| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0012/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/117 |
| Огноо | 2024-07-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/117
2024 оны 07 сарын 31-ний өдөр Дугаар 2024/ШЦТ/117 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* т холбогдох 2228002000 дугаартай хоёр хавтаст хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
******* овогт ******* ,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны шөнө Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн авто замын 74 дэх километрт Киа Пронтер маркийн ******* ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 9.4, 9.5, 14.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж ******* жолоодож явсан Лексус 570 маркийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч ******* биед дээд мөр өргөгч булчингийн урагдал бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч ******* биед баруун доод 1, зүүн доод 1, зүүн доод 1-р арааны булгаралт, баруун доод 2-р шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол, ******* тээврийн хэрэгсэлд 77.110.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь би мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед Улаанбаатар хотоос эхнэр хүүхэд хоёр найзтайгаа тавуулаа гарсан. Би хотод зам сайн мэдэхгүй болохоор найзаараа бариулж байсан. Тэгээд Хулд сум өнгөрөөд ******* сумын наана би өөрөө машинаа барьсан. Тэгээд ******* сум өнгөрөөд явж байхад өөдөөс гурван шланз ирж байгаа харагдсан. Эхний шланзтай зөрөөд л хар юм харагдаад л тормозон дээр хөлөө тавиад л очоод мөргөсөн. Тэгээд машинаасаа бууж бусдыгаа гаргаад замын унаа таарч эхнэр хүүхдээ найзтайгаа хамт суулгаад явуулсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Өөрөөсөө гадна дөрвөн зорчигчтой гурван том хүн нэг хүүхэд байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг хараагүй ардаа ямар ч гэрэл дохиогүй байсан, буугаад жолоочид нь аваараа татахгүй яасан юм гэхэд мал идчихсэн, хойноо ямар ч гэрэлгүй урдаа ганц гэрэл асдаг гэсэн. Машинаа би жолоодож явсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Урд талын машин аваараа татаад эсвэл ослын гурвалжин байсан бол миний буруу байх ямар ч гэрэлгүй ослын гурвалжингүй байсан болохоор нөгөө машины буруу гэж бодож байна. Одоогоор миний баруун гарын шөрмөс тасарсан хагалгаанд орж шөрмөс залгуулсан. Эхний ээлжинд хүмүүсийн эрүүл мэндийг яаралтай үзүүлж хэвийн болгомоор байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал/
Хохирогч Б. мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Улаанбаатар хотоос эхнэр Түмэнжаргал хүү найз ******* түүний эхнэр нарын хамтаар Өмнөговь аймгийн Даланзадгад сум руу гарсан юм. Улаанбаатар хотоос ******* машин барьж гараад бид нар аймгаар Дайраад явж байгаад ******* сум орохоос 20 километр газраас би өөрөө машинаа бариад явсан юм. ******* сум өнгөрөөд 50 орчим километр газарт явж байхад өмнөөс 3 ширхэг шланз маркийн автомашин ирж байсан бөгөөд эхний шланз маркийн машиныг өнгөрөх агшинд өмнө хар юм ороод ирсэн. Тэгээд тас буугаад явчихаар нь машин мөргөчихлөө гэдгээ мэдээд өөрийн машинд байгаа хүмүүсээ харсан чинь гайгүй харагдсан. Тэгээд машинаас бууж гүйгээд мөргөсөн машин дээр очоод гайгүй юу гэхэд нэг эмэгтэй зүгээр зүгээр энэ адууг босгоод өг гээд байсан. Тэгэхээр нь хүмүүс чинь гайгүй юу гэсэн чинь юм хэлэхгүй байсан. Эргээд машин дээрээ очсон чинь манай эхнэр манараад босож чадахгүй байсан. Тэр үед бид нарын хажууд нэг улаан өнгийн тэвштэй машин ирээд зогссон. Тэр машины жолооч хүнд байгаа хүмүүсээ надад өгөөд явуулчих, би аймаг хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Түмэнжаргал, хүү , нарыг тухайн машинд суулгаад явуулсан юм. Тухайн үед миний араас ирж байсан машинтай хүмүүс цагдаа дуудсан гэж хэлсэн учраас цагдаа хүлээгээд сууж байхад цагдаагийн машин ирсэн. Араас нь эмнэлгийн машин ирсэн. Эмнэлгийн машин намайг болон *******, нөгөө машины жолооч нарыг аваад эмнэлэг дээр авч ирсэн юм. Би аймгийн эмнэлэгт ирээд 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тэгээд эхнэрийн хамтаар Улаанбаатар хот руу явж эхнэр Интермед эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би болохоор гадуур бариа хийлгээд эмчлүүлсэн юм. Уг ослоос болж миний баруун гарын ядам, чигчий хурууны шөрмөс тасарсан баруун далны хонхорхой цуурч мах нь урагдсан гэсэн. Одоо баруун мөр хөдөлж болохоо байчихаад байгаа юм. Машины жолоочийн хажуу талд ******* жолоочийн ард талын суудалд сууж явсан. *******н ард манай эхнэр Түмэнжаргал сууж явсан, нарын голд арын суудалд манай хүү сууж явсан юм. Би энэ машиныг 2021 оны 01 дүгээр сард хувь хүнээс 98.000.00 төгрөгөөр худалдаж аваад 40.000.000 төгрөгийг нь авсан хүндээ бэлнээр өгөөд бусад мөнгөнд нь машинаа ЖИ ЭС БИ КАПИТАЛ ББСБ ХХК-ны тавиад мөнгийг нь гаргаж өгсөн байсан юм. Уг машин нь Lexus 570 маркийн ******* УНС улсын дугаартай автомашин байгаа. Тухайн үед би 70-80 орчим км цагийн хурдтай явж байгаад машин зөрөх үед машины хаазнаас хөлөө авчихаад өнхрүүлээд явж байсан юм. Манай эхнэр Түмэнжаргалын тархинд гэмтэл авсан. Мөн доод эрүүний шүднүүд унасан. Аман хүзүүний сэртэн хугарсан байна гэсэн. Манай хүү , зорчигч *******, нар хөнгөн гэмтсэн юм. Ослын дохионы гэрэл асаагаагүй байсан. Ослын тэмдэг тавиагүй байсан. Ядаж чиргүүлийн ар дээр цацруулагч наасан зүйл байгаагүй юм. Миний машины өмнө талын эд ангиуд бүгдээрээ эвдэрсэн албан ёсны үнэлгээгээр 77.110.000 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн. Эмчилгээнд гарсан зардлуудаа болон машины үнэлгээг нэхэмжилж байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 81-83 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б. дахин өгсөн мэдүүлэгтээ: Би болсон зүйлийн талаар өмнө нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ хэлчихсэн байгаа. Харин одоо өгөх мэдүүлэгтээ хохирол төлбөрийн талаар дэлгэрэнгүй ярина. Өөрийн эзэмшлийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан 77.110.000 төгрөг болсон. Тухайн хохирлын талаар *******тай ярилцаж тохиролцсон. ******* нь төлөхөө илэрхийлж гэрээ байгуулан хувааж төлөхөөр тохиролцсон байгаа. ******* нь миний хохирлыг төлж барагдуулахаар хоорондоо тохиролцож гэрээ байгуулахаар болсон болохоор нэхэмжлэлийн талаар маргаантай зүйл байхгүй Надад нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 85-87 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 06-р сарын 06-ны өдөр 16 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан юм. Тэгээд замдаа явж байхад ******* сумын наана шаргал өнгийн 570 урд явж байсан. Би том тэрэг уначихаад яасан удаан явдаг юм гэж бодоод гүйцэж түрүүлээд явсан. ******* өнгөрөөд явж байхад араас гэрэл гялбаад байхаар нь хурдаа хасаад гүйцэж түрүүлж болно гэж баруун тийшээ дохио өгсөн. Тэгээд миний ард явж байсан 3 машин намайг гүйцэж түрүүлсэн гэж санаж байна. Тэрний голд нь явж байсан нь 570 байсан. Надтай 2 том шланз зөрж өнгөрөөд 5 минут орчим болсны дараа зам дээр намайг гүйцэж түрүүлсэн 570 машины араас мөргөсөн байдалтай зогсож байсан. Тэгээд би өнгөрөөд аваарын дохиогоо өгөөд замаас гарч зогсоод очиход 570-аас 5 хүн бууж ирээд цус гарчихсан ёолсон байдалтай байсан. Тэгээд тэндээ сүлжээтэй байхаар цагдаа дуудсан. Ярьж байхад сүлжээ унаад тасарсан. Тэгээд урагшаа 14 км яваад сүлжээнд ороод дахиад цагдаа руу ярьж дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд буцаж ирсэн. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд би аймаг руу явсан. Анх бол ер нь анзаараагүй. Би өөрийнхөө ослын гурвалжинг тавья гэж бодоод очиход ослын гурвалжин тавьсан байна гэж харсан. Тэгсэн ослын гурвалжин биш нэг савтай юм тавиад дээгүүр нь посфорддог хувцас тохчихсон байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Улаанбаатар хотоос нөхөр хүү найз ******* түүний эхнэр нарын хамтаар Өмнөговь аймгийн Даланзадгад сум руу гарсан юм. Улаанбаатар хотоос ******* машин барьж гараад бид нар аймгаар дайраад явж байгаад ******* сум орохоос 20 километр газарт явж байхад нөхөр машинаа *******гээс авч өөрөө унаад явсан. Тухайн үед шөнө болсон байсан учраас би унтаад явж байсан чинь гэнэт тас буугаад явчихсан. Тэгээд ухаан балартаад юу болсныг мэдээгүй нэг мэдэхэд хүний машинд суугаад Даланзадгад сумын төвд ирж байсан. Би аймгийн эмнэлэгт 7 хоног хэвтээд Улаанбаатар хотод Гранд мед эмнэлэгт 15 хоног хэвтэж эмчлүүлсэн юм. Уг ослоос болж миний шүднүүд унасан мөн аман хүзүүний сэртэн хугарсан хамрын таславчууд гэмтсэн. Одоо биеийн байдал тааруухан байна. Машиныг бариад жолоочийн хажуу талд ******* жолоочийн ард талын суудалд сууж явсан. *******н ард би сууж явсан. бид хоёрын голд манай хүү сууж явсан юм. Би энэ машиныг 2021 оны 01 дүгээр сард хувь хүнээс 98.000.000 төгрөгөөр худалдаж аваад 40.000.000 төгрөгийг нь авсан хүндээ бэлнээр өгөөд бусад мөнгөнд нь машинаа ЖИ ЭС БИ КАПИТАЛ ББСБ ХХК-ны тавиад мөнгийг нь гаргаж өгсөн байсан юм. Уг машин нь Lexus 570 маркийн ******* УНС улсын дугаартай автомашин байгаа юм. Миний хувьд эмчилгээнд олон удаа явсан ч биеийн байдал тийм сайн болохгүй байна. Хэцүү байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч дахин өгсөн мэдүүлэгтээ: Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар тодорхой ярьсан байгаа болохоор надад нэмж ярих зүйл байхгүй. Миний эмчилгээний зардалд 3.390.000 төгрөг гарсан байгаа. Баримтыг авч ирсэн. Жолооч ******* нь миний хохирлыг төлж барагдуулах талаар хоорондоо ярилцаж тохиролцсон байгаа. Хоорондоо ярилцаад тохирчихсон, хохирлын гэрээ байгуулж төлөхөөр болчихсон болохоор өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 77-79 дэх тал/
Гэрч Б.*******н мөрдөн байцаалтын явцад шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 06-р сарын 06-ны өдөр 17 цагийн үед Улаанбаатар хотоос тавуулаа найз ы машинтай гарсан. Хотоос гарахдаа машиныг нь би барьж явсан. Тэгээд би Хулд сумын эвдрэлтэй зам өнгөрөөгөөд нойр хүрээд эхлэхээр нь д жолоогоо шилжүүлсэн юм. Бид хэд ер нь зөөлөн явсан хойноо абжур ачсан болохоор. Тэгээд ******* сум өнгөрч явахад өөдөөс 3 шланз ирж яваа харагдсан. Тэгэхэд хамгийн урд яваа шланз их хурц гэрэлтэй байсан. Тэр шланзтай зөрнө дөө гэтэл өөдөөс хар юм гараад ирсэн. Тэгээд мөргөөд зогссон. Мөргөж зогсоод өөрийгөө бүрэн бүтэн байна уу гэж шалгахад хүзүү хөдлөхгүй байсан цээж юманд дарагдсан юм шиг байсан, тэгээд хүүхэд орилоод хартал жолооч Бид хоёрын дунд ирчихсэн урд салхины шилээр толгой нь гарсан байсан. Тэгээд манай найз шилийг цааш нь түлхээд хүүхдээ татаж гаргасан, тэгээд би хаалгаа онгойлгож буугаад хойд хаалгаа онгойлгож эхнэрээ буулгасан. Тэгээд эхнэр маань амаа дараад ёолоод байсан. Эхнэрийг замаас гаргаж шороон дээр суулгаад найз Түмнээгээ машинаас гаргах гэтэл хөдөлгөөнгүй гаргаж чадахгүй байсан. Манай найз ирж гаргасан. Тэгээд байж байтал цагаан prius-тэй хүмүүс ирээд цагдаа эмнэлэг дуудаж өгсөн. Би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Ослын улмаас тархи хавантай байна гэсэн, цээж нуруу зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Тэгээд дахиж рентгенд харна гэсэн. Эмнэлэгт үзүүлнэ. Хэргийг үнэн зөв шийдэж өгөөрэй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дахь тал/
Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 06-р сарын 06-ны өдөр 17 цагийн үед Улаанбаатар хотоос найз ы машинтай, тэдний эхнэр хүүхэд манай нөхөртэй тавуулаа гарсан юм. Тэгээд манай нөхөр ******* машин барьж байгаад ******* сумын наана өөрөө машинаа барьсан. Тэгэхэд нь би бууж бие зассан. Тэгээд манай найз Түмэнжаргал бид хоёр ядарсан байсан болохоор хойно нь унтаад явж байсан. Нэг мэдэхэд машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд машинаас буугаад замын унаа таараад эмнэлэг яаралтай явахгүй бол болохгүй гээд аймгийн эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед жолоочийн арын суудал дээр сууж явсан. Ослын улмаас уруул язарсан, толгой өвчтэй байгаа гар хөл бага зэргийн өвчтэй цээж хөндүүртэй байж байгаад арай гайгүй болсон. Эмнэлэгт үзүүлнэ. Одоогоор гомдол санал байхгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 06-р сарын 05-ны өдөр 11 цагийн үед гэрээс гараад дүүгийнхээс 2 адуу машин дээрээ ачаад 13 цагийн үед нөхөр , охин хамт хөдөө гэрээсээ машинтайгаа гурвуулаа гарсан. Тэгээд үдээс хойш ******* суман дээр ирээд суман дээр байж байгаад нар жаргахын өмнө ******* сумаас Даланзадгад сумын Хан-Уул гэдэг газрын тэнд байдаг айл руу хөдөлсөн. Тэгээд замд явж байхад гэнэт машин унтраад зам дээр зогссон. Тэгээд дөнгөж зогсоод нөхөр машинаас буугаад миний талаар ирж хөлд байсан савтай усыг миний өмсөж байсан цацруулагчтай куртикийг аваад машины хойно тавиад аккумляторын хажууд ирээд зогстол гэнэт л тар түр болоод явсан. Тэгээд жаахан байж байгаад машинаас буугаад хартал араас машин ирээд мөргөсөн байсан. Арын машины хүмүүсийн гурав нь өөр машинд суугаад аймаг руу яваад өгсөн. Тэгээд байж байтал цагдаа ирээд араас нь түргэний машин ирээд манай нөхрийг аймаг руу аваад явсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөдөө гэрээсээ эхнэр хүүхдийн хамт гурвуулаа машинтайгаа гарсан. Тэгээд ******* суманд очоод айлын 2 адууг хүргэж өгөх гээд машин дээрээ ачаад ******* сумаас Даланзадгад сум руу нар жаргаж байхад гарсан. Айл руу очих замаа сайн мэдэхгүй болохоор аав урд өөр машинтай явж байсан юм. Тэгээд би ******* сумаас 50 орчим км явж байхад машин тоггүй болоод унтраад зогссон. Би машиныхаа хойно 10 литрийн савтай ус тавиад дээр нь цацруулагчтай куртик нөмрүүлж тавьсан. Тэгээд аккумлятороо үзэх гээд машиныхаа баруун талд очоод байж байхад тас хийгээд явсан. Яасан гэдгийг мэдээгүй. Жаахан байж байгаад харахад машин ирээд мөргөсөн байсан. Миний нүүрнээс цус гараад байсан. Ухаан санаа орж гараад тэр үед юу болж байгааг сайн ойлгохгүй байсан. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. Машин маань тоггүй болоод ямар ч хөдлөх боломжгүй болоод зам дээр зогссон. Ослын гурвалжин байсан, ойр байгаагүй болохоор өөр юм тавьсан. Би нүүрэндээ гэмтэл авсан толгой өвдөөд байгаа, эхнэрийн бас толгой, хавирга өвдөж байгаа гэсэн хүүхдийн баруун талын шанаа хөхөрсөн байсан. Биеэ эмчлүүлж эрүүл болмоор байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 15 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын Бор тээг 2-р багийн нутаг Дэл гэх газраас аавынхаа эзэмшлийн ******* ДУА улсын дугаартай киа пронтер маркийн тээврийн хэрэгсэлд Батчулуун гэх хүний хоёр тооны адууг ачиж аваад хүргэж өгөхөөр яваад ******* суман дээр ажил амжуулж байгаад нар шингэхээс өмнө ******* сумаас Даланзадгад сум руу гарсан. Тэгээд ******* сумаас 40 орчим км явж байгаад замдаа зогсоод аав ирэхийг хүлээж 1 цаг орчим болсны дараа аав ирээд харанхуй болсны хойно Даланзадгад сум руу хөдлөөд 10 орчим км яваад машин унтраад зогсчихсон. Би асаах гээд түлхүүрээ эргүүлэхэд асахгүй огт тог байхгүй болчихсон байсан. Машинд байсан 10 литрийн усны цагаан өнгөтэй сав байсныг аваад эхнэрийн өмсдөг гэрэл ойлгогчтой куртиктэй хамт авч гараад машинаасаа хойш 10 орчим алхаад зорчих хэсгийн гол хэсэгт усны саваа тавиад, гадуур нь гэрэл ойлгогчтой улаан өнгийн куртикыг бүтээж тавьчихаад эргэж машин дээрээ ирээд машины аккумляторын утас салчихсан юм болов уу гэж бодоод доош бөхийхөд миний урдаас нэг зүйл цохих шиг болоод юу болсныг мэдэхгүй, хэсэг хугацааны дараа нүүр халуу дүүгээд сэргэхэд замын баруун гар талд ховилд хэвтэж байсан. Тэгээд юу болоод байгааг ч мэдэх сөхөөгүй байж байтал түргэн тусламж ирээд намайг авч явсан. Ийм үйл явдал болсон. Би өөрийн буруутай үйлдэл болохыг мэдээгүй байсан. Харин одоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнийг одоо ойлголоо. Тэрнээс үүдэлтэй их хэмжээний хохирол төлбөр гарсныг мэдлээ. Нэгэнт миний буруутай үйл ажиллагаа байгаагаас гадна миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн 570 маркийн тээврийн хэрэгслийн жолооч мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудал бас байна гэж бодож байна. Иймээс хохирол төлбөрийг хувааж төлж барагдуулахаа илэрхийлж байна. Сүүлд гаргасан Дотоод хэргийн их сургуулийн 202311 дугаартай шинжээч нарын дүгнэлтээс Лексус 570 маркийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.46, 12.2, 12.3-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн нь тухайн зам тээврийн осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Ялангуяа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчөөгүй байсан бол тухайн осол гарахгүй байх магадлал өндөр байна. Тэгэхээр энэ байдлыг харгалзаж, анхаарч үзэхийг хүсэж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 34-37 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 300 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “*******ын биед тархины доргилт, дух ясны гадна хана, хамар ясны хугарал, баруун хөмсөг, хамар дээд уруулын язарсан шарх, баруун тохой, шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 302 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “******* биед тархины хатуу хальс доорх голомтлог цус харвалт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, нэг шүд унасан/38-р шүд/, 11, 26, 33-p шүднүүд сэтэрсэн, 11, 21, 32, 33, 41, 42-р шүднүүдийн доргилт, хүзүү, зүүн бугалга, хэвлий, зүүн түнх, өвдөг, баруун гуя, шилбэний цус хуралт, зүүн ташаа, бугуй, баруун хөлийн 1-р хуруу дахь зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Нэг шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтэл тус бүр нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Тархины хатуу хальс доорх голомтлог цус харвалт гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна.” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 116-118 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “******* биед баруун доод 1, зүүн доод 1, зүүн доод 1-р арааны булгаралт, баруун доод 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. ******* биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% алдагдуулна. ******* биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 122-124 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 303 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “******* биед баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, IV, V хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.90 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “******* биед дээд мөр өргөгч булчингийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. ******* биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ******* биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал/
Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд “Үнэлгээгээр тогтоосон дүн 1.080.000 төгрөг” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 186-187 дахь тал/
Хас Үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд “77.110.000 төгрөг” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 190-193 дахь тал/
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд “Кia frontier маркийн ******* ДУА улсын дугаартай автомашины жолооч ******* Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ... Тээврийн хэрэгслийн.......харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно..." гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.4-т "... Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ...", 14.1 дэх хэсэгт заасан "... Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр... ...зогсооно..." гэсэн заалтыг, 9.5 дахь хэсэгт заасан "... Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна..." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Lexus-570 маркийн ******* УНС улсын дугаартай автомашины жолооч Бадамдоржийн нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөл жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 3.4.6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн. Kia frontier маркийн ******* ДУА улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а/, 14.1, 9.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гаргах шалтгааныг бүрдүүлсэн байна. Тухайн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Осол болсон зам нь 7.1м-н өргөнтэй хатуу хучилттай эсрэг урсгалтай нэг чигт нэг эгнээтэй, шороон хөвөөтэй нэг чигийн урсгалын шороон хөвөөний өргөн нь 1.9м, эсрэг урсгалыг заагласан тасархай зураасан тэмдэглэлтэй хот хоорондын зам. Lexus-570 маркийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. Энэ нь хавтаст хэргийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс "...осол болсон газар тээврийн хэрэгслийн дугуйны мөр байгаа боловч энэ нь уг ослын улмаас үүссэн мөр биш..." гэж тэмдэглэсэн, мөн холбогдогч Б.аас авсан мэдүүлэгт урдаа байсан тээврийн хэрэгслийг хараагүй гэсэн нь жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэхээр байна. Kia frontier маркийн ******* ДУА улсын дугаартай автомашины жолооч ******* нь ослын зогсолтын тэмдгийн оронд усны саван дээр фосфортдог гэрэл ойлгогчтой хувцас тавьсан байсан нь тухайн нөхцөл байдалд тохирсон үйлдлийг хийсэн боловч энэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дөрөвдүгээр хавсралтын 6.15 дахь хэсэгт заасны дагуу ослын зогсолтын тэмдэг /иж бүрдэл/-ийг байрлуулна гэсэн заалтын хэрэгжилтийг хангасан гэж үзэхгүй. Lexus-570 маркийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тухайн нөхцөлд тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч, аюулыг хараад тормоз гишгэх ёстой гэтэл ******* мэдүүлэгт зогсож байгаа тээврийн хэрэгслийг хараагүй гэсэн нь тээврийн хэрэгслээ зогсоох ямар нэгэн үйлдэл хийгээгүй болохыг гэрчилж байна. Өөрөөр хэлбэл тухайн жолоочийн анхаарал, болгоомж, биеийн байдал, тээврийн хэрэгслийн гэрэлтүүлгийн хэмжээ, хурд, замын нөхцөл байдал зэрэг бүх төрлийн хүчийн зүйлээс шалтгаалж жолооч аюултай байдал үүсгэхгүй байх ёстой. Замын цагдаагийн тасгийн Зохицуулагч цагдаагийн дэслэгч П.Эрхэмбаатарын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн магадлагаа үндэслэлтэй байна.” гэжээ. / 2 дугаар хавтаст хэргийн 5-7 дахь тал/
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 202311 дугаартай Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн дүгнэлтэд “Хэрэг бүртгэлтийн материалд авагдсан баримтыг үндэслэн дүгнэхэд Lexus 570 маркийн 0325УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Учир нь хавтаст хэргийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд "Осол болсон газар тээврийн хэрэгслийн дугуйны мөр байгаа боловч энэ нь уг ослын улмаас үүссэн мөр биш ..." гэж тэмдэглэсэн, мөн холбогдогч ******* өгсөн мэдүүлэгт "...урдаа байсан тээврийн хэрэгслийг хараагүй..." гэсэн нь жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэхээр байгаа тул хурдыг тогтоох боломжгүй байна. Kia Frontier маркийн ******* ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а "Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ... тээврийн хэрэгслийн харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.", 9.4 "Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ.", 9.5-т "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.", 14.1 "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно." гэснийг тус тус зөрчсөн байна. Lexus 570 маркийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6 "Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ", 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөн байна. Kia Frontier маркийн 89-64 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.a, 9.4, 9.5, 14.1 тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Асуултад дурдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно.” гэжээ. / 2 дугаар хавтаст хэргийн 15-17 дахь тал/
2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал/
2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 32-38, 45-49 дэх тал/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд *******т драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 0.00 хувь байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал/
Согтуурлыг баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд Б.д драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 0.00 хувь байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал/
Согтуурлыг баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/
“Med trauma hospital” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал/
Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн жагсаалтын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 136 дахь тал/
Х.Шаравын нэрэмжит бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 211-213 дахь тал/
“Med trauma hospital” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /1 дүгээр хавтаст хэргийн 217-219 дахь тал/
Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудасны хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 238 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. / 2 дугаар хавтаст хэргийн 38 дахь тал/
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа / 2 дугаар хавтаст хэргийн 41 дэх тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / 2 дугаар хавтаст хэргийн 42 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа / 2 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал/
Жолоочийн үнэмлэхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал/
Х.Шаравын нэрэмжит бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 69-71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч *******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны шөнө Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн авто замын 74 дэх километрт Киа Пронтер маркийн ******* ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 9.4, 9.5, 14.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж ******* жолоодож явсан Лексус 570 маркийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч ******* биед дээд мөр өргөгч булчингийн урагдал бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч ******* биед баруун доод 1, зүүн доод 1, зүүн доод 1-р арааны булгаралт, баруун доод 2-р шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол, ******* тээврийн хэрэгсэлд 77.110.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 73-79 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 80-87 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/, гэрч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/, гэрч Б.*******н мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/, гэрч гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 06 сарын 09-ний 279 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 190-199 дэх тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 132-133 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 122-127 дахь тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хавтаст хэргийн 5-7 дахь тал/, Дотоод хэргийн их сургуулийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 202311 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-17 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 9.4, 9.5, 14.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болох нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хавтаст хэргийн 5-7 дахь тал/, Дотоод хэргийн их сургуулийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 202311 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-17 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б., нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 132-133 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 122-127 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан.
Шүүгдэгч ******* нь тус гэмт хэрэг үйлдэгдэх үед киа пронтер маркийн ******* ДУА улсын дугаартай “тээврийн хэрэгслийг жолоодож явсан B C ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь, мөн “Лексус 570” маркийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. нь B C D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь Жолоочийн лавлагаа /1хавтаст хэргийн 54, 55 дахь тал/, Жолоочийн үнэмлэхийн хуулбар /2хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж ******* тээврийн хэрэгсэлд 77.110.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулж автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж бусдад их хэмжээний хохирол учруулсан байх шинжийг хассан байх тул шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б., нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өөрийн эзэмшлийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан 77.110.000 төгрөгийг нэхэмжилнэ. /хавтаст хэргийн 87 дахь тал/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний эмчилгээний зардалд 3.390.000 төгрөг гарсан байгаа” /хавтаст хэргийн 79 дэх тал/ гэжээ.
Ослын улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* эзэмшлийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 77.110.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 279 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 190 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: “...Lexus-570 маркийн ******* УНС улсын дугаартай автомашины жолооч Бадамдоржийн нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөл жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 3.4.6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн. Kia frontier маркийн ******* ДУА улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а/, 14.1, 9.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гаргах шалтгааныг бүрдүүлсэн байна. Тухайн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Осол болсон зам нь 7.1м-н өргөнтэй хатуу хучилттай эсрэг урсгалтай нэг чигт нэг эгнээтэй, шороон хөвөөтэй нэг чигийн урсгалын шороон хөвөөний өргөн нь 1.9м, эсрэг урсгалыг заагласан тасархай зураасан тэмдэглэлтэй хот хоорондын зам. Lexus-570 маркийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. Энэ нь хавтаст хэргийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс "...осол болсон газар тээврийн хэрэгслийн дугуйны мөр байгаа боловч энэ нь уг ослын улмаас үүссэн мөр биш..." гэж тэмдэглэсэн, мөн холбогдогч Б.аас авсан мэдүүлэгт урдаа байсан тээврийн хэрэгслийг хараагүй гэсэн нь жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэхээр байна. “...Lexus-570 маркийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тухайн нөхцөлд тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч, аюулыг хараад тормоз гишгэх ёстой гэтэл ******* мэдүүлэгт зогсож байгаа тээврийн хэрэгслийг хараагүй гэсэн нь тээврийн хэрэгслээ зогсоох ямар нэгэн үйлдэл хийгээгүй болохыг гэрчилж байна. Өөрөөр хэлбэл тухайн жолоочийн анхаарал, болгоомж, биеийн байдал, тээврийн хэрэгслийн гэрэлтүүлгийн хэмжээ, хурд, замын нөхцөл байдал зэрэг бүх төрлийн хүчийн зүйлээс шалтгаалж жолооч аюултай байдал үүсгэхгүй байх ёстой. Замын цагдаагийн тасгийн Зохицуулагч цагдаагийн дэслэгч П.Эрхэмбаатарын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн магадлагаа үндэслэлтэй байна” / 2 дугаар хавтаст хэргийн 5-7 дахь тал/ гэжээ.
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 202311 дугаартай Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн дүгнэлтэд “Хэрэг бүртгэлтийн материалд авагдсан баримтыг үндэслэн дүгнэхэд Lexus 570 маркийн 0325УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Учир нь хавтаст хэргийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд "Осол болсон газар тээврийн хэрэгслийн дугуйны мөр байгаа боловч энэ нь уг ослын улмаас үүссэн мөр биш ..." гэж тэмдэглэсэн, мөн холбогдогч ******* өгсөн мэдүүлэгт "...урдаа байсан тээврийн хэрэгслийг хараагүй..." гэсэн нь жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэхээр байгаа тул хурдыг тогтоох боломжгүй байна ...Lexus 570 маркийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6 "Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ", 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөн байна. Асуултад дурдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно.” / 2 дугаар хавтаст хэргийн 15-17 дахь тал/ гэснээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд лексус 570 маркийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба энэхүү зөрчилд нь эрх бүхий албан тушаалтан 0756690 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж хуульчилсан тул шүүгдэгч *******, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б. нарт хохирол төлбөрийг тэнцүү хэмжээгээр хариуцуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* биед учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардалд шүүгдэгч *******аас 1.695.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч д, автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой зардалд 38.550.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.д тус тус олгохоор шийдвэрлэх нь хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ын хувийн байдлын тухайд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /2хавтаст хэргийн 38 дахь тал/, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа / 2 дугаар хавтаст хэргийн 41 дэх тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / 2 дугаар хавтаст хэргийн 42 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа / 2 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал/, Жолоочийн үнэмлэхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тодорхойлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан байх ба шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.
Улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж 2.700 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөлтэй гэмт хэрэг. Шүүгдэгч *******т торгох болон зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна. Учир нь: бусдад төлөх төлбөр нэлээд өндөр гарсан. Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд хохирол, төлбөрөөс төлөгдөөгүй. Зорчих эрхийг хязгаарлах ял нь мал маллаж амьдардаг малчин хүний хувьд тохиромжгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “...Эрүүгийн хариуцлагатай холбоотой тусгайлан гаргах саналгүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Шүүгдэгч ******* нь урьд өмнө нь ямар нэгэн эрүүгийн болон захиргааны ял шийтгэл, хариуцлага хүлээж байгаагүй. Шүүгдэгч ******* анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн байгаа нь ял хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болж байна. Мөн тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэргийг анх удаа үйлдсэн, эрүүл мэндийн тус ослоос үүдэн тархи толгой нь байнга өвддөг нөхцөл байдлууд байгаа учраас тухайн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчийн санал болгосон 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Өөрөөр хэлбэл 240 цаг болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж тооцохоор хуульд заасан. Иймд шүүгдэгч *******ын ар гэрийн нөхцөл байдал, ахуй амьдралыг нь харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэж өгнө үү гэх санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн зүгээс “...Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх санал, дүгнэлт, хүсэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч *******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын санал, дүгнэлт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэм бурууд нийцсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ын “ВС” ангиллын 793921 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 340 /гурван зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1.695.000 /нэг сая зургаан зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч д тус тус олгосугай.
6. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ын “ВС” ангиллын 44 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ