| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0329/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/507 |
| Огноо | 2024-01-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ч.Батбаатар, хохирогч З.****, түүний өмгөөлөгч Т.Багахүү, шүүгдэгч Э.****, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Ж.Тэгшмандал, нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар шүүгдэгч **** овогт ****ийн ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий анги 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203004850****3 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, **** дугаар байр **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 353 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 189 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1,200,000 төгрөгийг торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, **** овогт ****ийн **** /РД: ****/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.**** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын замд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 05 минутын орчимд **** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа буюу баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” болон 1.4, 1.1-1.3, 1.15-а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” мөн 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг тус тус зөрчсөний улмаас З.**** жолоочтой “****” маркийн **** улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж жолооч З.****ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “****” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7,633,094 төгрөгийн шууд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:
Хохирогч З.****: “...2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр осол болсон, 6-ны өдөр **** гэх хүнээс **** гэх мотоциклыг 30 сая төгрөгөөр авсан. 2022 оны 8 сарын 6-ны өдөр гэрчилгээгээ дугаартайгаа авсан, дугаараа зүүж амжаагүй байсан. 2022 оны 08 дугаар сарын 18-ны ...Маршалл орох зорилгоор Гэгээнтэн рүү дөхөж байсан ба тухайн үед замын цагдаа зохицуулалт хийж байсан. Би цагдаагийн өөдөөс урсгал сөрөөд хурд хэтрүүлээд явах боломжгүй, тухайн үед хурдаа сааруулсан байсан машинтай зэрэгцээд ирэхэд л машин шууд эргэсэн. Тухайн ослоос болоод баруун дунд чөмөг голоороо нэг хуваагдсан, гэмтлийн эмнэлэгт 1,5 сая төгрөгийн тооцоо гарсан, 7 удаа уламжлалын эмнэлэгт физик эмчилгээ хийлгэсэн, хөл бороолсон боловч өвдөг үе нь ойртсон, шингэн нь багассан, байнга өвддөг, шатаар гарахад өвддөг. Миний мотоциклийг 3 удаа үнэлгээ хийлгэсэн эхнийх нь манай найз хийлгэсэн 22 сая төгрөг гарсан, үнэлгээний зардал 21 сая төгрөгийн 20 хувиар хийдэг, дараагийнх нь үнэлгээ 20 гаруй сая төгрөг гарсан, ...3 дахь үнэлгээг **** өөрөө нэг хүн дагуулж ирээд хийлгэсэн ...7 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Тухайн мотоциклийн амаржин нь л 8 сая төгрөг гэдэг, ...монголд гуравхан дэлхийд 10,000 ширхэг байдаг ховор мотоцикль байгаа юм. ...Багахүү өмгөөлөгчтэй 4,000,000 төгрөгөөр гэрээ хийж авсан мөнгө, эмчилгээнд 2,650,000 төгрөг гарсан, үүнийг нэхэмжилнэ, гомдолтой байна...гэв.
Шүүгдэгч Э.****: “...Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь **** бас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. ...Тухайн үйл явдлаас 02 сарын өмнө жолооны эрхээ хасуулсан байсан. Тухайн өдөр эмнэлгээс хариу авах яаралтай ажилтай байсан тул яах ч аргагүй тээврийн хэрэгсэл жолоодсон. ...Үргэлжилсэн шугам давж болохгүй гэдгийг мэдэж байгаа, эмнэлгийн хариу авах гээд явж байснаа нотлох боломжгүй. ...Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, хохирол төлөөгүй, шүүхээс тогтоосон хохирлыг төлнө. Тухайн үед ...3-р эгнээнд явж байхдаа буцаж эргэсэн, замын цагдаа зохицуулалт хийж байсан, тэрийг харсан, буцаж эргэхдээ тээврийн хэрэгслийг харсан гэхдээ мотоцикль урсгал сөрөөд орж ирнэ гэж бодоогүй. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа, эд хөрөнгөд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд
Хохирогч З.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед хотын төвөөр явж байгаад Хан-Уул дүүргийн Гэгээнтэн цогцолборын ойролцоо хүнтэй уулзах гээд ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй 120-н автобусны буудал өнгөрөөд явж байсан чинь миний урд талд явж байсан суудлын тээврийн хэрэгсэл үргэлжилсэн цагаан зураас даваад буцаж эргэх үйлдэл хийх үед би тоормос гишгэж зогсоох гэсэн боловч зогсох чадалгүй мөргөлдөж онхолдсон...” /1 дэх хавтас хэргийн 14-15 дах тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч Ч.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...З.****ын эмчилгээнд ...Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,584,300 төгрөгийн зардал гарсан тул ...төлүүлж өгнө үү...” /1 дэх хавтас хэргийн 110 дахь тал/ гэсэн,
Гэрч Г.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Австралийн аялал жуулчлалын компаниар дамжуулж захиалж авсан. ...гааль,татвар төлөөд 20 гаруй сая төгрөг болсон. ...**** загварын мотоцикль их үнэтэй монголд энэ загвар байдаггүй...” /2 дахь хавтас хэргийн 102 дахь тал/ гэсэн,
Шинжээч Ц.Түвшинцэнгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бид үнэлгээ хийхдээ засаж сэлбэх талаас биш дандаа ижил марк, серийн дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг сольж угсрах талаас судалж гаргасан. ...Тус мотоциклийг засварлах зах зээлийн шууд зардал нь 6,332,194 төгрөг, шууд бус зардал нь 7,633,904 төгрөг, ...засварлах боломжтой эд анги, засварлах боломжгүй эд анги, засвар үйлчилгээний зардал, учирсан хохирлыг нөхөн сэргээж болох болохгүй эсэх талаар тайланд нэг бүрчлэн тусгасан...” /2 дахь хавтас хэргийн 105, 151 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Э.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын замд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг 05 минутын орчим “****” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байгаад зам түгжрээд байхаар нь үргэлжилсэн давхар цагаан зураас даваад буцаж эргэх үйлдэл хийх үед миний хойноос явж байсан мотоциклтой хүнтэй мөргөлдөж осол гаргасан. Нөгөө хүн ганцаараа явж байсан. Цагдаа, түргэнд би өөрөө дуудлага өгсөн. Түргэн ирээд хүнийг аваад явсан. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Би үргэлжилсэн цагаан шугам давж эргэх үйлдэл хориотойг мэднэ. Буруугаа ойлгож байна...” /1 дэх хавтас хэргийн 105-106 дахь тал/ гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №11500 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.З.****ын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /1 дэх хавтас хэргийн 38-40 дэх тал/ гэсэн,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №919 дугаартай дүгнэлтэд: “...1. Жолооч Э.**** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа буюу баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” болон 1.4, 1.1-1.3, 1.15-а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” мөн 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
2. Жолооч З.**** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 73-74 дэх тал/ гэсэн,
- Техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 05/06 дугаартай дүгнэлтэд: “...1. Т.Суксеед маркийн **** дугаарын автомашины жолооч Э.**** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-р заалт “...1.1-1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. **** маркийн **** улсын дугаартай мотоциклийн жолооч З.**** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. ...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цаг -аас хэтрүүлэхийг хориглоно. 3.7 “в”-р заалт буюу Жолоочид ...бүртгэлийн дугаарын тэмдэггүй, ...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн байна.
3. **** маркийн **** улсын дугаартай мотоциклийн осол гарахаас өмнө тооромсолсон тоормосны мөр болон мотоцикл зам дээр гулссан зай зэргээр тухайн мотоциклийн хамгийн бага хурдыг тогтоох боломжтой.
4. **** маркийн **** улсын дугаартай мотоциклийн явж байсан байж болох хамгийн бага хурдыг тогтооё ...Осол болох үед **** маркийн **** улсын дугаартай мотоцикл нь 71-28 км/цаг-аас их хурдтай явж байжээ...” /1 дэх хавтас хэргийн 225-227 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 3 дахь тал/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 4-10 дахь тал/,
- Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 11-12 дахь тал/,
- Хохирогч З.****ын өвчний түүхийн хуулбар /1 дэх хавтас хэргийн 20-30 дахь тал/,
- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн №38821767 дугаартай дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 53-60 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 65-70 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 1-4 дэх тал, 122-129 дэх тал/,
- **** МТ-1 маркийн **** улсын дугаартай мотоцикл гаалийн бүрдүүлэлтийн мэдээлэл /1 дэх хавтас хэргийн 208-209 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №1563 дугаартай дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 216-219 дэх тал/,
- Шүүгдэгч Э.**** иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 82 дах тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 81 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 89 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 дэх хавтас хэргийн 90-97 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Э.**** тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын замд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 05 минутын орчимд Тоёота Саксийд маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа буюу баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” болон 1.4, 1.1-1.3, 1.15-а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” мөн 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг тус тус зөрчсөний улмаас З.**** жолоочтой “****” маркийн **** улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж жолооч З.****ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан
Хохирогч З.****ын: “...Би 2022 оны 08 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед хотын төвөөр явж байгаад Хан-Уул дүүргийн Гэгээнтэн цогцолборын ойролцоо хүнтэй уулзах гээд ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй 120-н автобусны буудал өнгөрөөд явж байсан чинь миний урд талд явж байсан суудлын тээврийн хэрэгсэл үргэлжилсэн цагаан зураас даваад буцаж эргэх үйлдэл хийх үед би тоормос гишгэж зогсоох гэсэн боловч зогсох чадалгүй мөргөлдөж онхолдсон...” /1 дэх хавтас хэргийн 14-15 дахь тал/ гэсэн,
Гэрч Г.****ын: “...Австралийн аялал жуулчлалын компаниар дамжуулж захиалж авсан. ...гааль,татвар төлөөд 20 гаруй сая төгрөг болсон. ...**** загварын мотоцикль их үнэтэй монголд энэ загвар байдаггүй...” /2 дахь хавтас хэргийн 102 дахь тал/ гэсэн,
Шинжээч Ц.Түвшинцэнгэлийн: “...Бид үнэлгээ хийхдээ засаж сэлбэх талаас биш дандаа ижил марк, серийн дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг сольж угсрах талаас судалж гаргасан. ...Тус мотоциклийг засварлах зах зээлийн шууд зардал нь 6,332,194 төгрөг, шууд бус зардал нь 7,633,904 төгрөг, ...засварлах боломжтой эд анги, засварлах боломжгүй эд анги, засвар үйлчилгээний зардал, учирсан хохирлыг нөхөн сэргээж болох болохгүй эсэх талаар тайланд нэг бүрчлэн тусгасан...” /2 дахь хавтас хэргийн 105, 151 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Э.****ын: “...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын замд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг 05 минутын орчим “****” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байгаад зам түгжрээд байхаар нь үргэлжилсэн давхар цагаан зураас даваад буцаж эргэх үйлдэл хийх үед миний хойноос явж байсан мотоциклтой хүнтэй мөргөлдөж осол гаргасан. ...Би үргэлжилсэн цагаан шугам давж эргэх үйлдэл хориотойг мэднэ. Буруугаа ойлгож байна...” /1 дэх хавтас хэргийн 105-106 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №11500 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: З.****ын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна...” /1 дэх хавтас хэргийн 38-40 дэх тал/ гэсэн,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны н №919 дугаартай дүгнэлтэд: “...1. Жолооч Э.**** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа буюу баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” болон 1.4, 1.1-1.3, 1.15-а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” мөн 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй...” /1 дэх хавтас хэргийн 73-74 дэх тал/ гэсэн,
Техникийн шинжээчийн 2023 оны 05/06 дугаартай дүгнэлтэд: “...1. Т.Саксеед маркийн **** дугаарын автомашины жолооч Э.**** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-р заалт “...1.1-1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. **** маркийн **** улсын дугаартай мотоциклийн жолооч З.**** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. ...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цаг -аас хэтрүүлэхийг хориглоно. 3.7 “в”-р заалт буюу Жолоочид ...бүртгэлийн дугаарын тэмдэггүй, ...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн байна.
3. **** маркийн **** улсын дугаартай мотоциклийн осол гарахаас өмнө тооромсолсон тоормосны мөр болон мотоцикл зам дээр гулссан зай зэргээр тухайн мотоциклийн хамгийн бага хурдыг тогтоох боломжтой.
4. **** маркийн **** улсын дугаартай мотоциклийн явж байсан байж болох хамгийн бага хурдыг тогтооё ...Осол болох үед **** маркийн **** улсын дугаартай мотоцикл нь 71-28 км/цаг-аас их хурдтай явж байжээ...” /1 дэх хавтас хэргийн 225-227 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 4-10 дахь тал/, жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 11-12 дахь тал/, хохирогч З.****ын өвчний түүхийн хуулбар /1 дэх хавтас хэргийн 20-30 дахь тал/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн №38821767 дугаартай дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 53-60 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 65-70 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 1-4 дэх тал, 122-129 дэх тал/, **** МТ-1 маркийн **** улсын дугаартай мотоцикл гаалийн бүрдүүлэлтийн мэдээлэл /1 дэх хавтас хэргийн 208-209 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.****ын үйлдсэн гэмт хэрэг нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гарсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж өөрчлөн хуульчилж уг хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж,
1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Э.****ын холбогдсон гэмт хэрэг нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэх нь шүүгдэгчид ашигтай байх тул улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
2. Дээрх гэмт хэрэг гарахад хохирогч З.****ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. ...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цаг -аас хэтрүүлэхийг хориглоно...” гэснийг зөрчсөн үйлдэл буюу хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах” үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.**** хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч З.****ын эрүүл мэндэд баруун дунд чөмөгт ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд 7,633,094 /2 дахь хавтас хэргийн 122 дахь тал/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Хохирогч З.**** гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хохиролд 7,633,094 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардалд 2,148,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 2,650,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4,000,000 төгрөг тус тус нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “...Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах...” гэж заасан бөгөөд гэмт хэрэг гарахад хохирогчийн гэм буруутай үйлдэл буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нөлөөлсөн тул дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Э.**** 80 /ная/ хувь, хохирогч З.**** 20 /хорь/ хувь хариуцах нь зүйтэй гэж шүүх дүгнэж, хохирогч З.****ын эд хөрөнгөд учирсан 7,633,094 төгрөгийн хохирлын 80 хувь болох 6,106,476 /зургаан сая нэг зуун зургаан мянга, дөрвөн зуун далан зургаа/ төгрөгийг шүүгдэгч Э.****аас гаргуулж хохирогч З.****т олгохоор шийдвэрлэв.
Хохирогч З.**** нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардалд 2,650,000 төгрөг, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 2,148,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар хангалттай баримт хэрэгт авагдаагүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, дээрх зардлын талаар болон өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Харин хохирогч З.**** өмгөөлөгчийн хөлс 4,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлбөрийн чадваргүй насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардлыг мөрдөгч, прокурор, шүүхийн байгууллагын тухайн жилийн төсөвт суулгаж, улсаас гаргуулсны дараа гэм буруутай этгээдээс гаргуулах тухай зохицуулалт бөгөөд хохирогч З.**** хувьд дээрх нөхцөлд хамаарахгүй байна.
Эрүүгийн 2203004850****3 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.**** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч З.**** гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт ****ийн ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.****ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий нагийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.****д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.**** хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.****аас 6,106,476 /зургаан сая нэг зуун зургаан мянга, дөрвөн зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч З.****т олгож, З.****ын нэхэмжлэлээс 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч З.**** гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой өмнө гарсан болон цаашид гарах эмчилгээний зардал, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн 2203004850****3 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.**** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч З.**** гомдолтой гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.****д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.****д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР