| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0459/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/471 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/471
2024 6 10 2024/ШЦТ/471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн
улсын яллагч Н.Энхтөр
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай, 4 хавтас хэргийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ***дүгээр сарын ***-нд *** аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** аймгийн *** сум, **** баг, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягтай боловч ам бүл ганцаараа нийслэлийн *** дүүргийн** дүгээр хороо, *** дугаар гудамж, ** тоотод оршин сууж байгаа гэх,
ял шийтгэл:
1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2. *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн,
**** дугаарын регистртэй, **** овогт ****ын ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь
нэг: 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” худалдааны төвийн цахилгаан барааны тасгаас “Делл” брэндийн, 14 инчийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ***д 2.499.900 төгрөгийн хохирол учруулсан,
гурав: 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” их дэлгүүрээс “Asus vivo” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ****ад 3.599.990 төгрөгийн хохирол учруулсан,
дөрөв: 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *** аймгийн *** сумын ***багт үйл ажиллагаа явуулах “****” худалдааны төвийн 5 дугаартай лангуунаас “Samsung A21S” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******ид 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
тав: 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй паб дотроос насанд хүрээгүй хохирогч ***ы эзэмшлийн “Редми К-40” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
зургаа: 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гар утас” худалдааны төвөөс хохирогч ******ийн эзэмшлийн “Самсунг Галакси Эс-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
долоо: 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сансар” худалдааны төвийн 2 давхарт байрлах гар утасны лангуунаас хохирогч *****ын эзэмшлийн “Самсунг Эс-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
найм: 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” худалдааны төвийн 61 дугаартай лангуунаас хохирогч ******ы эзэмшлийн “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 825.000 төгрөгийн хохирол учруулсан,
ес: 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах “***” түргэн хоолны газраас хохирогч *****ийн “I Рhone 12 mini” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийг хохирол учруулсан,
арав: 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хороололд үйл ажиллагаа явуулах “21 гар утас худалдааны төв” дотроос хохирогч *********гийн эзэмшлийн “Самсунг Нөүт 9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
арван нэг: 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ******** дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” кинотеатрын урд талд байрлах “Гар утас” худалдааны төвийн 5 тоот лангуунаас хохирогч **********н эзэмшлийн “Самсунг А71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан “Хулгайлах” гэмт хэрэгт,
мөн шүүгдэгч *** нь
нэг: 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” худалдааны төвийн В1 давхарт “... зарж байгаа гар утаснаас үзье, 500.000 төгрөг дотор гар утас сонирхож байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч ***гийн эзэмшлийн “Самсунг А71 5 жи” загварын гар утсыг авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
хоёр: 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” зочид буудлын 2 давхарт үйл ажиллагаа явуулах гар утасны лангуунаас “... 500.000 төгрөгт гар утас үзье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч ********гийн эзэмшлийн “Самсунг Эс-10 5G” загварын гар утсыг авч 410.000 төгрөгийн хохирол учруулсан “Залилах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би хулгайлах болон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүгдийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ харин эдгээр гэмт хэргүүдийг үйлдэхэд *** гэх эмэгтэй надтай хамтран оролцож байсан. Би камерын бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлуулмаар байна. Камерын хоёр бичлэгт нь *** бичигдсэн байгаа боловч намайг бусад хэргийг үйлдэж байхад *** гадаа хүлээгээд байж байдаг байсан. Тухайн үед би мөрдөн байцаагчид хэлэхэд мөрдөн байцаагч “... чи ганцаараа бол ял чинь хөнгөрнө, бас ингэж ингэж хэл” гээд надад үг зааж өгч, эрүүгийн төлөөлөгч нь намайг цахилгаан бороохойгоор бороохойдож зодсон.
Намайг зодсон эрүүгийн төлөөлөгчийн нэрийг нь мэдэхгүй, одоо зүсийг нь харвал танина. Харин ******* мөрдөн байцаагч “... чи ганцаараа хэргээ хүлээ, ... ингэж хэл, ... хамтарч оролцсон хүнийг чинь татахгүй, ... камерын бичлэгийг нааш цааш нь болгочихъё, прокурор мэдэхгүй бол тэр биз, тэгвэл ял чинь хөнгөрнө” гэж надад хэлсэн гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
“Хулгайлах” гэмт хэргийн талаар
нэг: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ “... 2023 оны 9 дүгээр сарын 16-ны орой 19:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай “***” худалдааны төвийн цахилгаан бараа зардаг хэсгээс “Dell” брэндийн 14 инчийн, саарал өнгөтэй нөүтбүүк хулгайд алдсан. Тухайн нөүтбүүк нь манай дэлгүүрт 3.099.900 төгрөгөөр худалдаалагдаж байсан шинэ нөүтбүүк байсан” /1-р хх-н 141-142/ гэж,
гэрч *****гийн *** “... би 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Багануурт дүүрэгт хадам ах Эрхэмбаярын гэрт байсан. Тухайн үед би *** аймгаас нөхөр ***тэй хамт Улаанбаатар хотод орж ирсэн. Эрхэмбаяр ах нөхөр бид хоёрыг гэртээ урьсан юм. Гэтэл *** цэргийнхээ он жавтай уулзана гээд хотод үлдсэн. *** 2 хоногийн дараа миний араас Багануур дүүрэгт ирсэн. Бид хоёр 7 хоногийн дараа Улаанбаатар хотод ирсэн. *** цахилгаан барааны дэлгүүрээс зөөврийн компьютер хулгайлсан талаар надад юу ч хэлээгүй. Миний араас Багануур дүүрэгт ирэхдээ 200.000 төгрөгтэй ирсэн. Ямар учиртай мөнгөтэй болсон талаар надад хэлээгүй. Уг 200.000 төгрөгөөр Багануур дүүргээс Улаанбаатар хот руу ирэх замын зардал болон ойр зуурын хэрэглээнд зарцуулсан. Нөхөр хотод 2 хонохдоо найзуудтайгаа хамт явж байгаад ирлээ гэж хэлсэн. *** Улаанбаатар хотод эмэгтэй найз нөхөдтэйгээ уулзсан талаар сайн мэдэхгүй байна” /1-р хх-н 145-146/ гэж,
гэрч ******* “... 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр манай “Crown” ломбарданд үл таних залуу Dell брендийн 14 инчийн зөөврийн нөүтбүүк барьж орж ирсэн. Тухайн залуу ганцаараа орж ирсэн бөгөөд уг залуугаас би энэ хэний нөүтбүүк вэ гэж асуухад манай найз охиных гэж хэлсэн. Нөүтбүүкний цэнэглэгч, залгуур нь хаана байна гэж асуухад надад байхгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн нөүтбүүкийг 1.400.000 төгрөгөөр үнэлж барьцаанд авсан. Ингэхдээ уг залуугийн бичиг баримтыг шалгаж авсан. 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр уг барьцаанд тавьсан нөүтбүүкний хугацаа дууссан. *** гэх хүн рүү 2 удаа залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд 2 удаа мессеж бичээд хугацаа сунгаагүй тул барьцаат гэрээний дагуу нөүтбүүкийг борлуулсан. Би бэлнээр 1.400.000 төгрөг өгсөн” /1-р хх-н 148-149/ гэж,
хоёр: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** “... 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 11:00 цагийн орчим гаднаас үйлчлүүлэгч ихтэй байсан болохоор бараа бүтээгдэхүүнээ тайлбарлаад явж байсан чинь нэг ширээн дээр байсан “Dell брэндийн inspiron 7430” загварын нөүтбүүк алга болсон байхаар нь худалдааны зөвлөх Ганжаргалаас асуухад мэдэхгүй, хараагүй гэж хэлэхээр нь хяналтын камер шүүж үзэхэд хар өнгийн куртик, цайвар өнгийн жинсэн өмд, улаан өнгийн пүүз өмссөн 170-175 см орчим өндөртэй, 20-25 орчим насны эрэгтэй хүн аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. 4.699.000 төгрөгийн үнэтэй “Dell” брэндийн inspiron 7430 загварын, саарал өнгийн нөүтбүүк байсан” /1-р хх-н 17-18/ гэж,
иргэний нэхэмжлэгч *** “... би 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 20 дугаар байрны 60 тоотод байрлах “***” ломбард буюу ажлын байран дээрээ байж байтал 12:20 цагийн орчим 20 гаруй насны эрэгтэй хүн манай ломбардад орж ирээд сараал өнгийн, “Dell” загварын і5-13 үеийн зөөврийн компьютерыг барьцаанд тавих гэсэн юм гэж надад хэлсэн. Би уг зөөврийн компьютерыг нь үзэж шалгаж байгаад цэнэглэгч цүнх нь байгаа юм уу гэж асуусан. Тэгтэл *** гэх залуу цэнэглэгчээ гэртээ орхичихсон байна, орой аваад ирье гэж надад хэлсэн. Тухайн залуу нь уг зөөврийн компьютерыг үнэлгээг нь тулгаж барьцаанд тавья гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1.500.000 төгрөгөөр уг зөөврийн компьютерыг нь барьцаанд авч, мөнгийг нь ********* банкны *********** тоот данс руу шилжүүлсэн” /1-р хх-н 21-22/ гэж,
гэрч ********гийн *** “... 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр санагдаж байна, би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Таван Шард дүү *******ийн гэрт байж байтал *** над руу утсаар залгаад нэг нотебүүк ломбардад тавимаар байна. Найзынхаа нотебүүкийг гуйгаад хэд хоног ломбардад тавихаар боллоо, чи хороололд ломбард дээр хүрээд ир, чиний банкны карт хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би *** хандаж чи өөрийнхөө банкны данс руугаа мөнгөө хийлгэчхээч гэж хэлсэн чинь өөрийнх нь банкны карт нь болохгүй байна. Нөгөөтээгүүр интернэт банканд бүртгэлтэй дугаар нь байхгүй тул болохгүй байна гэж хэлэхээр нь би Таван Шараас хорооллын Өргөөгийн ард талд байрлах нэг ломбардад яваад очсон. Намайг очиход *** нотебүүкээ ломбардад үзүүлээд зогсож байсан. Дараагаар нотебүүкээ ломбардад 1.500.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг нь миний ****** банкны ******* тоот данс руу шилжүүлж авсан. Тэгээд бид хоёр ломбардаас хамт гараад “****”-ийн **** банкны АТМ-ээс *** бэлэн мөнгөөр гаргуулж авсан. Надад хэлэхдээ зээлэндээ хийнэ гэж хэлсэн. *** АТМ-ээс бэлэн мөнгө авчхаад Дарь Эх рүү явна гэж хэлээд яваад өгсөн. Би буцаад Таван Шар руу дүү рүүгээ явсан” /1-р хх-н 30-31/ гэж,
гурав: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** “... би 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 15:30 цагт ажлаа хүлээлгэж өгөөд буусан. Тэр өдрийн орой нь тухайн нөүтбүүк алдагдсан байсан. ****** нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *** их дэлгүүр буюу манай байгууллагаас ажлаасаа гараад хөдөө явсан учир намайг хохирогчоор байгууллагаа төлөөлж цаашдаа яв гэж хэлсэн” /1-р хх-н 211-212/ гэж,
гэрч ********** “... нөүтбүүк байхгүй байгааг би тухайн үед анзаараад харуул хамгаалалтын ажилтанд мэдэгдэж камер шүүсэн бөгөөд үл таних нэг этгээд авч байгааг харсан. Харуул хамгаалалтын ажилчид гарч хайсан боловч олоогүй бөгөөд би шууд зохион байгуулагчдаа уг нөүтбүүк байхгүй болсон буюу алдагдсан талаар хэлсэн. Би ээлж хүлээн авахдаа бараануудыг бүгдийг нь хамгаалалтын дохио залгаатай байгаа эсэхийг шалгаагүй ээлжээ хүлээлцсэн юм. Тухайн өдрийн буусан харуул хамгаалалтын ажилтан тухайн бараануудын хамгаалалтын дохио ажиллагаатай байгаа эсэхийг хараагүй ээлж хүлээлцсэнээс болж би бас шалгаагүй болохоор тухайн хариуцлагагүй үйлдэл гарсан юм. “ASUS” гэх нэртэй, i3 1115G4 маркийн, RAM8 256GB /үен/ 3.599.990 төгрөгийн үнэтэй, цагаан цэнхэр өнгийн нөүтбүүк байсан” /1-р хх-н 215-216/ гэж,
дөрөв: хохирогч ******* “... би “***” захын 2 давхрын гар утасны зах дотор байрлах 5 номерын лангуугаа ажиллуулж байхад 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 16:00 цагийн үед зүс таних залуу орж ирээд гар утаснууд үзэж байгаад гараад явсан. Тэгтэл “Самсунг А21 Эс” маркийн 1 ширхэг гар утас дутсан. Тэр үед нөгөө хүн нь гараад явсан байсан. Тэгэхэд манай лангууны камер ажиллахгүй байсан. Хажуу талын лангууны камерыг харж байж цагдаад өгье гэж бодож байсан. Миний хулгайд алдсан гар утас хар хөх солонгон өнгөтэй, RF9N701BBXL сериал номертой, 2 сим ордог утас байсан. Би гар утсаа 400.000 төгрөгөөр үнэлж байна. Лангуун дээр зарж байсан, барьж байгаагүй шинэ утас байсан” /2-р хх-н 26/ гэж,
тав: насанд хүрээгүй хохирогч *** “... би 2023 оны 11 дүгээр сарын 25-ны орой “***” пабад өөрийн найз ***той уулзахаар очсон. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд миний гар утасны цэнэг дуусахаар нь хүн үйлчлүүлээгүй байсан 2 тоот өрөөнд өөрийн Redmi K40 маркийн утсаа цэнэглээд сууж байтал манай найз ****** нэг үйлчлүүлэгч тооцоогоо хийхгүй гараад явчихлаа хоёулаа гараад хайя гэхээр нь би зөвшөөрч хамт гарч хайгаад 20 орчим минут хайж байгаад буцаад орж ирэхэд миний гар утас алга болсон байсан. Тэр өрөө нь хяналтын камерын бичлэггүй байсан. Миний гар утас хар саарал өнгөтэй, өнгөгүй гэртэй, эвдрэл гэмтэл, сэв зураас байхгүй, шинээр нь “***” захаас худалдаж аваад 3 хонож байсан. Имей код нь 869127053202967” /4-р хх-н 2/ гэж,
иргэний нэхэмжлэгч *** “... би 2023 оны 12 дугаар сарын 04-нд гар утсыг *** гэх залуугаас 300.000 төгрөгөөр бодож авсан юм. *** надад утсыг 300.000 төгрөгөөр зарахдаа та хэд хоног байлгаж байгаарай, би эргэж ирнэ гэж хэлээд явсан боловч одоог хүртэл ирээгүй. Тухайн гар утас хулгайн гар утас байж болзошгүй тул цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Би тухайн гар утсыг 300.000 төгрөгөөр бодож авсан тул өөрт учирсан 300.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтээ гаргасан юм.” /4-р хх-н 5/ гэж,
зургаа: хохирогч *** “... би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Гар утас” худалдааны төвд байж байтал саарал өнгийн ноосон малгайтай үл таних залуу орж ирсэн. Орж ирээд 650.000 төгрөгөөс 700.000 төгрөгийн хооронд ямар гар утас байна гэж асуухаар нь би “Самсунг галакси нөт 20”, “Самсунг галакси эс 21” загварын гар утас 2 ширхэг, “Самсунг А52” зэрэг гар утас гаргаж ирж үзүүлсэн. Тэр залуу гар утас үзэж дуусаад явах үед нь би гаргаж ирж үзүүлсэн гар утаснуудаас “Самсунг галакси эс 21” загварын гар утсаа далд хийхээ мартсан байсан. Сүүлд нь тооллого хийхэд нэг гар утас дутаад байсан. Хяналтын камерын өрөөнд орж камер шүүхэд миний лангуунаас гар утас үзэж байсан залуу тухайн гар утсыг аваад явсан дүрс бичлэг бичигдсэн байсан. Миний алдсан гар утас “Самсунг галакси эс 21” загварын гар утас байсан. Гаднах төрхөөр нь хараад танина” /2-р хх-н 144-146/ гэж,
долоо: хохирогч *** “... би эхнэрийнхээ хамт ажиллуулдаг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “***” худалдааны төвийн 2 давхарт байрлах гар утас худалдааны төв рүү 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 12:00 цагийн орчимд очиход манай эхнэр *** “... өчигдөр /12 дугаар сарын 27-ны өдөр/ нэг хүн гар утас үзэж байгаад аваад хулгайлангаа алдсан” гэж хэлэхээр нь би ямар хүн юм бол гэж хяналтын камер шүүгээд үзтэл утас авахаар оролдохоос өмнө нь үл таних саарал өнгийн малгай, хар өнгийн зах нь үстэй куртик, хар өмдтэй, хар саарал өнгийн цамцтай, 20-25 орчим насны, 170 орчим см өндөртэй эрэгтэй хүн манай эхнэр ***гээс юм асууж байгаад анхаарал сарнисан үед лангууг онгойлгоод “Самсунг Эс-20” загварын гар утас авч байгаа нь бичигдсэн байсан. Тэгээд би цагдаагийн 102-т дуудлага өгсөн” /2-р хх-н 92-93/ гэж,
найм: хохирогч *** “... би 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “***” худалдааны төвийн Б1 давхрын 61 дүгээр лангуун дээр байсан. Манай эгчийн лангуу хажуу талд байдаг ба би утасны наалт наахаар өөрийн лангуугаа 1 минут орчим орхиод хажуу лангуун дээр ирсэн хойно манай лангуун дээр зарагдаж байсан “Айфоне 11” загварын хар өнгийн гар утсыг үл таних 20 гаруй насны залуу лангууны араас хулгайлаад явсан байсан. Би сүүлд камер шүүж байгаад олсон. Тухайн хяналтын камерын бичлэгийг 64 дүгээр лангууны Болороо гэх эмэгтэйд үзүүлтэл өмнө манай лангуунаас хулгай хийж байсан *** гэх хүн байна гэж хэлсэн” /3-р хх-н 124-125/ гэж,
ес: хохирогч *** “... 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 20:00 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, *** төвийн 1 давхрын “***” нэртэй түргэн хоолны газрын текэн дээрээ ажиллаж байхдаа хоолны газрынхаа ширээн дээр өөрийн гар утсаа тавьчхаад гал тогооныхоо өрөө рүү орчхоод буцаад гараад ирэхэд гар утас маань алга болчихсон байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд манай хоолны газраар үйлчлүүлэхээр орж ирсэн эрэгтэй хүн миний гар утсыг хулгайлж аваад гараад зугтааж байсан бичлэг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан” /3-р хх-н 12-13/ гэж,
арав: хохирогч *** “... 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** хорооллын *** дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “21 гар утас худалдааны төв”-д байрлах манай лангуун дээр 17:10 цагт 30-35 насны эрэгтэй хүн ирээд гар утас үзэж байгаад гар утас аваад явсан байсан. Би явсны дараа гар утаснуудаа янзалж байгаад 1 гар утас байхгүй байгааг мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би алдсан гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлнэ” /4-р хх-н 58/ гэж,
арван нэг: хохирогч *** “... 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн орой ажлаасаа тарах гарах гээд эд зүйлээ хураах гэж байхад үл таних эрэгтэй хүн ирээд гар утас сонирхоно гэж байсан. Би тухайн хүний сонирхсон гар утаснуудыг бүгдийг гаргаж ирээд үзүүлэхэд тэр хүн үзчихээд гэнэт гэдэс өвдчихлөө гэж хэлээд яваад өгсөн. 2 хоногийн дараа би өөрийн гар утаснуудаа шалгаж бүртгэхэд нэг гар утас байхгүй байхаар нь камерын бичлэгээ шалгахад 2 хоногийн өмнө үзэж сонирхоод байсан залуу тухайн гар утсыг үзэж байгаад халаасандаа хийсэн байсан. Хар өнгөтэй, үстэй малгайтай куртик өмссөн, хар өнгийн ноосон малгайтай, шар царайтай туранхай биетэй ба дундаж нуруутай 25 орчим насны эрэгтэй хүн байсан. Би алдсан гар утсаа 450.000 төгрөгөөр үнэлж байна” /2-р хх-н 213-214/ гэж,
“Залилах” гэмт хэргийн талаар
нэг: хохирогч *** “... 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” худалдааны төвийн В1 давхрын 64 тоот лангуун дээрээ ажлаа хийж байх үед 17:00 цагийн орчим эхнэр, нөхөр, бас нэг залуу миний лангууны урд талд ирсэн. Эхнэр, нөхөр хоёрын хажуу талаас 25-30 орчим насны эрэгтэй надаас “зарж байгаа утаснаас үзье, 500.000 төгрөг дотор сонирхож байна” гэж хэлсэн. Би зарж байгаа утаснуудаа үзүүлсэн. Тэгээд уг залууд би “Самсунг А-71 5жи” загварын гар утас өгсөн. Энэ хооронд эхнэр, нөхөр хоёрт өөр утас үзүүлж байх хооронд нөгөө залуу гараад явчихсан. Тэгээд эхнэр, нөхөр надаас “Самсунг А-31” загварын гар утас худалдаж авсан. Дараагаар нь нөгөө залууд гар утас өгснөө санаад утаснуудаа бүртгэхэд би “Самсунг А-71 5жи” загварын гар утас байхгүй байсан. Тухайн өдрөө би уг үл таних залууг олохоосоо өнгөрсөн гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй. Тэгтэл өнөөдөр 18:00 цагийн үед нөгөө үл таних залуу В1 давхарт явж байхаар нь барьж аваад цагдаагийн байгууллагад хандсан” /3-р хх-н 71-72/ гэж,
хоёр: хохирогч *** “... би 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын 2 давхрын 2 дугаар лангуун дээр гар утас худалдааны төвд ажлаа хийгээд байж байхад 11:00 цагийн үед нэг залуу орж ирээд 500.000 төгрөгт утас үзье гэхээр нь 2 ширхэг гар утас аваад үзүүлсэн. Нөгөө хоёр гар утсаа үзэж байгаад нэг утсыг нь аваад гараад гүйсэн. Би араас нь гараад харагдахгүй байхаар нь буцаж орж ирээд цагдаа дуудсан. Миний алдсан гар утас Самсунг С-15Ж маркийн, шаргал өнгөтэй гар утас байсан” /3-р хх-192-193, 195/ гэж тус тус мэдүүлжээ.
Түүнчлэн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 4-10/, “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 23/189 дугаартай алдагдсан компьютерыг 4.699.900 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-н 33-37/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 40-43/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн БЗ1-23-1678 дугаартай “Dell” брэндийн 14 инчийн зөөврийн компьютер 2.499.900 төгрөг болохыг тодорхойлсон үнэлгээний тайлан /1-р хх-н 155-158/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 162-164/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 225-229/, камерын бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 230-232/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-023/8340 дугаартай алдагдсан зөөврийн компьютерыг 3.599.990 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-н 235-237/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ХВЦ-23-020 дугаартай “... Samsung A21s маркийн гар утас 400.000 төгрөг болохыг тодорхойлсон үнэлгээний тайлан /2-р хх-н 33-36/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-023/8989 дугаартай “... Samsung S20 загварын гар утас 500.000 төгрөг болохыг тодорхойлсон үнэлгээний тайлан /2-р хх-н 100-102/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 106-108/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 109-116/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 149 дугаартай “... Samsung galaxy S21 загварын гар утас 700.000 төгрөг болохыг тодорхойлсон үнэлгээний тайлан /2-р хх-н 153-158/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 161-166/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 167-174/, “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 360.000 төгрөгөөр үнэлэгдэв гэсэн дүгнэлт /2-р хх-н 216-219/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-н 221-229/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /2-р хх-н 230-234/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Ц-51 дугаартай “... I phone 12 mini гар утсыг 900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /3-р хх-н 14-15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-н 22-24/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн БГ2-24-147 дугаартай “Самсунг А-71 5жи” загварын гар утсыг 330.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /3-р хх-н 75-78/, хохирогч ***гаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-н 85-87/, “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн шинжээчийн “... зах зээлийн үнэлгээ нийт 825.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн үнэлгээний тайлан /3-р хх-н 133-136/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /3-р хх-н 138-142/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд /3-р хх-н 143-151/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаартай “... Samsung S10 5g загварын гар утас нь 410.000 төгрөг болохыг тодорхойлсон үнэлгээний тайлан /3-р хх-н 215-217/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3-р хх-н 219-221/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ХВЦ-24-35 дугаартай “... Redmi K40 маркийн гар утас нь 817.000 төгрөг болохыг тодорхойлсон үнэлгээний тайлан /4-р хх-н 11-14/, гар утсыг 2024 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр насанд хүрээгүй хохирогч ***ы төрсөн эх ***т хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /4-р хх-н 18/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 24/001 дугаартай “... Самсунг нөүт 9 загварын гар утас нь 350.000 болохыг тодорхойлсон” үнэлгээний тайлан /4-р хх-н 62-63/, Дүрс бичлэг бүхий файлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-н 67-68/, гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /4-р хх-н 69-76/ гэсэн бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч ***ий буруутгагдаж буй “хулгайлах”, “залилах” гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арвандолдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах, өмчийг аливаа гэмт халдлагаас хуулийн хүрээнд хамгаалахыг Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд зүйлсийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн хууль бус үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлдог.
Харин “Залилах” гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдах гол онцлог нь бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг гэмт этгээд хуурч авдаг бөгөөд тухайн эд хөрөнгө, эд зүйлсээ хохирогч өөрөө өгөхөд хүргэдэг. Түүнчлэн эд зүйлс, өмч хөрөнгийг гэмт этгээд өөрийн мэдэлдээ оруулснаар буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах сэдэлт, зорилготой байдгаас гадна өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж үйлддэг тул гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч *** овогт ***ын *** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ***ий холбогдсон “хулгайлах”, “залилах” гэмт хэргүүдийн аль аль нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлав.
Шүүхээс шүүгдэгч ***д хорих ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ хохирогч нарт учирсан хохирол төлбөр төлөгдсөн эсэх, бусдад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн эсэх, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзав.
Тухайлбал, шүүгдэгч *** урьд өмнө шүүхээс 2 удаа ял шийтгүүлж байжээ.
Үүнд: 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.
Харин ***д холбогдох эрүүгийн хэргийн 2 дахь шийдвэрийг *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож гаргасан байх ба 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт түүнийг хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***д хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнссэн *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 10 сарын хугацаагаар тэнссэн уг хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэв.
Тодруулбал; шүүгдэгч *** нь *** аймагт “хулгайлах” гэмт хэрэг үйлдэж, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцогдон хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнссэн эрүүгийн хариуцлага хүлээсний дараа Улаанбаатар хотод ирж 8 хоногийн дараагаас буюу 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн
тухайн өдөртөө Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд байрлах “***” худалдааны төвийн цахилгаан барааны тасгаас 2.499.900 төгрөгийн үнэ бүхий “Dell” брэндийн, 14 инчийн зөөврийн компьютерыг,
4 өдрийн дараа буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвийн 3 дугаар давхрын компьютерын тасгаас 4.699.900 төгрөгийн үнэ бүхий “Dell inspiron 7430” загварын зөөврийн компьютерыг,
тухайн өдрөөс 6 өдрийн дараа буюу 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “***” их дэлгүүрээс 3.599.990 төгрөгийн үнэ бүхий “Asus vivo” загварын зөөврийн компьютерыг тус тус хулгайлсан байна.
Шүүгдэгч *** Улаанбаатар хотод ирээд дээрх 3 удаагийн үйлдлээр “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэний дараа өөрийн төрсөн нутаг болох *** аймаг руугаа буцаж яваад
2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *** аймгийн *** сумын ***багт үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвийн 5 дугаартай лангуунаас хохирогч ***худалдаж байсан “Samsung A21S” загварын гар утсыг,
маргааш өдөр нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй паб дотроос насанд хүрээгүй хохирогч ***ы эзэмшлийн “Редми К-40” загварын гар утсыг тус тус хулгайлсан байна.
Улмаар *** аймгаас явж Улаанбаатар хот руу дахин ирээд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хоёр удаагийн үйлдлээр, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр, 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр, 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрүүдэд “хулгайлах”, “залилах” гэмт хэргүүдийг нэмж үйлджээ.
Шүүгдэгч ***ий цагдан хоригдсон 131 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Улсын яллагч Н.Энхтөр шүүгдэгч ***ий үйлдсэн “хулгайлах” гэмт хэрэгт нь 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, “залилах” гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах тухай санал гаргасныг шүүх хорих ялын хугацааг багасгаж шийдвэрлэлээ.
Учир нь; шүүгдэгч *** 11 удаагийн “хулгайлах” гэмт хэрэг үйлдэж, уг хулгайлах гэмт хэргүүдээс өндөр үнийн дүн бүхий Баянгол дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвөөс алдагдсан 4.699.900 төгрөгийн үнэтэй, “Dell inspiron 7430” загварын зөөврийн компьютер хохирогч байгууллагад буцаан олгогдсон, Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “***” их дэлгүүрээс алдагдсан 3.599.990 төгрөгийн үнэтэй, “Asus vivo” загварын зөөврийн компьютер хохирогч байгууллагад буцаан олгогдсон, хохирогч ***400.000 төгрөгийн үнэлгээтэй гар утас, насанд хүрээгүй хохирогч ***ы 900.000 төгрөгийн үнэлгээтэй гар утас тус тус буцаан олгогдсон,
“залилах” гэмт хэргийн хувьд 2 удаагийн үйлдэлтэй бөгөөд нэг үйлдэл болох хохирогч ***гийн 330.000 төгрөгийн үнэлгээтэй гар утас буцаан олгогдсон,
шүүгдэгч *** гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзээд хорих ялын нийт хугацааг 3 жил 4 сарын хугацаагаар тогтоосон болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг “... нотолбол зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, ... А.*** гэгчийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсоноор эрүүгийн хэрэгт татах, ... үндэслэлээр ...” хэргийг прокурорт буцаах тухай хүсэлт,
шүүгдэгч *** “ ... хулгай хийхэд *** хамт байлцсан, ... хулгайн мөнгөнөөс *** үрэлцсэн, ... камерын хоёр бичлэгт нь *** бичигдсэн байгаа боловч намайг бусад хэргийг үйлдэж байхад *** гадаа хүлээгээд байж байдаг байсан. ... тухайн үед би мөрдөн байцаагчид хэлэхэд мөрдөн байцаагч “... чи ганцаараа бол ял чинь хөнгөрнө гэж, бас ингэж ингэж хэл гээд надад үг зааж өгч, эрүүгийн төлөөлөгч намайг цахилгаан бороохойгоор бороохойдож зодсон, ... намайг зодсон эрүүгийн төлөөлөгчийн нэрийг нь мэдэхгүй, одоо зүсийг нь харвал танина. Харин Пүрэвсүрэн мөрдөн байцаагч “... чи ганцаараа хэргээ хүлээ, ... “ингэж хэл” гэсэн, ... хамтарч оролцсон хүнийг чинь татахгүй, ... камерын бичлэгийг нааш цааш нь болгочихъё, прокурор мэдэхгүй бол тэр биз, тэгвэл чиний ял хөнгөрнө гэж хэлсэн” гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаанд өгч хэргийг прокурорт буцаах тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээж авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч ***ий шүүх хуралдаанд мэдүүлж байгаа мэдүүлэг, түүний мэдүүлэгтээ дурдаж буй хэргийн үйл баримтыг нягтлах, шүүхэд гаргаж буй хүсэлтийг нь хангаж шийдвэрлэх эсэх үүднээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх шинжлэн судалбал:
шүүгдэгч *** хэдийгээр гэрлэлтийн баталгаагүй ч иргэн ***гийн *** гэгч эмэгтэйтэй хамтын амьдралтай буюу тэдгээр нь нэг гэр бүлийн гишүүд эхнэр, нөхөр мөн болох нь А.***гийн мэдүүлсэн
“... би *** эхнэр нь. Бид хоёр дундаасаа 1 хүүтэй. 2023 оны 9 дүгээр сарын эхээр *** аймгаас Улаанбаатар хотод *** бид хоёр ирсэн. Ирэх болсон шалтгаан гэвэл би Этүгэн дээд сургуулиас өөрийнхөө бичиг баримтыг хөөцөлдөх гэж ирсэн. *** хотод ирээд уул руу самарт явна гэж байснаа хотод ирчхээд самарт явахаа болилоо гэж надад хэлсэн. Бид хоёр 2020 онд танилцсан. Бие биетэйгээ уулзаж байгаад 2022 онд гэр бүл болж нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. Уг нь *** янз бүрийн ааш авир байхгүй. Согтууруулах ундааны зүйл хааяа л хэрэглэдэг. Гэр бүлдээ халамжтай. *** эхээс гурвуулаа, айлын бага хүүхэд. Багадаа *** аймагт төрж өссөн хүн. Ямар шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдсэн талаар нь сайн мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар бол намайг Улаанбаатар хотод сургуулийн бичиг баримт хөөцөлдөх гээд ирэх үед л гадуур гэмт хэрэг хийчихлээ. *** ажилд явахаа больчихлоо гээд автомашиныхаа зээл 6 сая төгрөгийг төлөх гэж гэмт хэрэг үйлдсэн байх” /1-р хх-н 31/ гэсэн мэдүүлэгт тусгагджээ.
Түүнчлэн шүүгдэгч *** шүүх хуралдааны явцад асуултад хариулахдаа “... А.*** нь надад хамааралгүй, бид хоёр эхнэр нөхөр биш. *** нэг хүүхэдтэй юм гэнэ лээ. Хүүхэд нь миний хүүхэд биш, өөр хүний хүүхэд” гэж хариулсан боловч тэрээр:
“... би гэр бүлийн хамт *** аймгаас 2023.09 сард шилжиж ирээд эхнэр А.***, хүү Т.Тэмүүлэн нарын хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 16-47 тоот нийтийн байрны 03 тоотод өрөө хөлслөн амьдарч байгаа. Улаанбаатар хотод ямар нэгэн таньдаг ах, дүү хамаатан садан байхгүй. Багануур дүүрэгт миний авга ах Түмэн-Өлзийн Эрхэмбаяр гэдэг хүн байдаг” /3-р хх-н 198-199/ гэж мэдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад *** яллагдагчаар мэдүүлэг өгөх бүртээ А.***тэй хамтарч хулгай хийсэн талаараа огт мэдүүлж байгаагүй байх бөгөөд харин ч мөрдөгч тухай бүрд нь А.*** гэгчээс гэрчийн мэдүүлэг авахад тэрээр “камерын бичлэгт бичигдсэн гэх” 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвөөс “Dell” брэндийн 14 инчийн, саарал өнгөтэй нөүтбүүк хулгайд алдсан талаар:
“... би 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Багануурт дүүрэгт хадам ах Эрхэмбаярын гэрт байсан. Тухайн үед би *** аймгаас нөхөр ***тэй хамт Улаанбаатар хотод орж ирсэн байсан. Эрхэмбаяр ах нөхөр бид хоёрыг гэртээ урьсан юм. Гэтэл *** цэргийнхээ он жавтай уулзана гээд хотод үлдсэн. *** 2 хоногийн дараа миний араас Багануур дүүрэгт ирсэн. Бид хоёр 7 хоногийн дараа Улаанбаатар хотод ирсэн. *** цахилгаан барааны дэлгүүрээс зөөврийн компьютер хулгайлсан талаараа надад юу ч хэлээгүй. Миний араас Багануур дүүрэгт ирэхдээ 200.000 төгрөгтэй ирсэн. Ямар учиртай мөнгөтэй болсон талаар надад хэлээгүй. Уг 200.000 төгрөгөөр Багануур дүүргээс Улаанбаатар хот руу ирэх замын зардал болон ойр зуурын хэрэглээнд зарцуулсан. Нөхөр хотод 2 хонохдоо найзуудтайгаа хамт явж байгаад ирлээ гэж хэлсэн. *** Улаанбаатар хотод эмэгтэй найз нөхөдтэйгөө уулзсан талаар сайн мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн байна. /1-р хх-н 145-146/
Гэрч А.***гийн дээрх мэдүүлэгт дурдагдаж буй нөхөр ***ийгээ 2 хоногийн дараа Багануур дүүрэгт ирсэн гэсэн байдал нь
гэрч ***“... 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үл таних залуу “Dell” брэндийн, 14 инчийн зөөврийн нөүтбүүк барьж орж ирсэн. Тухайн залуу ганцаараа орж ирсэн бөгөөд уг залуугаас би энэ хэний нөүтбүүк вэ гэж асуухад манай найз охиных гэж хэлсэн. Нөүтбүүкний цэнэглэгч, залгуур нь хаана байна гэж асуухад надад байхгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн нөүтбүүкийг 1.400.000 төгрөгөөр үнэлж барьцаанд авсан. Ингэхдээ уг залуугийн бичиг баримтыг шалгаж авсан. 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр уг барьцаанд тавьсан нөүтбүүкний хугацаа дууссан. *** гэх хүн рүү 2 удаа залгасан боловч утсаа аваагүй ...” /1-р хх-н 148-149/ гэсэн мэдүүлэгтэй тохирч байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *** нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн “***” худалдааны төвөөс хулгай хийж авсан “Dell” брэндийн 14 инчийн зөөврийн нөүтбүүкээ 2 өдрийн дараа буюу 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ***ломбардад барьцаанд тавихдаа ганцаараа очиж “***” гэсэн иргэний бичиг баримт үзүүлж барьцаалсан болох нь “Crown” ломбардын барьцаат зээлийн гэрээгээр нотлогдож байна. /1-р хх-н 184/
Харин А.***гийн “камерын бичлэгт бичигдээгүй гэх” 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвөөс “Dell inspiron 7430” загварын зөөврийн компьютер алдагдсан талаар А.*** гэрчээр мэдүүлэхдээ:
“... 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр санагдаж байна, би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Таван Шард дүү Төгөлдөрийн гэрт байж байтал *** над руу утсаар залгаад нэг нотебүүк ломбардад тавимаар байна. Найзынхаа нотебүүкийг гуйгаад хэд хоног ломбардад тавихаар боллоо, чи хороололд ломбард дээр хүрээд ир, чиний банкны карт хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би *** хандаж чи өөрийнхөө банкны данс руугаа мөнгөө хийлгэчхээч гэж хэлсэн чинь өөрийнх нь банкны карт нь болохгүй байна. Нөгөөтээгүүр интернэт банканд бүртгэлтэй дугаар нь байхгүй тул болохгүй байна гэж хэлэхээр нь би Таван Шараас хорооллын Өргөөгийн ард талд байрлах нэг ломбардад явж очсон. Намайг очиход *** нотебүүкээ ломбардад үзүүлээд зогсож байсан. Нөүтбүүкээ ломбардад 1.500.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг нь миний ХААН банкны 5035556868 тоот данс руу шилжүүлж авсан. Тэгээд бид хоёр ломбардаас хамт гараад “Бичил”-ийн ХААН банкны АТМ-ээс *** бэлэн мөнгөөр гаргуулж авсан. Надад хэлэхдээ зээлэндээ хийнэ гэж хэлсэн. *** АТМ-ээс бэлэн мөнгө авчхаад Дарь Эх рүү явна гэж хэлээд яваад өгсөн. Би буцаад Таван Шар руу дүү рүүгээ явсан” /1-р хх-н 30-31/ гэж мэдүүлсэн байдаг бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд өөрийгөө хаана хаана байсан талаар, ХААН банк дахь өөрийн эзэмшлийн дансаар мөнгө шилжүүлэх болсон шалтгаан зэргийг нэг бүрчлэн тайлбарлаж мэдүүлснийг үгүйсгэх үндэслэлгүй болно.
Гэрч А.***гийн “камерын бичлэгт бичигдсэн гэх” 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “***” их дэлгүүрээс “Asus vivo” загварын зөөврийн компьютер хулгайд алдсан үйлдэлтэй холбоотой “*** мөн” гэсэн таньж олуулах ажиллагаа хийгдээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Гэрч А.*** мэдүүлэхдээ “... би 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Багануур хотоос ирээд нөхөртэйгөө хороололд дэлгүүр хэсээд явж байсан. Тэгээд би салаад хорооллын Тумбааш дэлгүүрийн урд гутал үзсэн. Би нөхөртэйгөө хамт явж байгаад салаад явсан” /1-р хх-н 224/ гэжээ.
Шүүгдэгч ***ий хэлж байгаачлан хулгайн 2 удаагийн үйлдэл дэх камерын бичлэгт түүний ойролцоо эмэгтэй хүн байдаг боловч “тухайн эмэгтэй нь А.*** гэгч мөн” гэснийг нотолж тогтоох ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдээгүй байх бөгөөд энэ ажиллагаанд мөрдөгчийг буруутгах үндэслэлгүй юм.
Учир нь, яллагдагч *** А.***г “хулгайлах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж мөрдөн байцаалтын үед мэдүүлж байгаагүй, энэ талаар ямар нэгэн хүсэлт санал гаргаж байгаагүйгээс гадна камерын бичлэг бүхий 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвөөс “Dell” брэндийн 14 инчийн, саарал өнгөтэй нөүтбүүк хулгайд алдагдсан гэмт хэргийн талаар мөрдөгч, цагдаагийн дэслэгч ******ийн асуусан:
“... уг дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт цайвар өнгийн урт гадуур хувцастай, дотор талдаа хар өнгийн юүдэнтэй цамцтай, масктай эмэгтэй хүний хамт зөөврийн компьютертой ширээний хажууд хамт зогсож байгаа бичлэг байх бөгөөд уг цайвар өнгийн урт гадуур хувцастай, масктай хүн ямар учиртай талаар ярина уу?, Та хэн нэгэнтэй гэмт хэрэг хамтран үйлдсэн зүйл байна уу? гэсэн асуултад тэрээр хариулахдаа
“... би уг эмэгтэйг танихгүй. ... компьютер худалдаалж байсан хэсэгт үл таних, намхан, масктай, шардуу царайтай эмэгтэй зөөврийн компьютер үзээд зогсож байхаар нь уг үзэж байсан компьютерыг нь би очоод “би аль түрүүн харчихсан, авах гэж байна” гэж хэлээд шууд ширээнээс аваад дэлгүүрийн гарах үүд рүү алхаад явчихсан. Уг үл таних эмэгтэй надад хандаж ямар нэгэн үг хэлээгүй, намайг гайхсан байдалтай үлдсэн байх. Хэрэг болсон өдөр манай эхнэр *** нь Багануур дүүрэгт манай ах Эрхэмбаярын гэрт байсан. ... тал мөнгийг нь өөртөө зарцуулаад тал мөнгийг зээл болон гэр рүүгээ явуулсан” /1-р хх-н 175-176/ гэж мэдүүлж байжээ.
Нөгөөтээгүүр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ... гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан нь иргэн А.***д хамааралтай гэж шүүх дүгнэлээ.
Иймд А.***г холбогдуулан эрүүгийн хэрэгт хамтран оролцогчоор татах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт шүүх шийдвэрээ гаргав.
Түүнчлэн мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч ***ий эрх зүйн байдлыг дордуулсан, түүнийг эрүүдэн шүүсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ***ий хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 103, 4-р хх-н 87/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /4-р хх-н 90/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 127, 4-р хх-н 38, 89/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р хх-н 126/, Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1-р хх-н 128/,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 114-124/,
*** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоол /4-р хх-н 120-122/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч *** нэр бүхий 13 хохирогчид нийт 16.474.790 төгрөгийн хохирол учруулснаас:
Баянгол дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвөөс хулгайд алдагдсан 4.699.900 төгрөгийн үнэлгээтэй, “Dell inspiron 7430” загварын зөөврийн компьютер буцаан олгогдсон буюу хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч (******)-д хүлээлгэн өгсөн. /1-р хх-н 45/
Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “***” их дэлгүүрээс (хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***) алдагдсан 3.599.990 төгрөгийн үнэлгээтэй, “Asus vivo” загварын зөөврийн компьютерыг яллагдагч ***ээс хураан авч /1-р хх-н 240-241/, хохирогч байгууллагад буцаан олгогдсон буюу хохирогч байгууллагын төлөөлөгч (***********)-д хүлээлгэн өгсөн. /1-р хх-н 242/
*** аймгийн *** сумын ***багт үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвийн 5 дугаартай лангуунаас алдагдсан 400.000 төгрөгийн үнэлгээтэй, “Samsung A21S” загварын гар утсыг яллагдагч ***ээс хураан авч /2-р хх-н 27/, хохирогч ************ хүлээлгэн өгсөн. /2-р хх-н 30/
*** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй паб дотроос насанд хүрээгүй хохирогч ***ы эзэмшлийн 900.000 төгрөгийн үнэлгээтэй, “Редми К-40” загварын гар утас алдагдсаныг иргэний нэхэмжлэгч ***өөс хураан авч /4-р хх-н 16/, насанд хүрээгүй хохирогч ***ы төрсөн эх ***т хүлээлгэн өгсөн. /4-р хх-н 18/
Баянгол дүүргийн ** дүгээр хороо, “***” худалдааны төвийн В1 давхарт хохирогч ***гийн худалдаж байсан 330.000 төгрөгийн үнэлгээтэй, “Самсунг А71 5 жи” загварын гар утсыг “***” барьцаат зээлийн үйлчилгээний эзэн ***гээс хураан авч /3-р хх-н 108/, хохирогч ***д буцаан олгосон /3-р хх-н 109/ буюу нийт 9.929890 төгрөгийн хохирол төлөгджээ.
Иймд төлөгдөөгүй үлдэгдэл хохирол болох 6.544.900 төгрөгийг шүүгдэгч ***ээс гаргуулж:
Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвд (хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***) 2.499.900 төгрөг, хохирогч ***д 700.000 төгрөг, хохирогч ***од 500.000 төгрөг, хохирогч ***д 825.000 төгрөг, хохирогч ***ид 900.000 төгрөг, хохирогч ***д 350.000 төгрөг, хохирогч ***д 360.000 төгрөг, хохирогч ***д 410.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Шүүгдэгч *** иргэний нэхэмжлэгч “***” барьцаат зээлийн үйлчилгээний газарт (***эд) 1.500.000 төгрөгийн төлбөртэйгөөс 700.000 төгрөгийг төлсөн байна. /4-р хх-н 118-119/
Иймд шүүгдэгч ***ээс иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор нийт 1.330.000 төгрөг гаргуулж:
иргэний нэхэмжлэгч “***” барьцаат зээлийн үйлчилгээний газарт (***эд) 800.000 төгрөг,
иргэний нэхэмжлэгч “***” барьцаат зээлийн үйлчилгээний газарт (***д) 230.000 төгрөг,
иргэний нэхэмжлэгч иргэн ***т 300.000 төгрөг тус тус олгох зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***ын *** үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч ***д 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч ***д оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч ***ий цагдан хоригдсон 131 /нэг зуун гучин нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 6.544.900 төгрөг гаргуулж:
Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвд (хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***) 2.499.900 төгрөг, хохирогч ***д 700.000 төгрөг, хохирогч ***од 500.000 төгрөг, хохирогч ***д 825.000 төгрөг, хохирогч ***ид 900.000 төгрөг, хохирогч ***д 350.000 төгрөг, хохирогч ***д 360.000 төгрөг, хохирогч ***д 410.000 төгрөг тус тус олгосугай.
8. Шүүгдэгч ***ээс иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор нийт 1.330.000 төгрөг гаргуулж:
иргэний нэхэмжлэгч “***” барьцаат зээлийн үйлчилгээний газарт (***эд) 800.000 төгрөг,
иргэний нэхэмжлэгч “***” барьцаат зээлийн үйлчилгээний газарт (***д) 230.000 төгрөг,
иргэний нэхэмжлэгч иргэн ***т 300.000 төгрөг тус тус олгосугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,
эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 8 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ