| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0129/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/150 |
| Огноо | 2024-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох 2426000000110 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 2 дугаар баг “*******” гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт ******* ******* РД:/*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч “...******* нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх-Ам” гэх газарт иргэн ******* бэлчээрт хонь хөөлөө гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гар, хөлөөрөө цохиж, өшиглөх зэрэг байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Балжиням шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг “Хөх-Ам” гэх газар манай хонь *******ын хоньтой нийлэх гэж байсан. Тэгэхээр *******ын хонийг гэрийн чигт нь эргүүлчихээд байж байсан чинь ******* давхиад ирсэн. ******* ирээд хонь яагаад элдээд байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би нийлэх гэж байна зөрүүлж байна гэж хэлтэл, хоёулаа үзчих үү гээд байсан. Тэгэхээр нь чи бид 2 үзээд байх шаардлага байхгүй гэж хэлээд мотоциклтойгоо хөдлөх гэж байтал гараараа зүүн шанаа хэсэгт цохиод авсан. Би мотоциклоосоо цохилтонд нь буучихсан. Тэгсэн ирээд намайг бас гараараа нүд, нүүр лүү 3-4 удаа цохисон. Би газар суутал, миний нүүр хэсэгт 4-5 удаа өшиглөсөн. Чулуу аваад цээж хэсэгт цохиод би чамайг алчихна шүү гэж хэлчихээд явчихсан. Би гэртээ хариад цагдаад мэдэгдээгүй. Шөнө 23 цагийн орчим бие өвдөөд байхаар нь эмнэлэг рүү эмч дуудаж үзүүлээд цагдаад мэдэгдсэн. ...2 нүд хөхөрч хавдсан, толгой хагарсан. Уруулын дотор хэсэг язарсан нэг шүд эмтэрч гэмтсэн. Хамраас их цус гарсан. Цохиулсны улмаас хэлээ хазсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү ******* нь гэртээ байхдаа гэр орны ажил төрөл сайн хийдэг, гэрээс гардаггүй архи дарс уудаггүй их тусч хүүхэд байгаа юм. ...******* надад ярихдаа манай хонийг хөөж байсан. Тэгээд ******* маргасан гэж л хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үзүүлэгч Чойдогийн нь 2004 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Амбулторын үзлэг, оношилгоо, шинжилгээний багц үйлчилгээ авч 160,142 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* сумын Эрүүл мэндийн төвд ойрын дуудлага 121,492.7 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд нийт 281.634 төгрөгийн зардал гарсан тул Эрүүл мэндийн ерөнхий газрын 100900020080 дугаарын дансанд төвлөрүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 307 дугаартай:
“...1. биед тархи доргилт, хамар ясны зөрөөтэй, баруун ухархай ясны дотор хана цөмөрсөн шинэ хугарал, зүүн гайморын хөндийн урд хана зөрүүгүй хугарал, зүүн ухархайн дотно хана цөмөрсөн хуучин хугарал, толгойн баруун чамархайн хуйханд шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дотор салсад цус хуралт, 11, 21, 22-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хучин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Тархи доргилт, хамар ясны зөрөөтэй, баруун ухархай ясны дотор хана цөмөрсөн шинэ хугарал, зүүн гайморын хөндийн урд хана зөрүүгүй хугарал, толгойн баруун чамархайн хуйханд шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зуун нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дотор салсад цус хуралт, 11, 21, 22-р шүдний сулрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн ухархайн дотно хана цөмөрсөн хуучин хугарал гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
4. Тархи доргилт, хамар ясны зөрөөтэй, баруун ухархай ясны дотор хана цөмөрсөн шинэ хугарал, зүүн гайморын хөндийн урд хана зөрүүгүй хугарал, толгойн баруун чамархайн хуйханд шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дотор салсад цус хуралт, 11,21,22-р шүдний сурал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн ухархайн дотно хана цөмөрсөн хуучин хугарал гэмтэл нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-18 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай тодорхойлолт /хх-40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42 хуудас/,
Шүүгдэгч Н.******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх-Ам” гэх газарт иргэн ******* бэлчээрт хонь хөөлөө гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гар, хөлөөрөө цохиж, өшиглөх зэрэг байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* шүүгдэгчийн гэм буруугийн талаар өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохиролд 1,077,570 төгрөг, Эрүүл мэндийн даатгалн санд 281,634 төгрөгийг тус тус төлж барагдуулсан” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх-Ам” гэх газарт иргэн Ч.той бэлчээрт хонь хөөлөө гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гар, хөлөөрөө цохиж, өшиглөх зэрэг байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
“...Хохирогч “...2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг “Хөх-Ам” гэх газар манай хонь *******ын хоньтой нийлэх гэж байсан. Тэгэхээр *******ын хонийг гэрийн чигт нь эргүүлчихээд байж байсан чинь ******* давхиад ирсэн. ******* ирээд хонь яагаад элдээд байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би нийлэх гэж байна зөрүүлж байна гэж хэлтэл, хоёулаа үзчих үү гээд байсан. Тэгэхээр нь чи бид 2 үзээд байх шаардлага байхгүй гэж хэлээд мотоциклтойгоо хөдлөх гэж байтал гараараа зүүн шанаа хэсэгт цохиод авсан. Би мотоциклоосоо цохилтонд нь буучихсан. Тэгсэн ирээд намайг бас гараараа нүд, нүүр лүү 3-4 удаа цохисон. Би газар суутал, миний нүүр хэсэгт 4-5 удаа өшиглөсөн. Чулуу аваад цээж хэсэгт цохиод би чамайг алчихна шүү гэж хэлчихээд явчихсан. Би гэртээ хариад цагдаад мэдэгдээгүй. Шөнө 23 цагийн орчим бие өвдөөд байхаар нь эмнэлэг рүү эмч дуудаж үзүүлээд цагдаад мэдэгдсэн. ...2 нүд хөхөрч хавдсан, толгой хагарсан. Уруулын дотор хэсэг язарсан нэг шүд эмтэрч гэмтсэн. Хамраас их цус гарсан. Цохиулсны улмаас хэлээ хазсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрч “...Манай хүү ******* надад ярихдаа манай хонийг хөөж байсан. Тэгээд той маргасан гэж л хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч : “...Чойдогийн нь 2004 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Амбулторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц үйлчилгээ авч 160142 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* сумын Эрүүл мэндийн төвд Ойрын дуудлага 121492.7 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд нийт 281.634 төгрөгийн зардал гарсан тул Эрүүл мэндийн ерөнхий газрын 100900020080 дугаарын дансанд төвлөрүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/, хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 307 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Ч.ид 1,077,570 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Ч. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч Өвөрхангай аймгийн шүүхэд гаргасан “эмчилгээний зардалд 1,077,570 төгрөг авсан. Хоорондоо тохиролцсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, “..сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлаггүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 58 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Мөн шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжилсэн 281,634 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 59-р хуудас/ тогтоогдож байгааг дурдаж байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч нь хохирогчд 1,077,570 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 281,630 төгрөгийг тус тус төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР