Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 12

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг мөн шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, шүүх хуралдааны “А” танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

  Улсын яллагч               Б.Нямдэлэг

  Шүүгдэгч                     Б.Батбаяр

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нарыг оролцуулав.

     Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д заасан “Зохих зөрвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм импортлох” гэмт хэрэг үйлдэхийг завдсанаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Хиад Бямбасүрэнгийн Батбаярт холбогдох 201618000344 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1975 оны 03 сарын 29-нд Булган аймагт төрсөн, хүйс эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 15-23 тоотод оршин суух хаягтай, урьд 1997 оны 06 сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Хиад овогт Бямбасүрэнгийн Батбаяр /РД: ГЮ75032915/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн орчим Оросын Холбооны улсаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилээр буюу  Монгол улсын хилээр  хууль бусаар эмийн зүйл биедээ нууж нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 1.Шүүгдэгч Б.Батбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... Би 2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн үед ОХУ-аас Алтанбулаг хилийн боомтоор эмийн зүйл биедээ нууж авч яваад гаалийн байцаагчид баригдсан. Улмаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шилжиж эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж прокурорын байгууллагад шилжиж ирээд өнөөдөр шүүхээр хэлэлцэгдэж байна гэв.

          2.Хохирогч Т.Мөнхзаяагийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Миний хувьд уг хэрэгтэй холбоотой хэлж яриад байх зүйл алга байна. Учир нь шаардлага хангаагүй эмийн зүйлийг хилээр оруулж ирээд иргэдэд зарж борлуулсан зүйл байхгүй, хохирсон хүн байхгүй учир гаргаад байх гомдол санал гэх зүйл алга байна. Зохих хуулийн дагуу шийдвэрлэнэ байх гэж бодож байна ....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

  3.Гэрч Л.Мөнхзулын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 11 дүгээр сарын 26-ны оройны 20 цагаас 2016 оны 11 сарын 27-ны өглөөний 08 цаг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомтод зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагчаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2016 оны 11сарын 26-ны орой 23 цаг өнгөрч байх үед ОХУ-аас 33-99 БУЛ улсын дугаартай Старекс маркын автомашин зорчигчийн хамт орох тал руу орж ирсэн. Автомашиныг гаалийн хяналт шалгалтын байцаагч Ж.Батцэнгэл шалгахад хууль бус зүйл илрээгүй ба зорчигч нарыг Гаалийн байр руу оруулж рентген аппаратаар оруулахад зорчигч Б.Батбаяр гэх хүний биед хориглосон, хязгаарласан зүйл байна гэж дохио өгч дуугарсан юм. Үүнээс үүдэн Батбаярын биед Ж.Батцэнгэл бид 2 үзлэг хийхэд хар өнгийн урт куртикнийхээ урд халаас болон дотор халаасандаа эмийн зүйлийг нуусан байсан. Эмийг хайрцагнаас нь салгаж таблитаар нь уутанд хийж ороогоод уутыг гаднаас нь скочоор дарж боосон байсан. Энэ байдлаар нийт 5 хэсэг эмийг уутанд хийж скочдож жижиг болгоод халаасандаа хийж нуусан байсан. Тухайн үед урд энгэрээсээ 1 ууттай эмийг сайн дураараа гаргаж ирэхээр нь дахиад эм байгаа эсэх талаар асуухад байхгүй гэж хэлсэн ба сайн дураараа гаргаж өгөө гэхэд байхгүй гээд байхаар нь биед нь үзлэг хийгээд бусад нуусан байсан 4 хэсэг эмийг гаргаж ирээд материалжуулж Б.Батбаярыг хилийн байранд хонуулаад холбогдох материалыг цагдаад 11 сарын 27-ны өдөр шалгуулахаар шилжүүлсэн....” гэх  мэдүүлэг

/хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/

4.Гэрч Ж.Батцэнгэлийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 11 дүгээр сарын 26-ны оройны 20 цагаас 2016 оны 11 сарын 27-ны өглөөний 08 цаг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомтод зөрчил хариуцсан гаалийн хяналт шалгалт хариуцаж үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2016 оны 11сарын 26-ны орой 23 цагийн өнгөрч байх үед ОХУ-аас 33-99 БУЛ улсын дугаартай Старекс маркын автомашин зорчигчийн хамт орох тал руу орж ирсэн ба автомашиныг шалгахад хууль бус зүйл илрээгүй ба зорчигч нарыг Гаалийн байр руу оруулж рентген аппаратаар оруулахад зорчигч Б.Батбаяр гэх хүний биед хориглосон, хязгаарласан зүйл байна гэж дохио өгч дуугарсан юм. Үүнээс үүдэн Батбаярын биед Ж.Батцэнгэл бид 2 үзлэг хийхэд хар өнгийн урт куртикнийхээ урд халаас болон дотор халаасандаа эмийн зүйлийг нуусан байсан. Эмийг хайрцагнаас нь салгаж таблитаар нь уутанд хийж ороогоод уутыг гаднаас нь скочоор дарж боосон байсан. Энэ байдлаар нийт 5 хэсэг эмийг уутанд хийж скочдож жижиг болгоод халаасандаа хийж нуусан байсан. Тухайн үед урд энгэрээсээ 1 ууттай эмийг сайн дураараа гаргаж ирэхээр нь дахиад эм байгаа эсэх талаар асууухад байхгүй гэж хэлсэн ба сайн дураараа гаргаж өгөө гэхэд байхгүй гээд байхаар нь биед нь үзлэг хийгээд бусад нуусан байсан 4 хэсэг эмийг гаргаж материалжуулж зөрчил хариуцсан байцаагч Мөнхзулд эмийн зүйл материалыг хүнийх нь хамт хүлээлгэн өгсөн. Ингээд Б.Батбаярт холбогдох материалыг цагдаад шалгуулахаар шилжүүлсэн....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/

5.Гэрч Д.Энхтуяагийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Монгол улсын хэмжээнд эмчилгээнд хэрэглэх эм, био бэлдмэлийг заавал Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэж коджуулсны дараа хүн амын хэрэгцээнд хэрэглэх ёстой. Эмийн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэхийн тулд тухайн эмийн зүйлийг импортолж оруулж ирж байгаа компани, аж ахуйн нэгж байгууллага Эрүүл мэндийн яаманд эмийг бүртгүүлж Монгол улсад зарж борлуулах ёстой байдаг. Энэ утгаараа иргэн хүн өөрийн хувийн хэрэгцээнээс илүү эмийг хилээр хэвтрүүлэхийг хориглосон. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг Монгол улсад зарж худалдаалж болохгүй хориотой зөвхөн бүртгэгдсэн эмийг зарж болно....гэх мэдүүлэг

/хавтатс хэргийн 27-28 дугаар хуудас/

          6.Шинжээч Б.Дамдинсүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....Дюфастон 10 мг эм нь хайрцагандаа 1 таблиттай 1 таблитандаа 20 ширхэг эмтэй нийт 26 хайрцаг, Утрожестан 100 мг эм нь хайрцагандаа 2 таблиттай 1 таблитандаа 14 ширхэг эмтэй буюу нийт 28 ширхэг эмтэй 7 хайрцаг эмнүүдийн гаалийн үнэлгээг тогтоохдоо Гаалийн татвар тарифийн тухай хуулийн 15.2-т заасан заалтыг үндэслэн интернет үнэ ашиглан тогтоосон Дюфастон 10 мг нэртэй 1 хайрцаг эмийн үнэ 554.10 рубль буюу 26 хайрцаг эмийн үнэ нь нийт 14.406.60 рубль болж байна. Утрожастон 100мг нэртэй 1 хайрцаг эмийн үнэ нь 358.00 рубль буюу 7 хайрцаг эмийн үнэ нь нийт 2506 рубль болсон. Эдгээр үнийг нийлүүлж бодоход 470.763.15 төгрөг болж байгаа......гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 28-28 дугаар хуудас/

  1.  оны  оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Шинжээчийн .....

1. Дюфастон 10 мг нэртэй 1 хайрцаг эмийн үнэ 554.10 рубль буюу 26 хайрцаг эмийн үнэ нь нийт 14.406.60 рубль болж байна. Утрожастон 100мг нэртэй 1 хайрцаг эмийн үнэ нь 358.00 рубль буюу 7 хайрцаг эмийн үнэ нь нийт 2506 рубль болж байна.

2.Монгол Улсад эмийн бүтээгдэхүүн импортлоход  “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн дагуу эмийн төрлийн барааг импортлох эрхийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид олгоно гэж заасан учир иргэн импортлох боломжгүй.

3.Дээрх эм эмийн зүйл нь тарифын бус хязгаарлалт”-тай хязгаарласан бараа болно. Тухайн бараа импортлогч нь үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй байх ба эрх бүхий дээд байгууллагын зөвшөөрөлтэйгээр тоон хязгаарлалтын дагуу импортлох эрхтэй.

4.Тухайн эмүүдийн гаалийн нэгж үнээс бодож гаалийн татвар 5%,  НӨАТ 10% буюу 99.724.91 төгрөгийн татвар ногдож байна.....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 32-35 дугаар хуудас/

8.Шүүгдэгч Б.Батбаярын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн...Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. 2016-оны 11 сарын 25-ны оройны 18 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос машинтай Дархан-Уул аймаг руу явсан ба Дарханд оройн 23 цагийн үед ирээд Дархан дээрээс Улан-Үдэ явах машинд суусан юм хотоос гарахдаа Улан –Үдэ хөлсөөр явдаг хүнтэй утсаар яриад Дархан дээрээс сууж явсаар байгаад Алтанбулаг сумын хил дээр шөнийн 01 цагийн үед ирээд оочерлож байгаад шөнийн 03 цагийн үед нэвтэрч ОХУ-ын хил рүү ороод 04 цагийн үед нэвтрээд шууд Улан-Үдэ хот руу явсан ба 2016 оны 11 сарын 26-ны өглөөний 10 цагийн үед очоод Улан-Үдэ хотын зах дээр машин очиж зогсоод зорчигч нар машинаас бууж захаар явцгаасан. Би захаар явж юм үзэж сонирхсон юм хоол хүнсний зүйл авсан ба орйолцоогоор 600.000–аад төгрөгөнд эмийн сангаас Дюфастон эм 26 хайрцаг, Утрожастон эм 7 хайрцаг худалдан аваад гялгар уут , скоч захаас худалдаж аваад хоолны газар орж хоол идэнгээ эмнүүдийг хайрцагнаас нь гаргаад тусад нь гялгар уутанд боогоод гадуур нь скочоор ороогоод нийт 5 хэсэг болгож гялгар уутанд боогоод өөрийн өмсөж явсан хар өнгийн урт куртикнийхээ дотор талын хоёр халаас болон гадна талын 4 халаасны 3 халаасанд эмийг нэг нэгээр нь хийж барагцаалж л хэлж байна их үнэтэй эмнүүд байсан. Ингээд хүмүүс юмаа авцгааж машиндаа ирцгээж суугаад буцаад хөдөлж явсан. Ойролцоогоор Улан-Үдэ хотоос оройны 17 цагийн орчим хөдөлж явсан ба оройны 22 цагийн орчимд Оросын холбооны улсын хил дээр ирээд очерлож байгаад хил нэвтэрч Монголын хил рүү 23 цаг өнгөрөөгөөд орсон шиг санаж байна. Монголын хил дээр Гаалийн байцаагч зорчигч нарыг машинаас буулгаад машиныг шалгаад ямар нэгэн зөрчил илрээгүй ба рентген аппарат нь дуугараад миний биед эм байгаа нь мэдэгдчихсэн юм. Ингээд намайг тусгай өрөөнд дагуулж ороод миний биед үзлэг хийж куртиканд нуусан байсан 5 хэсэг гялгар ууттай эмийг хайрцагных нь хамт гаргаж ирээд намайг саатуулаад жолооч болон бусад зорчигч нарыг машинтай хилээр гаргаж явуулсан ба миний биедээ нууж авч явсан эмэнд үзлэг хийгээд бичиг баримт, эмийг хурааж аваад хил  дотор хонуулсан. Ингээд 20165 оны 11 сарын 27-ны өглөөний 08 цагт ээлж нь солигдоод намайг саатуулсан. Гаалийн байцаагч цагдаад миний авч явсан эм болон намайг хүлээлгэн өгсөн.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/

9.Шүүгдэгч Б.Батбаярын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн...Би өмнөх өгсөн байцаалтандаа болсон зүйлийг тодорхой ярьж хэлсэн байгаа ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/

10.Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/

11.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-13 дугаар хуудас/

12.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт,  /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/

13.Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хэвсэргэх тогтоол  /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

14.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад

                         үндэслэн Шүүх дараахи дүгнэлт хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бямбасүрэнгийн Батбаярыг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн үед Оросын Холбооны улсаас    Монгол улсын хилээр  эмийн зүйл биедээ нууж нэвтрүүлэхийг завдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээд эм импортлох гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв.

          Үүнд; Хохирогч Т.Мөнхзаяагийн /хх 22/ гэрч Л.Мөнхзулын /хх 23-24/,  Ж.Батцэнгэлийн /хх 25-26/, Д.Энхтуяагийн /хх 27/, мэдүүлгүүд, Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 4 дүгээр тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-13 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16 дугаар тал/, шинжээчийн дүгнэлт  /хх 32-35 тал/ зэрэг болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцсэн дээрхи нотлох баримтуудыг шүүх хуулийн шаардлага хангасан, хуульд нийцсэн гэж үзсэн тул нотолгооны эх сурвалжаа болголоо. Өөрөөр хэлбэл эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.3-т заасан шаардлагыг хангасан баримтууд мөн  гэж үзэв.            

            Баримтуудаас харахад: Шүүгдэгч Б.Батбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улан-Үдэ хотын захын ойролцоох эмийн сангаас өөрийн хэрэгцээндээ зориулан “Дюфастон” нэрийн эм 26 хайрцгийг, “Утрожестон” нэрийн эм 7 хайрцгийг тус тус худалдан аваад эмнүүдээ хайрцагнаас нь гаргаж, хайрцгийг нэг тусд нь, эмнүүдийг нэг тусд нь гялгар уутанд хийж, 5 хэсэг болгоод скочоор ороож, өмсөж явсан гадуур куртикнийхаа халаасанд хийж, орой 23 цагийн үед Монгол улсын хилээр нэвтрэхийн өмнө зорчигчийн рентген аппаратанд илэрч, хил гаалийнханд мэдэгдсэнээр “Зохих зөвшөөрөлгүй этгээд эм импортлох гэмт хэрэг үйлдэхийг завдсан”  болох нь тогтоогдсон байна.

           Иймээс шүүгдэгч Б.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д заасан “...зохих зөвшөөрөлгүй этгээд эм импортлох” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт үйлдэлд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан төгссөн завдалтаар гэмт хэрэг үйлдсэн,  60 дугаар зүйлийн 60.3-т заасан “Гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь тухайн зүйл хэсэгт заасан төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний 3-ны 2-оос хэтрэхгүй байх”-аар тогтоосон нөхцлийг журамлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч Б.Батбаярын гэм буруутай үйлдэлд шүүхээс ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дугаар зүйлийн 54.2-т заасан  нөхцөл байдлуудыг харгалзан үзлээ. 

           Шүүгдэгч Б.Батбаяр бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн ба хамгаалсан хөрөнгө үгүй, хил нэвтрэх эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болно. 

         Шинжээч Б.Дамдинсүрэн уг эмнүүдийн үнийг Гаалийн тарифийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн заалтыг үндэслэн, интернет үнэлгээг ашиглан тогтоосон ба шүүгдэгч Б.Батбаярын хууль бусаар импортлосон Дюфастон 10 мг нэртэй 1 хайрцаг эмийн үнэ 554.10 рубль буюу 26 хайрцаг эмийн үнэ нь нийт 14.406.60 рубль, Утрожестон 100 мг нэртэй 1 хайрцаг эмийн үнэ нь 358.00 рубль буюу 7 хайрцаг эмийн үнэ 2506 рубль, нийт 16.912.60 рублийн үнэ бүхий эмийн зүйлийг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол төгрөгийн ханшаар бодоход 470.763.15 төгрөг болсон, эдгээр эмийн зүйлсийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоох нь зүйтэй.

           “Дюфастон” эмийн зүйл нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй, “Утрожестон” эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй ба уг эмийг зохих журмын дагуу оруулж ирээгүй, түүнчлэн уг эмийн зүйлийн найрлага бүтэцэд шинжилгээ хийж эмчилгээ үйлчилгээний шаардлага хангах талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байх тул улсын орлогод оруулах боломжгүй.

           Шүүгдэгч Батбаяр нь нийтийн зорчигч тээврийн унаагаар зорчсон байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283,  284,  286. 290 дүгээр зүйлийн  290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 д зааснаар Хиад овогт Бямбасүрэнгийн Батбаярыг мөн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 д  заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээд эм импортлох гэмт хэрэг үйлдэхийг завдсан” үйлдэлд гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д зааснаар Хиад овгийн Бямбасүрэнгийн Батбаярыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар  Б.Батбаярт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан Дюфастон 10 мг нэртэй 26 хайрцаг, Утрожастон 100 мг нэртэй 7 хайрцаг, нийт 33 хайрцаг, Монгол төгрөгөөр  470.763.15 төгрөгийн үнэтэй эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгалд оруулсугай.

5.Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Батбаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн ба хамгаалсан хөрөнгө үгүй, хил нэвтрэх эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус  дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Хиад овогт Бямбасүрэнгийн Батбаярт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар нь хянан харгалзсугай .

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар  Б.Батбаяр оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны зөрчил, сахилгын шийтгэл   хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүгчийн захирамжаар хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурьдсугай.

10.Шүүгдэгч Б.Батбаярт урд авсан гадагш явж болохгүй баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 т зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

       

                                       ДАРГАЛАГЧ                       Б.НАЦАГДОРЖ