Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/01410

 

 

 

 

 

 

2021 07 23 181/ШШ2021/01410

\

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,  дүгээр хороо, Тахилт  дугаар гудамж,   тоотод оршин суух А.А /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, Эрдэнэ толгой  гудамж,  тоот хаягт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Бэлхийн  дүгээр гудамж,  тоотод оршин суух Ц.П /РД:/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,   дугаар хороо, Бэлхийн  дүгээр гудамж, .тоотод оршин суух Ж.Б /РД:/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, нарийн бичгийн даргаар М.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Ж.Б, Ц.П нар нь анх 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 3,900,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж аваад тухайн өдрөө мөнгө дутчихлаа гээд дахин 1,100,000 төгрөг нэмж авсан. Харин 1,100,000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулаагүй харин дансаар шилжүүлсэн тухай баримт байгаа. Би нэхэмжлэлдээ 3,900,000 төгрөг дээр тухайн өдрөө авсан 1,100,000 төгрөгийг нэмээд 5,000,000 төгрөг, түүний хүү алдангиа бодоод бичсэн. Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээ байгуулаад барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлээд нотариатаар баталгаажуулсан.

Зээлийн гэрээг сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар байгуулсан. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулаад түүнээс хойш 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 3,900,000 төгрөгийн 8 хувийн хүүтэйгээр бодоход сарын 312,000 төгрөгийн хүү бодогдож байгаа юм. Сарын 312,000 төгрөгийн хүүг 6 сард тооцох юм бол 1,872,000 төгрөг болох ёстой. Би зөвхөн зээлийн гэрээ байгуулсан үнийн дүнгээр бодож байна. Зээлдэгч нарын төлсөн төлбөрийг дансны хуулгаар харахаар 3,598,000 төгрөг төлсөн бөгөөд 1,872,000 төгрөгийг нь зээлийн хүүнд суутгаад, үлдэгдэл 1,726,000 төгрөг болно.

Зээлдэгч нар 3,900,000 төгрөгийг зээлийн гэрээгээр сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл 6 сарын зээлийн хүүг төлөх ёстой. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хүү тооцоход 5,000,000 төгрөг болох бөгөөд уг 5,000,000 төгрөгийн 50 хувиас татгалзаад 2,500,000 төгрөг нэхэмжилж байгаа. Сүүлд авсан 1,100,000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулаагүй болохоор хүү тооцох шаардлага байхгүй.

Гэрээнд заасны дагуу хугацаа дууссанаас хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гээд зээлийн гэрээнд харилцан зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Би 3,900,000 төгрөгөөс алданги бодоогүй. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш алданги бодох юм бол шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэл бодохоор 1 жил болж байгаа юм. Гэрээнд заасан хугацаанд ямар ч алданги тооцоогүй юм.

Иймд Ж.Б, Ц.Пнараас зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулж, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Иргэн Ж.А-ийн нэхэмжлэлд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.Оюунчимэг миний бие уг хэргийн учир шалтгааныг хөндлөнгөөс харж оролцож байсан. 2020 оны 6 сард уг асуудлаар Ж.Амарсанаатай холбогдож тухайн үедээ 3,900,000 төгрөгийг авсан байдаг. Миний бие тэр үед төслийн ажлаар орон нутагт ажиллаж байсан тул энэ мөнгийг хадгаламжнаас авах боломжгүй болж орон даяар хөл хорио тогтоосон шалтгаанаар уг зээлийг авсан байдаг ч 1 сарын дараа мөнгөө өгч, байшингийн ордер, өмчлөлийн гэрчилгээг авах талаар Ж.Амарсанаатай холбогдож энэ асуудлыг нэг тийш болгох үүднээс бичиг баримтаа авахаар цаг тохирон уулзах гэсэн боловч Ж.А ярьж тохирсоноор ирж уулзаагүй,гэрчилгээг авч ирээгүй.

Удалгүй Ж.Б ажлаас гарч 10 сарын сүүлээр товлогдсон үений аппарат суулгах мэс ажилбар товлогдсон. Эмнэлгээс товлогдсон хуваарийг урьдчилан танилцуулж, төлбөр төлөгдсөн байсан тул охинтойгоо ажилгүй, ах дүүгийн хандиваар тус хагалгааг хийлгэх болсон. Тухайн үед Ж.Амарсанаатай уулзаж, гэрчилгээг авч чадаагүй тул дахин холбогдож учир байдлаа тайлбарлахад Та хоёрт зээл ямар ч нөхцөлөөр гарахгүй. Ж.Бцалингийн зээлтэй гэж хэлсэн.

Би тухайн үедээ гайхаад өнгөрсөн, гэрчилгээг авч ирж өгөхгүй байсаар сарын хэдэн хувийн хүүтэй барьцаалсанаар асуудал болох юм биш биз гэсэн болгоомжлол байсны үүднээс асуухад Энэ ах гайгүй, хүү гэхгүйгээр ингээд зогсоочихно, санаа зоволтгүй гэсэн байдаг. Энэ хооронд удаа, дараа ярихад утас нь холбогдохгүй, утсаа авахгүй байсан. Тухайн үедээ хүн хохироохгүйн үүднээс мөнгөө багаар хийж, үндсэн мөнгөө хагаслаж болно гэж хуурсан.

Одоо биднээс 7,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль бус. Тухайн үед бүх нийтээр ажилгүй, өрийн дарамтгүй байх шаардлага банк санхүүгийн байгууллагад хүргэгдсэн, хүнээс мөнгө авч зээлээ төлсөөр байхад машин болон байшинг зарна гэж дарамталсан байдаг.

Иймд дээрх мөнгөн дүн үндэслэлгүй гэж үзэж, бидэнд дарамт үзүүлсэнд гомдолтой бөгөөд Ж.А энэ байдал нь хүүхдүүдийг маань хуулийн мэдлэггүй, бага залуугаар нь шахалт, дарамт үзүүлж одоогийн байдалд хүрсэн. Зориуд сар бүр хүү тооцоолж хохироосон тул төлөх үндэслэлгүй, 3,900,000 төгрөгийг төлөгдсөн гэж үзэж, гэрээнээс тусдаа авсан 1,100,000 төгрөгийг төлөх боломжтой. Уг 1,100,000 төгрөг гэрээнд тусгагдаагүй түр авсан.

Гэтэл энэ байдлыг сунжруулан ийм байдлаар ашиглаж байгаа нь Монгол банкны заасан хэмжээнээс хэд дахин илүүтэй мөнгө хүүлсэн тул хууль бус. Ийм өндөр хүүтэй мөнгийг цаг зуурт гэхээс хэн ч аваад төлөөд байх хэмжээний бодит нэхэмжлэл бус юм. Иргэн Ж.Амарсанааг хууль бус залилан хийсэн гэж үзэх үндэстэй тул бусдыг дарамталж, өмч хөрөнгөөр барьцаалсан гэсэн үүднээс харъяалагдах шүүхэд гомдол гаргаж, хүргүүлсэн болно гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Ж.Б, Ц.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, хүү 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр нэхэмжлэгч А.А-с 3,900,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр хариуцагч Ж.Б, Ц.П нар нь зээлж авсан ба хариуцагч нар нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дотор зээлийн хүүг сар тутамд, үндсэн зээлийг хугацааны эцэст нэхэмжлэгчид төлөхөөр, хэрэв хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Мөн өдөр А.А, Ж.Б нар Барьцааны гэрээ байгуулж, Ж.Б өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030327 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамж, 248а тоот хаягт байршилтай, 35 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай Ж. өмчлөлийн 18644316012648 нэгж талбарын дугаартай, гэрчилгээний Г-2203009594 дугаартай 380 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалсан байна.

Зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т тус тус нийцсэн, хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч А.А нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Ж.Батжаргалын ХААН банкны ................0 тоот дансанд Зээлдүүлэв гэсэн утгатай 3,900,000 төгрөг, Нэмж зээлдүүлэв гэсэн утгатай 1,100,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх тул шүүх нэхэмжлэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Зохигчдын хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Ж.Б, Ц.П нар нь зээлийн үндсэн төлбөр 3,900,000 төгрөг, зээлийн 6 сарын хүү нийт 1,872,000 төгрөг /6 сар*сарын хүү 312,000/ төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна.

Хариуцагч Ж.Б, Ц.П нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, дээрх зээлийн гэрээний дагуу 3,900,000 төгрөгийн зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлж дууссан гэсэн тайлбарыг, нэхэмжлэгч А.Ань хариуцагч нараас зээлийн төлбөрт нийт 3,598,000 төгрөгийг авсан, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд гэрээгээр тохирсон хүүг хариуцагч нар төлөх үүрэгтэй гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

Зээлдэгч нар 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 390,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 400,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, нийт 2,890,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагч Ж.Б ХААН банкны .......... тоот дансны хуулгаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч А.А нь хариуцагч нарт зээлийн гэрээ байгуулалгүй олгосон 1,100,000 төгрөгөөс хүү тооцон шаардах эрхгүй.

Иймд хариуцагч Ж.Б, Ц.П нар нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу 5,772,000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нарын гүйцэтгэсэн үүрэг болох 3,598,000 төгрөг /нэхэмжлэгчийн зөвшөөрсөн тайлбараар/-ийг хасч тооцоход 2,174,000 төгрөг, үүн дээр хариуцагч нарын төлөхийг хүлээн зөвшөөрсөн 1,100,000 төгрөгийг нэмж, 3,274,000 төгрөгийг хариуцагч нар нэхэмжлэгч А.А-д төлөх үүрэгтэй байна.

Зээлийн гэрээний 2.7-д талууд гэрээний хугацааг 6 сарын хугацаатай байхаар, зээлийн үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцсэн байна.

Гэвч нэхэмжлэгч А.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 3,900,000 төгрөгт алданги огт тооцоогүй, гэрээний хугацаанд дутуу төлсөн хүүгийн төлбөр болон гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүүг хариуцагч нар төлөх үүрэгтэй. Үүнийг тооцвол 3,670,000 төгрөг болох бөгөөд нэхэмжлэлийн 50 хувиар тооцож хүү нэхэмжилж байна гэж тайлбарласан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дууссан, зээлийн гэрээний хугацаа сунгагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь хариуцагч нараас алданги шаардаагүй тул нэхэмжлэгчийн хүү гэж тооцон шаардсан 2,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Б, Ц.П нараас 3,274,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Ж.Б, Ц.П нар нь сайн дураар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл Иргэний хуулийн 169 дугаар зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2203030327 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Бэлхийн дүгээр гудамж, . тоот хаягт байршилтай, 35 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай ......... нэгж талбарын дугаартай, гэрчилгээний Г- дугаартай 380 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-т 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 94089338 дугаарын утсаар нь мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Ж.Б, Ц.П нараас 3,274,000 төгрөгийг гаргуулж А.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,226,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Ж.Б-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Бэлхийн  дүгээр гудамж, тоот хаягт байршилтай, 35 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай .... нэгж талбарын дугаартай, гэрчилгээний Г-..... дугаартай . м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б, Ц.П нараас 137,534 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ