Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2017/0445

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, А ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтэст холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 тоот Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239 тоот тогтоол гарч хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор шийдвэрлэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу манай компани Төв аймгийн Баян сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 9-р сарын 15-ны өдөр гаргасан.

Ашигт малтмалын газраас дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн хуулийн дагуу орон нутагт санал авахаар явуулсан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М нь:

... хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тул мөн хуулийн 19.3-т заасны дагуу мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7239 тоотоор хүргүүлсэн. Төв аймгийн Засаг даргаас NЕ-026265 өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн.

Мөн Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авах тухай" 04 тоот тогтоолоор сумын зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.

Дээрх тогтоолын дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт танай NЕ-026265 дугаартай өргөдлийн талбай бүхэлдээ хамрагдсан байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна гэсэн утгатай 7/1429 дугаартай хариу бичгийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай компанид өгсөн.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Нэг. Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 239 тоот тогтоолд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн хил хязгаарыг төрөөс тусгайлан тогтоож, олон нийтэд цахимаар зарласан. Энэ хил хязгаарын хүрээнд манай компани Төв аймгийн Баян сумын нутагт орших Хамар ус нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хандаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой хэмээн үзэж, орон нутгаас санал авахаар явуулсан байна. Гэтэл орон нутаг дэмжихгүй гэсэн хариу өгсөн, мөн цаг хугацааны хувьд манай компанийг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаснаас хойш Баян сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай хариуг жилийн дараа өгч байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Хэрвээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс манай компанийн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулинд заасан журмын дагуу цаг хугацаандаа шийдвэрлэсэн бол орон нутаг тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол гарахад манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн талбай орохгүй үлдэх байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 19-р зүйлийн 19.3, 19.5-д заасны дагуу мэдэгдэл явуулснаас хойш Засаг дарга 30 хоногийн дотор хариу өгөх үүрэгтэй, харин Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу аймгийн Засаг даргын санал ирснээс хойш ажлын 3 өдөрт багтааж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шийдвэр гарган манай компанид мэдэгдэх үүрэгтэй байсан. Эндээс тооцоход 2015 оны 10-р сарын 20-ны өдөр гэхэд манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эс олгох тухай холбогдох шийдвэрийг Кадастрын хэлтэс гаргах ёстой байсан байна. Үүний дагуу бид цаашид эрх ашгаа хамгаалах, эсвэл хайгуулын тусгай зөвшөөрлөө эзэмших бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлэлгүй, хууль зөрчсөн эс үйлдэхүйг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс гаргасны улмаас манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн.

Хоёр. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас манай компанид ирүүлсэн хариундаа:

1. Төв аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй хариу ирүүлсэн,

2. Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын зарим газар нутгийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан ба манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байгаа тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай мэдэгдсэн.

Кадастрын даргын энэхүү мэдэгдэл нь хууль бус бөгөөд үндэслэлгүй юм.

Засгийн газраас гаргасан 239, 511 тоот тогтоолын 2-р хэсэгт зааснаар: Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Ж, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү нарт үүрэг болгосон байдаг.

Засгийн газрын энэхүү шийдвэрийг биелүүлэх болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үүргийг Ашигт малтмалын хуулиар Ашигт малтмалын газар хүлээдэг. Харин Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлд зааснаар ашигт малтмалын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах эрхтэй" байна.

Мөн Ашигт малтмалын тухай хууль болон уг хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолоос харахад зөвхөн хуульд заасан үндэслэл буюу ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэрэг тохиолдолд аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эрхтэй байна.

Баян сумын зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тогтоолын хувьд манай компанийг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаснаас хойш буюу 2016 оны 4 дүгээр сард гарсан байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхэд саад болох учиргүй гэж үзэж байна.

Иймээс манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 9-р сарын 15-ны өдрийн NЕ-026265 тоот өргөдлийн дагуу Хамар ус нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага гаргаж байна.

Гурав. Манай компани 2015 оны 9-р сарын 15-ны өдөр Хамар ус нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Энэ үед тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл түрүүлж ирсэн тухай бүртгэл байхгүй байгаа тул манай компани уг талбайд хамгийн түрүүнд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д ..... хуулийн шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаснаар тухайн талбайн мэдээлэл ил тод болж, өргөдөл хүлээн авч байгаа мэргэжилтнүүд, орон нутгийн Засаг дарга болон холбогдох ажилтнуудад ил тод болж байгаа юм.

Манай компани тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэнээс хойш хэдэн ч компани уг талбайд өргөдөл гаргасан байх боломжтой ба үүнийг бид мэдэхгүй байгаа ба мэдэх ч боломжгүй юм.

Иймээс Төв аймгийн Баян сумын нутаг дахь Хамар ус нэртэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан өргөдлийг А компани нь хамгийн түрүүлж гаргасан бөгөөд тус талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой этгээд гэж эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх шаардлагыг гаргаж байгаа юм.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь А компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 2015 оны 9-р сарын 15-ны өдөр гаргасан NЕ-026265 тоот өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох,

Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4-р сарын 20-ны өдрийн Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авах тухай 04 дүгээр тогтоолд заасан талбайгаас А компанийн 2015 оны 9-р сарын 15-ны өдрийн NЕ-026265 тоот өргөдөлд заасан солбицол бүхий хэсгийг хасч, А компанийн 2015 оны 9-р сарын 15-ны өдрийн NЕ-026265 тоот өргөдлийн дагуу Хамар ус нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах,

А ХХК нь Төв аймгийн Баян сумын нутагт Хамар ус" нэртэй 935 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжгой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А ХХК нь Төв аймгийн Баян сумын нутаг Хамар ус нэртэй 937.67 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NЕ-026265 дугаарт бүртгүүлсэн байна.

Дээрхи компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дугээр зүйлд заасан ажиллагааг хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7239 тоотоор хүргүүлсэн байна.

Төв аймгийн Засаг дарга нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1327 тоотоор NE-026265 өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Дэмжихгүй санал ирүүлсэн байна.

Дэмжихгүй саналын үндэслэл нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалт, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 34 дүгээр хуралдааны тэмдэглэл, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр дэмжихгүй тухай тогтоол зэрэг байсан.

Засаг даргаас дэмжихгүй санал ирүүлсэн тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байсан болно.

Мөн Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авах тухай 04 дүгээр тогтоолоор сумын зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч тогтоолыг манай байгууллагад ирүүлсэн байна.

Дээрх тогтоолын дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт танай NE-026265 дугаартай өргөдлийн талбай бүхэлдээ давхцалтай байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 хүсэлтэд дурьдсан талбай нь ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болсон.

Иймд А ХХК-иас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулахдаа: Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн дарга нь А компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэн 2015 оны 9-р сарын 15-ны өдөр гаргасан NЕ-026265 тоот өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 7/1429 тоот Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт NЕ-026265 дугаартай өргөдлийн талбай хамаарагдсан байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй шийдвэр нь хууль бус болохыг тогтоох,

Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн "Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авах тухай 04 дүгээр тогтоолд заасан талбайгаас А компанийн 2015 оны 9-р сарын 15-ны өдрийн NЕ-026265 тоот өргөдөлд заасан солбицол бүхий хэсгийг хасч бүртгэлд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах,

А компанийн 2015 оны 9-р сарын 15-ны өдрийн NЕ-026265 тоот өргөдлийн дагуу Хамар ус нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах,

Анарболор эрдэс" ХХК нь Төв аймгийн Баян сумын нутагт Хамар ус нэртэй 935 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: А ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэг. А ХХК-ийн гаргасан NЕ-026265 өргөдлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох тухай шаардлагад:

А ХХК нь Төв аймгийн Баян сумын нутаг Хамар ус нэртэй 937.67 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гарган NЕ-026265 дугаарт бүртгүүлсэн байна.

Дээрх компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7239 тоотоор хүргүүлсэн байна.

Төв аймгийн Засаг дарга нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1327 тоотоор NE-026265 өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Дэмжихгүй санал ирүүлсэн байна.

Дэмжихгүй саналын үндэслэл нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалт, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 34 дүгээр хуралдааны тэмдэглэл, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр дэмжихгүй тухай тогтоол зэрэг байсан.

Засаг даргаас дэмжихгүй санал ирүүлсэн тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байсан болно.

Хоёр. Тусгай зөвшөөрөл олгох боломжгүй шийдвэрийг хууль бус болохыг тогтоох шаардлагад:

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болсон ба хуульд заасны дагуу өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гараагүй байх тул шийдвэрийг хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.

Гурав. Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолын талбайгаас нэхэмжлэгч компанид холбогдох солбицол бүхий хэсгийг хасаж бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах шаардлагад:

Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авах тухай 04 дүгээр тогтоолоор сумын зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч тогтоолыг манай байгууллагад ирүүлсэн байна.

Дээрх тогтоолын дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар NЕ-026265 дугаартай өргөдлийн талбайтай бүхэлдээ давхцалтай байна.

Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18 дахь хэсэгт зааснаар зураг зүйн бүртгэл хөтлөх чиг үүргийн дагуу тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан талбайн солбицлыг бүртгэдэг юм.

Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах гэж зааснаар тусгай хэрэгцээнд авч бүртгүүлэхээр манай байгууллагад ирүүлдэг.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл манай байгууллага нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайн солбицолд өөрчлөлт оруулж бүртгэх боломжгүй юм.

Дөрөв. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт зааснаар А ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болсон.

Тав. Төв аймгийн Баян сумын нутаг Хамар ус нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гарган NЕ-026265 дугаарт бүртгүүлсэн А ХХК нь түрүүлж өргөдөл гаргаж бүртгүүлсэн бүртгэлтэй байна.

Иймд А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх А ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан дараах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа. Үүнд:

Нэг. Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн дарга нь А ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан NЕ-026265 тоот өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох;

Хоёр. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт NЕ-026265 дугаартай өргөдлийн талбай хамаарагдсан байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/1429 дугаараар шийдвэрлэснийг нь хууль бус болохыг тогтоох;

Гурав. Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авах тухай 04 дүгээр тогтоолд заасан талбайгаас А ХХК-ийн 2015 оны 09-р сарын 15-ны өдрийн NЕ-026265 дугаар өргөдөлд заасан солбицол бүхий хэсгийг хасч бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах;

Дөрөв. А ХХК-ийн  2015 оны 09-р сарын 15-ны өдрийн NЕ-026265 дугаар өргөдлийн дагуу Хамар ус нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах;

Тав. Анарболор эрдэс" ХХК нь Төв аймгийн Баян сумын нутагт Хамар ус нэртэй 937 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр А ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгч А ХХК нь Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрийн хэлтэст 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан ба өргөдөл нь бүртгэлийн NE-026265 дугаарт бүртгэгдсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх19.1.4-т энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох гэж заасны дагуу хариуцагчаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийхэд нийт 937.67 га талбайгаас 937.64 га газарт тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж тодорхойлжээ.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх, 19.3-д Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх... гэж зааснаар Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтэс нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5/7239 дүгээр албан бичгээр Төв аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум дүүрэг, болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх... гэж заасан хугацаанд Төв аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1327 дугаар албан бичгээр өргөдлийн бүртгэлийн NE-026265 дугаарт бүртгэлтэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэж ирүүлжээ.

Энэхүү дэмжихгүй саналыг Засаг дарга ирүүлэхдээ нутгийн өөрөө удирдах байгууллага болох тус аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолуудыг үндэслэл болгосон байна.

Тодруулбал, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолд А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан 937.67 га талбай нь малчин өрхийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны газартай болон худаг ус бүхий цэгүүдтэй давхцалтай тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсэн байна. Мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь аймгийн Засаг даргын дэмжихгүй гэх саналын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх боломжтой эсхүл боломжгүй гэх хариуг өргөдөл гаргасан А ХХК-д мэдэгдэх үүрэгтэй юм. Гэтэл ямар нэгэн хариу өгөлгүй, зохих шийдвэр гаргаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.11-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.2.1, 19.2.3, 19.2.4, 19.7-д заасан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө гэж заасан зохицуулалтыг хариуцагч биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс А ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан NЕ-026265 тоот өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хоёр. Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус сумын 25473 га газрыг сумын тусгай хэрэгцээнд авч нэхэмжлэгч А б э ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан талбай бүхэлдээ тусгай хэрэгцээнд хамрагджээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Нутгийн өөрөө удирдах ёс нь ... тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн, 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь ... тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 18.1.2 з-д нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тодорхойлсон.

Тодруулбал, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь харъяа нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгалах, тусгай хэрэгцээнд авах талаар шийдвэр гаргах эрхийг хуулиар олгосон тул тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулах ажлын хүрээнд газар нутгийнхаа зохих хэсгийг тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн байна.

А ХХК ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан цаг хугацаанаас нэг жил хоёр сарын дараа Ашигт малтмал, газрын тосны газар 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/1429 дүгээр албан бичгээр ...орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт танай NE-026265 дугаартай өргөдлийн талбай өргөдлийн талбай хамаарагдсан байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна гэж хариу өгсөн хэдий ч энэхүү шүүхийн шийдвэр гарах үед орон нутгийн зарим газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр байх тул 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/1429 дугаараар шийдвэрийг хууль бус болохыг тогтоох, тусгай хэрэгцээнд авсан талбайгаас А ХХК-ийн 2015 оны 09-р сарын 15-ны өдрийн NЕ-026265 дугаар өргөдөлд заасан солбицол бүхий хэсгийг хасч бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, NЕ-026265 тоот өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хангах боломжгүй юм.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 50 минутад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дотоод хяналтын хуудсаар А ХХК нь NЕ-026265 дугаар өргөдөлд тусгагдсан талбайд хамгийн түрүүнд тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан болох нь тогтоогдож байна. Ирээдүйд Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан газраас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбайг чөлөөлөх тохиолдолд А ХХК нь ашигт малмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой юм.

Иймд нэхэмжлэгчийн Төв аймгийн Баян сумын нутагт Хамар ус нэртэй 937га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх шаардлага үндэслэл бүхий байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.5, 106.3.13 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2 з, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.319.1.419.2.2, 19.3, 19.4, 19.11 дэх хэсгүүдэд заасныг баримтлан А ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж А ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан NЕ-026265 тоот өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Анарболор эрдэс" ХХК нь Төв аймгийн Баян сумын нутагт Хамар ус нэртэй 937 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/1429 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоох, тусгай хэрэгцээнд авсан талбайгаас А ХХК-ийн 2015 оны 09-р сарын 15-ны өдрийн NЕ-026265 дугаар өргөдөлд заасан солбицол бүхий хэсгийг хасч бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, NЕ-026265 тоот өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2..Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ