютер, хар өнгийн зөөврийн хард диск алдагдсан байсан. М81 маркийн зөөврийн компьютер байсан ба 2012 онд 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо энэ үнээрээ үнэлнэ. Мөн 360 гб багтаамжтай хард диск, 2009 онд 150.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 100.000 төгрөгөөр үнэлнэ. Өөр алдагдсан эд зүйл байхгүй, харин хаалганы цоож 40.000 төгрөгөөр солиулсан. Би яллагдагч ийн авч явсан гэх эд зүйлсийг харлаа. 5 дугаарт номерлогдсон хар өнгийн 360 СВ багтаамжтай хар диск нь манай гэрээс алдагдсан эд зүйл мөн байна” /6-р хх-н 140-142/ гэж,
арав: хохирогч ******* “... 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр **** дүүргийн ** дугаар хороо, ***дугаар хороолол, *** дүгээр байрны *** тоотод түлхүүр тааруулж хулгай орж том өрөөний тавиур дээр байсан цагаан өнгийн марк нь тодорхойгүй гар утас, 5.5 грамм жинтэй эрэгтэй мөнгөн гинж зэрэг эд зүйл алдагдсан. Цагаан өнгийн марк тодорхойгүй гар утас 150.000 төгрөгөөр, мөн 5.5 грамм жинтэй эрэгтэй мөнгөн гинжийг 2015 онд 250.000 төгрөгөөр худалдан авч байсан, энэ үнээр нь үнэлнэ” /6-р хх-н 146-148/ гэж,
арван нэг: хохирогч ******** “... 2016 оны 7 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө гэртээ хонолгүй гадуур хоноод 29-ний өдрийн 17:00 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой хулгай орсон шинжтэй байсан. Би гэртээ ороод харахад ерөнхийдөө хамаг эд зүйлсийг онгичсон бололтой эмх цэгцгүй, шүүгээний хаалганууд онгорхой байсан учраас цагдаагийн байгууллагад шууд хандсан. Зочны өрөөний ханын тавиурын шүүгээн дотор давхарлаж өрсөн байсан их гарын 20 ширхэг мөнгөн аяга, дунд гарын 6-ийн гэх 6 ширхэг мөнгөн аяга, дунд гарын 5-ын гэх 6 ширхэг мөнгөн аяга, нийт 32 ширхэг их, дунд гар нийлсэн монгол дархадын гараар урласан хуучны загвартай мөнгөн аяганууд, уг аягануудын дээд талын тавиур дээр байсан мөнгөн нэг хос ээмэг, хадам аавын авчирч өгч байсан хуучны загвартай ээмэг, бөгж, кулон, гинжний хослол, мөн цуг байсан тарваганы шагайг гадуур нь мөнгөлүүлж хийсэн кулонтой охины минь мөнгөн гинж, өргөн тасархай мөнгөн гинж, мөн тасраагүй өргөн мөнгөн гинж, монетон гинж, кулоны хослол, грамм, сорьцыг мэдэхгүй байна. Хар өнгийн гар утас 1 ширхэг, кулонтой нарийн мөнгөн гинж, 8 оюу брэндийн саарал өнгөтэй дижитал зургийн аппарат 1 ширхэг, мөнгөн 4 хос ээмэг, мөн 6 хос мөнгөн ээмэг, дээлийн гоёлын мөнгөн товч 10 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн тоногтой ширэн өргөн бүс 1 ширхэг, гоёлын ээмэг, бөгж, гинжний 3 хос хослол 1 ширхэг, анар, гартаам чулуун бөгж 2 ширхэг зэрэг нийт 57 төрлийн эд зүйлс алдагдсан байна. Мөнгөн аяганууд дээр нь Их Хурлын дарга, Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэлд гэсэн хүмүүсээс дурсгаж байсан дурсгалын үгтэй мөнгөн аяганууд байгаа. Өөр бусад эд зүйлүүд дээр содон шинж тэмдэг гэх зүйл бол байхгүй. Би алдагдсан эд зүйлсээ олж авч хохирлоо барагдуулж авмаар байна” /3-р хх-н 67-72/ гэж,
арван хоёр: хохирогч ***** “... 2016 оны 7 дугаар сарын 22-ны өглөө би зуслан руугаа хүүхдээ аваад явсан. Нөхөр унтаж байгаад 11 цагийн үед ажил руугаа явсан. 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэртээ нөхрийн хамт 10 цагийн үед ирэхэд гэрийн хаалга цоожгүй, бага зэрэг онгорхой байдалтай буюу хүн харахад хаалттай юм шиг харагдаж байгаач онгорхой байсан. Би түлхүүрээ хийхэд гол нь гацаатай байсан. Түлхүүр хийхэд эргэхгүй байсан. Манайх 7 давхарт байдаг, цонх бүрэн бүтэн байсан. Хаалгаар орж, хаалгаар гарсан гэж бодож байна. Гэрээс том цэнхэр шигтгээтэй ээмэг, кулон, бөгж брэндийнх байсан 800.000 төгрөгийн үнэтэй, том улаан өнгийн шигтгээтэй брэндийн ээмэг, гинж, кулон 410.000 төгрөгийн үнэтэй, том цагаан өнгийн шигтгээтэй ээмэг, гинж 400.000 төгрөг, шар өнгийн хунгийн дүрстэй ээмэг, гинж хос 350.000 төгрөг, ногоон өнгийн ээмэг дангаараа 150.000 төгрөг, том 2 талаараа зүүдэг Диорийн сувдан ээмэг 60.000 төгрөг, том сувдан бөгж 2 ширхэг 100.000 төгрөг, сүүжин оосортой унждаг сувдан ээмэг 30 000 төгрөг, том өлзий хээтэй унждаг 925 сорьцтой ээмэг, бөгж 180.000 төгрөг, брэндийн ногоон өнгийн үнэртэй ус 380.000 төгрөг, дусал хэлбэртэй цагаан шигтгээтэй монетан ээмэг 400.000 төгрөг, хавтгай бөөрөнхий хэлбэртэй гинжтэй монетан ээмэг 200.000 төгрөг, монетан гинж 300.000 төгрөг, унждаг том улаан шигтгээтэй мөнгөн ээмэг, кулон 80.000 төгрөг, эрэгтэй хүний зузаан өргөн мөнгөн гинж 120.000 төгрөг, орчин цагийн чулуун толгойтой, халтар манан хөөрөг 500.000 төгрөг, цуварсан цагаан, шар, ягаан өнгийн шигтгээтэй зүүлт 240.000 төгрөг, цагариган цагаан алтан бүрмэлтэй ээмэг, бөгж 120.000 төгрөг, од хэлбэртэй циркон шигтгээтэй ээмэг, бөгж 75.000 төгрөгийн үнэтэй зэрэг эд зүйлс алдагдсан. Манай нөхрийн хөөрөг алдагдсан” /4-р хх-н 14-16/ гэж,
арван гурав: хохирогч ******* “... манайх ***** дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байрны ***тоотод оршин суудаг бөгөөд би гэр бүлтэйгээ 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед гараад 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 10 минутын үед гэртээ ирсэн чинь манай гэрийн гадна талын төмөр хаалганы цоожийг эвдэлж хулгай орсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай аавын шүрэн толгойтой их гарын манан хөөрөг 1 ширхэг /200.000.000 төгрөгөөр үнэлнэ/, их гарын том мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн тагш 3 ширхэг, дунд зэргийн мөнгөн аяга 8 ширхэг, арслан зааны соёогоор сийлсэн ясан хуйтай, ясан иштэй 24-25 см орчим урт хутга 1 ширхэг, толин дээрээ мөнгөн очиртой ногоон чулуун дээр суулгаж хийсэн тольтой, мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, “Алтан гадас” одон 1 ширхэг, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон 1 ширхэг, жижиг ногоолин толгойтой чарайд хөөрөг 1 ширхэг, цагаан алтан ээмэг, бөгж, зүүлт 2 ширхэг хос, хөх шигтгээтэй цагаан алтан бөгж 1 ширхэг, алтан бөгж 4 ширхэг, жаазтай байсан 1 ком марк, хар өнгийн камерын үүргэвч 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан” /4-р хх-н 66-73/ гэж,
арван дөрөв: хохирогч ******** “... 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шиг санаж байна, өглөө 09 цагт гэрээсээ гараад ажилдаа явсан. Ингээд орой нь 18 цагт гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг хөшөөд эвдэлчихсэн байсан ба хаалга хагас онгорхой байсан. Гэрт ороход бүх өрөөний эд зүйлсийг онгичоод хөглүүлчихсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд дунд гарын мөнгөн аяга, нокиа N8 гар утас, ээмэг, бөгж, зүүлт гэх мэт зүйлүүд алдагдсан байсан. Дунд гарын мөнгөн аяга 2016 онд 350.000 төгрөгөөр Мөнгөн завьяагаас худалдаж авч байсан. Нокиа N8 гар утас байсан ба энэ утас эвдэрчихсэн юм. Гэхдээ энэ утсыг 2012 онд 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо энэ утсаа 50.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн бүрмэл зүрхэн хэлбэртэй ээмэг, зүүлт алдагдсан ба 2014 онд ээмгийг 40.000 төгрөгөөр, зүүлтийг нь 80 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ногоон өнгийн хиймэл арьсан бугуйвчийг 2014 онд 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо 20.000 төгрөгөөр үнэлнэ. Төмөр өргөн цэцэгтэй бугуйвчийг 2016 онд 15.000 төгрөгөөр авч байсан энэ үнээр нь үнэлнэ.Төмөр үзүүртэй, сувдан шигтгээтэй бугуйвч, зүүлт алдагдсан ба үүнийг 2015 онд хосоор нь 60.000 төгрөгөөр авч байсан, одоо 40.000 төгрөгөөр үнэлнэ. Унждаг бор өнгийн чулуутай ээмгийг 2013 онд 20.000 төгрөгөөр авч байсан, одоо 10.000 төгрөгөөр үнэлнэ. Нэхмэл шүрэн шигтгээтэй бугуйвч алдагдсан энэ бугуйвчийг 2015 онд 80.000 төгрөгөөр авч байсан, одоо 30.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн сувдан соронзтой бугуйвч байсан ба уг бугуйвчийг 2014 онд 10.000 төгрөгөөр авч байсан, одоо энэ үнээр нь үнэлнэ. Хаалганы цоожийг хөшөөд эвдэлчихсэн байсан ба голыг нь 35.000 төгрөгөөр сольсон. Хаалганы гол сольсон мөнгөө нэхэмжилнэ” /6-р хх-н 107-109/ гэж,
арван тав: хохирогч ******** “... манай гэр 2016 оны 8 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд эзэнгүй байсан юм. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 21:00 цагийн орчимд гэртээ ирэхэд хаалга хаалттай мөртлөө гүйдэг хэлээрээ буюу эзэнтэй байх үедээ цоожтой байх төлөвтэй цоожлогдсон байсан. Ингээд түлхүүрээрээ түлхэж онгойлгоод гэр доторхоо харахад гэрийн доторх эд зүйлс эмх цэгцгүй, хөөргөний даалин газар уначихсан, юань байсан хайрцаг орон дээр онгорхой дотор нь боосон мөнгөний цаасыг нь дэлгээд хаячихсан байхаар нь цагдаад байгууллагад хандсан. Манай нөхрийн 2014 онд хүнээс худалдан авч байсан цагаан өнгийн өөрөөрөө толгойтой, толгой нь алтан шармал /алт биш/ нуухтай, 2 хажуу талдаа мөртэй, дунд гарын, өмнөговийн хашаар хийсэн хаш чулуун хөөрөг байсан. Монгол монетон 2.5 грамм жинтэй бөгж, 2.2 грамм жинтэй 1 хос ээмэгтэй хослол, уг ээмэг, бөгж баантик хэлбэртэй дүрстэй ээмэг, бөгжний хослол, Мөнгөн завьяа-аас худалдан авч байсан дунд гарын доторх нь нэлээн элэгдсэн мөнгөн аяга гадуураа хээ байхгүй 1 ширхэг, БНХАУ-ын 2000 юань, уг юань зуутын дэвсгэртээр 20 ширхэг байсан бөгөөд юанийг нэг юанийг нь алдсан өдрийн ханш нь 345 төгрөг байсан учир уг үнээр нь үнэлнэ” /4-р хх-н 129-134/ гэж,
арван зургаа: хохирогч В****** “... манай гэрээс 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хаалга эвдэж эвдэн хулгай орж “Канон” маркийн хар өнгийн зургийн аппарат, Шинжилгээний алдар тэмдэг, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 95 жилийн ойн тэмдэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, их гарын мөнгөн аяга 16 ширхэг, дэлгэц нь хагарсан гар утас, таблет зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. Яллагдагч ийн авч явсан гэх эд зүйлсийг харлаа. Манай гэрээс алдагдсан эд зүйлсээс №9 дугаартай дэлгэц хагарсан “М1” маркийн хар өнгийн гар утас, №12 дугаартай “Канон” маркийн зургийн аппарат, №59 дугаартай Хууль зүйн тэргүүний ажилтан тэмдэг, №61 дугаартай Шинжээчийн алдар тэмдэг, №62 дугаартай ШШГ байгууллагын 95 жилийн ойн тэмдэг зэрэг эд зүйл мөн байна” /6-р хх-н 97-101/ гэж,
арван долоо: хохирогч ****** “... 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр эхнэр маань ажилдаа яваад гэртээ шөнийн 03:00 цагийн орчимд ирэхэд гэрийн хаалгыг эвдлээд хулгайч орсон байсан. Зочны өрөөний шүүгээний тавцан дээр байсан их гарын мөнгөн аяга 1 ширхэг 1.200.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, нэгийг нь 250.000 төгрөгөөр, бага гарын мөнгөн аяга 7 ширхэг, нэг ширхгийг нь 125.000 төгрөгөөр, бүр жижиг мөнгөн аяга доод тал нь алтан шармал архи хундагалж өгдөг аяга байгаа юм, уг аягыг 200.000 төгрөгөөр, мөн хажуу талынх нь шүүгээнд байсан дунд гарын орчин цагийн чүнчүгноров хөөрөг, алтан нуухтай, даваа толгойтой уг хөөргийг 5.000.000 төгрөгөөр, монетон 1 хос ээмэг, кулоны хамт 5 грамм, алтан нэг хос ээмэг, гинжний хослол нийт 7.5 грамм, монетон том өргөн гинж 3.5 грамм, турк монетон ягаан шигтгээтэй унждаг 1 хос ээмэг, бөгжний хослол 8 грамм, хар өнгийн үүргэвч 18.000 төгрөг, уг үүргэвчинд авсан эд зүйлүүдээ хийгээд аваад явсан байсан. Алт, монет, мөнгөн ээмэг, бөгж, кулон, гинж зэрэг эд зүйлсийн үнэлгээг үнэлгээний комиссоор хийлгэнэ. Би алдагдсан эд зүйлсээ олж авч хохирлоо барагдуулж авмаар байна. Уг гэмт этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү” /4-р хх-н 154-158/ гэж,
арван найм: хохирогч *** “... миний бие *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны **тоотод 1990 оноос хойш эхнэр, хүүхдүүдийн хамтаар амьдарч байгаа юм. 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хөдөө аймгуудаар ажлаар явж байхад 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн орой 22 цагийн үед манай гэрт хулгай орсон байна гэдгийг манай эхнэр мэдсэн гэсэн. Эхнэрийн алдагдсан гэх зүйл дээр нэмж хэлэхэд миний 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр авсан “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон, 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр авсан “Алтан гадас” одон, манай эхнэрийн эрвээхэй маягийн хэлбэртэй цагаан алтны хольцтой 1 хос ээмэг, 1 ширхэг бөгж зэрэг зүйлс алга болсныг мэдсэн. Энэ одонгууд маань урлагт 35 жил зүтгэсэн болоод ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээн хөдөлмөрөө үнэлүүлэн авсан үнэ цэнтэй эрхэм зүйл учраас мөнгөн дүнгээр үнэлж хэлж мэдэхгүй, гэхдээ надад бол маш үнэтэй зүйл байгаа юм. Харин эрвээхэй хэлбэртэй ээмэг, бөгжний хослолыг 2016 оны 3 сарын үед байх манай эхнэр Дубайд явж байхдаа 340 ам.доллароор худалдан авч байсан. Гэрээс өөр хүмүүсийн надад баяр ёслолоор бэлэглэсэн том, жижиг нийлсэн 3-4 ширхэг мөнгөн аяга, гуулин тоногтой хэт хутга гэртэйгээ хамт, 925 сорьцтой мөнгөн ээмэгний хослол, эрвээхэй хэлбэртэй сваровский шигтгээтэй хүзүүний зүүлт нэг ширхэг, навчин хэлхээтэй бугуйвч нэг ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан эдгээр зүйлсийг манай эхнэр өмнөх мэдүүлэгтээ үнэлж хэлсэн болохоор эхнэрийн хэлсэн дүнгээр үнэлж байна. Гомдолтой байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү” /4-р хх-н 185-187/ гэж,
арван ес: хохирогч **** “... 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн гэр болох *** дүүргийн *** дугаар хороо, ** дугаар байрны **давхрын **тоотод байх гэрийнхээ хаалгыг өглөөний 08 цаг 20 минутын үед цоожлоод эхнэрийн хамт гараад явсан. Ажлаа тараад 21 цагийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо байдаг ****хотхонд эхнэр ***ийн хамт очсон. Тэнд хэсэг байж байгаад гэртээ ирэхэд манай гэрийн бүргэд хаалга онгорхой, хаалганы цоож эвдэрсэн байсан. Зочны өрөөний тавилга дотор байсан оюу шигтгээтэй ээмэг, бөгж, гинжний хослол, унтлагын өрөөний хувцасны шүүгээнд байсан хар мөнгөн ээмэг, бөгж, коридорын өрөөнд ил тавьсан байсан “Сото” брэндийн түлхүүр, дорцовны ком багаж хэрэгсэл алдагдсан” /4-р хх-н 240-242/ гэж,
хорь: хохирогч **** “... би Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр байрны **дүгээр орцны **дугаар давхрын *** тоотод охин ***, *** нарын хамтаар оршин суудаг. Манай гэр улаан хүрэн өнгийн бүргэд төмөр хаалгатай бөгөөд цоожлоход бүх тал руугаа цоожлогддог хаалга байгаа юм. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 08:15 цагт хаалгаа цоожлоод гэрээсээ гарсан. Намайг гарахаас өмнө *** гараад явсан байсан. Бага охин маань өмнөх өдөр нь аав руугаа явсан байсан юм. Ажил дээрээ байж байтал охин *** над руу залгаад хаалга эвдэлсэн байна гэж хэлсэн. Гэрээс их олон төрлийн миний болон охины хэрэглэдэг эд зүйлс алдагдсан байсан. ЭеП брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, На1ег брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, орос монетон ээмэг 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, кулон 1 хос, монетон кольцо бөгж 1 ширхэг, талсттай монетон бөгж 1 ширхэг, монетон гинж өргөн 1 ширхэг, монетон гинж нарийн 1 ширхэг, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж 1 хос, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч, кулон 4 хос, ногоон шигтгээтэй монетон кольцо 1 ширхэг, алтлаг шар өнгийн оосортой, цагны нүүр тойрсон шигтгээтэй Америк цаг 1 ширхэг, шаргал арьсан дотортой цаг 1 ширхэг, чулуу болон гоёлын шигтгээтэй урт том ээмэг 1 ширхэг, гоёлын хүзүүний зүүлт, өргөн бугуйвч 1 хос зэрэг эд зүйлс алдагдсан. Үнэ, үнэлгээний талаар би үнэлгээ хийлгэх гэж байгаа хүснэгтэн дээр тодорхой хэлсэн байгаа” /4-р хх-н 207-210/ гэж тус тус мэдүүлжээ.
Түүнчлэн Эд зүйлийн үнэлгээ /3-р хх-н 30, 6-р хх-н 94, 8-р хх-н 35-37, 6-р хх-н 227-231, 6-р хх-н 186-189, 6-р хх-н 224-226, 6-р хх-н 220-223, 6-р хх-н 177-179, 6-р хх-н 180-185, 8-р хх-н 47-48, 6-р хх-н 213-216, 8-р хх-н 33-34, 6-р хх-н 231-234, 6-р хх-н 170-174, 6-р хх-н 216-219, 6-р хх-н 191-194, 6-р хх-н 163-167, 8-р хх-н 39-41, 8-р хх-н 44-46, 8-р хх-н 42-43, 6-р хх-н 138, 8-р хх-н 49-50, 6-р хх-н 144, 8-р хх-н 51-52, 6-р хх-н 149, 8-р хх-н 53-57, Монгол банкны валютын ханшийн лавлагаа: 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар хятадын юань 340.88 (340.88x2000=681.760) 5-р хх-н 163, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Хулгайлах гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай зориулалттай орон байр” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг” ойлгох бөгөөд шүүгдэгч ийн бусдын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарна.
“их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг ойлгох бөгөөд шүүгдэгч бусдад нийт 211.295.568 төгрөгийн хохирол учруулсан нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн хангаж байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч Бэсүд овогт ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.
Шүүхээс шүүгдэгч т хорих ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ хохирогч нарт учирсан хохирол төлбөр төлөгдсөн эсэх, бусдад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн эсэх, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзав.
Тухайлбал, шүүгдэгч урьд өмнө нь өмчийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа холбогдож, шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих заалтуудад хамруулан ялыг өршөөн хэлтрүүлж байсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.
Улсын яллагчаас шүүгдэгч т 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан, шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан хорих ялын хэмжээнд гомдол санал алга гэж хэлсэн зэргийг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзээд 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан болно.
Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго юм.
Хохирол, төлбөрийн хувьд;
Шүүгдэгч нэр бүхий 20 хохирогчид нийт 211.295.568 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч ***ид 310.000 төгрөгийн, хохирогч ***т 390.000 төгрөгийн, хохирогч ***д 60.000 төгрөгийн, хохирогч ***д 410.000 төгрөгийн, хохирогч ***д 95.900.000 төгрөгийн, ***д 400.000 төгрөгийн, ***ад 2.074.000 төгрөгийн, ***д 250.000 төгрөгийг, ***д 570.000 төгрөгийн эд зүйлс буцаан олгогдсон байна.
Иймд шүүгдэгч өөс 110.931.568 төгрөг гаргуулж:
хохирогч ****д 2.758.800 төгрөг, хохирогч ад 29.460.000 төгрөг, хохирогч ***ад 1.540.000 төгрөг, хохирогч ***ад 3.098.000 төгрөг, хохирогч ****ид 3.470.000 төгрөг, хохирогч ***д 3.418.000 төгрөг, хохирогч ***ид 12.405.008 төгрөг, хохирогч ***д 383.000 төгрөг, хохирогч ***д 365.000 төгрөг, хохирогч ***д 212.000 төгрөг, хохирогч ****д 24.170.000 төгрөг, хохирогч ***д 4.125.000 төгрөг, хохирогч ***д 8.220.000 төгрөг, хохирогч ***т 195.000 төгрөг, хохирогч ***д 1.661.760 төгрөг, хохирогч ***эд 5.610.000 төгрөг, хохирогч ****ад 4.270.000 төгрөг, хохирогч ***д 2.370.000 төгрөг, хохирогч ***т 650.000 төгрөг, хохирогч ***д 2.550.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ийн хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /5-р хх-н 167/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /5-р хх-н 168/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /5-р хх-н 170-171/,
гэрч ********** “... миний хүү **** овогтой **** нь 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр **** хотод айлын дундах хүү болон мэндэлсэн, дээрээсээ 5 дахь хүүхэд нь байгаа юм. 10 жилийн сургуулиа төгсөөд Нийтийн хоолны ТМС-д суралцаж тогооч мэргэжил эзэмшээд Улаанбаатар зочид буудлын ресторан, *** ресторанд ахлах тогоочоор ажиллаж байсан. Эхнэр нь ***гэж эмэгтэй байсан. Том хүү *** нь 16 настай, бага хүү нь ***настай хүүхэд байдаг юм. Нэрийг нь санахгүй байна. Би ийг яагаад удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдээд байдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан амьдралд нь дутагдаж гачигдаад байхаар зүйл байхгүй” /5-р хх-н 172-173/ гэсэн мэдүүлэг,
гэрч ******* “... би ***гийн гэх хүнтэй 2010 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа. Гадуур паб-д сууж байгаад танилцсан шиг санагдаж байна. Ерөнхийдөө би байнга уулзаад байдаггүй хааяа хааяадаа л уулздаг, над руу хааяа нэг яриад ирээч гэхээр нь би очиж уулздаг юм.
Би нарийн учрыг нь бол мэдэхгүй байна, намайг Япон явчхаад ирээд байж байхад 2012 онд шоронд орсон гэж ярьж байсан. Яг ямар учиртай ямар хэрэг төвөг хийгээд орсныг нь мэдэхгүй байна. Надад ч хэлдэггүй, би ч асуудаггүй юм. Ар гэр, эхнэр хүүхдийг нь бол мэдэхгүй байна, би өөрөө ч гэр бүлтэй учраас байнга уулзаад байдаггүй.
Би уг хүнээс хуримд явах гээд 200.000-300.000 төгрөг гуйгаад зээлж байсан. Тэгээд намайг буцааж өгөх гэтэл хорих ангид байхдаа миний өгч байсан мөнгийг боддог юм уу авахгүй гээд би гуйгаад бараагүй. Өөрөөр надад ямар нэгэн бэлэг сэлт, мөнгө төгрөг өгч байгаагүй” /5-р хх-н 174-176/ гэсэн мэдүүлэг,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /5-р хх-н 179-180/,
Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоол /5-р хх-н 182-185/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч ийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 191/с дугаартай захирамжаар 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс сэжигтнээр 14 хоногийн хугацаагаар цагдан хорихдоо түүний 2016 оны 9 сарын 03-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаагаар баривчлагдсан 2 хоногийг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцсон байна. /5-р хх-н 105-106/
Улмаар тус шүүхийн шүүгчийн 191/я дугаартай захирамжаар 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс ийг яллагдагчаар цагдан хорьсон /5-р хх-н 109-110/ байх ба яллагдагчийг цагдан хорих хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл үргэлжилж, шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаартай захирамжаар яллагдагч т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд тухайн өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. /10-р хх-н 18-19/
Шүүгдэгч ийн яллагдагчаар цагдан хоригдсон дээрх хугацааг тоолж үзвэл 580 хоног болж байна.
2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 180 дугаартай захирамжаар яллагдагч т “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг дахин авсан байх ба /13-р хх-н 83-88/ тэрээр 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 61 хоног цагдан хоригдож, дээр дурдсан 580 хоногийг нэмж тоолбол түүний цагдан хоригдсон нийт хугацаа 641 хоног болж байх тул энэ хугацааг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаартай захирамжаар яллагдагч ийг цагдан хорихдоо түүнд урьд өмнө тухайн шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаартай захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус буюу хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч т холбогдох энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ т авагдсан гэх Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээний талаар хууль зүйн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.
Хэрэв нь цаашид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа тохиолдолд уг шийдвэрийг гаргасан тухайн шүүхэд хандаж уг асуудлаа шийдвэрлүүлбэл зохино.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж,
шүүгдэгч ийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж хэрэглэсэн Adidas гэсэн бичигтэй жижиг хар цүнх 1 ширхэг, шар иштэй бахь 1 ширхэг, шар саарал алаг иштэй бахь 1 ширхэг, ногоон иштэй отверка 1 ширхэг, улаан иштэй том отверка 1 ширхэг, улаан иштэй жижиг овтерка 1 ширхэг, цэнхэр иштэй жижиг отверка 1 ширхэг, шар иштэй жижиг отверка 2 ширхэг, GР Discovery гэсэн бичигтэй жижиг гар чийдэн 1 ширхэг, дугуйн дорцов 1 ширхэгийг устгахаар шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор яллагдагч **** гэгчийн яллагдагч тэй бүлэглэж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон /14-р хх-н 56-66/ байх ба мөн тухайн хяналтын прокурорын 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор яллагдагч ***д холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласан байгааг дурдах нь зүйтэй. /14-р хх-н 67-75/
Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч т холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. **** овогт ***ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч т оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ийн цагдан хоригдсон 641 /зургаан зуун дөчин нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч т тус шүүхээс авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч,
түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөс 110.931.568 төгрөг гаргуулж:
хохирогч ****д 2.758.800 төгрөг, хохирогч ****ад 29.460.000 төгрөг, хохирогч ***ад 1.540.000 төгрөг, хохирогч ***ад 3.098.000 төгрөг, хохирогч ***ид 3.470.000 төгрөг, хохирогч ****д 3.418.000 төгрөг, хохирогч ***ид 12.405.008 төгрөг, хохирогч ***д 383.000 төгрөг, хохирогч ***д 365.000 төгрөг, хохирогч ***д 212.000 төгрөг, хохирогч ***д 24.170.000 төгрөг, хохирогч ***д 4.125.000 төгрөг, хохирогч ***д 8.220.000 төгрөг, хохирогч ***т 195.000 төгрөг, хохирогч ***д 1.661.760 төгрөг, хохирогч ***эд 5.610.000 төгрөг, хохирогч ***ад 4.270.000 төгрөг, хохирогч ***д 2.370.000 төгрөг, хохирогч ***т 650.000 төгрөг, хохирогч ***д 2.550.000 төгрөг тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн “Adidas” гэсэн бичигтэй жижиг хар цүнх 1 ширхэг, шар иштэй бахь 1 ширхэг, шар саарал алаг иштэй бахь 1 ширхэг, ногоон иштэй отверка 1 ширхэг, улаан иштэй том отверка 1 ширхэг, улаан иштэй жижиг овтерка 1 ширхэг, цэнхэр иштэй жижиг отверка 1 ширхэг, шар иштэй жижиг отверка 2 ширхэг, “GР Discovery” гэсэн бичигтэй жижиг гар чийдэн 1 ширхэг, дугуйн дорцов 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ