Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

Улсын яллагч Г.Ганбагана,

Хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.******* нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.*******,  

Хохирогчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын 2024 оны -ны 06 дугаартай овогт ын *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307002380006 дугаартай хэргийг -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр төрсөн, *******,*******анд төрсөн, *******тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, *******,,,,од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

овогт ын ******* /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.******* нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн MNS 4969:2000, Адал явдалт аялал жуулчлал, Удирдлагчид-Боловсон хүчний чадамж MNS ISO 21102:2022 стандартуудын холбогдох заалтуудыг хэрэгжүүлж ажлалгүй, сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа ажилчид болон амрагчдад өгөөгүй, -ны өдөр дүүргийнны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй аялал жуулчлалын газарт агаарын замаар Б.*******г буулгаж улмаар охин Б.*******ыг бүрэн буулгаагүй буюу газардуулаагүй байхад агаарын замаар Б.*******г буулгаж улмаар охин Б.*******той мөргөлдөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирснаар” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг биелүүлээгүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: хэргээс насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын мэдүүлэг, гэрч Б.гийн мэдүүлэг /хх-26-29/, гэрч ийн мэдүүлэг /хх-35-36/, гэрч ын мэдүүлэг /хх-62-63/, гэрч ийн мэдүүлэг /хх-38/, гэрч ийн мэдүүлэг /хх-40/, шинжээчийн дүгнэлт /хх-67-68/, хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-79-80/, тусгай мэдлэгтэй шинжээчийн дүгнэлт хавтаст /хх-119-121/, сэтгэцийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд /хх-101-103, 109-111/, эд мөрийн баримтаар хураан авсан нэг ширхэг Си Ди, мөн гэрч нарын мэдүүлгүүд,

 

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: хх-1 хх-19 20/, Б.*******ын мэдүүлэг /хх-26-27/, гийн мэдүүлэг /хх-35-36/, ийн мэдүүлэг /хх-38/, ын мэдүүлэг /хх-40/, ийн мэдүүлэг /хх-62/, ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд /хх-67, 79, 92-94, 101-103, /хх-1 хх-110-112, 120-122/, /хх-2 хх-15-36/, Солонгост үзүүлсэн үзлэг шинжилгээний баримтууд 37-45/, хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хх-48-52, 55, 56-69, 70-73, 74-113, 200, 201- 202, 203-205, 206-229, /хх-3 хх-43-71/, -нд шинээр өгсөн нотлох баримт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: хавтаст хэргээс /хх-62/ гэрч ын мэдүүлэг, гэмтэл согог судлалын үндэсний төвийн томографикийн бичлэг бүхий дүгнэлт /хх-87/, /хх1 хх-148/ гэрч гийн мэдүүлэг, эмнэлгийн түүх /хх-1 хх-130-150, 152-155, гийн мэдүүлэг /хх-55-57/, хөдөлмөрийн дотоод журам /хх-151/, /хх-1 хх-166-177/ Эрүүл мэндийн сайдын тушаал/, 2017 оны 370 тоот тушаал, хавсралттай нь, мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын төлбөрийг төлсөн баримт, шүүхийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-67-68, 92-94, 101-103/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Х.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Тухайн үед би хөдөө явж байсан. Тэгээд сүлжээ байсан камер байдаг. Би утсаараа камераа хянадаг. Тэгээд харсан чинь өглөө 10 цагийн хавьцаа камер харсан чинь нэлээн машин байж байгаад байхгүй болоод камерыг нь анзаарахад тэгж харагдсан. Контейнер дотор байдаг ажилчид бас байхгүй болчихсон тийм дүр зураг харагдсан. Тэгээд яасан юм бол гээд ухрааж үзсэн. Тэр бичлэгийг би тухайн үед харсан...”  гэв.

 

Хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.******* нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....-ны өдөр экстрем дээр зиплайнаар явъя гэдэг саналыг манай хүүхдүүд гаргаад байсан учраас 110.000 төгрөгөөр дүүжин гүрэн дээр явна гэж төлбөрөө төлөөд охинтойгоо гарахаар болсон. Дүүжин гүүрэн дээр очоод бид хоёроос төлбөр аваад хувцас өмсүүлээд явж өгч байсан хүн ерөөсөө шалгаагүй хувцсыг нь өмсүүлэхэд би асуусан, ах нь 110 кг-тай хүн энэ дээр явж болох уу, намайг даах уу гэхэд асуудалгүй та явж болно гэдэг байдлаар надад хэлж байсан. Эхний хүн яваад дуусангуут та яв гэдэг тийм байдалтай байсан. Тэгээд охин гараад бид хоёрын ард хүмүүс байгаад байсан урд ч хүмүүс байгаад охин доор оччих шиг болсон. Тэгээд дээр байсан залуу намайг хөдөлгөж гаргаад нэлээн хурдтай явж байхад доор харж байсан улсууд гэнэт орилоод тэгээд урдаас охин гарч ирээд мөргөлдсөн. Тэгээд нэлээн хүчтэй мөргөлдсөн, би нэг хэсэг ухаан балартаад хүмүүс охин бид хоёрыг буулгаж авах гээд ноцолдож байсан. Бууж ирсний дараа охин маань ухаан алдчихсан. Тэгээд ын түргэн 40 минутын дараа ирсэн байх. Ухаан алдгангуут нь зөөвөрлөх гээд байхаар хөдөлгөж болохгүй шүү гээд дээш нь харуулж хэвтүүлээд охиноо хөдөлгөхгүй байдалтай байсан. Энэ байгууллагад анхан шатны тусламж үзүүлэх талаар мэдлэг мэдээлэлтэй эмч, өөр хүн байгаагүй. ын түргэн дээр ирсний дараа бид хоёрыг үзээд охин чинь зүгээр байна, таны зүүн талын дал хугарсан байна гэж оношилсон. Тэгээд охин маань ухаан орсон ч гэсэн хөдөлж чадахгүй толгойгоо хөдөлгөхөөр огиод ерөөсөө босож чадахгүй байсан учраас бид нар Гэмтлийн эмнэлэгт хандсан. Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлсэн гэмтлийн эмнэлэг мөн адил охин чинь гайгүй юм шиг байна, та охиноо гаргачих, таны зүүн талын дал хугарсан байна гээд алхахад хөл эвгүй байгаад байна, аарцгаар нэг юм болчихсон юм шиг байна гээд үзүүлбэл зүгээр байна гэдэг байдлаар харагдсан. Тэгээд охин босож чадахгүй байна та нар ядаж охиныг минь хэвтүүлээдхээч гэж гуйж байгаад гэмтэл эмнэлэгт охиноо хэвтүүлсэн. Би өөрөө тэндээс гараад хөлөө үзүүлье гээд зураг авхуулсан чинь нурууны 2 сэртийн яс хугарчихсан байна гэж “Мөнгөн гүүр” эмнэлэг гарсан. Тэгээд би нэг талын сойлт хийгээд нурууны бүс зүүж байгаа. Тэгээд энэ байгууллагаас гэдэг энэ кемпийг нь хариуцдаг менежер маягийн хүн хүүхэд чинь яаж байна гэж ярьсан өөр хүн яриагүй, захирал гадаадад байгаа гэж хэлж байсан. Эмнэлгээс охиныг гарч болно гэсэн боловч өндийхөөр бөөлжөөд байна гээд тэгээд би ганц нэг эмч хүнээс асуухад 40 минут ухаан алдсан бол тархиндаа гэмтэлтэй байгаа, тархиндаа ямар нэгэн байдлаар гэмтэл аваагүй хүн ухаан алддаггүй сайн үзүүл гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт та нар миний охины тархи, толгойг нэг хараад өгөөч гэж гуйгаад MRI хийсэн чинь тархинд цус харвачихсан байна гэсэн. Тэгэнгүүт гэмтлийн эмнэлэг дахиад эм ар тариа хийгээд нуруу нугасыг нь үзээд нуруунд мөн гулзаалт үүссэн байна, харвалт үүссэн байна. Одоо эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай байх, одоо хүүхдийг чинь гаргахгүй гэсэн. Тэгэнгүүт надад гэмтлийн эмнэлэгт ч юм уу итгэх ямар ч итгэл үнэмшил байхгүй болж байгаа. Тэгээд би 3 дугаар эмнэлэгт хандаж харвалтын тасаг руу эрчимт эмчилгээний тасаг руу охиноо шилжүүлж 7 хоног эмчилгээ хийлгээд тархин дахь харвалтын цус нь дажгүй сайн шимэгдчихлээ, одоо гаргаж болно, гэртээ өдрийн дэглэм сахих хэрэгтэй гэсэн. Тэгээд энэ нь өөрөө харвалтын дараах эмчилгээтэй адилхан эмчилгээ учраас азаараа их таарч нөгөө тархин дахь цус алдалт нь цаашаа даамжрахгүйгээр зогсож бурхны авралаар гэдэг шиг азаар л онош нь таараагүй ч гэсэн эмчилгээ нь зөв болж таарч гарч ирж байгаа. Тэгээд дээрээс нь цаашаа 3 дугаар эмнэлэгт харвалтын тасагт эмчилгээ хийлгээд эмчилгээ нь сайхан болсон. Би тэгээд энийг сайн эцэслэж үзүүлэх ёстой юм байна гэсэн тийм ойлгоцтой болсон. Энэ хооронд би нурууны ясны хугаралтай, дал хугаралтай учраас өдрийн дэглэм сахих ёстой гэдэг байдлаар сард ажилдаа яваад байгаа. Тэгээд ажил төрөл бүх л юм болохгүй байгаа учраас хүчээр л босоод ажилдаа явсан. Охины толгой нь байнга өвдөнө, тэгээд энэ харвалтын дараа зан аашны хувьд маш их өөрчлөлттэй, ууртай, хичээлдээ явахгүй, босохоор толгой эргээд байна гэдэг зовуурьтай гэртээ хэвтээд байсан. Тэгээд охин ерөнхийдөө  тогтворжилт нь гайгүй байж байгаад 10 сард Солонгос улс руу явж би өөртөө болон охиндоо нарийн шинжилгээ хийлгэсэн. Миний тархи толгойнд гэмтэл байна уу, нуруу нугасны гэмтэл байна уу гэдгийг үзүүлсэн. Охиныг нурууны цүлхийлт нь байна, гэхдээ энэ залуу хүүхэд учраас диск нь гарч ирээгүй учраас цүлхийлт нь өөрөө аяндаа эдгэрнэ. Тэгэхээр энэ дээр дасгал сонгож хийлгээрэй гэсэн. Тархины цус харвалтын цус бүрэн шингэчихсэн байна. Тэгээд тархи толгойнд нь дахиж гэмтэл учруулахгүйгээр доргилт гаргахгүйгээр гамтай бай гэдэг тийм зөвлөгөө өгсөн. ... Их хохиролтой байлаа. Эхнэрийн ажлаас удаан хугацаагаар чөлөө өгөхгүй эсвэл ажлаа өг гэдэг шаардлага тавьсан. Уг нь Капитрон банканд ажилладаг байсан, охиноо анзаарч харж бай гэдэг байдлаар ажлаасаа гарсан. Охин маань өнгөрсөн намар хичээлдээ яваагүй, багш орж хичээлээ хийгээгүй, сурлагын амжилт маш их муудсан, бэлтгэлээ тасалсан...Эрүүл мэндийн хувьд миний яс эдгэсэн ч гэсэн далны яс маань ерөнхийдөө дундуураа хугараагүй, далны хавтгай нь цаашаагаа цөмрөөд орчихсон. Тэгэхээр тэр дал цөмрөөд орсон хавтгай хэзээ ч буцаж татаж эдгэдэггүй гэсэн. Тэгэхээр ийм учраас та хэзээ ч энэ нурууны том булчиндаа ачаалал өгч дасгал хийж болохгүй шүү гэсэн үлдсэн насандаа хүнд юм хүргэж болохгүй, гам дэглэм барь гэдэг тийм заавартай, нуруу өвдсөн тийм зовуурьтай л болчхож байгаа. Энэ надад үлдэж байгаа хор хохирол болчхож байгаа юм...Тэгээд манай өмгөөлөгчтэй, би захирал нь байна гээд Хонгорзул гэдэг хүн уулзсан сурагтай байсан. Тэгээд тэрний дараа намар Эрдэнэбат гээд нэг ах над руу ярьсан. Би жинхэнэ эзэн нь байгаа юм, тэтгэвэрт гарчихсан, тэгээд миний хийдэг бизнес юм байгаа юмаа. Тэгээд яах вэ, яг яамаар байна, одоо уулзаж учиръя, хохирлыг чинь барагдуулъя гэдэг байдлаар нэг ярьсан. За тэгье, уулзъя гэдэг юм байхгүй, энэ байгууллагаас бид нарт ямар ч анхаарал тавьж байгаа ч юм уу ямар нэгэн байдлаар бид нарын хохирлыг барагдуулъя гэж гэмшиж, эсвэл бид нарт анхаарал хандуулж байгаа зүйл байхгүй. Зүгээр дүр эсгэх байдалтай ганц нэг өөр улсууд гарч ирээд, энэ Х.******* гэдэг залууг би шүүх хурал дээр л харж байгаа. Тэгээд өдий хүртэл албан ёсоор надаас уучлалт гуйсан нэг ч хүн байхгүй. Надад нэг ч төгрөгийн хохирол төлбөр, эмчилгээний зардлыг гаргасан юм байхгүй. Би тэгээд өөрөө эр хүн эрүүл мэндтэй холбоотой учраас ямар нэгэн байдлаар өөрөө эмчлүүлнэ гээд  хүн амьтнаас мөнгө төгрөг зээлээд охиныгоо шинжлүүлээд үзүүлээд өөрийгөө үзүүлээд нь явж байгаа. Монголд эмчлүүлсэн, Солонгос улсад шинжилгээ хийлгэсэн, тэгээд үүнтэй холбоотой гарсан зардал, дээрээс нь сэтгэл санааны хохирол гээд нийт 54.000.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

 

Шүүх хуралдаанд гэм буруу талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах. Хохирогч С.*******гийн учирсан хохиролтой холбоотой Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ үзүүлсэн хохирол болон Б.*******ын нарын эмчилгээ үзүүлсэн 4.745.000 төгрөгийг шүүхийн шатанд Х.******* нь төлсөн байдаг. Прокурорын шатанд С.******* нь өөрийнхөө цалин хөлс болон Солонгос улсад эмчлүүлсэн зардал, Монгол улсад эмчлүүлсэн зардал гээд нийт 32.703.496 төгрөгийг нэхэмжилж байсан. Энэ үнийн дүн дээрээ нийлүүлээд 54.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа. Прокурорын зүгээс энэ хүмүүсийн эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсан учраас тэрэнтэй холбоотой зардал гаргах нь зүйтэй. Монгол Улсад эмчилгээний зардал гарсан гээд өнөөдрийн шүүх хуралдаанаар гаргаж өгсөн 3.361.675 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна... Сэтгэл санааны хохирол учирсан байдаг. Охин Б.*******т тухайн үеийн 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлснээр буюу 550.000 төгрөгөөр бодоод 3.300.000 төгрөг, түүний аав С.******* буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан сэтгэл санаанд нь түр зуурын, өөрчлөлт орсон гэдэг дүгнэлтийг үндэслээд 8 дахин буюу 4.400.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...гэх,

 

Хохирогчийн өмгөөлөгч: “...шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511-р зүйлийн 511.3, 497-р зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, дэх хэсэгт заасны дагуу С.******* Б.******* нарын эрүүл мэндийн хохирол хор уршигт 36,885,226 төгрөг, С.*******гийн сэтгэцэд учирсан хор уршигт 8,573,400 төгрөг, Б.*******ын сэтгэцэд учирсан хор уршигт 8,573,400 төгрөг нийт 54,032,026 төгрөгийг гаргуулж хохирогч , иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.*******д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн эрүүл мэндийн байдал бүрэн сэргээгүй тул шүүх хохирогчийг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд тусгаж өгнө үү...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг төлсөн, 3.371.668 төгрөг дээр нэмээд энэ үйлчилгээг бас чанартай үзүүлж чадаагүй учраас тэр мөнгөө авъя гэж байгаа 110.000 төгрөг 3.471.678 төгрөгийг шүүгдэгч төлөхөө илэрхийлж байгааг. С.******* захирал буюу хохирогчийн эмчилгээний үед хийгдэж байсан цалин, халамжийн зөрүү гээд хоёр мөнгийг нь нийлбэл дүн 3.208.380 төгрөгийг төлье гэсэн. С.*******гийн сэтгэл санааны хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлөхийг зөвшөөрөхөө илэрхийлсэн. Ионсын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт үзлэг шинжилгээ хийлгэсэн. Тэгээд үзлэг шинжилгээ гээд баримтуудаа харахаар нэг үзлэгт оруулахын тулд заавал ч үгүй эхлээд эмчтэй уулзаж зөвлөгөө аваад дараачийн шинжилгээ хийлгэх юмаар нэг давтагдах хувилбартай юм байдаг юм байна лээ. Энэ хугацаандаа зочид буудлаар үйлчлүүлсэн, таксигаар үйлчлүүлсэн, хоол хүнс хэрэглэсэн гэдгийг осол гарсны дараа хэсэг хугацаанд идэж хэрэглэсэн хүнс, унаа, таксины мөнгийг бусдын улмаас учирсан хор уршигт үзэх боломжгүй учраас төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Өвчний түүхэнд нь эмчилгээ хийгдээд эдгээрээр гарсан тухай тэмдэглэгдсэнийг шүүгдэгчийн өмгөөлөгч нотлох баримтаас шинжлэн судлуулсан. Иймд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь 3 хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул Х.*******ыг цагаатгах шийдвэр гаргана уу. Сэтгэл санааны хохирлын талаар улсын яллагчийн саналыг харгалзаж үзэх үндэслэлтэй гэж байж үзэж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Х.*******од холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.******* нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн MNS 4969:2000, Адал явдалт аялал жуулчлал, Удирдлагчид-Боловсон хүчний чадамж MNS ISO 21102:2022 стандартуудын холбогдох заалтуудыг хэрэгжүүлж ажлалгүй, сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа ажилчид болон амрагчдад өгөөгүй, -ны өдөр дүүргийнны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй аялал жуулчлалын газарт агаарын замаар Б.*******г буулгаж улмаар охин Б.*******ыг бүрэн буулгаагүй буюу газардуулаагүй байхад агаарын замаар Б.*******г буулгаж улмаар охин Б.*******той мөргөлдөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирснаар” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг биелүүлээгүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

  1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8 дугаар тал/
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.*******гийн өгсөн: “...-ны өдөр 11 цагийн үед “” аялал жуулчны газарт агаарын дүүжин замаар эхлээд миний охин Б.******* буусан бөгөөд би араас нь буусан. Гэтэл охиныг агаарын дүүжин замаас бүрэн гүйцэт буугаагүй байх үед намайг араас нь буулгаж улмаар охинтойгоо мөргөлдсөн. Миний L2, L4 хоёр сэртэн яс хугарсан, зүүн талын дал хугарсан би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-15 дугаар тал/
  3. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчоор Б.*******ын өгсөн: “...би бэхэлгээ хийлгэж доош олсоор буусан. Доор очсон хойно 2 ах намайг барьж аваад барианд хүргэж амжилгүй буцаагаад алдсан. Тэгтэл би буцаад явсан. Тэгээд эргээд хараад аав дээрээс олсоор бууж ирж байсан. би буцаж явж байсан болохоор аавтай маш хурдан явж байгаад мөргөлдсөн. Тэгээд би ухаан алдсан. Тэгээд нэг сэрэхэд дүүргийн эмнэлэгт сэрсэн. Түүнээс хойш би юу ч санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх-19-20 дугаар тал/
  4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ч.ийн өгсөн: “...тухайн аав, охин хоёр агаарын замаар бууж ирсэн. Тухайн үед буух хэсгээс охин нь 350 метрийн зайд зогсчихсон. Тэгэхээр нь бид хоёр тухайн охиныг уяагаар татах гэтэл уяа хүрэхгүй газар зогсчихсон байсан. Тэгээд уяагаа үлдээгээд гараараа татаж авч ирээд бариад бариа руу татах гэтэл дийлэхгүй байсан. уяа руугаа яваад би охиныг ганцаараа барьж дийлэлгүй агаарын замд буцаад алдчихсан. Тэгээд араас ирээд бид хоёр хамт охиныг барих гээд араас нь гүйтэл өөдөөс нь дараагийн хүн буюу аав нь бууж ирээд мөргөлдчихсөн...хамгаалалтын хувцас өмсөөд тооцоо хийх газар 1 дүгээр цэг, уулан дээр буюу буух цэг 2 дугаар цэг, доор агаарын замын буух хэсэг 3 дугаар цэг байдаг. Бүх цэгүүд хоорондоо станцаар холбогддог...тухайн үед 2 дугаар цэгээс ирж байгаа хүмүүс замдаа гацаад байсан тул 2 дугаар цэгт байсан рүү хүнээ түлхээд явуул гэж олон хэлсэн. мөн би тухайн үед дараагийн хүнийг явуул гэж станцаар огт хэлээгүй. Ямар ч үед дээрээс буусан хүнийг авч байж дараагийн хүнийг явуул гэж хэлдэг. Тухайн үед станцаар асуугаагүй, намайг явуул гэж хэлээгүй байхад явуулсан. Тухайн үед охиныг гацсаны дараа станцаар “түлхээд өгөөрэй, ирэхгүй байна шүү” гэж хэлсэн. тэгээд эргээд охиныг алдсан чинь аав нь ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /1хх-35-36 дугаар тал,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.гийн өгсөн: “...Миний охин бариа хэсэгт ирэхэд уг газрын ажилчид барьж авч байсан. Тэгээд араас нь манай нөхөр бууж ирэхээр нь би нөхрийнхөө бичлэгийг хийж байтал бариа хэсэгт манай охин буцаж нөхөр охин хоёр маш хүчтэй мөргөлдсөн. Тэгээд би нөхөр охин хоёроо буулгахад ухаангүй байсан... Тухайн үед маш олон хүн байсан учир зааварчилга, зөвлөмж өгөөгүй. Мөнгийг нь аваад хамгаалалтын хувцас өмсүүлээд л явсан... Доор буух хэсэгт 2 хүн байсан. Тухайн хүмүүс станцтай байсан. Би станцаараа холбоо барихыг бол хараагүй...” гэх мэдүүлэг /1хх-26-29 дүгээр тал/

6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.ын өгсөн: “...Үндсэн хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан гэх хүн ажиллаж байсан. 2023 оны 04 дүгээр сард ажлаасаа гарчихсан юм. Тэр үед би компанийн удирдлагуудад хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан авч ажиллуулах хэрэгтэй, миний хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны гэрчилгээ дууссан учир ажиллаж болохгүй, би энэ ажлыг хийж болохгүй гэж Х.Хонгорзул, Х.******* нарт хэлж байсан юм. Үнэхээр манай компанид хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан байхгүй байсан учир би хугацаа дууссан ч гэсэн хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны  үүргийг гүйцэтгэж байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-62-58-63 дугаар тал/

7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.ийн өгсөн: “...хамгийн эхэнд эмэгтэй хүүхэд 2 дугаар цэгээс явуулсан. Буух хэсгээс 300 орчим метр зайд охин зогсчихоор нь би очоод барьж аваад араас ах хүрээд ирсэн. Би ахад үлдээгээд уяандаа явсан. Би уяагаа аваад эргээд хартал дараагийн хүн ирээд мөргөлдсөн байсан. Тэгээд би болон манай ажилчид ирээд бид нар тухайн хүмүүсийг буулгасан...” гэх мэдүүлэг /1хх-38 дугаар тал/

8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ийн өгсөн: “...Би охиныг хамгаалалтын хэрэгслийг өмсүүлж чангалаад доошоо явуулаад аавыг нь араас нь хамгаалалтын хувцас, хэрэгслийг өмсүүлээд дуусахад 3-р цэгийн буюу тосож авдаг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна ах явуулаарай гэж хэлэхээр нь би аавыг нь явуулаад хартал охин замынхаа 70 орчим хувийг туулсан эрч нь саарсан байдалтай нэлээн удаан явж байсан ба дараагийн хүнээ явуулахаар хамгаалалтын хэрэгслийг өмсүүлж байтал хүмүүс шуугилдаад явчихаар нь хартал охины араас аваад очоод мөргөлдсөн бололтой хоёулаа хоёр тийшээ явж байсан. Тэгээд би дараагийн хүнээ явуулахаа болиод хүлээгээд байж байтал охиныг буулгаад газар хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-40 дүгээр тал/

9. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 322 дугаар: “С.*******гийн биед зүүн дал ясны хугарал, бүсэлхийн хоёрдугаар нугалмын баруун хажуу сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /1хх-67-68 дугаар тал/,

10. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10686 дугаар: “Б.*******ын биед тархины аалзан хальсан доорх бага хэмжээний цус харвалт хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, /1хх-79-80 дугаар тал/,

11. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын -ний өдрийн 337 дугаар шинжээчийн “С.*******гийн сэтгэцэд стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэх дүгнэлт /1хх-101-103 дугаар тал/

12. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын -ний өдрийн 336 дугаар шинжээчийн “Б.*******т гэмтлийн дараах стресс, сэтгэл түгшилтийн шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэх дүгнэлт /1хх-110-112 дугаар тал/

13. Хохирогчоос гаргаж өгсөн хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /1хх-129-157, 2хх-14-118, 3хх-44-71, 98-121 дүгээр тал/,

14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-238 дугаар тал/,

15. дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн -ны өдрийн 34/03 дугаар “...С.*******д эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 298,000 төгрөг...” гэх албан бичиг, хавсралт /2хх-1-2 дугаар тал/,

16. дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн -ны өдрийн 34/02 дугаар “...Б.*******т эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 4,447,000 төгрөг...” гэх албан бичиг, хавсралт /2хх-6-7 дугаар тал/,

17. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-20-21 дүгээр тал/,

18. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ш.Эрдэнэбаатарын өгсөн: “...агаарын замын тороос нь Ф13-диаметртэй, 450 метр урттай. Уг агаарын дүүжин замаар үйлчлүүлэгчид зориулалтын хамгаалалтын хувцас өмсөж үйлчлүүлнэ. Агаарын зам нь дээд доод хэсэгтээ 30дмт 2 ширхэг тороосны суурь бэхэлгээтэй газар гүн сууж цутгасан. Хүн тус бүр аюулгүй бүс дуулгатай. Доод жин нь 45 кг, дээд жин нь 120 кг жинтэй үйлчлүүлэгч авдаг. Тухайн цаг агаарын нөхцөл байдал салхины хурдаас мөн адил хамаарна.” гэх мэдүүлэг /3хх-24-25 дугаар тал,

19. -ны өдөр Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-26-30, 32-34 дүгээр тал/,

20. Монгол Улсын байгаль орчин, ачлал жуулчлалын яамны -ний өдрийн 08/2321 дугаар тодорхойлолт, газрын зураг /3хх-72-74 дүгээр тал/,

21. Шүүгдэгч Х.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-240-241, 244-250/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг хэлнэ.

Өөрөөр хэлбэл “” нэртэй аялал жуулчлалын газар /гүйцэтгэх захирал Х.*******/ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн MNS 4969:2000, Адал явдалт аялал жуулчлал, Удирдлагчид-Боловсон хүчний чадамж MNS ISO 21102:2022 стандартуудын холбогдох заалтуудыг хэрэгжүүлж ажлалгүй, сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа ажилчид болон амрагчдад өгөөгүйгээс болж насанд хүрээгүй хохирогч Б.*******, хохирогч Б.******* нарын эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж үзэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.*******ын холбогдсон гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч С.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.******* нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.******* нь “...эрүүл мэндийн хохирол хор уршигт 36,885,226 төгрөг, С.*******гийн сэтгэцэд учирсан хор уршигт 8,573,400 төгрөг, Б.*******ын сэтгэцэд учирсан хор уршигт 8,573,400 төгрөг нийт 54,032,026 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Шүүх Солонгос улсад эмчлүүлж байх хугацаанд зарцуулсан хоол хүнсний зардал 1.375.900 төгрөгийг хасаж, сэтгэл санааны хохирол, цалингийн зөрүү, эмчилгээний зардалд нийт 40,476,572 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авч С.*******д 20,000,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийг хохирогчид 20,476,572 төгрөгийн төлөх төлбөртэй гэж үзэв.

Харин хохирогч Б.*******, С.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан тайлбар, дүгнэлт:

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд түүнийг 1500 нэгжээр буюу 1.500.000 төгрөгөөр торгож, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч: “...Үлдэгдэл төлбөр буюу 20.476.572 төгрөгийг -ний өдөр дотор төлж дуусгахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2.1-д заасны дагуу төлж барагдуулахаар шүүхийн шийтгэх тогтоолд тусгаж өгөөч гэсэн саналтай байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас оногдуулах ялыг хэрэглэхдээ 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

 

Харин шүүгдэгч Х.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт эд  мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдсан ба битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******од оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.*******оос 20,476,572 төгрөгийг гаргуулж хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.******* нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ