Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/61

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч Т.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2427000310072 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                                           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 4 дүгээр баг, Хойд агуйт гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 150,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 04 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн.

Даянчин овогт Тогоодоржийн Даваадорж /РД: ЙБ87122815/

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Даваадорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Даваадорж нь 2024 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос 20 ширхэг шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж улмаар улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл болон 45-86 ӨВА улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 2,726,087 /хоёр сая долоон зуун хорин зургаан мянга наян долоо/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Даваадоржийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас надад мэдэгдсэн. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20 тал/,

Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтэст **** ажилтай. Уг хэрэгт Өвөрхангай аймгийн **** сум руу явах үед зарцуулагдсан бензин 24 литр 63,250 төгрөг, шинжээчид төлсөн төлбөр 349,000 төгрөг нийт 412,250 төгрөгийг ****  тоот дансанд төлүүлэхээр нэхэмжилж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би ******-ний өдөр **** сумын 3, 5 дугаар багт ***** сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч **** хамт эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. 21-22 цагийн орчимд улаан алаг **** загварын машин мод ачсан байдалтай сумын төв рүү орж ирсэн. Жолооч нь *****, хажууд нь ***** сууж явсан. Модыг нь хойд урд талаас нь харсан чинь тэмдэг, тэмдэглэгээ гэх зүйл байхгүй байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн  167 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би болон манай нөхөр **** нэр дээр машин байхгүй. 2023 оны 10 дугаар сард манай нөхөр цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл унаад орж ирж байсан. Байж байгаад л юм нь эвдэрчихсэн гээд л байдаг. Одоо тэр машин нь сумын цахилгаан хийдэг **** гэх хүний хашаанд 20 гаруй хонож байгаа. 2023 онд хэнээс гэдгийг нь мэдэхгүй худалдаж авсан л гэж нөхөр хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 202 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Цагаан сараас хойш өдрийг нь санахгүй байна. **** одоо надад үзүүлж байгаа портерийн хойд талын нум, жанам хоёрыг засуулах хэрэгтэй байна гэж хэлээд үлдээсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216-р тал/,

Өвөрхангай  аймаг Сум дундын ойн ангийн *****-ны өдрийн №***** дугаартай “...Тус бэлтгэсэн мод нь шинэс төрлийн, нойтон, босоо мод байна. ...Дээрх эрхийн бичгүүд нь **** сумын **** баг **** гэх газраас ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн хэрэглээний модны эрхийн бичиг байна. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан хохирлын үнэлгээ: бөөрөнхий нойтон шинэс мод нь 2.656 шоометр х 570,216 төгрөг = 1,514,493 төгрөг х 1.8 = 2,726,087 төгрөг. Нийт 2,726,087 төгрөг...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 83-84 тал/,

Улсын байцаагчийн *****-ний өдрийн №**** дугаартай “...***** ойд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ болох 2,726,087 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр үйлийн 49.4.1-д заасны дагуу үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 8,178,261 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулахаар шийдвэрлэв...” гэх акт /1-р хх-ийн 89 тал/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №***** дугаартай “...шинжилгээний объектийн 2024 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээ нийт 2,475,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх ***** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 240-242 тал/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №**** дугаартай “...шинжилгээний объектийн 2024 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээ нийт 1,099,044 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх улсын дугааргүй **** маркийн **** үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 248-250 тал/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн **** дугаартай “...шинжилгээний объектийн 2024 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээ нийт 200,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх цахилгаан хөрөөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 6-7 тал/,

Шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай “...Шинэс модны зах зээлийн үнэлгээ 288,176 төгрөг...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 227 тал/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай “...Өвөрхангай аймгийн **** сумын *** багийн нутаг ...тус солбилцол нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгаа болно...” гэх албан бичиг /1-р хх-ийн 195 тал/,

20 ширхэг шинэс модонд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6, 9-11 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 180-193 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 205-209 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1-р хх-ийн 173-175 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч **** нь 2024 оны **** сард Өвөрхангай аймгийн **** сумын 1 дүгээр багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос 20 ширхэг шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж улмаар улсын дугааргүй **** маркийн *** болон **** улсын дугаартай “****” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 2,726,087 /хоёр сая долоон зуун хорин зургаан мянга наян долоо/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ***** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч ****** улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч **** улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 20 ширхэг шинэс мод бэлтгэж байгаль орчинд 2,726,087 төгрөгийн хохирол учруулсан, Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр оногдуулахаар заасан тул нөхөн төлбөр 8,178,261 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж байгаль орчны санд оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд  412,250 төгрөг нэхэмжилсэн байна. Мэдүүлгийг газар дээр нь шалгахаар *** явсан мөрдөгчийн шатахууны зардалыг нэхэмжилсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, харин шинжээчийн дүгнэлт гаргуулах зардал 349,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Шатахууны зардалыг нь төрөөс төрийн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулахаар төсөвлөсөн байдаг харин шинжээч томилж дүгнэлт гаргуулахад гарсан зардлыг тухайн байгууллага төлсөн тохиолдолд шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн шатахууны зардал 63,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шинжээчийн зардалд 349,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч **** овогт **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

                                              Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 2,656 шоо метр хэмжээтэй шинэс төрлийн 288,176 төгрөгийн үнэлгээ бүхий 20 ширхэг шинэс модыг хурааж үнийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2,475,000 төгрөг, улсын дугааргүй ***** маркийн ***** үнэлгээ 1,094,044 төгрөгийг шүүгдэгч ***** тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мон уран загварын ****, хэмжээ 156сс гэх бичилттэй ногоон өнгийн мотортой хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, камерын бичлэг бүхий DVD-ийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээх нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч **** овогт ***** хорих ялыг оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.   

           4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***** нөхөн төлбөр 8,178,261 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /****/ Төрийн сан дахь **** тоот дансанд оруулсугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 2,656 шоо метр хэмжээтэй шинэс төрлийн 288,176 төгрөгийн үнэлгээ бүхий 20 ширхэг шинэс модыг хурааж үнийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2,475,000 төгрөг, улсын дугааргүй *** маркийн **** үнэлгээ 1,094,044 төгрөгийг шүүгдэгч ***** тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн 63,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 349,000 төгрөгийг шүүгдэгч **** гаргуулж улсын орлогод оруулсугай. 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мон уран загварын ****, хэмжээ 156сс гэх бичилттэй ногоон өнгийн мотортой хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, камерын бичлэг бүхий DVD-ийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээсүгэй.

           8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА