| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0509/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/517 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал /томилолтоор/, хохирогч, шүүгдэгч Б.*******, шүүгдэгч Х.*******, нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *****гийн *******, ******* овогт *****ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ***** оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол дугуйн холбоонд туслах ажилтай, ам бүл 2, аавын хамт ***** дүүргийн 17 дугаар хороо, 31-37 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ***** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 01 жил, 06 сарын хугацаагаар тэнссэн, бие эрүүл, ухаан бүрэн ******* овогт *****гийн ******* /РД: *****/.
2. Монгол Улсын иргэн, ***** оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ***** настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо, *****гийн 8-355 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт *****ын ******* /РД: *****/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, ***** хотхоны ***** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.*****тай маргалдаж улмаар түүнийг нүүрэнд нь алгадах, цохих, түлхэх, зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, ***** хотхоны ***** тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******тэй Н.*****ыг зодлоо гэх шалтгааны улмаас маргалдаж түүний дагзанд хогийн шүүр гурилын ганжингаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Б.*******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч Х.*******: “...Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, би өөрийгөө болон найз *****ыг хамгаалж *******ий биед халдсан...” гэв.
Хохирогч Б.*******: “...Надад *******д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, гэрт очоод хэрүүл маргаан үүсгээд ийм байдалд оруулсандаа харамсаж байна. Х.******* нь ***** бид хоёрын дундуур орж ирээд найзыгаа өмөөрч зодсон, шүүр, мод, ганжингаар толгой руу цохисон, намайг цохиж байхад би найз охиныгоо цохиогүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Н.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: - “...Би 2023 оны 08 дугаар сарын 15-ны шөнө найз залуу *******ий хамт гэртээ байж байгаад найз *****ийнх рүү явахаар болж шөнийн 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “*****” хотхоны ***** тоотод байх найз *****ийн гэрт очсоэ. Замаараа Cи Юү нэртэй дэлгүүр орж 2,5 литрийн савлагаатай пиво хоёрыг авч очсон. ******* бид хоёрыг ороход *****, *******, мөн 5 настай ***** хүүхэд нь, *****, ***** нар байсан. *****, *****, *****, *******, ******* бид зургаа 2,5 литрийн савлагаатай пиво 4 савыг хувааж уусан. *******, ******* бид гурав 0,5 литрийн *****с архи хувааж уусан. Тэгээд ******* бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн, яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна, тэгсэн ******* би явлаа, гэрийн түлхүүр өг, очиж өөрийн гэсэн юмаа авна гэж хэлэхээр нь би гэрийн түлхүүр өгөхгүй, таксигаар чиний хувцсыг өгөөд явуулна гэж хэлсэн чинь намайг гичий, янхан гээд хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд баруун гараа атгаж байгаад *******ий нүүр хэсэгт нь цохисон. *****, ***** хоёр та хоёр болиоч ээ гэж хэлчхээд яваад өгсөн. ******* хүүхдээ унтуулах гээд унтлагын өрөөндөө орсон байсан, том өрөөнд *******, ***** бид гурав үлдсэн. ******* зүүн гараараа миний баруун хацарт 3 удаа алгадахад ***** дундуур орж бид хоёрыг салгаж байсан. ******* намайг цохих гээд дайраад байсан, ***** *******ийг тайвшруулаад уур амьсгал арай гайгүй болсон. *****, ******* нар унтаж амрахаар өрөө рүүгээ орсон. Удалгүй ******* бид хоёр дахиад хэрүүл хийж эхэлсэн, тэгэхэд ***** гарч ирсэн ба ******* гараа атгаж байгаад миний ам, хамар, баруун нүд хэсэгт цохиод байсан, миний хамраас цус гарсан. Тухайн үед *******, *****, ******* нар хоорондоо хэрэлдээд *******ийг хөөгөөд байх шиг байсан...” /хавтас хэргийн 33-35 дахь тал/ гэсэн,
Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр найз охин Н.***** бид хоёр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, ***** хотхоны ***** тоотод байх найз Н.*****, түүний эхнэр Х.******* нарын гэрт очсон. Тэгээд бид дөрөв 4 ширхэг 2 литрийн пиво, мөн 5-6 ширхэг лаазтай пиво, 2-3 ширхэг сөжүг хувааж уусан. Тэгээд бид нар нэлээн согтсон бөгөөд тухайн үед би Н.***** болон Х.******* нартай болж бүтэхгүй байгаа талаар нь ярилцаад маргалдсан. Тэгээд маргалдаад нэлээн хэрэлдсэн чинь Н.*****тай муудалцахгүй гээд Н.*****ыг гэрийн түлхүүр өгчих, би гэртээ харилаа гэсэн чинь түлхүүр өгөхгүй нуучхаад байсан. Би уурлаад Н.*****ын нүүр рүү хэд хэдэн удаа алгадаж, ор, шкаф, ширээ рүү түлхсэн. Тэгээд маргалдаад байж байх үед Х.******* хүүхдээ унтуулчхаад нөгөө өрөөнөөс гарч ирээд над руу дайраад миний толгой руу шүүрний иш, ганжингийн мод зэргийг хугартал цохиж миний биед гэмтэл учруулсан...” /хавтас хэргийн 37-38 дахь тал/ дахь тал гэсэн,
Гэрч Н.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэртээ эхнэр, хүүхдийн хамт байхад *****, найз охин ***** нарын хамт ирээд бид 4-лээ пиво ууж эхэлсэн. Тэгээд шөнийн 01 цагийн орчим амрах гээд байж байхад найз ******* мөн найз охин Учрал нарын хамт ирсэн, тэгээд дахиад бид зургуулаа пиво ууж байгаад, шөнийн 03 цагийн орчим *****, найз охин ***** нар явсан. Тэгээд би манай эхнэр *******, *******, түүний найз охин Учрал нар үргэлжлүүлэн пиво ууж байхад ******* найз охин *****тай маргалдаад *****ыг хардаад хэрүүл хийгээд маргаан хийсэн. ******* нь *****ын гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн, тэгээд *******, ***** хоёр хоорондоо маргаан хийгээд зууралдаад байхаар нь би голоор нь ороод салгасан, тэгээд ******* манай гал тогоо руу ороод хутга авах гээд байхаар нь би болиулсан чинь ******* миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиход миний хамраас цус гарахаар нь манай эхнэр ******* цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. ******* өглөө 07 цагийн үед гэрээс гараад явсан...” /хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн,
Шинжээч Э.Эрхэмбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б.*******ий биед учирсан зулайд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл болох баруун чамархай, хүзүү, цээжинд зулгаралт, хоёр гуянд цус хуралт гэмтэл нь нийлээд болон дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хавтас хэргийн 154 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 08 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед ***** бид хоёр хоорондоо ярилцаад *****ийнд очиж пиво ууж сууя гэж ярилцаад *****ийнх рүү явахаар болсон. Замаараа Cи Юү дэлгүүр орж 2,5 литрийн пиво хоёр ширхэг, 0,5 литрийн сөжү архи нэг шилийг аваад очсон. *****ийнд ороход *****, *******, 5 настай *****, мөн *****, ***** нар байсан. *****, *******, *****, *****, ***** бид зургаа 2,5 литрийн пивонуудыг хувааж уусан. *******, ***** бид гурав сөжү нэртэй архийг хувааж уусан. ***** бид хоёр хоорондоо урд өмнөх амьдралаасаа болж маргалдах гээд байсан, тэгэхээр нь би гэрийн түлхүүрийг чинь орцонд үлдээчхээд өөрийнхөө юмыг аваад явлаа гэж хэлэхэд ***** тийм юм байхгүй гэж хэлээд миний нүүр хэсэгт баруун, зүүн гараараа алгадаад байсан, тэгэхэд *****, ***** хоёр яваад өгсөн. ***** бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж ноцолдсон. Тэгэхэд ***** дундуур орж ирж салгаад байсан. ***** бид хоёр арай гайгүй болж эвлэрэх тал руугаа орсон. *****, ******* хоёр унтахаар өөрсдийнхөө өрөөнд орсон. Удалгүй ***** дахиж надтай хэрүүл маргаан хийгээд намайг цохиод байхаар миний уур хүрээд баруун гарынхаа алга хэсгээр *****ын ам хэсэгт нь цохиод цааш нь түлхсэн над руу дайраад болохгүй болохоор нь би зүүн гараараа *****ын баруун хацар хэсэгт нь 3 удаа алгадсан. Тэгэхэд ***** орилсон, тэр үед ******* гарч ирээд чи яаж байгаа юм гээд миний толгойны дагз хэсэг рүү гараараа цохихоор нь би дахиад цохь гэж хэлсэн, тэгэхэд хогийн шүүрийн иш, ганжингаар цохиод байсан, яг хэдэн удаа цохисныг санахгүй байна. Тэгэхээр нь би айлгах гээд гал тогооны өрөөнөөс хутга авчаад буцааж тавьсан, тэгээд том өрөөний цонхыг онгойлгоод тагтан дээр нь зогсоход ***** намайг татсан, тэр үед би баруун гараараа цонхноос нь барих гэж байгаад цонхны шилийг нь цохиж хагалсан, тухайн үед миний толгойноос цус гарч байхаар нь би явлаа гээд гараад явсан, гар утсаа мартчихсан байсан болохоор буцаж ороод гар утсаа авах гэхэд *****ын хамар, амнаас нь цус гарчихсан байхаар нь айгаад шууд гарч яваад гэртээ очсон...” /хавтас хэргийн 45-46, 152 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Х.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт манай найз *****, түүний нөхөр ******* нар ирсэн. Тэгээд бид нараас гадна хоёр найз ирсэн байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд Ёндон болон түүний найз охин нар явсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд ******* нь *****ыг зодоод байхаар нь миний уур хүрээд *******ий толгой руу шүүрийн ишээр 2 удаа цохисон чинь над руу хутга барьж дайрахад нь манай нөхөр намайг хамгаалаад байсан чинь гэрээс гараад зугтчихсан. ...******* гартаа хутга барихаар нь би найз ***** болон өөрийгөө хамгаалах зорилгоор хажууд байсан хогийн шүүрийн ишээр *******ий толгойд угсруулан хоёр удаа цохисон...” /хавтас хэргийн 47-50, 145 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхийн газрын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10306 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.*****ын биед баруун зовхи, хамар, хоёр хацар, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, баруун тохой, хоёр шуу, сарвуу, зүүн мөр, баруун өвдөг, хоёр шилбэ, зүүн өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр хэрэг учрах болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 52-53 дахь тал/ гэсэн,
Мөн газрын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10334 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.*******ий биед зулайд шарх, баруун чамархай, хүзүү, цээжинд зулгаралт, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.
5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 52-53 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 11 дэх тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 13-14 дэх тал, 16-18 дахь тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 19-23 дахь тал/,
- Шүүгдэгч Б. *******ий хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 92 дах тал/ төрсний бүртгэлийн лавлагаа / хавтас хэргийн 93 дах тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 89 дэх тал/ иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/ хавтас хэргийн 91 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 130-135 дахь тал/,
- Шүүгдэгч Х.*******гийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 157 дахь тал/, жолоочийн лавлагаа /хавтас хэргийн 160 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 161 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 162 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.*******, Б.******* нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргээс шүүгдэгч Х.*******д холбогдох “...2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, ***** хотхоны ***** тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******тэй Н.*****ыг зодлоо гэх шалтгааны улмаас маргалдаж түүний дагзанд хогийн шүүр гурилын ганжингаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх хэргийг шүүх дор дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон Х.*******г цагаатгаж, шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хэргийн талаар болсон үйл явдал:
“...2023 оны 08 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, ***** хотхоны ***** тоотод өөр хоорондоо найз нөхдийн харилцаатай Б.*******, Н.*****, *****, *****, *****, Х.******* нар уулзаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцад Б.*******, Н.***** нар өөр хоорондоо маргалдаж эхэлсэн, энэ үеэр *****, ***** нар тухайн газраас явж, Х.******* нь хүүхдээ унтуулахаар жижиг өрөөндөө орсон байна.
Шүүгдэгч Б.*******, хохирогч Н.***** нар маргалдаж байх явцад Б.******* нь хохирогч Н.*****ын биед хүч хэрэглэн халдсан бөгөөд энэ үед Н.***** тэдний дундуур орж салгасан, улмаар жижиг өрөөндөө орсны дараа Б.*******, Н.***** нар дахин маргалдаж Б.*******, Н.*****ын биед хүч хэрэглэн халдаж түүнийг цохиж, зодох үед Х.******* жижиг өрөөнөөс гарч ирээд тэднийг салгах зорилгоор дундуур орж Б.*******ий толгойд хогийн шүүрийн ишээр цохисон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл явдлын улмаас буюу шүүгдэгч Б.******* нь хохирогч Н.*****ыг цохиж зодсоны улмаас нь Н.*****ын эрүүл мэндэд баруун зовхи, хамар, хоёр хацар, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, баруун тохой, хоёр шуу, сарвуу, зүүн мөр, баруун өвдөг, хоёр шилбэ, зүүн өгзгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Х.******* нь Б.*******ий толгойд шүүрийн ишээр цохисны улмаас Б.*******ий эрүүл мэндэд зулайд шарх, баруун чамархай, хүзүү, цээжинд зулгаралт, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан
хохирогч Н.*****ын “...*****, *****, *****, *******, ******* бид зургаа 2,5 литрийн пиво 4 савыг, *******, ******* бид гурав 0,5 литрийн сөжү архи хувааж уусан, тэгэхэд ******* бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн, яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна, тэгсэн ******* “би явлаа, гэрийн түлхүүр өг, очиж өөрийн гэсэн юмаа авчаад явлаа” гэж хэлэхээр нь би гэрийн түлхүүр өгөхгүй, таксигаар чиний хувцсыг өгөөд явуулна гэж хэлсэн чинь намайг гичий, янхан гэж хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд баруун гараа атгаж байгаад *******ий нүүр хэсэгт нь цохисон. *****, ***** хоёр болиоч ээ гэж хэлчхээд яваад өгсөн. ******* хүүхдээ унтуулах гээд унтлагын өрөөндөө орсон, том өрөөнд *******, ***** бид гурав үлдсэн. ******* зүүн гараараа миний баруун талын хацарт 3 удаа алгадахад ***** дундуур орж бид хоёрыг салгаж байсан. ******* намайг цохих гээд дайраад байсан, ***** *******ийг тайвшруулаад уур амьсгал арай гайгүй болсон. *****, ******* хоёр унтаж амрахаар өрөө рүүгээ орсон, удалгүй ******* бид хоёр дахиад хэрүүл хийж эхэлсэн, тэгэхэд ***** гарч ирсэн, ******* гараа атгаж байгаад миний ам, хамар, баруун нүд хэсэгт гараараа цохиод байсан, миний хамраас цус гарсан, тухайн үед *******, *****, ******* нар хоорондоо хэрэлдээд *******ийг хөөгөөд байх шиг байсан...” /хавтас хэргийн 33-35 дахь тал/ гэсэн,
Хохирогч Б.*******ий: “...Би уурлаад Н.*****ын нүүр рүү хэд хэдэн удаа алгадаж, ор, шкаф, ширээ рүү түлхсэн. Тэгээд маргалдаад байж байх үед Х.******* хүүхдээ унтуулчхаад нөгөө өрөөнөөс гарч ирээд над руу дайраад миний толгой руу шүүрийн иш, ганжингийн мод зэргийг хугартал цохиж, миний биед гэмтэл учруулсан...” /хавтас хэргийн 37-38 дах тал/ дахь тал гэсэн,
Гэрч Н.*****ийн “...Би 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэртээ эхнэр, хүүхдийн хамт байж байхад, *****, найз охин ***** нарын хамт ирээд бид 4-лээ пиво ууж эхэлсэн. Тэгээд шөнийн 01 цагийн орчим амрах гээд байж байхад найз ******* мөн найз охин Учралын хамт ирсэн, тэгээд дахиад бид зургуулаа пиво ууж байгаад, шөнийн 03 цагийн орчим *****, найз охин ***** нарын хамт манай гэрээс явсан. Тэгээд би манай эхнэр *******, мөн *******, түүний найз охин *****тай хамт үргэлжлүүлэн пиво ууж байхад ******* найз охин *****ыг хардаад хэрүүл хийгээд маргаан болж байхад ******* нь *****ын гэдэс хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн, тэгээд *******, ***** хоёр хоорондоо маргаан хийгээд зууралдаад байхаар нь би голоор нь ороод салгасан...” /хавтас хэргийн 41-42 дах тал/ гэсэн,
Шинжээч Э.Эрхэмбаярын: “...Б.*******ий биед учирсан зулайд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл болох баруун чамархай, хүзүү, цээжинд зулгаралт, хоёр гуянд цус хуралт гэмтэл нь нийлээд болон дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хавтас хэргийн 154 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.*******ий: “...*****, *******, *****, *****, ***** бид зургаа 2,5 литрийн пиво, *******, ***** бид гурав сөжү нэртэй архийг хувааж уусан. ***** бид хоёр хоорондоо урд өмнөх амьдралаасаа болж маргалдах гээд байсан, тэгэхээр нь би гэрийн түлхүүрийг чинь орцонд үлдээчхээд өөрийнхөө юмыг аваад явлаа гэж хэлэхэд ***** тийм юм байхгүй гэж хэлээд миний нүүр хэсэгт баруун зүүн гараараа алгадаад байсан, тэгэхэд *****, ***** хоёр яваад өгсөн. ***** бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж, ноцолдсон, тэгэхэд ***** дундуур орж ирж салгаад байсан. ***** бид хоёр арай гайгүй болж эвлэрэх тал руугаа орсон. *****, ******* хоёр унтахаар өөрсдийнхөө өрөөнд орсон. Удалгүй ***** дахиж надтай хэрүүл маргаан хийгээд намайг цохиод байхаар миний уур хүрээд баруун гарынхаа алга хэсгээр *****ын ам хэсэгт нь цохиод цааш нь түлхсэн, над руу дайраад болохгүй болохоор нь би зүүн гараараа *****ын баруун хацарт 3 удаа алгадсан. Тэгэхэд ***** орилсон тэр үед ******* гарч ирээд чи яаж байгаа юм гээд миний толгойны дагз хэсэг рүү гараараа цохихоор нь би дахиад цохь гэж хэлсэн, тэгэхэд хогийн шүүрийн иш, ганжингаар цохиод байсан, яг хэдэн удаа цохисныг санахгүй байна. Тэгэхээр нь би айлгах гээд гал тогооны өрөөнөөс хутга авчаад буцааж тавьсан...” /хавтас хэргийн 45-46, 152 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Х.*******гийн: “...******* *****ыг зодоод байхаар нь миний уур хүрээд *******ий толгой руу шүүрийн ишээр 2 удаа цохисон чинь над руу хутга барьж дайрахад нь манай нөхөр намайг хамгаалахад ******* гэрээс гараад зугтчихсан. ...******* гартаа хутга барихаар нь би найз ***** болон өөрийгөө хамгаалах зорилгоор хажууд байсан хогийн шүүрийн ишээр *******ий толгойд угсруулан хоёр удаа цохисон...” /хавтас хэргийн 47-50, 145 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхийн газрын 2023 оны №10306 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.*****ын биед баруун зовхи, хамар, хоёр хацар, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, баруун тохой, хоёр шуу, сарвуу, зүүн мөр, баруун өвдөг, хоёр шилбэ, зүүн өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр хэрэг учрах болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 52-53 дахь тал/ гэсэн,
Мөн газрын 2023 оны №10334 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.*******ий биед зулайд шарх, баруун чамархай, хүзүү, цээжинд зулгаралт, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 52-53 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 13-14 дэх тал, 16-18 дахь тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 19-23 дахь тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Н.*****ын эрүүл мэндэд учирсан баруун зовхи, хамар, хоёр хацар, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, баруун тохой, хоёр шуу, сарвуу, зүүн мөр, баруун өвдөг, хоёр шилбэ, зүүн өгзгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.*******ий түүнийг цохисон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас,
Хохирогч Б.*******ий эрүүл мэндэд учирсан зулайд шарх, баруун чамархай, хүзүү, цээжинд зулгаралт, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Х.*******гийн түүнийг шүүрийн ишээр цохисон үйлдлийн улмаас тус тус үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ий дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.*******ий хохирогч Х.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.*******гийн хохирогч Б.*******ий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн 4 дүгээр бүлэгт гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын тухай хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж заасан.
Хэдийгээр шүүгдэгч Х.*******гийн Б.*******ий толгойд шүүрийн ишээр цохиж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж буй боловч түүний энэхүү үйлдэл нь шүүгдэгч Б.*******ий хохирогч Н.*****ын эрүүл мэндэд хүч хэрэглэж халдаж буй довтолгооныг зогсоох зорилгоор хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхээр байх тул Х.*******гийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Б.*******ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
3. Шүүгдэгч Б.*******ий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.*****ын эрүүл мэндэд Н.*****ын биед баруун зовхи, хамар, хоёр хацар, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, баруун тохой, хоёр шуу, сарвуу, зүүн мөр, баруун өвдөг, хоёр шилбэ, зүүн өгзгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан. Хохирогч Н.***** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Хохирогч Б.******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн ***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*******, цагаатгагдсан этгээд Х.******* нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *****ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *****ын *******г цагаатгасугай.
2. Шүүгдэгч ******* овогт *****гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****гийн *******д 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Б.*******д шийтгэсэн 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн ***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*******, цагаатгагдсан этгээд Х.******* нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.***** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******, цагаатгагдсан этгээд Х.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, цагаатгагдсан этгээд Х.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР