Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 183/шш2021/02159

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 0*** өдөр

Дугаар 1***3/ШШ2021/02159

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 

шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б хариуцагчийн төлөөлөгч Б.М гэрч Б.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*****гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 0***-ны өдрийн ***** дугаар шийдвэрээр Ш.*****аас 11.536.390 төгрөгийг гаргуулж Б.*****д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх ажиллагааг явуулж байхад Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Ц.***** нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж, дуусгавар болгосон байдаг. Гүйцэтгэх баримт бичигт заагдсан 11.340.000 төгрөгөөс төлбөр төлөгч Ш.***** нь 6.703.7***0 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Үлдэгдэл 4.***32.610 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын төлбөр зэрэг огт төлөгдөөгүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ***дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын 1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтыг үндэслэн дуусгавар болсонд тооцсугай, 2-т Төлбөр авагч Б.*****д мэдэгдсүгэй, 3-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-29.1.7-д зааснаа бусад үндэслэлээр гомдол гаргах эрхгүй болохыг талуудад мэдэгдэхийг шийдвэр гүйцэтгэгч Б.*****т даалгасугай гэж заасан. Шийдвэр гүйцэтгэгч уг тогтоолыг төлбөр авагчид өнөөг хүртэл хүргүүлээгүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ***дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авах боломжгүй гэж татгалзаж шийдвэрлэсэн, мөн хууль хэрэглээний алдаатай тогтоол үйлдсэн байх тул зөвтгөн талуудад хүргүүлэхийг мэдэгдье гэх утгатай хариуг төлбөр авагчид ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан тул 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гомдлын хариуг 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Дээр дурдсанаар хуулийн хугацаанд гомдлыг гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний дараагаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь харилцан тохиролцсон гэрээ, хэлцэл огт байхгүй, талуудын харилцан тохиролцсон тухай ямар нэгэн нотлох баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт талууд гаргаж өгөөгүй. Төлбөр төлөгч Ш.***** шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрөө бүрэн барагдаагүй байхад эрх бүхий албан тушаалтан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь төлбөр авагийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн байх тул ахлах шийдэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Ц.*****гийн 2019 оны 06 дугаар сарын 17-ныөдрийн ***дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол, уг тогтоолыг зөвтгөж тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.***** шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 0***-ны өдрийн ***** дугаар магадлалаар Ш.*****аас 11.626.390 төгрөгийг гаргуулж Б.*****д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үүсгэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ш.*****ад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй арилжааны 13 банкуудад мөнгөн хөрөнгөөс суутгал хийх мэдэгдэл хүргүүлж, холбогдох бүртгэлийн байгууллагуудаас лавлагаа авахад улсын бүртгэлийн Ү-***, Г-****** дугаартай Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг *** дугаар гудамжны *** тоот хувийн сууц, газар бүртгэлтэй ба 2014 оны иргэн Б.*****тай байгуулсан барьцаа зээлийн гэрээ бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн. Гүйцэтгэх баримт бичигт дурдаагүй боловч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг *** дугаар гудамжны *** тоот 51.5 м.кв, 30 м.кв хувийн сууц, 414 м.кв газрыг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 137/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 201*** оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17290522 дугаар тогтоолоор тус тус хураан авсан. Төлбөр төлөгчөөс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад ***0.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Б.***** хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 201*** оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төвХХК-ийг томилоход уг хувийн сууц, газрыг 37.225.000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлсэн үнэлгээг 201*** оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 4/****** дугаар албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагчид мэдэгдэхэд төлбөр төлөгч Ш.***** 201*** оны 03 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар бие даан борлуулах хүсэлт ирүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 201*** оны 05 дугаар сарын 11-ний өдөр үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 26.057.500 төгрөгөөр оруулах 201*** оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *** дүгээр тогтоол, 201*** оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/*****дүгээр мэдэгдлийг 201*** оны 5 дугаар сарын 02-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул хоёр дахь дуудлага худалдаанд 201*** оны 06 дугаар сарын 0***-ны өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 1***.612.500 төгрөгөөр оруулахаар нийтэд зарласан. Албадан дуудлага худалдаанд оруулах 201*** оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6/20 пугаар тогтоол, 201*** оны 05 дугаар сарын 2***-ны өдрийн 4/******дүгээр мэдэгдлийг 201*** оны 5 дугаар сарын 2***-ны өдөр төлбөр төлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хоёр дахь дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно. Төлбөр төлөгчийн арилжааны банкан дахь харилцах данснаас суутгалаар 1.703.7***0 төгрөг тус газрын дансанд төвлөрснийг төлбөр авагчийн Хаан банкан дахь ***** тоот дансанд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Төлбөр төлөгч, авагч нар төлбөрийн үлдэгдлээс 5.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкан дахь ***** тоот дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлж төлбөр авагч Б.***** нь би Дархан-Уул аймагт байна гэснээр гүйцэтгэх баримт бичиг хаах хүсэлтийг ирүүлснийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болгосон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дууссан байх тул төлбөр авагч Б.*****гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч Б.****ы мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Бат-Ялалтад мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчоос гаргасан хүсэлтийг үндэслэн гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.***** нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1***3/ШШ2016/01352 дугаар шийдвэрээр Ш.*****аас 19.640.000 төгрөг гаргуулан Б.*****д олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 0***-ны өдрийн ***** дугаар магадлалаар Ш.*****аас 11.340.000 төгрөг гаргуулах гэж өөрчилж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг магадлал болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1***3/ГХ2017/004***0 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгч Ш.*****ад удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 137/01 дугаар тогтоолоор Ш.*****ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-****** дугаартай, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн *** дугаар гудамжны *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын 1************дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 414 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн *** дугаар гудамжны ***11 тоот хаягт байршилтай, 51.5 м.кв талбайтай, 30 м.кв талбайтай хоёр ширхэг хувийн сууцыг битүүмжилж, 201*** оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17290522 тоот тогтоолоор дээрх эд хөрөнгүүдийг хураажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2021***оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоохоор Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Хөрөнгийн үнэлгээний төвХХК-ийн 201*** оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөрт хураагдсан хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Г-****** дугаартай, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн *** дугаар гудамжны *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын 1************дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 414 м.кв газар эзэмших эрх болон эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн *** дугаар гудамжны ***11 тоот хаягт байршилтай, 51.5 м.кв талбайтай, 30 м.кв талбайтай хоёр ширхэг хувийн сууцыг 37.225.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 201*** оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5-34 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч анхны албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон 37.225.000 төгрөгийн 70 хувь буюу 26.057.500 төгрөгөөр тогтоон 201*** оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагт дуудлага худалдааг явуулахаар төлбөр төлөгчид 201*** оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/*****тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Гэвч дээрх үл хөдлэх эд хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 201*** оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6/20 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон 37.225.000 төгрөгийн 50 хувь буюу 1***.612.500 төгрөгөөр тогтоон 201*** оны 06 дугаар сарын 0***-ны өдрийн 10.00 цагт дуудлага худалдааг явуулахаар төлбөр төлөгчид 201*** оны 05 дугаар сарын 1***-ны өдрийн 4/******тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна.

201*** оны 06 дугаар сарын 0***-ны өдөр болсон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан хөрөнгүүд мөн худалдан борлуулагдаагүй байна.

Харин төлбөр төлөгчийн арилжааны банкан дахь харилцах данснаас суутгалаар 1.703.7***0 төгрөг төвлөрснийг төлбөр авагчийн дансанд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлжээ.

Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар төлбөрийн үлдэгдлээс 5.000.000 төгрөгийн хэмжээнд харилцан тохиролцож, төлбөр төлөгчөөс уг 5.000.000 төгрөгийг төлбөр авагч Б.*****гийн дансанд шилжүүлсэн гэсэн үндэслэлээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***тогтоолуудаар төлбөр төлөгч Ш.*****ад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.

Нэхэмжлэгч Б.***** нь төлбөр төлөгч Ш.*****аас шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, түүнтэй харилцан тохиролцсон гэрээ хэлцэл байхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж дуусгавар болгох тухай хүсэлт гаргаагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь төлбөр авагч Б.*****гийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолуудыг хүчингүй болгохоор шаардсан бол хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч болон төлбөр авагч нар нь төлбөрийн үлдэгдлээс 5.000.000 төгрөгийн хэмжээнд харилцан тохиролцож, уг 5.000.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б.*****гийн дансанд шилжүүлсний дагуу Б.***** нь гүйцэтгэх баримт бичгийг хаах хүсэлт гаргасан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Төлбөр төлөгч Ш.*****аас төлбөр авагч Б.***** харилцан тохиролцож, төлбөрийн үлдэгдлээс 5.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцсэн гэх боловч түүнтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй байх ба уг 5.000.000 төгрөгийн хүлээн авснаар төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор зөвшөөрсөн болох нь холбогдох баримтаар тогтоогдохгүй байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.*****гийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан хүсэлт гах баримтыг гаргаж өгсөн боловч уг баримт нь эх хувиараа биш бөгөөд төлбөр төлөгч Ш.***** нь 5.000.000 төгрөгийн төлбөр төлсөн баримтын хамт шийдвэр гүйцэтгэгчид авчирч өгснийг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх баримтыг үнэлэн Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.*****гийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ш.*****ыг төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгох үндэслэл нь төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн байхыг ойлгоно.

Гэтэл хариуцагч байгууллага төлбөр төлөгчийн барьцааны эд хөрөнгийг албадан борлуулах, харилцах данснаас суутгал хийх ажиллагаа явуулсан, уг ажиллагаагаар төлбөр авагчийн төлбөр бүрэн барагдаагүй тул тэрээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаярын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар тогтоолоор төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчжээ.

Төлбөр авагч Б.***** нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хэрэгт авагдсан Б.***** би 5 сая төгөргийг *****аас харилцан тохиролцож өр төлбөрөө барагдуулж гүйцэтгэх баримт бичигээ хааж байна гэсэн утга агуулга бүхий хүсэлтэд дурдсан хүсэл зориг илэрхийлээгүй, төлбөр төлөгчтэй харилцан тохиролцсон, гүйцэтгэх баримт бичгийг хаах тухай хүсэлт гаргаагүй гэж тайлбарлаж, уг хүсэлтэд зурсан гарын үсэг түүний бичгийн хэв, гарын үсэгтэй тохирч байгаа эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Криминалистикийн хэлтсийг шинжээчээр томилсон боловч уг шинжилж буй гарын үсэг бүхий баримт нь хуулбар байх тул шинжилгээ хийхээс татгалзсан болно.

Дээрх баримтыг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.**** нотариатаар гэрчилсэн байх тул нотариатч Б.****ыг гэрчээр оролцуулан мэдүүлэг авахад тэрээр уг баримтын эхийг бус шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт авагдсан хуулбар хувийг үндэслэн гэрчилжээ.

Иймд нэхэмжлэгч Б.***** нь төлбөр төлөгч Ш.*****тай 5.000.000 төгрөгийн хэмжээнд харилцан тохиролцож, гүйцэтгэх баримт бичгийг хаах хүсэлтийг гаргасан эсэхийг тодруулахгүйгээр төлбөр авагч бичиж, гарын үсэг зурсан эсэх нь тодорхой бус, нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь буруу байна.

Нэхэмжлэгч Б.*****гаас дээрх шийдвэрийн талаар гомдол гаргасан боловч хариуцагч байгууллагаас уг шийдвэрээ хүчингүй болгоогүй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын хүрээнд төлбөр авагч Б.*****гийн эрхийг сэргээж, төлбөр төлөгч Ш.*****ад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11*** дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.*****гийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаартай, ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*****гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*****д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР