| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0229/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/233 |
| Огноо | 2024-07-26 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421001330234 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1*******75 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 4******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүү, хадам ээжийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг ******* тоотод байх гэртээ 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд хамтран амьдрагч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг түлхэж унагаах үед нь өөрийн төрсөн хүү болох хохирогч дээр унасны улмаас биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, зүүн тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины суурь хэсэг болон дагуу ховил завсрын аалзан хальсны доорх цус харвалт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Би эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлнө...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гийн хувьд миний ээж хамтран амьдраад 10 жил болж байгаа бөгөөд миний хойд эцэг байгаа юм. Тухайн хэрэг болдог өдөр хойд эцэг ээж түлхэж, ээж маань арагш унахдаа намайг дарж унагаан надад гэмтэл учруулсан ба надад ямар нэгэн байдлаар гар хүрсэн зүйл байхгүй гэж сүүлд намайг эмнэлэгт байхад ээж надад хэлсэн. Миний хувьд яг тухайн хэрэг болсон цаг хугацаанд болсон асуудлыг санахгүй байгаа юм. Мөн яаж унаснаа хүртэл санахгүй байна. Би шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй танилцсан, гаргах ямар нэгэн хүсэлт байхгүй. Би хойд эцэг гээс эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй, мөн хойд эцэг тэй сайн дураараа эвлэрсэн учраас шүүх хуралд суухгүй, надгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-20/
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед миний хамтран амьдрагч нь надтай хамт хөдөө айлд мал хараад амьдаръя гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж, хүү хоёрыгоо орхиод явж чадахгүй, би өөрөө зах дээр лангуу ажиллуулдаг болохоор эндэх ажлаа хаяад явж чадахгүй. Явахаар бол өөрөө яв гэж хэлэхэд уурлаад маргалдаж эхэлсэн. Тэгтэл манай хүү бид хоёрын дундуур орж ирээд та яагаад ээж рүү дайраад байгаа юм бэ, ажил хийхээр бол өөрөө явж хий гэж хэлж байсан. Энэ үед би хамтран амьдрагч г гэрээс гар гэхэд хаалган дээр тэгнэж зогсоод хүү бид хоёрыг хамт түлхчихсэн. Тэгэхэд би бөгсөөрөө газарт унаад миний хүү толгой хэсгээрээ шалан дээр саваад маш хүчтэй унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 12-ны орой ...18 цагийн орчимд гэж санаж байна. Охин нь нөхөр тэй маргаж муудах чимээ тод сонсогдохоор нь сэрсэн. Тэгээд урд өрөөнөөс үүдний хэсэгт ирэхэд зээ хүү үүдний коридор хэсэгт дээш харсан байдалтай хэвтэж байсан. Харин хажууд нь охин өгзгөө бариад зогсож байсан. Энэ үед зээ хүү шалан дээрээс биеэ дааж ядаж босож хана түшээд том өрөөнд орж буйдан дээр хэвтсэн ба тухайн үед охин ээс юу болсон талаар асуухад “ намайг түлхээд гэрээс гарсан, би унахдаа хүүгээ дараад унагаачихсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ын эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас ...8,070,820 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс ын биед гэмтэл учруулсан буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 80/
Шинжээч эмч Н.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ын биед учирсан их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, зүүн тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хурааг авах хагалгааны дараах байдал, их тархины суурь хэсэг болон дагуу ховил завсрын аалзан хальсны доорх цус харвалт, тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, цээж, баруун зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь нийтдээ олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн хэсэг тус бүрд механик хүч үйлчилсэн байна. ...Дээрх гавал тархины битүү гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 3*******-40/
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 12-ны орой 18 цагийн орчимд яг цагийг нь хэлж мэдэхгүй байна. Тухайн үед гэртээ байж байхдаа хамтран амьдрагч т хандан “Баяндун суманд хөдөө очиж мал харах уу, гэр бүлээрээ бол сайн гээд байна, сарын цалин 3 сая төгрөг” гэж хэлэхэд миний өөдөөс “би чамтай хамт явахгүй, ээж, хүү хоёроо харна” гэж хэлээд бага зэрэг маргалдсан. ... нь хэрэлдэж маргалдаж байхдаа намайг гэрээс гар гээд хөөсөн ба тухайн үед эхнэр бид хоёр гэрийн үүдний хэсэгт, хүү том өрөөнд, хадам ээж урд жижиг өрөөнд унтаж байсан. ... нь ...гэрийн гадаах хаалгыг онгойлгож намайг гэрээс гар гэж түлхсэн бөгөөд би өөдөөс нь гарахгүй гээд хаалга тэгнэж зогсож байхад хүү том өрөөнөөс гарч ирээд ээжийгээ өмөөрч “та ээжтэй яагаад маргалдаад байгаа юм бэ” гээд ирж байгаа харагдсан. Энэ үед улам уурлаж намайг түлхээд байхаар нь би түүний цээж хэсэг рүү нь нэг удаа хүчтэй цааш түлхэхэд цааш унахдаа ардаа зогсож байсан хүү ыг дараад арагш унасан. Миний хувьд хүү ыг ард нь зогсож байхыг хараагүй ба арагш унахдаа дарж унах үед л ард нь зогсож байхыг харсан. ...ийн хувьд махлаг жин ихтэй тул тухайн үед унахдаа биеийн жингээрээ ардаа зогсож байсан хүү ыг дарж унахад шалан дээр тас хийх дуу чимээ гарсан. ... газраас босож ирэхээр нь би дахиад хэрүүл маргаан болж магадгүй гээд гэрээс шууд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 170 тоот дүгнэлтэд:
1. биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, зүүн тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хурааг авах хагалгааны дараах байдал, их тархины суурь хэсэг болон дагуу ховил завсрын аалзан хальсны доорх цус харвалт, тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, цээж, баруун зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Тогтоогдсон их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай дагз, зүүн тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины суурь хэсэг болон дагуу ховил завсрын аалзан хальсны доорх цус харвалт, тархи доргилт, цээж, баруун зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг тухайн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт гэмтлүүд нь хуучин гэмтэл болно.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай дагз, зүүн тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины суурь хэсэг болон дагуу ховил завсрын аалзан хальсны доорх цус харвалт нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, 2.4.1-д зааснаар тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цээж, баруун зүүн шууны цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 35-37/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 0*******/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/
- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 56-62/
- Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64-66/
- Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, хавсралт /хх-ийн 75-76/
- Хохирогчоос гаргаж өгсөн “шүүх хуралдааны хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэх хүсэлт /задгай/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг ******* тоотод байх гэртээ хамтран амьдрагч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг түлхэж унагаах үед нь өөрийн төрсөн хүү болох хохирогч А.ыг дарж унасны улмаас эрүүл мэндэд тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, зүүн тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины суурь хэсэг болон дагуу ховил завсрын аалзан хальсны доорх цус харвалт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А., гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 170 тоот “... биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай дагз, зүүн тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хурааг авах хагалгааны дараах байдал, их тархины суурь хэсэг болон дагуу ховил завсрын аалзан хальсны доорх цус харвалт, тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, цээж, баруун зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай дагз, зүүн тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины суурь хэсэг болон дагуу ховил завсрын аалзан хальсны доорх цус харвалт, тархи доргилт, цээж, баруун зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт гэмтлүүд нь хуучин гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай дагз, зүүн тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны доор цусан хураа, их тархины суурь хэсэг болон дагуу ховил завсрын аалзан хальсны доорх цус харвалт нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, 2.4.1-д зааснаар тархи доргилт, хамрын ясы хугарал, таславчийн муруйлт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цээж, баруун зүүн шууны цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудас болон шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэсэн байх тул шүүгдэгч *******г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч А. нь Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн ба түүний эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 8,070,820 төгрөгийг зарцуулсан болох нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, зардал төлбөрийн мэдээллийн баримт /хх-ийн 75-76/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******гээс даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 8,070,820 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн нийтийн албан ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 8,070,820 /найман сая далан мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.******* дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА