Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2017/0597

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.А

 

Хариуцагч: : Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ *******:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.А******* Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын дарга албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр чөлөөлөгдсөн болно.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гардуулан өгсөн бөгөөд Б/21 дүгээр тушаалтай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №05 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ө-т хандан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны дотор хариу гаргуулахаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор шийдвэрлээгүй байгаа тул Б/21 дүгээр тушаалыг шийдвэрлэхэд эс үйлдэл гаргасан гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тул уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж заасныг үндэслэн шүүхэд хандаж байна.

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/34 дүгээр тушаалаар батлагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орон тооны жагсаалтад нэхэмжлэгчийн эрхэлж байсан Тамгын газрын дарга албан тушаал хэвээр байдаг. Хариуцагч байгууллага ******* өөрчлөн зохион байгуулагдаж ажилтан, албан хаагчид цалингийн хамт шилжин ирсэн ба өмнөх бүтцэд дээд хязгаар 35 орон тоотой, шинэ бүтцэд 35 оронтойгоос гадна нэхэмжлэгчдийн ажлын байрны чиг үүрэг байхгүй болоогүй, орон тоо хасагдаагүй тул Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын дээр дурдсан 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаал Б/21 ******* хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Газрын даргын 2016 оны Б/21 дүгээр ушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс ******* үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо ******* хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд ******* эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно; гэж заасан боловч уг хуулийн заалтын аль үндэслэлээр чөлөөлж байгаа эсэх ******* тодорхойгүй, түүнчлэн орон тоо хасагдсан гэх үндэслэлгүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц ******* өөрчлөгдсөн боловч төрийн албан албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд ******* үргэлжлүүлэн ажиллуулах.... гэж заасан баталгаагаар жинхэнэ албан хаагч хангагдах эрхтэй боловч хариуцагч нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны Б/21 дүгээр тушаалын хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд буюу Гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндын даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор Хүүхдийн төлөө үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын мөн оны 04 дүгээр тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орон тооны дээд хязгаарыг 35 байхаар баталсан. Хүүхдийн хөгжил, хамгаалал гэсэн үйл ажиллагааны стратегитай байсан агентлагийн үйл ажиллагаа стратеги дээр гэр бүлийн, залуучуудын хөгжлийн асуудлыг хариуцах чиг үүргийг нэмж баталсан ******* зохион байгуулалтын бүтэц, орон тоог өөрчлөх үндэслэл болсон. Энэ бүтэц орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэгч Л.Аийг ажлаас чөлөөлөх тушаалыг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан.

Л.А 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалын хоёрдугаар хэсэгт заасны дагуу ажил хэлэлцүүлэх комиссыг байлцуулан нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу ЭБАТ-ны хадгалах баримт материал, бусад тоон болон цаасан суурьтай бичиг баримт, эд хогшил зэргийг хүлээлгэн өгсөн ажил хүлээлцүүлэх комиссын протокол архивд хадгалагдсан байна.

Нэхэмжлэгч Л.А нэхэмжлэлдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг аль үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа эсэх ******* тодорхойгүй байгаа тухай 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын дагуу 6 сарын цалинтай тэнцэхүйц нэг удаагийн тэтгэлэг болох 6090876 /зургаан сая ерэн мянга найман зуун далан зургаа/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Л.Аийн голомт банк дахь 1170010... тоот харилцах дансанд шилжүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгч энэ тухай мэдээгүй, ойлгоогүй мэтээр бичсэн ******* ойлгомжгүй дээр дансан дахь шилжин орсон мөнгийг буцаан шилжүүлэх талаар ямар нэг санал өнөөдрийг хүртэл гаргаагүй. Нэхэмжлэгч Л.А******* Төрийн албаны зөвлөлд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гомдолдоо ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тамгын газрын даргаас хүлээн авсан тухайгаа дурдсан байдаг. Үнэн хэрэгтээ нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэн өгснийг ажил хүлээлцсэн протокол нотолно.

Харин 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр агентлаг дээр ирж Тамгын газрын дарга, Хүний нөөцийн ажилтантай уулзаж, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах хуулийн хугацаа өнгөрсөн байна. Өнөөдрөөр тушаалаа хүлээн авсан гэсэн бичиг хийгээд өгвөл танил талын хүрээллээр ажилгүйдлийн тэтгэмж бүтэх гээд байгаа тухайгаа хэлэн уйлан, гуйж шалсаар байгаад Тамгын газрын дарга, Хүний нөөцийн ажилтан хоёроос хэвлэмэл хуудаст бичигдээгүй албан бус бичиг хийлгэн авсан байна. Тамгын газрын дарга, хүний нөөцийн ажилтан нар энэхүү хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч, ажилтны хувийн аж амьдралд туслах, хүнлэг байх, тус дэм болох зорилгоор хийсэн гэсэн тайлбарыг хийж байна.

Нэхэмжлэгчийн энэхүү хууль бус, ёс зүйгүй үйлдэл ******* төрийн албан хаагчид байх ёсгүй, хууль тогтоомжоор баталсан төрийн жинхэнэ албан хаагчдын ёс зүйн дүрмийг санаатайгаар зөрчсөн, төрийн албаны тухай хуулийн шударга ёс, хууль дээдлэх тухай төрийн албаны үндсэн зарчмуудыг зөрчсөн үйлдэл юм. Энэхүү хууль бус үйлдлээ шүүх байгууллагад хүртэл үнэн бодит мэтээр илэрхийлэн гаргаж нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэхийг оролдож байгаад туйлын их харамсаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллагад гомдол гаргах хугацаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч Л.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ *******:

Нэхэмжлэгч Л.А******* Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/61 дүгээр тушаалаар тус газрын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Хариуцагч ******* дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Хүүхдийн төлөө үндэсний газар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэл болгосон байна.

Хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, Л.Аын нэхэмжлэлийг бүхэлд ******* хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, 4.2.6-д төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах зарчмыг зөрчиж төрийн албанд ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж албан тушаалаас чөлөөлсөн ******* хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд ******* хангаж шийдвэрлэх ******* зүйтэй гэж үзэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.

Нэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарын тухайд.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд Л.А******* ажлаас чөлөөлөгдсөн талаар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэн бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 20-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа ******* нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Л.А******* ээлжийн амралт авах мөн байгууллага шинэчлэн байгуулагдаж байгаатай холбогдуулан түүнийг цаашид ажиллуулах шийдвэр гарна гэсэн ойлголттойгоор ажлаа хүлээлгэж өгсөн гэх тайлбарыг гаргасан болно.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар Хүүхдийн төлөө үндэсний газар ******* Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон өөрчлөгдөж байгаа талаар нийт ажилтан албан хаагч нарт сонсгол явуулахаар болж уг сонсголыг явуулсан байна.

Нэхэмжлэгч Л.А******* 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажил хүлээлцсэн протокол болон хариуцсан эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдсэн болох ******* хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар харагдаж байгаа боловч түүнийг ажлаас чөлөөлж байгаа маргаан бүхий акт ******* 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гарсан тул маргааны үйл баримтад хамааралгүй нотлох баримт гэж шүүх үзсэн болно.

Нөгөө талаар Л.А-ыг ажлаас чөлөөлсөн тушаалтай ******* холбогдуулан түүний гаргасан өргөдлийн дагуу Төрийн албаны зөвлөл 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад төрийн захиргааны албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн үндэслэл, хуулийн шаардлагын дагуу чөлөөлсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэж хариу ирүүлэхийг үүрэг болгожээ.

Гэвч хуульд заасан хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн албаны салбар зөвлөл ******* хяналт шалгалт явуулаагүй, дүгнэлт гаргаагүй болох ******* Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 412, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/899 дүгээр албан бичгүүдээр тогтоогдож байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад гаргасан гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүйгээс улбаалан хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргагч ******* шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү хугацаанд Л.А******* нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх мэтгэлцээн ******* үндэслэлгүй байна.

Хоёр. Маргаан бүхий актын үндэслэлийн талаар.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/68 дугаар тушаалаар Хүүхдийн төлөө үндэсний газрын бүтэц, орон тоо, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын хөтөлбөрийг баталсан бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний газрын ажлын байрны нийт орон тоо 35 байсан байна.

Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай тогтоолоор  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний газрыг өөрчлөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон оруулсан бөгөөд Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар тус газрын орон тооны хязгаарыг мөн 35 байхаар тогтоожээ. Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар 26-ны өдрийн Б/42 тушаалаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталжээ.

Иймээс Хүүхдийн төлөө үндэсний газрын орон тоо, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын хөтөлбөр, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, хамрах хүрээ зэрэг ******* шинээр бий болсон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт бүрэн шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын дарга болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан судлан үзэхэд ажлын байрны зорилго, зорилт, ажлын байранд тавигдах шаардлага зэрэг ******* ижил байгаа ******* тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын даргын ажлын байрны чиг үүрэг рүү шилжижээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц ******* өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд ******* үргэлжлүүлэн ажиллуулах ... гэж заасны дагуу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ч тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтонд заагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд ******* үргэлжлүүлэн ажиллуулахаар хуульчилжээ.

Шинээр зохион байгуулагдсан Гэр, бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг ******* нэхэмжлэгч Л.А-ын урьд эрхэлж байсан ажлын байрны чиг үүргээс өөрчлөгдөөгүй байхад түүнийг албан тушаалаас ******* чөлөөлж, уг албан тушаалд тус байгууллагад ажиллаж байгаагүй иргэнийг томилсон ******* хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Нөгөө талаар хариуцагч ******* байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан албан тушаалын чиг үүрэг ******* хадгалагдан үлдэж байгаа шинээр бий болсон ажлын байранд уг албан хаагчийг үргэлжлүүлэн томилох үүрэгтэй юм. Гэтэл ийм шийдвэр гаргалгүйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаараа Л.Аыг чөлөөлсөн ******* зохицуулалт бүхий Төрийн албаны хуулийн зүйл, заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Нэгтгэн дүгнэхэд хариуцагч Л.Аыг чиг үүрэг ******* хадгалагдан үлдсэн албан тушаалд үргэлжлүүлэн ажилд томилоогүй ******* Төрийн албаны 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан ... бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаа, 27.2.3-т заасан ...үргэлжлүүлэн ажиллах эрхийг тус тус зөрчсөн гэх дүгнэлтийг шүүхээс хийж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын даргын албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоолоо.

Хариуцагч ******* нэхэмжлэгчийг чөлөөлөх шийдвэр гаргаснаас даруй 3 сарын дараа уг маргаан бүхий захиргааны актад заагдаагүй 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 6,090,876 төгрөгийн тэтгэлгийг Л.А-ын арилжааны банк дахь дансанд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн ******* Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т ...эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан зохицуулалтыг зөрчсөн байгааг дурдах ******* зүйтэй байна.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд ******* эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд ******* урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Аын нэг сарын үндсэн цалинг төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-10 зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар тооцож, ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тооцоолон олгож, уг олговроос нэхэмжлэгчийн арилжааны банк дахь дансанд шилжүүлсэн 6,090,876 төгрөгийн тэтгэмжийг суутган тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Гэр, бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ *******:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Аын нэхэмжлэлийг бүхэлд ******* хангаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Л.А-ыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Л.А-ын нэг сарын үндсэн цалинг төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-10 зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар тооцож, ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тооцоолон олгож, уг олговроос нэхэмжлэгчийн арилжааны банк дахь дансанд шилжүүлсэн 6,090,876 төгрөгийн тэтгэмжийг суутган тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Гэр, бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ