Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2017/0430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, С ХХК, М ХХК, З ХХК, Х ХХК, Х ХХК, Х ХХК, Х ХХК, Э ХХК, К ХХК, Ч ХХК, С ХХК, Б ХХК, Т ХХК, Б ХХК, Д ХХК, Ш ХХК, Б ХХК, Э ХХК, Т ХХК, ОХХК, Э ХХК, Г ХХК, А ХХК, И ХХК, Г ХХК, С ХХК, Б ХХК нарын нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Байгаль орчны газар, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б, С.Э, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Н.Н, А.Б, Ч.Д, Д.Б, Т.О, өмгөөлөгч Д.О, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, өмгөөлөгч Ц.Э, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Байгаль орчны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ж.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК, М ХХК, З ХХК, ХХХК, Х ХХК, Х ХХК, Ч ХХК, С ХХК, Б ХХК, Т ХХК, Б ХХК, Д ХХК, ШХХК, Б ХХК, Х ХХК-иудын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Н.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компаниуд нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт гаргаж өргөдлийн С ХХК 2 дугаарт, М ХХК 22 дугаарт, З ХХК 16 дугаарт, ХХХК 25 дугаарт, Х ХХК 26 дугаарт, Х ХХК 29,30 дугаарт, Х ХХК 33 дугаарт, Ч ХХК 68 дугаарт, С ХХК 21 дүгээрт , Б ХХК 28 дугаарт, Т ХХК 80 дугаарт, Б ХХК 78 дугаарт, Д ХХК 104 дүгээр, Ш ХХК 102 дугаарт, Б ХХК 103 дугаарт тус тус бүртгэгдсэн.

Ийнхүү нийслэлийн Байгаль орчны ногоон хөгжлийн газраас өргөдлийг хянах явцдаа Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14-р зүйлийн 14.4-д заасны дагуу санал авахаар хүргүүлэхэд тус Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хүргүүлсэн байгаа юм.

Гэтэл Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолын тогтоох хэсэгт:

1.Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02-06/191 тоот албан бичгээр ирүүлсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан 38 аж ахуй нэгж байгууллагын өргөдөл гаргасан талбайн байршлын талаар хэлэлцээд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөөр байгаа тул эдгээр байршилд зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсүгэй ... гэсэн хууль зүйн үндэслэлгүй, таамагласан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Энэхүү тогтоол нь ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй бөгөөд таамагласан хууль бус шийдвэр байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолын С ХХК, М ХХК, ЗХХК, ХХХК, Х ХХК, Х ХХК, Х ХХК, Ч ХХК, С ХХК, Б ХХК, Т ХХК, Б ХХК, Д ХХК, Ш ХХК, Б ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар хүргүүлсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн С ХХК 2 дугаарт, М ХХК 22 дугаарт, ЗХХК 16 дугаарт, ХХХК 25 дугаарт, Х ХХК 26 дугаарт, Х ХХК 29,30 дугаарт, Х ХХК 33 дугаарт, Ч ХХК 68 дугаарт, С ХХК 21 дүгээрт , Б ХХК 28 дугаарт, Т ХХК 80 дугаарт, Б ХХК 78 дугаарт, Д ХХК 104 дүгээр, ШХХК 102 дугаарт, Б ХХК 103 дугаарт тус тус бүртгэгдсэн өргөдөлд нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас ирүүлсэн дэмжихгүй гэх саналыг хүчингүй болгуулах, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн татгалзсан хариуг хүчингүй болгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү,

Дээрх нэр бүхий 15 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ... Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаар албан бичигт Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хууль бусаар хүчингүй болгосныг мэдээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

... Иймд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолын Ч ХХК, С ХХК, Б ХХК, Т ХХК, , Б ХХК, Д ХХК, ШХХК, Б ХХК С ХХК, М ХХК, ЗХХК, ХХХК, Х ХХК, Х ХХК, Х ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс шүүхэд ирүүлсэн тайлбар нотлох баримт, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас ирүүлсэн мэдэгдэлд Ч ХХК-н өргөдөлд ХанУул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/21 дүгээр тогтоолоор санал өгсөн тухай огт дурдаагүй, бидэнд мэдэгдээгүй байсан тул 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хүртэл энэхүү тогтоолыг мэдээгүй, тогтоолтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаас үзэхэд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал өгөх эрх хэмжээ олгогдоогүй байхад 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А/21 дүгээр тогтоол гаргасан нь хууль бус байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/21 дүгээр тогтоолын Ч ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэжээ.

Нэхэмжлэгч Э ХХК, К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бадамдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт 6 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг гаргасан юм.

... Уг талбай нь аливаа тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбай, эдэлбэр, эзэмшиж байгаа болон ашиглаж байгаа газар, ус ойн сан газарт хамрагдахгүй нь тогтоогдож Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14-р зүйлийн 14.4-д заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн хуралд хүргүүлсэн байдаг.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид эдгээр 30 гаруй компаний асуудлыг нийтэд нь хамруулан ойлгож бүхэлд нь татгалзсаныг хуулийн дагуу санал өгсөн гэж үзэхгүй байна.

...нэхэмжлэгч компаний өгсөн талбайн хувьд хамгийн ойр орших суурин газар болох шувуун фабрик хэмээн нэрийддэг Хан-Уул дүүргийн 13-р хорооны Туул тосгоноос 3 км орчим зайтай, одоогоор улирлын чанартай хүн ирдэг хамгийн ойр орших манааны байр 1,3 км орчимд байгаа юм.

Иймд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1-р сарын 27-ны өдрийн 06 дугаартай тогтоолын тус компаниудад холбогдох хэсгийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолын Э ХХК болон К ХХК-д тус тус холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаас гарсан 2016 оны 06 дугаар тогтоолыг үндэслэн гарсан нийслэлийн Байгал орчин, ногоон хөгжлийн газраас дэмжихгүй гэсэн саналыг хүчингүй болгож өгнө үү,

Э ХХК, К ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолыг үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан талбайн бүртгэлийг сэргээхийг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгах, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах гэжээ.

Нэхэмжлэгч ЭЭХХК, Т ХХК, ОХХК, Э ХХК, Г ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч компаниуд нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсээс зарласан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гарган ХХ-000055, ХХ-000048, ХХ-000066, ХХ-000047, ХХ-000061 дугаарт бүртгүүлсэн.

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1/206, 1/207, 1/208, 1/228, 1/229 дүгээр албан бичгүүдээр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 тогтоолоор Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу бидний хүсэлт гаргасан газарт тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсэн учир тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдсэн бөгөөд бид мөн өдөрт нь уг шийдвэрээ эргэн харахыг хүсэж нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хандсан бөгөөд бидний хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдсэн.

... Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоол, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас ЭЭХХК, Т ХХК, ОХХК, Э ХХК, Г ХХК-иудад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

ЭЭХХК, Т ХХК, ОХХК, Э ХХК, Г ХХК-иуд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А ХХК, Г ХХК, С ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б болон түүний өмгөөлөгч Д.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.1 Нэхэмжлэгч нар нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт холбогдох материалын хамт тус тус гаргасан.

Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас нэхэмжлэгч нарт дээрх өргөдлийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1/209,1/220,1/221 тоот албан бичгээр бүртгэгдсэн өргөдлийн талбайд Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу санал авахаар хүргүүлэхэд тус дүүргийн ИТХ-н Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй тул дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагын саналын дагуу танай хүсэлтээс татгалзаж байна... гэсэн хариуг тус тус ирүүлсэн байдаг.

Уг хариуг нэхэмжлэгч нар нь эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтанд буюу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б-Ү хандаж гомдол гаргасан бөгөөд уг гомдлын дагуу Нийслэлийн Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02-06/971, 02-06/972, 02-06/941 тоот албан бичгээр ... тухайн талбай байрших дүүрэг нь гаргасан шийдвэртээ түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дэмжих боломжгүй гэсэн байхад Нийслэлийн Засаг даргын зүгээс дээрх шийдвэрийг зөрчин тусгай зөвшөөрөл олгох нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна... гэсэн хариуг тус тус өгсөн байна.

1.2 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т ... Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ... гэж заасан.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоолоор ирсэн саналыг нягтлан судлахгүйгээр шууд үндэслэл болгосон нь алдаатай шийдвэр болсон гэж үзэж нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Нийслэлийн Засаг даргын татгалзсан шийдвэрийн үндэслэл болсон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоол нь хууль зүйн үндэслэл муутай байсан тул Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 6 сарын дараа хүчингүй болгож, засаж шинэ тогтоол гаргасан.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 6 сарын дараа засаж гаргасан 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 тоот тогтоол бол Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн татгалзсан шийдвэрт хууль зүйн болоод цаг хугацааны хувьд хамааралгүй юм.

Учир нь Нийслэлийн Засаг дарга 6 сарын дараа гарсан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 тоот тогтоолыг үндэслэл болгоогүй. Харин хүчингүй болсон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоолыг үндэслэл болгосон.

Өнөөдрийн байдлаар хүчингүй болсон байгаа Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоолд Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөөр байгаа тул зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн байдаг. Нийслэлийн Засаг дарга нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх бодитойгоор зөрчигдөх эсэхийг шалгаж тогтоогоогүй, бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй. Учир нь хайгуул хийх нь олборлолт, ашиглалт биш юм. Хайгуулын ажил хийхэд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчихгүй юм.

Нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх хэрхэн, яаж зөрчигдөх талаар ямар ч судалгаа хийгээгүй, мэргэжлийн болон холбогдох ямар ч байгууллагын дүгнэлт, гаргуулаагүй, татгалзсан шийдвэр гаргахдаа ямар ч тооцоо судалгаагүй шийдвэр гаргасан.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.2-т ... Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг... ойлгоно гэж заасан. Энэ нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх гэдэг нь зөвхөн хайгуулын судалгаа үнэлгээний ажил болохыг харуулж байна.

1.3 Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч татгалзах хариу өгөх тохиолдолд хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой.

Нийслэлийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ... гэж заасан. Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй байна.

1.4 Энэ асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн байгууллагын судалгаа, санал, дүгнэлт чухал ач холбогдолтой. Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09/719 тоотоор Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад ирүүлсэн 38 аж ахуйн нэгжийн талбай, байршлын судалгаанаас харахад нэхэмжлэгч А ХХК, Г с г ХХК, С б б ХХК-ийн хүсэлт гаргасан талбайн уг хуулийн 14.3-т заасан хязгаарлалтанд хамаарахгүй байна. Уг судалгаагаар нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар нь сууршлын бүстэй хэт ойр, НИТХ-ын 2013 оны 10/39 тоот тогтоолоор батлагдсан иргэд шинээр өмчлүүлэх байршилтай хэт ойр гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг. Эдгээр нь хуульд зааснаар татгалзах үндэслэл болохгүй.

1.5 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3,1 -т Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно... гэж заасан. Иймд хуульд зааснаар хуулийн шаардлага хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох ёстой.

Хуулийн 6.1-т ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно... гэж заасан байдаг. Мөн хуулийн 12.2-т ... Нэг тусгай зөвшөөрлөөр олгох түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайн хэмжээ Ашигт малтмалын тухай хуулийн 17.4-т заасны дагуу 25 гектараас багагүй, 400 гектараас ихгүй байна..., гэж заасан. Энэ нь хуулийн ерөнхий шаардлагыг нэхэмжлэгч нар бүрэн хангаж байгаа юм.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд хайгуулын талбай дараах шаардлага хангасан байх ёстой гэж заасан. Үүнд: ... 17.2.1-т дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн..., ... 17.2.2-т тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй... , ... 17.2.3-т хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй... , ... 17.3-т Энэ хуулийн 17.2.2,17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно... , ... 17.3.1-т улсын хил... , 17.3.2-т ...нөөцөд авсан талбай... , ... 17.3.3-т тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар... , 17.3.4-д ... энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ хуульд зааснаас өөр хэлбэр, байршил бүхий талбай... , 17.3.5-т ... хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц..., 17.4-т ... нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 150 мянган гектараас ихгүй байна... гэж заасан. Уг шаардлагын хүрээнд авч үзвэл нэхэмжлэгч А ХХК, Г с г ХХК, С б б ХХК нь ямар нэгэн давхцалгүй, зөрчилгүй байгаа юм. Гэтэл энэ хуульд зааснаас өөр үндэслэлээр буюу суурьшлын бүстэй хэт ойр гэдэг үндэслэлээр олгохоос татгалзсан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай, илт хууль зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

2.1. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 тоот тогтоолыг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.4-т Аймаг, Нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан.

Хуульд Нийслэлийн Засаг даргад дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал-ыг явуулах ёстой байтал Хан-Уул дүүргээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг явуулж хууль зөрчсөн. Энэ алдаагаа 6 сарын дараа засаж Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 тоот тогтоолыг гаргасан. Хуулиар аймаг, нийслэлийн тухайд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авна гэсэн байдаг.

Нийслэлийн Засаг даргын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хуулийн 14.4-т заасан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал-д үндэслээгүй. Хуулиар дүүргийн хурлын саналыг авах ёстой болохоос тэргүүлэгчдийн саналыг авна гэж заагаагүй юм. Хуульд заасан хурал, тэргүүлэгчид гэдэг 2 этгээд бол ялгаатай ойлголт. Хурал нь 35-41 төлөөлөгчдөөс бүрдэж байдаг, Тэргүүлэгчид нь 5-9 хүний бүрэлдэхүүнтэй, хурлын чөлөөт цагт тэргүүлэгчид үйл ажиллагаагаа явуулдаг. Хуулиар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авна гэж заасан тохиолдолд Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, хэлэлцээд санал ирүүлэх ёстой. Иймд Нийслэлийн Засаг дарга нь хуульд заасан саналд үндэслэж шийдвэр гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Нийслэлийн Засаг даргын үндэслэл болгосон санал бүхий Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоол нь өнөөдөр хүчингүй болсон. Харин 6 сарын дараа засаж гаргасан Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 тоот тогтоол нь өөрөө Нийслэлийн Засаг дарга нэгэнт шийдвэрээ гаргасны дараа гарсан тул хуулийн 14.4-т заасан санал биш, хууль зүйн үр дагавар үүсгэхгүй болно.

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1-т Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02-06/971,02-06/972,02-06/941 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, 2-т Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 тоот тогтоолын С б б ХХК, Г с г ХХК, А ХХК нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 31,46 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бөгөөд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд хийсэн дүгнэлтээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн байдаг. Энэ тухай Ашигт малтмалын газар нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/10349 албан тоотоор нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт мэдэгдсэн.

... Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 06 дугаар тогтоолоор ... өргөдөл гаргасан талбайн байршлын талаар хэлэлцээд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөөр байгаа тул эдгээр байршилд зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсүгэй ... гэж дүгнэж нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар тогтоолыг хүргүүлж улмаар манай компанид 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1/20 дугаартай албан тоотоор татгалзсан болохыг мэдэгсэн болно.

... Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай тогтоолын И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү.

И ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах гэжээ

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт холбогдох материалын хамт хүргүүлсэн.

Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас дээрх өргөдлийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1/231 тоот албан бичгээр ... 44 дүгээрт бүртгэгдсэн өргөдлийн талбайд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу санал авахаар хүргүүлэхэд тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй тул дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагын саналын дагуу танай хүсэлтээс татгалзаж байна... гэсэн хариуг өгсөн.

... Иймд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, нийслэлийн Засаг Дарга 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02-06/1126 дугаар албан бичгээр мэдэгдсэн шийдвэрийг хүчингүй болгож тусгай зөвшөөрөл олгохыг даалгах.

Б ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

...2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/04 тогтоолын хүчингүй болгуулах гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолын хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолын нэхэмжлэгч компаниудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан Аж ахуй нэгж, байгууллагуудын өргөдөл гаргасан талбайн байршлын талаар санал авахаар 02-06/191 тоот албан бичиг ирүүлсэн болно.

Дээрх албан тоотын дагуу тус дүүргийн иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлаас 10, 12, 13,14 дүгээр хороодын Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 36 тоот албан бичиг хүргүүлж саналыг авахад хороодын Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлаас бүгд татгалзсан хариуг өгсөн болно.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан Аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл гаргасан талбайн байршлын талаар хэлэлцээд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах гэж заасны дагуу шийдвэрээ гаргаж Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд хууль зүйн үндэслэлгүй буюу таамагласан шийдвэр гаргаагүй болно.

Ийнхүү дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зөвхөн саналаа гаргаж Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд дээр нэр дурдсан компаниудад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсэх нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал болно гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолын хүчингүй болгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл гаргасан талбайн байршлын талаар хэлэлцээд шийдвэрээ гаргаж Нийслэлийн Засаг даргад 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 159 тоот албан бичгээр хүргүүлсэн болно ... гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ч ХХК-ийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/21 дүгээр тогтоолын хүчингүй болгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчоос 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан Ч ХХК-ийн өргөдөл гаргасан талбайн байршлын талаар снал авахаар 02-06/696 тоот албан бичиг манай байгууллагад ирүүлсэн болно.

Дээрх бичгийн дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны үндэслэлээр тус дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан Ч ХХК-ийн талбайн байршлын талаар хэлэлцээд саналаа гаргаж хүргүүлсэн.

Ийнхүү дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зөвхөн саналаа гаргаж нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн газарт хүргүүлсэн бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсэх нь нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал болно.

Хариуцагч нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д заасан анхан шатны шүүлтийг нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбай, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газрын талбай, мөн түрүүлж өргөдөл гаргасан аж ахуйн нэгжүүдийн талбай нь хоорондоо давхцалтай эсэхэд шүүлт хийхэд тухайн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүд нь давхцалгүй байсан.

Анхан шатны шүүлтээр ямар нэгэн давхцалгүй талбайд хүсэлт гаргасан өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасны дагуу Ашигт малтмалын газраас санал авахаар хүргүүлсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 6/8402, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8566, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 6/10150 дугаар албан бичгээр хариу ирүүлж тухайн аж ахуйн нэгжүүдэд боломжтой гэсэн байна.

Мөн аж ахуйн нэгжүүдийн өргөдөл гаргасан талбай нь иргэний эзэмшлийн газар болон нийслэлийн төлөвлөгөөнд тусгагдсан байршилтай давхцалтай эсэх талаар мэдээлэл авахаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтэст 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/1495, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/1673 дугаар албан бичгийг хүргүүлж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5/8897, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/386 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан талбайн мэдээллийг шүүлгэхээр хүргүүлэхэд давхцалгүй гэсэн хариу ирүүлсэн байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д тухайн талбайн байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу саналыг авахад Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж 06 дугаар тогтоол гаргаж тухайн дүүрэгт хүсэлт гаргасан бүх аж ахуйн нэгжийн өргөдөлд зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/493 дугаар захирамжаар байгуулагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох байнгын зөвлөл 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргасан 154 өргөдөл тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар хуралдсан.

Үүнээс Хан-Уул дүүрэгт гаргасан 38 өргөдлийн асуудлыг шийдвэрлэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоолыг үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Иймд дээрх бүх үйл ажиллагаа нь холбогдох хуулийн дагуу явагдсан тул тухайн аж ахуйн нэгжүүдийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй юм. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК, М ХХК, ЗХХК, ХХХК, Х ХХК, Х ХХК, Х ХХК, Э ХХК, К ХХК, Ч ХХК, С ХХК, Б ХХК, Т ХХК, Б ХХК, Д ХХК, ШХХК, Б ХХК, ЭЭХХК, Т ХХК, ОХХК, Э ХХК, Г ХХК, А ХХК, И ХХК, Г ХХК, С ХХК, Б ХХК нар /цаашид нэр бүхий 27 компани гэх/ нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /хуучин нэрээр/, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Үүнд:

Нэг. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох;

Хоёр. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох;

Гурав. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/21 дүгээр тогтоолын Ч ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох;

Дөрөв. Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас /хуучин нэрээр/ нэхэмжлэгч нарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг хүчингүй болгох;

Тав. Нэхэмжлэгч нарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэр бүхий 27 компанийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар болон 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/21 дүгээр тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч нэр бүхий 27 компани нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүсч зохих журмын дагуу нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргажээ. Нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж... гэж заасны дагуу анхан шатны бүртгэл хийхэд нэхэмжлэгч компаниудын өргөдөлд тусгагдсан газрын координатууд нь нийслэлийн Засаг даргын Тамгын газарт буй бусдын эзэмшил, ашиглалт бүхий газрын мэдээлэлтэй давхцалгүй гарсан байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх, 14.2-т Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ гэх хуулийн шаардлагын хүрээнд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс /хуучин нэрээр/ зохих лавлагааг гаргуулахад нэхэмжлэгч компаниудын түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан тайлбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй, улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлаар эрдсийн хуримтлал тогтоогдоогүй гэх дүгнэлтийг хийжээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02-06/191 дүгээр[1] албан бичгээр зохих санал авахаар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас тус дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хороодын иргэдийн Нийтийн Хурлаас зохих санал авахаар 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар[2] албан бичиг хүргүүлсэн бөгөөд дээрх хороодын иргэдийн Нийтийн Хурал тус хороодын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг дэмжих боломжгүй гэж үзэж зохих саналаа албан бичгээр[3] тус тус хүргүүлсэн байна. Улмаар хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж 06 дугаар тогтоолоороо[4] нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн тус дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдөлд дэмжихгүй санал гаргаж шийдвэрлэжээ.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/21 тогтоолоор[5] иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөөр байгаа гэж үзэн Ч ХХК-ийн тус дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь ... тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 18.1.2 з-д нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах, 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн ...18.1.2 з...-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж ... гэж Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тодорхойлсон.

Тодруулбал, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн дүүргийн нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах буюу өөрийн нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох асуудалд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дараа тайлагнахаар санал өгөх эрхийг хуулиар олгосон тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт ...дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал... гэж заасан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх мэдэлд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид халдсан нь хууль бус гэх нэхэмжлэгч нарын мэтгэлцээнийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Хоёр. Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагын тухайд.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр[6] тогтоолоороо Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдийн талбайн байршлын талаарх саналыг хэлэлцээд ...суурьшлын хилийн бүсэд хамаарах, тусгай хамгаалалттай газар нутгийн давхцал, голын ай сав бүхий хамгаалалтын бүсэд орсон, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө гэж үзэн дэмжих боломжгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээрх маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа тус дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал болон Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09/719 дүгээр[7] албан бичгээр тус дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан нэр бүхий компаниудын талбайн байршлын судалгаа[8] зэргийг үндэслэсэн байна.

Энэхүү судалгаа ёсоор С ХХК технологийн зам дээр, Б ХХК болон ЗХХК нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй давхцсан, С ХХК, Э ХХК, Г с г ХХК, А ХХК, Тн ХХК болон Сараанампён ХХК-ийн хүсэлт гаргасан талбай нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан Иргэнд шинээр газар өмчлүүлэх байршилтай хэт ойрхон, ХХХК Сонгинохайрхан уулын тусгай хамгаалалтын хязгаарлалтын бүстэй давхцсан, ЭЭХХК, Т ХХК, ОХХК, Х болон Х ХХК аж үйлдвэрийн ерөнхий төлөвлөгөөтэй хэт ойрхон, урт нэртэй хуулийн дагуу Туул голын ай сав газартай давхцсан, Б ХХК Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 30/23 дугаар тогтоолоор батлагдсан Иргэнд шинээр газар өмчлүүлэх байршилтай хэт ойрхон, Э ХХК 7 иргэний эзэмшил газартай давхцалтай, К ХХК Өлзийт хорооллын суурьшилтай хэт ойрхон гэжээ.

Хэдийгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 06б/787, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06б/850, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 06б/312, 06б/310, 06б/313 албан бичгүүдээр[9] Т ХХК, Г ХХК, ЭЭХХК, ОХХК, Э ХХК-ийн хүсэлт гаргасан талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын хамгаалалтын бүс, ойн сав, тусгай хамгаалттай газар нутагтай давхцалгүй гэж тодорхойлсон боловч Хан-Уул дүүргийн иргэлийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд маргаан бүхий үйл баримт нь хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/39 дүгээр[10] тогтоолоор нэхэмжлэгч нарын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан талбай нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршилтай давхцаж байгаагаас гадна Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар[11] тогтоолоор батлагдсан нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нутаг дэвсгэртэй давхцалтай байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хорооны иргэдийн Нийтийн хурлаар асуудлыг хэлэлцэн гаргасан шийдвэр болон бусад баримтуудад тулгуурлан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолоороо өмнө нь Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрийг зөв гэж үзэн бүрэн эрхийнхээ хүрээнд бататган тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дэмжихгүй гэж гаргасан санал нь үндэслэлтэй байх тул уг шийвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

Гурав. Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт /хуучин нэрээр/ холбогдуулан гаргасан нэхэмжлэгч компаниудад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлагын тухайд.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нутгийн өөрөө удирдах байгууллага татгалзсан учир түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, эрх мэдэл нийслэлийн Засаг даргад байхгүй гэж мэтгэлцсэн.

Хариуцагч нийслэлийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох байнгын зөвлөлөөрөө[12] нэр бүхий компаниудын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэж түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан талбайд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжихгүй санал ирсэн тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж зааснаар нэгэнт нутгийн өөрөө удирдах байгууллага дэмжихгүй гэж санал ирүүлсэн тохиолдолд Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл гаргасан аж ахуйн нэгжүүдэд олгох эрхгүй болно. Учир нь, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч болох Засаг дарга хянах агуулга байхгүй, байх ч боломжгүй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харъяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өөрт хамаарах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулах ажлын хүрээнд хороодын иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн асуудалд хөндлөнгөөс дүгнэлт хийх, үгүйсгэх эрхгүй тул хариуцагчийн дээрх мэтгэлцээн нь үндэслэлтэй байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/227 дугаар[13] танилцуулга, тус газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тус тус хүргүүлж байсан санал, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар14 тогтоолоор Засгийн газарт хүргүүлсэн чиглэлийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас нийслэлийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрсөн хүсэлт авахгүй байх, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байх чиглэл15 өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудын нэгтгэн дүгнэхэд,

- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Нутгийн өөрөө удирдах ёс нь ... тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн гэсэн зарчимд нийцүүлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үндэслэл бүхий дэмжихгүй гэж санал гаргах эрхтэй бөгөөд энэ нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгогдсон өөрийн онцгой бүрэн эрх болно.

- Нийслэлийн Засаг дарга дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үндэслэл бүхий дэмжихгүй гэх саналыг үгүйсгэн тухайн дүүргийн иргэдийн эрх, ашиг сонирхлыг үл харгалзан түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай завшөөрөл олгох эрх байхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2, 20 дугаар зүйлийн 20.1, 26 дугаар зүйлийн 26.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.2, 14.4-т заасныг тус тус баримтлан С ХХК, М ХХК, Зэнэржи ХХК, ХХХК, Х ХХК, Х ХХК, Х ХХК, Э ХХК, К ХХК, Ч ХХК, С ХХК, Б ХХК, Т ХХК, Б ХХК, Д ХХК, ШХХК, Б ХХК, ЭЭХХК, Т ХХК, ОХХК, Э ХХК, Г ХХК, А ХХК, И ХХК, Г ХХК, С ХХК, Б ХХК-иудын нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /хуучин нэрээр/, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/21 дүгээр тогтоолын Ч ХХК-д холбогдох хэсэг болон нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын /хуучин нэрээр/ нэхэмжлэгч нарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг тус тус хүчингүй болгох, нэхэмжлэгч нарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч компаниудаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 982800 /есөн зуун наян хоёр мянга найман зуу/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ

 

 

 

 

 


[1] Хавтаст хэрэг №1, 43-р тал

[2] Хавтаст хэрэг №1, 51-р тал

[3] Хавтаст хэрэг №1, 51-62-р тал

[4] Хавтаст хэрэг№1, 66, 151-р талууд.

[5] Хавтаст хэрэг №1, 176-р тал

[6] Хавтаст хэрэг №2, 180-р тал