Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

Улсын яллагч А.Лхагваа,

Хохирогч Х.*******

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2407000000072 дугаартай хэргийг 2024 оны 0 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  *******-ны өдөр аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “*******” амралтын газарт менежер ажилтай, ам бүл 7, ээж, дүү нарын хамт *******,*******од оршин суух, урьд ял шийтгүүлгүй,

******* овгийн *******гийн ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй амралтын газарт хохирогч Х.*******той “бусдын хэрэгт оролцлоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь татаж унаган толгой, хэвлий хэсэгт хөлөөрөө дэвсэж зүүн талын хэнгэрэг хальсны цооролт, баруун зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, умдаг, хярганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хохирогч *******гийн мэдүүлгүүд /хх-, 50/, хохирогч *******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-9-10/, гэрч гийн мэдүүлэг /хх-13-14/, гэрч гийн мэдүүлэг /хх-1/, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-21-24/, шинжээч эмч Р.Ням-Осорын мэдүүлэг /хх-29-30/, хөрөнгийн үнэлгээний Дамно компанийн Эн Ди 24 53 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-8-71/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-81-83/, иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргалын мэдүүлэг /хх-/, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотойгоор /хх-3-/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.           

Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Э.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Тэгээд ирээд намайг дуудаад бид хоёр өөр өрөөнд ороод маргалдаад байж байсан. Тэгээд би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан болохоор зарим зүйлээ санахгүй байгаа. Тэгээд эхэн үеийг санаж байгаа. Эдний өрөөнд ороод *******той хэрэлдээд, тэгээд над руу аяга шидээд, ус буцалгагч шидээд байсан.  Бусдын сайн санахгүй байгаа...”  гэв.

 

Хохирогч Х.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...жоохон хүүхэд рүү ямар балиар хэлдэг юм бэ гэж хэлсний төлөө надтай хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би өөр энэ залуутай хэрэлдээд өрөөндөө орсон чинь нэг мэдэхэд энэ залуу миний араас орж ирээд намайг элдэв дээдээр доромжилж байгаад шууд үсдэж авч дараад толгой тархи руу зодож эхэлсэн. Тэгээд найз маань салгах гээд яасан чинь шууд хавирч унагаагаад галзуу хүн шиг над руу дайрч байсан. Тийм учраас өөртөө ойртуулахгүйн тулд би ус буцалгагч авч шидсэн. Тэгээд яасныг хэлээд тэгсэн чинь энэ залуу дахиж над руу дайраад намайг зодож эхэлсэн... болсон процессыг хараад ойлгохгүй гайхаад зогсож байхад ******* давсаг руу нь өшиглөсөн. Тэр үед Налайх дүүрэгт ажилладаг цагдаа залуу ирж салгаагүй бол өнөөдөр ингээд яриад зогсож байх хэмжээний байхааргүй байсан. Нэмж, үргэлжлүүлж зодохоор байсан. Тэнд 4-5 залуучууд байсан хэрнээ хэн нь ч салгаагүй ганцхан тэр залуу салгасан. Тэгээд *******ын хувьд миний бэлгэ эрхтэн, эмзэг эрхтэн рүү санаатайгаар зэрлэгээр нэлээн хэд өшиглөсөнд би үнэхээр их гомдолтой байна. Би өнөөдөр 2 хүүхэд төрүүлсэн эх хүн...Энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгээсэй гэж би хүсэж байна...” гэв.

    

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30 цагийн хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялын дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй амралтын газарт хохирогч Х.*******той “бусдын хэрэгт оролцлоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь татаж унаган толгой, хэвлий хэсэгт хөлөөрөө дэвсэж зүүн талын хэнгэрэг хальсны цооролт, баруун зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, умдаг, хярганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.*******гийн өгсөн: “...******* гэдэг хүн зөөгч бололтой жаахан охинд агсам согтуу тавиад байхаар нь би “ямар учиртай, яагаад хүнд агсам тавиад эмэгтэй хүнийг зовоогоод байгаа юм бэ, боль” гэсэн шаардлага тавьсан юм. ******* нь үгийн зөрүүгүй үснээс зулгааж, толгой руу цохиж газарт унагаад толгой, хүзүү, гэдэс, хэвлий, бэлэг эрхтэн тус газар руу намайг унасан байх үед дэвсэж зодсон юм. Би тэгээд айгаад ширээ дээр байсан ус буцалгагч, пивоны лааз, ундааны сав зэрэг зүйлсийг авч ******* руу шидсэн ч *******ыг оноогүй юм...******* миний араас уг өрөөнөөс орилж, чарлаж гарч ирээд манай өрөөнд орж ирээд намайг зодож эхэлсэн. Энэ үед өрөөнд , *******, бид нар байсан...Намайг ******* зодож байх үед миний монетын гинж, ээмэг алга болсон, энэ хоёрыг хурдан олуулмаар байна...” гэх мэдүүлэг,

/хх-, 9-10, 50 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ы өгсөн: “...*******г бид нарын сууж байсан өрөөнд орж ирээд удаагүй байхад ******* араас нь орж ирээд *******г болон хамт явсан найзыг нь та нар зайл гэж өрөөнөөс хөөсөн юм. Тэгээд хэрүүл маргаан үүсээд хоорондоо хэрэлдсэн. Тэгсэн чинь ******* лаазтай пиво ******* руу цацсан юм. Тэгсэн чинь ******* ширээ дээр байсан ундаа, усыг аваад ******* руу цацсан юм. *******ыг салгасан, ******* *******г алгадаж байхыг би харсан, өөр ямар нэг зүйл хараагүй. Гаднаас гэдэг залуу орж ирээд *******ыг салгаад аваад гарсан, ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг,

/хх-13-14 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.гийн өгсөн: “... гэдэг залуу нэг эмэгтэйд агсам тавиад байж байхаар нь манай эгч ******* нь очиж болиултал нь манай эгч рүү дайрч улмаар зодсон. Манай эгч ******* нь эхлээд руу буцалгагч авч шидсэн чинь нь гараараа хаасан. Тэгээд манай эгчийг зодож эхэлсэн, би хаана нь хэдэн удаа, яаж цохисон талаар тодорхой санахгүй байна. Ямар ч байсан хөлөөрөө 2-3 удаа цохисон, өөр бусдыг тодорхой санахгүй байна. *******гийн алга болгосон гинжийг бид гурав “паб’’-д сууж байх үед би харсан. Тэрнээс хойш хараагүй, ямар ч байсан нэг нарийхан гинж байсан...” гэх мэдүүлэг,

/хх-1 дугаар тал/

 

  1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 104 дугаар: “Х.*******гийн биед зүүн талын хэнгэрэг хальсны цооролт, баруун зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, умдаг, хярганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих механизмаар үүснэ. Дээрх хэнгэрэг хальсны цооролт, зүүн шуунд учирсан /7x см хэмжээтэй/ цус хуралт, умдаг, хярзанд учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт,

/хх-21-22 дугаар тал/

 

  1. Дамно ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн НД-24-53 дугаар шинжээчийн “...гинж 1,158,000 төгрөг” гэх дүгнэлт

/хх-8-71 дүгээр тал/

 

  1.  Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 150,00 төгрөгийн зардал гарсан тул дээрх зардлыг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

/хх- дугаар тал/

 

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-3-, 85-8 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь хохирогч Х.*******гийн үснээс нь татаж унаган толгой, хэвлий хэсэгт хөлөөрөө дэвсэж зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 104 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.******* нь хохирогч Х.*******гийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь “...Өөр хохиролтой холбоотой баримт байхгүй. Хохирол 1,158,000 төгрөгийг авсан...Одоо хагалгаанд орохоор зардлаа нэхэмжилнэ” гэх тайлбарыг гаргасан, түүнчлэн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 150,000 төгрөгийг шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Х.******* нь хохирол төлбөртэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн хуулийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт эд  мөрийн баримтаар 2 ширхэг сиди, 1 ширхэг “амбулаториор эмчлүүлэгсдийн карт” хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 4, 3., 3.7, 3.8, 37.1, .2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 30 /гурван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, 1 ширхэг “амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-ыг хохирогч Х.*******д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 497.1, 505.1 дүгээр зүйлд тус тус зааснаар хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ