Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/88

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Гэрч , ,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* нарт холбогдох 2326003850027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарийн  биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн “” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, овогт ******* *******, регистрийн дугаар: /*******/,

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн “” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******, регистрийн дугаар: //,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч “******* нь Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Толгойн зээгийн овоо” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтуурсан үедээ, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр “Ниссан Тийда” маркийн 97-55 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлүүлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” 3.7 а-д “жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хохирогч , нарыг автомашинаар дайрч осол гарган гийн амь насыг хохироосон, хохирогч биед хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн тэрээр өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор Өвөрхангай аймгийн сумын нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрч *******ийг “...талийгаач г мориноос ойчсон гээд хэлчихье, мориноос унасан гэж хэл...” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан,

 

Шүүгдэгч ******* нь бүртгэлийн 4721 дугаартай гомдол, мэдээллийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн сумын нутаг дэвсгэрт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...18 цагийн үед хонгор морь сул эмээл нь холбироод зөв талдаа байсан эмээл нь бүтэн олом нь сулхан л байсан. Тэгээд хайгаад явсан харанхуй болчихсон. “Зээг” гэх газар нүүр нь доошоо хараад хэвтэж байсан, ам хамар нь шороо болчихсон чих, ам, хамраас нь цус гарсан байсан. Ухаангүй бие нь бүлээн байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.   

                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр гэх айлынд хоночихоод гэр, гэрт нь хүргэж өгөх гэж байхад ******* сум явъя гэж уруу татаад сум явсан. Суманд очоод ******* Цэцэгээ эгчийн дэлгүүр рүү ганцаараа ороод архи авсан. Тэгээд наашаа С.Лхагвын гэрт ирээд уусан. Тэгээд хамгийн сүүлийн архийг нь уухад би хажуу талын орон дээр нь унтаад өгсөн. Намайг унтаад босоход , нар унтаж байсан. ******* хаана байсныг нь мэдэхгүй байна. Тэгээд би гайгүй болсон болохоор харих гээд машиндаа суугаад явсан чинь юу юугүй хүн дайрчихлаа гэсэн. Тэгээд машинаасаа буусан чинь тийм хэрэг болчихсон байсан. Тэгээд утсаар ярих гэхэд ******* утсаа асааж өгөхгүй, яриулахгүй байсан. Би бушуухан түргэн дуудаж арга хэмжээ авъя гэхэд хөдөлж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би амиа хорлоё гэсэн чинь яаж тэгж болдог юм гээд болиулсан” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас цаашаа 30 гаруй километрийн цаана ажилладаг байсан. 11 дүгээр сарын 01-ний өглөө 08 цагийн үед энэ талаар би анх мэдсэн. Ээж над руу утсаар яриад хэлсэн. Манай дүү, ээжид өглөө 04 цагийн үед мэдэгдсэн гэсэн. Би өглөө 04 цагийн үед мэдэгдсэн гэдэгт нь гомдолтой байгаа. Яагаад тэр үед нь мэдэгдэж болоогүй юм бэ? ******* гэдэг хүнээс өгсөн мөнгөнөөс өөр ямар нэгэн байдлаар туслалцаа үзүүлж, холбогдоогүй. Өнгөрсөн 6 сарын хугацаанд бид нарыг аягүй их үл тоогоод ярьж холбогдохгүй байсан. Бид нарт нэмж өгөх материал байгаа. Гэхдээ үүнийгээ дутуу өгсөн. Бэлэн мөнгөөр хийсэн тооцоо их байгаа. Шарил ачиж явсан машины зардал, оршуулгад оролцсон машины бензиний мөнгө зэргийг дандаа бэлэн мөнгөөр өгсөн. Мөн лам нарт дандаа бэлэн мөнгө өгдөг байсан. Үүнийг бүрдүүлж өгч чадаагүй. Аав маань бид нарыг тэжээж тэтгэдэг ганц хүн маань байсан. Бид нар ганц дүүгээ сургая гэж бодож байсан. Энэ бараг худлаа боллоо. Дүүгийнхээ сургуулийг төгсгөж чадахгүй. Аав маань ганцыг нь ч гэсэн сургууль соёлыг нь төгсгөе гэж ярьж байсан нь худлаа болчихлоо. Манай аав тэгж их архи дарс уугаад яваад байдаг хүн биш, төлөв даруу хүн байсан. Хүнтэй тэр болгон юм ярьдаггүй төлөв даруу хүн байсан. Аавыгаа өвчнөөр биш хүний гарт алдсан учраас аягүй их гомдолтой байна. Энэ хоёр хүнээс сэтгэл санааны хохирол зэргийг гаргуулж авмаар байна. Иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг өгнө үү” гэв.

 

Гэрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр *******тай сум руу явж архи авч ирсэн. Тэгээд 1 цаг өнгөрч байхад сумаас ирсэн. Тэгээд 3 шил архи уусан. Би орон дээр ханьтайгаа цуг хэвтэж байхад гадаа түр тар гэх чимээ гарахаар нь манай хүн гараад харахад 2 хүн дайрчихсан байсан. Тэгээд араас нь өргөх гэж их удсан. Тэгээд өнгөрдөгийг гаргаж ирэхэд амьсгаатай байхаар нь сум руу аваад явсан. Суман дээр очоод эмчид үзүүлэхэд нас барсан байсан. Сум руу *******, манай хүн хоёр явсан. Би гэртээ үлдсэн” гэв.

 

Гэрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр бүгдээрээ сум ороод 3 шил архи уусан. Тэгээд би нэг мэдсэн чинь С.Лхагвын гэрт унтчихсан байсан. Тэгээд унтаж байхад ******* эгч гадаа Мянгаа, Адъяа хоёрыг дайрчихсан байна гээд орилоод байсан. Би арай үгүй байлгүй дээ гэж хэлээд гарсан чинь тийм зүйл болсон байсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач миний төрсөн эцэг байгаа юм. ад айлд мал маллаад нэлээн хэдэн жил болж байгаа. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө ээжээс аавыг нас барсан гэдгийг хэлсэн. Морьноос унаад өнгөрчисөн гэж нөгөө айлаас нь ярьсан байна яаралтай ирээ гэсэн гэж хэлсэн. сум руу манай төрсөн дүү болон талийгаач аавын дүү нараас явж талийгаачийн цогцсыг нь аймгийн төвд авч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

           Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 сарын 31-нд саахалт байдаг эхнэртэйгээ талийгаач малчин С.Мянгаа, манай нөхөр Д.Пүрэв, би, ******* гээд саахалтын хүн бид нар цуглаад 2 ширхэг 0.75-тай архи ууцгаасан ******* эгч машинаа унаж ирээд гэрийн зүүн урд хэсэгт баруун тийш харуулж тавьсан байсан. Бид нар архи уугаад дуусцгаасан. Би талийгаач С.Мянгаатай гэрийн урд талд сууж байсан. Бид хоёр хонь энэ тэр л ярьж байсан. Тэгсэн ******* гэрээс гарч ирсэн. Тэгээд машиндаа жолоон дээр нь сууж байсан, машины цонх нь доошилсон байсан. Би өөдөөс нь хараад зүүн гараараа урдуураа заагаад ингээд яваарай гэсэн. Машин нь бид хоёрын өөдөөс харсан байсан юм. Тэгсэн юу юугүй машин нь ассанаа шууд ирээд дайрчихсан. Нэг мэдсэн талийгаач бид хоёр машин доор дарагдсан байсан. Тэгээд бид хоёрыг машиныг данхраадаж байгаад гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

           

            Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... эмчилгээний зардалд мэс засалд 1,186,000 төгрөг, Амбулаторын хяналтын үзлэгт 45,000 төгрөг, амбулаторын үзлэгт 20,000 төгрөг, нийт 1,251,000 төгрөгийг Эрүүл мэндийн дааьгалын сангаас зарцуулсан байна. тэхээр уг хэрэгт 1,251,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд эргүүлэн төлөхөөр нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Гэрч С.Лхагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр манайд 15 цагийн үед саахалт байдаг , , *******, талийгаач , манай эхнэр ******* бид нар 3 шил ногоон шилтэй 0.75 граммтай архи хувааж уусан юм. Ирэхдээ *******ын машинтай ирцгээсэн. Талийгаач , эхнэр бид 3 гэртээ байсан 17 цаг дөхүүлээд архи дууссан. Тэгээд би гэртээ орон дээр хэвтээд унтаж байсан. Тэгсэн ******* болохоо байлаа ******* хүн дайрчихаж гэсэн. Би босоод гартал машин гэрийн урд зогссон, машин нь асаалттай байсан. , хоёр машин доор дарагдсан байсан. Тэгээд манай данхраадаар би данхраадаж өргөөд тэр хоёрыг гаргасан. Талийгаач ухаангүй байсан. хөл нь гэмтсэн байсан. Тэгээд эмнэлэг рүү манай эхнэр *******тай авч явсан эмчид үзүүлсэн нас барсан байна гэсэн гэж утсаар хэлсэн. ******* манай эхнэрт мориноос унасан гэж цагдаад хэлээрэй гэсэн байсан. Надад бол тэгж хэлээгүй. Манайд намар болохоор ирж хавар болтол мал хардаг 7 жил болж байгаа юм. ...Талийгаачтай юм яриад зэрэгцээд сууж байсан чинь дайрсан гэж ярьж байсан. ...3 шил архинаас уусан хэр согтолттойг мэдээгүй. Харих гэж л байсан байх , хоёрын мотоцикл манай гадаа байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дугаар хуудас/,

 

Гэрч С.Лхагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэрүүл маргаан болоогүй. Тогтуун салхигүй тэнгэр жаахан бүүдгэр байсан. Гадаа үзэгдэх орчин хэвийн байсан. Нилээн согтчихсон байсан. Нийт 3 шил 0.75 граммтай ногоон шилтэй архи байсан. Сумын төвөөс *******, ******* хоёр авсан. Ямар дэлгүүрээс авсныг нь мэдэхгүй. ******* шоконд орчихсон байсан. Манай хүнд мориноос ойччихсон гэж хэлье гэж хэлсэн гэсэн. Надад бол хэлээгүй. Хэрүүл маргаан хийгээгүй. Талийгаач манайд нилээн хэдэн жил болсон болохоор мэддэг.  *******ынх манайхтай ойролцоо байдаг юм. ...Осол 16-17 цагийн орчим байх гадаа гэгээтэй байсан, нар бол 20-21 цаг хүргэж жаргаж байсан байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр би эхнэртэйгээ *******ын машинтай ирж өнгөрдөг , , эхнэр ******* нартай хамт 3 шил 0.75 граммтай ногоон шилтэй архи ууцгаасан. 15 цагийн үед ууж эхэлсэн, архи 16 цаг өнгөрөөгөөд дууссан. Би  унтаж байсан. Тэгсэн ******* хүн дайрчихаж гээд орилоход сэрсэн. Тэгээд гарсан ******* машинаасаа буугаад ирсэн. Машин доор нь манай эхнэр, хоёр дарагдсан байсан. Манай авгай авраарай гээд орилоод байсан. 2 данхраадаар данхраадаад татаж гаргасан. Манай эхнэрийн хөл нь гэмтсэн бусдаар гайгүй байсан. ухаангүй байсан. ...*******ыг хөдлөх гэхэд нь гараараа урдуур гараарай гээд дохиж заасан гэсэн. Тэгсэн чинь босохын хооронд хамчихсан гэж хэлсэн. Архи нилээн уусан согтуу л байсан. *******т мориноос унасан гэж хэлье гээд байсан гэсэн. Би бол үнэнээ л хэл, ийм тодорхой юмыг ингэж болохгүй гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Хэрүүл маргаан болоогүй. Дулаахан тогтуун цас бороо ороогүй үзэгдэх орчин хэвийн байсан. Гайгүй юм шиг л байсан 3 шил архи бүгдээрээ хувааж уусан тэрнээс уулцсан. ******* их л айсан сандарсан машины дэргэдээ зогсож байсан. Яанаа, ийнээ л гээд байсан. Хэрүүл маргаан болсон юм байхгүй. Ойрхон байдаг болохоор биенийгээ мэддэг л байх. Манай эхнэр болохоор *******тай хамаатан гэдэг, яг ямар хамааралтайг нь мэддэггүй, саахалт байдаг юм. Аавынх нь хамаатан гэсэн. Осол 16 цагийн орчим болсон байх. Гэгээтэй байсан. Цагдаа эмч дуудъя гэсэн чинь ******* *******т битгий хэл гээд байсан. Би цагдаа, эмч дуудъя гэсэн тэгээд *******ын машинтай сум авч явахаар болоод *******, ******* хоёр талийгаачийг үзүүлэхээр сумын төв авч явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,  

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Талийгаач манайд байдаг юм. Манайд мал хардаг болоод 2017 оны 10 сараас хойш байгаа. Богдын гаралтай хүн байгаа юм. Анх зараар яриад ирж байсан. Өчигдөр 13 цаг өнгөрөөд 14 цагийн үед гэрээс хойшоо, хойд толгой руу хонинд мориор явсан. Хонгор морь унаад явсан. Хонь гэрээс баруун хойно харагдаж байсан, үхэр харагдахгүй байсан юм. Үхэр, хониндоо л явчихдаг юм. 18 цагийн үед хонгор морь сул, эмээл нь холбироод зөв талдаа байсан эмээл нь бүтэн, олом нь сулхан л байсан. Тэгээд хайгаад явсан, харанхуй болчихсон. Зээг гэх газар нүүр нь доошоо хараад хэвтэж байсан. Ам хамар нь шороо болчихсон чих, ам, хамраас нь цус гарсан байсан. Ухаангүй бие нь бүлээн байсан. Машинаар аваад эмнэлэг дээр ирээд Соёлмаа эмчид үзүүлсэн. Машин дотор үзүүлсэн юм.  Эмч үзээд өнгөрчихсөн байна, зүрхний цохилт байхгүй байна гэсэн. Дүү нь гээд хүний утсыг олоод нас барсан талаар нь мэдэгдсэн. Нөхөр адуундаа явчихсан байсан би Маам гээд саахалтын хүнтэй хайгаад хамт олсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр дахин өгсөн “...Түрүүн худлаа мэдүүлэг өгсөн юм одоо үнэн зөвөөр ярья. Өчигдөр буюу 2023 оны 10 сарын 31-ний өдөр Маам гэж дууддаг ******* 16-17 цагийн үед манай гэрт ирсэн Д.Пүрвээ, хоёр ирсэн манайд би нөхөртэйгөө талийгаач бид нар байсан. Бид нар 1 шил ногоон шилтэй архи уусан 0.75 тай архи байсан тэр архийг эд нар ирэхдээ авч ирсэн. Талийгаач , хоёр гэрээс гарчихсан байсан. ******* бас гарсан, тэгээд гэр дотор байтал машин юм мөргөсөн юм шиг түг гэсэн чимээ сонсогдсон. Тэгээд гартал гэрээс баруун урд ******* машиныхаа хажууд машины хойд талын дугуйны урд цээжин биеэрээ дайрагдчихсан, талийгаачийн доор хөлөө хийчихсэн, хөл нь дарагдсан, машины урд тал руу харсан, талийгаачийн бие нь доошоо харсан, толгой нь машин доор байсан. Тэгээд машиныг нь хоёр данхраадаар данхраадаж байгаад гаргасан. хөл нь гэмтсэн, талийгаач хөдлөхгүй амьсгаатай юм шиг л байсан. Тэгээд гаргаад хэвтүүлсэн. ******* бид харанхуй болчихсон байхад 21 цагийн үед авч ирсэн. Эмч үзээд нас барчихсан байна гэсэн. ******* эгч мориноос ойчсон гээд хэлчихье гээд байсан юм. Тэгээд сумын цагдаад тэгж хэлээд түрүүн мэдүүлгээ тэгж өгсөн юм. ******* өөрөө машинаа барьж байсан. Өөрийнх нь жижиг суудлын саарал машин байдаг юм. ******* өөрөө зөрж гарах гэснээ дайрчихсан гэсэн юм яриад байсан. тойрч гараарай гэсэн, тэгсэн юу юугүй ирээд юм яриад сууж байсан чинь дайрсан гэж хэлсэн. Сүрхий согтчихсон байсан гэрлүүгээ явах гэж байсан гэсэн. ******* өчигдрөөс хойш л мориноос унасан гэж хэл гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь тэгж хэлээд мэдүүлсэн. Энэ хоёр харилцаа холбоо байхгүй. Талийгаач манай мал малладаг. ******* эгч манайхтай саахалт байдаг. Төрөл садан биш” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед гэртээ байсан юм 21 цагийн орчим манай ээлжийн сувилагч мориноос унасан ухаангүй хүн ирсэн байна гэхээр нь би эмнэлэг дээр ирсэн. Хөл нь унжсан, цээжин хэсэг нь суудал дээр нас барсан байдалтай байсан. Эхлээд үзэхэд л нас барчихсан байсан болохоор эмнэлэгийн ямар нэгэн тусламж үзүүлээгүй. Яасан юм гэж асуутал  ******* манай нөхөр байхгүй адуундаа явчихсан байгаа юм. Тэгсэн манай малчин өглөө хониндоо морьтой яваад ирэхгүй удсан. Тэгээд морь нь давхиад ирсэн. Тэгээд амаржаргал эгч дээр очоод бид хоёр хөдөөнөөс олоод ирлээ гээд байсан. ******* би гэртээ ганцаараа байж байтал ******* уйлаад манай гэрт хүрээдирсэн. Тэгээд бид гэрээсээ урд зүгт хайгаад дараа нь хойд зүгт хайж байгаад оллоо гэж яриад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,  

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Өндөр температурын нөлөөгөөр биеийн хэсэг газарт үүссэн эмгэг өөрчлөлтийг халууны түлэгдэлт гэдэг.  Тухайн хэргийн хувьд амь хохирогч гийн биед учирсан баруун мөр, бугалга, ууц, баруун зүүн шуу, өвдөгт үүссэн зулгаралт гэмтлүүд нь халуун хүчин зүйлийн нөлөөгөөр буюу өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байсан. Байх боломжтой машины доод эд анги нь хөдөлгүүрийн дотоод шаталтын улмаас доод эд анги болох улайдсан металл гадаргуу талийгаачийн биед харилцан үйлчилсний улмаас үүссэн байх боломжтой. Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтлүүд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 118 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай

“...1. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн 2,3,4,5,6,7,8,9-p хавирганууд, баруун 2,3,4,5,6,7,8-р хавиргануудын шууд бус хугарал, дэлүү няцарч урагдсан, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт, дотор эрхтнүүдийн хэнхэрцгийн гялтан хальсны цус хуралт, хуйхны дотор гадаргуу, гавал ясны хальсны, баруун бугалганд цус хуралт, зүүн хацар, баруун мөр, бугалга, ууц, баруун, зүүн шуу, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Зүүн 2,3,4,5,6,7,8,9-р хавирганууд, баруун 2,3,4,5,6,7,8-р хавиргануудын шууд бус хугарал, дэлүү няцарч урагдсан, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт, дотор эрхтнүүдийн, хэнхэрцгийн гялтан хальсны цус хуралт, хуйхны дотор гадаргуу, гавал ясны хальсны, баруун бугалганд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун мөр, бугалга, ууц, баруун, зүүн шуу, өвдөгт зулгаралт гэмтлүүд өндөр хэмийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд ахуйд нь үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 3.1.10, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Нас барсан хугацааг цогцосны гадна үзлэг хийсэн анхны хугацаагаар тогтооно.

6. Талийгаач нь цээж, хэвлийн битүү хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

7. Талийгаачийн цусанд 3,4 промилли, ходоодны шингэнд 4,7 промилли спиртийн зүйл илэрсэн, талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 62-66 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 26 дугаартай “...1. биед зүүн шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт 80-82 дугаар хуудас/,

 

Боловсрол шинжлэх ухааны яамны харъяа Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн автомеханикийн багш, мэргэшсэн инженер, Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 71 дугаартай

 “...1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд: 3.1.6 “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байна.

2. 97-55 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна. Үүнд:

2.1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.

2.2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д жолоочид дараах зүйлийг хоригдоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

3. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.

            4. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна....” гэсэн дүгнэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/,

           

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээч эмч Р.Нандинцэцэгийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5520 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн ******* гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй. (Жич: Шинжилгээний үр дүн нь дээж авсан тухайн цаг үеийн үр дүнг илэрхийлдэг болохыг анхаарна уу)” гэсэн дүгнэлт /хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

 

 

2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

 

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-ийн 4-14 дүгээр хуудас/,

 

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-21 дүгээр хуудас/,

 

2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн “...*******ын согтолтын зэргийг шалгахаар сумын цагдаагийн хэсгийн драгер багажаар шалгах гэхэд уг багаж нь стандартын баталгаагүй байх тул 2023 оны 11 сарын 01-ний өдөр 16 цаг 39 минутад сумын Эрүүл мэндийн төвд ******* өөрөө зөвшөөрсний дагуу сувилагч Ц.Хишигтогтохоор 124568708 дугаартай хуруу шилэнд цусны дээж авахуулав” гэсэн Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 179 дүгээр хуудас/,  

 

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 388 39 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 159-160/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-158/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-161/,

 

            Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 123, 124 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 151-152/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-157/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-149/,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Энхтуяагаас шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гаргаж өгсөн: Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Адъяатогтохоос гаргаж өгсөн: *******ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 32 тооны хонь болон 4,300,000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт зэрэг болно.

 

1.  Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч “******* нь Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Толгойн зээгийн овоо” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтуурсан үедээ, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр “Ниссан Тийда” маркийн 97-55 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлүүлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” 3.7 а-д “жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэсэн заалтуудын тус тус зөрчиж хохирогч , нарыг автомашинаар дайрч осол гарган гийн амь насыг хохироосон, хохирогч биед хүндэвтэр хохирол учруулсан, мөн тэрээр өөрийн үйлсэн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор Өвөрхангай аймгийн сумын нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрч *******ийг “...талийгаач г мориноос ойчсон гээд хэлчихье, мориноос унасан гэж хэл...” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шүүгдэгч ******* нь бүртгэлийн 4721 дугаартай гомдол, мэдээллийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн сумын нутаг дэвсгэрт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...18 цагийн үед хонгор морь сул эмээл нь холбироод зөв талдаа байсан эмээл нь бүтэн олом нь сулхан л байсан тэгээд хайгаад явсан харанхуй болчихсон “Зээг” гэх газар нүүр нь доошоо хараад хэвтэж байсан ам хамар нь шороо болчихсон чих, ам, хамраас нь цус гарсан байсан ухаангүй бие нь бүлээн байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мэдүүлэг, хохирогч мэдүүлэг, гэрч С.Лхагвын мэдүүлэг, гэрч Д.Пүрэвийн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн мэдүүлэг, гэрч мэдүүлэг, техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2023 оны 12 дугар сарын 18-ны өдрийн 71 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учраас шүүгдэгч *******, ******* нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналтай байнагэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг “...******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм хорын хохирол 11,511,600 төгрөгийг төлсөн. Харин шүүгдэгч *******ийн тухайд гэм хорын хохирол төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд хүсэлтийг гаргасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д  заасны дагуу арилгана гэж заасан учраас тухай хохирлыг шүүгдэгч *******, ******* нараас гаргуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналыг талаар өөрөө хэлэх байх. Гэмт хэргээс учирсан оршуулгын зардалд 7,209,928 төгрөгийн хохирол төлөгдсөн ба хүнд хор уршиг учирсан учраас сэтгэл санааны хохирол барагдаагүй байгаа” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *******ын тухайд ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломж байхгүй. Зүйлчлэлийн хувьд буруу зүйлчилсэн гэж үзэж байна. ...гэрчүүдийн мэдүүлгээр согтуу байсныг тогтоох боломжгүй. ...Тухайн хэрэг болдог өдөр болон өмнөх өдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь мөрдөн байцаалтын үед тогтоогддог. Гэхдээ *******ыг согтууруулах ундааны зүйл жолоодох хүртэл согтуу байсан гэдгийг тогтоох боломжгүй. Талийгаачийг дайрч, хохирогч д хүндэвтэр хохирол учруулахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь тогтоогддоггүй. Тэрнээс өмнө нь ******* нь согтуу байсан гэдэг нь тогтоогдсон. ******* нь тухайн осол болох үед шоконд орсон байсан, гэхдээ өөрийгөө хянах боломжтой, эрүүл байх боломжтой байсан гэх зүйл гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 110 дугаар талд авагдсан №5520 дугаартай шинжээчийн дүгнэлтэд *******аас цусны дээж авч спирт илэрсэн эсэхийг шинжилсэн. ...Согтуу биш байсан гэдгийг энэ нотлох баримтаар тогтоох боломжтой учраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын амь насыг хохироосон гэх зүйлчлэлийн тухайд тохирсон зүйлчлэл биш гэж үзэж байна. Эрүүл мэндийн сайд, хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар дээр 2021 оны А/506, А/176 дугаартай тогтоолын өөрчлөлт орсон. Энэ журам нь согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах, тогтоох журам байгаа. Энэ журмын 1.6-т гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийг согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тогтоохдоо зөвхөн цусанд дахь агууламжаар тогтооно гэж заасан. Тийм учраас тухайн үед яллагдагч *******аас 5мл цусыг авч шинжилгээнд явуулсан. Үүний дагуу спиртийн агууламж илрээгүй гэсэн дүгнэлт гарсан. Спиртийн агууламж гэдгийг юу гэж ойлгох вэ? гэхээр энэ журмын 2.5-д спиртийн агууламжийг амьсгалд 0.20-оос дээш хувиар, цусанд дахь агууламжийг 0.5-ааш дээш хувь байвал согтуу гэж үздэг. Гэтэл *******ын хувьд спиртийн агууламжийн хувь битгий хэл спирт илрээгүй гэсэн дүгнэлт гарсан. ... ийм учраас эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрчлүүлэх саналтай байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг дээр ...*******ын хувьд гэрч, хохирогч нарт нөлөөлсөн гэх баримт хавтаст хэрэгт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тогтоогдоогүй. ...Учир нь *******ийн хувьд талийгаач нь 5-6 жил гэрт нь мал маллаж байсан, нэг гэрт амьдарч байсан, талийгаачийг таньдаг байсан. Тийм учраас талийгаачийг өөрийн гэм буруутай гэдэг юм уу, архидан согтуурсан зүйлээс болж манайд нас барсан гэх байр сууринаас хандаж энэ гэмт хэргээс яаж өөрсдөө хариуцлага тооцуулахгүйгээр мултрах вэ? гэж *******ийн хувиас ийм байдлаар хандаж худал мэдүүлэг өгүүлсэн гэдгийг илэрхийлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. ...гэрч Лхагва, Пүрэвээ, *******ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. ******* нь хэдий гэм буруутай үйлдлээ хүлээх үүрэг байхгүй хэдий ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгийн тогтвортой байдал ажиглагддаг. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөлөөлсөн гэх зүйл анги нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. ...*******ийн хувьд *******ыг худал мэдүүлэг өгүүлсэн байна уу? гэдгийг харагдах хэмжээний  мэдүүлэг мөн юм уу? гэж харахаар *******ийн хариуцлагаас мултрах зорилгоор өөрийнх нь зохиосон мэдүүлгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсож, яллагдагчаар татагдсан байгаа. Тэрнээс биш *******ын нөлөөлсөн байдлаараа энэ зүйл ангид зааснаар зүйлчлүүлээгүй. ...Тэрнээс биш *******ын хувьд үйлдэл холбогдол, хариуцлагаас мултрах зорилгоор *******т нөлөөлсөн зүйл биш гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна.

...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өмнөх хурал дээр 7,209,000 төгрөгийн нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Яллагдагч *******ын хувьд санаачилгаараа өнөөдрийг хүртэл хохиролд 11,500,000 төгрөгийг төлж барагдуулсан учир бодитоор хохирол төлөгдөж барагдсан гэж үзэж байна. Харин 4,300,000 төгрөгийн зөрүүг ******* сайн дураараа илүү төлсөн зүйл харагдаж байгаа. ...сэтгэл санааны хохирлыг Иргэний журмаар нээлттэй үлдээж, төлөгдсөн хохирлоос зөрүү 4,300,000 төгрөгийг ...Иргэний журмаар нэхэмжилж байгаа үнийг дүнгээс хасах юм уу, эсхүл шийтгэх тогтоолд 4,300,000 төгрөгийг илүү төлсөн гэдгийг дурдах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...******* нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн сумын нутаг дэвсгэрт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө бусдын ятгалгад орж худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгчийн тухайд энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч нь эрх бүхий албан тушаалтанд үнэн зөвөөр мэдүүлэг өгөхөөр баталгаа гаргасны дараагаар мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон үйл явдлаас тэс өөр зүйл буюу малд явж байгаад нас барсан, морь нь сул ирсэн учраас хайж олсон гэж зэргээр хэргийн үйл баримтыг өөр байдлаар тусгаж худал мэдүүлсэн учир хариуцлага хүлээх үндэслэлтэй учир гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. ...Б.Энхтуяа өмгөөлөгчийн хэлж байгаа дүгнэлт, тайлбартай холбоотойгоор хариуцлагаас мултрах гээд манайд мал малладаг юм чинь мориноос унасан гээд хэлье гэсэн байдлаар зохиомол байдлыг бий болгож мэдүүлэг өгөөгүй. Яг бодитоор хүн нас барсан үйл баримт байсаар байхад үүнийг мэдсээр байж хүний ятгалгад орж худал мэдүүлэг өгсөн. ...Иймд шүүгдэгч *******ийг бусдын нөлөөнд буюу тухайлбал *******ын би баларлаа, хоёулаа үгээ нэгтгэе, мориноос унасан гэж хэлье гэсэн гуйлтын дагуу мэдүүлэг өгсөн болох нь нотлогдож байна. *******ийн үйлдлийн улмаас тухайн хохирол, хор уршиг учраагүй учраас хохирол төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас шүүхээс гэм буруутайд тооцож, хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд  шийдвэрлэх боломжтой байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд Шүүгдэгч “******* нь Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Толгойн зээгийн овоо” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтуурсан үедээ, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр “Ниссан Тийда”  маркийн 97-55 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлүүлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” 3.7 а-д “жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэсэн заалтуудын тус тус зөрчиж хохирогч , нарыг автомашинаар дайрч осол гарган гийн амь насыг хохироосон, хохирогч биед хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн тэрээр өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор Өвөрхангай аймгийн сумын нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрч *******ийг “...талийгаач г мориноос ойчсон гээд хэлчихье, мориноос унасан гэж хэл...” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан,

Шүүгдэгч ******* нь бүртгэлийн 4721 дугаартай гомдол, мэдээллийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн сумын нутаг дэвсгэрт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...18 цагийн үед хонгор морь сул эмээл нь холбироод зөв талдаа байсан эмээл нь бүтэн олом нь сулхан л байсан тэгээд хайгаад явсан харанхуй болчихсон “Зээг” гэх газар нүүр нь доошоо хараад хэвтэж байсан, ам хамар нь шороо болчихсон, чих, ам, хамраас нь цус гарсан байсан. Ухаангүй, бие нь бүлээн байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт  нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч овогт ******* *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хүний амь нас хохирсон, гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Мөн гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт  хэрэг тус тус үйлдсэн болох нь

 

Хавтаст хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн “...Би тухайн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас цаашаа 30 гаруй километрийн цаана ажилладаг байсан. 11 дүгээр сарын 01-ний өглөө 08 цагийн үед энэ талаар би анх мэдсэн. Ээж над руу утсаар яриад хэлсэн. Манай дүү, ээжид өглөө 04 цагийн үед мэдэгдсэн гэсэн. Би өглөө 04 цагийн үед мэдэгдсэн гэдэгт нь гомдолтой байгаа. Яагаад тэр үед нь мэдэгдэж болоогүй юм бэ? ******* гэдэг хүнээс өгсөн мөнгөнөөс өөр ямар нэгэн байдлаар туслалцаа үзүүлж, холбогдоогүй. Өнгөрсөн 6 сарын хугацаанд бид нарыг аягүй их үл тоогоод ярьж холбогдохгүй байсан. ...Манай аав тэгж их архи дарс уугаад яваад байдаг хүн биш, төлөв даруу хүн байсан. Хүнтэй тэр болгон юм ярьдаггүй төлөв даруу хүн байсан. Аавыгаа өвчнөөр биш хүний гарт алдсан учраас аягүй их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Лхагвын “...Тэр өдөр *******тай сум руу явж архи авч ирсэн. Тэгээд 1 цаг өнгөрч байхад сумаас ирсэн. Тэгээд 3 шил архи уусан. Би орон дээр ханьтайгаа цуг хэвтэж байхад гадаа түр тар гэх чимээ гарахаар нь манай хүн гараад харахад 2 хүн дайрчихсан байсан. Тэгээд араас нь өргөх гэж их удсан. Тэгээд өнгөрдөгийг гаргаж ирэхэд амьсгаатай байхаар нь сум руу аваад явсан. Суман дээр очоод эмчид үзүүлэхэд нас барсан байсан. Сум руу *******, манай хүн хоёр явсан. Би гэртээ үлдсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Пүрэвийн “...Тухайн өдөр бүгдээрээ сум ороод 3 шил архи уусан. Тэгээд би нэг мэдсэн чинь С.Лхагвын гэрт унтчихсан байсан. Тэгээд унтаж байхад ******* эгч гадаа Мянгаа, Адъяа хоёрыг дайрчихсан байна гээд орилоод байсан. Би арай үгүй байлгүй дээ гэж хэлээд гарсан чинь тийм зүйл болсон байсан” гэсэн мэдүүлэг.

 

Хавтаст хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн “...Талийгаач миний төрсөн эцэг байгаа юм айлд мал маллаад нэлээн хэдэн жил болж байгаа юм. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө ээжээс аавыг нас барсан гэдгийг хэлсэн морьноос унаад өнгөрчисөн гэж нөгөө айлаас нь ярьсан байна яаралтай ирээ гэсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 Хохирогч “...2023 оны 10 сарын 31-нд саахалт байдаг , эхнэртэйгээ талийгаач малчин С.Мянгаа, манай нөхөр Д.Пүрэв, би, ******* гээд саахалтын хүн бид нар цуглаад 2 ширхэг 0.75-тай архи ууцгаасан. ******* эгч машинаа унаж ирээд гэрийн зүүн урд хэсэгт баруун тийш харуулж тавьсан байсан. Бид нар архи уугаад дуусцгаасан. Би талийгаач С.Мянгаатай гэрийн урд талд сууж байсан. Бид хоёр хонь энэ тэр л ярьж байсан. Тэгсэн ******* гэрээс гарч ирсэн. Тэгээд машиндаа жолоон дээр нь сууж байсан, машины цонх нь доошилсон байсан. Би өөдөөс нь хараад зүүн гараараа урдуураа заагаад ингээд яваарай гэсэн. Машин нь бид хоёрын өөдөөс харсан байсан юм. Тэгсэн юу юугүй машин нь ассанаа шууд ирээд дайрчихсан. Нэг мэдсэн талийгаач бид хоёр машин доор дарагдсан байсан. Тэгээд бид хоёрыг машиныг данхраадаж байгаад гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч С.Лхагвын “...Өчигдөр манайд 15 цагийн үед саахалт байдаг , , *******, талийгаач , манай эхнэр ******* бид нар 3 шил ногоон шилтэй 0.75 граммтай архи хувааж уусан юм. Ирэхдээ *******ын машинтай ирцгээсэн. Талийгаач , эхнэр бид 3 гэртээ байсан 17 цаг дөхүүлээд архи дууссан. Тэгээд би гэртээ орон дээр хэвтээд унтаж байсан. Тэгсэн ******* болохоо байлаа ******* хүн дайрчихаж гэсэн. Би босоод гартал машин гэрийн урд зогссон, машин нь асаалттай байсан. , хоёр машин доор дарагдсан байсан. Тэгээд манай данхраадаар би данхраадаж өргөөд тэр хоёрыг гаргасан. ....******* манай эхнэрт мориноос унасан гэж цагдаад хэлээрэй гэсэн байсан. Надад бол тэгж хэлээгүй. ...Талийгаачтай юм яриад зэрэгцээд сууж байсан чинь дайрсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дугаар хуудас/, гэрч С.Лхагвын “...Нилээн согтчихсон байсан. Нийт 3 шил 0.75 граммтай ногоон шилтэй архи байсан. Сумын төвөөс *******, ******* хоёр авсан. ...******* шоконд орчихсон байсан. Манай хүнд мориноос ойччихсон гэж хэлье гэж хэлсэн гэсэн. Надад бол хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/, гэрч гийн “...Өчигдөр би эхнэртэйгээ *******ын машинтай ирж өнгөрдөг , , эхнэр ******* нартай хамт 3 шил 0.75 граммтай ногоон шилтэй архи ууцгаасан. 15 цагийн үед ууж эхэлсэн, архи 16 цаг өнгөрөөгөөд дууссан. Би  унтаж байсан. Тэгсэн ******* орилоод хүн дайрчихаж гээд орилоход сэрсэн. Тэгээд гарсан ******* машинаасаа буугаад ирсэн. Машин доор нь манай эхнэр, хоёр дарагдсан байсан. ...2 данхраадаар данхраадаад татаж гаргасан. ...*******ыг хөдлөх гэхэд нь гараараа урдуур гараарай гээд дохиж заасан гэсэн. Тэгсэн чинь босохын хооронд хамчихсан гэж хэлсэн. Архи нилээн уусан согтуу л байсан. *******т мориноос унасан гэж хэлье гээд байсан гэсэн. Би бол үнэнээ л хэл, ийм тодорхой юмыг ингэж болохгүй гэсэн. ... Осол 16 цагийн орчим болсон байх. Гэгээтэй байсан. Цагдаа эмч дуудъя гэсэн чинь ******* *******т битгий хэл гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42, 54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ийн гэрчээр өгсөн “...Талийгаач манайд байдаг юм. Манайд мал хардаг болоод 2017 оны 10 сараас хойш байгаа. Богдын гаралтай хүн байгаа юм. Анх зараар яриад ирж байсан. Өчигдөр 13 цаг өнгөрөөд 14 цагийн үед гэрээс хойшоо, хойд толгой руу хонинд мориор явсан. Хонгор морь унаад явсан. Хонь гэрээс баруун хойно харагдаж байсан, үхэр харагдахгүй байсан юм. Үхэр, хониндоо л явчихдаг юм. 18 цагийн үед хонгор морь сул, эмээл нь холбироод зөв талдаа байсан эмээл нь бүтэн, олом нь сулхан л байсан. Тэгээд хайгаад явсан, харанхуй болчихсон. Зээг гэх газар нүүр нь доошоо хараад хэвтэж байсан. Ам хамар нь шороо болчихсон чих, ам, хамраас нь цус гарсан байсан. Ухаангүй бие нь бүлээн байсан. Машинаар аваад эмнэлэг дээр ирээд Соёлмаа эмчид үзүүлсэн. Машин дотор үзүүлсэн юм.  Эмч үзээд өнгөрчихсөн байна, зүрхний цохилт байхгүй байна гэсэн. Дүү нь гээд хүний утсыг олоод нас барсан талаар нь мэдэгдсэн. Нөхөр адуундаа явчихсан байсан би Маам гээд саахалтын хүнтэй хайгаад хамт олсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ийн гэрчээр дахин өгсөн “...Түрүүн худлаа мэдүүлэг өгсөн юм одоо үнэн зөвөөр ярья. Өчигдөр буюу 2023 оны 10 сарын 31-ний өдөр Маам гэж дууддаг ******* 16-17 цагийн үед манай гэрт ирсэн Д.Пүрвээ, хоёр ирсэн манайд би нөхөртэйгөө талийгаач бид нар байсан. Бид нар 1 шил ногоон шилтэй архи уусан 0.75 тай архи байсан. Тэр архийг эд нар ирэхдээ авч ирсэн. Талийгаач , хоёр гэрээс гарчихсан байсан. ******* бас гарсан, тэгээд гэр дотор байтал машин юм мөргөсөн юм шиг түг гэсэн чимээ сонсогдсон. Тэгээд гартал гэрээс баруун урд ******* машиныхаа хажууд машины хойд талын дугуйны урд цээжин биеэрээ дайрагдчихсан, талийгаачийн доор хөлөө хийчихсэн, хөл нь дарагдсан, машины урд тал руу харсан, талийгаачийн бие нь доошоо харсан, толгой нь машин доор байсан. Тэгээд машиныг нь хоёр данхраадаар данхраадаж байгаад гаргасан. хөл нь гэмтсэн, талийгаач хөдлөхгүй амьсгаатай юм шиг л байсан. Тэгээд гаргаад хэвтүүлсэн. ******* бид харанхуй болчихсон байхад 21 цагийн үед авч ирсэн. Эмч үзээд нас барчихсан байна гэсэн. ******* эгч мориноос ойчсон гээд хэлчихье гээд байсан юм. Тэгээд сумын цагдаад тэгж хэлээд түрүүн мэдүүлгээ тэгж өгсөн юм. ******* өөрөө машинаа барьж байсан. Өөрийнх нь жижиг суудлын саарал машин байдаг юм. ******* өөрөө зөрж гарах гэснээ дайрчихсан гэсэн юм яриад байсан. тойрч гараарай гэсэн, тэгсэн юу юугүй ирээд юм яриад сууж байсан чинь дайрсан гэж хэлсэн. Сүрхий согтчихсон байсан гэрлүүгээ явах гэж байсан гэсэн. ******* өчигдрөөс хойш л мориноос унасан гэж хэл гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь тэгж хэлээд мэдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн ”...Өндөр температурын нөлөөгөөр биеийн хэсэг газарт үүссэн эмгэг өөрчлөлтийг халууны түлэгдэлт гэдэг.  Тухайн хэргийн хувьд амь хохирогч гийн биед учирсан баруун мөр, бугалга, ууц, баруун зүүн шуу, өвдөгт үүссэн зулгаралт гэмтлүүд нь халуун хүчин зүйлийн нөлөөгөөр буюу өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байсан. Байх боломжтой машины доод эд анги нь хөдөлгүүрийн дотоод шаталтын улмаас доод эд анги болох улайдсан металл гадаргуу талийгаачийн биед харилцан үйлчилсний улмаас үүссэн байх боломжтой. Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтлүүд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 118 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед гэртээ байсан юм. 21 цагийн орчим манай ээлжийн сувилагч мориноос унасан ухаангүй хүн ирсэн байна гэхээр нь би эмнэлэг дээр ирсэн. Хөл нь унжсан, цээжин хэсэг нь суудал дээр, нас барсан байдалтай байсан. Эхлээд үзэхэд л нас барчихсан байсан болохоор эмнэлэгийн ямар нэгэн тусламж үзүүлээгүй. Яасан юм гэж асуутал  ******* манай нөхөр байхгүй адуундаа явчихсан байгаа юм. Тэгсэн манай малчин өглөө хониндоо морьтой яваад ирэхгүй удсан. Тэгээд морь нь давхиад ирсэн. Тэгээд ******* эгч дээр очоод бид хоёр хөдөөнөөс олоод ирлээ гээд байсан. ******* би гэртээ ганцаараа байж байтал ******* уйлаад манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд бид гэрээсээ урд зүгт хайгаад дараа нь хойд зүгт хайж байгаад оллоо гэж яриад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

 Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай   ...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн 2,3,4,5,6,7,8,9-p хавирганууд, баруун 2,3,4,5,6,7,8-р хавиргануудын шууд бус хугарал, дэлүү няцарч урагдсан, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт, дотор эрхтнүүдийн хэнхэрцгийн гялтан хальсны цус хуралт, хуйхны дотор гадаргуу, гавал ясны хальсны, баруун бугалганд цус хуралт, зүүн хацар, баруун мөр, бугалга, ууц, баруун, зүүн шуу, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.  Талийгаач нь цээж, хэвлийн битүү хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 62-66 дугаар хуудас/, Хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 26 дугаартай” шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 80-82 дугаар хуудас/, Боловсрол шинжлэх ухааны яамны харъяа Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн автомеханикийн багш, мэргэшсэн инженер, Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 71 дугаартай “...97-55 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна. Үүнд: 1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д жолоочид дараах зүйлийг хоригдоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-ийн 4-14 дүгээр хуудас/, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-21 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, мөн гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргийг,

Шүүгдэгч ******* нь гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өвөрхангай аймгийн прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Энхтуяа нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтэдээ  “...*******  нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэж үзэхгүй, учир нь ...№5520 дугаартай шинжээчийн дүгнэлтэд *******аас цусны дээж авч спирт илэрсэн эсэхийг шинжилсэн. ...тухайн үед яллагдагч *******аас 5 мл цусыг авч шинжилгээнд явуулсан. Үүний дагуу спиртийн агууламж илрээгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх” агуулгатай хүсэлтийг  гаргажээ. 

 

Тусгай мэдлэг бүхий этгээд болох шинжээчийн дүгнэлтээр “...*******ын цуснаас спирт илрээгүй” гэх боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан, гэмт хэргийн талаар өөрийн харсан, мэдсэн зүйлийн талаар “үнэн зөв мэдүүлэх” үүрэг хүлээж, баталгаа гаргасан хохирогч , гэрч , , шүүгдэгч ******* нарын мэдүүлгээр шүүгдэгч ******* нь амь хохирогч болон бусад хүмүүстэй архидан согтуурсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсоны дээр шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 хоногийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 16.39 цагт  шинжилгээнд зориулж цусны дээж авсан болох нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэлээр /хх-ийн 179 дүгээр хуудас/ тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Энхтуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хэргийн  зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. 

 

Мөн шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Энхтуяа нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг дээр ..*******ын хувьд гэрч, хохирогч нарт нөлөөлсөн гэх баримт хавтаст хэрэгт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тогтоогдоогүй тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсаныг хэрэгсэхгүй болгох” агуулгатай хүсэлтийг  гаргажээ. 

 

Шүүгдэгч ******* нь гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан, гэмт хэргийн талаар өөрийн харсан, мэдсэн зүйлийн талаар “үнэн зөв мэдүүлэх” үүрэг хүлээж, баталгаа гаргасан гэрч С.Лхагвын “...******* манай эхнэрт мориноос унасан гэж цагдаад хэлээрэй гэсэн байсан. Надад бол тэгж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39, 52 дугаар хуудас/, гэрч гийн “...*******т мориноос унасан гэж хэлье гээд байсан гэсэн. Би бол үнэнээ л хэл, ийм тодорхой юмыг ингэж болохгүй гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42, 54  дүгээр хуудас/, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр дахин өгсөн “...******* эгч мориноос ойчсон гээд хэлчихье гээд байсан юм. Тэгээд сумын цагдаад тэгж хэлээд түрүүн мэдүүлгээ тэгж өгсөн юм. ...******* өчигдрөөс хойш л мориноос унасан гэж хэл гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь тэгж хэлээд мэдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэргээр  шүүгдэгч “******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор Өвөрхангай аймгийн сумын нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрч *******ийг “...талийгаач г мориноос ойчсон гээд хэлчихье, мориноос унасан гэж хэл...” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Энхтуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож” өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

 2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:  

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  гийн амь нас хохирч хүнд хор уршиг учирчээ.

 

Мөн зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

 

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.

 

Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд дэлгэрэнгүй байдлаар хуульчилсан.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй“ гэж хуульчлан тогтоожээ.

 

Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч  оршуулгын зардалд 7,209,928 төгрөгийн нэхэмжлэлийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн тэрээр сэтгэцэд учирсан хор уршгийн гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийг нэхэмжилсэн.

Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч ийн нэхэмжлэлээс оршуулгын зардалд нийт 4,539,582 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

Түүний нэхэмжлэлээс 2,670,346 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Учир нь энэ баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй дансны хуулганаас өөр баримт байхгүй байна гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 11.511.600 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч ийн мэдүүлэг, хэрэгт авагдсан дансны хуулгууд зэрэг баримтаар тогтоогдож байна. 

 

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.

 

Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль тогтоомжийг судалж үзэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

 

Харин Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-д “Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно”, 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч нас барсан бол сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцохоор хуульд заасан бөгөөд гагцхүү хохирогчийн нас, эсхүл бага насны бүтэн өнчин хүүхэд үлдсэн зэрэг нөхцөл байдлаас бусад тохиолдолд хуулиар тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхөөргүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн сэтгэцэд учирсан хор уршгийн гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 82,500,000 төгрөгөөр  тооцож шийдвэрлэсэн болно.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос өмнө нь буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг, 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг”-өөр тогтоосон байна.

 

Тус гэмт хэрэг нь  2023 оны 10 дугаар сарын 31-нд үйлдэгдсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн сэтгэцэд учирсан хор уршгийн гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

            Дээрхээс дүгнэж үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлээс оршуулгын зардалд 4,539,582 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т шүүгдэгч *******аас төлсөн 11.511.600 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 4,539,582 төгрөгийг хасаж тооцоход  6,972,018 төгрөгийг шүүгдэгч *******ын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  баримтгүй төлсөн байна гэж үзлээ.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн сэтгэцэд учирсан хор уршгийн гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 82,500,000  төгрөгөөр тогтоосон үнийн дүнгээс дээрх баримтгүй төлсөн 6,972,018  төгрөгийг  хасаж үлдэх 75,527,982 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгохоор  шийдвэрлэлээ.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас  нийт 75,527,982 төгрөгийг гаргуулж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн нэхэмжлэлээс 2,670,346 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

 

Иргэний нэхэмжлэгч  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Г.Гэрэлмаа нь шүүгдэгч *******аас   хохирогч Л.Адьяагийн Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо  эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн зардалд 1.251.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд  олгуулах нэхэмжлэлийг гаргасан.

 

Хохирогч Л.Адьяа нь нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн болох нь   Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн  өвчний түүх, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ebarimt зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.        

 

Иймд Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т  тус тус зааснаар шүүгдэгч *******аас хохирогч Л.Адьяагийн Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн зардалд 1.251.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд  олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч ******* нь хохирогч д төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хүний амь нас хохирсон тул шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Энхтуяагийн “...хохирлыг шүүгдэгч *******ээс хувь тэнцүүлэн гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

3. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:   “...Шүүгдэгч *******ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тодорхой хэмжээгээр буюу 2,500,000 төгрөг, мөн 20 хонь, 6 ямааг өгсөн. Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. ...Шүүгдэгч *******ын тухайд сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгахаар 5 хоногийн завсарлага авсан ба уг хохирол төлбөрийг төлөөгүй. Харин буяны ажилд зориулж тодорхой хэмжээний мөнгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөггүй, хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ашиглах боломжгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж заасан байдаг учраас энэ заалтыг ашиглах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэм буруутай үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Уг оногдуулсан 2 ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж заасны дагуу уг 2 ялыг нэмж нэгтгэн хорих ял эдлүүлэх саналтай байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,251,000 төгрөгийг шүүгдэгч *******аар төлүүлэх саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой гарсан мөнгийг шүүгдэгч *******аас гаргуулах саналтай байна. Шүүгдэгч ******* нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******ийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөр байхгүй, боломжоороо хохирогчийн цалин, тодорхой хэмжээний мал, мөнгө зэргийг өгсөн учраас түүнд ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүгдэгч *******ын тухайд оршуулгатай холбоотой зардлыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар төлсөн ч гэсэн сэтгэл санааны хохирол болох 75,000,000 төгрөгийг 5 хоногийн завсарлага авч төлнө гэсэн боловч энэ хугацаанд төлж чадсангүй. Хохирогч талд хүнд хор  уршиг учирсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл нь сэтгэл санааны хохирлыг бүрэн гаргуулж авах саналтай байна. Мэдээж хүнд хор уршиг учирсан, энэ нь нөхөн төлөгдөх боломжгүй учраас хийсэн хэрэгт нь тохирох ял шийтгэлийг оногдуулах саналтай байна. Сэтгэл санааны хохирлыг  хурдан гаргаж өгөхтэй холбоотой арга хэмжээг ар гэрийнхэн нь хурдан авах байх гэж бодож байна. Ял шийтгэлийн тухайд шүүх өөрийн дотоод итгэлээр шийдэх байх. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмшиж, гэм буруугаа хүлээсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. ...Шүүгдэгч ******* нь тодорхой хэмжээний мал хөрөнгөтэй, торгуулийн ял биелэгдэх боломжтой талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс торгуулийн ял оногдуулах нь тухайн хүний гэм буруу, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт зохицно гэж үзэж байна. Гэхдээ тухайн зүйл ангид заасан торгуулийн ялын хэмжээ нь 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөс 5,400,000 төгрөг хүртэл торгох үнийн дүнтэй байгаа. Шүүгдэгч *******т торгуулийн арга хэмжээ авахдаа миний сая дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгох ялын хэмжээг прокурорын саналаас доош буюу хуульд заасан хэмжээний доод хэмжээнд гэм буруугийн байдалд тохируулж хариуцлагыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. ...Мөн шүүгдэгч *******т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай болон хохиролтой холбоотой асуудал байхгүй учраас бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах саналтай байна. гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******ын хувьд бодит гарсан хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 хувь бүрэн барагдуулсан. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хор уршиг төлөгдөөгүй гэж үзэж байна. ..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг. Мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ч гэсэн болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г ашиглах боломжтой гэж үзэж байна. ...Шүүгдэгч ******* оршуулгын зардалд гарсан 4,500,000 төгрөгийг бодитоор төлж, илүү төлсөн 6,900,000 төгрөгийг хор уршигт гарсан зардалд хасаж тооцуулсан байгаа учраас хохирлыг 100 хувь бүрэн барагдуулсан гэж үзэж ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 21.5 дугаар зүйлийн 1 хэсгүүдэд зааснаар 2 жил 1 сараас хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж 1 жил 1 сарын хугацаанаас хэтрүүлэхгүйгээр хорих ялыг биечлэн эдлүүлэх саналтай байна. ...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийн өмгөөлөгчөөс хохирол нөхөн төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн. Үүнээс 1,800,000 төгрөгийг ажлын хөлс гэж тооцож байгаа учраас хохиролд тооцох боломжгүй гэж тайлбараас ойлголоо. Ийм  учраас 2,500,000 төгрөг, мөн 26 тооны малыг 4,300,000 төгрөгөөр тооцож энэ үнийн дүнгээр хүлээлгэж өгсөн учраас энэ төлсөн нийт хохирлоос 1,800,000 төгрөгийг нь хасаад үлдэгдэл үнийн дүнг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл санааны хохирол болох 75,500,000 төгрөгөөс дээрх хохирлын үнийн дүнг хасаж үлдэгдэл үнийн дүнг шүүгдэгч *******аас гаргуулж, гэм хорын хохирлын үнийн дүнд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна. Нийгмийн даатгалын ерөнхий сангаас нэхэмжилсэн нэхэмжлэлийг төлөх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэргийн улмаас нэг  хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байдал, хохирлын хэр хэмжээ, талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1, 2, мөн зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-т   зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг хоёр жил гурван сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил гурван сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь   үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм хорын хохирлоос 11.511.600 төгрөгийг төлсөн  байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой гэсэн, хохирол нөхөн төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж  ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.  

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр сая төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч *******д  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг  Өвөрхангай  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 11.511.600 төгрөг төлсөн, хохирогч д төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн нэхэмжлэлээс 2,670,346 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, 

 

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүйг дурдаж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйл асран хамгаалалтад байх хүн, 63.1-д “Дараах хүнийг асран хамгаална”, 63 дугаар зүйлийн 63.1.3-т “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаална” гэж  66 дугаар зүйл. Асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллага, 66.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.   

 

Шүүгдэгч ******* нь ам бүл хоёул, 2016 оны 05 дугаар  сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Лхагвабаярын хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 123 дугаартай тодорхойлолт, шүүгдэгч *******ын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч *******ын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Лхагвабаярт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Өвөрхангай аймгийн сумын засаг  даргад даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорихоор,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч овогт ******* *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,  хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, 

Мөн гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1, 2, мөн зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-т   зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг хоёр жил гурван сарын хугацаагаар тогтоосугай.      

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил гурван сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр сая төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч *******д  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 11.511.600 төгрөг төлсөн, хохирогч д төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн нэхэмжлэлээс 2,670,346 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай. 

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 75,527,982  төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгосугай.

 

9. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т  тус тус зааснаар шүүгдэгч *******аас  хохирогч Л.Адьяагийн Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн зардалд 1.251.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд  олгосугай.

 

10. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүйг дурдсугай.

 

11. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч *******ын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Лхагвабаярт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Өвөрхангай аймгийн сумын засаг  даргад даалгасугай.

 

12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР